Thursday, June 25, 2009

Newhalf? ne whalf? new half???

Хүмүүс юмыг 2 хэсэг болгож хуваах их дуртай байдаг.

Мэдээжийн хэрэг, түмэн хэсэг болгосонд орвол 2 хэсэг болгосон нь хамаагүй ойлгоход амар болохоор, логик гэдэг утгаараа туйлын зөв асуудал юм шиг. Математикт 2 хэмжээст орчин (X тэнхлэг, У тэнхлэг гээд)-д юмыг буулгаад, анализ хийхэд илүү ойлгомжтой байдагтай төстэй.


Жишээ нь:

  • - Эрэгтэй/ Эмэгтэй = Биологийнхоо хувьд боожгоотой юу боожгоогүй юу гэдгээр нь хуваасан хэлбэр

bishee..


  • - Өвсөн идэштэн / махан идэштэн = Амьтдыг юу гудардагаар нь хуваасан хэлбэр



Туйлын ойлгомжтой. Математик дээр ч гэсэн үздэг дээ. Төдөн хэмжээст орчлон гээч нь хоорондоо перпендикульяр (ингэж бичдэг бил үү?) 2 шугамаар хэмждээг гээд (мэдээж, энэ бол шийдэгдсэн, тийм байх ёстой гэсэн асуудал бол биш. Гэхдээ хамгийн ойлгомжтой гэж, асар ухаантай математикч эрдэмтэд шийдсэн шийдэлт).

Дээдэхүүд тэрэнтэй төстэй хэлбэрийн хуваалтууд болохоороо ойлгомжтой юм шиг. Хоорондоо огтлолцоогүй бөгөөд, ерөнхийдөө тэгш хэмтэйгээр хуваагдсан учир.

Субьективний буюу, хөндлөнгөөс харсан байдалтай болохоор тэр үү??


Гэхдээ хараад байхад, ертөнц дээр, ийм ойлгомжтой, үзэсгэлэнтэй бус хуваалттай ойлголтууд их байх шиг байгаамаа...
Олонх гэдэг хүмүүсийн зохиосон обьективны буюу хувиа хичээсэн ойлголтууд.


Хамгийн, надад ойрхон бөгөөд, тодорхой жишээ бол

  • - Энгийн болон гаж явдалтан : Би болон бусад гэдэг хуваарилалтын тод жишээ... Олонх = Энгийн, Бусад = Гаж.... ???

    Боль л доо тэ??? "Гаж" хүмүүсийг бүгдийг нь нэг групт багтаагаад байхдаа яахав дээ тэ? кк

    Дотор нь гэй байна, садист байна, мазохист байна, ГАГАнд дурлагч байна, ялгадасанд дуртай хүн хүртэл байгаа шүү дээ...


    Бүгдэнд нь өөрийн гэсэн прайд/өөрөөрөө бардамнах сэтгэл байж л таараа.


    Жишээлбэл ялгадасанд дуртай хүн "Намайг муусайн
    ГОМО-нуудтай адилтгаад байдаг сонин л байна шүү!!" гэж уурлан бодно шүү дээ.



  • - Ижил хүйстэнтэйгээ явалдагч, эсрэг хүйстэнтэйгээ явалдагч!!!

    Мөн л дээдэхтэй адилхан. Хэрвээ тэр статистик үнэн бол, ижил хүйстэнтэйгээ явалдагч чинь үсрээд л 5-10% байдаг гээ биз
    дээ???

    Ямар ч тэгш хэмгүй хуваалт...


    Хэрвээ л тэгж ямар хүйстэнтэйгээ явалддагаар нь хуваамаар байгаа юм бол, " Эм хүнтэй явалдагч (= лезби болон шулуун эрэгтэй) / Эр хүнтэй явалдагч (= гомо болон шулуун эмэгтэй) " гээд тодорхой заагаад өгвөл хамаагүй тэгш хэмтэй байгаа биз дээ??? кэкэ.


    Эсвэл, эсрэгээр нь тэгж л тэгш хэмгүй ассиммитри маягаар хуваамаар байвал " Явалдагч болон үл явалдагч" (А сексуал болон бусад) ч юм уу гээд хувааж болно ш дээ.


    Аль эсвэл, эрэгтэй/ эмэгтэй гэдгийг " Урт бэлэг эрхтэнтэн/ богино бэлэг эрхтэнтэн" гэж хуваасан ч болно биз дээ??? (Эмэгтэй хүмүүст ч гэсэн, шодой байдаг гэж мэдэх үү?? Умайны дотор талд нь. Эмнэлгийн хэллэг нь криторис гэдэг байх аа... Эр гормон уугаад байхаар тэр нь томроод, шодой шиг болдог, тэгээд бүр хөвчирдөг гээд л бодчих!!!)

    "Чи хэдэн сентиметр юм?" гэж ирээд л ядаж л харилцан яриа маань илүү сонирхолтой болно биз дээ тэ? кэкэ
(urt shodoi)
(bogino shodoi... ter bultsger ni shodoi - critoris, ergen toirny salbagar ni, eregtei huniiheer tomsog. Er hormon uuhaar, boojgootoi iluu tostei boldog yum. Bi harsan!!!)

http://en.wikipedia.org/wiki/Clitoris
JIJIGHEN BOOJGOO BAIGAAZ DEE??? KEKEKE
herhen huvchirdug tuhai ni hurtel videogoor uzuulsen baina...


  • Аль эсвэл "гадаад болон дотоод" ч гэсэн тийм... Манай жалганых болон бусад гэж хуваахтай нэээг их ялгармааргүй юм шиг...


Зиаг тэр жаал хадуурах ч яахав.

Түрүүчийн бичлэг дээр бил уу дээ, нэг жаал " Чи Нью Халф-уудын тухай бичээч. Би ерөөсөө ойлгодоггүй юм" гэж асуусан байсан болохоор, хариулт бичье гэж бодоод бичиж эхэлсэн дэмийрээд гадаад дотоод, улс үндэстэн, нам харьяалал болчихсон явж байна, кэкэ...

(new half Ikko)

(new half I don't know who)

Яг тэр асуултанд хариулахад, "Чи мөн асуух хүнээ олов оо!??? Би ч гэсэн тэд нарыг ердөөсөө ойлгодоггүй" гэж хариулах юм байна... кэкэ


Угаасаа тухайн хүмүүс нь өөрсдөө л биш бол, тэр хүмүүсийг ойлгоно гэдэг худлаа асуудал учир.

Жишээлбэл надаас стрэйт хүмүүсийн тухай асуух юм бол " Яахаараа хүүхнүүдтэй явалддаг байна аа??? Завхарсан юм. Заваан юм. Би тэд нарыг ердөөсөө ойлгодоггүй" гэж л хариулах болов уу, кэкэкэ

Асуудлын гол нь, тухайн хүмүүсийг ойлгохдоо биш, харин хүлээж авахад л байдаг болов уу гэж би хувьдаа боддог юм...

Жишээ нь;

" Гахайтай явалддаг, секс хийхдээ сармагчингийн палааж өмсөөд, дэвхцэн чарлаж байж сексээс тааламж авдаг" (тэгсэн хирнээ үнэн сак залуу) байлаа гэж бодьё л доо...

Чамайг өөртэйгөө адилхан бай гэж шаардахгүй л болбол, чамд садаа болохгүй л болбол, түүнийг ойлгох бол ямар ч шаардлага байхгүй!!

Гэхдээ тэд нар " сармагчингийн палааж өмсөөд, дэвхцэн чарлаж байж таашаал авдаг бид нар ч гэсэн бусадтай адилхан эрх эдлэхийг хүсэж байна" ч гэдэг юм уу , аль эсвэл чиний дотны найз байснаа " Би сармагчин/ гахайны талаар том нууцтай" гэж чамд өөрийгөө нээхэд нь ч юм уу " Битгий хуц, муусайн гаж донтонгууд. Та нарыг алж хядаад, нийгмийг цэвэрлэх хэрэгтэй байна. Та нар бусдыг уруу татаж, сармагчингийн палааж өмсгөж байна" гэж зөрүүдлэх биш " ОК. Яагаад болохгүй гэж" xэмээн хүлээн зөвшөөрөх уужим сэтгэлтэй байхад л болоо гэж...

Зиа, чамд дараад нь хэцүү байх юм байлаа гэж бодох юм бол, чамд " Энэ гахай ёстой үнэн саак, гоё биетэй (тарган) гахай байна аа тэ???" гэж ирээд юм ярихад нь яриа таарахгүй байх энэ тэр л болов уу.... Tiim ch utgaaraa, tuhain huniig oilgoh bish, huleen zuvshuuruh ni l deer bolov uu....

(Нэг их нуршуу хирнээ ойлгомжгүй тайлбар бичив, кэкэ)


Тийм утгаараа, би тэр Нью Халфуудыг ч тэр, ерөнхийдөө бол ойлгодоггүй.


Гэхдээ хөндлөнгөөс харсан хүний нүдээр, "Нью Халф" гэж юу вэ, ГОМО-нуудтай юугаараа ялгаатай вэ, Драг Куйн энэ тэрээс юугаараа ялгаатай вэ? гэдгийг тайлбарлах юм бол доодох л болов уу... Буруу зөрүү юм ташаараад заагаад өгсөн байвал битгий намайг тэгээд буруутгаад, муудсан өндөг мөндөг шидээд байгаарай. Би чам шиг л " үл мэдэx" болохоор... кэкэ


Тодорхойлолт: "Өргөн утгаараа, Нью Халф бол эрэгтэй байж, эмэгтэй хүн болохыг хүсдэг хүмүүс "


  1. Эдгээр хүмүүс нь, эрэгтэй хүнд татагддаг, эрэгтэй хүнтэй явалддаг байх нь олон боловч, Нью Халф болохоороо ГОМО байдаг гэж ойлгох нь ташаарал. Би л хувьдаа 1-ээс олон, эмэгтэй хүнтэй явалддаг "Лезби Нью Халф" энэ тэр мэднэ. Бисексуал байх тохиолдол ч асар олон


    Товчоор хэлбэл, ГОМО гэдэг нь, өөрөө эрэгтэй бөгөөд, өөртэйгөө явалдагч нь ч гэсэн эрэгтэй хүн байгаасай гэдэг хүн бол, Нью Халф гэдэг нь, өөрөө эрэгтэй боловч, эмэгтэй болохыг хүсдэг хүн. Өөртэй нь явалдаг ч нь эр байна уу, эм байна уу хамаа байхгүй


  2. Бүгд эрхтэнээ тайруулж бариад ч юм уу 100% эмэгтэй болохыг хүсдэг гэвэл бас ташаа ойлголт. " Эмэгтэй хүн шиг болоxыг хүсдэг" тэр хэмжээ нь хүн хүн өөр бөгөөд, зарим хүмүүс зөвхөн эмэгтэй дотуур хувцас өмсөхөд л сэтгэл нь ханадаг, тийм шуналгүй ариухан байдаг бол (Гэхдээ ингэтлээ хөнгөн "эмгэгтэй" бол Нью Халф гэж нэрлэдэггүй санагдаж байна. Ямар стандартаар Нью Халф мөн, биш гэж нэрлэдэг юм, чөтгөр л мэдэх байх даа...), зарим хүмүүс нь, гаднах төрх гэдэг утгаараа эмэгтэй хүн шиг байгаад, гэхдээ сексдэхдээ шодойгоо ашиглах сонирхолтой, тийм шуналтай байдаг гэx мэт.

    (Би ийм хүн нэг бусыг мэднэ... кэкэ)... Мэдээж, бараг 100% эмэгтэй шиг болсон хүн ч олон


  3. Ийм ч утгаараа, ямар стандартаар ГОМО, Шулуун гэдгийг ялгах вэ гэдэг ч хэцүү асуулт санагдаж байна. Над шиг эмэгтэй хүн сонирхдоггүй бол дээдэх шиг 100% ГОМО болохоор, ГОМО гэдэг нь ойлгомжтой байx...

    Гэхдээ хүн болгонд, ижил хүйсний хүнээ ямар нэгэн хэмжээгээр сонирхох байдаг гэдэгт би л хувьдаа итгэдэг.



    Энэ нь мэдээж ижил хүйстэнээ 0% сонирхдог тохиолдлыг ч оруулна. Гэхдээ зөвхөн эрс хүйстэнээ сонирхдог 100% шулуун залуус ч гэсэн миний бодлоор, 100% ГОМО залуустай адилхан цөөнх болов уу ...


  4. Асуулт: Драг Куйн гэж тэгвэл Нью Халф мөн үү???

    Хариулт : Мөн ч байж магадгүй, гэхдээ ихэнх тохиолдолд биш.

    Драг Күйн гэдэг нь, эмэгтэй хүний хувцас өмсөөд, бусдыг баясгадаг нэг төрлийн үзүүлбэр. Ихэнх тохиолдолд, ёжилсон, хэтрүүлсэн байдлаар үзүүлбэр хийдэг хүмүүс. Нэг төрлийн ший янгуу (хятадын жүжиг байдаг даа?? нүүрээ будчихсан).Яс юман дээрээ, угаасаа эмэгтэй хирнээ, Драг Куйн хүртэл байдаг болохоор. (Би нэг бусыг танина...)

  5. (new half? nonononono.... drag queen and ex ex bf)


Зиаг, ойлгомжтой хичээл байж чадав уу??? кэкэ....
Ойлгох гэсэн биш, бүүр төөрөлдчихөв үү??? лол

Wednesday, June 24, 2009

Pet shop boys

Neg iimerhuu shal pal hiisen hamtlag baisan... (mongold ugui mun ih zuragtaar yavdag baij bilee.... "Go West" gedeg ni. "Baruun luu tsagaachlatsgaaya, Mongolchuudaa! " gesen utgatai duu bish, " Hey Village Ppl (Greenwich Village geed NY-iin huuchny gay area... Odoo Chelsea ni iluu ih hun tsuglardag. Gehdee ertnii mundag gay humuus, Chelsea-d bish, Village-d iluu ih amidardag baisan yum... Village geheeree "cultural center"/"art elite" geh tal ruugaa, Chelsea geheeree iluu " Engiin irged"/ "mass population" talruugaa image-tei), you should go to the West (= San Francisco, the most gay city in the US) gesen utgaar duulj baisan bolovch, yumyg buruugaar/goyochilj oilgono gedeg mundag shuu te????)  




Suulchiin duunyh ni PV nileed harin nileed taalagdaad baigaa, keke. 
Ene heree shig har huvtsastai zaluus nisdeg heseg ni yalanguyaa!!

Medeej, ilt Pet Shop Boys heseg baigaa ch gesen.... (too pop and cheap sounding... medeej, hun hunii sonirhol uur bolohoor, uur uuruur huleej avna baih l daa... 
Gehdee, hugshiruhuuruu changardag hamtlag bol bolj l baina te??? Odoo ene baagiinuud chini hedtei ve?
55 ene ter uu??? Dahiad 5 naslaval " Mongolchuud 60 hurch uhaan orood, 61-teidee chad hiideg" gedeg shig yum yariad yavahad bolohgui zuilgui sh de te??

Ziag ziag neg tiimerhuu... 60 ni ch yaahav... 60-yn talyg naslanguutaa l neg ih pet shop boys-d durlaad guigeed baidag bich gesen dutahaargui l tavitargui yum te??? keke
(btw, most of the time, i don't listen to pet shop boys... not my type, keke la)




Monday, June 22, 2009

Patateg amitantai tosooluulvel







Neg iimerhuu zaluu... Myaraalag, tsarailag zaluu. Dajgui baigaaz dee?? kekeke

ziag untaya. 3 tsagiin daraa bosohgui bol bolohgui...

Thursday, June 04, 2009

Enee teree 2

Ажил жаал тайвширсан дээр нь (лаг япон үгийг тэр чигт нь орчуулж үзэв, кэкэ. Гэхдээ хэрэглэхэд боломжийн үг байгааз дээ? Завгуй оволзож байсан ажил овоо гайгүй болсон дээр нь гэсэн утгаар) жаал жуул ойр тойрны сонин сайхнаа бичдэг юм уу дөө.. Сонин сайхан гээд шальсан ч юм байхгүй л дээ...


1. Ажил:

= Ямар дуудлага нь ирсэн юм бүү мэд, ажил ихтэй болоод байгаа. Тэгээд, хүн болгон л надтай ажиллана гээд, булаацалдаад, хэрүүл хийгээд хэрэг байхгүй (лаг онгиров)."Би үзэсгэлэн гоо гэдгээ хүлээн зөвшөөрнө, гэхдээ гуйж байна, миний төлөө битгий муудалцаж хэрүүл хийж алалцаач" гэж ажлынхаа эрчүүдээс гуйсан шиг... лол (манай ажил ихэвчлэн эрэгтэй болохоор, кэкэ)Тайван амьдарцгаахгүй бол болохгүйшд тэ?

= Гэснээс, team маань өөрчлөгдсөн. Өмнө нь тийм тийм client-ийг тэр бүлэг дааж авна гэсэн маягтай, тэрнийх нь нэгд нь харъяалагддаг байсан, энэ 6 сараас, энэн дээрээ нэмэгдээд, томчууд, жижгээнүүд гэж хуваагдаг болоод... Би мэдээж жижиг гар болохоор, жижгээнүүдийн нэг болж хуваарьлагдсан, кэкэ. Тэгээд, өчигдөр тэр бүлгийнхээ даргатай нь ярилцсан "Career path-aa юу гэж бодож байна... Ингэснээс чи, түр хугацаагаар Хонгконгийн офист ажиллаж үзэх үү? Чамд хэрэг болно" гэсэн юм яриж байлээ.. Өмнө 2-3 удаа тэнд ажиллах уу гэж асуухад нь, яршиг төвөг гээд зөвшөөрөөгүй байсан, энэ удаад жаал бодож үзэх санаатай.. Яасан нь ч дээр юм бол... Уг нь сайн experience болно, хятад хэл сурна, орчингоо өөрчилнө (энэ хамгийн чухал) гээд олон сайн талууд байгаа л юм.... Жаал бодохоос..

2. Амьдрал:

= Энэ долоо хоног нэг тийм хөнгөхөн гунигийн хэлбэртэй өнгөрөөв. (үнэн драма куйн тэ? кэкэ) Ийм сэтгэлзүйн байдлыг амсаагүй удсан байсан болохоор, их таалагдаад байгаа. Нэг тийм тайван, амгалан байдалтай, тэгээд кино үзсэн шиг гэх мэт. Миний сэтгэлзүй байдал гэж дандаа, нэг бол хэт хөгжилдсөн, нэг бол уурласан, нэг бол ... гэх мэтээр, дандаа тийм туйлширсан байдалтай байдаг болохоор, хааяа энэ чинь зүгээр юм байнэ гэж бодов. Олон дурлаж, олон нийлж салах чинь хааяа зүгээр юм шиг, кэкэкэ.(Өмнө нь иймэрхүү сэтгэлзүйн орчин, экс экс бф-тэйгээ салахад, тэрний өмнө нэг гурвалжин дөрвөлжин юм болж байх үед байсан санагдаж байна...

= Кино, америкийн Хироз гээд савангийн дууль үзэж эхэлсэн, таалагдаж байгаа, кэкэ. Бас, ВоллиЕ-г үзсэн, таалагдсан. Ялангуяа тэр түгжигдчихсэн охиноо дагуулж ийш тийшээ явж болзоотож байгаа хэсэг энэ тэр нь хөөрхөн, кэкэ. Гэснээс, тэр Особу-ийн бичсэн байсан Криминаль ловерз гэдэг кино, энд прокатанд олддоггүй, худалдаж авах санаатай байгаа, кэкэ.

= Хагас бүтэнсайнд зав гардаг болохыг тохиолдуулаад юу хийхээ гайхаад л байна. Кино үзэж, усанд сэлж жаал идэвхжилтийн байдалтай байдаг юм уу гэсэн шиг...

= Гэснээс, найзууд/хүмүүс амьдралд их оролцох юм аа.. Би ч нэг их тийм юманд нэг их дургүйцдэггүй юм л даа. Их оролцож байна аа гэдэг чинь чамайг хүн гэдэг утгаар нь сонирхож байна гэсэн үг болохоор. Гэхдээ л... кэкэ.

Манай нэг найз л гэхэд, эхлээд экс-тэй найзалж эхлэхэд, учиргүй тэр хүүхдийг сонирхоод, янз бүрийн юм асуугаад, байдаг байсан, манай экс дургүй болохоор нэг их тоогоогүй юм. Тэгсэн, дараанаас нь, та 2 салаач. Гэхдээ салсан ч экс экс найзтайгаа буцаж нийлэх бол утгагүй, энээ тэрээ гэж дарамталдаг болсон гэх мэт, кэкэ. Эртээр согтуу утасдсанаа, та 2 салах болоогүй юу энээ тэрээ гээд байхаар нь, салсанаа хэлээгүй, кэкэ. Хэлэх шаардлага байхгүй учир

Өчигдөр, Баябага даргын орох дуртай баранд орсон чинь л "Шинэ найз чинь яаж байна, хуучин найз чинь хардаж байна уу, шинэ найз чинь чамайг яаж тоосон юм гэмээр залуу байлээ бла бла... гээд баахан юм асуугаад яриад байсан... Салчихсан ш дээ гэж хэлэх гэснээ, залхуу хүрээд булзааруулаад өнгөрсөн

Экс-ийн ажлын газрын охин нь @ Та 2 тийм юм уу@ энэ тэр гэж баахан шалгаасан сурагтай байсан гэх мэт....

3. Төлөвлөгөө: Энэ зун төлөвлөгөө багатай байгаа.. Болбол доодох зүйлсийг амжуулах санаатай

= Уулны дээр байдаг пиво баранд очиж пивдох

= Параглайд

= Канёнинг

= Монгол харих (солонгосоор дайрч?)

= 9 сард ч юм уу Тайван???

= 9 сард ч юм уу Тайланд????

= Далай


... хэдийг нь амжуулахнав..

Зиаг зиаг нэг тиймэрхүү... Юу ч болсон маргааш Фатбой Слимийг очиж үзнэ дээ!!! Таношими

Sunday, May 31, 2009

Энд тэндээс энээ тэрээ...

Ойр зуурын сонингоос, худлаа үнэн ч гэсэн тайлан...

1. Дугуй : Одооны амьдарч байгаа байранд нүүж ирэхдээ хуучин байрандаа дугуйгаа хаячихаад ирсэн, тэгээд дугуйгүй явган таваргалдаг болсон байсан юм. Тэгээд, ойрд хөдөлгөөн дутагдаад, хөөлтийн байдалд (их тэлэлт гэж нэрлэдэг бил үү? кэкэ) ороод байгаа учир, ажилдаа дугуйгаар явж ч юм уу жал хөдөлгөөнөө ихэсгэе гэсэн зорилгоор... Гэхдээ, гэрээс ажил хүртэл дугуйгаар 15-хан минут болохоор, хөдөлгөөн болж шальсан юм ч байхгүй л байх л даа... (Алхахад 40 минут, вагоноор 20 минут, дугуйгаар 15 минут, таксигаар 10 минут байдаг юм, кэкэ)


2. Халзан толгой : Түрүүчийн долоо хоногт сэсстрэссдээд, гусаад хаячихсан, кэкэ. Өөрт болохоор, огт зохиогүй гачин юм харагдаад байгаа, гэхдээ хүмүүс, манжилж байна уу үгүй юу, овоо зохисон бололтой юм ярих юм билээ. Ажил дээр очсон хүн болгон л ”Яасан, ийсэн, зүгээр үү, сайн уу!!” гэж асуугаад байсан, зүгээр дур хөдлөөд гусчихсан гэсэн итгэж байх шиг байлээ. Загнуулах байх гэж бодсон ”Зохиж байна зохиж байна. Бүр богинохон болгохгүй яасан юм?" гэж байхыг бодоход зохиж байгаа юм байлгүй


3. Зарим нэг нэр томъёны өөрчлөлт :Хуучин найзын маань цол нь ”Хуучин найз залуу” - аасаа дэвшээд, "Хуучны өмнөх, эртний найз залуу” болсон. Шинэ найз залуугийн маань цол нь өөрчлөгдөөд ”Хуучин найз залуу” болсон. кэкэ

Угаасаа, үсрээд л 2 долоо хоног найзлах болов уу даа гэж бодож байсан, болохоор, нэг их гэнэтийн сьюрприз биш байсан ч гэсэн, ямар ч байсан, хэсэг найзалсан, сайн байсан хүүхдээсээ салахаар жоохон сонин болдог л юм билээ. (Хуучны хуучин нөхөртэй салахад бас нэг тийм, "хоосон” сэтгэгдэл хэд хоног үргэлжилсэн санаанд орж байна).


Ерөнхий шалтгаан бол надад байгаа л даа. Япончууд яагаад ийгээд гэдгээ нэг их тайлбарладаггүй болохоор доодохууд миний таамаглалууд...

- Хуучин найзтайгаа хэтэрхий дотно


- Хүүхдийг ”Хөөрхөн хүүхэд, сайн жаал. Хайр дурлал гэдэг утгаараа тун дажгүй” гэж харахаас, "Сонирхолтой, хөгжилтэй хүүхэд. Найз гэдэг утгаараа тун дажгүй” гэж харж чадаагүй байдал


- Тэгсэн хирнээ, нас биед хүрсэн хүн шиг, санаанд таарахгүй зүйл байсан ч харсан ч хараагүй юм шиг өнгөрөх чадвар байгаагүй гэх мэт...


Хүүхдийн хэлж байгаагаар, доодох шалтгаануудыг хэлж байсан. Аль нь үнэн, аль булзааруулсан болохыг нь сайн хэлж мэдэхгүй л юм


- Угаасаа, өөрөө тухайн хүнд хайртай, нөгөө хүн нь жоохон зугтаасан байдалтай байхад дуртай. Тэгээд цаадах хүн нь өөр лүү нь анхаарлаа хандуулаад эхлэхээр зугтаамаар санагддаг (Үнэн байж магадгүй л юм, гэхдээ гол шалтгаан бол биш байх)


- Чи хэрвээ хайр дурлал биш байсан бол, намайг хүн гэдэг утгаар нь хүлээн зөвшөөрөх байсан уу??? (Энэ хамгийн гол шалтгааны нэг болов уу)


- Чамд хэдийгээр тун сайн, цааш нь үргэлжлүүлж найзалмаар ч, "Хайр Дурлал” гэдэг утгаараа, жоохон хөндийрөөд эхэлсэн санагдаж байгаа учир (Гол шалтгаануудын нэг байх. Чамаас уйдчихлаа гэсэн утгаар... Гэхдээ түрүүчийн долоо хоногт хэлж байсантай нь зөрөөд байгаа болохоор, сайн мэдэхгүй л юм... )


- Хуучин найзыгаа мартаж чадаагүй байсан юм шиг байгаа юм (Дээдэхтэй нийлээд ”Чамаас уйдчихлаа. Ардахаа бодъё" гэсэн утга уу, эсвэл " Чи ч гэсэн, хуучин найзаасаа хөндийрөхгүй байгаа биз дээ? Тийм болохоор, чамайг хуучин найзаасаа холдтол чинь зайгаа барья" гэсэн утгаар хэлээд байгаа юм уу сайн ойлгоогүй... Зүгээр л хуучин найзаа мартаж чадахгүй байна гэдгийг, цаадахтайгаа эргэж нийлэх ямар ч нөхцөл байхгүй байхад салах шалтаг болгоно гэж бодогдоxгүй байгаа учир... )


Ямар ч байсан, жирийн найзууд гэсэн утгаар хэсэгтээ л найзлах юм шиг байна билээ. Юу болохыг харж л байя. Тэ??? кэкэНээх чалчаа, хамаг юмаа дэлгэж ярьдаг гэнэ ээ, кэкэкэ. Гэхдээ Солонгос савангийн дуурь шиг сонирхолтой байгааз дээ? лол



4. Анх удаа: Рок, бишээ, рэгги фестивал явж үзэв. Боб Марли Еээа! гээд л үү? кэкэХуучин найз (хуучны хуучин биш шүү? кэкэ) болон тэдний ажлын газраад 10-аад хүүхэдтэй... Дээр үед л энэ фестивал явна гэж ярьж байхад, мань хүн "манай шулуун найзууд бас ирнэ шүү. Битгий алцганаад, ажаалаад, намьраад байгаарай"...
" Гэхдээ, энэ явах өдрийг хүртэл би найздаа камингаут хийчнэ ээ" энэ тэр гээд байсан, арай ажлын газрын 10-аад хүүхэддээ "Би ГОМО" гээд үнэ хүнд каминг аут хийх гэж байсан юм биш биз дээ, энэ хүүхэд чинь гэж савж унаж ухаан алдаж унаx шахав... Түүнийхээ хажуугаар " Ингэж 2-ын хооронд, бүтэхгүй худлаа юм ярих ямар хэрэг байна аа" гэж жаал уур хүрсэн, бүгдэнд нь хэлнэ гэж бодож байсан юм биш байсийм билээ, хөөрхий амьтан, кэкэ...
Миний гэхдээ, энэ салах болоход хүргэсэн гол асуудлын нэг нь, иймэрхүү маягийн " Яаж ч бодсон баригдахаар худлаа юм ярьж байх юм... Ийм 2-ын хооронд юмыг булзааруулаад, ямар хэрэг байна аа" гэсэн уур хүрэх их байсан болохоор, тэрэндээ бухимдаад, "чи муу ер нь яах гээд байгаа нөхөр вэ? Салах уу?" гэж загнаад байсанд ч байгаа юм шиг ээ...

За тэр ч яахав. Фестивал, дажгүй юм билээ. Манай Цагаанаа шиг сөөвийсөн сөөвийсөн хөөрхөн хөөрхөн шоовойнуудаар дүүрэн, кэкэ. Охид хөвгүүдгүй нэг тийм "Happy drunk / happy hippy" маягтай, нэг тийм уур амьсгалтай гоё юм билээ. Ядаж байхад л үсчиж орилж байгаа нэрийдлээр, хөөрхөн шоовой харагдвал наалдаж нэг үзээд л, тэвэрч нэг үзээд л тэ?? кэкэ

Дараагийн долоо хоногт хуучин найз болон, хэсэг найзуудтайгаа Фатбой Слим-ийн концерт очиж үзнэ дээ.

Зиаг зиаг. Өнөөдрийн савангийн дууриа үүгээр дуусгая, кэкэ

Sunday, May 24, 2009

Patate zurag zurav





Oiryn hed honog jaal sesstressdeed, teriigee yaaj taildag yum bilee geed yanzan buriin yum oroldoj baina.


- Champaign-iig huvind hiij baigaad uuj
- Emegtei huvtsas umsuh sonirholtoi humuusiin discond orj bujigleh (emegtei huvtsas baihgui tul, jiriin biyeeree)
- Usee husah
- Zurag zurah


Ene zursan zuragnuud... Denduu baigaaz? keke

Friday, May 22, 2009

Gururi

1. Gururi no koto /Bitter end?
2. Hashiguchi director

Humuusiig duuraigaad taalagdsan kinogoo tavilaa

Uchigdur, Gururi no koto geed kino uzev

Jiriin neg avgai nuhur 2-yn amidralyg haruulsan kino bolovch mash ih taalagdav.
Hun gedeg yamar olon turul baidag geh metiig ayagui zuulhunuur uzuulsen. Deerees ni setgelzuin emgeg yaaj bii boldog geh met olon zuuliig ih goyo hunguhun ineedteigeer uzuulsen kino.

Tegeed, taalagdlaa geed harj baisan, Hush!, Like grains in the sand ene teriin nairuulagch, Hashiguchi geed zaluugiin kino baisan bailee. keke

Daanch neg tiim Gay Taste haragdaad baisan yum, keke.

Thursday, May 21, 2009

Хуурай гошноготой болон нойтон гошноготой хүмүүс...

1. Huuhen tsarait Kusanagi Tsuyoshi - SMAP geed aldartai hamtlagiin gishuun


2. Japanese selling lotos
3. Japanese and mask. Amidralyn salshgui heseg...


Эртээ урьдын цагт, xүн төрөлхтөн бичнээс үүссэн цагт, xүмүүсийн дунд 2 төрлийн хүмүүс үүссэн ажгуй.




Угаасаа дөрвөн хөллөж алхдаг амьтдын гошного бол байнга нар салхинд элэгдэж? хуйхарч? явдаг учир, хуурай байдаг байв. Гэтэл, хүн, 4 хөллөхөө болиод, 2 хөл дээрээ дэнжин донжин алхдаг болсоноор гошного нь бөгсний гүн лүү шигдэн орж, нар салхи үзэхээ больсон тул. Ингээд хүмүүс 2 төрөлд хуваагдсан болвай.Нойтон гошноготой хүмүүс болон хуурай гошноготой хүмүүст.


Хуурай гошноготой хүн нь доодох шинж тэмдгүүдтэй:


- Гошного нь үрчлээ ихтэй ч, үрчлээнүүд нь нэг их гүнзгий биш (Нэдний инээмсэглэх үед үүсдэг үрчлээтэй төстэй)

- Ихэнвчлэн, тайван, гүндүүгүй зан ааштай, нэг их нарийн ширийн, хоёрын хооронд юманд санаа зовдоггүй

- Socially open буюу, хүн амьтадтай найрсаг

- Хааяа дэлбэрч байгаа юм шиг уурлах зэргээр сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлдэг.


Эсрэгээр нь нойтон гошноготой хүмүүс бол :


- Гошного нь гүнзгий гүнзгий үрчлээтэй (хөгшин хүний духны үрчлээ шиг) бөгөөд ихэвчлэн үсэрхэг байдаг учир, сайн угаахгуй бол баас хуримтлагдах муу талтай

- Ихэвчлэн, дуугуй, томоотой, юмыг гүнзгий ухаж бодно

- Нарийн, 2-ын хооронд юманд хүртэл санаа нь зовдог (神経質・Nervious, prissy, touchy or paranoid)



Япончууд бол яалт ч байхгүй нойтон гошноготой хүмүүс. Ихэвчлэн үсэрхэг гошноготой байх бөгөөд (миний үзсэн 1,000 орчим гошногыг sample болгон бодоход), их дуугүй, томоотой хүмүүс. Туйлын нарийн зүйлд хүртэл санаа зовдог, санаа тавьдаг. Хэзээ ч алдаа гаргадаггүй (алдаа гаргахгүй байхын тулд өч төчнөөн цаг зарж, дахин дахин шалгадаг).


Энэ үндэстэний дунд, алдаа гаргахгүйгээр чимээгүйхэн амьдрах юм бол, тун дажгүй улс орон. Бүгд хүнтэй харьцахдаа хүртэл алдаа гаргахыг хүсдэггүй тул, таныг юу хийх гэж байна, яавал дургүйцэх бол гэдгийг чинь хүртэл бодолцонгоо таньтай харьцана. Бага зэрэг хөндийдүү, xуйтэндүү санагдаж бол магадгүй, гэхдээ, тэд үргэлж инээмсэглэсэн, эелдэг харьцаатай бөгөөд, танд садаа болохгүй.


Харин энэ хүмүүсийн дунд ямар нэг алдаа гаргавал тэгээд л өнгөрөө. Алдааг чинь дахин дахин санаж, нөгөө шарх сэдрээнэ гэдэг шиг байнга өөнтөглөнө. Цөөвөр чоно л гэсэн үг. Тэр Асашорюг харахгүй юу? Хүнтэй харьцахдаа жоохон онгироодуу харьцах гэдэг "алдаа" гаргасан тул одоо болтол юм л болбол "Аса хөл бөмбөг тоглосон гэнэ, Аса-г хөөж явуул. Аса голф тоглосон гэнэ. Аса-г хөөж явуул" гэсэн канпанит ажил өрнөөстэй. Нөгөө муу юм л болбол арын хар овоохой гэдэг шиг...

Үнэхээрийн том алдаа биш байсан ч ялгаагүй.


Саяхан нөгөө SMAP гээд гуруупийн, хүүхэн царайт Кусанаги Цуёши (мэдэх хүн ч цөөн байхаа даа. Zurgiig ni taviya...), цэцэрлэгт сотгуу шалдан байж байгаад баригдсан баларсан ш дээ. Хөөрхий амьтан, хүн амьтан цохиж зодсон юм байхгүй, цэцэрлэгт сээгэс хийж барьж гаж үйлдэл хийгээгүй, зүгээр л, цэцэрлэгт шалдан, толгой дээрээ зогсох (гэдэг бил үү?) гэсэн үйлдэл л хийсэн юм шиг байгаа юм. Миний л бодлоор, мань хүний буруу бол биш л байх. Дэндүү нойтон болоод, нөгөө хөгц мөгц нь ургах хандлагатай болсон байсан гошногоо хатаах гэж л шалдан нүцгэн цэцэрлэгт толгой дээрээ зогсож барьсан болов уу.

Тэгсэн, бүх киног нь хориглоод, нэвтрүүлгүүдийг нь цуцлаад бөөн юм болсон. Гэхдээ мань хүн манай Аса-гаас ялгаатай нь, хэрхэн нойтон гошноготой хүмүүстэй харьцахаа сайн мэддэг байсан бололтой, "Ёстой миний буруу. Та бүхний итгэлийг хөсөрдүүлсэндээ харамсаад барахгүй байна” гэж матрын нулимс унагаад овоо өөрийгөө аваад гарчихсан байлээ.

Би л байсан бол ”Сүртэй ш д. Шалдлаа л биз. Хармааргүй байвал нүдээ нуухгүй юу” гэж хэрүүл хийж байгаад дараад л алуулна даа, кэкэ.



Өөр нэг жишээ. Энд сая 2 охин Нью Иорк явж ирсэн, нөгөө айхтар гахайны томууг нь тусчихсан бололтой. (Манайхан гахайн ханиад гэж орчуулаад байх юм, энэ чинь гахайн томуу гэж орчуулах нь зөв тэ?)Тэгсэн, еэ бүү үзэгд, гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа юм шиг л сурвалжлагч нар шаваад л, сургуулийн багш руу нь ангийнх нь хүүхдүүдийн эцэг эхүүд нь ” Манай хүүхэд өвчин тусах юм бол хэн хариуцлага хүлээх юм” гэж ирээд барьж идэх гэж байгаа сурагтай... Хэн хариуцлага хүлээх юм байхдаа яахав дээ тэ? Өвчин, хэлж ирдэггүй хийсч ирдэг гээд сайхан зүйр үг байсаар байхад... (Японы зүйр үг биш бил уу нээрээ, кэкэ)


Тэгээд, энэ япончуудын паниктаж байгаа байдал. Ердөө 140хөн хүн өвчилсөн сургаар л тэ? (Америк энэ тэр 5-6000 гээ биз дээ?). Гадаадад явахдаа ч гэсэн байнга маск зүүж байгаа нь, гадаадуудыг харин ч цочроож байгаа бололтой. Танай япончууд чинь тийм их өвчилсөн юм уу гээд... кэкэМанай ажил дээр хүртэл өнөөдөр маск тараасан байлээ. Маск болон халууны шил, кэкэ. Үнэгүй юманд дуртай мань мэт нь ч яахав, азны коля гээд л , кэкэ.
Энэ Азны Коля гэж ямар учиртай, ямар гаралтай үг юм бол нээрээ? кэкэ...

За тэгээд энэ нойтон гошноготнуудын муу талыг ярих ч яахав.

Манай монголчуудын маань гошногоны хуурай нь дэндээд байна аа гэж бичих гэсэн, оршил нь дэндчихлээ. кэкэ.


Дэндүү хэнээгүй. Хэн нэгэн хүний хийсэн алдааг маргааш нь мартчихдаг муу талтай. Монголын хууль 3 хоног гэдэг үг, Монголчуудын гошного элсэн цөл гэдэгтэй утга нэгтэй юм болов уу гэж хааяа бодогддог юм. Энэ сонгуулийг харахгүй юу. Улаан цаймандаа гарсан гүтгэлэг. Өчигдөр хэлсэн юмаа өнөөдөр хээв нэг үгүйсгэсэн байдал гэх мэт.


”Бид эвтэй байхдаа хүчтэй” энэ тэр гээд нээх мундаг үг хэлчихсэн хирнээ, хэлж байгаа үг хийж байгаа үйлдэл нь огт авцалдаагүй гэх мэт. Тэрийг нь бүгд харсаар байж, огт буруутгахгүй, мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлээд л...


Манайхан жоохон ”Хүн төрөлхтөн болон адгуус амьтны гол ялгаа болох” хошногоны чийгшилтэндээ анхаарал тавьмаар юм шигээ. Хэт чийгтэй байгаад хөгчрөх муу ч, хэт хатаад хагарч сийрэх ч муу учир. lol

Wednesday, May 20, 2009

Enee teree demiireh

Монгол, хятад, эднээ тэднээ, ар жалгынх, урд жалгынх гэх мэтийн яриа, сонгуулийг дагаад ч тэр үү их явагдаж байгаа сурагтай...

Көдөөний мань мэт нь ямар сонин сэтгүүл карах биш, баябага ажаагийн бичсэн байсан цусны шинжилгээ энүү тэрүүг нь олсонгүй байвай...

Нээрээ ингэхэд, тэр котын томчууд нь, цусны шинжилгээгээр нь тухайн күнийг ямар үндэстэн бэ гэдгийг нь ялгадаг болтлоо мундаг шинжлэх ухаантай болсон юм байхдаа?? Жаал гайхав.. Гэхдээ мань мэт нь ямар биолог миологийг нь мэдэх биш... тэр эрдэмтэй улсууд нь судлаад шинжлээд чадна мэднэ гэж байгаа бол, чаддаг л юм байлгуй...

Мунхаг миний ухаанаар, олон мянган жил зэрэгцэж амьдарсан ард түмний ДНХ энэ тэр бол, асар их холилдож уусалдсан байх учир, цусыг нь шинжлээд л 1-р бүлэг, 2-р бүлэг гэж ангилдаг шиг, цусыг нь шинжлээд л чи хятад, чи солонгос, чи япон, чи дөрвөд, чи халх гэж ялгах нь хэцүү л байлтай... Харваас илт ялгаатай африкийн хар болон ази хүний ДНХ энэ тэр бол яахав ойлгож болох юм...


Зиаг мэдэх ч юм алга дөө... Сүүлийн үед, Пан Монгол үзэл гэхдээ нилээд дэрвэж байгаа бололтой... Дэлхийн монголчууд гээд өгүүллэгээс эхлээд, Монголчууд бид 2.7 саяуулаа юу, 8 саяулаа юу гэсэн бичлэгээс харсан ч...


Угаасаа гэхдээ энэ үндэстэн, ястан, иргэн гэх мэт ойлголтууд жаал хэцүү тэ??Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй гэх юм уу...


Миний л бодлоор, үндэстэн= иргэн гэж томёолоод, иргэншлээс гадуурх адил үндэстэн бол нэг ястанч юм уу, язгууртан ч юм уу гээд тодорхойлчихвол зүгээр юм шиг.

Яагаад вэ гэхээр, жишээ нь, Хятадад амьдардаг өвөр монгол хүнээс, англиар ”What is your nationality" (Үгчилбэл: Та ямар үндэстэн бэ?) гэж асуувал (албан бичигт ялангуяа их байдаг) , албан ёсоор бол "China" гэж хариулах нь глобал стандарт. Мэдээж аман хэлээр асуувал, өөрийгөө монгол гэж identify хийдэг хүн бол " I am an inner mongolian, mongolian living in china" гэж хариулж магадгүй л юм л даа.

Тэгээд ч миний бодлоор, дөрвөд ястан, цаатан ястан, буриад ястан, халх ястан гэx мэт ойлголтууд ч гэсэн, дэндүү хуучирсан ойлголт бөгөөд, энэ ястаныхаа хэллэг, соёлыг авч үлдэх бол нэг өөр, түүнийгээ албан ёсны ойлголт болгоод, хэтэрхий их үнэ цэнэ өгөх бол өөр асуудал учир. Монгол улс дээр үед халx, ойрад гэж хуваагдсан маань ч, манжид дарлуулсан маань ч иймэрхүү ач холбогдолгүй жалгын хэрүүлээс үндэслэлтэй шүү дээ...

Ер нь ч тэгээд энэ маягаар хуваагаад байх юм бол, дөрвөд, өөлд, халх гэж хуваагдахаас эхлээд, Увсынх, Сэлэнгийнх, бүр сүүлдээ Гандангийнх, 3-р хорооллынх гээд хэрэлдээд зодолдоод эхлэх болохоор...

Намайг бага байхад ямар ч байсан, хүүхдүүд Гандан, 3-р хорооллынхоороо хуваагдаж байгаад чулуугаар байлддаг байсан, энэнтэй ёс суртахууны хувьд ямар ч ялгаагүй зүйл учир...

Тэгэхээр, өөрийн идентити (өөрийгөө тодорхойлох тодорхойлолт??? асар урт юм аа... шинээр үг зохиохгүй бол...)-гээ яаж тодорхойлно уу, өөрийн соёлын үндэслэлээ яаж авч үзнэ үү бол тухайн хүний хэрэг. Увсынхан дотор ухаантайгаараа ч юм уу, санаатайгаараа өөрөөрөө бахархаж, Сэлэнгийнхэн нь, цуйванг талхаар даруулж идэнгээ "Яадаг муу ярваа/ирваа вэ" (энэ ярваа/ирваа гэдэг үг, ямар гаралтай юм бол?? Яравгар???? ) гэж хараагаад явахад бол ямар ч асуудал байхгүй шүү дээ... Харин, үүгээрээ талцаад, харилцан муулалцаад, муудалцаад байх юм бол тун чиг харамсалтай бөгөөд үр ашиггүй асуудал учир...

Манайхан гэхдээ, талцах нээрээ дуртай юм аа тэ? Сүүлийн үед хамгийн их ажиглагддаг ялгаварлалт гэвэл "Хотынx vs. Хөдөөнийх"

Тэгж талцаж, харилцан бие биенийхээ хэрэгт оролцож (intervent/ 干渉 гэдгийг ингэж орчуулах уу?) байгаа xүн миний бодлоор бол бүгд XӨДӨӨНИЙХ шүү дээ, кэкэкэ (асар басаж, доожоолсон байдлаар инээв)

За тэр хадуурах ч яахав.

Эцэст нь дүгнэхэд, монголчууд бид хэдүүлээ вэ гэдэгт би л хувьдаа

"Монголчууд бид 2.7 саяулаа. Монгол язгууртан бол 8 саяуулаа" гэж, "ГАДААДЫН МОНГОЛЧУУДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН" хариулт өгнө өө, кэкэ.


Гэхдээ, гадны монгол хүнийг " БИ МОНГОЛ ХҮН" гэхэд нь, үгүйсгэх ч юм уу, үл тоомсорлох нь бол, өөрсдийгөө МОНГОЛ ҮНДЭСТЭН гэж нэрлэх эрxтэй, монголын иргэншилтэй хүмүүсийн хувьд дэндүү бүдүүлэг, хоймс, жоохон хүүхэд шиг үйлдэл болох болов уу...

Гадаадын, адилхан язгууртан хүмүүсээ өмөөрөх, харж үзэх тийм агуу/уудам сэтгэлтэй байх нь хамгийн чухал учир...

Гэхдээ, юмыг яаж бодох вэ гэдэг жижигхээн ялгаа, асар өөр үр дүнд хүргэдэг гэдгийг, Монголчууд бидний одооны энэ цөөхүүлээ байгаа маань хэлээд байгаа юм шиг...


"Би Монгол хүн" гэж нэг xүн хэлэхэд

"Тиймээ. Би ч бас Монгол хүн" гэсэн үзэлтэй байх уу, аль эсвэл

" Үгүй! Би Монгол хүн" гэж хариулах үзэлтэй байна уу гэдгийн ялгаа гэx юм уу даа..


Энэ хятадууд (1.3 тэрбүм бил үү??), оросууд (200 сая бил үү?), энэтхэгүүд (1.3 тэрбүм?), япончууд (120 сая), нээг их учиргүй үржих чадвар сайтайдаа ийм олуулаа болчихсон бол биш л болов уу... Япончууд гэхэд, дэлхий дээр хамгийн бага секс хийдэг хүмүүсийн нэг гэдгээрээ алдартай байх жишээтэй болохоор, нэг их бөөн бөөнөөрөө сээгэсдээд л, хүүхэд цувуулаад ийм олуулаа болсон юм биш. Харин, бусдыг хүлээж авах, өөрийн болгох чадвартайдаа л ийм олуулаа болсон шуу дээ.. Тийм болохоор, Монголчуудаа, жалгын (хөдөөний) үзлээ бол жаал багасгацгаая тэ???



Зиа зиа, нээх урт юм солиорчихлоо, кэкэкэ


Thursday, May 14, 2009

Songuulia gej...

Зиаг байз, ойрд чинь юу юу боллоо доо...Нэг их сайн санахгүй байгааг бодоход, гэр зуур, ажилаа хийгээд л амар тайван амьдарсан бололтой юм.
Бодож санах ч юмгүй, санаа амар, кэкэ
Гэснээс, Монголын сонин уншихаар, инээд, уур хоёр зэрэг төрөx юм. Шинэ төрлийн авъяслаг сэтгүүлзүй? кэкэХамгийн дургүй хүрмээр нь, тэр мэдээ болгоны доор бичсэн сонгуулийн гүтгээ маягийн саналууд... Агуу их удирдагчиддаа үнэхээрийн тийм хайртай бууны нохойнууд юм байх даа? Аль эсвэл, мэргэжлийн (мөнгө авч) ийм юм хийдэг лоббичид байдаг юм болов уу?? Ямар ч байсан, яасан их завтай хүмүүс вэ гэдэгт нь бүр гайхаад байx юм. Хүмүүс нь хэт улс төржиж байна гэдэг яав ч сайны ёр биш дэгээ...
Гэхдээ, ингэж долдойдож, туйлширч байгааг нь харахаар, аргагүй л прематурны ард түмэн байна шүү гэж бодогдох юм. Дээр үед Цэдэнбал, Чойбалсан гээд дарангуйлагчид гарч ирж байсан нь ч гэсэн, ийм сэтгэхүйн л буруу болов уу гэж...
Тэгээд, энэ сонгуулийн систем нь ч ямар сонин юм.Нөгөө японд байдаг, [ Баасны амттай Карри идэх үү, Карри-ний амттай баас идэх үү, аль нэгийг нь сонго гэвэл алийг нь идэх вэ] гэдэг шиг, 2хон сонголт хүмүүст тулгачихаад, тэгээд тэр нь хоорондоо турхиралцаад... Ямар хэрэг байна аа тэ?Сонгуулийн зардал гэсэн асуудал байгаа ч , би л хувьдаа, Баябага-тай санал нэг, бүгд саналаа хаяхыг уриалмаар байна. (Хэрвээ, хаясан саналыг хэн нэг нь өөртөө оруулсан санал болгож ашиглахгуй л бол : Гэхдээ ингэж луйвардах боломж ч, бодол ч энэ сонгуулийн систем, сонгогдож байгаа хүмүүс болон, тэднийг тойрон хүрээлсэн бууны нохдод дээрэн байгаа болов уу....
Нэг тиймэрхүү...
Мань мэт нь ч яахав, угаасаа сонгуулийн эрхгүй хүмүүс (гадаадад амьдрагчдын сонгуулийн эрхийг хасаад байсан санагдаж байна, засарсан юм болов уу??), эндээ архиа уугаад л явж байсан нь аминд өлзийтэй болов уу....
Баасан ажаагийн төрсөн өдөр, мандтугай!!!!

Sunday, May 10, 2009

Fist fuck???? no kidding

Huh....

Fist fuck ene terd gaihaad baih yum bol baihgui l yum baina...

Human body is one big f#cking black hole!!!








Thursday, May 07, 2009

Is this romantic or gross??


Found this on the internet while net surfing...

Is this romantic or gross/weirdo????

Will delete in after some time

Gay GAGA???




Humuus, gay GAGA yamar baidag yum geed asuugaad bailee...

Yag hariulah gesen, yum oldohgui bolohoor ni, umnu ni bichij baisan deer uyiin gaga-ny tuhai bichleguud bolon busdyn bichlegees zad huulbarlahaar shiidlee..

Bitgii copyright ene ter geed zagnaad baigaarai, Osobu darga, Bayabaga darga-aa...

Ingeed hicheel-ee ehleye.

Hicheel # 1 - Osobu jaalyn gaga

Iim goyo ungulug, tsarailag gaganuud
Comment: "
3. га-га
нэг өдөр учиргүй хамаг юмаа угаачаад дотуур хувцаснуудаа эвхээд шургуулганд хийж байгаад гэнэт солонгорсон олон өнгийн га-га тайгаа ухаарав, инээд хүрэв чиг. бодит амьдрал дээр би нэг даруухандуу бүрэг ичимхий байрын царайтай, хар бараан өнгийн хувцас өмсөөд жирийн л нэг байдаг л нөхөр. харин миний өмдөн дотор бол эрч чөлөө жинхэнэ буцалж, өөрийгөө дотуур хувцасаараа зарлан тунхагладаг юм байна л даа. тэгэхээр өмдөн доторхи миний нуугдмал эрх чөлөө гэвэл ч дээр юм уу :)''

Source: http://osobu.blogspot.com , 2008/1/28

Japan taalagdsan zuils
Comment: ''
p.s: нээрээ токио-гоос нэг бандага авсан, лаг эгдүүтэй, заан байгаан, хамар нь унжаал, ардаа жижиг сүүлтэй хэхэ энэ зураг нь, kawaiii? :)"

Source: http://osobu.blogspot.com , 2008/4/2

Nomer 2

Bayabaga dargyn boloog haisan, oligtoi gagany tuhai bichleg baihgui, mia yum....
Dandaa shar deelt ene ter gesen yum bichdeg bolood ch ter uu, deel gedeg ugeer haihaar zunduu olon bichleg garch irj bailee...

Gants tustei mayagiin yum

Yapony gay humuusiin ih durladag undesniih ni gagany tuhai baga zereg bichsen bailee...

Jich...

Bayabaga darga, 2008 ony 4 saryn 28-ny 6 tsag 42 minutand ingej am aldsan baina. Amlaltaa biyeluulne gedegt itgeltei baina

"
bayabaga said...

eheheh
chi neeree alah hun shu..gsnees shine ga nii chini zurag ni baihgui beeshde..uzii l daa..
bi bas ooriinhiigoo tavii..:)

humuus,chiniihiig uzmeergui baina geh baih daa..lol "


Nomer 3

Minii uuriin bichleguudees... ch gej, gantshan bichleg l oldloo


Jich, gay humuusiin bandaaj/gagany tuhai bichsen lecture-aa dahij taviya, keke

А.
Тоотой шар бандаажны тайлбар - 30 эргэм насны эмэгчин (Энэ арай муухай
хэллэг юм аа.. баясгалан??? боттом) гомо... 1) Нэг л мэдэхэд ард талдаа
бичигтэй дотоож авчихсан байдаг 2) Миний бөгс болоогүйээ, сэгсий
хэвээрээ л байгаа гэж үнэн сэтгэлээсээ итгэчихсэн 3) Зарцуулах мөнгө
гайгуйтэй болохоор коллекц болгоод зөндөө олныг авдаг (Особу? кэкэ) 4)
Адилхан загварын гагаг өнгө өнгөөр ни цуглуулдаг (Особу? кэкэ)

Б)
20 эргэм насны жирийн гомо - 1) Юникло, Мужи гэх мэт хямдхан гага авдаг
2) Боксэр (бие барисан дотоож) 60%, Транкс (45-ын гага) 20%, Микро
боксэр (бие барисан дотоож, гэхдээ жижигхэн????) 20% 3) Энэ олон дотроо
хамгийн их сэгс хийдэг


В) 20 эргэм насны микробоксэр (бие барисан жижигхэн бандага) измчин, 1)
таазнаас дээшээ али болох бага гарсан байвал дээр (энийг орчуулах
аймаар хэцүү юм аа... Юу гэж тайлбарламаар юм бэ дээ - зургийг харвал
ойлгоно) 2) 1 размер бичкэн бандага дуртайяа сонгож авдаг 3) райнстон
гэх мэт гялалзсан материалд асар дуртай


Г) 30 эргэм насны топ / актив гомо - 1) Транкс (45-ын гаагаа) өмсөж
өөрийгөө гүндүүгүй юм шиг сэтгэгдэл төрүүлнэ 2) Томдсон гаагаа өмсөж
халамжтай гэсэн сэтгэгдэл төрүүлнэ 3) Гэхдээ л гомо болохоор, "Кавай"
(хөөрхөн) юманд дуртай болохоор, ягаан өнгөтэй ч юм уу, Бурбэрри, Поло
гэх мэт брэнд авдаг 3 дах' зураг н', гомонууд гага худалдаж авч буй дүр
төрх...






Wednesday, May 06, 2009

Gudamjaar duuren GAGAGAGAGAGA

Гудамж, ГАГА-гаар халгиж цалгиж байдаг гэдэгийг анзаарсан уу???

Энэ ГАГА-нууд, хаанаас гарч ирсэн юм бол оо???

1. Угаасан ГАГА салхинд хийсээд унасан байдал
2. Хаясан ГАГА нь тэр салхинд хийсээд тарсан байдал
3. Хэн нэгэн хүн тэнд тайлаад хаясан байдал...

Би хувьдаа 3 дахь нь байгаасай гэж бодож байна... Илүү сонирхолтой болохоор, кэкэ









Zarim neg zuragnuud

Ойрын үед Баябага даргатай их шоүдаж байгаа тул, тухайн зурагнуудаасаа орууллаа, кэкэ

Царайлаг хар залуугийн нүүрийг нь нуулаа, хэхэ


Уржигдар явсан Рафтинг

Уржигдар явсан Рафтинг
Дабл дэйт хийсэн үед идсэн хоол...Кушиагэ гэдэг юм... Хавч????
Sakura
Chochin

Bayabaga-yn zurag barag orsonguishd te? keke

Monday, April 27, 2009

Portrait of mine


Манай найз залуу намайг зурсан нь энэ юм гэнэ ээ...
Төстэйгийн хувьд ч төстэй л юм, кэкэ...

Wednesday, April 22, 2009

Японы хамгийн үзэсгэлэнтэй? залуу...

Орикон гээд янз, амэрикийн (ингэж бичиж болно биз дээ, МНЭД агаа, кэкэ) Билборд-той төстэй янз бүрийн топ тэн энэ тэр судалдаг компани Японы хамгийн үзэсгэлэнтэй (үцүкүший) залуу хэн бэ гэсэн судалгаа явуулсан, хариу нь энэ гэнэ ээ... Ёстой ямар ч сонирхол төрж, аазгай хөдлөхөөргүй залуучууд наасан, кэкэ

1. Мизушима Хиро - Жүжигчин... Үзэсгэлэнтэй гэсэн тэмдэг нэр хэрэглэх юм бол болох л юм,,,, гэхдээ л....

2. Гакт - Дуучин... Энэ ч арай дэндэнэ ээ... Гэхдээ энэнд дуртай хүүхнүүд их байдаг юм гэсэн...


3. Фүкүяма Масахару - Дуучин.... Дээдэх 2-тойгоо харьцуулахад арай л дээр юм даа...


4. Кимура Такуя - Дуучин... Миний дургүй дуучдын нэг... Гэхдээ энэ япончууд яахаараа ийм урт үстэй хүүхэн шиг хүүхэн шиг залуучуудад дуртай байдаг юм болоо,,,


5. ХАЙД? ХИДЭ? - Дуучин ... Үxчихсэн бил уу? Үгүй ч бил үү??? Ларк эн Сиел бил үү? Экс жапан ч бил үү, аль нэг хамтлагийн дуучин байсан санагдаж байна... Ноу Интэрэст ла

6. Хироши Тамаки - Дуучин? Жүжигчин?? Овоо хүн шиг юм гарч ирэв үү яав? Гэхдээ дэндүү туранхай юм аа..

7. Окада Юүичи - Дуучин? Бүжигчин?? Овоо хүн шиг юм. Гэхдээ нот май тайп!!! лол

8. Домото Койчи - Дуучин.... ӨӨөөүүү..... Бөөлжлөө....


Би анх японд ирчихээд их гайхаж байж билээ... Гэхдээ энэ японд, яагаад ч юм стрэйт залуус нь илүү хүүхэн шиг байдаг юм... Гэй хүмүүсийн дуртай хүмүүс гэвэл

Иноүэ - жүдочин

Эйта - жүжигчин
Цумабуки - жүжигчин
Ямамото таро - комедиан гэх мэт....

Үнэхээр гэхдээ хүн хүний сонирхол өөр шүү тэ???
Тайпаа гэж...

Ta naryn nudeer yamar haragdaj baina? kkk


Thursday, April 09, 2009

Элдэв учралууд...

Особу жаалын болоог дээр хайр дурлал, араар тавих гээд хөөрхөн хөөрхөн юм бичсэн байна лээ, кэкэ.

Романтик хөөрхөн жаал шүү...

Гэснээс, өөрийгөө бодоод үзсэн, найзалж эхлээд хэдий хугацаанд өөр хүнтэй тачаангуй харилцаанд орж байсанаа эргэцүүлэв. Миний хувьд араар тавих гэдэг ямар утгатай байсан юм бол оо гэж...


Анхны найз охин:


(Үүнээс өмнөх найз охин байсан боловч, сээгсийн харилцаа байгаагүй учир галфренд гэж нэрлэхэд хэцүү болов уу гээд товчлов) 21 настайдаа, Тайландад танилцсан, Японд буцаж ирчихээд, араас гүйгээд байхаар нь найзалж байсан юм. (Лаг даварчихсан, дээрээс нь харж байгаа юм шиг байдалтай тэ? кэкэ)

1 жил орчим болоод салсан,,, Муу хүн бол огт биш, xүнийх нь хувьд нилээд дуртай байсан бөгөөд, зүгээр найз гэдэг утгаараа бол бүрэн нийлдэг байсан боловч, сексуалити маань таарахгүй учир, нилээд стрестэй санагдаж байсан юм л даа.. Хол байдаг байсан тулдаа энэ хир үргэлжилсэн болов уу... Эс бөгөөс, нилээд хурдан уйдаад, залхаад, ядаргаатай санагдаад салах байсан байх гэж одоо боддог юм. Энэ охинтой найзалж байх үедээ бол араар нь тавьж байгаагүй юм байна. Эмэгтэй хүнтэй ээмээ тээмээ элдэв шалдав юм хийх нэг их сонирхол байхгүй, эр хүнтэй гэхээр, дебют хийгээгүй байсан болохоор арга ч үгүй л дээ...
Гэхдээ, сэтгэлийн хувьд хайртай биш байсан болохоор, араар нь тавихаас долоон доор үйлдэл хийсэн болов уу


Анхны найз залуу:


Анхны найз охинтойгоо салчихаад, шууд эрчүүдийн ертөнц рүү ороод найзалсан залуу. 22 настайдаа. Жижигхэн биетэй, том ёожгоотойгоос бусад талаар миний ТАЙП бол биш (тайпийн тухай дараа үргэлжлүүлж бичнэ ээ... кэкэ), гэхдээ хэн ч харсан хөөрхөн царайлаг залуу.
Энэ хүүхэдтэй хагас жил үргэлжилсэн юм (салсаныхаа дараа жил хагас хавицаа нилээд дотно харьцаатай байсан). Энэ үед, анхны араар тавилт маань 3 хоногийн дараа энэ тэр үү??? кэкэ.
Яг сайн санахгүй байна..
Анхнаасаа *Би оройтож эр хүнийг таньсан учир, энэ хоцрогдлоо нөхөн гүйцээмээр байна. Тийм учраас би өөр хүнтэй сээгэсдэх болно, чи ч гэсэн хичээгээрэй* ухааны гэрээ хийж байсан болохоор, араар тавьсан гэж хэллээ ч гэсэн, хууран мэхэлсэн зүйл бол байхгүй байсан учир, дээдэх охиныг хууран мэхэлсэн хирнээ араар тавиагүй гэсэн үйлдлсээс хамаагүй ариун үйлдэл байсан болов уу гэж хувиараа боддог юм.

Гэхдээ ийм оопүн (задгай? замбармаагуй? кэкэ) рилэйшөншипний нэг хэцүү тал нь, чи тэр олон хүнтэй завхайрч байхдаа, хэзээ хэнд нь дурлахаа мэддэггүй гэдэг риск. Угаасаан, Моногами-гийн ертөнцөд нэг сэтгэл гэдэг утгаараа араар тавих юм бол хайр дурлал чинь өндөрлөх нь ойлгомжтой болохоор...


Хоёрдох найз залуу:


22 насны Анхны найз залуутайгаа, сэтгэл хангалуун, өөр олон түмэнтэй сээгэсдсэн шиг найзалж байх үед нэг унтсан залуу... Тэгээд, би ч залуу байж, тэр залууг учиргүй хайртай дуртай гээд араас гүйгээд байхаар нь найзлахаар шийдчихсэн юм. Одооных шиг чоно болсон байсан бол, тэгж хулхидуулахгүй ш дээ...

Царай муутай, санаа тохирдоггүй, худлаа ярьдаг (араар тавьдаг, кэкэ) гээд олигтой юм нэг ч байхгэй, тэгээд миний ТАЙП ч биш... Одоо бодоод бодоод ойлгодоггүй юм, яахаараа өөртөө зөндөө хайртай байсан анхны найзаа хаян барин энэнтэй найзалсан гэдгээ...

Жил хагас үргэлжилсэн үү?? Анх хэзээ араар нь тавьсанаа сайн санахгүй байна, гэхдээ 1 сар бол болоогүй л болов уу... Энэ удаад жинхэнээсээ *Хууран мэхлэх, араар нь тавих* гэсэн утгаараа... Гэхдээ мань хүн түрүүлж намайг араар тавьж байгаад баригдсан болохоор, боломжийн ш дээ тэ??? хэхэ..

Хамгийн сүүлд нь, мань хүн заг xүйтэн өвчин туссан байсан бололтой, тэгээд над руу дайраад *Чамаас л авсан байж таарна* гэсэн шиг, тэгээд би мэдээж ариухан цэвэрхэн, хамт шинжилгээ өгч өвчтэй зовлонтой биш гэдгээ мэдэгдээд, жоохон хөндийрсөн байх үеэр шинэ найзтай болсон гээд салсан санагдаж байна...
Ийм төрлийн араар тавих байдал, хайр дурлалд бол дургуй... Хүн гэдэг утгаараа хууран мэхэлдэг, үнэнч бус байдал учир.


3 дахь найз залуу


24 нас. Анх найзлахдаа л, би завхай, чамайг араар чинь тавина шүү. Гэхдээ болж өгвөл баригдахгүй, хэлэхгүйгээр араар тавихыг бодно оо гэж хэлээд найзалж байсан юм. 5 жил үргэлжилсэн үү??? Анх араар тавьсан минь, найзалж эхлээд 2 долоо хоногийн дараа...
Тайланд явсан, залуучууд зүгээр явуулахгүй найраад байсан юм чинь одоо яая гэхэв дээ тэ? кэкэ.. Тэгж олон гадагаад залуу амсах боломж байхгүй юм чинь гээд...
Тэгээд ч гоё гоё залуучууд араас гүйгээд байхаар, хайран юм, хаяж болохгүй гээд, арвич хямгач (??) зан маань хөдлөөд болоогүй юм.
Нэг залуу бүр дүү охиноороо намайг найруулаад байсан, энэ хичээл зүтгэлийг нь үнэлээд энээ тэрээ болсон гэх мэт.. хэхэ.

Анхны найз залуутай бол 2 талын (мутуальны) араар тавих харилцаатай байсан бол, энэ найз залуугийн хувьд би араар тавьдаг, мань хүн үнэнч гэсэн харилцаатай байсан уу?? Хамгийн сүүл рүүгээ, янзан бүрийн арга хэрэглэж мань хүнийг өөрийн талдаа (өөрөөр хэлбэл, задгай харилцаанд дуртай) болгох гээд үзсэн юм байна. Гэхдээ хүнийг өөрчилнө гэдэг хэцүү зүйл. Хамгийн сүүлд тэсэхгүй болоод салж байсан шиг санагдаж байна...


Одооны найз залуу:

30 настайдаа найзалж эхлэв... Миний ТАЙП бол биш, гэхдээ ерөнхийдөө царайлаг залуу. Сар гаруй болоход, одоохондоо араар тавьж бариагүй л байна... Энэ хүүхэд, жоохон хүүхэд гэдэг утгаараа ч тэр үү, нилээд хартай... Би болохоор ийм замбармаагүй үзэл сурталтай хүн. Хир удаан үргэлжлэхнэв... Араар тавих гэдэг асуудлыг юу гэж боддог вэ гэсэн зүйл одоохондоо яриагүй л байгаа, гэхдээ 2 дахь найз залуутай төстэй байдалд л орж таарах болов уу даа..

Би хир их тэвчихнэв, тэр хир их тэвчихнэв, араар тавьсан тохиолдолд өршөөхнө үү үгүй юу гэх мэтээс шалтгаалж хир удаан найзлах вэ гэдэг тодорхойлогдох болов уу...

Харж л байя. Ерөнхийдөө би завхай хүн гэдгээ бол танилцуулсан байгаа...

Гэхдээ, энэ хорвоо чинь хүнийг уруу татах юм үгүй мөн их юм аа...

Найзалж эхлээд 2 долоо хонолгүй Тайван явах болсон гээд л... Энэ удаад гэхдээ би лаг биеэ барьж тэвчээд, сээгэс энэ тэр хийгээгүй... ээмээ тээмээ юм болоогүй. Бас өчигдөр, баранд уугаад сууж байсан, миний лаг тайп нэг хөөрхөн залуу байсан, юм ярьсан, эр хүнтэй унтаж үзээгүй жоохон хүүхэд... Тэгээд хажууд ирчихээд тэвэрч суугаад л, анхны экспериэнсээ чамтай хуваалцмаар байна гэж ирээд хандраад байсан, би тэвчээд зугтаагаад хүрээд ирсэн, хэхэ.

Хүн насанд хүрэх гэдэг, нэг бодлын бас тэвчээртэй болдог юм шиг байгаа юм тэ??? Болж л байна...


Гэхдээ миний л бодлоор, хүнийг хууран мэхлэх бол муухай зүйл...
Харин нэг хүнд хайртай байж, өөр хүнтэй сээгэсдэх, тийм болохгүй зүйл гэж үү?? Ер нь нэг доор нэг л хүнийг хайрлах ёстой моногами харилцааг хэн хамгийн зөв/ариүн гэж анх шийдсэн юм бол???

Олон хүнийг зэрэг хайрлаж яагаад болохгүй гэж хэмээн боддог юм, хэхэ..


Гэхдээ полигами, шийдэхэд хэцүү л дээ тэ?? Харилцан хардалцана, атаархалцана, хэнд хамгийн хайртай, хэнд 2 дахь хэмжээнд хайртай гэх мэтийн асуудал үүснэ гээд...


30 хүрчээд одоо болтол өөрийнхөө учрыг олоогүй л явж байна,,, Үхэн үхтлээ олохгүй л болов уу даа, хэхэ.
Особу жаалын бичлэгнээс инспиреишн авав, кэкэ

Monday, April 06, 2009

Untitled

Зүйр цэцэн үг гээд бичиж байсан болохоор, үргэлжлүүлчихьэ...

Сонин дээрээс олж харсан орчин үеийн монголын байдлыг зүйрлүүлж болохоор шилдэг үгнүүдээс толилуулъя...


- Таны ємнєх дєрвєн жилд дэвшvvлсэн мєрийн хєтєлбєр амжилттай биелсэн vv?
-Хэрэгжvvлэхийн тєлєє ажилласан. Эцсийн дvнг ард тvмэн єєрсдєє тавина. (Энхбаярын ярилцлагаас... Ард түмнээ басна, үл тоомсорлоно, доромжлоx нь цагаандаа гарахаараа ийм болдог юм байна..)


- Н.Энхбаяр ард тvмнээсээ асууж байж мєрийн хєтбєлбєрєє боловсруулна гэв (Өөрийнхөө хийх ёстой ажлаа хийгээгүй, хийдэг ч үгүй, хийх ч үгүй гэдгээ, цээжээ дэлдэн байж зарлаж буй байдал.. Өр мянга давахаар цайрдаг гэдэг шиг, энэ зэргийн улаан цайм ичгүүр сонжуургүй болчихвол ч, амьдраxад үгүй мөн амар болох байх даа.. Совест гээд дэмий юм байхгуй болох учир. Намайг сонго, сонгосныхоо дараа уйл гэж уншиж болох ыы??)


- Хямралаас болж номын сангуудын тєсвийг тэглэжээ (Орчин үеийн монголын бодлого) - МАХН шударга сонгуульд уриаллаа (Дээд зэрэглэлийн хошин шог)


- Н.Энхбаяр, Ч.Улаан, Д.Лvндээжанцан, Д.Идэвхтэн, Ц.Нямдорж нарын нэр дэвшсэнээс Н.Энхбаяр 100 хувийн санал авч нэр дэвшигч боллоо (Дарангуйлах систем)


- Э.Одгэрэл: Би огт цаг барьж vзээгvй (Хүмүүсийн сэтгэxүй)


- Гандантэгчиглэн хийдийн лам нар хогоо цэвэрлэжээ (Үгүй мөн мундаг мэдээ байна аа....)


- “Төрийн дууллыг зөв дуулж сурах аян”-ыг зохион байгуулна


- Хүний сэтгэлийн ариуслаар гоо сайхныг бүтээж чадсан хүмүүс бол дэлхийн монголчууд л байна (Өөрсдийгөө гоx гэж бодох солиорол)


Энэ сонингуудын архивийг яаж хардагийг нь сайн мэдэхгүй юм, гэxдээ хуучны сонингуудыг харвал гайхалтай гайхалтай үгнүүд олон байгаа гэдэгт итгэлтэй байна, хэхэ

Shine bichleg

Зиаг байз зиаг байз...

Ан тийм...

Муу хүн гударсанаа, сайн хүн аялсанаа гэдэг бил үү??? тэрний дагуу, муу хүн болох гээд, хажууд талынхаа бааранд идсэн хүнсээ тавьж байсан, өдөр болгон апдэйт хийх нэгдүгээрт ядаргаатай, 2-рт хажууд талын зай нь хүрэлцэхгүй юм байна гээд, энэ сериалаа өндөрлөлөө...

Миний идсэн залуус, гээд зураг тавидаг юм уу гэж бодсоноо, 1рт, дараад нь шүүхдүүлж барьж магадгүй гээд, 2-рт хажууд талын зай нь хүрэлцэхгүй байх гээд болив (лол)...

Дэлхийн сайхан залуус гээд зураг тавья гэж нэг бодсоноо, нөгөө мистер геи энэ тэр шиг, бусдад сайхан харагдаж байгаа (байх) хирнээ, надад сайхан харагддаггүй ч юм уу, надад сайхан харагдсан хирнээ бусдад муухай харагдаж магадгүй гээд болив...

Гэснээс, энэ type гэдэг хэцүү ойлголт тэ?
Би одоо болтол хараад байсан, өөрийнхөө type гэж бодож байсан залуутай 1-ч удаа найзалж байгаагүй юм билээ. Энэ миний тайп гэж зарладаг, боддог залийчууд маань ихэвчлэн

- Давхраагуй жижигхэн нүдтэй
- Надаас жижигхэн биетэй
- Туранхайвтар-
Нэг тийм даруухан байрын шинж тэмдэгтэй
- Дуугүй талдаа
- Жоохон уйтгартай байрын
- Жоохон серёзны байрын

гэх мэтийн шинж тэмдэгнүүдтэй байдаг юм... Миний тайпний жишээ нь, энэ доорх Тайван залуу гэх мэт...

Тэгээд, өдий болтол найзалсан залуус дотроо ямар нэг нэгдсэн шинж тэмдэг байна уу гээд бодсон

- Давхраатай тормолзсон нүдтэй (тугалан нүдтэй гэдэг бил уу?)
- Урт сормуустай
- Өтгөн хөмсөгтэй
- Надаас ихэвчлэн өндөр

гэсэн шинж тэмдэгнүүд болж таараад байгаа юм. Тэгээд ихэвчлэн, анх харахдаа " Хоо! ямар хөөрхөн залуу вэ??" гэж бодож байгаагүй залуучууд гэх юм уу даа...

Бодвол, би хүнтэй найзлахдаа, тухайн хүнийхээ дотоод шинжийг нь хардаг асар билгийн? бэлгийн? (лол) нүдтэй залуу болохоор ингэж таардаг юм болов уу? гээд л үү?? кэкэкэ...

За энэ оршил ч яахав. Тэгээд, шинэ найз залуугийн талаар (энэ цувралд дуртай хүмүүс нилээд байх шиг байсан учир гээд л үү?? кэкэ) бичэх гэсэн юм л даа..

Энэ шинэ залуу маань, жирийн хүмүүсийн нүдээр хөөрхөн залууд орох боловч, дээр дурдсанчлан, миний тайп залуу бол биш юм л даа...Анх танилцахдаа, нэг найздаа танилцуулах санаатай танилцаж байсан гэх мэт...

Тэгээд, тэр талаар нэг их дурдахгуй байж байсан, манай нэг найз гэж юм "Чи Пататэгийн тайп бол огт биш" энээ тэрээ гээд илүү дутуу юм яриж өгөөд...

Тэгээд нөгөөх чинь уржигдар надаас асууж байна лээ...

" Би чиний тайп биш тэ?" гээд...
Би одоо юу гэж хариулах юм бэ тэ? "Үгүй үгүй, чи ёстой миний тайпний яг голыг нь олчихсон юм шиг сайхан залуу" гэж худлаа хэлэлтэй биш, "Тиймээ. Чи миний тайп биш" гээд л аваад хаячихсан... Жоохон гомдсон юм шиг байна лээ...
Мэдээж дараад нь "миний найзалж байсан залуучууд дотор тайп байдаггүй" энээ тэрээ гэж, баахан тайтгаруулахад учир дутагдалтай тайлбар тавьсан..
Муусайн юмнууд илүү дутуу юм зааж өгч, хүнийг хэцүү байдалд оруулаад... тэ? кэкэ

Та бүхэн ийм үед юу гэж худлаа ярих вэ? Санал асуулга...
Бишээ... Ингэж хадуурах гэж байгаагүй юм байшд...

Сайхан залуугийн ойлголт харьцангуй учир, хажууд талдаа сайхан залуу тавихаа больлоо гэдгээ бичих гэж байсан юм байна ш дээ...

Тэгээд, жоохон сонин байж магадгуй гээд драг куйиний зурагнуудаас бага багаар тавьхаар шийдэв.Эхний тавьсан драг нь Маргарет гэдэг драг.
За тэгээд шинэ лэйаүт маань таалагдсан эсэх талаар коммент үлдээгээрэй дээ, кэкэ

Sunday, April 05, 2009

Хариу бичилгүй удчихлаа... Хөөрхөн залуу болохоор, хүн амьтан тал талаас чангаагаад, ганцаараа ганбаатараа шалгах цаг гарахгүй хэцүү юм байшд... Унтах нойроо хасан байж болзоодоод байгаа болохоор...

Далий ягаан дэлгэрчихсэнийг ч хэлэх үү тэ??? Далий ягааныг гөлрөн байж архи гудардаг улирал нь болчихсоныг ч хэлэх үү... Энэ хагассайн өдөр бас, Баябага өвөөгийн өвөөд нь 2-р эхнэр(??)-ээ тайландсан... 2-р хүнд ямар ч байсан их таалагдсан шинжтэй байсан. Баябага-ын найз нь лаг сээгсий энэ тэр гээд байсаныг бодоход... Гэхдээ согтуу байсан болохоор, тэ??? кэкэ. Би хүртэл нилээд согтсон байсан. Архины мөнгөө төлсөн эсэхээ сайн санахгүй байгаа болхоор...

Тэгээд өнөөдөр завтай байгаа болохоор, коммент дээр биш, шууд бичлэг дээрээ өмнөх бичлэгийн хариуг чинь барихаас... Гэх нэг их сүртэй эд ч биш л дээ... (лаг ч юм шиг олон хоног хүлээлгэчихээд, ийм хариу байхдаа яахав дээ гэж загнуулах байхаа даа)

Энэ зүйр цэцэн үг, зүйр үг, оньсого 2-3-ыг хэлдээ гэдэг, санаанд орсон эхний үг нь тухайн хүнийхээ амьдралыг үзэх үзэл, 2 дахь нь хайр сэтгэлийг үзэх үзэл, 3 дахь нь тухайн хүн үхэх үедээ өөрийнхөө амьдралыг эргэн дурсахдаа бодох бодол юм л даа (сонжоо)...

Тэрүүгээр бол, миний амьдралыг үзэх үзэл нь *Тансаг бөгөөд замбармаагуй завхай найр*-тай зүйрлүүштэй болж таарч байгаа юм. Бага зэрэг таарсан ч юм шиг... Хайр сэтгэлийг үзэх үзэл нь * Өөрөөсөө дорой байр суурьтай хүнийг идэшээ болгодог хайр дурлал* гээд, бас таараад ч байгаа юм шиг.. (Заавал өөртөө хайртай хүнтэй найзалдаг гэх мэт).. Нэг тиймэрхүү.

My name -ийн амьдралыг үзэх үзэлийг зүйрлүүлвэл, Өвс идэж ус уусан хог??? кэкэ.. Хайр дурлалыг үзэх үзэл нь, уул усны хол, ураг садны ойрхон??? кэкэ

WildandFancy бол лаг юм байшд

Ezen khichee bol zaya khicheene - Энэ бол туйлын дажгуй амьдралыг үзэх үзэл байна..

Neg ukhriin ever dorgikhod myangan ukhriin ever dorgino. - Полигоми??? кэкэ

Duu ni akhtai Akh ni lag banzal.., hehe
Deel ni zakhtai Zakh ni lag khirtei .., hehe - Энэ үхэхдээ амьдралаа эргэн дурсах бодол??? кэкэ


Баябага: norgoj norgoj.... - Хэлэх ч үг алга, кэкэ

altangay > өөрийн гэсэн филсофгүй нөхөр үү чи? гэж хэлж нэг үзье, кэкэ

MNED >1.Давс хийвэлд уустал Ажил хийвэл дуустал - Амьдралыг үзэх үзэл нь лаг серёзны юм тэ? кэкэ

2. Лучше поздно чем никогда (Орос зүйр үг) "Хэзээ ч хийхгүй байснаас оройтоод ч болтугай хийсэн нь дээр" гэсэн утгатай. - Их л оройтож заяаны ханьтайгаа уулзах нь дээ... (мэргэлж нэг үзэв, кэкэ)

3.Никогда не говори никогда (Орос зүйр үг) Монголоор "хэзээ ч гэж хэзээ ч битгий хэлж бай". - Дажгуй л юм. хэхэ.

Москва слезам не верить гэдэг чинь зүйр үг бил үү?? кэкэ

Зиаг зиаг, нэг тиймэрхүү... Тэгж байгаад зав гарахаараа дахиж юм бичнэ ээ...

Thursday, April 02, 2009

Kewl



Dund hesgees ni uzeheer lag saak

Wednesday, April 01, 2009

Sonjoo

Ta buhen, sanaand oroh 2-3 zuir tsetsen ugee commented uldeene uu.

Mongoloor, angliar, yaponoor, yamar ch heleer baisan bolno. Yamar utgatai zuir tsetsen ug boloh talaar ni tailbar bicheerei. (Sanaand orson daraallaar ni bichne uu)

Dashramd helehed, minii hamgiin turuund sanaand orson zuir ug maani:


1. 酒池肉林 - arhin tsuurum, mahan oi buyuu, tsuurum shig ih arhi, oi shig ih mahtai, tansag nair naadam/ tansag baidal, ali esvel zavhai, zambarmaagui nair naadmyg zuirlesen zuir ug
2. 弱肉強食 - huchgui ni mah molj, huchtei ni hoolloh buyuu, chadaltai ni chadalguigee ideh gesen zuir ug baisan...

Ziag tegeed zuir ug bicheerei.

Patate

Herhen 10 honogiin dotor zaluud hayagdah ve

Зиаг зиаг... Нэг тийм байдаг байж...
Юу ч болсон, өнөөдөр, " Яаж залууд 10 хоногийн дотор хаягдах вэ" гэдэг хичээл зааж өгъе (ингэж бичдэг бил үү?? өгье? өгөе? Олон жил кириллээр бичихгүй байхаар ингээд зөв бичгийн дүрмэндээ муудаад, ой муутай, сурлага муутай, мэдрэл муутай маань баригдчих гээд хэцүү байдаг юм аа...)
Яагаав нэг Америк кино байдаг даа?? " HOW TO LOSE A GUY IN 10 DAYS " ингээд..
http://www.imdb.com/title/tt0251127/ энд байгаа....
Энийг, хэрхэн бодит амьдрал дээр хэрэгжүүлэх вээ гээд, асар парактиктай хичээл зааж өгье. Яагаав, дэмий бачкатай найзалчихсан, салж өгөхгүй нойтон хамуу шиг байвал, аятайхан шиг салах арга мэдэж байхгүй бол хэцүү биз дээ энэ чинь? Нэн ялангуяа та бидэн шиг, төрөлхийн гуа үзэсгэлэнтэй мисс зисс xүмүүс бол... Залуучууд зүгээр явуулахгүй хэцүү байгаа биз дээ? тэ? кэкэ
Доодохыг амьдрал дээр хэрэгжүүлэхэд дороо л сүүлээ хавчаад зугтаана, харж л байгаарай
Эхний өдөр: Урьд өмнө нь явалдаж, завхайрч байсан бүх залуусынхаа тухай, өнгөтөөр (ямар сээгэс хийдэг байсан гэх мэт) ярьж өгөнгөө, нөгөө залуугаа тэд нар дотроо 2 дахь сайн сээгэсддэг залуу байсан тухай магтаж ярих
2 дахь өдөр: Шууд л, олон нийтийн газар "Миний хайрт, миний амраг" гэж чанга чангаар дуудаж эхлэх.
3 дахь өдөр: Олон нийтийн газар нялуурах. Хошуугаа урвайлгаж ирээд эрхлэх
4 дэх өдөр: Үнэртэй усаа, дур мэдэн тэр залуугийнхаа чиxний ард нь түрхэх. "Энийг үнэртэхээр, би санаанд чинь орно" хэмээн тайлбарлах
5 дахь өдөр: Тэр залуутайгаа адилхан өнгөтэй, адилхан хувцас (pair look) авах. Хамт гадуур явахдаа заавал тэр адилхан xувцасаа өмсөж гарна. Энэ бол хайртайн баталгаа (хэн ч харсан, энэ 2 хайртай хосууд байна гэж мэдэгдэхээр) хэмээн ятгах
6 дахь өдөр: Тэр залуугийнхаа ээж рүү нь утасдаж өөрийгөө танилцуулах. Мэдээж ээжийг нь "Ээж" хэмээн дуудах.
7 дахь өдөр: Зав л гарвал тэр залуу руугаа утасдах. "Би одоо хоол идэж байна", " Өглөөний мэнд. Үнсэе", "Бага үдийн мэнд", " 2 цагийн мэнд. Чамайгаа санаад үxлээ", " 2 цаг 30 минутын мэнд. Чи ч гэсэн намайг санаж байна уу?" гэх мэт...
8 дахь өдөр: Найзтайгаа гарч зугаалах үед нь "Намайг тоосонгүй. Намайг дандаа 2-рт тавьдаг" гэх мэтчилэн туних. Найзуудтайгаа тэгвэл хамт явж шоүдая гэхэд нь " Би болбол 2-уулхнаа л баймаар байна" хэмээн зөрүүдлэх
9 дэх өдөр: "Чи юу бодож байна" хэмээн асуугаад, хариулж амжаагүй байхад нь " а! Өөр залуугийн тухай бодож байсан тийм үү???" хэмээн хардах. Хэрүүл өдөх
10 дахь өдөр: Тэр залуугийнхаа сээгэсдээ сайн муу, юм нь ямар хэлбэртэй гэдгээс эхлээд, өөрт чинь ямар их хайртай талаар, дайралдсан хүн болгондоо ярих

Иймэрхүү маягаар байвал 10 хоногийн дотор салах бололxоотой байх тэ??? Гэж, 10 гэлтгүй, 3 хоногийн дотор салдаг хосууд ч зөндөө байдаг л даа тэ? кэкэ...
Нэг тиймэрхүү байдлаар, шинэ найзаасаа салчихсан... Дараагийн хүнээ хайхгүй бол тэ??? keke <---- 4 saryn 1n)