Wednesday, October 31, 2012

Udahgui


Зиаг зиаг.

Ингээд миний хагас жил Тайванд сурч амьдарсан хугацаа минь дуусах дөхөж байх шиг байна.
Одоо нэг долоо хоног илүүтэй л үлдэв.

Хагас жилийн өмнө ч одоо *Юугаа ч мэдэхгүй нялх миний бие, хүний газар, таньж мэдэх хүнгүй, унтаж учрах ханьгүй, ядаж байхад хэлийг нь мэдэхгүй яана даа ийнэ дээ, эвий минь хөөрхий минь* гээд л ирж байсан, за миний блог уншдаг хүмүүс бол мэдэж байгаа байх л даа.

Намайг ямар их зовлон туулж өдий хүргэсэнийг  (лол).

Зиаг тэгээд хагас жил.
Сургуулийн зааж байгаа хятад хэл нь цоглог миний мэддэг төвшингөөс аль хэзээний хоцрогдоод явчихсан, суугаад суугаад олигтой сурч шалих юм байхгүй болчихсон, ядаж байхад буцахаар шийдсэн болохоор төвшингөө дээшлүүлье гээд олигтой учир утга байхгүй болсон гээд, сүүлийн үед хичээлдээ ч явахаа больсон тул, өдөр тутмын амьдрал гэж, унтаж унтаж өдөр тийшээ босно,
кино минохон авч үзчихээд орой болтол цаг нөхцөөгөөд, орой нь гарч архи ууна, хүн амьтантай даль даль наль наль хийгээд, харьж унтана гэсэн хэтэрхий энгийн хэмнэлтэй болж эхлэв.

Нэгэнт зорилго болгож тавьсан, 3 сараас хагас жилийн дотор хятад хэл сурч чадах хэмжээгээрээ сурья гэдэг зүйлээ ер нь бол 150%-тай биелүүлчихсэн (нэг жил, хоёр жил хятад хэл хичээж сурсан хүн хавьцаа бол сурсан юм шиг байгаа юм) болохоор, нэмж гүрийх ч сонирхол байхгүй, тэгээд зорилгогүй гиеүүрээд байх бас утгагүй болохоор, Монголдоо очих санаа байна.

Яагаав, хүн тодорхой хэмжээгээр стресдэж, тодорхой хэмжээгээр зовохгүй бол, дандаа жаргаад байхаар жаргалыг үнэлэхээ больдог гэдэг шүү дээ??

Нэг ийм онигоо байдаг биз дээ?

Нэг эр нас бараад, Бурхан дээр очиж гэнэ.
Бурхан ч маш их найрсагаар хүлээж аваад л, нээх гоё үзэсгэлэнтэй байгалтай, хүмүүс нь наргиж цэнгэсэн газар луу мань хүнийг дагуулж очив.
Мань хүн ч яахав, очоод л, эхэндээ наргиад л цэнгээд л, уугаад л идээд л хэсэг байв.  Эхэндээ ч тун дажгүй.  Удахгүй уйдаж эхэлж...  Бүүр сүүлдээ ууж идэж унтаж гэвтэхээсээ залхаад бурхан дээр очиж гэнэ.

*Бурхан минь бурхан минь.  Би энэ газраас чинь уйдчихлаа.  Та намайг Там луу аваачаач!!*
Бурхан өөдөөс нь *Чи өөрийгөө хаана байна гэж бодсон юм??* гэж асуусан гээд.

Зиаг зиаг, ингээд, удахгүй утаатай, стрестэй Монголдоо яваад очно доо!
Гэхдээ хийчихмээр, сонирхолтой юм их байгаа байх гэж найдаж байна.
Үгүй ядахдаа л, Ханзо энэ тэртэй зууралдахад л, өдөр болгон гадуур уудагтайгаа адилхан бол байх байлгүй дээ тэ??

Тайван гэхдээ, үнэхээр таалагдсан газруудын нэг байлаа.
За мэдээж, өдөр тутмын ажлын стресс энэ тэртэй зууралдахгүй болохоор, муу муухай талыг нь мэдрэх ч завшаан олдоогүй л байх л даа.

Жилдээ нэг удаа ч юм уу ирээд, ганц хоёр залуу амсаад байвал боломжийн санагдаад байгаа юм  :-)

Одоо ингээд хагас жил болчихоод буцахын нэг том жоохон харамсмаар зүйл нь, жоохон сурсан хятад хэлээ мартах гэдэг зүйл л байж магадгүй юм.  Хааяа нэг урагшаа хоошоо явж барихгүй бол...

За нэг тиймэрхүү нэг иймэрхүү.

2 comments:

soulmate said...

хурдан хүрээд ирээ ккк
утаатай, стресстэй ч гэсэн сонирхолтой газар шүү ккк

gigi said...

hureed ir hureed ir