Ойрд ч олиг муутай байна аа...
Өчигдөр, хүүхнүүдэд хүчиндүүлэх шахсан, таргалаад бүс маань эвдэрсэн энээ тэрээ гээд...
1. Хүчиндүүлэх шахсан
Зүүд бол үнэн хүнд байлээ ш дээ..
Дараа хагассайнд энд Кемикал Бразааз ирээд, бийч фестиваль болох юм л даа.
Экс экстэйгээ очиж үзэх санаатай.
Өөр надад баригдах хүн олдохгүй болохоор (эндэхийн Гомонууд яагаад ч юм, рок, техно гэхээсээ илүү, Мадонна Задонна, Лэйди Гага магаа гээд Дива талын дуучдад илүү дуртай байдаг юм)
Тэгээд жоохон хөөрчихсөн байсан бололтой, шөнө фестиваль дээр оччихсон байна гэж зүүдэлж байна аа...
Хажууд нэг тийм , *Зүүн өмнөд Азийн улсуудаар үүргэвчтэй аялал хийх дуртай* байрын зөнгөрдүү маркийн 4 хүүхэн байгаа харагдаж байна...
(Навсгардуу, жоохон баки, бадриун Япон хүүхнүүд байдаг даа? Тийм...)
Тэгээд л би ч одоо ямар дур нь хүрсэн юм, * Ямар зорилгоор ирсэн юм* ухааны юм асууж байна гэнэ... Асуух юм аа олж ядав аа гэдэг шиг...
Тэгсэн чинь * Ямар байдаг юм, ойлгомжтой ш дээ, Гайжин (гадаад иргэн)-тай үнсэлцэх гэж ирсэн юм* гэх хүүхнүүд... Тэгсэнээ л нэг мэдсэн чинь, нөгөө 4 хүүхэн чинь миний 4 мөчийг дарж авч байгаад л, хөх мөх, мөөм зөөмөөр оролдоод хэрэг алга... Би наана нь, ичих ч шиг, бачуурах ч шиг болж байсан, манай экс экс экс бойфрэнд намайг сэрээж байлээ...
Бөөн хөлс нь асгараад, нүүр нь мэнчийчихсэн байсан, энэ хар дарж зүүдэлж байна гэж бодсон юм шиг байлээ...
Еэ бурхан бүү үзэгд, сэрээгээгүй бол нөгөө Фредди Крюгер гэдэг шиг тэ? Жинхэнээсээ хүчиндүүлчихсэн байвал би одоо яанаа гэдэг шиг....
2. Бүсний асуудал...
Өмдний товч буудсан муудсан ч юм уу, эсвэл салтаа нь зад үсэрсэн энэ тэр гэсэн тиймэрхүү зэрэглэлтэй таргалалт бол яах вэ, өршөөж болж байгаа юм....
Бүстэй залууг бүсгүй болтол нь (ширэн бүс эвдэртэл) таргалалт гэдэг, нэг бодлын доромжилчихсон ч хэрэг юм шиг тэ?
Энэ ч 2 долоо хоног сээгэс хийгээгүй, калори бага ашиглаж *цэвэршсэн*-тэй ч бас тодорхой хэмжээгээр холбоотой байх аа...
Түрүүчийн долоо хоног тэгээд, ямар байнгын (бэлэн) бүсгүй яваад байлтай биш дээ энэ чинь тэ? Хормой саймаа хамхия байз гээд, жаал бүсний эрэлд гарав...
Токёогийн Шинжүкү гэдэг хорооллын 2-р хороолол гээд гомо хэсэгхэн газрын ойролцоо Токиодоо? Япондоо? хамгийн их орлоготой эрэгтэй хувцасны их дэлгүүр байдаг юм л даа. Гомонууд угаасаа амар, авгай хүүхэд энэ тэр гэх биш, орлогоо өөртөө зарцуулдаг, тэгээд дээрээс нь нээх тогос шиг гоёх дуртай болохоор, тиймэрхүү хүчин зүйлүүд нөлөөлдөг байх л даа..
Шаал өтөлж үхэх гэж байж л ягаан магаан, торон морон трусик энэ тэр асар үнэтэйгээр, хэрэгцээг нь ч гаргаж чадахгүй юм байж (сээгэс хийх төлөвлөгөө байхгүй) худалдан авах гомо тэрүүгээр дүүрэн.
1 палавк, 3-5000 иен гэхээр төгрөгөөр бол 45,000- 75,000 төгрөг үү тэ?
Тэртэй тэргүй харахгүй юмыг гээд над шиг 3 ширхэг нь 1,000 иений палавк энэ тэр авах хэрэгтэй шд тэ? кээк
За тэр ч яахав. Тэгээд, энэ дэлгүүрийн баахан хай брэндний дэлгүүрүүдээр орж нүдээ орой дээрээ гаргав.
Мартан Маржела, Боттега Венетта энэ тэр ороод харсан, бүс бол яахав, үнэтэй ч гэсэн, арьс шир болохоор ойлгож болохоор үнэтэй байв.. (60,000 - 70,000 иен гэхээр, 1 сая орчим төгрөг үү?...). Жирийн нэг хувцасны үнийг нь харсан, ёстой ямар дурак нь авдаг байна аа гэмээр байгаам аа... Нэг муу, чанамал футболка энэ тэр нь 70,000 иен (1 сая төгрөг) энэ тэр гээд...
Зиаг тэгээд, нэг удаа үнэтэй дэлгүүр хэсэж байгаа юм байна гээд, нөгөө айхтар Гермес энээ тэрээ гээчээр нь орж үзэв. Бүс байна аа??
Нилээд хөөрхөн ч хийцтэй юм. Юу ч болсон зүүгээд үзье гээд худалдагчид нь хэллээ.
*Тийм тийм тэгэлгүй яахав* гээд цаашаа гүйгээд орчихов... Тэгсэнээ авчирч ирсэн бүс нь...
Зүүх гээд үзсэн, 2 үзүүр нь хоорондоо нийлдэггүй шүү хүүр чинь....
Наанаа *Ө, арай жижигхэн размер байж. Жоохон томыг аваад ирэх үү?* гэх худалдагч...
Цаагуураа *Чам шиг [бүдүүн] нөхдүүдэд зарах бүс манайд байхгүй* гэж хэлэх гээд байгаа санаа нь тэр үү? гэж бодогдоод, хамаг дургүй хүрсэндээ тас намжирдаад, хаалгыг нь тас саваад гарсан тэр...
Ядаж байхад тэр муу бүс, үнэтэйг нь ч хэлэх үү... Миний бүсэлхийг ч багтаачих тэнхэлгүй юм байж 100 мянга орчим иен (= 1 сая 500 мянга уу?).
Гай л байшд, гамшиг л байшд, заавал эндээс худалдаж авах алба уу тэ?
Нөгөө дэмий юм дэмий л байдаг юм байна гэгчээр, эгэл ардуудын ордог дэлгүүр орж нэг муу юм бүс авсан. Хормой саамаа хамхиж авсан. Болж л байшд тэ? тэ??
3. ГОКОН
Хагассайнд, сээгэс хийчих, болбол ирээдүйн хань болчих хүнээ?? олж авахаар гокон оров. Тэгсэн, би ер нь их давруу, дэврүү, хамраа сөхчихсөн гачин амьтан болчихсон шинжтэй... 40 орчим хүн байсан, нэг ч таалагдчихмаар эрэгчин харагддаггүй шүү??
Агаа бол тэгээд л тас намжирдаад л, хүнд царай өгөхгүй баахан пиав уув...
Ийм газар удаан байвал өмхийрнө гэж бодоод, тэгээд интернетээр нэгэн шөнийн, болбол нилээд хэдэн шөнийн, бүр болох юм бол ирээдүйн ханиа олчих санаатай нөгөө ойрхоны гомо хайдаг апликэйшнээ асаав.
Хөөрхөн биетэй надаас 7 дүү хүүхдээс мэссеж иржээ. Зиаг, энэ гоконоос л дээр юм гээд давхиад очив. Царай нь жоохон тиймхэн юм... Царай муутай биш л дээ, гэхдээ миний тайп бол биш гэх юм уу... Хөөрхөн биетэй юм. Яриа хөөрөө бол дажгүй юм. Кинонд дуртай, Франсуа Озон энэ тэрд гэнэ. Юу ч болсон жаал бардаад, тэгээд болбол гэрт нь дагаад оччих санаатай хоёрдугаар хорооллоор жаал уув. Тэгсэн, дотуур байранд амьдардаг болохоор гэрлүүгээ дагуулж явж чадахгүй гээд, тэгээд нэг газар хоноё гэхээр нь зочид буудалд буув.
Өөрөөсөө 7 дүү, шал нялх юманд ичих ч үгүй * хөөрхөн, эгдүүтэй, яадаг ийдэг* энээ тэрээ гэж хэлүүлэнгээ нэг шөнийн дотор гуравч дахичихав... Ямар ч байсан цэвэршилт бол биш бололтоймоо.. Энэ жаал ч тэгээд яасан айхтар чалхтай юм, тэгээд сээгэсдээ яагаад ч юм нэг тийм *сурчихсан / сайн* байгаад байхаар нь гайхаад байсан, маргааш нь учрыг нь олсон.
Маргааш нь зочид буудлаас гарчихаад, би харих гэсэн *завтай бол хамт кофе ууя* гэхээр нь кофе уудаггүй юм байж кафед орж жаал суув. Янзан бүрийн юм ярьж байсан, тэр дотуур байрандаа дагуулж очихгүй байсан, ямар ажил хийдэгээ нуугаад байсан нь учиртай байсан юм билээ.
Биеэ үнэлдэг хүүхэд юм гэнэ ээ. Тэгээд, биеэ үнэлдэг гэхээр, хүмүүс айж зугтаагаад, дургүйцээд байдаг болохоор хэлэхгүй байсан, надтай ярьж байхад гайгүй хүлээж авахаар, ойлгохоор санагдсан тул хэлсэн юм гэх. Сайндаа ч биш, би нодлин нэг тийм биеэ үнэлдэг хүүхэд худалдаж аваад, нүцгэлж дээр нь идэх юм өрж барьсан парти хийж байсан зургаа үзүүлсэн болохоор байх л даа, кэкэ.
Биеэ үнэлдэг газар (янханы газар гэх үү?)-ийнхаа дотуур байранд амьдардаг болохоор, хүн дагуулж харьж чадахгүй байсан юм билээ.
Аан, тэгээд тийм сээгэсдээ мундаг байсан юм байшд тэ? гэж жаал шоолсон, хэхэ.
Уг нь гэхдээ янзан бүрийн ажил хийдэг хүмүүстэй танилцах ч сонирхолтой шүү тэ? Даанч, царай нь нэг их таалагдаагүй болохоор тэгтлээ цаашаа үерхэж барих юм бол байхгүй байх, зүгээр хааяа пиво уудаг, хааяа загас наадуулдаг тиймэрхүү л найз болох болов уу....
Гэхдээ ямар ч байсан, хүмүүсийн мөнгө төлж байж өөрийн болгодог сээгэсийг, үнэгүйгээр, тэгээд нэг шөнийн дотор 3 удаа амсчихсан гэж байгаа болохоор, болж л байшд тэ? кэкэкэ
Нэг тиймэрхүү.
За за хария байз...
Энэ байдлаараа гэр бүл оршин тогтнох уу?
5 days ago