Monday, July 11, 2011

Uchigdur

Pyupil

gedeg artist-yn tuhai kino uzev


Barimtat kino.

Emegtei boloh huseltei bolovch eregtei huuhed.
Ter setgeliin hudulguunii unbalance-aa huvtsas hiiheer ilerhiilj baisan ni yavaandaa delhiid huleen zuvshuurugdsun art bolson gesen, tiim kino.

En kinog avah yavtsad eregteigees huisee soliulah (yag ch bish ee... Tumsuguu avah buyuu, Mongoloor *zasah* mes zasald oroh hesegtei.) hurtel yavtsyg davhar uzuulsen ni sonirholtoi sanagdav. Harsaar baital, kino garah 90 minutyn dotor sahaltai eregtei huuhdees uzesgelentei emegtei huuhed bolchih bolohoor, uneheer sonirholtoi!!!

Was so interesting!!!!









Thursday, July 07, 2011

Prisoners

Deer uyed eniig oruulj bail uu yaalaa...
Ugaasaa aldartai bolohoor humuus medeh baih l daa.
Philippin-ii Cebu arlyn shorongiinhon.

Gehdee manai Mongolyn shoronguud ch gesen iimerhuu, duutai hogjimtei ene ter bol shorond baigaa humuus ni ch gesen arai uur baih baih te?

Za sain medehgui yum, kkk



Tuesday, July 05, 2011

Lady GaGa




Lady GaGa, Yapond irsen chini lag huvtsaslasan baina geed enuugeer neg shuugildaad l baina, kkk

Tetsuko no heya geed nevtruulegt orson, ter nevtruulegchiinh ni usnii helbertei adilhan helbertei huvtsas hiij umsuj irsen baiv!

So cool & humorous






BTW, Yapony evgiu huvtsas geheer ene Kobayashi Sachiko...

Video game-nii boss shig, kkk




Neg tiimerhuu, neg iimerhuu

Monday, July 04, 2011

AIDS another story

Эртээр ДОХ-оор өвчилсөн хүний өдрийн тэмдэглэлийг орчуулж оруулсан, зарим нэг хүмүүс *өө, тэгээд одоо болтол үхээгүй байгаа юм уу?* гэсэн *хүсэлт? / гомдол?* тавьсан байсан тул, өнөөдөр завтай байгаа дээрээ эхлээд орчуулж тавья гэж бодож байсан *Миний найз залуу ДОХ-оор нас барсан* гэдэг бичлэгийг орчуулж үзэхээр шийдлээ, ккк

Үгүй нээрээ хүний мууд дуртай хүмүүс шүү...

Аль эсвэл үхэлтэй хагацалтай кино үзэж жоохон уйлж авдаг гэдэг шиг, тийм юм хүлээж байсан юм болов уу? ккк

За юу ч болсон орчуулах гээд үзье. Нилээд уянгын паналтай, жоохон хулхины санагдсан болохоор орчуулахаа болих гэсэнээ, гэхдээ яахав тэ?
----------------------------

Thursday, June 30, 2011

Poipoipoipoipoipoipopiiii

 Толгойнд нэг дуу орж ирчихээд эргэлдээд салдаггүй үе байдаг даа?

Өнөөдөр энэ нэг балай дуу орж ирчихээд...







Хаана явж байгаад ч ийм дуу олоод сонсчихсон юм, ямар ч сайн цээжилчихсэн юм...
Өнөөдөр ажил дээрээ, жорлон орох замдаа лаг амандаа дуулчихсан явж байсан чинь даргатайгаа дайралдчихсан...

Ичиж үхэхээ шахсан...

Тэгээд ямар дуу гэдгийг нь ч мэдэхгүй байгаад, харьж ирээд хайсан, ийм гачин дуу байсан, бүр сэтгэлээр унав ш д...

30н хэд хүрчихээд, арай ч дээ нээрээ тэ?

Wednesday, June 29, 2011

aar shaar

Зиаг байз, хүнээс юм ирэхийг хүлээнгээ, зүгээр суухаар зүлгэж суух уу даа?

Шөнийн 11 хагасд хүн лүү баахан бичгийн ажил явуулчихаад *өнөөдрийн дотор шалгачихаад буцаагаад явуул* гэж захиргаадчихаад, одоо буцаж ирэхийг нь хүлээгээд сууж байна.

Муусайн хуульчид гэж цаг наргүй ажилладаг хөөрхийлөлтэй амьтад шүү нээрээ...
Одоо яаая гэхэв, мөнгөний төлөө сүнсээ худалдчихсан хүмүүс юм чинь, хохь чинь л гэлтэ...

Гэхдээ тэрнээс хариу ирэхийг хүлээгээд цаг наргүй суух би ч гэсэн хөөрхийлөлтэй мэт... Одоо 2 цаг болж байна. Хэдэн цагт хариу ирэх юм байгаа юм...
Хариу нь ирэхээр Хонг Конг-д байгаа цуг ажилладаг хүнтэйгээ шалгаад, хэрвээ онцгүй санагдвал буцааж утасдаж ингэнэ тэгнэ гэсэн юм яриад... Өнөөдөр xэд гэж харих юм бол оо???

За тэр ч яахав.

Сүүлийн үед хүн амьтан тоохгүй байна гэсэн чинь, *нөгөө сайхан гуа үзэсгэлэн чинь яачихсан юм!?* энэ тэр гээд даапаалах хүн энэ блогийн сэтгэгдэл дээр мэр сэр байх болсон байлээ.

Хичнээн гуа үзэсгэлэнтэй байлаа гээд, хүн чинь бас төсөөрдөг юм байгаа биз дээ айн??
Зав муутай, эр хүний бараа харалгүй удахаар чинь....
Тэгээд ч эрийг нас дарна гэдэг зүйл байгаа??
Ер нь тэгээд, цэвэр ичимтгий болж төрсөн нь миний буруу юу айн???

За тэр ч бас яахав.

AIDS/HIV tugsgul

Орчуулгын үргэлжлэл 3

---------------------------

2009 оны 7 сарын 27
Гадаа бороо орсоор...


Tuesday, June 28, 2011

AIDS/ HIV 2

Orchuulgyn urgeljlel


-----------

2009 оны 6 сарын 16
Өвчний шинж тэмдэг илрэв...

Monday, June 27, 2011

AIDS

ДОХ-оор үхсэн найз залуугийнхаа тухай бичсэн нэг хүний бичлэгийг оруулах гэснээ, жоохон уянгын халилтай санагдсан тул болиод, ХДХВ-тэй гэдгээ мэдсэн нэг залуугийн өдрийн тэмдэглэлээс ганц нэгийг оруулж үзье. Сонирхолтой санагдсан хэсгээсээ орчуулаад, тэгээд уйдахаараа оруулахаа болих байх. Одоо 30 орчим настай залуу, 2009 онд анх өөрийгөө ХДХВ-тай гэдгээ мэдсэн юм байна. (Энэ залуугийн ярианы хэлбэр нь гэхдээ бүүр нэг *ЯПОН* маягтай, тойруу маягаар бичсэн байсан болохоор, орчуулахад аймаар хэцүү юм... хэтэрхий *ЯПОН* маягийн үг хэрэглэсэн байвал уучлана биз)

-----------------------------

Thursday, June 23, 2011

Heluu

Deer uyed, eregtei gormon uugaad baihaar emegtei hunii heluu tomrood, jijighen boojgoo shig boldog gej yarij baisan daa?

Zurag haisan, tustei zurag bailee.

Aihgui bol doodoh zurgiig uzne uu! kk

Critoris

Tuesday, June 21, 2011

blah blah

Сүүлийн үед ажил ихтэй байгаагаас болоод стрэссдээд байгаа юм уу, архиа хэтрүүлэх хандлагатай.

Ажлын өдрөөр архи ууж чадахгүй байна гээд сэсстрэсдээд тав дахь, хагассайн уугаад эхлэхээр, согтуу шахуу байж байтал дахиад ажлын өдөр нь эхэлчих юм, үйлтэй юм...

Гэхдээ тэгээд архи уухгүйгээр өөр яаж амралтын өдрийг өнгөрөөдөг талаар ойлголтоо мартаад одоо ч чадахаа больсон байлээ..

Guys on high-heels

Girls Generation geed Solongosyn undur usgiin deer bujigledeg hamtlag baidag daa?
"Gee gee gee" geed duulaad baidag.

Ted nararhuu bujigledeg, undur usgiitei gutal umsdug iim hamtlag garaad irchihej, kkk
Deer uyed oruukj baisan Beyonce-iin bujig degleech, Johnte Moaning shig ch yum shig hudulguuntei yum.

Muusain gaj yumnuudyg neg haraadahaarai tamine ee, kkk




Sunday, June 12, 2011

Wednesday, June 08, 2011

Зах замбармаагүй хорвоо, хормой...



Дэлхийн сүйрэл дөхөж байгаагийн шинж! Энэ муусайн гомонууд олшроод байгаа нь! гэж ярьдаг байсан цаг ер нь хараад байхад нилээд хуучирсан бололтой.

Хэрвээ чи тиймэрхүү юм ярьж байх юм бол, орчин цагийн хүүхдүүд хамраа ухангаа шоолон инээлдэх байх шүү! Та чинь арай 20-р зуунд төрсөн юм биш биз дээ? энэ тэр гээд...

Мань мэтийн хуучинсаг гарууд бол тэгээд ер нь ертөнцийн хөгжил дэвшлийг гүйцэж чадахгүй, таягаа бариад догонцож хойноос нь хөөцөлдөх гэж нэг оролдоод, бүдэрч нэг үзээд хэцүү юм шиг байгаа юм...

Саяхан л *ХО! ГОМО ГЭЖ ТИЙМ ГАЖ ЮМ БАЙДАГ ЮМ УУ??* гээд сууж байсан чинь, тэ??

Ойрын үед завгүй нь хэтрээд, асар даруухан байсан юм. Архи ч уухгүй, уусан ч гэртээ уусан шиг.
Өглөө ажилдаа гарчихаад, шөнө 2-3 гэж харьж ирчихээд, 1-2 цаг зурагт харангаа 2-3 лонх пиаваа цааш нь харуулчихаад, тэгээд л унтаад өгнө. Нэг бодлын тэжээмэл амьтан ч юм уу, ажилчин шоргоолж ч юм уу, тэрэн шиг, бодож санах юмгүй амар амьдрал. Тэрэндээ зохицоод ч тэр үү, таргалаад, мах суугаад, намба суугаад нээг л сайхан парлийсан шар авгай болох талруугаа.... Өөрийн амьдрал доторх нэг гиннесээ эвдчихсэн гээд л бодчих. *По-гийн амьдралын хамгийн хүнд жинтэй хүн!* гэдэг амжилтаа...

Тэгээд, өчигдөр орой эрт тарахаар нь (12 хагас гэж тарсан юм), эхлээд лаг маршрутаараа шууд гэрийн зүг гэлдэрдэг юм уу гээд байж ажлаасаа гарах гээд байж байсан, манай ажлын нэг залуу лаг нүд нь гэрэлтчихсэн, нээх мишээсэн амьтан ажлаасаа гараад явж байнаа аа?

Жижигхэн биетэй, хөөрхөн моньд байдаг юм.

*Зиаг чи яахна уу? Яагаад бөөн гэрэл мэрэл цацруулчихсан байж байгаа юм?* гэсэн чинь, *эрт тарсан болохоороо Роппонги явж архи уулаа!* гэнэ ээ...

Үгүй нээрээ. Ганцаараа явж архи ууна гэж ярьж байгаа болохоор, явах газар нь ойлгомжтой. Кабакура (Японы орчин үеийн гэйша гэх юм уу даа? Архи уухаар хажууд нь нэг хүүхэн ирж суугаад архи уудаг гэх юм уу даа?) л байж таарна.

*Одоо гараад, Роппонги орсоор байтал 1 болно. Хэд хүртэл уухна уу?* гэсэн
* За 3 энэ тэр хүртэл л уух байх. Маргааш 7 хагасаас ажил дээр ирэх хэрэгтэй болохоор* гэж байсан.


Хм... Жоохон юм байж бас хүүхэн мүүхэн хөөцөлдөнө оо тэ?
Эгдүү хүрээд, хатгаад авмаар санагдсан ч, тэгэс гээд биеэ бариад, тэвчээд өнгөрөөв.

Би юугаараа дутдаг юм гээд 2-р хороолол явав.
Ойрын үед хааяа ордог нэг бар байдаг юм. Барны ажилчид нь 20-23 орчим насны хөөрхөн хөөрхөн жаалууд ихтэй болохоор, очиж *нүд хужирладаг* ажилтай (<=== уулыг цас, эрийг нас аа гэж... Нүд хужирлах төдийгөөр сэтгэл нь ханадаг хүн байгаагүй л юмсан...)

Яваад орсон, нэг их хөөрхөн биш ажилчин нь ганцаараа, тэгээд надаас өөр үйлчлүүлэгч алга...
Худлаа үнэн пян халчихсан сууж байсан чинь хаалга онгойгоод, шинээр үйлчлүүлэгч орж ирэв.

ЯМАР ЗАЛУУ БАЙГАА БОЛ? ЯАВАЛ ЧАМАЙГ АМСАХ БОЛ? гээд лаг догдлоод эргээд харсан чинь, өөр баранд их ордог таньдаг ХҮҮХЭН байж таараад...

Уур ч хүрэх шиг, инээд ч хүрэх шиг...

ХҮНИЙ АНГИЙН ТАЛБАРЫГ БИТГИЙ САДАА БОЛООД БАЙГААЧ!! гэж уурлахаа шахав.
Хүн адилхан гомогоо олдог ганц бар байсан, тэнд хүртэл ийм стрэйт хүүхнүүд дүүрчихээр...Би одоо хаачих вэ тэ? Ядарсан бэлгийн цөөнхийхний байх газрыг булаагаад энэ муусайн хүүхнүүд (лол)


Муу хогийг, байдаг газарт нь хүргэж өгье гэж бодоод, *АЛИВ НАДАД НЭГ АРХИ ХУНДАГЛАЖ ӨГ!! ЧИ ДААНА ШҮҮ!! ЭМЭГТЭЙ ЮМ ЧИНь! ТЭГЧЭЭД ХОЮУЛАА ГАРЧ XXX ГЭДЭГ БАР ЛУУ ЯВъЯ! ЧАМД ТЭР Нь Л ЗОХИНО!!!* гэж жаал дээрэлхэж архи даалгаж уучихаад дагуулаад гарсан. Яг гарах үеэр лаг хөөрхөн залуу орж ирж энэ тэр гонсойлгосон... Хальт нүдээрээ бороо шиврүүлчихээд л гарах шив дээ..

Тэгээд нөгөө барандаа орчихоод барны эзэнд нь нөгөө хүүхнээ ховлов.

*Энэ нэг юм чинь, хүний ангийн талбарт дураараа орж ирээд байх юм...* гэсэн чинь
*Ан, наадах чинь угаасаа 2-р хорооллоос залуу уургалж харих тал дээрээ алдартай шдээ. Гомо нарын дундаас сээгэс хийх хүнээ олдог гэхээр, үгүй бас мундаг гар шүү* гэж авсан...

Ёстой гаж!!! Пээ пүү, еэ бүү үзэгд!!! ккк

Тэгээд эргэн тойрноо ажилгасан чинь...

Уг нь гомо бар хирнээ, би болон барны эзнээс өөр гомо хүн байхгүй байсан гэхээр...
Байгаа хүмүүс нь, 40 орчим настай сэтгүүлийн редактор (2-р хорооллоос сээгсийн хэрэгцээгээ хангадаг) хүүхэн, 50 орчим насны хүүхэдтэй айлын авгай (энэ дээр үед хүүхдээ дагуулж гэй баранд ирж байсан), транссексуаль хүний порно кино хийдэг шулуун эрэгтэй, транссексуальтай сээгэс хийх хүслэнгийнхээ тухай лекц унших (боожгоо гоё хүүхэн ямар сүпер болох талаар л баахан юм яриад байсан, сайн санахгүй байна) 35-6-тай шулуун залуу, эрэгтэй хүний *эмэгчин авир гаргах*-аас таашаал авдаг садист эмэгтэй, гомо-той гэрлэсэн, бүх биендээ гоо сайхны мэс засал хийлгэсэн 50 орчим насны зохиолч эмэгтэй...

Каос! Юу нь юу болоод байгаа юм бүү мэд...

Өөрийгөө цорын ганц *ГАЖ БУС* хүн гэж мэдэрсэн нэгэн агшин байв, ккк.

Тэгээд, боожгоотой хүүхэний талаар хүмүүсийн мэтгэлцэхийг жаал сонсож байгаад гараад, буцаад эхний байсан бар луугаа явав. Нөгөө хүүхнээ мэдээж байдаг газарт нь хаячихаад.

Гарахад хөөрхөн залуу байсан, одоо байж байж магадгүй гэж найдаад.
Буцаад яваад орсон, нөгөөх чинь аль хэзээний өөр залуу уургалчихсан, хажуудаа суулгачихсан байж байсан..

Муу хар сэтгүүлч хүүхнээс болоод, хайран юм хайран юм...
Хоцорчихсон.

Энэ хүн ч дүүрч, надад ноогдох тавилангүй байсан юм байлгүй дээ гээд жоохон гомдонгуй сууж байгаад, өөр хүн харахаар сэтгэлээ засаад архиа нэмж уув.

Уг нь надад хүнтэй учрах тэнгэр бол заяасан байсан юм шиг байгаа юм. Юмханаар юм хийх авъяас л байгаагүй болохоос....

Жоохон байж байсан, бас нэг хөөрхөн залуу орж ирсэн. Хажууд суучихаад, *КАНПАЙ!* энэ тэр гээд жоохон юм ярих шинжтэй байсан боловч..

Би гэж нэг бүтэлгүй юм.....ичингүйрэн балайраад....нүүрээ час улаан болгочихоод л, доошоо хараад л, гар хуруугаараа оролдож жоохон сууж байгаад, тэсч чадалгүй гараад гүйчихсэн....

Заяагүй тэ? Бүтэлгүй тэ?
Одоо яая гэхэв. Өдий насалчихаад ингээд 18-т шиг донгиороод байвал өөртөө л гомдохоос??


Гэхдээ нээрээ өдөр ирэх тусам энэ орчлонгийн янзан бүрийн ойлголтуудыг гүйцэж ойлгох гэж хэцүү юм аа...

Өдөр ирэх тусам гомо, лезби, жирийн, энгийн гэдгийг хил хязгаар нь арилаад байгаа юм шиг...
Ямар сайндаа гомо баранд гомо байхгүйдээ тулах вэ дээ тэ?

Нээрээ гомо энэ тэр чинь модноос гарчихсан гээд хэн нь ч билээ яриад байсан.
Одоо модонд байгаа нь *ПАН СЕКСУАЛь*, *ПОЛИ АМОРИ* эд нар юм байх.

Юу л бол юу, яавал яана, ийвэл ийнэ гэсэн хандлага...
Пан сексийг бол ойлгож чадахгүй байгаа юм, яаж мундаг болж төрөхөөрөө хүмүүс тэгж эр эм, илжиг морь ялгахгүй сээгэс хийж чаддаг болдог юм гээд.
Ойлгох ч албагүй л дээ? Тийм хүмүүс байдаг гэдгийг мэдэх, тэгээд түүнийг хүлээн зөвшөөр ч л чадаж байвал

Харин Поли Амори бол яагаад ч юм нэг л ойрхон зүйл шиг санагдаад байгаа юм.
Хүн заавал ганцxан хүнтэй хайрлалцаж дурлалцах ёстой, түүндээ үнэнчээр амьдралыг барах ёстой гэж ер нь ингэхэд хэн шийдвэрлэчихсэн юм?

Тэртэй тэргүй араар нь тавьж явахаас хойш, анхнаасаа харилцан зохицоод, илүү олон хүнийг хүн гэсэн утгаар нь хайрлаад, амьдралаас илүү олон зүйлийг сорж авах нь ганцxан олдох амьдралд илүү сонирхолтой юм биш үү? гэж бодсон шиг.


За за гэхдээ иймэрхүү юм ярихаар *садар самуун сурталчиллаа* гээд загнуулах байх л даа.
Дээрээс нь, поли амор, хэрэгжүүлэхэд хэцүү эд гэдэг нь ч ойлгомжтой болохоор (хардана, хэн нь нэгдүгээрт, хэн нь хоёрдугаарт гэсэн асуудал тавигдана гэх мэт)...

Нэг тиймэрхүү, нэг иймэрхүү

Sunday, May 22, 2011

Zuragnuud

Хааяа нэг юм бичье дээ...

Бичих сонирхолтой сэдэв байхгүй ч гэсэн...
Ойрд зав муутай гүйгээд байгаа, ажилаас өөр сонин сайхан байхгүй...

6 сарын дундуур Тайланд явж ирье гээд билет энэ тэрээ авчихсан байсан, явж чадахаа больчихсон... Шатчихсан...

Айфон-ыхоо зурагнуудыг харж байсан зарим нэг жоохон сонирхолтой зурагнууд байлээ. Оруулаад үзье.



1. Японы зарим нэг утгагүй үнэтэй зүйлс...

Эртээр Исэтан гээд эндэхийн их дэлгүүрийн идэх юмны тасгаар нь өлөн царайлаад жаал явсан, японы утгагүй үнэтэй зүйлс байна аа байна... Хэн, ямар учиртай авдаг юм бүү мэд

- Манго - 15, 750 иен = 195 доллар...


- Меллон (тарвас) = 15,750 иен = 195 доллар


- Үхрийн мах . 100 грам нь 10,500 иен = 130 доллар. 1кг нь 1,300 доллар уу? ккк


- Түрс. 25 грам нь 18,900 иен = 230 орчим доллар... 1кг нь 9,000 доллар гаруй? кк



2. Тогооч По ажаа

Эртээр, мийт пай хийж идэв.




3. Осака явсан юм байна. Дүүрэн эмэгтэйчүүд, ккк




Энэ Японы *зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан галт тэрэг*




Энэ, янханы гудамжаар явсан үеийн бичлэг.

Үүдэндээ нэг нэгээр нь хүүхэн суулгачихсан, хажууд нь нэг эмгэн тэрийгээ зараад сууж байдаг хөгжилтэй юм билээ.

Үнэ нь залуухан хүүхэн бол 15 минут нь 10,000 иен (цагийн 490 доллар), хөгшин хүүхэн бол 30 минут нь 10,000 иен гэдэг юм билээ




Осакагийн бар... жоохон нойрны байсан...


4. Секс мн дээр тавьчихсан байсан энэ хиймэл хүүхний зураг лаг сонирхолтой санагдсан


5. Өчигдөр 2-р хороололд. Хэдэн стрэйт хүүхдүүд ирчихсэн пиво-оор байлдаж тоглоод лаг байлээ, ккк,
Нэг тиймэрхүү нэг иймэрхүү...

Wednesday, May 11, 2011

Eldev shaldav

Аль нэгдэх өдөр шезофрен хөдлөөд....


Цөмийн хог хаягдлын тухай, түүнийг яах эсэх гэдэг *шийдвэр* нь биш, харин хэрхэн тухайн шийдвэрт хүрч байгаа гэдэг *аргачлал* нь чухал тухай, твиттер дээр байгаа Монголчууд *Үндэсний эрх ашиг* гэдэг нэртэй, бодит байдал нь юу болохыг мэдэхгүй зүйлийг *Ардчилал*-аас дээгүүрт тавьж байгаа тухай, иймэрхүү *Үндэсний Эрх Ашиг* гээд, бодит байдал нь мэдэгдэхгүй зүйлийг нийтээрээ сонгож, нэг хоёр иргэдээ үл тоомсорлосноос Фашизм, хэлмэгдүүлэлт үүсдэг тухай, Монголд фашизм үүсэг хөрс суурь тавигдсан байгаа мэт санагдсан тухай, Угандагийн гомогийн тухай, Угандад гомод олгодог эрүүгийн шийтгэлээ хүндрүүлж, цаазаар авах хүртэл арга хэмжээ авдаг болох талаар хэлэцэгдэж байгаа тухай, ийм шийдвэрийг зөвтгөх санал нь *Цэвэр ариун Африкын гэр бүлийн ёсыг хүндэтгэн үзэх* үүднээс болох тухай, *Гэр бүлийн цэвэр ариун байдал* гэдэг зүйлийн төлөө хүний амийг хөнөөхөөс түдгэлзэхгүй байх сэтгэлзүйгийн тухай, энэ нь Фашизмтай төстэй тухай, тэр нь Монголд яригдаж байгаа цөмийн хог хаягдал, *үндэсний эрх ашиг* гэдэг зүйлстэй яагаад хамаатай тухай гээд нээх урт юм бичээд л байсан бичээд л байсан....

Нэг мэдсэн өөрөө юу бичиж байгаагаа ойлгохоо болиод...
Нээх урт утга учир нь ойлгогдохгүй бичлэг болоод... 3 хонохоор нь дургүй хүрээд устгаад хаячихлаа

Зав муутай, өчигдөр хоол идэхээ мартчихсан байсан... Өдрийн болон оройн хоол...
Турах байх гэж баярлаад байгаа...

Сая гэртээ орж ирлээ, 2 цагийн дараа босч ажилдаа явахгүй бол болохгүй...

Гээд нэг тиймэрхүү орон гаран хүн байна.

Унтая байз...

Thursday, May 05, 2011

Oh my

oh my fu***ing god, i hope this look will never leave japan.
dear god, if you really love your children, please keep the ganguros in japan. amen

When I first came to Japan back in the 90's, this GYARU and GANGURO was culture booming.
Back than, I was like "what the fuck??", but looking back now, it is pretty cool culture huh?




Wednesday, May 04, 2011

Амьдралын утга учир аа гэж...

10 жилд байхад нэг *дурсгалын дэвтэр* гээд юм байдаг байсан даа?
Нээх учиргүй дуртай хамтлаг магтлагаа бичилцээд л, солилцоод л.

Охидууд голдуу хийдэг, тэгээд л нэг их тойруулж ирээд л, лаг ухаантай ч юм шиг мундаг мундаг зүйрлэл үгнүүд бичилцэцгээгээд л...

Миний бичдэг байсан үгнүүд юу байсаныг нэг их сайн санахгүй байна, гэхдээ нэг бичдэг байсан үг маань "Live young, die quick", "Амьд явбал үхсэн ч яахав" гэдэг хоёр үг байсан санагдаж байна.

Ямар ч утгатай ч байсан юм бүү мэд, кккк

Гэхдээ, 10 жилд байхдаа нэг боддог байсан зүйл маань "30 хүрэхээрээ амиа хорлоно оо.   Хөгширсөн хойно оо бусдын доог тохуу болон амьдарна гэдэг утга байхгүй" энэ тэр гэж боддог байсан санагдаад байгаа юм.

10 жилийн хүүхдийн л бодож олох зүйл байгаа биз?
Тухайн үеийн 10-н хэдхэн настай надад, 30 гарсан хүмүүсийн амьдралын  "УТГА УЧИР" гэж байхгүй мэт, тэгээд утга учиргүй амьдралаар зомби шиг амьдарч байсанд орвол үхсэн нь дээр мэт санагддаг байсан юм шиг байгаа юм...

Аргагүй ш дээ, 30 гарталаа амьдарч үзээгүй болохоор, 30 гарсан хойно амьдрал ямар байх талаар ямар ч ойлголт байхгүй, ойлгож чадахгүй юм чинь, өөрийнхөө үзсэн ертөнцийнхөө хэмжээнд л юмыг сэтгэх болохоор...


---------------------
Сая энд манай ээжийн үзэсгэлэн гэй баранд тавигдсан талаар Вимо болон блог дээрээ тавьсан байсан, хүмүүст их таалагдсан бололтой байв.  Мэдээж, хүний ээжийн уран бүтээл бусдад таалагдахад би баярлалгүй яахав.

Би ч гэсэн хувьдаа маш их таалагдсан үзэсгэлэн байсаныг ч хэлэх үү...
Нөгөө нээг их *ХЯМДХАН* гэй кинонууд энэ тэр гардаг шиг *БИ ГОМО ХҮҮГЭЭРЭЭ БАХАРХДАГ* энэ тэр гэсэн тийм *хуурамчхан ч юм шиг* биш, харин өөрийнхөө үнэндээ юу хүсч байсанаа илэрхийлсэн гэсэн утгаараа ч тэр.   *Амьдрал гэдэг чинь уг нь миний хүү.... Үр хүүхэд, гэр бүл гэдэг асар том утга агуулга агуулдаг юм шүү дээ...* гэж хэлэх гэсэн мессэж ихтэй үзэсгэлэн байсан санагдсан тул.   Манай ээж ч гэсэн жирийн л нэг хүн болохоор, хүлээж авч чадах юм аа хүлээж авч, хүлээж авмааргүй зүйлээ *Уг нь би чамайг ийм байсан бол гэж боддог юм* гэж илэрхийлэх нь маш энгийн бөгөөд, шударга зүйл мэт.

За тэгэд зурагнуудыг нь тавьсан байсан, янз бүрийн санал онол байгаа дотор, *Чи тийм л ээждээ хайртай юм бол, хүслийг нь биелүүлээд хүүхэдтэй болгоод өгчихөөч?  Зөвхөн өөрийнхөө аз жаргалыг хөөгөөд ингэж байхаар* гэсэн нэг санал байв.

Бас *Чиний аз жаргал чинь чиний залуу насны л жаргалаар дуусах юм байна даа.  Тэгээд хөгширсөн хойно оо гоонь эр болохоор энэ аз жаргал маань юу байсан юм бол?* гэж өөрөөсөө асуух болов уу* гэсэн санал онол ч байв.

Мөн *Хэрвээ үр хүүхдэд байхгүй бол, чиний амьдралын утга учир чинь юунд байна вэ?* гэсэн асуулт ч байв.


Бодох л зүйл.  Хэцүү ч асуулт байх.
Олон ч гэй хүмүүс энэ асуудлыг өөрөөсөө асуудаг байх.  Их ч бодож үздэг, шаналдаг байх.

Гэй, лезбиан хүмүүсийн дунд амиа хорлох үзэгдэл их байдаг гэсэн статистик байдаг юм билээ.

Ихэнх нь 10н хэдтэйдээ, өөрийгөө хүлээж авч чадахгүй шаналсаны эцэст амиа хорлодог бол, үлдсэн нилээд хувь нь 30 эргэм насандаа.


Бодвол энэ дээдэх асуултуудын хариултыг олж авч чадахгүйгээсээ болох нь ч их байдаг байх.

Гэхдээ эсрэгээрээ...  Тэр амьдралаа хаячихаад, өөрийгөө стрэйт гэж бусдыг хуурах сонголт хийхгүй, амиа хорлохыг сонгож байна гэдэг юуг хэлээд байгаа юм бол???

Энэ бол миний бодол л доо, гэхдээ хүнд *Өөрөө, өөрийнхөөрөө, өөртөө үнэнчээр амьдрах* гэдэг их чухал зүйл шиг санагддаг юм.

15-6 тай байсан надад 30 гарсанаас хойших амьдралын учир утгыг ойлгоход хэцүү байсантай адилхан,  өөрийнхөөрөө амьдарч чадаж байгаа хүмүүсийн хувьд, өөрийнхөөрөө амьдрах уу яах вэ гэдэг сонголтыг хийхээс өөр аргагүй болдог хүний бодол санааг ойлгоход хэцүү байдаг болов уу....

Гэхдээ *амьдралын утга учир* гэх мэтийн талаар...

*Миний амьдралын утга учир бол үр хүүхэд, ач гуч нараараа тойруулчихаад, хааяа нэг таягаараа ач нараа дэгээдсэн шиг суух* гэж бодох 10хэдтэй хүүхэд хэд байх бол?  20-хэдтэй хүн хэд байх бол?  Анхнаасаа тэгж боддог байсан уу?  Эсвэл, нэг мэдсэн тэгж боддог болчихсон байсан уу???

Эцсийн эцэст, хүмүүс тийм амьдралаар амьдрах нь их байдаг болохоор, түүнийг *аз жаргал* гэж бодчих тал нь их юм биш үү?

Төстэйгөөр, мөнгөтэй бол аз жаргалтай, амжилтанд хүрч дарга болсон бол аз жаргалтай гэж бодох нэгэн ч их байдаг байх...

Мэдээж, үр хүүхэд, амжилт, мөнгө гэх мэт, байхгүйгээс байсан нь дээр байх л даа.
Гэхдээ түүний төлөө юуг золиослож байна вэ гэдгийг бодох хэрэгтэй мэт.


Сая 3 сард очсон, манай ээжийн эгч нь дүүгээ загнаж байсан юм.
*Чи арчаагүй.  Ийм их авьяастай юм байж, бусдын доор орж амьдарч байна* гэх мэтээр.

Манай тэр эгчийн хувьд болохоор, дүү нь дарга болоод ч юм уу, мөнгөтэй бол аз жаргалтай байх юм байх.  

Харин манай тэр ах болохоор яг эсрэгээрээ.  Өөрийнхөө дуртай юм аа хийгээд явж байдаг хүн.  Дураа хүрэхээрээ байшин барилга барьсан шиг... дураа хүрэхээр гэрийн тавилга хийсэн шиг...  Хааяа хувцас хунар хийсэн шиг, өөрийнхөө дуртай юм аа, дуртай үедээ хийж явдаг хүн.
Амбиц байхгүй.

Гэхдээ миний л бодлоор, тэр ахын маань сонголт, тухайн хүн өөрөө л зөв гэж бодож байвал зөв сонголт мэт.


Би оюутан байхдаа ажил хийж олсон мөнгөөрөө их гадаад явдаг байсан юм.  Хүмүүс тэгэхээр л *цаана чинь хүмүүс машин зөөгөөд ингэж баяжиж!  Байртай болчиж! Тэгэхэд чиний байж байгааг?  Чиний тэр гадаад явлаа гээд чамд юу наалдах юм бэ?* гэж их загнуулдаг байсан юм...

Гэхдээ би л лав одоо ч гэсэн түүндээ харамсдаггүй дэг... Дотор нь амьдрах эсэх нь мэдэгдэхгүй байртай байсанд орвол, юм үзээд нүдээ нээгээд явсан нь амьдралд хамаагүй их үр ашигтай байсан мэт...

Гэр бүлгүй бол аз жаргалгүй, үр хүүхэдгүй бол аз жаргалгүй гэж бодох, энэ дээдэх жишээнүүдтэй адилхан мэт.  Хүн эцсийн эцэст өөрийнхөө л хэмжүүрээр юмыг хэмжих болохоор...

----------

Миний л хувьд гуч гарсан хойно ч гэсэн амьдрал маш их сонирхолтой л байна.  90 гарсан хойно ч гэсэн сонирхолтой байх байх гэж бодож байна.   Одооны би ч тэрийг мэдэхгүй л дээ, гэхдээ л.
Ямар ч л байсан, дээр үед тэр Асакусад байдаг 80-90 гарсан хөгшчүүлийн яриаг сонсоод тэгэж санагдаж байж билээ..  Энэ хүмүүс, өнөөдөртөө ямар ч байсан сэтгэл хангалуун харагдаж байна гэж.

Миний хувьд, хүний амьдралыг утга учир гэдэг, тухайн хүн өдөр тутамдаа аз жаргалтай, тухайн өдөр тухайн өдөртөө сэтгэл хангалуун байхад л байдаг болов уу гэж бодож байна.

Түүнд хүрэх арга зам бол олон янз.  Зарим нь үр хүүхэд, ач гучаасаа тийм зүйлийг олж харах бол, зарим нь амжилт, албан тушаалаас, бусад нь дуртай юм аа хийхээсээ гэх мэт.
Зарим нь тэр утга учираа олж харж ч чаддаггүй байх.


Хүн эцсийн эцэст амьдралаас бүх зүйлийг өөрийн болгож чадахгүй.   Зарим нэг сонголт хийхийн тулд зарим нэг сонголтыг хаях хэрэгтэй болно.  Гэхдээ эцсийн эцэст бүх юм тэгш бүтэн биш болохоор, хүн өөрийнхөө аз жаргалтайг, эсвэл зовлонтойг мэдэрдэг болов уу...


За за, халууртай байгаа дээрээ баахан дэмийрчихлээ, хэхэ.

Халууны эмээ уугаад унтахаас... Маргааш болтол эдгээхгүй бол....

Tuesday, May 03, 2011

Үзэсгэлэн

Миний нэг ордог бар байдаг юм. Жижигхээн бар.
Гэхдээ одоо бараг 30 жил болж байгаа бар.

Тэднийх, сар болгон янз бүрийн уран бүтээлчдийн үзэсгэлэн гаргадаг юм л даа.

Түүнтэй холбоотойгоор, манай ээж сая 4 сард үзэсгэлэнгээ гаргав.
Гомо хүний ээж хүн, гэй баранд үзэсгэлэн гаргавал ямар зураг зураг бол гэдэг сонирхолтой санагдсан гэсэн үүднээсээ ч тэр.

Тэгээд, саяны 3 сард очиж зурагнуудыг нь авч ирээд, нэг сарын хугацаатай үзэсгэлэнг нь гаргалаа.
Аль нодлин үзэсгэлэн гаргахаар шийдээд, тэгээд сая очиж авах хүртлээ ямар зураг зурахыг нь би сайн мэдэхгүй байсан юм.

*Би ямар зураг зурвал зүгээр бол?* гэж асуухад нь
*Мэдэхгүй, өөрөө л зурмаар байгаа зургаа зурахгүй юу. Гэхдээ энэ тавих газар маань гэй бар гэдгийг л бодолцоорой* гэж хэлсэн байсан, зурсан зурагнууд нь харин асар таалагдав.

Нэг тийм хэт гэй талруу хэлбийсэн биш, харин ч өөрийнхөө хэлэх гэсэн юм аа шулуухан зурган дээр илэрхийлсэн гэсэн утгаараа...


Хар л даа, ийм зурагнууд (ккк)


1. Амьдралын зорилго бол явж явж хүүхэд юм шүү дээ. Зөндөө олон хүүхэн байхад, нэгийг нь авч суугаад надад нэг хүүхэд гаргаад өгчих!!! гэсэн зураг


2. Мэдээж, эрэгтэй болон эмэгтэй хүний зураг

3. Мэдээж эрэгтэй болон эмэгтэй хүний зураг



4. Хамгийн сүүлд нь *Чи гомо байвал, ингээд л баг өмсөж нуугдсан байдлаар амьдрах юм биш үү??* гэсэн зураг (лол)


Мань хүн өөрөө болохоор шал өөрөөр тайлбарлаад байсан л даа, бодвол надаас жоохон санаа нь зовсон уу, гэхдээ надад бол ингэж л хэлэх гээд байгаа мэт санагдав, ккк

Бусад зурагнууд нь зарагдчихсан, зургийг нь авч амжаагүй...


Ийм, өөрийнхөө хэлэх гэснээ түс тас, шулуухан хэлж чаддаг, тэгсэн хирнээ гэй бар ч байна уу, драг-тай диско ч байна уу хамаагүй шоудаад, өөрийгөө цэнгээж чаддаг, хүнийг хүлээж авч чаддаг гэсэн утгаараа ч тэр, муу ээж минь мундаг хүн шүү гэж бодогдов.

Уг нь үзэсгэлэнгээ гаргах үеэрээ ирэх энд ирэх төлөвлөгөөтэй байсан боловч, газар хөдлөөд, цацраг идэвх энэ тэр болоод байсан чинь ирэхээ больчихсон.

Аминдаа бас хайртай тэ? кккк


За нэг тиймэрхүү нэг иймэрхүү

Saturday, April 30, 2011

Honi moni

ӨМуу хар тэнэг ажил...


Өчигдөр уг нь захиалж барилгүйгээр гэнэт очиж Монголчуудынхаа, Вимочдынхоо уулзалтыг үймүүлье гэж бодож байсан юм.
Элдэв янзын хувцас өмсөж байгаад, ккк

Эсвэл хувцасгүй ч юм уу???
Эсвэл нөгөө алдартай зодог шуудагтайгаа???

За за, аль нь ч байсан, мэйвакү на ханаши да ё нэ? ккк


Очдог юм уу гэж бодож байсан, 1. ажил ихтэй, ажил дээрээ очих болоод 2. манай экс экс экс боов фрэнд, *жоохон хүүхдүүд ирэх юм бол, гомо хүн хүмүүжилд нь муугаар нөлөөлөх тул боль чи! * гэж загнаад....

Тэгээд би ч яахав... угийн хүний үгэнд оромтгой, дуулгавартай сайн жаал болохоороо...
очоогүй байсан чинь одоо бүр харамсаад салдаггүй...

Сураг сонсоод байсан, манай бимуучид чинь, хонь монь гаргаж, хорхог морхог хийсэн сураг байх чинь????


Хорхог идмээр байсан юм.... гэхээсээ илүү, тэр хонь гаргах *ШОУ*-г үзмээр байсан юм...

Эргэн тойронд нь байсан гэр бүлээрээ ирсэн япончууд ямар царайлж байсан бол оо гэхээр бүүр нэг нүдэнд харагдаад... кккк

Жоохон хүүхдүүд нь *Каваайи! Охицужи-сан да!* энэ тэр гэж байхад нь амыг нь дарж байгаад гэдсэнд нь гараа хийгээд л, голыг нь таслангуутаа, мөчилж бариад, болгоод идчихэж байгааг нь бодохоор бүр нүдэнд төсөөлөгдөөд, хэхэ.

Тэгээд яасан? Тэр хүүхдүүдэд *корэ ойший ёо!* гээд саяхан амьд байсан хонины махнаасаа өгсөн биз дээ? ккк


Гэхдээ нээрээ шөнө хүртэл үргэлжилсэн юм бол, ядаж завсар зайгаар нь очдог байж, түй чорт гэм...


Хөөрхөн хөөрхөн залуучууд байсан ч юм бил үү тэ???


Би ч яахав, хэнхэг царайлж ажлаа хийж дуусгачихаад, нөгөө байдагаараа л гомо парти орж ирсэн...
Агеха гээд...
Нийт хэдэн хүн байсан бэ бүү мэд, пиг байлээ.
Жоохон хол болдог болохоор нь очихгүй 5-6 жил болж байгаад нэг юм очсон, дажгүй байлээ шүү??

Очсон, нэг өвөр Монгол залуу энэ тэр явж байсан, нэг тиймэрхүү нэг иймэрхүү...

Ард талын *Дарк рүүм* энэ тэрд нь орсон шиг...
Яагаав нөгөө кинон дээр гараад байдаг, дисконы ард талд нь бузрын болон булай үйлс үйлддэг өрөө....

Нэг залуу унагаж авсан, болоошд, оргүйд орвол охинтой тэ??

Энэ партины зарим хэсгээс...






Нээрээ бодоод байсан, манай Монголын гэй партинууд, Драг шоу маягийн юм байдаг хирнээ, ийм ГоГо Бой шоу байдаггүй байх тэ?
Дараа Монголд парти зохиовол, Гамбууш ажаа эд нартай ярьж байгаад, драг шоутай, гого шоутай парти хийвэл гоё байж магадгүй л юм тэ??

За нэг тиймэрхүү...

Монголчууд, дахиж хонь гаргахгүй юм байх даа??  кэкэ

Nude art

Маргааш явж голын эрэг дээр барбекью хийж идье гэж бодож байсан... бороо орно гэнэ ээ...
Хайран юм хайран юм... Нилээд хэдэн хүн цуглуулчихсан байсан, цуцлахаар шийдлээ.  Тэгэхээр, маргааш эрт босох шаардлагагүй болсон юм чинь өнөөдөр гарч клабдхаас??

Гэснээс, ойрд шалдан нүцгэн хүний зураг тавиагүй юм байшд.

Май, энэ нэг Ямамото гээд зурагчины бүтээл байлээ.

Хав фан!!
 

Tuesday, April 26, 2011

Kylie Minogye

Мяу...

Нэг мэдсэн болоог гэдэг юм аа мартчихсан л гүйгээд байсан байшд, нүгэл гэм нүгэл гэм.
Ойрын хэд хоног чинь яалаа даа байз.

Тав дахид Таккю гэдэг япон Дий Жэй-гийн ивентэд очсон юм байна.
Япондоо нилээд алдартай, за байз, Англиар бол Кемикал ч юм уу, Андерграунд энэ тэр хавьцаа нилээд алдартай баагий.

Тэгсэн, Асакуса гээд, хөгшин гомо нар цуглардаг газар (дээр бичиж байсан даа, 80-тай *залуу*, 90-тэй *залуу* 2, найз залуучуудаа гэртээ үлдээчихээд араар нь тавиад явалдаж байсан газар Баябага дарга бид 2 очсон гээд?  Тэр газар... 40 мөчин настай бол *борвиных нь баас арилаагүй* гээд тоодоггүй юм шиг байгаа юм, кэкэкэ. 

Тэнд байдаг нэг баранд харин гэй парти болоод, тэрэн дээр ирсэн байхаар нь очиж жаал бүжиглэв.

Пиг чихцэлдээн, тэгээд ядаж байхад бүдүүн хүмүүсийн парты байсан юм уу хаашаа юм, зай багатай.  Би мэдээж тэрэн дээр нэмэрлээд зай эзлэхээ мэдэлгүй яахав тэ?

Нэг иймэрхүү парти болов.



 
Маргааш нь.
Кайли Миног ажаа Японд ирсэн гэхээр нь очиж үзэв. 
Би үнэндээ Кайли майлийд нэг их сонирхолтой биш л дээ?



Гэхдээ яг очоод үзэхээр бол дажгүй л юм билээ.  80-аад оны дуунуудыг нь мэддэг болохоор ч тэр үү

Хөгжилтэй нь, яваад очсон чинь... Юу вээ? Би 2-р хороололд очсон юм биш байгаа даа? гэмээр....  Нийт үзэж байгаа хүмүүсийн 95% нь гомо.  үлдсэн нь ихэнх нь хүүхнүүд.  Стрэйт хүн ер нь байсан уу үгүй юу?


Энд тэнд концерт энэ тэр очиход уг нь эмэгтэй жорлон нь пиг, эрэгтэй жорлон харьцангуй гайгүй байдаг даа?  Тэгтэл, энд шал эсрэгээрээ, эрэгтэй жорлон нь аймаар урт очертой...
Гэхдээ яах вээ, худлаа ч үнэн ч эрэгтэй гэсэндээ очер нь хурдан урагшилдаг юм байлээ





Энэ Кайли эмээ гэхдээ, их зөв нич маркэт олоод авчихсан юм шиг байгаа юм.  Тэгээд л ард талын зураг мураг нь ч гэсэн яг гомо хүмүүст зориулсан маягтай.

За за хэдэн бичлэг оруулчихья.


Бүтэнсайнд өдөржин архи уугаад дууссан, өчигдөр ажил дээр үхэхийг шахав.
Нэг тиймэрхүү нэг иймэрхүү.

Saturday, April 09, 2011

Цэцэг цэцэг

Нөгөө жил болгон болдог, *ЦЭЦЭГ ГӨЛРӨНГӨӨ ЖААЛ БАЛГАЦГААХ УУ?* гэдэг улирал нь болчихож.  Цэцэг ч яахав, цэцэглэдгээрээ цэцэглээд л...
Ягаан магаан өнгөөрөө солонгороод л... Аймаар мого наачихсан, ккк

Гэхдээ энэ жил, газар мазар хөдлөөд, цацраг мацраг энэ тэр гээд, хүмүүс жоохон биеэ бариад? миа байна аа...

*Тэнд хүмүүс үхэж бариад, амьд үлдсэн хүмүүс нь, усанд ч орж чадахгүй, гэртээ харьж чадахгүй зовч байхад, бид нар энд архи уугаад цэцэг гөлөрч баясцгаагаад байвал хүн чанаргүй юм болно* гээд, гэртээ бүгчихсэн хүмүүс их байх шиг байгаа юм...

Ер нь гэхдээ энэ япончууд жоохон хойлог тэ?
Газар хөдлөөд, амь дүйсэн юм болж байхад тайван ч юм шиг, хойлог ч юм шиг нээх ёс журамтай (тэрийг нь ч яахав, хүмүүс их үнэлсэн юм шиг байгаа юм) энэ тэр... Тэгсэнээ цацраг мацраг болоод байхад тэмцэл мэмцэл ч хийхгүй...

За тэр ч яахав... Хэдэн цэцэгний зураг оруулчихъя.

Өдрийн сакура


Шөнийн сакура


Сакураны урд зургаа авахуулах трансвестит...


Өнөөдөр уг нь, 2-3н дажгүй ивент байсан юм, очдог юм уу гэж байсан, тэр чигтээ мартаад унтчихсан байлээ...  Эрийг цас, уулыг нас аа гэж...


Нэг нь энэ Раш Круз гэдэг ивент.  Гогобой, драг күйн энэ тэр ихтэй тийм ивент


Нөгөөх нь, Биёнсе-гийн бүжиг дэглээч Жонте Моүнинг гэдэг гомогийн шоутай ивент , Кагеро.


Биёнсегийн Сингл Ледиз гээд дуу байдаг даа>

Энэ...


Энийг дэглэсэн бүсгүй, энэ байна...





Хмм... хайран юм.  Уг нь очих завтай байсан байж, нойрондоо дийлдээд будаа.
За яахав.

Маргааш (ч гэж өнөөдөр), цэцэг гөлөрч чадахна уу үгүй юу...

Юу ч болсон...





Гэснээс, түрүүчийн долоо хоногт, хог ухдаг хүн болсон юм байшд...
Дисконы гадна талд хаячихсан байсан хогноос хувцас босгоод, жаал гоёодсон, иймэрхүү маягаар, ккк.



Иймэрхүү күүл хогтой гэхээр, Токёо ч бас дажгүй хот шүү? ккк


Хамгийн сүүлд нь гошногодуулаад боов нь босчихсон зааны зураг оруулчихья.  Сээгсий байгааз? ккк

Wednesday, April 06, 2011

Монголын нэг хүнд ногдох....


Өнөөдөр ажил дээр хийх юм олдохгүй, тэгээд, Википедиагийн нэг хүнд ногдох ДНБ-ийг авчирч байгаад жаал тоглож суулаа...

Монгол маань аль хавьд явдаг юм бол гээд сонирхсон шиг...
Эргэн тойрны улсуудтайгаа харьцуулж бариад, тэгээд бас хир үнэтэй юм гэх мэтийг бодсон шиг суулаа...


Юмны үнэ гэдгийг, өртөг өндөртэй гэхээрээ x = Purchasing Power Parity GDP / Nominal GDP нь өндөр, өртөг хямд гэхээрээ энэ тоо нь бага гээд бодоод үзсэн иймэрхүү тоонууд гарч байна...


Дэлхийн хамгийн *чинээлэг* улсууд (PPP GDP Per Capita-аараа

1. Катар
2. Лихтенштеин
3. Люксенбург
4. Сингапур
5. Норвег
6. Жерси
7. Күвеит
8. Брунеи
9. АНУ
10. Швецарь

PPP GDP per Capita-aaraa Монгол 136-д, Япон 30-д, Солонгос 33-т, Хятад 102т, Орос 56-д, Казахстан 74т явдаг юм байна.

Нэрлэсэн GDP per Capita-аараа болохоор Монгол 130-д, Япон 19т, Америк 11т, Солонгос 39д, Хятад 99т, Орос 57д, Казахстан 67-д явдаг юм байх.

Нэрлэсэн GDP per Capita нь, Монгол 1,900 доллар, Япон 42,500 доллар, Америк 47,100 доллар, Солонгос 20,300 доллар, Хятад 4,300 доллар (Монголоос 2.3 дахин их), Орос 10,600 доллар (Монголоос 5.6 дахин их), Казахстан 8,400 доллар (Монголоос 4.4 дахин их) юм гэнэ...

Ойр хавийнхаа улсуудад ч хол хаягдсан шинжтэй...
Дэлхийн хамгийн өндөр ДНБ-тэй харьцуулахад Монголын ДНБ нь 44-ний 1тэй тэнцүү. Хамгийн бага ДНБ-тэй харьцуулахад 11 дахин их. Дэлхийн дундажийн 40%-тай тэнцүү гэнэ. Дэлхийн дундаж хүрэхийн тулд дор хаяж 2 дахин их өсөх хэрэгтэй гэсэн үг үү?


За тэгээд үнийн асуудал.

Хамгийн өртөг ихтэй (аялалаар очиход дэмий) улсууд:

1. Швеицарь
2. Норвеги
3. Дани
4. Австрали
5. Люксенбург
6. Швед
7. Финлянд
8. Япон
9. Арабын Эмират
10. Франц

гэнэ. Монгол дээрээсээ 106-д (эдийн засгийн хөгжилтэйгээ харьцуулахад хамаагүй өртөг өндөр байгааз?), Япон 8д, Америк 26д, Солонгос 74т, Хятад 103т, Орос 77д, Казахстан 75д гэнэ ээ..

Дэлхийн дундажтай харьцуулахад, Монголын өртөгийн түвшин 96.6% буюу бараг л адилхан юм байна.

За даа ер нь л харьцангуй утгаараа өртөг ихтэй улс шиг санагдав...

За нэг тиймэрхүү нэг иймэрхүү...
30 минут ямар ч байсан цагийг дэмий нөхцөөж чадлаа, ккк.

Одоо юу хийх үү? 5 хүртэл...

Oir zuur

Монгол амьтдын нэр харж байсан, манай Монголчууд, юманд нэр өгөхдөө бол агуу улсууд юм аа гэж санагдав.

Зарим нэгээс нь танилцуулахад

Өөдсөн атаахай Sorex minutissimus (Least or Siberian shrew)
Хэвлүүн атаахай Sorex araneus (English or Eurasian common shrew)
Усчин гэрэлзгэнэ Neomys fodiens (water shrew)
Малтаахай жөвүү Crocidura suaveolens (Scilly shrew)
Буурал сармаахай Vespertilio murinus (Red bat)
Бор турсаахай Pipistrellus savii (Savi's pipistrelle)
Хожуу сарсаахай Eptesicus serotinus (Rattlemouse)
Орог зусга Phodopus campbell (dwarf hamster)
Цомч шишүү Allocricetulus curtatus (Mongolian hamster)
Талын хулганцар Sicista subtilis (Souther birch mouse)
Зэгэл алагдааганцар Pygerethmus pumilio (Little earth hare)
Элсч савгадай Dipus sagitta (Hairy-footed jerboa)
Тавруу атигдаахай Cardiocranius paradoxus (Satunin's jerboa)
Элсний тажигдаахай Salpingotus kozlovi (Kozlov's pygmy jerboa)


ХулганЦАР, алагдааганЦАР байхдаа ч яахав дээ...

Турсаахай, сармаахай, сарсаахай гэхээр бүр нэг нүдэнд харагдтал нэрлэчихсэн...

---------------------------

Зиаг, тэр ч яахав.
Ойрын үеийн сонин сайхан гээд байх юм алга даа...
Ямар ч л байсан сакура нь цэцэглэдгээрээ цэцэглэж байх шиг байна.

Цэнхэр мэнхэр өнгөтэй сакура цэцэглэх юм байх гэсэн, одоохондоо ямар ч л байсан, цагаан магаан, ягаан магаан хавьцаа юм шиг байна лээ...

Удахгүй тэгээд өнгө мөнгө, хэлбэр дүрс нь өөрчлөгдөөд эхлэх юм байлгүй?
ккк

Энд ч яахав, тэгээд л Токиогийн цацраг идэвхт бодисын хэмжээ, хэвийн байх хэмжээнээс 100 дахин ихэссэн гээд л шуугилдацгаагаад... Токиогийн Цахилгаан Хүч компани, далай руу цацраг идэвхтэй усаа асгасан гээд шуугилдацгаагаад л...
Хамгийн хүнд нь, Японы засгийн газар нь хүний жилдээ авч болох радиацын түвшинг, 1 милисибертээсээ 20 милисиберт болгож өсгөнө ч гэх шиг... Яахаараа ч стандартаа өөрчилдөг юм... Жинхэнэ байдал өөрчлөгдөөгүй байхад...

Хүнд нь ч хүнд л юм... Гэхдээ, Токиогийн цацрагийн хэмжээ, одоо Нью Ёорк, Лондонгоос арай их, Хонг Конгийн хэмжээнд, Улаанбаатараас хамаагүй бага юм гээ биз дээ?

Үнэн эсэхийг мэдэхгүй, гэхдээ манай Монголын хөрс, нүүрсэнд, Ураны хольцтой хэсэг ихтэй байдаг юм байх... Нэн ялангуяа нунтаг нүүрсэнд. Тэгээд, манай цахилгаан станцууд, угаалга хийсэн (?) нүүрс хэрэглэдэггүй болохоор, тэр нунтаг нь ихээр шатдаг, түүнтэй холбогдоод Радон ихээр ялгардаг гэжийнэ...

Тэгээд, хэвийн үедээ ч гэсэн, манай Улаанбаатарын цацраг идэвхийн хэмжээ нь одооны *бохирдсон* Токиогоос 4 дахин их ч гэх шиг...

Энүүгээр л нэг үнэн худал нь мэдэгдэхгүй янзан бүрийн цуу яриа явагдаж байх шиг...


Ирсэнээсээ хойш, ажил гэр гэсэн л хүн байна. Сээгэс ч хийгээгүй, ер нь одоо бараг тэр цэвэршилт энэ тэр нь явагдах гээд байгаа юм биш үү? ккк

Хүн гэдэг гэхдээ их сонирхолтой юм аа.
Нас ахих тусам дурлах магадлал багасдаг юм шиг санагдаад байгаа юм.

Залуу байхдаа үзэсгэлэн гуа хирнээ, олон юм мэдэхгүй болохоор (бараг л хэн дайралдсандаа) амархан дурладаг даа? Тийм үедээ найзтай болох энэ тэр их амархан юм шиг.

Тэгээд нас ахиад ирэхээр... Үзэсгэлэн гуа чинь гундаад эхлэх болохоор чамайг хүн тоохоо больж эхэлнэ. Тэгсэн атал, туршлага гэх мэт ихсээд ирэх болохоор, голомтгой, шилэмтгэй болоод муухай ааштай болоод ирнэ.

Хэн л адсага шиг ааштай, нээх голомтгой шилэмтгэй хөгшин төгцөгийг тоох вэ дээ?
Дурлах, дурлуулах магадлал нойль заах нь ойлгомжтой биз дээ тэ?

Тэгээд ядаж байхад, бүдүүн энэ тэр бол, кэкэкэ.

За тэр ч яахав.


Ирсэнээсээ хойш, ажлын өдрөөр нэг их уухгүй байгаа.
Түрүүчийн долоо хоногт чинь, заа байз... Нэг дэхэд ресторанд 2 шил вино, дараад нь 2 баранд орж 10 гаруй аяга пиво уучихсан тас үсэрчихсэн байсан...

Тэгээд, хоёр дахь, гурав дахь, дөрөв дахид уугаагүй байж байгаад, тав дахь өдөр вино мино шанпанск манпанск уугаад байсан, өглөө 5 гээд агсан тавьсан сураг байсан...

*Би чамайг найзаа гэж бодож явахад* гээд, нөгөө нэг *улиг домог болсон* маягаар, кэкэкэ.
Найзаа гэж бодох нь байтугай барагтай дугардаггүй нөхөртэйгөө шүү? ккк

Хагассайнд, зиаг байз яалаа? Ан тийм.
Өдөр нь энд ажил хийдэг Монголчуудтай уулзсан юм.
Нийт 8 залуу, 1 хүүхэн ирсэн байсан, эрчүүд нь бүгд эхнэргүй...
Хамгийн хөгшин нь 36-7той, тэгээд бүгд л уг нь мөнгөтэй бол мөнгөтэй, боловсролтой бол боловсролтой сайхан сайхан залуучууд хирнээ... Бүгд эхнэр байхгүй...

Монголчууд чинь уг нь эрт гэрлэдэг биз дээ тэ?
Хэд нь гэй бол гэж жаал бодож үзэв, хэхэ.

Хагассайнд өглөө хүртэл уусан, бүтэнсайнд өдөржин үхмэл юм шиг хэвтсэн...
Нэгдэхэд уугаагүй, хоёрдахид уугаагүй, тэгээд өчигдөр уусан гэхээр.
Долоо хоногт 3хан удаа уусан болж байгаа юм, би мундаг байна шүү!?

За тэр ч яахав.

Яг ингээд юм бичих гэхээр онгод монгод онгон монгон нь морилж ирэхгүй байгаа юм уу, бичих юм олдохгүй юм, дараа л бичихээс...






Monday, March 28, 2011

Монголын сонин хачин



За байз... Сээгэсийн талаар өлсгөлөнд орсон гээд бичсэн, одоо өөр юмаа муулцгаах уу?

1. Монгол дахь Монголчуудыг ялгаварлан гадуурхах үзэлүүд

- Хилээр нэвтрэхэд, гадаадуудын эгнээ, Монголчуудынхаасаа хамаагүй хурдан урагшилдаг юм билээ. Монгол хүнийг бол *Яах гэж ирж байгаа юм, хаашаа яах гэж явсан юм, хаана байрлах гэж байгаа юм* гээд шалгаана. Бодвол, Монголчуудыгаа Монголд ирүүлэх дургүй юм шиг байгаа юм. Миний хувьд Япон, Америк луу нэвтрэхэд, Монгол руу нэвтрэхээс илүү бага цаг зарцуулагддаг!!

- Шинэ бүртгэлтэй болж байгаа юм билээ. Тэгсэн, нэр, хаяг, төрсөн он сар өдөр гэх мэтийн мэдээлэлүүд дутуу санагдсан юм байлгүй, гэмт хэрэгтэн шиг хурууных нь хээг нь авдаг болчихсон. Тэгээд түүнийгээ бүртгэж авахдаа ч гэсэн яг ялтан хоригдлуудтай харьцаж байгаа юм шиг харьцдаг юм билээ... Миний л санахын, Япон, Америк гэх мэтийн улсууд бол, өөрсдийн иргэдээ биш, гадаадаас ирсэн хүмүүсийн л хурууны хээг авдаг шиг санагдаад байгаа юм, манайд бол эсрэгээрээ

- За баранд байгаа хүүхнүүд маниусыгаа ад үзээд гадаадууд руу шуурдаг талаар бол зөндөө бичиж байсандаг. Нэг Америк шалдан пацаантай цуг баранд байсан чинь хажууд нь байгаа намайг *Шаврын Хаалт* гэж ад үзээд балласан... Гэхдээ энэ ч яахав, ядуугийн гай байх л даа, тэрнээс биш системчилсэн *ад үзэлт биш*

2. Нээх их шинэлэг юманд дуртай...

- Монголын гадаад пасспорт, намайг энд байх хугацаанд 4 удаа солигдсон санагдаж байна. 3-4 жил болоод л нэг сольдог манайх шиг улс цөөхөн байх... Тэгээд тэр зүйлээ бүрэн сануулахгүй юм байж дараад нь гаргахгүй гээд дайрчихна. Монголд 1-2 хоногоор харьсан хүмүүс бол одоо яах юм бол?

- Иргэний бүртгэл ч гэсэн, хэдхэн жилийн өмнө л иргэний үнэмлэх гээд бүртгээд байгаагүй бил үү?


3. Зиндаархал

- Зиндаархал бүх шатанд байдаг болсон байлээ... Утасны дугаар, ордог бар, ресторан, уулздаг хүмүүс, хувцас хунар, машаан хэрэглээ гээд. Бүдүүн гүзээтэй, тансаг машин, том утас (айфон, блакберри гэх мэт) барьсан бол ажил хөөцөлдөхөд амархан гэнэ.

- 9911-тэй утас 10 сая төгрөгөөр зарагддаг гэнэ... Бодвол *Би удмын баян тарган хүн. Би их эртнээсээ баян тарган хүн* гэж бусдад зиндаархахын тулд энэ номерийг авдаг бололтой...
Уг нь 9911-тэй утас чинь 1996 он моноос байсан утас биз дээ? Миний үеийнхэн, тэгтлээ эртнээсээ баян тансаг байгаагүй л ойлгомжтой атал заавал тийм утас баридаг нь ямар учиртайг сайн ойлгоогүй...

- Эсрэгээрээ, 95xx гэсэн номертай утас энэ тэрийг хөдөөнийх, оюутных энэ тэр гээд хүмүүс утсаа ч авдаггүй юм билээ.

- Өр тавьж байгаад ч болсон том Лексус машин, булган шуба энэ тэр авч өмсдөг гэнэ. Тэгэхгүй бол *ажил бүтдэггүй* учир... 400-500 мянгын цалинтай хирнээ 70, 80 саяын машин уначихсан хүмүүс, яаж болгодог юм бол?

4. Үйлчилгээ

- Хувийн ресторан, дэлгүүр гэх мэтийн үйлчилгээ бол боломжийн болсон санагдав. Япон мапон шиг учиргүй бөхөлзөөд байхгүй ч, хүний уур хүргэхгүй, түргэн шуурхай л байв

- Улсын байгууллага... Еэ бурхан бүү үзэгд. Ямар ч заавар зөвлөгөө байхгүй, олон тийш нь гүйлгэж чирэгдүүлсэн газрууд. Уг нь анхлаад *ийм юм хөөцөлдөж байгаа бол ийм ийм дарааллаар ингэ тэг* гээд зааварлаад өгчихвөл, үйлчлүүлж байгаа хүмүүстээ ч тэр, үйлчилж байгаа хүмүүсдээ ч тэр амар баймаар юм, тэгтэл...

- Ямар ч хариуцлага байхгүй. Сая пасспортын хуудас дууссан гээд шинээр пасспорт авсан юм. Тэгсэн нэгдсэн сүлжээндээ хүний нэр овог оруулахдаа алдаатай оруулчихаж. Тэгээд, пасспортоо шинээр авсан чинь нэр буруу биччихээд *авбал ав, байвал бай* гээд солиороод унах юм. Нэрийн зөрчил ямар үр нөлөөтэйг мэдмээр л юм... Миний өмнөх 2 гадаад пасспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ гээд бүх юмны нэрнээс өөр нэрээр өгчихөөд *систем дээр ингэж орсон байна, ингэж л өгнө дөө* гэнэ...

- Арай чүү залруулж аваад, өөрийнхөө нэрээр пасспортоо авав. Гэтэл, өөрсдийнх нь алдаа байж нэмж мөнгө авч байна. Тэгээд *дахиж ийм будлиан гарахгүй биз дээ? Систем дээрээ зассан уу?* гэсэн өөдөөс *битгий дэмий юм яриад бай! бид нар ажлаа мэднэ, чамаар заалгах болоогүй* гээд томроод байсан, хилээр гарах гэсэн, нөгөөх нь систем дээрээ өөрчлөгдөөгүй байж таарав.

- Хил дээр. Хуучин шинэ пасспортоо үзүүлээд байхад л *иргэний бүртгэл мэдээллээс лавлагаа авчрахгүй бол таныг хилээр гаргахгүй* гээд гүрийчих юм... Улаан цайм дээрээс нь худлаа яриад хүн гүрдээд унах юм. *Таны пасспорт өмнө нь ч гэсэн зөрчилтэй гарч байсан гэж байна, хэлээд байхад яагаад байгаа юм?* гээд... Эсвэл би тийм орон гаран болсон юм уу???
Тэгсэнээ, загнаж загнаж байсанаа *За за, энэ удаа өршөөлөө шүү* гээд гаргачих юм. Өөрсдийнх нь зөв бөгөөд журмаараа ажилладаг бол яахаараа ийм буулт гаргаж байгаа нь ойлгомжгүй.

За за нэг иймэрхүү...
Манай Монгол хөгжиж л байгаа байх... гэхдээ л болоогүй зүйлс их л байна даа...

Sunday, March 27, 2011

Seeges on the bitch

Зиаг зиаг...

Нээг их мундаг цацрагаас зугтаадаг хүн болоод Монгол явсан...
Илжиг модон хударгандаа гэгчээр, Япондоо буцаад хүрээд ирчихлээ.

Монголд чинь сээгсийн дутагдалд ороод үхчих санагдаад?? ккк
Тэгсэнд орвол цацрагтаа хордоод байж байсан нь дээр санагдаад??

Би ямар хүүхэдтэй энэ тэр ч болох биш, миний хордоод үхтэл зай ч бий лай ч бий гэж бодоод???

Монголд чинь бүгд сээгсийн өлсгөлөнд орчихсон юм байна гэж би бодлоо л доо?
За тэр эстрээт мэстрээт хүмүүс нь ч өөр л байх л даа... Манай ангийнхан бол өрөвдөлтэй байлээшд...

Та нар бодоод үз л дээ?
Нэг найзтайгаа ярив аа...
Манай тэр найз ч яахав, ам гэж ал болчихсон нөхөр.

Сэргэлэн ч гэж жигтэйхэн, банзал ч гэж жигтэйхэн. Японд ирсэн чинь л юу юуны туханд хүрэлгүй гудамжнаас залуу шүүрч аваад л нухчихаад ирж байгаа нөхөрийг чинь би дорвитой гэхгүй бол хэн дорвитой гэхэв?

Тэгсэн тэр нөхөрийн Монгол хийсэн сээгсээ ярьж байгаа нь аль нодлин зун, Хөвсгөл мөвсгөлд болсон явдлаа яриад байгаа байхгүй юу... Бүтэн жилийн өмнө...
Тэр нь ч яг сээгэс ч биш, боожгоо соожгоог нь барьж үзсэн талаараа бараг л гавьяа байгуулчихсан юм шиг ёстой зад авч өгч байна аа...

Тэгсэнээ мань хүн, Монголчуудын сээгэсдээ дорвигүй талаар надад баахан гомдол мэдүүлэв.
Тавьчингуутаа цаашаа хараад унтаад өгчдөг энэ тэр гээд, ккк.

Бааранд чинь л *Уот абаут мий?* гэж орилоод, саваагаад өгчихсөн...
Хүмүүс минь, за тэр зарим нэг япончууд шиг үйлдэл болгоноо тайлбарлангаа, бараг өнгөтөөр ярьчихдаг сээгэс хийх нь ч юу юм, гэхдээ сээгэс гэдэг чинь соёл, харилцан нөгөө хүнээ бас хүндлэх хэрэгтэй, тэр хүнээ гоё байлгах хэрэгтэй мэт тэ? Гээд лаг лекц унших гэснээ, би чинь нээрээ лаг амиа бодсон сээгэс хийдгээ санаад, ичээд больчихлоо, кэкэ.

Зарим нэг япончуудын сээгэсдэхдээ ярьдаг нь гэхдээ үнэн хүнд...
Оо еах, чи ямар гоё үнсэлцдэг юм бэ... Ммммаа... Анн, ооох.... Чиний хөх чинь мэдэрдэг үү? анн, мммм.... Миний хөх аймаар мэдрэмтгий... анхан, ёстой гоё байна, хазаарай! ан, чанга хазаарай!!! Бүр чанга... ан... Чи хөхөөд өг... Ан, ан, гоё байна аа, маний чинь эрхтэн бараг л хайллаа... Гантайгаад тэсэрлээ, оо еа, за одоо ингээд хийлээ шүү, хийлээ шүү... ооо, хийчлээ, мэдэрч байна уу? чамд таалагдаж байна уу? Гүнзгий бүлэх үү, гүехэн бүлэх үү? оох, чинийх аймаар бариу гоё байна аа, ооо, ооо, оооо би тавилаа шүү! Чамайг ёстой жирэмслүүлээд хаяая, ооо! ооо! ооо! тавилаа шүү тавилаа шүү тавилаа шүү!! тавичлаа....!!! гэх мэт...

За тэр ч яахав.
Тэгээд манай тэр найз, айхтар баруун гарны үр ашиг, хэрхэн булчинг нь хөгшүүлэх үү, баруун гар яагаад зүүн гарнаасаа бүдүүн байдаг гэдгээс эхлээд, дарсан өгөрцийг хэрхэн үр ашигтайгаар ашиглахав гээд айхтар айхтар лекц уншаад, саваагаад хаячихсан...
Миний тэрийг нь сонсоод ичсэн гэж... бас өрөвдсөн гэж...

Ямар сайндаа гар хангалга хийдэг зүйл бэлэглэхэв дээ, кэкэкэ.

Зиаг тэгээд өөр нэг хүүхэдтэй ярилцсан. Уг нь ид 22той, сээгэс хийх насан дээрээ хүүхэд байсан. Хөөрхөн л хүүхэд байсан, тэгсэн хамгийн сүүлд нодлингийн 8 сард хийсэн гээд...
Өрөвдөв, уйлав, ккк

Би л ийм болохгүй шүү гэсэндээ, бяцхан бослого гаргаж үзэв.
Барны эрэгтэй үйлчлэгийг нь дуудаж байгаад л * Алтан боов авья* гэж сексуал харасмент хийж барьж. ккк. Уг нь тэр үйлчлэгч өөрийнхөө юмаа гаргаад өгвөл их л баярлах байлаа... Даанч хүний юу хэлсэнийг сонсоод ойлгодоггүй юм уу, *Алтан Говь* пиав л авчирч өгөөд байна лээ.

Стрессээ тайлахад бол боломжийн арга санагдсан. Өдрийн хэд хэдэн удаа боов, боожгоо гэж хэлж байхгүй бол сэтгэлзүйд муу шүү дээ тэ?

Бас, бүр тэсэхгүй, таньдаг, жирийн нэг gay найзыгаа согтууг нь далимдуулж жорлонд дагуулж ороод үнсэлцэж үзэв... Даанч надтай үнсэлцэнгүүтээ архи нь гарчихаад, зугтаачихсан. Тийм л муухай байсан юм байх даа? ккк

Маргааш нь *Заваанаа, өчигдөр юу болоод байсан бэ?* гээд уурссан? мессеж ирчихсэн байсан...
Сөү соорий шүү. (лол)

Сүүлчийн өдөр нь нээрээ гэй парты болсон юм байна
Би аймаар хөөрчихсөн, лаг дурмаа баагий...
Орой нь онгоцтой юм байж давхиад очсон...

Амьхандаа 7 гэж ороод 9 гэх гарна гэхээр 2 цаг... нэг хүнтэй танилцахад 20 минут, үнсэлцэхэд 10 минут гэж бодоход 4 хүнтэй үнсэлцэж амжих юм биш үү? ухааны юм бодоод яваад орсон, байхгүй...
Ес хүртэл би ганцаархнаа байсан гэвэл яах уу??


YouTube Video



Яг намайг гарах үеэр харин 7-8 хүүхэд ирж байгаа харагдсан. Лаг лаг модел алхаатай, наашаа харчихаад ширвээд л, ккк.

Ингээд энэ удаагийн явалтаар ч шинээр хүнтэй танилцаж чадсангүй дээ...


За тэр ч яахав. Гэхдээ Монголд тэр сауна энэ тэр чинь хөгжилтэй л юм билээ.
Сүнжин гранд бил үү? Тийшээ орсон чинь, хөөрхөн хөөрхөн залуучууд байна аа. Зарим нь туранхай зарим нь бүдүүн. Том жижиг янз бүрийн боожгоотой.
Тэгсэн нэг залуу нөгөө юмаа жоохон босгочихоод л эргэлдээд байсан... Хааяа нэг барьж үзчихээд л, хүн амьтан луу нүд шидлээд л... Тэр гэй юм болов уу гэж бодсон чинь, дараад нь гарч ирээд харсан чинь найз охинтойгоо ирчихсэн, тэрнийхээ хөх мөхийг нь бариад нялуураад байсан, ямар учиртайг нь сайн ойлгоогүй...

Тэгээд тэр бие үрдэг хүүхдүүд нь лаг хөөрхөн юм билээ.
Тэр саунад нь баригдахгүй гэхээр нь шууд өөр нь мөнгийг нь өгч барьсан, баярлаад л явчихаж байлээ.


Гэхдээ манай Монголын залуучууд нэг л учиртай, их эрэгтэй хүнийг сонжиж хардаг юм билээ. Хувцас хунар биш, нүүр царай луу... Гэй юм уу гэхээр биш ч юм шиг... Энэ ямар учир байна хүмүүсээ?

За за нэг тиймэрхүү нэг иймэрхүү...

Энд буцаж ирсэн чинь, зурагтаар тэр газар хөдөлсөн газрууд руу ямар байгаа талаар гарч байлээ.. Гадаанаа усанд ордог ванн хийсэн, хүмүүс орж байна гээд гарч байсан, энэ залуу нь лаг хөөрхөн, ккк.

















Эротик зураг оруулчихья байз, ккк

Wednesday, March 16, 2011

Зугтаалаа таминь



Зиаг зиаг...

Сүүлийн үед амар болсон ш дээ.
Өглөө болгон ээж утасдаж сэрээж өгч ажилд явуулж байгаа, ккк

Монголд нөгөө дэвэргэдгээрээ дэвэргээд байгаа юм шиг байлээ.

Өнөө өглөө ярьсан ээж юу гээд байлаа даа?

Ан тийм *Зурагтаар ярьж байлээ. Тэр цахилгаан станцууд нь шатаад дэлбэрээд хэцүүдэж байгаа гэнэ. Ингээд дэлбэрчихээр дахиад 1000 жил (МЯНГАН ЖИЛ!!!) нөхөн сэргэгдэхгүй гээд зурагтаар яриад байлээ. Бүр Японы ерөнхий сайд нь тэгж яриад байгаа юм биш үү? Чи ер нь харьж ирнэ байгаа!!!* гэнэ ээ...

Яг зурагтаар юу гэж ярьсаныг нь үзээгүй болохоор мэдэхгүй юм, гэхдээ бодвол, манайхны хамгийн сайн чаддаг *янзан бүрийн мэдээллийг хольж хутгаж тавих* чадвараа ашигласан юм биш үү?

Аягүй бол, Кан соорий -гийн ярьж байгаа яриаг хялбарчлан орчуулахынхаа хамтаар, нэмж урд талд нь *МЭРГЭЖЛИЙН* тайлбар хийсэн юм болов уу...

Гэхдээ угаасаа хүнд юм тайлбарлах гэдэг хэцүү эд юм шиг байгаа юм.
Энд ч гэсэн тэр цацраг идэвхтийнхээ хэмжээ энэ тэрийг тайлбарлахдаа эхэндээ *өдөр тутмын хүмүүсийн авдаг цацраг идэвхт бодисын хэмжээнээс төд дахин их* энэ тэр гэж ярьж байсан аа, нөгөөх нь 500, 600 энэ тэр болоод ирсэн, одоо болохоор *одоогийн байдлаар тэдэн микро сиеверт. Энэ нь рентгенд зураг авахуулахаас тэд дахин бага болно* гэж ярьж эхэлж байлээ.

Яаж сонсогдох нь огт өөр тэ?


Монголд тэгээд иймэрхүү маягаар хүн амьтнаа айлгаад байсан, манай эмээ бүүр айчихсан бололтой, тэнд Монголд хувьсгал гаргаж байгаа сурагтай байлээ.

*Хүүхдүүдээ татаж авна аа! Үнээнүүдээ зарж замын зардал болгоно!! Бусад хамаатан садангаасаа хандив авна* гээд цамнаад хэцүү байгаа сурагтай байсан.

Очиж санааг нь амраах санаатай байгаа. Нөгөөдөр ниснэ дээ.
Муу эр дажинд хөөрнө гэгчээр, энийг нь далимдуулаад амраад авахгүй бол, ккк

Гэснээс, энэ вальютын ханш гэж ёстой учир нь ойлгогдохгүй эд нэг ширхэг байна аа тэ?
Яагаад иений ханш өсөөд байгааг огт ойлгохгүй гайхаад сууж байна.

За нэг тиймэрхүү нэг иймэрхүү

Sunday, March 13, 2011

Aar saar

Зиаг зиаг...

Гэрийнхэн өдөр болгон утасдаад, *Ер нь чи Монгол буцаж ирвэл яасан юм?* гэж ятгаад, хэцүү байна, ккк.

Би ч амьхандаа өөрийгөө гайгүй, тайван байгаад байна гэж бодоод байсан, өөрийн мэдэлгүй стресстдэг л юм шиг байна.
Газар хөдлөлтөөс л болсон байх, өчигдөр биен дээр аллерги гарч загатнаж энэ тэр дургүй хүргэсэн. Юун ч эмзэг юм билээ тэ? миний энэ арьс энэ тэр, ккк.

Уржигдар газар хөдлөлтийн дараа, орой 11 хүртэл ажил хийж сууж байгаад (аймаар хэнхэг тэ? хэхэ), дараад нь гарч гэр лүүгээ алхаж харив.

Яг яс юман дээрээ гэр лүүгээ ч биш юм аа. 2 орсон юм, кккк.
Газар хөдөлж байхад, гэртээ ганцаараа зурагт үзээд сууж байхаад, хүн амьтантай юм ярьсан шиг, мэдээлэл солилцсон шиг сууж байсан нь хамаагүй дээр гэж бодоод. Ядаж л архитай тэ?

Тэгээд, метро зогсчихсон байсан учир, гэртээ харьж чадаагүй хүмүүс их байх болов уу гэж бодсон, нэг их байхгүй байлээ, бүгд хаачсан юм бүү мэд..

Уг нь эхлээд бодож байсан юм. Болдоггүй газар очдог ч юм бил үү гэж, кэкэ.
Аюултай нөхцөлд, эрэгтэй хүн сээгэс хиймээр, эмэгтэй хүн юм идмээр болдог гэдэг биз дээ тэ? ккк. Дээр үед, Кобэд газар хөдөлсөний дараа хүчингийн хэрэг ихэсч байсан, 9 сарын дараа хүүхэд их төрсөн энэ тэр гэж ярьдаг юм билээ.

Гэхдээ, эхлээд тэгж бодсоноо, дараад нь эрүүл ухаанаар бодсон, дахиж газар хөдлөөд байшин нурсан, дараад нь сээгэс хийж байгаад даруулж үхсэн По ажаа энэ тэр олдвол, нэр төрөнд муу байх даа гэж бодоод больсон, ккк.

Гэхдээ энэ удаагийн газар хөдлөлтөөр, хүмүүсийн тэвчээртэй, тайван занг нь жаал бишрэв.
5 дахын орой, бүх метро зогсчихсон байсан, хүмүүс гэр гэрлүүгээ 5-6 цаг энэ тэр алхаж харьцгаасан байсан. Алхаж байгаа хүмүүсийг харсан, их тайван, бараг л *зугаалж байгаа* юм шиг царайтай энэ тэр. Тэгээд, дэлгүүр мэлгүүрт идэж уух юм булаацалдаад хэцүүдэх болов уу гэсэн, лаг эвтэй найртайгаар очерлож барьчихсан. Тэгсэнээ лаг ухамсартай *Тогоо хэмнэцгээе! Утсаар ярихаа багасгацгаая* гэж уриалцгаасан энэ тэр.
Би хүртэл лаг дуурайчихсан байвал яахуу?

Ээж 30 минут тутамд утасдаад (хөөрхий санаа нь зовсон байх л даа) байсан, сүүлдээ хэлсэн ш дээ. *Энд утасны шугам холбогдохгүй хэцүү байгаа. Хүмүүсийн амьд мэндийг мэдэхэд утас чухал болохоор, та битгий шавар хааж утасны шугам эзэмдээд бай. Би зүв зүгээр* энэ тэр гэж ятгалаа шд, би бас мундаг байна шүү тэ? кк

Тэр гарч архи уухаар явдаг минь ч гэсэн, миний ухамсартайгийнх. Хүн болгон гэр гэртээ гэрэл асаагаад, зурагт үзээд суух юм бол илүү их тог зарцуулагдах нь ойлгомжтой. Тэгсэнд орвол, нэг нь ч гэсэн гадуур архи уугаад явбал, ядаж л тогонд хэмнэлттэй гээд.

Хагассайн өдөр тэгээд архи уухаар гарсан, хэтрүүлчихсэн байсан. Хамгийн сүүлд юу уусанаа ч санахгүй байлээ, ямар ч л байсан, бүтэнсайн өдөр, өдөржингөө толгой өвдөж хэвтхэв тэ?

За тэр ч яахав. Өчигдөр, Сэндай (газар хөдөлсөн газар) хавийн *танилцая* гэдэг интернетийн сайтийг харсан, баахан санаа зовсон бичлэгүүдийн дотор *Газар хөдөлсөнөөс болоод тог тасарчихсан, хийх юм олдохгүй байна. Нэг сайхан бамбиралцах хүн байна уу?* энэ тэр гэж бичсэн бичлэг байхыг харж жаал уярав. Ийм нөхцөл байдалд мөн бичих юм аа олов оо гэж шоолонгоо, хурдан энэ сайт хэвийн байдалдаа орж *172 62 25-тай актив. Зад сээгэсдэх хүн хайж байна* энэ тэр гэсэн бичлэгээрээ дүүрээсэй дээ гэж бодсон шиг.

Нэг иймэрхүү юм бичээд сууж байсан, сая бас дахиад газар хөдөлж байна.
Хэсэгтээ л газар хөдлөх юм шиг байна лээ, гэхдээ одоо ч дасч эхэлж байх шиг байна. Газар хөдлөөд байгаа юм уу, би хөдлөөд байгаа юм уу мэдрэхээ ч больж байна.

За за үг олдож үхэр холдлоо.