Зиаг зиаг...
Сүүлийн үед амар болсон ш дээ.
Өглөө болгон ээж утасдаж сэрээж өгч ажилд явуулж байгаа, ккк
Монголд нөгөө дэвэргэдгээрээ дэвэргээд байгаа юм шиг байлээ.
Өнөө өглөө ярьсан ээж юу гээд байлаа даа?
Ан тийм *Зурагтаар ярьж байлээ. Тэр цахилгаан станцууд нь шатаад дэлбэрээд хэцүүдэж байгаа гэнэ. Ингээд дэлбэрчихээр дахиад 1000 жил (МЯНГАН ЖИЛ!!!) нөхөн сэргэгдэхгүй гээд зурагтаар яриад байлээ. Бүр Японы ерөнхий сайд нь тэгж яриад байгаа юм биш үү? Чи ер нь харьж ирнэ байгаа!!!* гэнэ ээ...
Яг зурагтаар юу гэж ярьсаныг нь үзээгүй болохоор мэдэхгүй юм, гэхдээ бодвол, манайхны хамгийн сайн чаддаг *янзан бүрийн мэдээллийг хольж хутгаж тавих* чадвараа ашигласан юм биш үү?
Аягүй бол, Кан соорий -гийн ярьж байгаа яриаг хялбарчлан орчуулахынхаа хамтаар, нэмж урд талд нь *МЭРГЭЖЛИЙН* тайлбар хийсэн юм болов уу...
Гэхдээ угаасаа хүнд юм тайлбарлах гэдэг хэцүү эд юм шиг байгаа юм.
Энд ч гэсэн тэр цацраг идэвхтийнхээ хэмжээ энэ тэрийг тайлбарлахдаа эхэндээ *өдөр тутмын хүмүүсийн авдаг цацраг идэвхт бодисын хэмжээнээс төд дахин их* энэ тэр гэж ярьж байсан аа, нөгөөх нь 500, 600 энэ тэр болоод ирсэн, одоо болохоор *одоогийн байдлаар тэдэн микро сиеверт. Энэ нь рентгенд зураг авахуулахаас тэд дахин бага болно* гэж ярьж эхэлж байлээ.
Яаж сонсогдох нь огт өөр тэ?
Монголд тэгээд иймэрхүү маягаар хүн амьтнаа айлгаад байсан, манай эмээ бүүр айчихсан бололтой, тэнд Монголд хувьсгал гаргаж байгаа сурагтай байлээ.
*Хүүхдүүдээ татаж авна аа! Үнээнүүдээ зарж замын зардал болгоно!! Бусад хамаатан садангаасаа хандив авна* гээд цамнаад хэцүү байгаа сурагтай байсан.
Очиж санааг нь амраах санаатай байгаа. Нөгөөдөр ниснэ дээ.
Муу эр дажинд хөөрнө гэгчээр, энийг нь далимдуулаад амраад авахгүй бол, ккк
Гэснээс, энэ вальютын ханш гэж ёстой учир нь ойлгогдохгүй эд нэг ширхэг байна аа тэ?
Яагаад иений ханш өсөөд байгааг огт ойлгохгүй гайхаад сууж байна.
За нэг тиймэрхүү нэг иймэрхүү
11 comments:
teg teg amraad av naana chen sar gazar hudulnu gee biddee aihgui ch gesen aygui baigaaz.
ХМММ___
Za end irj tseregiin bayar hiih ni uu?
irj tsereg jargaah ni l dee, ene huuhed..:)
end tsunami boloosoi ;-)
dalimd ni bas mongol orohgvi yu ;-)
daanch.......
ooy
ene Misha bas tegjiigeed unene dinig jaal shuu ji!!
jagaa< harin tiim, neg saihan amarch avahaas. Huiten, bas utaatai baigaa baih daa? hehe
noiton> hmmm
mned> tsergiin bayart amjaagui. Ug ni partytai baisan yum baileeshd te?
bayabaga> chi uudgui baagii zorood davhildchih yum aa... Jagsdag tserguud baival ch goyo l yum, hehe
Mishaa> Ursaad uu? hehe
Anonymous> oh yaahav, zarim ni ch gesen joohon hund baihgui bol te? hehe
naana chini bgaa humuus er ni butssan ni deer yum uu
harin tiim. 18-nd party bolson gesen
хаха би ч цунами гэнгүүт нь л за таньдаг мэддэг хүн юу билээ? гэсэн манай багын нэг найз тэгээд та юм билээл тэгээд таниас таныг асуугаад, таниас багын найзаа асуугаад за тэгээд санаа амраад дахиж тэр талын мэдээ мэдээлэл хүлээж авахаа байсан. харин нэг өдрийнхөө цалинг бол өгсий шүү угаасаа за байж 100 гаран иен л болно байх ккк
hi. blogiig chini unshdag negen bna. sonirholtoi bdag yum. yamar ih udaj bj shine medeellee oruuldag bolood bnaa ingeed bval unshihaa bolichihno shuu hehehehe
Post a Comment