Tuesday, November 09, 2010

ABC

иаг зиаг, ойрд чинь юм бичээгүй юм байшд тэ?
Ажил дээрээс орж болохоо больчихсон чинь бичих боломж багасаад, тэгээд юм бичихгүй байхаар бичих юм ч олдохоо болих юм байшд, хэхэхэ.

Уг нь бол хүмүүсийн бичлэг энэ тэрийг асар идэвхтэй уншаад л суугаад байгаа юм.

Энхриймаагийн гормон ууж эхэлсэн тухай ч юм уу ...

Нодлин нэг хэсэг Энхриймаа нээрээ нээг их хэрүүлч болчихсон байсан даа? Ямар сайндаа *Хоролмаатах* гэхийн оронд *Энхриймаатах* гэдэг нэр бодож олж байхав дээ. Одоо бичиж байгаа бичлэгүүд, гормон ууж эхэлсэн, байнгын *ӨӨРИЙНХӨӨРӨӨ* эмэгтэй хүн шиг байдаг болсон чинь илүү тийм зөөлхөн бичлэг бичдэг болсоныг нь хараад байсан, нэг бодлын Энхриймаа, нодлин эсрэг утгаараа гормоны баланс алдагдсан байсан ч юм болов уу гэж бодогдсон энэ тэр, хэхэ.

Гэхдээ нэг бодлын энэ хүүхэд, нэн ялангуяа нодлин, гэй хүмүүсийн талаар жоохон сөрөг сэтгэхүйтэй байсаныг нь ойлгож болмоор ч юм шиг бас санагдсан.

Өөрийгөө тэр хүмүүстэй адилхан гэж бодоод давхиад орчихсон орчин (= байгалын хүйс нь эрэгтэй, сонирхдог хүн нь тэгэхээр ижил хүйстэн болох гомо) нь, өөрөөс нь (= байгалын ЖИНХЭНЭ хүйс нь эмэгтэй, сонирхдог хүн нь ЖИНХЭНЭ утгаараа эсрэг хүйстэн болох транс) тэс өөр зүйл байсанд нэг бодлын балмагдсандаа байсан ч байж магадгүй юм шиг.

Гэхдээ бодоод байдаг юм. Энэ *Ижил хүйстэнтэйгээ явалдагч* гэдэг нэр томьёо явж явж их хүний толгойг эргүүлмээр эд юм шиг...

Яаж ч бодсон, транс хүмүүсээс гомо бид нар маш их ялгаатай, тэгээд дээрээс нь лезбиан хүмүүсээс бол бүр их ялгаатай юм шиг байдаг юм.

Зүгээр л сонсож байгаа дуу, авирлаж байгаа авир энэ тэрээс эхлүүлээд л.

Мэдээж, энэ хооронд янз бүрийн завсрын шинж тэмдэг байдаг байх л даа, гэхдээ л.

Миний л хараад байхад, гомо хүмүүс ямар хүмүүстэй сэтгэлзүйн талаар илүү ойлголцох магадлал их байдаг вэ гээд хараад байхад л доодох шиг жишээтэй: (найзалж байгаа байдалыг нь харахад)

Гомо >> Стрэйт эмэгтэй >> Транс эмэгтэй (эрэгтэй байсан хүн) >> Транс эрэгтэй (эмэгтэй байсан хүн) >> Стрэйт эрэгтэй >> Лезбиан эмэгтэй

Ан харин, сээгэсийн талаар завхай талаасаа доодох маягтай мэт

Гомо >> Стрэйт эрэгтэй >> Транс эрэгтэй (эмэгтэй байсан хүн) >> Транс эмэгтэй (эрэгтэй байсан хүн) >> Стрэйт эмэгтэй / Лезбиан эмэгтэй

Эмэгтэйлэг байдал гэсэн утгаар нь харахаар нэг доодох шиг мэт

Транс эмэгтэй (эрэгтэй байсан хүн) >> Стрэйт эмэгтэй >> Гомо эрэгтэй >> Стрэйт эрэгтэй >> Лезбиан эмэгтэй >> Транс эрэгтэй


Ингээд л хараад байхаар, нээх хялбархан, буруу тодорхойлолт өгчихсөн (= ЛЖБТ, ижил хүйстэнтэйгээ явалдагч гэх мэт) юм шиг...

За юу ярих гэж байгаад ингээд дэмийрээд алга болчихов???

Ан тийм, хүмүүсийн блог уншиж байгаа шүү гэж бичиж байсан юм байшд тэ?

Өөр чинь, Мишаагийн зодуулсан тухай, Особу жаалын үзсэн кинонууд болон залхуурсан ревью гэж эхлээд л, Фэйс жаалын мисс болох гэж байгаа тухай гэх мэтчилэн бүгдийг нь алгасахгүй л уншиж байгаа...

Нээрээ 10-12 жилийн өмнөх гэр хорооллын тухай сээгэс.мн дээр биччихсэн байсан их сонирхолтой байв.
Нээрээ л ийм байсан шүү дээ гэж бодогдоод л. Тэгээд доод талын сэтгэгдэлүүдийг уншаад байсан, манай Монголчуудын сэтгэхүй бас их тод харагдаж байна аа тэ?

Юм ямар байсан, тэр нь одоо ямар байгаа, ямар үр дагавартай гэдгийг тэр чигээр нь мэдэхийг хүсдэггүй зүгээр л *тийм юм бичих ямар хэрэг байгаа юм, муу муухай юм сурталчиллаа , бузар булай* гээд үнэнийг дарахыг хүссэн хүмүүс үгүй мөн их байна аа.

Миний л бодлоор, тэр хүүхэн дээр цувардаг байсан, бараг хүчиндэх шахан юм болдог байсан, гөөхийнд явдаг хүүхнүүд байсан гэх мэт, тэр үед ч байсан (зөвхөн гэр хороололд ч биш), одоо ч аягүй бол байгаа асуудлууд... Гэтэл нийгмийн олонх нь тийм ҮНЭН зүйл рүүгээ эгцэлж харж зүрхлэхгүй хулчгар болчихсон гэхээр...

Энхриймаа ч юм уу, Гамбуушийг ад үзээд *зайлвал таарна, ийм амьтад элбэгшихээр хүүхдүүд уруу татагдана* гэж ярих нь ч бол бүр аргагүй ч юм уу гэж бодогдов. Бас жоохон өрөвдөв...

Зиаг тэр ч яахав.
Миний хувьд, амьдрал нэг хэвийн байдалдаа орчихоод жоохон тиймхэн л байна... Нэг ийш тийшээ явж, шинээр хүн амьтантай танилцахгүй бол, уйдах шинжтэй, хэхэ. Хийсэн юмаа бодохоор, архи уусан, гарч дэлгүүр орсон, ажилдаа явсан гээд л дуусчихаж байгаа гэхээр... Явдаг газрын хэмжээ хүртэл хааш хааш 500метрээс хэтрэхгүй наачихсан, кэкэ.

Архи, уг нь уугаагүй өдрөө блог дээрээ ч юм уу нэг газар тэмдэглэж байя гэж бодсон, одоогийн байдлаар сүүлийн хэдэн сар (хэдэн жил??) тийм өдөр гарч ирэхгүй наачихсан нтр.

Гэснээс, нээрээ эртээрийн миарсан зангиагаа засуулсан юм байна.
Гермес ажаагийнд засуулах гэсэн нэг ширхэг нь 16,000 иен (=200 дойлуур) гэж солиорсон зангиа засуулах, өөр жирийн газар очсон, 330 иен (= 4 дойлуур?) гэж авдаг байгаа, хэхэ, 50 дахин үнэтэй байгаад байхдаа яахав дээ тэ?? хэхэ

Бас гутлаа засварт өгчихсөн гээд их амьжиргаатай байгаа.


Өөр чинь юу билээ дээ... Ан тийм, таргалаад хэрэг байхгүй байгаа...
Яамар сайндаа жим инстрактордоо баахан доромжлуулахав дээ...

*Та чинь манай жимд яваад одоо жил илүү болж байгаа юм байна ш дээ... (үр дүн гардаггүйээ??)*

*Харалгүй удчихсан чинь (долоо хоног бүр өөр инстрактор зааж өгдөг юм), хөөгөөд хачин болчихсон байшд, уг нь байнга л явж байгаа юм шиг байх юм... Шарсан мах болгож идвэл, өөх мах нь алагласан ямар аштайхан эд байх бол*

*Гэдэс чинь, жирэмсэн болчихсон юм шиг харагдаж байна* энэ тэр гээд...

Би бараг уйлах шахсан...
Одоо яая гэхэв...
Төмөртэй ноцолдоод болохгүй бол одоо бүжгийн дугуйланд явж, хоол ундаа сойж энэ тэр үзэх үү? ккк


За тэр ч бас яахав, Дараагийн хагассайн өдөр жил болгон болдог багт наадмаа хийх гэж байгаа. Энэ жил юу өмсөхөө сайн шийдээгүй л байна, юу өмсөх үү охид оо? ккк

12 comments:

ollie said...

хаха, уйлах шахахдаа яахуу дээ. гэхдээ сонин юм. байга явдын байж яахаараа таргалаад байдын.

MNED said...

Za torson odriin mend hurgey

Особу said...

zun ih goy bolchihson l baisan,durlangaa aldsan kkke odoo butsaad shar bumbuulei boljoogoon baina l daa :) ania joohon idej uuhaa anhaaraad uzeech, alcohol chin yur ni targaluulna sh d :)

WILD FOX. said...

тэхх, уухаа л багасгах хэрэгтэй дээ,

bayabaga said...

uuhaa l bagasgah heregtei gej bodjiine..lol

bayabaga said...

gsnees TOM(torson odriim mend!! iig ingeed tovchildog bolchibol amar yum te) shuu huuhedee!(nijignesen alga tashilt)

tsoglog emee bolooroi!!

Anonymous said...

Tursun udur chen boljoomuu bayar hurgeieeee. targalalt chen 100% arhinaas chen bolj bgshd. uuhaa bagasgaa

Anonymous said...

Chinii blogiig unshihaar ih yum medej avdag yumaa, iimees ch bi chamd mash ih talarhaj yavdag shuu geed uu!
Targalalt bol yag arhitai hamaaraltai bhaa 100 huvi bish gehed 90-95 huvi bol bgaa daa
Zun chamtai uulzaj taniltsay gej bodood cham ruu zalgasnaa avaad bna uu? geheer chini hariu heleegui, hhervee chi sanaj baival 701**00* gesen dugaaraas zalgasan bgaa...
blogiig chini unshih durtai shuu
amjilt husiy!

Anonymous said...

hehe sonirholtoi yum bichij

Anonymous said...

TOM

Anonymous said...

Ongorson ch gesen Torson odriin tom tom bayriin mend hurgie ee.

Ulaan fanataas chen hehe :p

patatepatata said...

ollie> bodvol hogshirch baigaagiin shinj bailgui dee?? kk

MNED> thanks! Chamd ch gesen mend hurgeye!!

Osobvu> Shar bombuulei ene ter geed, alna shuu! kkk
harin idej uuhaa bagasgah heregtei yum shig baigaa yum...

noiton> yes sir!!!

bayabaga> chi bas dut gem! kkk

anony> thnx. Neg ch gesen hund sonihroltoi sanagdsan bol bolj gem, hehe
Ter zalgasnyg chini anzaaraagui yum baina aa...

its my lyfe> thanks shuu!

enhriimaa> an! Horolmaa! kkk. Bayarlalaa! Gehdee yaagaad ch yum, minii ergen toirond hilentsiin ordny gay/trans humuus ih baigaad baih shig sanagddag yum, yamar uchirtai yum buu med...