Эмэгтэй гормон уухаар, хөх томорч, толгойны үс сэгсийдэг, гэхдээ сэтгэлзүйн хувьд тогтворгүй болдог гэж сонсож байсан шиг...
Би уг нь эмэгтэй гормон мормон ууж бариагүй л юмсан, гэхдээ байгалаараа байхад энэ гормон монрон нь өөрчлөгдөж барьдаг энэ тэр юм байдаг юм болов уу????
Сүүлийн үед өөрөөсөө ажигладаг болсон зүйлс:
- Уг нь жижиг сажиг юм нэг их тоодоггүй, бага зэрэг гүндүүгүй талтай гэж боддог байсан / аль эсвэл тийм байхыг хүсдэг бөгөөд, тэрэндээ итгэчихсэн байсан бол, сүүлийн үед, өөрийнхөө зөн совин, нарийн ширийн юм мэдэрдэг талаа олж харж эхлэв. (Муу утгаараа)
- Үс их амархан ургаад ч байгаа юм шиг.. Үсчин орох мөнгөнд хэмнэлт муутай
- Хааяа өөрийгөө толинд харахаар, нэг тийм бүдүүн шар авгай л харагдах талтай...
- Арьс маань ерөнхийдөө тийм, цэвэрхэн, толигор, ширхэг жижигтэй гэдгийг нь анзаарав (эмэгтэйлэг шинж... Уг нь тийм хөрслөг, бор арьстай байхыг хүсдэг байсан юм...)
- Тэгээд хамгийн гол нь, сэтгэлзүйн хувьд нэг тийм тогтворгүй байгаа...
Угаасаа юманд амархан уйддаг хүн, нэг хэвийн амьдралаар удаан амьдраад, тэрнээсээ сэстрэссдээд байгаа юм уу гэж жаал бодож нэг үзэв...
1 ажил дээр 4жил хагас, 1 найз залуутайгаа (жинхэнэ утгаараа) 6-7 жил, нэг байрандаа 2 жил, нэг л очдог барандаа очиж архи уугаад нэг тийм нэг хэвийн...
Нээрээ бодоод байхад, энэ жилийн эхээр бас жаал сэтгэлзүйн хувьд тогтворгүй байсан, дараад нь өмнөх найзтай найзалж эхэлсэн эхний 2 долоо хоногоос, 1 сар орчимд нилээд тогтвортой байсан санагдаад байгаа юм... Тэгээд, дахиад буцаад тогтворгүй байдалдаа ороод, 5 сарын дундуур хамгийн дээд цэгт хүртлээ сэсстрестсэн байсан санагдаад байгаа юм... (Яг энэ үеэр, тухайн үед найзалж байсан залуудаа 2-уулаа салъя гэсэн юм яриад, дараачийн долоо хоногт нь нөгөө хаях гэсэн хүүхдэдээ хаягдсан гэх мэт...)
Ажиглаад байхад гэнэтийн өөрчлөлт (шинэ найзтай болсон эхний 1 сар орчим) нилээд эерэг нөлөөтэй байсан ч юм шиг...
Зиаг тэгвэл, дараагийн өөрчлөлт юу хийвэл тохирох бол??? Бодоод бодоод бодын шийр дөрөв гэгчээр, нэг л шийдвэр гарч ирэхгүй л байна. Хамт амьдардаг хуучин найзтайгаа хамт амьдрахаа болих гэж жаал бодогдсон, гэхдээ нэгэнт олдсон тун чухал хүнийг, ядаж байхад дараачийн кандидат байхгүй байхад тэгж харьцах нь, дэндүү гоомой/ дараад нь харамсах зүйл юм шиг... Ажлаа солих гэж бас бодогдсон, гэхдээ цалин гайгүйтай, өөрт чинь таарсан ажил тэгж олон олдохгүй юм шиг... Тэгээд ядаж байхад хямралын үеийг ч хэлэх үү...
Хайр дурлалын тухайд, "Энэ бол чамд нэг насанд чинь олдохгүй залуу. Чи энэ залууг гомдоох/алдах юм бол дахиж чамд хүн олдохгүй дээ олдохгүй" , "Ер нь явж явж ийм залуутай найзалсан гэдэг факт чинь өөрөө бараг л ид шидийн юм болсон байхгүй юу" гэх мэтээр лабел даруулчихсан хүн, нэг хэсэгтээ юм олдох шинж байхгүй бололтой... кээк...
Явж явж эмэгтэй гормоныг багасгадаг, эрэгтэй гормон ихэсгэдэг гормон уудаг ч юм бил үү?? Үсрээд л халзарна биз тэ? лол
Зиа тэр ч яахав... Бороо ороод байхаар ингээд дэмий балай юм бодох нь ихсээд дэмий байдаг юм аа... Нэг бол унтаад л..
Сая хагас бүтэнсайнаар чинь нийт хэдэн цаг унтсан юм бол оо???
5 дахьд Баябага залуугийн найз болон, хуучин найзтайгаа нийлж баахан архидсан. Цагдаатай хэдрэлцээд авсаныг эс тооцвол дажгүй уусан санагдаж байна... 3 гэж тараад, ганцаараа зочид буудалд хонов... 11 хүртэл унтаад, гэртээ харьчихаад, орой 10 хүртэл унтсан... Нийт 18-9 цаг уу? Хагассайнд тэгээд шөнийн 3 хүртэл шоүдчихаад, сээгэсддэг газар очиж жаал сээгэсдчихээд, сээгэсдээгүй үедээ унтсан шиг... 11 гэж гэртээ харьчихаад, дахиад шөнийн 12 хүртэл унтаад, сэрж хоол идчихээд өглөө хүртэл үргэлжлүүлж унтсан... Нийт 26-7 цаг уу???
Хагас бүтэнсайнаар нийт 40 илүү цаг унтсан гэхээр болж л байна ш дээ тэ???
Зиаг зиаг... Нэг тиймэрхүү...
Бүрхэдүү өдрүүд үргэлжлээд байгаа тул, далай явдаг ч юм уу, нэг сайхан сэтгэлээ сэргээxгүй бол тэ??
6 comments:
Hoorhon ohintoi uulzaad uz. Setgel sergej magad kkk
Үс чинь их ургаад байвал над шиг хусуулчихаа.
hahaha huurhun huurhun yum bichdeg boljee :) ineed hurgeed bhiin, egduutei gej. targan shar avgai geh shig hahahaha chi mgl d irj amraachee geed u kkk
showdaj duusaad haachsan gechihvee hahaha... uidaad baival koread hureed iree.. neleen oluulaa bolchihson baigaa end..
buduun shar eme bolsonii chini hoino haayaa ochij buu halj bainaa..:P
javhaa> harin ter chin neg sanaa sanagdaad baigaa yum. Boojgootoi, baki biyetei huurhun ohin olddoggui l yum baihdaa??? kekeke
MNED> Harin tiim. Husuulchihval amar ch yum shig...
Osobu> Targan shar avgai ni, 9 saryn suuleer l mongol yavbal yavah shinjtei.... Jil bolgon l oroitood baih yum aa te???
strong> Ta nar usuud l urjeed l baih yum aa te? End, bayabagaas uur harchya gesen ch yum baihgui... Aral deer 2-uulhnaa undvel seegesdeh uu?? gedeg ulger shig...
bayabaga> niilj saihan hiitstei tsai uusan shig te???
Post a Comment