Ажил дээр хийх юм олдохгуй юм... Ийм үед блоггоо ч болсон апдэйт хийж байсан нь зөв болов уу тэ??
Ойрд ч гэхдээ онц сонирхолтой юм байхгүй, сахил хүртсэн юм шиг байгаа болохоор бичих юм тэгээд олдохгүй юм аа...
Тайванд оччихоод, ганц ч залуутай яалцаагуй гэхээр ямар олиг байхав дээ тэ??? Эр нөхөртөө үнэнч хүн гэж энийг хэлдэг юм, муусайн завхай хогнууд суралцаж ав (лол)
Уг нь бопомж олдвол энэ удаад, 1. Тайванчуудын яридаг homeparty гээчид нь нэг очоод үзэх санаатай байсан 2. Тайван залуугийн гэрт нь сээгэсдэж үзэх санаатай байсан, гай болж, явахынхаа өмнөхөн найз залуутай болчихсон болохоор аль алинийг нь чадаагүй...
Гэхдээ энэ Тайванчууд, намуухан, дөлгөөхөн царайлчихаад, нөгөө *Дуугүй хүний доодох нойтон* гэгчээр, нилээд айхтар гэгддэг юм гэнэ лээ... Энд байдаг тайван залууд л *Манай homeparty-д ирэх үү? гэсэн, нүд нь орой дээрээ гараад л, пээ паа болоод байсан, Тайванд homeparty гэхээр, янзан бүрийн өвс, сээгэс, архи энэ тэр гээд нилээд замбармаагүй этгээд болдог юм шиг байгаа юм... Тийм ч болохоор, муу юманд дуртай болохоороо нэг тийм юманд нь очоод үзвэл гэж бодсон (*муу юманд дуртай хирнээ, муу санаатай юм болохоор, өөрийгөө аюултай байдалд оруулахгуй байхаа бол цаадах чини мэднэ), чадаагүй...
Гэснээс, би залуу малуу эргүүлэхдээ тийм өлөн, хүн айж үргэмээр нүдтэй байдаг юм байхдаа??
Тайванд, сая баранд орсон, өмнө нь найрч, жаал сээгэсдсэн нэг жаал зогсож байсан юм.. Би ч яахав, шинэ юманд дуртай болохоор дахиж тэрэнтэй явалдах санаа бол байхгүй, гэхдээ тэ? нэг удаа элдэв юмаа ойртуулж, учруулсан хүмүүс байна, нэг Hi гэж хэлэх хэрэгтэй байлгүй дээ гээд очоод юм яриx гэсэн, учиргүй сандарсан байдалтайгаар эргэн тойрноо тойруулж харсанаа надад " Би чамд, найз залуутай болсон гэдэгээ хэллүү?? Би найз залуутай болсон, тийм болохоор банзалдаж, завхайрахаа больсон..." гэж ирээд л учиргүй шивнэн байж хэлээд, сандраад байсан... Хмммм
Их юмаараа гайхуулж дээ.. Надад ч гэсэн найз залуу зэргийн юм 1-2 ширхэг бол байгаа.. Ганц удаа ойртуулчихаад юу гэж боддог юм... ("Би чамд хайртай" дээр хэлдэг дээ) гэж бодоод, тэгээд дахиж юм яриагүй...
За тэр ч яахав... Нээрээ Тайванд энэ өмнөх зурган дээр байгаа жаалууд "Зочид буудал чинь хаана юм" гээд дахин дахин асуугаад байсан, энийг, хандтай байна, боломж нь олдвол батиралцах санаатай байна гэж ойлгож болох уу??? кэкэ...
За за тэр олон улсаар банзалдсан (гэж, энэ удаад банзалдаагүй, аягуй ариухан явсан л даа) ч яахав...
Энэ Тайван явсанаас болж гэхдээ хөнгөхөн хэрүүл хийгээд амжсан.Намайг, хуучин найзтайгаа хамт унтдаг, хамтдаа Тайван явсан гэсэн, шинэ найз маань жаал хардаад, эмзэглээд байгаа бололтой байна лээ...
Сүртэй ш дээ, тэр зэргийн юм байлгүй яадаг юм, гэж өөрийгөө өмөөрсөн шиг байсан, гэхдээ нэн ялангуяа залуухан, олон юм үзээгүй хүүхдүүдэд, хайртай хүн нь өөэ залуутай унтдаг энээ тэрээ гэхээр нилээд хэцүү асуудал байдаг байж магадгүй л юм тэ???
За тэр ч яахав...
Нээрээ энд шинэ монгол хүүтэй танилцсан. Баябага дарга олж ирсэн байна лээ... Нэг хэсэн "Монгол хүүгийн эрэлд" гээд бөөн юм болдог байсан, жоохон сонирхол буурах тийшээ хандсан байсан, гэхдээ, ард олон олон байх зугээр тэ?Тэр хүүхэдтэй тэгээд жаал буу халсан. Баябага дарга, элдэв аймаар юм яриад жоохон хүүхдийг үргээчихсэн байх вий дээ.. Би ч яахав, угийн даруухан, харахад номхон дөлгөөн жаал болохоор гайгүй байсан байх ёстой...
За за, бичих юм олдохгүй байхад, онгод монгод нь цоороогүй байхад юм бичихээр ингээд бичих юм олдохгүй солиороод унадаг юм...
Дараа тэгж байгаад бичнэ ээ...
Чао!! Чүсс!!!
Хүүхэдтэй болохыг хүсдэг эмэгтэй байна уу?
1 week ago
9 comments:
хөөрхөн юмаа, найз залуудаа үнэнч байж байгаал ирсэн байна, гаднаа хэнэггүй дүртэй ч цаагуураа романтик жаал байхаа чи хэхэ
bayabaga ni bolohoor ter mongol huuhdiig patate urgeechihsen geed patate ni bolohoor bayabaga urgeesen geed l, hend ni itgeh vee?
neg tanidag huuhen sanagduulaad baih yum bichlegiig chini unshsan....
mair banzal gehdee dotroo bol unen hoorhon gegeehen gar.... ter huuheniig genet sanav
Крилл үсэгээр бичсэн чинь уншихад урамтай байна шүү. Маш амархан уншигдаад... Амтархан уншлаа.
Гарчигийг нь "Завхай хүнийн өдрийн тэмдэглэл" гэж шууд буруу уншив. Тэгсэн чинь завтай хүний өдрийн тэмдэгдэл гэж байсан юм байна ш дээ. За тэр нээрээ Тайвань хүүхдүүд хөөрхөн царайлаг юмаа. Зургийг нь дахин дахин харж шүлсээ том залгив. Ха ха.
za za bi ch ugiin ariuhan.. zavhai yum gej yu baidagiig medehgui hahaha.. zugeer l neg lam or gelmaa aylaj yavaad irsiim bizdee? morooroo tomootoi baihad l eldev yum bichee l uruu tataa l..
Osobu> haha, mundag baigaaz? Hun zasardag l yum baina, geed hudlaa yariad uu?? kekeke
Enhriimaa> bi buruugui shuu. Ter bayabaga l, geed uu? kekeke
Ineemtgii hun> "Huuhen"????? kekekeke Saihan zaluug geech??? lol
Gehdee, duugui hun dooroo noiton gedeg shig, esregeeree banzalmaanuud harin tsailgan (uuriiguu magtav, lol) baidag yum bish uu??? geed l uu...
MNED> harin, PC-ees bichih uyed bol kirilleer bichye gej bodood baigaa yum. Tegehgui bol, zuv bichgiin durmee martaad hereg baihgui...
strong> gelenmaa uyu.. keke
Handmaa ch yum uu, handarmaa bish te??? keke
heee, bi neg udaa tegej motochiklind sundlagdaj yawj bilee, tegsen daraa n gertee orj irtel tsamtsnaas ternii uner unerteed ih goy baisaaaan, daanch dahij terentei uulzaagyi :(
They can emerge at the same time, creating your [url=http://ywashst.com]order lifecell[/url] re-expansion of collagen fibres. lifecell The melanocytes (tissue that contain http://ywashst.com product by yourself is a huge difficulty.
Hi there would you mind letting me know which webhost you're using? I've
loaded your blog in 3 different internet browsers and I must say this blog loads a lot faster then most.
Can you recommend a good internet hosting provider at a reasonable
price? Cheers, I appreciate it!
Here is my web site nutcracker
Post a Comment