Японд ОМИАЙ гээд нэг юм байдаг юм. Манайхаар бол танилцуулах алба гэх юм уу даа. Монгол харьцангүй хайр дурлалаар гэрлэх нь их байдаг бол, Япон болохоор саяхныг хүртэл ийм танилцуулах албаар суух нь илүү их байсан гэж ярьдаг юм л даа. Тэгээд л, танилцахаараа харилцан бие биенийхээ боловсрол, орлого, удам судар гээд л бүх юмыг нь сайн сонгож байгаад, өөртөө таарах эрэгчин эсэхийг судлахаар ярилцлага авч байгаад шийддэг, тийм системтэй эд...
Миний яриад байдаг ГОКОН (танихгүй хүүхдүүд хоорондоо уулзаад, хос болох хүнээ сонгодог) энэ тэр ч гэсэн ийм уламжлалаасаа гаралтай байх...
Тэгээд хүүхэд нь, охидууд 25-6, хөвгүүд 26-7 хүрэхээр эцэг эх нар нь *хүүхэд чинь хэнзэрлээ, алив хурдан нэг юм олж ав,.. Олигтой юм олдохгүй байгаа бол тэр танилцуулах алба ор* гээд зүгээр байлгадаггүй юм гэсэн... Орчин үед ч арай өөр болсон байх л даа..
Дээр үеийн загалмайлсан ажаа буюу, хуучин гомонууд, эцэг эхийгээ ингэж шахахад нь, эвтэйхэнээр нөгөө хүүхнээрээ татгалзуулахын тулд яадаг байсан тухай нэг яриа байдаг юм.
Танилцах товчоон дээр уулзаад, өөрийнхөө тухай танилцуулах болоход нь *Чи нусны алчуур яаж индүүддэг талаар мэдэх үү?* гээд асуудаг юм гэнэ.
Тэгээд мэдээж, *Яаж индүүддэг юм?* гээд асуухад нь * 4 өнцөгийг нь зэрэгцүүлж байгаад, зөөлөн эд дээр тавьж байгаад, индүүгээ илүү ч үгүй, дутуу ч үгүй 160 градус болохоор нь чийгшүүлэлтийг нь 2-р зэрэглэл дээр тавьж байгаад бүх талаас нь 20, 20 секунд индүүднэ* гээд асар нарийвчилан тайлбарладаг гэнэ.. Ингэхээр хүүхнүүд нь * ийм шаль шаль гэсэн юмтай гэрлэж чадахгүй. Аягүй бол нусны алчуур буруу индүүдлээ гээд үглээд унах байх* гээд татгалзах магадлал өндөр байдаг гэнэ.
Мэдээж, нусны алчуур гэхээр нэг их тоохгүй бол, дараад нь орны даавууг хэрхэн индүүдэх талаар гэх мэтээр үргэлжлүүлэхээр хир баргийн хүүхнүүд сүүлээ хавчаад зугтдаг гэх??
Яагаад гэнэт хадуураад унасан бэ гэхээр...
Камертоны Мээдээгийн ярилцлагыг уншсан тэр санаанд орчихлоо, кэкэ
Хүүхэдтэй болохыг хүсдэг эмэгтэй байна уу?
1 week ago
10 comments:
хаахаха элэг татах нь эээ золиг гэж????
Нусны алчуур, орны даавуу индүүдэх... их чухал асуудал байна шүү.
redcourse> hereglej bolohoro baigaaz dee? keke
MNED> gehdee minii bodloor chi aimaar nyambai, nyahuur, nusny alchuuraa sain induuddeg yum shig sanagdaad baidiishd...
цаадахыг чинь хаанаас ч билээ хомо гэж сонссийм байна
ХГ
hahaha...bi Medeegiin teriig unshaad yaag gay gedgiig ni ulam sain medej avsoooon geed uuu...hahaha.
Neeree teriig unhsij baihad yag l gay zaluugiin yariltslaga met. typical mgl str8 zaluu hezeeeeeee ch tegej yarihgui, amidrahgui.
huuuuh... arisan edlel daavuun omd jinsen omd tusdaa, deer n ongo ongoor n salgaj tavidag genuu?
za bi emegtei hvn bish yum bn mede-tei haritsuulbal... oortoo gutarchlaa :D
Гэхдээ би юм индүүдэх их дургүй шд.
юм индүүдэх ч угаахыг бодвол гайгүй ээ
anonymous> harin tiim yaria yavdag yum shig bailee
Eric> shali shali hiisen gedeg shig uu? lol
Manai neg gomo baih gej boddog darga shuud sanaand orson...
dream> chi eregtei baihaa te? lol
MNED> zaa tegvel ugaah, lol
soul> paah, bi l lav hamgiin durgui
hooh bi huvtsasaa yalgaj salgaj evhej eter tavidagguishd :P bi angi anduuraagui baigaa gsn kkke
Post a Comment