Зиаг зиаг, богинохон тэмдэглэлүүд...
1. Гомо болон Мода
Каролин-аас гомо болон дезайнерийн талаар бичээрэй гэсэн даалгавар ирсэн байсан тул, саяны хагас бүтэн сайнаар жаал моод эргүүлэв.
Хагассайнд нэг найзындаа очиж хоол идээд, тэгээд гарч 2-р хороолол орсон юм. Манай тэр найз, өөрийгөө *Фашиониста* гэж нэрлээд, хобби нь шоппинг нөхөр л дөө..
Гэрээс гарах гэж бөөн юм болж байна аа... Ямар ч л байсан 5-6 удаа хувцсаа сольж өмссөн байх. Хамгийн сүүлд нь, шаав шар ноосон цамц, цэв цэнхэр футболка өмсөөд гараад шидчихсэн. Өвлийн хар хүйтнээр...
*Чи даарахгүй байна уу?* гэсэн *Ганган хүн хавар намар гэдэг юм, даарах зэргийн юманд санаа зовоод байх юм бол жинхэнэ МОД-ны хүн / ФАШИОНИСТА болж хэзээ ч чадахгүй* гэж ирээд л зад шилбэлзэж байлээ, кэкэ.
Тэгсэнээ метронд ороод явсан, өмнөөс нь нэг хөөрхөн залуухан аав суучихсан байсан *Ёоноо, ямар хөөрхөн юм бэ. Тэгээд дээрээс нь хувцас хунар нь ч гэсэн хөдөөний маягтай аягүй секси. Энэ залуугийн бүх хувцасыг нэмээд ч, миний энэ шар ноосон цамцны тал үнэнд ч хүрэхгүй байхаа* гэж тас тас инээгээд, хүн сонсож байхад хэцүү хэцүү..
Гэхдээ ялангуяа гэй хүмүүсийн дунд, ганган байх хүсэл, хүнд тоогдох хүсэл 2 нь хоорондоо зөрчилдөөд хэцүү байдаг хүмүүс их байдаг юм шиг.
Тогос шиг xэт гангалчихвал *эрэгтэйлэг шинж* нь багасаад, тоогдохоо боличихно...*Эрэгтэйлэг шинж/ гүндүүгүй байдал*-аа сонгохоор өөрөө өөртөө таалагдахаа больчихно гээд, кээк.
Зиаг тэр ч яахав.
Бүтэнсайн өдөр, түрүүчийн долоо хоногт нээгдсэн *Аберкромби & Фич* гэдэг Америк бранд-ны дэлгүүр оров. Азид анх удаа нээгдэж байгаа нь тэр.
Улаан гомо дэлгүүр, кэкэ. Асар гомо төрхтэй, хөөрхөн хөөрхөн банди нарыг дандаа ажилд авдаг, тэгээд, доторх чимэглэл энэ тэр нь ч гэсэн улаан гомо...
Эмэгтэй хүний хувцас багатай, тэгээд хамгийн дээд давхаруудад нь байдаг (муусайн хүүхнүүд, хувцас авмаар бол, дээшээ мац гэсэн маягийн, кээк), тэгээд дээрээс нь эмэгтэйчүүдийн хувцасны хэсгийн дэлгүүрийн ажилчид нь арай царай муутай гэх жишээтэй...
Орж, хувцас биш залуу харж баахан явав. Хамт явсан охин энэ тэр бүүр хөөрчихсөн, залууг эд бараа шиг заан барин *энэ нь хөөрхөн юм, энэ нь яахав дээ л юм* гэсэн шиг... Би ч яахав, даруухан болохоороо, дагаж жаал баяссан.
Ингээд, гараад хоол идчихээд харих гээд явж байсан, асар ганган эмээтэй дайралдав.70-80 орчин насны байхаа?
Өтөлсөн болохоос үхсэн биш, гай л байна ш дээ тэ????
Гэсэн, дезайнерийн тухай огт бичээгүй байшд тэ? кэкэ.За, мань мэт нь мэдэхгүй хирнээ МОДА энэ тэр гээд биччихвэл, бурхангүй газар буг галзуурна гээч нь болно байх. Тогос шиг гоёх дуртайгаараа манай Баябага энэ тэр бичсэн нь хамаагүй дээр байх.
2. Аюулгүй секс
Гэй баранд ороод, гондоом хулгайлсан (энд гэй барнуудад гондом үнэгүй тараадаг юм), ийм гондоом таарав...
Секс хийхээсээ өмнө, секс хийх хүсэлийг нь бууруулах маягтай гондом, кээк.
Угаасаа, хамгийн аюулгүй секс чинь, секс хийхгүй байх шүү дээ тэ? лол
Угаасаа, хамгийн аюулгүй секс чинь, секс хийхгүй байх шүү дээ тэ? лол
За за нэг тиймэрхүү, нэг иймэрхүү...
16 comments:
vnen goe bichnee ene tegjaad bas kkke.
Za tul baybaga darga bicheh gj oroldono bga^^
Тогос шиг xэт гангалчихвал *эрэгтэйлэг шинж* нь багасаад, тоогдохоо боличихно...*Эрэгтэйлэг шинж/ гүндүүгүй байдал*-аа сонгохоор өөрөө өөртөө таалагдахаа больчихно гээд, кээк. >>> goy helsii shuu aniaaaaa kkke
ter A&F-iin uudend ni tseej nutsgen zaluu l zogsood bdag bsan kkke bi lag oroh durtai naasan, yadjaahan yag club shig tsonhgui goy changa hugjim yavaad baidag baijiij bilee kkke
тэр эмээ бол лайтай. хэ хэ. би эмээг дэмжжийнэ вишд вишд.
Тогос шиг гоёх дуртайгаараа манай Баябага энэ тэр бичсэн нь хамаагүй дээр байх.
хэхэхэ, тэгж их гангалдаг нөхөр үү?
тэр дэлгүүр ч зэвүүн дэлгүүр байна даа. хаха, улаан гомо гэснийг чинь харж жаал инээвшд.
gants yagaan palaajiig mini l dairuulj heleed baih shig baina daa..yadag horolma be?...:)
A&F ter unertei usniih ni muuhai uneriig tee...
Fishmans + UA - 頼りない天使
enenii ugiig bicheed uguuch^^
bas url ee solitson shu
A&F? hhmm too gay but it is rock. Harin uuden deer ni model GUYS no gils zogsood orson hun bolgontoi mendlene, dotroo orood osubudgiin helsenchlen music ni mash changa and always trans house musics yavna. Nad shig hun bol hugjimd ni horgodood neleen uddah magadlaltai bas ter toilet nii unert ni bas setgel sergeed busad delguurees mash goy gadnaasaa l unerteed hun tatmaar tiim unertei. zarimdaa ter usi ni turhsen huntei taaraad shuud l ene gay zaluu bn gej medegdmeer. gehdee yag gay zaluus ni turhdeggui. Stg8 huduunii garuud turhene. hehe I think i love the store.
Sanal bolgohod i like their shirts and sweaters only.
AF хэзээ л дандаа транс хаус тавиад бсын, янзан бүрийн л дуу тавьдаг шд,
надад харин ч зовлонтой байдынмаа чанга хөгжим нь??
хувцсаа сонгоход анхаарал ердөөсөө төвлөркүй
үнэр чимээнд нь бүр толгой өвдөөд гараад ирдэг юм :p
тэхдээ яаахав яг л американ брэнд л дээ, энгийн каунтри, жапанд ямархуу болгож гаргаж байгаан,
эмээ бол гандан буурахгүй л гэжийна шд тэ? хэхэ
ганган байх хүсэл, хүнд тоогдох хүсэл 2 нь хоорондоо зөрчилдөөд hahaha
mani haayaa yag ingeed baidiishd gsn kkke
you sounds so annoying beach. why dont you just go out then. Noiton whaaat??? so gross.
ursus> haha, thanks. Muu l yumand dasaj baina daa? lol
red lip< caroline uu te? Bayabaga agaa, tuilyn durtaigaar bichne gej naidaj baina
osobu< haha, chamd bas dilemma ain? keke
A&F-d durtai ain??
freestyle> emee bol lag baigaaz dee? Haraad l shuud zurag darmaar boljiilee
ollie> bayabaga-yg basaj bolohgui. Naad deedeh emeegees chini iluu garna uu gehees dutahgui shuu dee, kekekeke
bayabaga< neg buruu uildel hiiheer... lol
Gehdee togos shig goyo pa;aaj bol boljiishd, te? keek
red> ugiig ni harsan chini joohon onts bish yum bilee... url, medsem
khan> hugjimd ni horgoddog gechijee, bas, lol
nutsgen zaluud ni biz dee??? kekeke
huvtsas gedeg utgaaraa joohon uitgartai sanagddag
noiton> chamtai yurunhiiduu bol sanal neg baina. Heterhii ih unertei us, denduu gay hugjim geed.. Gehdee gaigui zaluu baival, yamar ch baisan yaadag yum te? keek
Huurhun zaluu duuren bol baas shig unerte baisan ch bayarlaad l davhiad orno, lol
gehdee, muuhan huvtsasyg, uner, ungu (= saihan zaluu)gaar huuraad hudaldah gedeg utgaaraa lag zuv marketing yum shig
ershuu> chamaig yaaag tegj helne gej huleej bailaa, lol
khan> beaaach, lol
gehdee noiton neg ih buruu yum heleegui yum shigee, keek.
Jinhene amerik brand, muuhan baisan ch sain zarah arga gedeg utgaaraa aguu yum shig sanagdag yum.
blog list deerh maniiha haygig uurchlurui
bi tanii garsan setguuliig haigaad olson shoo ^^V
shine onii mend
red lip> neeree tiishd te?
ok la
dj> hehe, neeren uu? Bi uuruu ch olj harj amjaagui l yavaa
Post a Comment