Wednesday, November 10, 2010

Боожгооны үс



Баябага дарга бид хоёр уулзахаараа дэвэн дэлхийн юм хамж их ярьдаг юм.
Мэдээж тэр дотор, ямар залуу халуухан (хот), сэрүүхэн (күүл) эсэх талаар, ямар залууг таалдаг эсэх, залуугийн юу нь сээгсий эсэх энэ тэр нилээд хэсгийг эзлээд дэмий тэнэж таараа...

Ийм юм ярьж байхаар Баябага дарга юм л бол *Надад залуугийн боожгоо бол огт чухал биш. Харин бөгс нь л нүдэнд өртдөг юм*, *Үсэрхэг залууд дургүй, бөлцийсөн, мөлмийсэн залууд бол харин нугасгүй* энэ тэр гээд гаж гаж зуршилаа их гайхуулдаг юм л даа. (Хүний нууцыг дэлхий даяар дэлгэнгээ баярлан дэвхцэх По ажаа)

Би ч юу гэхэв * Боожгоо, үсэрхэг байх энэ тэр чинь эрэгтэй хүний бэлэг тэмдэг байxгүй юу. Тийм чухал юманд нь дуртай биш бол, чи нэртэйгээр нь стрэйт болчихооч??? Гаж амьтан. Хүйсээ андуураад төрчихсөн (гомо гэж андуураад төрчихсөн) , төрөлхийн дэпэкттэй* энэ тэр гэж доромжлохоо мэдэлгүй яахав? ( аймаар явцуу үзэл бодолтой наачихсан тэ? кэкэкэ)

Тэгээд бодоод байсан боожгоо ч яахав үүрэг нь ойлгомжтой. Энэ үс энэ тэр ямар үүрэгтэй юм бол оо гээд дэмий юм бодоод эхэлсэн.

Элдэв юм уншиж байсан, нэг хөгжилтэй бичлэг олов, кэкэ.

Зиаг эхлээд ерөнхийд нь танилцуулахад, боожгооны үсний үүрэг нь доодох хэдэн зүйл юм байх...

- Сээгсийн хувьд *боловсорсон* гэдгийг мэдэгдэх үүрэгтэй

- Фермоныг гаргадаг булчирхай нь суга болон салтаа саймны хавьцаа байдаг бөгөөд, тухайн фермоныг нэг хэмжээнд хадгалах, мөн гадагшлуулах үүрэгтэй (байгалаар бол, усыг хуримтлуулж гадагшлуулах үүргийг ой мод гүйцэтгэдэгтэй адилхан)

- Үрийн шингэн, өндгөн эс энэ тэрийг нэг хэвийн дулаанд хадгалах үүрэгтэй

- Сээгсийн үед яс мас нь мөргөлдөөд гэмтэхээс хамгаалах зөөлөвчний үүрэгтэй (тийм айхтар галзуурсан юм шиг сээгэс хийдэг юм байх даа? ккк)

энэ тэр юм гэнэ ээ..

Үнэн эсэхийг мэдэхгүй.

Ямар ч л байсан, энийг харахаар, салтаа саамандаа их үстэй байх тусмаа сээгсий гэсэн үг байх нь (фермон гэсэн утгаараа) гэж ойлгов. ккк

Тэгээд ургуулаад бодохоор, манай энэ Баябага дарга, сээгсий бус, *боловсроогүй* маягийн зүйлд дуртай ч юм шиг??? Тэгээд цааш нь ургуулаад бодохоор, өөрөөсөө ахмад хүн сонирхдог нь энэхүү дутуу *сээгсийн хувьд боловсорсон байдал*-аа нөхөхийн тулд ч юм шиг???

За мэдэхгүй, хүний ямар сээгэсэнд дуртай энээ тэрээг хүн ямар ойлгох биш...

Тэгээд уншиж байсан нэг хүний бичлэг байна аа....

*Хүн төрөлхтөн хувцас өмсөж эхэлдэг болсоноос хойш, боожгооны үсний фермон гадагшлуулах үүрэг нь багассаар ирсэн бөгөөд, оронд нь энэ үүргийг хүний царай гүйцэтгэдэг болсон юм. Амьтны аймаг дотор, уруул нь улаан бөгөөд гадагшаа гарсан амьтан хүнээс өөр байдаггүй бөгөөд, энэ нь эмэгтэй хүний бэлэг эрхтэнийг илэрхийлсэн фермоны илэрхийлэл юм. Эрэгтэй хүний уруул бас улаан байдаг нь бол, энэ фермонтой огт хамаагүй бөгөөд, эрэгтэй хүнд ч гэсэн хөхний товч байдагтай адилхан, хэрэгцээгүй эрхтэний төлөөлөл юм. Харин эрэгтэй хүний фермоны үүргийг сахал гүйцэтгэдэг болно* гэчихэж, кэкэ.

Овоо юм бодож олжээ айн? лол
Энэ хүнийхээр бол энэ батфиш энэ тэр гэсэн загас их сээгсий болохно ээ дээ? кэкэкэ

За нэг тиймэрхүү нэг иймэрхүү...



-- iPhoneから送信

7 comments:

WILD FOX. said...

хаха.

Anonymous said...

hahah uneheer sexy zagas bna...

maybe said...

haha baaba zagas ve,baahan ineew

Anonymous said...

shijgiin yum ene zagas yumuu?

patatepatata said...

noiton> kk

anony> harin lag zagas te??

maybe> straight eregtei humuust sexy bish gej uu? kk

itsmylife> anhan. Galapagosd baidag zagas.
Gesnees suuliin uyeiiin huuhduud "shijgiin" gej ih bichdeg bolson baih yum, ene ingej bichdeg bolchihson yum uu? Namaig joohon baihad "sejgiin" gej bichdeg baisan bolohoor gaihaad l baina

Anonymous said...

kakay raznitsa

dream said...

(Хүний нууцыг дэлхий даяар дэлгэнгээ баярлан дэвхцэх По ажаа)

gene shuu hahahah po ajaa alnaa neeree :))

ene svvliih tgd jigas bolj taarvuu. zavharsiin o_O