Thursday, November 25, 2010

Боолын нийгэм болон эрх чөлөө

Манай Монголчууд, нь уг нь их бардам сайхан хүмүүс мэт.

Өрөөлийн эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовсон нь дээр гэсэн сайхан зүйр цэцэн үг хүртэл байдаг гэхээр бахархууштай!!!

Гэхдээ сүүлийн үед ажаад байхад, энэ бардам байдалаа ч гэсэн нилээд олон утгаараа алдаж эхлээд байгаа мэт...

Шууд утгаар нь авч үзэхэд л, гадаад руу цагаачилсан олон нийтийн байдал.
Гадаад л явбал жаргана, гадаад л явбал гоё гэсэн сэтгэхүйд автсан олон нийт.


За энэ ч яахав, аргагүй л ядуу амьдралын балаг байх л даа гээд өршөөж болж байгаа юм.
Тэгсэн сүүлийн үед энэ сэтгэхүй нь яг тэр чигээрээ сэтгэлзүй тал дээрээ ороод эхэлчихсэн мэт... Хамгийн гол нь түүнийгээ мэддэггүй, анзаардаггүй, таньдаггүй нь эмгэнэлтэй ч юм шиг...


Монголд одоо аз жаргалтай хүн (айл) гэдгийг харах хэмжүүр нь ямар болсоноос харахад л андашгүй мэт...

Дээр үед *өнөр өтгөн, эрүүл саруул, эвтэй найртай,  ЭРХ ТААВААРАА* гэх мэтийн хэмжүүрээр аз жаргалыг хэмжих нь их байсан атал, сүүлийн үед тэр хэмжүүр нь аягүй хялбархан болчихсон ч юм шиг...

*Байртай, машинтай, мөнгөтэй* гэсэн хэмжигдэхүүнээр эхлээд л.... цааш нь үргэлжлүүлэх ч хэрэггүй байх тэ???

Манай нэг хамаатан ах байсан юм.
Монголд Гаалийн газрын нилээд том албанд, бусдын нүдээр харахаар хэн ч атаархмаар тийм амьдралтай хүн.
Залуудаа харахад их сайхан залуу, тэгээд боловсролтой (социализмийн үед гадаадын олон сургууль төгссөн), цалин пүнлүү ихтэй ажилтай, байртай бол байртай, мөнгөтэй бол мөнгөтэй.

Даанч хэдий хүрсэн ч авгайтай болдоггүй..
Нэг удаа нэг хүнтэй суусан юм л даа, нилээд сүүлд.  Тэр нь (мэдээж) бүтээгүй өнгөрсөн тийм хүн.

Жоохон архинд дуртай, согтохоороо жоохон агсан (гэхээсээ илүү, уйлаад л янзан бүрийн юм, олон хэлээр хольж ярьдаг) тийм хүн байсан юм.

Тэр ах маань, согтохоороо л миний гарнаас барьж аваад л * По минь чи одоо ид сайхан залуу насан дээрээ байна.  Өөрийнхөөрөө аз жаргалтай явдаг юм шүү. Над шиг л битгий болоорой* гээд уйлаад байдаг байсан юм...

Би аминдаа тэр үед жоохон ч байсан, яагаад тэгээд байдагийг нь ойлгодоггүй байсан юм....

Олон жилийн дараа, намайг энд ирсэний дараа, тэр ах маань гэнэт байр орон сууцаа зараад, ажлаа хаяад Америк явахаар болсон юм л даа.... Гэнэт цагаачлахаар болоод....

Гадаад дотоод олон газраар явж байсан хүн болохоор зүгээр л гэнэн байдлаар *Солонгос явбал аз жаргалтай, мөнгөтэй сайхан болно* гэж бодохоор хүн байсан гэж бодогдохооргүй...

Тэгээд шийдээд явсаных нь дараа мөнгөө хадгалуулсан хэдэн хадгаламж зээлийн хоршоо нь дампуураад огт мөнгөгүй болсон мань эр...

Манай гэрийнхэн ч яахав, угаасаа хүний мууд дуртай, тэр нь тэгээд хамаатан болохоор олон янзын таавар тавина биз дээ??

Энэ хүн ямар чөтгөр нь шүглэхээрээ ийм сайхан байр сууриа тавиад аяга таваг угаахаар Америк зүглэв гэхээс эхлээд...

Хэдэн жилийн дараа тэр ахаас маань нэг эгчид маань юм захисан захиа ирсэн юм гэсэн.

*Улаан өнгийн ноолууран ороолт, эрэгтэй загвартайг хоёрыг явуулаарай* гэсэн захиа...


Манай тэр эгч дараад нь надад ярьж байсан юм...

*Яг таамаглаж байсанчлан, мань хүн гомо байсан юм байлээшдээ...Энэ хоёр ороолт, найз залуудаа нэгийг нь зориулж авсан юм шиг байлээ*
*Гэхдээ, нэг тийм сексийн хэрэгцээнийхээ төлөө, эндэх ийм их амжилт, эд хөрөнгө, албан тушаалаа хаяж явна гэдэг тэнэг байгаа юм шүү тэ? Тэнд очоод үсрээд л аяга угаана, ядаж байхад тийм залуухан хүн биш*

гээд...


Тэгэхэд анзаарч байж билээ.. Манай эгчийн доторх аз жаргал гэдэг ойлголт ч гэсэн *эд мөнгө, амжилт, албан тушаал* гэдэг юмаар хязгаарлагдчихсан юм байна аа даа гэж....

Яг тэр үед анзаарсан юм.
Манай Монголчуудын доторх аз жаргалыг тодорхойлох ойлголт  *Өрөөлийн эрхэнд жаргахаар, өөрийн эрхэнд зовсон нь дээр* гэсэн тодорхойлолтоосоо, зүгээр л нэг эд материал гэсэн зүг рүүгээ чиглэчихсэн юм болов уу даа гэж....

Мань хүн, Монголд өөрийгөө нуун, далд амьдарсанаас, аяга угаасан ч хамаагүй гадагшаа дүрвэн зугтая гэж бодсон байж ч болох талаар төсөөлж ч чадахгүй байдлаас.... Мэдээж хүн гэдэг өөр дээрээ тусгаж боддог болохоор, өөртөө байгаа зүйлээ тоолгүй, дутуу зүйлээ л олж харах байх л даа...


Энэ ахыг гэхдээ яг Америк луу дүрвэсэн үеийн талаар сүүлд бодож байсан юм... Яг санаж байсан, манай тэр ах, ээжийгээ нас барсаны яг хагас жилийн дараа гадаад руу дүрвэсэн байсан юм!!!

Ээжийгээ нас бартал ганцаараа (авгай хүүхэдгүй гэсэн утгаараа ч тэр) асардаг, өөрийнхөө гэрт байлгадаг байж байгаад, ээжийгээ нас барсаны дараа хагас жил бололгүй бүх юмаа зараад, бүх юмаа хаяад гадаад дүрвэсэн гэхээр...

Манай хүн хөгшин буурал ээжийгээ гомдоочихолгүй шиг, амьд дээр нь аль байдгаар нь  асрая даа, *БИ УГААСАА ХАНИЙН ЖАРГАЛ ҮЗЭХ ХҮН БИШ, ҮР ХҮҮХДЭЭ ҮЗҮҮЛЖ ЭЭЖИЙГЭЭ БАЯРЛУУЛЖ ЧАДАХГҮЙ ХҮН* гэсэн үүднээс хандаж байсан юм биш байгаа гэж хааяа бодогддог юм.  Тэгээд, ээжийгээ нас барсаны дараа л өөрөө өөрийнхөө төлөө *ГАЖ/ ГОМО* байдлаар амьдрахаар шийдсэн нь тэр Америк явсан шалтгаан болов уу гэж...

Ингээд бодохоор, манай хүний сонголт, нэг бодлын * Өрөөлийн эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовсон нь дээр* гэдгийг бодитоор хэрэгжүүлсэн мэт...


Нээх урт оршил биччихлээ...

Юу ярих гээд юу яриад байна аа гэхээр...

Сүүлийн үед хааяа нэг сэкс.мн ч юм уу, янз бүрийн сайт дээр илүү дутуу дэмий балай юм оруулаад байгаа юм...

Тэгээд харж байхад хүмүүсийн үлдээж байгаа сэтгэгдэлийн олонх нь * Өөрийнхөө гэртээ гомо байж болно.  Хамгийн гол нь ГОМО гэдгээ зарлаад байлгүй, дотроо нуугаад ил гаргалгүй явах хэрэгтэй л байхгүй юу даа* гэсэн сэтгэгдэлүүд.

Хальт харахад үнэний хувьтай ч юм шиг....

Гэхдээ зүгээр бодоод үз дээ.. Гомо гэдэг миний хувь хүний нэг хэсэг...

Жишээ нь чи *Чиний царай чинь бусдаас өөр (жишээ нь харын эрлийз???) болохоор, тэрнийгээ нэг их гайхуулж байгаа юм шиг ил гаргаад байлгүй нуугаад амьдар!!! Араб хүүхнүүд шиг хар хувцас өмсөхгүй юу!!! гэж хэлж байгаатай нэг их ялгаагүй мэт....

Өөрөөр хэлбэл *БУСДЫН ЭРХЭЭР / БУСДЫН ХҮССЭНЭЭР гомо гэдэг өөрийгөө нууж амьдар гэсэн тийм шаардлагууд!!!*

Хэрвээ би омог бардам Монгол эр хүн бол *Бусдын эрхээр жаргахаар, өөрийн эрхээр зовъё!!* гэж хэлээд, манай энэ дээдэх ах шиг гадаад ч юм уу дүрвэх болов уу...


Хоёрдугаарт!!!!

Гомо хүмүүсийг хавчих гол шалтгаанаа хэлэхдээ *Америк, Европ мэтийн олон хүнтэй газар бол байж болж байгаа юм. Монгол шиг цөөхөн хүнтэй газар, ургийн санг бохирдуулна / доройтуулна* гэх нэгэн олон...

Гэхдээ зүгээр л энгийнээр бодоод үз дээ??

Гомо хүн үр хүүхэд үлдээхгүй байж болно.
Тэд нар 5% байгаад, бусад нь 95% байя гэж бодоё.

Үр удам үлдээхгүй, ургийн санг *БУЗАРТУУЛНА* гээд тэд нарыг дарамтлаад эцсийн эцэст алга болгоё гэж бодоё.

Үлдэх хүн нь 95% (хүүхэд төрүүлэх чадвартай)  (5% нь хөөгдөөд эсвэл зугтаагаад гадагшаа явна гэхээр)

Хэрвээ тэд нарыг дарамтлалгүй, дэмжие гэж бодъё!

95% (хүүхэд төрүүлэх чадвартай) + 5% буюу, хүн амын тоо гэсэн утгаараа яавч доодох нь дээр мэт.

Тэгээд дээрээс нь хаягдсан, тараншэйний хүүхдийг тэр 5% нь жишээ нь өргөж авбал энэ нь хамаагүй илуу төрөлтийн хувийг олшруулах мэт...

Аль нь ургийн сан гэсэн утгаараа дээр вэ гэдэгчлэн??

Яагаад ийм солиотой бичлэг бичээд эхэллээ дээ...

Нилээд олон юм бичих гэсэн, мартчихлаа...
Нилээд сонирхолтой юм санаанд орж байсан, бичиж байх явцдаа согтоод мартчихлаа....


За тэр ч бас яахав

Ямар ч л байсан, *ХҮНИЙГ ӨӨРИЙН ЭРХЭЭРЭЭ ЖАРГАЖ ЧАДАХ* нийгэм байгуулж чадаж байж л Монгол улс маань жинхэнэ утгаараа *Тэргүүлэгч* улс болж чадах болов уу!!!

Лаг мундаг хүн шиг үгээр төгсгөж үзье

Monday, November 22, 2010

Arabiin taniltsuulah alba





Iim baidag gene ee, mundag baigaaz?

Homeparty

Suuliin 3 jil, uuriinhuu tursun udriig costume party mayagaar temdegledeg bolood baigaa yum.

Ingeed ene jiliin zuragnuudaas 2-3-yg oruulya baiz.
Gehdee jil ireh tusam emegtei huvtsas umsuud ch baigaa yum shig??? kkk


Tokyo !!!!
Ene metro ni huduldug geheer ugui mon aguu hudulmur!!!



Hyatad huvtsas and I don't know what, lol

Mongol hatan & the creature & ninja

 Mongol hatan & beast


Mongol hatan & hyatad zarts @ ATM


Mongol hatan, hyatad zartsaa bolgooj baigaa baidal...


Neg iimerhuu, neg tiimerhuu, kkk

Wednesday, November 10, 2010

Боожгооны үс



Баябага дарга бид хоёр уулзахаараа дэвэн дэлхийн юм хамж их ярьдаг юм.
Мэдээж тэр дотор, ямар залуу халуухан (хот), сэрүүхэн (күүл) эсэх талаар, ямар залууг таалдаг эсэх, залуугийн юу нь сээгсий эсэх энэ тэр нилээд хэсгийг эзлээд дэмий тэнэж таараа...

Ийм юм ярьж байхаар Баябага дарга юм л бол *Надад залуугийн боожгоо бол огт чухал биш. Харин бөгс нь л нүдэнд өртдөг юм*, *Үсэрхэг залууд дургүй, бөлцийсөн, мөлмийсэн залууд бол харин нугасгүй* энэ тэр гээд гаж гаж зуршилаа их гайхуулдаг юм л даа. (Хүний нууцыг дэлхий даяар дэлгэнгээ баярлан дэвхцэх По ажаа)

Би ч юу гэхэв * Боожгоо, үсэрхэг байх энэ тэр чинь эрэгтэй хүний бэлэг тэмдэг байxгүй юу. Тийм чухал юманд нь дуртай биш бол, чи нэртэйгээр нь стрэйт болчихооч??? Гаж амьтан. Хүйсээ андуураад төрчихсөн (гомо гэж андуураад төрчихсөн) , төрөлхийн дэпэкттэй* энэ тэр гэж доромжлохоо мэдэлгүй яахав? ( аймаар явцуу үзэл бодолтой наачихсан тэ? кэкэкэ)

Тэгээд бодоод байсан боожгоо ч яахав үүрэг нь ойлгомжтой. Энэ үс энэ тэр ямар үүрэгтэй юм бол оо гээд дэмий юм бодоод эхэлсэн.

Элдэв юм уншиж байсан, нэг хөгжилтэй бичлэг олов, кэкэ.

Зиаг эхлээд ерөнхийд нь танилцуулахад, боожгооны үсний үүрэг нь доодох хэдэн зүйл юм байх...

- Сээгсийн хувьд *боловсорсон* гэдгийг мэдэгдэх үүрэгтэй

- Фермоныг гаргадаг булчирхай нь суга болон салтаа саймны хавьцаа байдаг бөгөөд, тухайн фермоныг нэг хэмжээнд хадгалах, мөн гадагшлуулах үүрэгтэй (байгалаар бол, усыг хуримтлуулж гадагшлуулах үүргийг ой мод гүйцэтгэдэгтэй адилхан)

- Үрийн шингэн, өндгөн эс энэ тэрийг нэг хэвийн дулаанд хадгалах үүрэгтэй

- Сээгсийн үед яс мас нь мөргөлдөөд гэмтэхээс хамгаалах зөөлөвчний үүрэгтэй (тийм айхтар галзуурсан юм шиг сээгэс хийдэг юм байх даа? ккк)

энэ тэр юм гэнэ ээ..

Үнэн эсэхийг мэдэхгүй.

Ямар ч л байсан, энийг харахаар, салтаа саамандаа их үстэй байх тусмаа сээгсий гэсэн үг байх нь (фермон гэсэн утгаараа) гэж ойлгов. ккк

Тэгээд ургуулаад бодохоор, манай энэ Баябага дарга, сээгсий бус, *боловсроогүй* маягийн зүйлд дуртай ч юм шиг??? Тэгээд цааш нь ургуулаад бодохоор, өөрөөсөө ахмад хүн сонирхдог нь энэхүү дутуу *сээгсийн хувьд боловсорсон байдал*-аа нөхөхийн тулд ч юм шиг???

За мэдэхгүй, хүний ямар сээгэсэнд дуртай энээ тэрээг хүн ямар ойлгох биш...

Тэгээд уншиж байсан нэг хүний бичлэг байна аа....

*Хүн төрөлхтөн хувцас өмсөж эхэлдэг болсоноос хойш, боожгооны үсний фермон гадагшлуулах үүрэг нь багассаар ирсэн бөгөөд, оронд нь энэ үүргийг хүний царай гүйцэтгэдэг болсон юм. Амьтны аймаг дотор, уруул нь улаан бөгөөд гадагшаа гарсан амьтан хүнээс өөр байдаггүй бөгөөд, энэ нь эмэгтэй хүний бэлэг эрхтэнийг илэрхийлсэн фермоны илэрхийлэл юм. Эрэгтэй хүний уруул бас улаан байдаг нь бол, энэ фермонтой огт хамаагүй бөгөөд, эрэгтэй хүнд ч гэсэн хөхний товч байдагтай адилхан, хэрэгцээгүй эрхтэний төлөөлөл юм. Харин эрэгтэй хүний фермоны үүргийг сахал гүйцэтгэдэг болно* гэчихэж, кэкэ.

Овоо юм бодож олжээ айн? лол
Энэ хүнийхээр бол энэ батфиш энэ тэр гэсэн загас их сээгсий болохно ээ дээ? кэкэкэ

За нэг тиймэрхүү нэг иймэрхүү...



-- iPhoneから送信

Tuesday, November 09, 2010

ABC

иаг зиаг, ойрд чинь юм бичээгүй юм байшд тэ?
Ажил дээрээс орж болохоо больчихсон чинь бичих боломж багасаад, тэгээд юм бичихгүй байхаар бичих юм ч олдохоо болих юм байшд, хэхэхэ.

Уг нь бол хүмүүсийн бичлэг энэ тэрийг асар идэвхтэй уншаад л суугаад байгаа юм.

Энхриймаагийн гормон ууж эхэлсэн тухай ч юм уу ...

Нодлин нэг хэсэг Энхриймаа нээрээ нээг их хэрүүлч болчихсон байсан даа? Ямар сайндаа *Хоролмаатах* гэхийн оронд *Энхриймаатах* гэдэг нэр бодож олж байхав дээ. Одоо бичиж байгаа бичлэгүүд, гормон ууж эхэлсэн, байнгын *ӨӨРИЙНХӨӨРӨӨ* эмэгтэй хүн шиг байдаг болсон чинь илүү тийм зөөлхөн бичлэг бичдэг болсоныг нь хараад байсан, нэг бодлын Энхриймаа, нодлин эсрэг утгаараа гормоны баланс алдагдсан байсан ч юм болов уу гэж бодогдсон энэ тэр, хэхэ.

Гэхдээ нэг бодлын энэ хүүхэд, нэн ялангуяа нодлин, гэй хүмүүсийн талаар жоохон сөрөг сэтгэхүйтэй байсаныг нь ойлгож болмоор ч юм шиг бас санагдсан.

Өөрийгөө тэр хүмүүстэй адилхан гэж бодоод давхиад орчихсон орчин (= байгалын хүйс нь эрэгтэй, сонирхдог хүн нь тэгэхээр ижил хүйстэн болох гомо) нь, өөрөөс нь (= байгалын ЖИНХЭНЭ хүйс нь эмэгтэй, сонирхдог хүн нь ЖИНХЭНЭ утгаараа эсрэг хүйстэн болох транс) тэс өөр зүйл байсанд нэг бодлын балмагдсандаа байсан ч байж магадгүй юм шиг.

Гэхдээ бодоод байдаг юм. Энэ *Ижил хүйстэнтэйгээ явалдагч* гэдэг нэр томьёо явж явж их хүний толгойг эргүүлмээр эд юм шиг...

Яаж ч бодсон, транс хүмүүсээс гомо бид нар маш их ялгаатай, тэгээд дээрээс нь лезбиан хүмүүсээс бол бүр их ялгаатай юм шиг байдаг юм.

Зүгээр л сонсож байгаа дуу, авирлаж байгаа авир энэ тэрээс эхлүүлээд л.

Мэдээж, энэ хооронд янз бүрийн завсрын шинж тэмдэг байдаг байх л даа, гэхдээ л.

Миний л хараад байхад, гомо хүмүүс ямар хүмүүстэй сэтгэлзүйн талаар илүү ойлголцох магадлал их байдаг вэ гээд хараад байхад л доодох шиг жишээтэй: (найзалж байгаа байдалыг нь харахад)

Гомо >> Стрэйт эмэгтэй >> Транс эмэгтэй (эрэгтэй байсан хүн) >> Транс эрэгтэй (эмэгтэй байсан хүн) >> Стрэйт эрэгтэй >> Лезбиан эмэгтэй

Ан харин, сээгэсийн талаар завхай талаасаа доодох маягтай мэт

Гомо >> Стрэйт эрэгтэй >> Транс эрэгтэй (эмэгтэй байсан хүн) >> Транс эмэгтэй (эрэгтэй байсан хүн) >> Стрэйт эмэгтэй / Лезбиан эмэгтэй

Эмэгтэйлэг байдал гэсэн утгаар нь харахаар нэг доодох шиг мэт

Транс эмэгтэй (эрэгтэй байсан хүн) >> Стрэйт эмэгтэй >> Гомо эрэгтэй >> Стрэйт эрэгтэй >> Лезбиан эмэгтэй >> Транс эрэгтэй


Ингээд л хараад байхаар, нээх хялбархан, буруу тодорхойлолт өгчихсөн (= ЛЖБТ, ижил хүйстэнтэйгээ явалдагч гэх мэт) юм шиг...

За юу ярих гэж байгаад ингээд дэмийрээд алга болчихов???

Ан тийм, хүмүүсийн блог уншиж байгаа шүү гэж бичиж байсан юм байшд тэ?

Өөр чинь, Мишаагийн зодуулсан тухай, Особу жаалын үзсэн кинонууд болон залхуурсан ревью гэж эхлээд л, Фэйс жаалын мисс болох гэж байгаа тухай гэх мэтчилэн бүгдийг нь алгасахгүй л уншиж байгаа...

Нээрээ 10-12 жилийн өмнөх гэр хорооллын тухай сээгэс.мн дээр биччихсэн байсан их сонирхолтой байв.
Нээрээ л ийм байсан шүү дээ гэж бодогдоод л. Тэгээд доод талын сэтгэгдэлүүдийг уншаад байсан, манай Монголчуудын сэтгэхүй бас их тод харагдаж байна аа тэ?

Юм ямар байсан, тэр нь одоо ямар байгаа, ямар үр дагавартай гэдгийг тэр чигээр нь мэдэхийг хүсдэггүй зүгээр л *тийм юм бичих ямар хэрэг байгаа юм, муу муухай юм сурталчиллаа , бузар булай* гээд үнэнийг дарахыг хүссэн хүмүүс үгүй мөн их байна аа.

Миний л бодлоор, тэр хүүхэн дээр цувардаг байсан, бараг хүчиндэх шахан юм болдог байсан, гөөхийнд явдаг хүүхнүүд байсан гэх мэт, тэр үед ч байсан (зөвхөн гэр хороололд ч биш), одоо ч аягүй бол байгаа асуудлууд... Гэтэл нийгмийн олонх нь тийм ҮНЭН зүйл рүүгээ эгцэлж харж зүрхлэхгүй хулчгар болчихсон гэхээр...

Энхриймаа ч юм уу, Гамбуушийг ад үзээд *зайлвал таарна, ийм амьтад элбэгшихээр хүүхдүүд уруу татагдана* гэж ярих нь ч бол бүр аргагүй ч юм уу гэж бодогдов. Бас жоохон өрөвдөв...

Зиаг тэр ч яахав.
Миний хувьд, амьдрал нэг хэвийн байдалдаа орчихоод жоохон тиймхэн л байна... Нэг ийш тийшээ явж, шинээр хүн амьтантай танилцахгүй бол, уйдах шинжтэй, хэхэ. Хийсэн юмаа бодохоор, архи уусан, гарч дэлгүүр орсон, ажилдаа явсан гээд л дуусчихаж байгаа гэхээр... Явдаг газрын хэмжээ хүртэл хааш хааш 500метрээс хэтрэхгүй наачихсан, кэкэ.

Архи, уг нь уугаагүй өдрөө блог дээрээ ч юм уу нэг газар тэмдэглэж байя гэж бодсон, одоогийн байдлаар сүүлийн хэдэн сар (хэдэн жил??) тийм өдөр гарч ирэхгүй наачихсан нтр.

Гэснээс, нээрээ эртээрийн миарсан зангиагаа засуулсан юм байна.
Гермес ажаагийнд засуулах гэсэн нэг ширхэг нь 16,000 иен (=200 дойлуур) гэж солиорсон зангиа засуулах, өөр жирийн газар очсон, 330 иен (= 4 дойлуур?) гэж авдаг байгаа, хэхэ, 50 дахин үнэтэй байгаад байхдаа яахав дээ тэ?? хэхэ

Бас гутлаа засварт өгчихсөн гээд их амьжиргаатай байгаа.


Өөр чинь юу билээ дээ... Ан тийм, таргалаад хэрэг байхгүй байгаа...
Яамар сайндаа жим инстрактордоо баахан доромжлуулахав дээ...

*Та чинь манай жимд яваад одоо жил илүү болж байгаа юм байна ш дээ... (үр дүн гардаггүйээ??)*

*Харалгүй удчихсан чинь (долоо хоног бүр өөр инстрактор зааж өгдөг юм), хөөгөөд хачин болчихсон байшд, уг нь байнга л явж байгаа юм шиг байх юм... Шарсан мах болгож идвэл, өөх мах нь алагласан ямар аштайхан эд байх бол*

*Гэдэс чинь, жирэмсэн болчихсон юм шиг харагдаж байна* энэ тэр гээд...

Би бараг уйлах шахсан...
Одоо яая гэхэв...
Төмөртэй ноцолдоод болохгүй бол одоо бүжгийн дугуйланд явж, хоол ундаа сойж энэ тэр үзэх үү? ккк


За тэр ч бас яахав, Дараагийн хагассайн өдөр жил болгон болдог багт наадмаа хийх гэж байгаа. Энэ жил юу өмсөхөө сайн шийдээгүй л байна, юу өмсөх үү охид оо? ккк