Зиаг зиаг.
Нөгөө бөхтэй юм аа яриад эхлэх үү? кэкэкэ.
Үнэн дуусдаггүй сэдэв тэ? лол
Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно гэдэг шиг, энэ нөхөр чинь намайг зүгээр явуулахгүй юм байшд, кккк
3 сарын 3нд Японы Никкан Спорт гэдэг сонин дээр, нөгөө гэй порногийн тухай нийтлэл гарчихаж.
http://www.nikkansports.com/general/news/p-gn-tp0-20110303-743585.html
Ерөнхий утга нэг иймэрхүү
*Монголын бөхийн холбооноос, Монгол бөхийн зодог шуудаг өмсөж тоглосон гэй кинонд дургүйцлээ илэрхийлжээ.
Тухайн киноны компани нь *Бид энэ киног Монгол бөхийг доромжлох гэж хийгээгүй. Хэрвээ дургуйцэж байвал бүх сайтнаас арилгаж өгч болно* гэж хариу өгсөн байна. Японы элчин сайдын яамны хариу нь *Бид ийм кино байдаг гэдгийг мэдлээ. Гэхдээ, Японд хууль ёсоор ажиллаж байгаа компани бөгөөд, хүмүүс *Freedom of Expression* буюу, өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө гэж зүйл байгаа тул юу ч хийж чадахгүй гэж хариулсан байна.
Энэ талаар Монголын сайтууд дээр *Энэ бол сумогийн холбооныхон, Монголчуудын доромжлохын тулд хийсэн зүйл* , *Мөн, хэрэгцээтэй гэж үзвэл Монголын бөхчүүдээ татаж авна шүү* гэх мэдээр их бичигдсэн байв. Энэ талаар Харумафужигээс асуухад тэрээр *Энэ тухай сонссон. Маш их гайхсан. Монголчуудыг уурлуулбал эвгүй шуу* гэж хариу өгчээ*
Энэ сэтгүүлчийн бичсэнийг хараад миний уур хүрээд байгаа юм.
Энэ хүмүүс (тэр Монголын телевиз ч тэр, энэ японы сэтгүүлч ч тэр) яахаараа ингээд тусдаа тусдаа юмыг ялгаж салгахгүй хольж солиод юм бичдэг юм бол оо?
Мэргэжлийн хүн гэж хэлэхэд үнэхээр хэцүү.
Бөхийн шуудагийг доромжилсон гэж үзээд эсэргүүцлээ илэрхийлэх бол тухайн хүн үзэл бодлоо илэрхийлж байгаа учир зөв байх (би хувьдаа нэг их сүртэй зүйл гэж бол бодохгүй байгаа ч гэсэн)
Нэг хүн, нэг компанийн хийсэн юмыг олон нийтэд нь хамааруулах, огт холбоогүй хоёр тусдаа юмыг хооронд нь уялдуулах (сумогийн холбоо, энэ порно хоёр яаж ч бодсон хоорондоо хамаа байхгүй шүү дээ), тэгээд хамгийн гол нь сэтгэлийн хөдөлгөөнөөрөө юм хэлэх (дургүй хүргэвэл яаж ч магадгүй шүү гэх мэт) гэх мэттэй би огт санал нийлэхгүй байгаа юм.
Энэ сэтгүүлч ч гэсэн, Монголчууд яагаад уурлаж байгааг тайлбарлах хэрэгтэй атал (жишээ нь, Монголчууд бөхөө ингэж хүндэлж үздэг, эмэгтэй хүнийг хүртэл хүргэдэггүй эд юм гэж тайлбарлах), огт хамаагүй сумо, *Монголчууд уурлахаараа дэмий шүү* гэж хүртэл энэ нийтлэлдээ оруулах ямар шаардлагатай байсаныг ойлгохгүй байгаа юм.
Ингэсэн, эндэхийн 2 чаннел гээд сайтан дээр хүмүүс бас бөөн юм болчихож ээ. Угаасаа ийм интернэт дээр сэтгэгдэл үлдээдэг гарууд гэж хаа газар тэнэг, хэтэрхий туйлшрамтгай байх юм даа...
*Энэ Монголчуудыг чинь овоо гайгүй юм байх гэж бодсон, тэр ямаан омогтой хужаа, солонгосуудаасаа ямар ч ялгаагүй юм биш үү? Тэгээд юмыг бодох бодол нь ямар ч логикгүй, тэнэг юм байна шүү дээ. Аль 2007 оны порног одоо гаргаж ирдэг нь яаж байгаа юм бол? Тэгээд тэр сумогийн холбоотой холбоод унаж байгаа хэсэг нь ямар логикоор тэгж гарч ирдэг байна аа.
Ер нь явж явж, Япончууд ч гэсэн мэдэхгүй ийм маньяк порног олж ирээд хэрүүл хийгээд унаж байна гэдэг, тэр бөхийн холбооны хүмүүс дотор нь нэг гомо байсан юм биш үү?
Өчүүхэн ч юм аа даа, иймхэн юмыг том проблем болгоод. Энэнээс өөр бахархах юм байдаггүй л юм байхдаа. Бид нар хэрвээ Японы сумог Англичууд ч юм уу гомо видео болгож гаргалаа гээд, *Энэ Англичууд нээрээ тэнэг шүү* гээд шоолоод инээгээд л өнгөрнө дөө
Тэр муу тэнэг сумонуудаа аваад зайлцгаа зайлцгаа, өөрсдөө хүсээд тэгвэл сайн л биз*
гэх мэтийн сэтгэгдэлүүд бараг 90 хувь-ийг эзэлсэн байв.
Дотор нь *Хэдийгээр Японы тэр компани буруу зүйл хийсэн болохоор, уучлалт гуймаар байвч, учиргүй *Дэмий шүү* энэ тэр гээд сүрдүүлээд эхлэхээр дургүй хүрч байна. Дэмийрхээрээ яадаг юм бол? гэх мэтийн санал хүртэл байв.
Мэдээж, эсрэгээр бичсэн хүмүүс ч байв.
*Монголчууд, Япончуудад гайгүй ээлтэй цөөхөн улсын нэг атал, ийм юмаар дургүйг нь хүргэж яадаг байна аа? Тэр муу гомонууд, хурдан очиж уучлалт гуй*
*Манай Япончууд гэхдээ угаасаа жоохон бусад улсын талаар бодолцож баймаар юм шиг ээ. Аль дээр үеэсээ жоохон хэтрүүлнэ ээ. Тэр янханы газрыг *Туркийн усанд орох газар* гэж нэрлэдэг ч юм уу, эсвэл энэ тавьсан шиг Оросыг хүчиндэж байгаа Япон цэргийн зураг зурдаг ч юм уу...*
*Манай Япончууд ч гэсэн, Тайландад эзэн хааны лаан хүүхэлдэй хийж тавих гэхэд маш ихээр дургүйцэж, эсэргүүцэж байсан л биз дээ? Тэрнийгээ мартчихаад та нар ингээд байгаа юм уу?*
*Хэрвээ чи, хэн нэгэн туг руу чинь точигоо урсгаад байвал уурлана биз дээ? Монголчуудын хувьд тэр бөхийн хувцас нь тийм ч юм бил үү?*
*Энэ ер нь, Япончуудыг Монголтой ойрхон байгаад, байгалын баялагийг ашиглахаас хамгаалах гэсэн бусад улсын хийж байгаа зүйл юм биш үү?* гэх мэт, кккк
За ямар ч л байсан, тэр хүмүүсийн Монголыг доромжилж бичсэнийг хараад миний дургүй хүрсэн.
Гэхдээ явж явж, өөрсдийн үзэл бодлоо, зөв хэлбэрээр илүрхийлж чадаагүй манай хүмүүсийн ч тэр, тэр муу сэтгүүлчийн ч тэр буруу юм шиг.
Юу хэлэх гэснээ, өөр юмтай холиж хутгалгүй илэрхийлвэл хамаагүй үр дүнтэй шүү дээ.
*Бидний хүндэтгэдэг зүйлийг ийм зүйлтэй хольж хутгасанд уур хүрч байна. Бидний хувьд энэ зүйл нь ийм учир утгатай юм* гээд л болох зүйл шүү дээ.
Тэгээд, эх оронч үзэл гэдэг талаар.
Миний бодоод байхад, энэ хэтэрхий хэлбэрдсэн эх оронч үзэл илүү их хор уршигтай мэт.
Жишээ нь энэ видеоны талаар.
*Монгол бөхчүүд бүгд гомо юм байна* гэж гадаад хүн бодох (ийм магадлал бараг байхгүй болов уу гэж бодож байна. Мэдээлэл ийм их болсон үед, тийм маягаар сэтгэх хүн бараг байхгүй гэж бодож байна)-ын ур уршигаас, *Монголчууд гэдэг чинь ийм ямаан омогтой, логик муутай, тэнэгдүү хүмүүс юм уу?* гэж бодох нь хамаагүй ур уршиг ихтэй. Мөн хоёр ард түмний хоорондох харилцааг нэг муу гомо видеоноос бол муудуулах бол бүр ч хор уршигтай.
Зөвхөн энэ ч биш, манай Монголчуудын эх оронч үзлийг *буруу хэлбэрээр* хөөрөхдөж байгаа нь яс юман дээрээ Хятадуудын хийж байгаа ажил юм биш үү? хэхэ. (улс төржив, ккк)
Харилцан найрамдалтай, бие биенийгээ хэмлэхгүй байх нь хамгийн чухал атал, одооны энэ хүмүүсийн хэрүүл, харилцан бие биенээ хэмэлсэн, үзэмчин, халхаараа хуваагдсан, хүмүүсээ нутгаасаа хөөсөн (гомо бол зайл ч гэдэг юм уу, гадаад нөхөртэй бол зайл ч гэдэг юм уу) нэг тийм утгагүй байгаад байгаа байхгүй юу. Ийм зүйлийг би л лав эх оронч үзэл гэж хэлж чадахгүй.
Бусдын үзэл бодлыг сонсож чадахгүй, өөртэй нь санал нийлэхгүй бол шууд л *урвагч* энэ тэр гээд унадаг энэ тэр бол бүр хэрээс хэтэрсэн зүйл мэт.
Бас тэр цусны үзэл.
Сая тэр Сүхбаатарыг *өвөр зүгээс ирсэн* гээд нэг нь хэлсэн гээд бөөн хэрүүл уруул энэ тэрийг харахгүй юу. Явж явж, Сүхбаатар, хятад байсан байлаа ч гэсэн чухал биш мэт. Монголын төлөө юм хийсэн, Монголоо гэсэн хүн байсан бол хамгийн чухал биш үү??
Удахгүй аягүй бол, жишээ нь өвдөөд, Хятадад эмчлүүлж байхдаа хятад цусны донороос цус авсан хүнийг *муу хар хужаа* гэж хэлээд унаж магадгүй тийм л сэтгэгдэл яваад байгаа мэт.
Учиргүй тэгээд л бие биенээ *эрлийз хурлийз* гэж хардаж сэрдсэн хүмүүс. *Ямар санал бодолтой байгаа, тэр нь яг ямар хор уршигтай вэ* гэдгээ бодитоор ярилцаад, харилцан шүүмжлэлцэж чадахгүй, зүгээр л нэг тийм хий хоосон зүйлээр бие биенээ хэмлэсэн...
Ер нь гэхдээ тэр дундад зуунд, Халх Ойрадаараа хэмлэлцэж байгаад Манжийн эрхшээлд орж байх үед ч гэсэн, иймэрхүү л маягийн *эх оронч үзэл* байсан болов уу гэж таамаглаад байгаа юм. Мэдээж тийм эсэхийг мэдэхгүй л дээ...
За за дахиад л нээх урт балай юм биччихлээ, хэхэ.