Saturday, June 30, 2012

Hyatad hel


Зиа зиаг...
Энүүгээр ч сонин сайхан зүйл алга дөө, идэж уугаад л байдгаараа л байна.

Уг нь 8 сар гээд Монгол бүүр харих төлөвлөгөөтэй байсан боловч, хоёрын хооронд 3-4хөн сар хятад хэл сурлаа гээд, дараад нь дороо мартах юм болох болохоор, ямар ч байсан энэ жилдээ энд байхаар шийдсэн байгаа.

11 сарын сүүл хүртэл Тайванд хичээлдээ суучихаад, 12 сард Японд очиж жоохон байчихаад, тэгээд дараа жилээс л Монгол харих санаа байна шд.

Зиаг тэр ч яахав.
Хэл сурч байгаа болохоор, сүүлийн үед лингвист маягийн юманд их сонирхол төрөөд байгаа.

Хятад хэлний дуудлага, дүрэм нь Монгол хэлнээс шаал өөр (зэрэгцэж оршдог улсууд гэхэд бүр арай дэндүү өөр) болохоор, ер нь яагаад юм бол гэсэн маягаар юм уншиж бариад сууж байсан, яах ч аргагүй юм байна билээ.
Угаасаа гарал үүсэл нь шал өөр юм байна!

Монголчуудын хувьд европын хэлнүүд нь хамаагүй ойрхон санагдах юм гэдгийг энэ зургийг харвал угаасаа ойлгох байх.

Тийм болохоор, Монголчуудын хувьд ямар хэл сурахад амар, ямар хэл хэцүү байх вэ гээд бодоод үзэхээр


Сурахад хамгийн амархан хэлнүүд (амарханаасаа хэцүү лүүгээ):
- Турк хэл:  Адилхан Алтайн хэлний овогт багтдаг!
- Солонгос хэл: Турк хэлнээс арай хэцүү байх боловч, адилхан Алтайн хэлний овогт багтдаг болохоор харьцангүй амархан
- Япон хэл:  Дээдэхтэй төстэй боловч, хэцүү зүйл нь ханз


Сурахад харьцангуй амархан хэлнүүд:
- Англи хэл:  Дүрэм нь амархан болохоор
- Унгар хэл, Финлянд хэл: Уг нь бол нилээд хэцүү хэл боловч Урал-Алтайн хэлний бүлэгт багтдаг, Монгол хэлтэй нилээд төстэй.


Сурахад харьцангуй хэцүү хэлнүүд:
- Герман, Орос, Испани гэх мэтийн Европын хэлнүүд.  Дүрэм нь харьцангуй төвөгтэй, Монголчуудад ойлгоход хэцүү


Сурахад хэцүү хэл:
- Араб хэл.  Нилээд төвөгтэй, европын хэлнүүдтэй төс багатай
- Тайланд, Вьетнам гэх мэтийн Азийн хэлнүүд.  Дүрэм болон дуудлага нь Монгол хэлнээс эрс ялгаатай
- Хятад хэл, хятад хэлний дайлектууд: Дүрэм болон дуудлага нь Монгол хэлнээс эрс өөр.  Дээрээс нь Ханз нэмж сурах хэрэгтэй
- Африкийн хэлнүүд???


За ямар хэл сурмаар санагдав? хаха.

Нээрээ нэг ийм бичлэг олсон, сонирхолтой.


Хятад гэдэг улсын газар нутаг ямар байх нь зохистой вэ гэдэгийг Тайван хүн хийсэн анимеишн юм байлээ.




Эсрэгээрээ, манай Монголчуудын хийж байгаа зүйлс нь нэг тийм богино хараатай байгаад нь хааяа харамсал төрөх юм.

Нэг ийм зурагийг хүн болгон хуулаад л, шэйрлээд л, ийм байвал гоё шүү гээд л байгаа байхгүй юу!!!



Хэрвээ чи энэ зурагны Монгол гэдэгийг нь Хятад гэдэгээр солиод л, Хятад гэдэгийг нь Төвд болгоход л, энэ зураг ямар санаатай гэдэг нь шууд харагдахаар байгаа биз дээ тэ?

Хэрвээ л Монголынхоо хуучин ямар байсанаа сэргээмээр байвал, Орос, Казакстан энэ тэрийг ч гэсэн нийлүүлж харах хэрэгтэй байгаа байхгүй юу!
Манай Монголчуудын үндэсний үзэлийг буруугаар хөөргөж байгаа нь бараг Хятадуудын бодлого юм биш үү гэж хардаад байгаашд...



Нэг иймэрхүү нэг тиймэрхүү

Monday, June 18, 2012

Oir zuur


Нэг мэдсэн чинь зөндөө удаан юм бичээгүй алга болчихсон байшд.

Би сайн сайн, завтай ч гэж жигтэйхэн, өдөр болгон өглөө нь хичээлдээ явчихаад л, өдөр нь харьж унтлага хийчихээд л, орой нь гарч шоуддаг нэг тийм хэвийн амьдралтай байгаа...

Хүн гэдэг гэхдээ завгүй байх тусмаа олон юм амжуулдаг, завтай байх тусмаа залхуу болдог гэж үнэн юм шигээ тэ?

Ажилладаг байхдаа блогтоо хүртэл ядаж зөндөө олон удаа бичлэг оруулдаг байсан, сүүлийн үед бол тэгээд л унтаж барисаар байгаад юм бичиж ч амжихгүй юм.


За тэр ч яахав.

Тайванд ирээд одоо 2 сар хагас болчихлоо.
Хятад хэл бага багаар сайжирч л байна, хааяа нэг хүн амьтантай хэрэлдэх хэмжээнд бол хүрчихсэн гэхээр, боломжийн байгааз дээ? ккк.

Гэхдээ, Монголчуудын хувьд хамгийн хэцүү хэл гэдэгийг сурах тусамаа мэдрэх юм байна билээ.
Зөвхөн дуудлага, ханз хоёр нь ч биш, дүрэм нь ч гэсэн Монголчуудын хувьд ойлгоход үнэн хэцүү эд санагдсан.

Суралцах тусам *Хятад хэл гэж хэл байгаагүй, өмнөдийн нэг хэлний ханзыг нь олон улсын хүмүүс хэрэглэх явцадаа энэ хэлийг үүсгэсэн* гэсэн онолтой улам бүр санал нэгдэж байгаа юм.

Үгийн илэрхийлэл нь асар ядуу хэл юм шиг санагдаад байгаа юм.
Дүрэм нь тэгээд ямар ч логик байхгүй...
Цаг байхгүй...

*Чи орой хоол юу идэх вэ/ идсэн бэ?* гэсэн өгүүлбэр байхад тэр нь өчигдөр оройг хэлээд байгаа юм уу, эсвэл өнөө орой юу идэх вэ гэж байгаа юм уу ойлгогдохгүй... Заавал *хэзээ?  ирээдүй юу одоо юу?* гэж лавлаж асуух хэрэгтэй байдаг ч юм уу...

Ийм сонин хэлээр яаж энэ хүмүүс өдөр тутамдаа ямар ч асуудалгүй ашиглаад болоод байдаг байна аа гэсэн гайхшрал төрсөн шиг...
За тэр бусдын хэлийг муулах ч яахав.



Тайван гэдэг улс гэхдээ их сонирхолтой санагдаад байгаа.
Хятадтайгаа хэл нь л адилхан болохоос, ер нь бол их өөр хүмүүс юм шиг санагдаад байгаа ш дээ.

Жоохон хөдөөний юм шиг, жоохон цайлгандуу, жоохон залхуудуу гээд.

Япончуудыг анх Тайваныг эзэлж байхад, Тайван хүмүүс гэж, тосгон тосгоноороо хоорондоо муудалцдаг жалгын үзэлтэй, тэгээд их залхуу, архичин эвгүй гарууд байсан гэж ярьдаг юм байна билээ.
Тиймэрхүү маяг нь гэхдээ одоо харсан ч гэсэн харагддаг юм байна билээ.
Нэн ялангуяа нутгийн индианууд нь.

2-3 долоо хоногийн өмнө Хуалиэн (Лянхуа гэдэг үгийг эсрэгээр нь бичсэн) гэдэг хот явж ирсэн юм.

Тэгээд л яахав дээ, бар саванд нь оров оо.
Хуалиенд байдаг манай ангийн залуу хамт байгаад мань хүн хэлж байна аа.

*Эндэхийн нутгийн индианууд чинь яг Монголчууд шиг.  Аймаар их архи ууна!  Тэгээд уухаараа агсан тавина!!!* гээд л...

Би ч *за яг ш дээ* ухааны юм бодож байсан чинь хажууд талын ширээн дээр зодоон болоод эхэлж байгаа байхгүй юу? Нэг нь бүр пивоны шил хагалж байгаад *Чи муу пиаздаа хүрээд ир* гэж орилоод л.

Бас их залуугаасаа архи ууна...

Баранд ороод хажууд ширээний хүүхдүүдтэй юм яриад суусан чинь....  10 жилийн хүүхдүүд байж таарсан...

3 нь геи, тэгээд бусад нь тэр геи хүүхдүүдийнхээ найз стреит хүүхдүүд юм байх.
Геи хүүхдүүдтэй геи баранд орж ирээд явна гэхээр их нээлттэй ч юм шиг...
Тэгсэнээ геи гээд ярьсан эмэгтэй хүн шиг гэж боддог тийм сонин стереотайп нь хуучинсаг ч юм шиг, сонирхолтой л хүмүүс байна билээ.

За тэр ч яахав.

Гэхдээ энэ Тайванчуудыг хараад байхад *Муу ард түмэн (залхуу гэх мэт) гэж байдаггүй, муу ноён л гэж байдаг* гэдэг үг үнэхээр санаанд орох юм байна билээ.
Тэр айхтар залхуу, архичин хүнд гарын ард түмэнийг АЗИЙН 4 БАР-ын нэг болтол нь хөгжүүлсэн төрийн бодлого, боловсролын систем нь маш сайн л байгаа байхгүй юу тэ?

Жижиг дунд үйлдвэр асар сайн хөгжсөн, хүмүүс жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний бизнес хийхэд ямар нэгэн саад байхгүй гэх мэтийн зүйлсээсээ эхлээд манай Монголын дээдчүүд харж суралцах зүйл бол их л байна билээ.

Гэхдээ тэгээд олон хүн байхаар сайн муу янзан бүрийн хүнтэй дайралдана л даа мэдээж...

Хааяа нэг сонирхолтой сонирхолтой *хятадын эх оронч* баагийнуудтай дайралдаж хэрүүл хийдэг ажилтай.

Албатай юм шиг *Танай Монгол чинь манай хятадын нэг хэсэг* ухааны юм ярьж хүний гэдэн хөдөлгөдөг бачка нилээд дайралдах юм байна билээ.

Уржигдар баранд уугаад сууж байсан, нэг залуу хажууд ирээд суулаа.
Би таалагдсан бололтой юм... барьж аваад л энэ тэр байсан...Бээжингээс ирсэн хужаа юм гэнэ ээ.
Тэгээд л, мөнгөтэй баян гэдэгээ хэлбэл намайг гайгүй унаж тусчихаж магадгүй гэж бодсон юм уу, учиргүй л мөнгөтэй тарганаа гайхуулаад байсан.   200 сая тайван долларын хөрөнгөтэй (=6-7 сая доллар) л юм гэнэ, Бээжинд зөндөө олон үл хөдлөх хөрөнгөтэй л юм гэнэ.

*Сөү ват?* гэж санагдаад...Тэгээд л юм ярьсан чинь *Монгол юм уу?  Яагаад хятадаар ярьдаггүй юм?* гээд л эхэлж байна...

Би ч яахав *Монголчууд хятадаар ярьдаггүй шүү дээ* гэсэн юмаа ярина биз дээ??

Тэгсэн чинь жоохон байж байсанаа л *Монголчууд, Хятадууд адилхан гентэй!  Бид нар нэг улс байх ёстой* энэ тэр гэсэн юмаа яриад...
Үгүй гээд байхад л дахин дахин давтаад...  Гэдэн хөдлөөд хөөгөөд явуулчихсан.
*Чиний юу гэж бодох чинь надад хамаагүй, гэхдээ юу гэж бодож байгаагаа заавал хүний гэдэн хөдөлгөж яриад байх утга байхгүй.  Монгол Хятад хоёр нэг үндэстэн ч биш, нэг улс ч биш.  Одоо болоо, чи одоо яв, өөрийнхөө ширээнд очиж суу.  Чи хажууд суугаад дэмий чалчаад байхаар миний дотор муухай оргиод байна!* гээд..

Гэхдээ одоо бодоод байхнаа... хэрвээ тийм л баян тарган юм бол, худлаа манж маягаар инээмсэглэж байгаад хэдэн шил архи авхуулж уучихаад дараад нь хөөж явуулсан бол дээр байсан байна билээ...

Жоохон тэвчээртэй загнаж байгаад муусайн юмнуудаас илүү дээр гарч байхгүй бол, арай л түргэдээд байх юм, хаха.

Гэхдээ ч иймэрхүү юм яриад байгаа хүн харахаар уур хүрээд байдаг юм...

Дээр үед Токиод бас нэг тэнэг хужаатай хэрүүл хийсэн санаанд орчихлоо.
Токиогийн Монгол баранд орсон нэг өвөр Монгол байсан юм.
Монгол улсын иргэний үнэмлэх хаанаас ч юм олоод авчихсан байх юм.
За тэр нь ч дүүрч.
Тэгсэн тэрнийгээ гаргаж ирээд л гайхуулаад л, чамд байгаа юм уу энэ тэр гэнэ.
Би гадаадад байхдаа иргэний үнэмлэхээ байнга авч явна гэж юу байхав?

Тэгсэн чинь л *чиний хэл чинь их сонин аялгатай байна!?  Чи ер нь хужаа биш биз???  Чамд ийм юм байгаа юм уу?  Алив үнэмлэхээ үзүүл* энэ тэр гэж солиороод!!!
Шал далий аялгатай баагийд тэгж хэлүүлсэн, гэдэн хөдөлнө биз дээ тэ?  Бараг зодоон хийх шахаж байсан...

За за юм бичих гэсэн нэг л онгод ордоггүй...

Хэдэн зураг оруулчихья.
Бай бай


17-toi huuhed barand.



27-toi tsagdaa zaluu. So sexy.  10 jiliin huuhdiin form omsgoj baigaad zurgiig ni avsan yum


Tsagdaa zaluu.  Tsaadah ni *LADY GAGA* or *ANGRY BIRD*.
Huvtsas ni angry bird shig ongotei bolohoor ni jail yavuulsan yum...


Muu hun idsenee


Muu hun idsenee 2


Melhii idmeer baina uu? kkk


Taiwan aild daaluudaj baina.

Taiwany uzesgelentei gazruudaas.  Hualian yavah zamd



Taroko valley gedeg nutgiin indianuudyn baidag gazar


Girls on the beach

 Boys on the beach

Karaoke.  Hamgiin naad talyn bandi ni 16 nastai...  Nadad sain bolchihson geed l guigeed baigaa, gehdee arai ooroosoo 2 dahin duu huuhed bolohgui sh dee te? haha


Zaluu nasaa gej...  Iimerhuu mayagaar oriloldood buten 5 tsag yadrahgui baina geed l bodchih...
Mani met ni bol hajuud ni harj suuj baigaad l yadarchih yum baina bilee, haha

Za neg tiimerhuu, neg iimerhuu

Tuesday, May 29, 2012

Heneerhel




*Манай Монгол ИЙМ ТОМ байсан юм!*
Өчигдрөөс хойш, энэ линкийг хүн болгон шэйрлээд л мундаг байна аа.

Ийм том байсан нь үнэн л дээ.
Бахархах нь ч зөв байх.

Гэхдээ, ийм том байсан гэдгийг нь бүгд нийтээрээ асар гайхаж ирээд л шаагилдаад унахыг бол утгыг нь ойлгохгүй л юм байна.
Эсвэл өчигдөр л анх удаа мэдэж байгаа юм уу???

Бахархах гэдэг нэг өөр, сагсуурах гэдэг бас нэг өөр асуудал юм шиг.
Англи хүмүүс *Манай Британийн их гүрэн ийм том байсан* гээд ч юм уу шаагилддаггүй л байх.
Гэхдээ бүгд ямар том байсан бэ гэдэгээ мэддэг, дотроо бахархдаг л байх гэж бодож байна.

Тэгээд, хамгийн гол нь, за ийм том байсан юм байна.  *Тэгээд юу гэж?* гэдэг бас нэг асуудал байгаа юм.

Тэртэй тэрэнгүй ийм том биш болчихсон юм чинь *энэ чигээрээ байсан бол* гэж санаа алдах утгагүй мэт.

Эсвэл *буцаад хүчирхэгжээд ийм том болох юмсан* гэсэн сэтгэгдэл дотор нь яваад байна уу?


Хараад байхад, манай Монголчуудын доторх *эх оронч үзэл гэж юу вэ* гэдэг нь нилээд аюултай тал руугаа хандаад байх шиг санагдаад байдаг юм.

Хятадуудад дургүй байж, тэднийг дайралдахаар нь зодох нь эх оронч үзэл үү?
Хятад хүнтэй унтлаа гээд хүүхнүүдээ зодож, тэдний үсийг нь хусах нь эх оронч үзэл үү??
Хэн нэгэнийг *хятадын эрлийз, хятадын шээс* гэж орилолдох нь эх оронч үзэл үү?

Дээр үед хэсэг хүнтэй юм яриад сууж байсан юм.

Тэгээд ийм асуулт тавьсан юм л даа.
*Чиний бодлоор, Монгол цустай (аав ээж нь Монгол) боловч Монголоор огт ярьж чаддаггүй, гадаадад амьдардаг хүүхэд Монгол уу, эсвэл аав нь хужаа (эсвэл хар арьстан ч байсан болно) боловч, зөвхөн Монгол хэлээр л ярьдаг, Монголд амьдардаг хүн хоёрын аль нь Монгол хүн бэ?* гээд.

*Монгол цустай нь Монгол* гэх хэсэг хүмүүс дийлэнх байна билээ.

Надад бол итгэмээргүй л хариулт санагдаж байсан юм.
Энэ чинь ямар хонь хурга, мал залын үүлдэрийн тухай ярьж байгаа биш дээ??
Цус гэж юу юм бэ???

Миний бодлоор, үндэстэн гэдэгийг тодорхойлдог гол зүйл бол хэл болон соёл болохоос биш, ямар нэгэн ЦУС гэдэг зүйл биш болов уу хэж боддог юм.

Тэгээд, ийм үзэл дээрээ нэмээд, өөрсдийн ДАЙСАН болох хүмүүсийн талаар мэдье, судлая гэсэн сонирхол байхгүй байгаа нь их аюултай мэт.
Хятад гэнгүүт л юм ч ярих сонирхолгүй, шууд л *ДУРГҮЙ* гээд шат даун хийчихдэг.
За нөгөөдүүл нь жишээ нь *Танай Монгол чинь бид нарын нэг хэсэг* гэх мэтийн юм хэлчихвэл бүүр уурлаад, гачин юм болно.

Тэр хүмүүсийн яагаад тэгж бодох болсон, ямар учиртай болох талаар огт сонирхолгүйгээр, зүгээр л шууд л шатаут!

Тайванд ирсэнээс хойш, иймэрхүү талын яриа хийх нөхцөл ихэссэн юм.
Тайван чинь 2002 он хүртэл Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй улс юм байна ш дээ??
2002 он хүртэл, Монгол улс чинь Тайванчуудын хувьд * Дундадын Бүгд Найрамдах Улс*-ынх нь нэг хэсэг гэж үзэгддэг байсан, тийм болохоор Тайван явах виза ч байдаггүй (өөрсдийнхөө иргэдэд виза олгоно гэж юу гэсэн үгэв гэсэн логикоор) байсан юм байна.

Тийм болохоор, харьцангүй нас өндөр хүмүүстэй юм ярихаар нэг иймэрхүү яриа болно шүү дээ.

- Чи гадаадаас ирсэн юм уу? (Тайванчууд гадаад хүмүүст их дуртай).  Хаанаас ирсэн юм?
- Монголоос ирсэн юм.  Одоо энд Хятад хэл сурч байна.
- Хятад хэл сурах ий??  Монголчууд чинь хятадаар ярьдаг биз дээ?  Ямар сонин юм?  Эсвэл гадаадад байсан юм уу??
- Үгүй ээ.  Монголчууд хятадаар ярьдаггүй ш дээ.  Өвөр Монголчууд бага зэрэг ярьдаг байж магадгүй, ар Монгол чинь тусгаар улс, тэгээд хятадаар ярьдаг хүн бараг байдаггүй юм.  Би амьдралдаа анх удаа хятад хүнийг 20 нас хүрч байж харсан гээд л бодчих
- Тийм үү?  Гэхдээ, хятад хэлтэй төстэй биз дээ тэ?  Ханз хэрэглэдэг үү?
- Монголчуудын хувьд харин хятад хэл, хамгийн хэцүү хэл юм шиг байгаа юм.  Дүрэм өөр, дуудлага бүр шаал өөр, бичдэг үсэг нь өөр.  Угаасаа шал өөр үндэстэнгүүд болохоор арга ч үгүй л байх л даа.


Тэгээд энд байдаг нэг Монгол хүүхэдтэй уулзсан юм.
Тэгсэн, мань хүн, жил гаруй байсан хирнээ хятад хэл сурья гэж оролдоогүй.
Хятадуудад дургүй юм шиг байгаа юм.

Тэгсэнээ *энэ муу Тайванууд чинь, юм яриад Монгол гэхээр доош нь чихээд байдаг юм.  Тийм болохоор уур хүрээд, сүүлийн үед өөрийгөө Солонгос, эсвэл Япон гээд хэлчихдэг болсон* гэнэ.

Дандаа маргалдаад, тайлбарлаад байх ядаргаатай л даа.
Гэхдээ, миний бодлоор, *Монгол чинь муу, муухай* ч гэдэг юм уу, *Монголчууд чинь бид нартай нэг улс шүү дээ* гэсэн үг хэллээ гээд уурлах нь үндэсний үзэл биш л болов уу.
Харин тайлбарлаж, ойлгуулах нь хамаагүй дээр сонголт мэт.



За тэгээд, энэ хятадууд яагаад Монголыг өөрсдийнхөө нэг хэсэг гэж үзээд байна вэ гэдэг талаар ч гэсэн, сэтгэхүйг нь ойлгох хэрэгтэй юм шиг.

Хятадуудыг Монголчуудад дургүй гэж манайхан бодоод байдаг юм шиг байгаа юм.
Миний бодлоор, харин ч эсрэгээрээ, Хятадууд, Монголчуудад, Монгол нутагт асар дуртай юм шиг байгаа юм.
Амттай хоолоо *Монгол шөл, Монгол хуурга* гэж нэрлэдэг ч юм уу, Чингис хааны нэрээр хоолны газар, бар саваа нэрлэдэг ч юм уу.

Дээр үед нэг кино үзэж байсан юм.  Тэрэн дээр, гол дүрийн залуугийн мөрөөдөл нь Монгол явах гээд гардаг ч юм уу.

Тэгээд энд ирээд өөрийгөө Монгол гээд ярихаар, хүмүүс их сонирхож, юм ярьдаг юм.

Хятадуудын одооны юмыг үзэх үзэл нь хамгийн сүүлчийн Чин гүрэнтэй шууд холбоотой байдаг юм шиг байгаа юм.

Чин гүрэн нь бид нарын хамгийн сүүлчийн гүрэн.
Чин гүрэний үед, Монгол, Төвд, Уйгур Шинжан бүгд нэг *Дундад Улс* гэдэг улсын дотор байсан болохоор, одооны *ДУНДАД УЛС*-ын дотор энэ улсууд байх ёстой.
Энэ үед манай Хятад улс ИЙМ ТОМ газар нутагтай байсан!  Тийм болохоор, одоо ч гэсэн хүчирхэгжихээрээ ийм том болох ёстой!  гэх мэт.

Хятадууд Монголын газар нутаг болон Монгол гэдэг юманд *ДУРТАЙ* байдаг нь ч гэсэн энэнтэй холбоотой байх.

Чин гүрэний анхны Нурхачийн эхнэр нь Чингисийн удамын Монгол бүсгүй байсан гэдэг юм билээ.
Европын Хабсбург-тэй төстэйгөөр, тухайн үед, Монголчууд их гүрэнээ нэгтгэх нэг стратеги болгож, Монгол угсааны Чингисийн удамын хүнтэй бусад газрын хүмүүсийг суулгадаг байсан гэж ярьдаг юм билээ, үнэн эсэхийг мэдэхгүй. Тэгээд угаасаа Манж үндэстэн, Монгол үндэстэнтэй их ойрхон үндэстэн байсан гэдэгийг мэднэ биз дээ тэ?

Хэл зүйн утгаараа ч тэр (Би = Би, Тэр = Тэрэ, Хот = Хото, Бичиг = Бичиг гэх мэт, уншихаар 50-60%-ыг нь бол ойлгохоор) , Манжуудын хувьд (= Чин гүрэний хувьд) Монгол гэдэг нь, ХАМААТАН үндэстэн нь байсан, тийм ч утгаараа Монголд их ханддтай байдаг байсан юм шиг.
Яг энэ үзэл нь тэр чигээрээ одооны хятадуудын хувьд үлдсэн байдаг бөгөөд *НЭГ ДЭЭВРИЙН ДООР БАЙХ ЁСТОЙ* гэж үздэг юм шиг байгаа юм.

ХАЙРГҮЙ гээд Монголчуудыг хэлээд байхад хойноос *БИ ЧАМД ХАЙРТАЙ!  БОЛОХГҮЙ БОЛ ХҮЧЭЭР Ч ХАМААГҮЙ АВААД СУУНА* гээд хөөцөлдөөд байдаг хүнтэй жоохон төстэй ч юм шиг.

Зиаг тэгээд, энэ *Монгол ийм том байсан* гэдэг үзэлийн аюултай тал нь.

Хятадуудын хувьд бол, *Чи бид хоёр нэг гэрт байсан шүү дээ* гэдэг нь чухал болохоос, хэн нь гэрийн эзэн байсан нь огт чухал биш.  *Миний хайр!  Миний хөгшин! Алив, хоолны дээж* энэ тэр гэж ярингаа, яс юман дээрээ нөхрийнхөө тархийг барьчихсан байдаг айлын эхнэр байдаг даа?

Тэрнэрхүү юм биш үү?  Тийм маягаар харьцсаар байгаад Манж үндэстэнийг өөртөө уусгаад авчихсан.  Юань-ийн үед ч гэсэн бараг Монголыг уусгах шахаж байсан юм биш үү??  Манайх ямар азаар Мин улсад хөөгдөөд буцаад өөрийн нутагтаа ирсэн юм.

За тэгээд...
Ийм эхнэрүүдийн хувьд, *Тийм тийм, чи бид хоёр нэг гэрт байсан* гээд хэлүүлчих юм бол, дараад нь бол юм амархан шүү дээ.  Хөөргөж байгаад л...

Манай Монголчууд тэгээд өөрсдөө *Манай гэр ийм том байсан.  Ийм их газар нутагтай байсан. --> Энэ газар нутаг биднийх!  Хүчирхэгжвэл энэ том газар нутагийг буцааж өөрийн болгомоор байна* гээд бодоод эхлэх юм бол, Хятадуудын санаснаар болно гэсэн үг.

Экстрим жишээ авья л даа.

Хятадууд, Монголчуудыг хөөргөөд, *Хоюулаа нэг гэрт байсан шүү дээ.  Мэдээж чи гэрийн эзэн!!  Угаасаа чи л дандаа захирдаг байсан.  Хоолны дээжийг зоогло!   Хоёр улсаа нэгтгэе!  Бид дагаар орьё!  Тэгээд улсаа та нар Монгол улс гэж нэрлэ!  Монгол улсын Улаанбаатар нийслэл.  Монгол улсын Бээжин хот!  Дэлхийн хамгийн хүчирхэг, хамгийн баян гүрэний нэг!* гээд хэлье гэж бодьё.

*Монгол ийм том байсан юм!* гэж боддог хүмүүст бол их л аятайхан санал мэт сонсогдох байх.
Буцаад хүчирхэг болох асар том шанс.

Тэгээд нэг гэрт орчих юм бол, цаад хятадууд чинь яаж Монголчуудыг уусгахаа бол хэнээр ч заалгахгүй.
Тэртэй тэрэнгүй олон зуун, олон мянган жилийн туршлагатай улс.

---------------------

Монголчуудын Хятадуудыг үзэн ядах сэтгэлгээ сүүлийн 20 жилд асар их хүчирхэгжиж байгаа мэт.
Болгоомжилж болно, болгоомжлох ч хэрэгтэй.

Зүгээр үзэн ядах??? Утгагүй зүйл мэт.
Энэ ч гэсэн, аягүй бол Хятадуудын явуулга юм биш үү?

Албаар өөртөө эвгүй зүйл хийлгүүлээд, тэрүүгээрээ нээнтэглэх гэсэн санаа гэх юм уу.
Бас нэг экстрим жишээ авья.

Хятадууд, Монголчуудыг нээнтэглээд болбол өөртөө нэгтгэх санаатай байг.

Хүмүүсийнх нь *эх оронч сэтгэлгээ* гээчийг дэвэргэж байгаад, хэдэн хятад хүн Монголд аваачингуутаа албаар алуулуулчихья гэж бодьё.

Тэгээд сүүлийн үе шиг, Монголчууд хятадуудыг үзэн яддаг болсон үед, бас хятадаас олон барилгачин хятадууд ирдэг болсон үед бол, ийм байдал үүсгэх тийм ч хэцүү биш.
Угаасаа Хятад шиг хүнээр илүүдсэн газар, хэдэн хүн алуулуулах бол нэг их сүртэй гарз биш.

Гэхдээ иймэрхүү юмаар нээнтэглээд, Монголд дайн зарлаж эзэлж авах ч юм уу, эсвэл зүгээр л улс төрийн дарамт үзүүлэх бол их амархан зүйл мэт.

Иймэрхүү маягаар бодохоор, манай Монголчуудын сүүлийн үеийн энэ *ЭХ ОРОНЧ* хэнээрхэл, явж явж Хятадуудын бодлого юм биш үү?? ккк


Жоохон олон таван юм бодож үзэв, ккк.
Дэмийрээд юм бичээд суучихсан чинь, гарч жим орохоо мартчихаж....

Хэдэн Тайванууд хамт ууя гээд дуудаад байна, гарч уухаас.

Tuesday, May 15, 2012


Зиаг байз...

Саяны тавдахь өдөр нээрээ Тайчун хот явж ирсэн юм байна.

Тайпэйгийн барнуудыг нь дуусгаж байгаа болохоор, хааяа өөр газар луу явж үздэг юм бил үү гээд.
Тэгээд, өмнө нь Тайванд ирэхдээ, Каохшун, Тайнан 2-т нь очиж үзсэн болохоор, улсдаа 3 дахь том хотод нь очиж үзэхгүй бол гэж бодоод, тэгээд гараад туучихсан юм.

Төлөвлөгөө мөлөвлөгөө байхгүйгээр, зүгээр л шалдан гуяа алгадаад л гараад туучихсан.
Амьхандаа *Зиа даа, очоод тэртэй тэргүй геи бар энэ тэр байгаа л байлгүй. Тэгээд дотор нь орохоор хүн амьтантай танилцаад учир нь олдож л таарна* гэж бодоод, юу ч бодож санаагүй юм.

Тэгээд л оччихоод, интернет дээр байгаа геи барнуудаас эхнээс эхлээд л очиж үзэв...

Эхний бар... хоосон хаалга мөргөв... За яахав, эрт хаасан ч юм уу, хаагдчихсан байх гэж бодоод, цааш нь үргэлжлүүлээд барнуудаар очив...
2 дахь бар... хоосон хаалга.  3 дахь бар хоосон хаалга...Ингэсээр 7 баранд очсон бүгд хаалттай...

Гайхшрав.  Яахаа мэдэхээ болив.  Хар шөнөөр, бардахаас өөр юу хийх билээ тийм биз дээ?
Тэгээд юу ч болсон, Тайчунд байдаг таньдаг хүүхэд лүүгээ мэссеж бичээд, тосуулж аван байж уулзав.

Тэгээд асуусан, Тайван дотроо, Тайпеи, Каоxшун-гийн хотын захиргаа нь геи хүмүүст элэгтэй болохоор, их нээлттэй байдаг боловч, Тайчунгийн хотын мэйер нь геи хүмүүст дургүй болохоор, бүх барнуудыг хаалгачихсан юм гэнэ!!!
Одоо ганцxан геи бар л байдаг тухай ярьж байсан.

Ингээд харахаар, геи хүмүүсийн эрх ашиг гэх мэт, олон зүйл, хэн нэгэнд зүгээр даатгаад орхичихвол, их амархан өөрчлөгддөг мэт.

Нэг улсын дотор байгаа 3 өөр хот гэхэд, байдал нь шал өөр байна гээд бодохоор...
Тайпеи, Каохшун бол асар нээлттэй хотууд, гэтэл Тайнан, Тайчун болохоор их хаалттай.

Обама геи гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх тухай мэдэгдэж байгаа цаг үе боловч, ийм байдал нь хэзээ орвонгоороо эргээд, Гитлерийн үе шиг геи хүмүүсийг башинг хийх вэ гэдэг нь ч мэдэгдэхгүй мэт.

Оросыг л хар л даа.  Уг нь гайгүй юм болов уу гэж байсан, Санкт Петербургтээ, геи гэдэг үгийг хэрэглэхийг хүртэл хориглодог ч юм уу.

Тиймэрхүү утгаараа хүмүүсийн нилээд консерватив болоод *нэрээ бод, геи гэхээр ийм хүмүүс байдаг гэж бодогдох вий* гэдэг зүйл, бас нэг бодлын зөв ч юм шиг...
Би хувьдаа бол тэр саналд нэг их дуртай биш байдаг юм.  Ямар нэг байдлаар, *нэрээ бодож чадахгүй/ бусдаас өөр хүмүүсээ гадуурхах* үндэслэл болдог учир...

Гэхдээ Монголынх шиг нөхцөлд бол нэг бодлын зөв байж магадгүй юм гэж бодогдсон нэг үдэш байв.


Зиаг ингээд, Тайчун.
Геи бар орж чадаагүй ч, нутгийн индиануудтай, гудамжинд пиво уусан шиг, дэмий чалчсан шиг өнгөрөөж бол чадсан шүү.






Тэгээд хамгийн гол нь, мотоциклных нь ард сууж чадсан! ккк
Хөөрхөн залуугийн нуруунд нь наалдаад л, тэгээд салхи татуулан мотоциклоор давхих гоё шүү! хаха.

Энэ Тайчунд байдаг хоёр залуу, их *мода* хөөцөлддөг залуучууд байгаа юм.
Баавгайнууд моданд орсон чинь өөхөө ихэсгэж, биеэ томруулаад, ийм баавгай болчихсон байсан, тэгсэн одоо тэр нь моданаас гарч эхэлсэн чинь *одоо турж, улф (=чоно =булчинлаг боловч өөх багатай хүнийг хэлдэг үг) маягтай болох санаатай* гэсэн юм ярьсан шиг.

Ямар ч амархан нэмэгдэж хасагддаг өөх юм...
Намайг тэгсэнээ *чи одоо яасан хоцорч баавгай болоод байгаа юм (=таргалаад байгаа юм) * энэ тэр гэж доош нь чихсэн шиг...

Хуц мэд үү! таргалья гээд таргалсан юм байхгүй байхад юу гээд байгаа юм!!! гэж жаал хэрүүл хийсэн шиг...

Нэг тиймэрхүү маягаар, Тайчун бол боломжийн л өнгөрөв.

Хагассайнд нь буцаж ирээд, тэгээд Жамп орсон.
Ийм хөөрхөн жаалууд бүжгийн үзүүлбэр энэ тэр үзүүлээд байсан...




За за нэг тиймэрхүү нэг иймэрхүү.

Tuesday, May 08, 2012

2 kino


Өнөөдөр, жим орохоос залхуу хүрээд, тэгээд 2 гей коммеди дараалуулж үзэв.

1.  Another Gay Sequel - Gays Gone Wild



2.  Cut Sleeve Boys.



Америк маягийн инээдэм, Англи маягийн инээдэм хоёрын  ялгаа маш тод илэрсэн мэт санагдсан.

Нэг нь болохоор нэг тийм, жоохон хүүхдэд зориулсан юм шиг маягийн инээдэм, ямар ч ёжлол, гүнзгий агуулга байхгүй...тэгсэн хирнээ тэр ДВД-нийх нь гадна талд нь 18 наснаас дээш хүнд зориулна гэсэн...

Нөгөөх нь бөөн ёжлол, нэг тийм гашуун инээд.
Хоёр дахь нь, өөрсдийгөө харж байгаа ч юм шиг гэсэн утгаараа ч тэр, нилээд сонирхолтой санагдав.

Особу ажаа, Баябага ажаа.  Олоод үзэхэд сонирхолтой санагдах байх шүү.  Заримдаа өөрийгөө олоод харж байгаа ч юм шиг санагдах гэсэн утгаараа ч тэр.


Monday, May 07, 2012

Orchuulga 2


Нялуун болохоор нь тэр *эрэгтэй хүнд хайртай гэж хэлүүлсэн эрийн блог*-ийг орчуулахаа болилоо, гэхдээ дотор нь явж байсан *сонирхолтой* байж магадгүй хэсгүүдээс нь рандомоор орчуулбал..
Ан, бай да вэй, энэ бичсэн хүн нь стрэйт хүн, өөрийнхөө бодлыг бичсэн гэдгийг битгий мартаарай.  Бас ярилцаж байгаа транс хүүхэн нь ч гэсэн, янз бүрийн утгаараа тэр л хүн, бусадтай адил бодох албагүй гэдгийг ч гэсэн бодолцоорой.

Намайг буруу ойлголттой байна гэдэг ч юм уу, буруу ойлголт бусдад үлдээлээ гээд битгий загнаад байгаарай даа, хэхэ.
Бас, хэтэрхий нарийн ширийн тодорхойлолтын талаар битгий загнаад байгаарай, гуйя, хэхэ.

Эртээд, транс хүмүүсийн талаар бичихдээ, Гамбууш шиг хүн гээд биччихсэн, Гамбуушийг доромжиллоо, Гамбууш чинь манин хүн, хүний эрхэнд халдлаа энэ тэр гээд зөндөө загнуулсан.
Уг нь доромжилсон санаа бол огт байгаагүй, тэгээд ч Гамбуушийг би транс л гэж бодож байсанаас, манин гэж огт бодож байгаагүй/ мэдээгүй.  Тэгээд хамгийн гол нь миний хувьд уг нь төрсөн биений хүйс нь, сэтгэлийн хүйснээсээ ялгаатай хүн гэсэн утгаар нь хэрэглэсэн санаатай байсан юм.

Манай Монголчууд чинь тэгээд аймаар ууртай, юм л бол загнаад хэцүү юм байлээ, ккк.
(Бичиж чадахгүй юм бол битгий бич энэ тэр гэдэг ч юм уу)

Таалагдахгүй бол зүгээр л хаячих гэдэг их хэцүү байдаг юм шиг байгаа юм.
Хайран нерв, хайран цаг байдаг байгаа даа гэж хааяа бодогдох л юм байлээ...  гээд биччихээр бас загнуулах байх аа, ккк.

За олон үг нуршилгүй орчуулгаа оруулья.


-------------
Окама- бар луу зүглэх замдаа би Ихара-сан (намайг окама баранд (=транс гэх юм уу даа... хүйсээ солиулсан, эсвэл солиулах гэж байгаа хүмүүсийн байдаг бар) дагуулж очсон ах )-аас таксин дотор цаг нөхцөөх гэж, яагаад окама баранд очих болсон талаар нь асуув.

*Юм яриад суухад сонирхолтой байгаа биз дээ?*

Маш энгийн хариулт.
Гэхдээ яагаад *сонирхолтой* юм бол???

*За даа, тэд нарын ажил нь юм болохоор аргагүй л байх л даа.  Угаасаа ийм баранд, жоохон сонин (=гаж, бусдаас өөр) юм үзэх гэж ирдэг хүмүүс их байдаг болохоор, тэд нарыг сэтгэл хангалуун байлгахын тулд ч гэсэн энэ зэргийн сонирхолтой байхгүй бол болдоггүй байх л даа...*

*... Гэхдээ байна ш дээ...  Ажил нь юм болохоор гэдэг шалтгаан байгаа байж магадгүй ч гэсэн...Окама гэдэг амьдралаар амьдрана гэдэг, хир баргийн хүмүүсийн хийж чадахгүй зүйл.  Ийм амьдралаар амьдраад, ийм амьдралыг сонгосон гэсэн утгаараа ч тэр, энэ хүмүүс бусад жирийн хүмүүсээс өөрөөр юмыг сэтгэж, өөрөөр харж чадах чадвартай болдог юм болов уу гэж надад санагддаг юм.   Тийм болохоор, *ажил* гэдэг юмыг нь авч үзэхгүйгээр харсан ч гэсэн, сонирхолтой байдаг байж ч магадгүй*

Нээрээ ч тийм байж магадгүй л юм хэмээн намайг хариулахад *Чи одоо ийм юм мэдэлгүйгээр, Окама-баранд байнга очдог байсан юм уу!?* хэмээн Ихара-сан шоолон өгүүлэв...

...байнга очих гэж...энэ удаад 2 дахь удаагаа юмсан...

----------------

Баранд ортол *Ирашаймасэ* гэх нялуун хоолой...  Дотор нь жоохон боргил хоолой холилдсон сонсогдож байв...

Хэн байна гээд харсан, Мэгү-сан байв.  Ажлаасаа гарчихсан байх вий гэж жаал санаа зовж байсан болохоор жоохон сэтгэл амрах ч шиг...

*Чамайг дахиад ирнэ гэж мэдэж байсан юм*
Коктеил хийж өгөнгөө, Мэгү сан инээмсэглэн байж ийнхүү өгүүлэв.

*Яагаад ирнэ гэж бодсон юм?* хэмээн асуухад
*Яагаад ч юм. жоохон юм юманд төөрөлдсөн байгаа юм шиг санагдсан болохоор.  Тийм хүмүүс их ирдэг юм л даа, ийм баранд...  Эрэгтэй ч биш, эмэгтэй ч биш хүнд зовлонгоо ярихад илүү амар байдаг байж ч магадгүй л юм...*

Магадгүй л юм.  Би Мэгү-сантай ярилцмаар санагдсан нь, эрэгтэй хүнээс нуух зүйл, эсвэл эмэгтэй хүнд хэлж чадахгүй зүйлээ бүгдийг нь Мэгү сан-тай ярилцаж болох болохоор ирсэн байж ч магадгүй учир.

Эхлээд Мэгү-сантай жирийн юм ярилцан суув.  Баранд хүн хир их ирж байна, амралтын өдрөөрөө юу хийв гэх мэт...

Ингэж байтал Мэгү-сан миний нүд лүү хараад *Үнэндээ, ийм юм ярих гэж ирсэн биш биз дээ?  Өмнө ирж байсанаасаа илүү төөрөлдсөн харцтай харагдаж байна!* хэмээн пал хийтэл хэлдэг байгаа...

*Төөрөлдөж байгаа чинь...хайр дурлалтай холбоотой юу????*

*Хайр дурлал энэ тэр ч арай биш л дээ...* хэмээн би жаал булзааруулангаа хэлэв.

*Хайртай гэж хэлүүлсэн юм уу?  Эсвэл хайртай гэж хэлэх гээд хэлж чадахгүй байгаад байгаа юм уу?*

Шууд төөрөлдөж байсан зүйлийг хэлдэг байшд...Аргагүй л... Эсвэл, ийм төөрөгдөл хамгийн их байдаг юм болов уу??

Өмнө нь ирэхдээ ч гэсэн, Мэгү-санд хэлэх үү байх уу гэж жаал төөрөлдсөн юм.
Яагаад ч юм, хамгийн зөв зөвлөгөө өгөх юм шиг санагдаад... Миний уулзсан анхны ижил хүйстэн болохоор нь тэр хүнд итгэж байгаадаа байж ч магадгүй л юм.  Ижил хүйстэн гэдэг тодорхойлолт буруу ч байж магадгүй л дээ...энэ хүн өөрийнхөө дотроо *ЭМЭГТЭЙ ХҮН* гэсэн утгаараа эрэгтэй хүнийг хайрладаг болохоор.

Би яахав, хамгийн чухал хэсэг (эрэгтэй найздаа хайртай гэж хэлүүлсэн гэдэг)-ээ хэлэлгүйгээр тайлбарлав.

Маш сайн найздаа хайртай гэж хэлүүлээд, гэхдээ тэр найзыгаа тийм нүдээр (хайр дурлал гэх мэт) харж байгаагүй, тийм харьцаанд орно ч гэж бодож байгаагүй болохоор, яахаа мэдэхгүй байгаа гэсэн маягаар тайлбарласан юм.

*Тэгвэл одоо, тэр найзыгаа ТИЙМ НҮД-ээр, хайр дурлал энэ тэр болбол яах бол гээд харвал ямар байна?*
*Харин, тэгж харахаар... хайрлаж дурлаж бол чадахгүй юм шиг байгаа юм*

*Тэгвэл, чадахгүй л гэсэн үг юм биш үү?*
Хүзүүгээ гилжийлгэнгээ Мэгү-сан ингэж хэлсэнээ...
*Гэхдээ, эсрэгээрээ, хайр дурлал гэдгийг дэндүү хэцүү зүйл мэтээр, ийм тийм байх ёстой гээд бодоод baigaa байж ч магадгүй юм... * ингэж хэлсэнээ, Мэгү-сан миний нүүр лүү харав.

*Яг таачихлаа!  гэсэн юм шиг царайлж байна шүү!* гэж хэлэнгээ Мэгү-сан чангаар инээв.

*Хэтэрхий их бодолд автах шаардлага байхгүй юм биш үү?? Хайртай бол тэр л биз, тэглээ гээд ямар үхчих биш.  Юу ч болсон, юу болохнов, нэг их хүндээр хүлээж авалгүйгээр, юу болнов, тэнгэр мэдэг! гээд даатгачихад болох юм биш үү??...*

Ингэж хэлэнгээ Мэгү-сан миний тамхийг асаангаа үргэлжлүүлэв

*Гэхдээ тэгж амархан болдог байсан бол, анхнаасаа тэгж их төөрөлдөхгүй гэж хэлмээр санагдаж байгаа биз... Ойлгож байна ойлгож байна....*
*... Гэхдээ, төөрөлдөж байна аа гэдэг чинь, чиний дотор ч гэсэн тэр хүнийг бодох / хүсэх үзэл, огт байхгүй БИШ гэсэн үг байх шүү.  Хайр дурлал энэ тэр гэж бол харж чадахгүй... гэхдээ тэглээ гээд, шууд харилцаагаа таслаад хаячихаж ч чадахгүй...  Тийм байна аа гэдэг чинь ямар нэг зүйл та хоёрын дунд байна л гэсэн үг байж магадгүй л юм...  ... Юу ч болсон үерхээд үзэхгүй юу??  Чиний хувьд хамгийн *ЗӨВ* гэж бодогдох хэлбэрээр*

Миний хувьд хамгийн *ЗӨВ* гэж бодогдох үерхэлийн хэлбэр... гэж юу юм бол...
Мэдэхгүй юм... Эрэгтэй хүмүүсийн хоорондох хайр дурлал гэдэг юм ямар байх ёстой вэ гэсэн ойлголт миний дотор байхгүй болохоор...  *Байхгүй юм бол, шинээр ҮҮСГЭХ-эд л болох юм биш үү?*...  Мэгү-сан миний энэ тайлбарт ингэж хариулах болов уу...

*Хайр дурлал, үерхэл гэдэг үг хэрэглэхээр төөрөлдмөөр, яахаа мэдэхээ байдаг байж магадгүй л юм... Хэрвээ тийм бол, өөр үг хэрэглэхэд болно шүү дээ.  Миний хувьд маш чухал, хамгийн хайртай НАЙЗ ч гэдэг юм уу???*

Ингэж хэлэнгээ Мэгү-сан инээмсэглэнэ.
Миний хувь инээх зүйл огт биш байдаг.

Инээж чадахгүй байх над луу Мэгү-сан нүүрээ ойртуулав.
Эрэгтэй байсан гэхэд итгэмээргүй, ямар ч үсний нүх, сахал хуссан зүйл мэдэгдэхээргүй, шаазан шиг цэвэрхэн царай.

Нүүрээ ойртуулаад Мэгү-сан хэлэв.
*Тэр найз гэдэг чинь, эрэгтэй хүн биз? тийм үү?*

Ийм үед, би өөрийнхөө сандруу тэнэг байдалд үнэнгээсээ дургүй хүрдэг юм.
Зүгээр л *үгүй* гэж худлаа хэлээд инээхийн оронд, би юу хэлэхээ мэдэхгүй, дэмий л амаа ангалзуулан байв.

*Тэгтлээ сандрах зүйл байхгүй шүү дээ.  Эрэгтэй хүн, эмэгтэй хүнд *Би чамд хайртай* гэж хэлүүллээ гээд, ингэтлээ төөрөлдөж, санаа зовдоггүй л байхгүй юу*

*Гэхдээ, чи тэр найзыгаа, хамгийн хайртай сайн найз гэж боддог биз дээ?  Тийм бол тийм гэдгээ хэлэхэд болохгүй зүйл байхгүй мэт...*

*Хайртай гэж... сайн найз, хайртай найз гэсэн НАЙЗ гэсэн утгаар уу?*

*Анхан!  Чи ч гэсэн, тэр найздаа НАЙЗ гэсэн утгаар нь, ХҮН гэсэн утгаар нь хайртай.  Танай тэр найз чинь ч гэсэн, чамайг гэдэг, чамд хайртай.  Ийм байна гэдэг чинь, уг нь хүмүүсийн хүсэн хүлээдэг л харилцаа биш үү?? *

*Тийм л дээ... Гэхдээ, би тэр найздаа *ЭРЭГТЭЙ ХҮН БОЛОХООР*-оо хайрлуулмааргүй байна!*

*Тийм гэж үү?? Миний бодлоор, тэр чамайг бусад бүх хүнээс илүүгээр хайрладаг болов уу гэж бодож байна.  Эрэгтэй болохоор гэж чи хэлж байгаа боловч, түүний хувьд *ЭРЭГТЭЙ БОЛОХООР* гэдэг нь огт хамаагүй зүйл байх гэж би хувьдаа бодож байна*... *Хайрласан хүн нь *ЭРЭГТЭЙ БАЙЖ ТААРСАН*... ердөө л тэр юм биш үү?*

*Гэхдээ төөрөлдөж, шаналж байгааг чинь бол ойлгож байна.  Би ОКАМА болох (хүйсээ солиулах) сонголт хийж байсан үетэй ялгаагүй хэмжээний төөрөгдөл, шаналал байгаа байх !*

*Хүйсээ солиулахад, тэгж их шаналсан юм уу?*  хэмээн би асуув.

*Мэдээж шүү дээ.  Төрсөн хүйсээ солиулна гэдэг, жирийн нэг амархан шийдчихдэг үйлдэл ч биш, ОКАМА байна гэдэг ч гэсэн жирийн үзэгдэл биш.  Жирийн бус байна гэдэг айдасаар дүүрэн зүйл шүү дээ.  Эцэг эх маань юу гэж бодох бол, найзууд маань хүлээж авахгүй болов уу, хүйсээ солиулсаны дараа амьдрал минь яаж орвонгоороо эргэх бол гээд л, бодох зүйл, төөрөлдөх зүйл зөндөө их*

Жишээ авсан зүйл нь арайл хэтрүүлэгтэй санагдсан ч гэсэн *жирийн бус зүйлээс айх* гэсэн айдас байгаа гэдэг тал дээр нийтлэг тал байж магадгүй л санагдав...

*Гэхдээ байна ш дээ... Хүн өөрийнхөөрөө байх гэдэг нь *ЖИРИЙН* байх гэдэгээс хамаагүй үнэтэй зүйл юм болов уу гэж надад санагддаг юм.  Бод л доо, ганцxан удаа амьдрах амьдрал шүү дээ.  Өөрийнхөөрөө амьдрахгүй, хэнийхээр амьдрах юм бэ?*

Энэ сонголтоосоо болоод, эцэг эхтэйгээ ч уулзаж чадахгүй болоод, найзуудаасаа ч гэсэн хөндийрсөн гэх.

*Би энэ сонголтынхоо төлөө, асар том зүйлээ алдсан... Гэхдээ, өөрийн сонгосон сонголт болохоор, түүнийхээ үр дүнг хүлээхээс өөр арга байхгүй болов у*

*Гэхдээ би энэ сонголтондоо л лав огт харамсдаггүй.  Өөрийгөө даран байж, өөрийнхөөрөө байж чадахгүй эрх чөлөөгүй амьдралаар амьдрахаас хамаагүй дээр болохоор*

*Гэхдээ ингэж ярьж байгаа нь, чамайг өөрийгөө хүчлэн байж ямар нэг сонголт хий гэж хэлж байгаа юм бол биш шүү.  Чи өөрөө яамаар байна, тэр зүйлээ л хийх хэрэгтэй байх.  Гэхдээ, одоогийн байдлаар, юу хиймээр, яамаар байгаагаа өөрөө ч мэдэхгүй байна гэсэн үг байх, тийм үү?*

Яг үнэн, би өөрөө өөрийгөө мэдэхгүй байгаа, тийм болохоор шаналж, төөрөлдөж байгаа юм...

*Гэхдээ, ганцхан зөвлөгөө чамд өгч чадах юм байна.  Тэр найз чинь эрэгтэй болохоор болохгүй гэсэн...тийм өнгөцxөн зүйл бодох л хэрэггүй юм шүү!*

*Хоёр эрэгтэй хүн хоорондоо сээгэс хийнэ гэж бодохоор, дотор муухай оргиод... гэж бодогдоод, яахаа мэдэхгүй байгаа биз дээ?  Гэхдээ чиний тэгж бодохыг бол ойлгож чадахгүй зүйл бас биш л дээ...  Би ч гэсэн урьд нь тийм байсан болохоор*

Яагаад ч юм, ингэж хэлсэнд нь гайхав.  Хүйсээ хүртэл солиулсан ижил хүйстэн атлаа...

*Хэрвээ тэгж боддоггүй байсан бол, ингэж их мөнгө зарцуулан байж хүйсээ солиулах тухай бодохгүй л байсан болов уу...

Хорвоо дээр хос байхын тулд, эрэгтэй эмэгтэй байж байж л хос болох ёстой...  Ийм бодол миний дотор маш гүнзгий суусан байсан болохоор би өөрийнхөө хайртай эрэгтэй хүнтэй холбогдохын тулд эмэгтэй болохоос өөр аргагүй гэж бодоод, эмэгтэй болох сонголтыг хийсэн байж ч магадгүй санагддаг юм.*

За тэгвэл, эрэгтэй чигээрээ эрэгтэй хүнийг хайрладаг геи хүмүүс яах болж байна???

*Хошногоор сээгэс хийх ч гэхдээ дажгүй гэдэг юм байлээ шүү!  Би ч гэсэн хааяа найз залуутайгаа тийм сээгэс хийдэг юм*

Шөнийн амьдралаар амьдардаг хүмүүс, ийм хүнд яриаг пал хийтэл хэлнэ ээ...
*Нээрээ юу? тэгээд хир байдаг юм?*
*Муугүй шүү!*
*Муугүй гэхээр, тийм сайхан ч бас биш гэсэн үг үү?*
*Тэгтлээ их сонирхоод байвал, өөрөө туршаад үзэхгүй юу!*
Жоохон хүн шоолсон ч юм шиг харцтайгаар инээнгээ, Мэгү-сан ийнхүү өгүүлэв.

Миний геи хүмүүсийн талаар асуусан асуултыг шал өөр зүйл болгон булзааруулсан Мэгү-сан.
Өөрийнхөө мэдэхгүй зүйлийн талаар мэдэмхийрэн ярихгүй гэсэндээ ярианы сэдвийг өөрчилсөн байж ч магадгүй л юм.

-----------------------------------------

Wednesday, May 02, 2012

Oguulleg?


Straight zaluugiin gay hund *bi chamd hairtai* gej heluulsen tuuh geheer ni haritsangui gaigui yum baih gesen....

Ando So-giin hair durlalyn tuuh shig nileed nyaluun bolohoor ni orchuulahaa bolichihloo...


Yuu ch bolson, heseghen hesegees cekc.mn deer taviiya geed orchuulsanaa oruullaa.

Here you go

------------------


Хүйсээ солиулсан *ХҮҮХЭН*-тэй хийсэн яриа.

Японд ажиллаж байхдаа нэг удаа *ОКАМА БАР* гэж нэрлэгддэг, манайхаар бол Гамбууш шиг хүмүүсийн ажилладаг баранд нэг удаа очиж байсан юм.

Сайндаа ч биш л дээ.

Манай ажлын хэдэн хүүхнүүд, шинэ юм сонирхмоор байна гээд, тэр талын барны талаар сайн мэддэг хүнийг дагуулж яваач гэж гуйж байгаад явахаар болсон чинь... тэр сайн мэддэг *МЭРГЭЖИЛТЭН* нь миний хуучин дарга байж таараад, тэгээд би цуг явахаас өөр аргагүй байдалд орсон тул...

*За, чамайг ямар бариад идчих биш, сүртэйш дээ* хэмээн манай дарга...
Дандаа очдог ОКАМА БАР нь юм гэнэ.

Уг нь эмэгтэй хүн л сонирхдог баймаар атал...

 *Охид хүүхнүүд, иймэрхүү юм сонирхох нь их байдаг юм.  Хааяа, паркийн аймшгийн байшин ч юм уу, эсвэл аймшгийн кино үзэх сонирхолтой байдагтай нь төстэй... Эмэгтэй хүмүүс гэдэг чинь ер нь нилээд *шуналтай* хүмүүс байдаг болохоор...иймэрхүү бар ганц нэгийг мэддэг байхад, тэр хүүхнээ дагуулаад болзоонд явахад уйдаахгүй, мундаг юм мэддэг хүн болно гэсэн үг шүү дээ* хэмээн тайлбарлангаа жуумагалзаx манай дарга...  

3-ын 3н хүүхэдтэй байж, хүнд баагий шүү...


Ингээд, эхлээд нэг дажгүй пабд жаал пиво уучихаад, 11 өнгөрөөгөөд тэр барандаа очсон юм.

Аргагүй л дарга, байнгын үйлчлүүлэгч бололтой, барны хүмүүс ч *Хөөх!  XXXX байшдээ!  Ёоноо!  Өнөөдөр бас зөндөө олон хөөрхөн хүүхдүүд дагуулчихсан айн???* хэмээн угтав...

Саяхныг хүртэл шуугилдаж байсан ажлын газрын хүүхнүүд хүртэл жоохон ханд нь дарагдсан уу, чимээгүй болчихсон...

Гэхдээ иймэрхүү юманд дассан бололтой
*Алив, яасан?  Ариунцэцэг царайлцгаагаад байгаа юм уу?  Окама (манин, гомо гэх мэтийн үг гэх юм уу даа)-аас айгаад ичээд байх юу байдаг юм!  Алив наашаа суугаадах!?* хэмээн яриа үүсгэх барны ажилчид. (Гамбууш гээд нэрлэчихье, тэр нь амар юм байна)

Намайг харсанаа *Энэ чинь ёстой идчихмээр хөөрхөн залуу юу даа?* хэмээн хэлэх Гамбууш...

Мэдээж, огт үнэн сэтгэлээсээ хэлсэн зүйл байхгүй гэдэг нь харваас илт, гэхдээ иймэрхүү маягаар, бусдыг баясгах талаараа нилээд сайн мэддэг гэдэг нь илт харагдаж байв.

Би ч яахав, өөдөөс нь худлаа инээсэн шиг л...

Ингээд, баран дотор ороод, ажилчдыг нь харсан, 2 төрлийн хүмүүс байв.

- Харахад, эрэгтэй боловч, эмэгтэй хувцас өмссөн юм байна даа гэж бодогдохоор хэсэг хүмүүс
- Яаж ч харсан, хүүхэн гэмээр хүмүүс.  Яахав, жирийн охидуудтай харьцуулбал жоохон том биетэй л юм уу даа...

Нэг мэдсэн, ажлын газрын хүүхнүүд ч бишүүрхэхээ байгаад, нэг мэдсэн ямар фирмийн пудр дажгүй, ямар үнэртэй ус яадаг ийдэг гээд, бөөн хүүхнүүдийн яриа болчихсон байв...

Миний хувьд хүнтэй яриагүй байсан боловч, иймэрхүү маягийн байдлыг хараад суух, сонирхолтой л санагдаж байв.

Ингээд сууж байтал *Яасан, уйдсан шинжтэй байхав дээ* хэмээн хэлэхийг сонсоод иргээд харсан, хөөрхөн бизнес үмен маягийн хүүхэн...бишээ, залуу? бишээ, окама зогсож байв.

Дараад нь авсан нэрийн хуудаснаас нь харахад, түүний нэр нь Мэгү.  Мэдээж, жинхэнэ нэр биш л дээ.

Өөрийнхөө жинхэнэ нэрнээс хэсэгчилж авсан нэр хэмээн тайлбарлаж байсан.

10 залуу зогсоогоод, 10 хүүхэн дунд Мэгүг байлгаж байгаад хамгийн хөөрхөн нь аль нь вэ гэж асуухад, бүгд Мэгү-г заахаар, тийм тун хөөрхөн царайлаг...гэхдээ....
гэхдээ сайн харахаар, ТӨВӨНХ нь....

Түүнтэй хийсэн яриа, нилээд сонирхолтой байсан тул, тэр талаараа секс.мн-тэйгээ хуваалцая гэж бодсондоо энэ бичлэгийг бичиж байна.


Мэгү-сан надтай адилхан 27 настай.

*Эмэгтэй хүнээс насыг нь асууна гэж, яасан бүдүүлэг эр вэ энэ чинь!* хэмээн инээнгээ, 27 настай гэж шивнэнгээ хэлж өгсөн юм.

27 настай гэж сонсоод нилээд гайхсан боловч... Наснаа залуу харагдсанд уу, наснаасаа хөгшин харагдсанд уу аль нь вэ гэвэл би сайн мэдэхгүй юм...

Аль ч биш байх аа..

Наснаасаа хөгшин, залуу гэдэгт биш, ердөөсөө *НАС* гэдэг юмыг санагдуулах юм байгаагүй гэвэл илүү зөв хариулт болох болов уу...  Энэ хүнд *НАС* гэдэг юм байдаг гэж төсөөлөхөд хэцүү гэх юм уу даа...

Нэг мэдсэн хоёулхнаа ярьчихсан сууж байсан, тэгээд зөндөө олон хувийн асуулт асуусан.
Түүний хувьд ч яахав, үйлчлүүлэгчид нь байнга асуудаг л асуултуудын нэг байх л даа...

Тэрээр одоо нэг залуутай хамт амьдардаг гэх.

Түүнийг тэр залуу нь *ЭРЭГТЭЙ* хүн гэж хардаг юм болов уу, эсвэл *ЭМЭГТЭЙ хүн* гэж хардаг юм болов уу, аль эсвэл тэр хоёрын дундуур нь хардаг юм болов уу хэмээн асуув.

(Мэгү, хөх хийлгэчихсэнээр барахгүй, боожгойгоо ч гэсэн авхуулчихсан гэж байсан)

Мэгү, өөрөө ч аль нь гэж найз залуу нь өөрийг нь хардаг болохыг мэдэхгүй гэж байв.

*Хүйс ер нь гэхдээ аль ч байсан хамаагүй юм биш үү?* 
Сэтгэл нь эмэгтэй.  Албан ёсоор бол эрэгтэй.  Бие нь эрэгтэй, эмэгтэй хоёрын хооронд...
Эрэгтэй, эмэгтэй, хоёрын хооронд, бүх юм өөрт нь байгаа гэх Мэгү, чимээгүйхэн инээмсэглэнгээ ингэж хариулсан юм.

Яагаад эрэгтэй хүн байхаа больсон талаар нь асуув.

Бүүр жоохон хүүхэд байхаасаа дурладаг хүмүүс нь эрэгтэй хүмүүс байсан гэх.  Гэхдээ эхэндээ энэ *сайн болох* гэдэг нь, найз болохоороо тэгж байгаа юм гэж боддог байсан аж.
Бага ангид байхдаа өөрийнхөө доторх *ЭМЭГТЭЙ ХҮН*-ийхээ талаар сайн мэддэггүй байсан боловч, дунд ангид ороод, шилжилтийн нас явагдах үед өөрчлөлт орсон юм байх.

Дунд сургуульдаа байхдаа *ХАМГИЙН ХАЙРТАЙ / САЙН* найз нь найз охинтой болсон юм байх.
Найзууд нь бүгд түүнд атаархаж байхад, Мэгү ганцаараа бусдаас жоохон өөр зүйл мэдэрсэн гэх,

Найзуудынх нь атаархал, *Ямар атаархмаар юм бэ* гэж бодогдож байгаа хүн нь тэр бандид чиглэсэн байсан бол, Мэгүгийн атаархал, тэр бандид биш, түүний найз охинд чиглэсэн байсан аж.

Найзууд нь ч, эцэг эх нь тэр бандийн талаар мэдэж чадахгүй тийм нандин зүйлийг мэдэх эрх олгогдсон түүний найз охинд.

Тэгээд тэр найз охинд нь атаархаж байгаа нь, Мэгү өөрөө тэр зүйлийг хүсэн хүлээж байсан болохоор.


Ийм байх нь *жирийн биш* зүйл гэдгийг, дунд сургуулийн сурагч ч гэсэн, Мэгү сайн мэдэж байсан гэх.  Ийм, *жирийн бус* өөрийгөө, өөрөө ч хүлээж авч чадахгүй гэдгээ ч гэсэн.

Өөрийгөө үнэхээр тийм юм уу, эсвэл үгүй юм уу гэдгийг, зөндөө олон удаа бодож тунгааж,  өөрийгөө ТИЙМ БИШ ШҮҮ ДЭЭ гэж итгүүлэх гэж оролдож үзсэн аж.

Бараг итгүүлж чадсан удаа ч байсан гэх...


*Гэхдээ, яг л одоо тарган хүн турах гэж оролдох үед, жоохон турчихаад л буцаад таргалдаг даа?  Англиар ребаунд гэдэг бил үү?  Яг тэрэн шиг, хичнээн итгэх шахлаа ч гэсэн, буцаад л өөртөө эргэлзэж эхэлдэг юм байлээ...* хэмээн тайлбарлах Мегү.

Жирийн байх гэж, найз охинтой болж үзэж.  Порно кино үзэж үзэж...
Гэвч, хүчлээд итгэх шахлаа ч гэсэн, эцсийн эцэст энэ бүхэн нь түүнийг бусдаас өөр гэдгийг батлаж л чадсанаас, жирийн гэдгээ өөртөө итгүүлж чадаагүй гэнэ...


*Хичнээн хичээгээд, болохгүй бол, ТҮҮНТЭЙГЭЭ ЭВЛЭРЭХЭЭС ӨӨР АРГА БАЙДАГГҮЙ ЮМ БАЙНА БИЛЭЭ* хэмээн тайлбарлах Мэгү.

Гэхдээ, өөрийнхөө байдлыг хүлээж авлаа гээд, ямар нэг зүйл өөрчлөгдсөн ч юм байсангүй.  Ямар нэг байдлаар бүх юм сайхан болоод үлгэр амар сайхандаа жаргасан ч юм байсангүй...

Харин, өөрийнхөө юу хүсч байгааг ИЛҮҮ ГҮНЗГИЙ, ИЛҮҮ ТОДООР мэддэг л болдог гэж тайлбарлаж байв.


*Би өөрийгөө эрэгтэй хүнд татагддаг гэдгийг, хүмүүст зарлаад явж чадахгүй л дээ... гэхдээ...хүн амьсгалдагтай яг адилхан... хүн дурладаг л юм байна билээ*

*Анх удаа хүнд хайртай гэж хэлсэнээсээ болж зодуулж байж билээ* гээд инээх Мэгү.


Зөвхөн зодуулах ч биш, элдэвээр доромжлуулсан л байх, гэхдээ энэ талаараа Мэгү юм яриагүй юм.
Үүнээс хойш, хүнд хайртай гэдгээ өөрөө эхэлж хэлж байхаа больё гэж шийдсэн Мэгү..

*Гэхдээ, би ганцаархнаа амьдралыг барах тийм зоригтой, зүрхтэй, чадалтай хүн биш байсан юм байна билээ* хэмээн тайлбарлах Мэгү.

Ганцаардлаасаа болоод, геи хүмүүсийн байдаг газар луу нилээд олон удаа очиж үзсэн гэх,
Гэхдээ, адилхан ижил хүйстэнээ сонирхдог байлаа гээд, тэр болгонд дурлана гэж байхгүй, тэгээд ижил хүйстэнээ сонирхдог байлаа гээд адилхан байх албагүй болохоор, нэг л өөрийнх нь хүсэн хүлээсэн зүйл нь тэнд байхгүй байна гэж мэдээд, нэг их очихоо больсон гэх...

*Эрэгтэй чигээрээ, эрэгтэй хүнийг хайрлаж болоогүй юм уу?* хэмээн намайг асуухад

*Эрэгтэй хүн чигээрээ хүнд хайрлуулах, эмэгтэй хүн болж хүнд хайрлуулах хоёр өөр байдаг юм* хэмээн хариулах Мэгү.

Яг юу нь ялгаатай талаар асуусан *Юм болгоныг үгээр тодорхойлж, тайлбарлая гэдэг, эрчүүдийн нэг муу зан байгаа юм.   Мэдээж юмыг, цагаан юм уу, хар юм уу гэдгийг тодорхой болгох чухал л даа... Гэхдээ саарал өнгө гэдэг юм ч гэсэн, орчлонд чухал эд шүү дээ* *Саарал өнгө яагаад чухал вэ гэдгийг, зөвхөн эмэгтэйчүүд л мэднэ! хахаха* гээд, миний асуултанд тодорхой хариулт өгөөгүй юм...

Хүнд хайрлуулмаар байна хэмээн бодох боловч, хайрлуулах боломж нь байхгүй байх хугацаанд, Мэгүд бодох хугацаа зөндөө байсан аж.  *Ийм ч биш юм, тийм ч биш юм* хэмээн бодох хоорондоо, өөртөө хамгийн таарсан хариу нь *ЗӨВХӨН ЗҮРХ СЭТГЭЛЭЭ Ч БИШ, БИЕ МАХБОДИО Ч ГЭСЭН ЭМЭГТЭЙ ХҮНД ДӨХҮҮЛьЕ* гэсэн хариулт байсан аж.

Эмэгтэй хувцас өмсөх сонирхолтойдоо өмсөж байгаа биш, нүүрээ будаж, палаж өмсдөг нь эмэгтэй хүн болохоор л өмсөж байгаа гэх.

Гэхдээ надад бол ойлгогдохгүй зүйл их л юм билээ.
Мэгү, нэг ч удаа эмэгтэй хүн байж үзээгүй.  Яг үнэндээ *ЭМЭГТЭЙ* хүн гэсэн утгаараа бусдад хайрлуулж ч үзээгүй.  Тэгсэн атлаа *ЭМЭГТЭЙ ХҮН ГЭДЭГ нь юу болох, эмэгтэй хүн яаж бусдаар хайрлуулж, яаж бусдыг хайрладаг гэдгийг мэднэ* гэх..

Миний бодлоор, түүний хэлж байгаа *ЭМЭГТЭЙ ХҮН* гэдэг нь, энэ орчлонд байдаг эмэгтэй хүн ч биш, энэ орчлонд оршин тогтнох эмэгтэй ч биш, зүгээр л тийм *ҮЛГЭРИЙН ОРНЫ* эмэгтэй хүн юм биш үү??  Түүний *ЭМЭГТЭЙ ХҮН ИЙМ БАЙХ ЁСТОЙ* гэж бодох тэр л эмэгтэй хүн.  

Аль эсвэл, түүний доторх *ЭР ХҮН*-ийх нь *МӨРӨӨДЛИЙН ЭМЭГТЭЙ* ч гэдэг юм уу...
Өөрийнхөө *Мөрөөдлийн эмэгтэй*-д өөрийгөө ойртуулах... түүндээ дөхөж очихын тулд өөрийгөө өөрчлөх....

Нэг бодлын жинхэнэ *Нарцисис* (= өөрөө өөрийгөө хайрлах) гэдэг энэ байж ч магадгүй мэт...

Цэвэрхэн цагаан, хэр баргийн залуу дурлахаар Мэгүгийн царайг харангаа би ингэж бодож байсан юм....


Мэгү-сангийн одооныхоо найз залуутайгаа танилцсан шалтгаан нь, найз залуу нь түүнийг найрсанд байх гэх.

Гэхдээ, найрахад нь, өөрийгөө нуулаа гээд ямар ч олигтой зүйл байхгүй гэж бодсон Мэгү *Би хагас эрэгтэй ш дээ* гэж тайлбарласан гэх.

Түүнийг анхнаасаа эмэгтэй гэж бодож байсан, нөгөө залуу нь тоглоом гэж бодоод итгээгүй гэх.
Угаасаа тэр үед Мэгү, аль хэзээний боожгоогоо ч авахуулаад, мөөм ч хийлгэчихсэн байсан, хальт харахад, барьж үзэхэд эмэгтэй хүн болчихсон байсан гэх. 

Өөрийгөө хагас эрэгтэй гэдгээ батлах нь хэцүү байсан Мэгү, энэ үед төвөнхөө үзээлээд *Хардаа!?  Ийм томбогор төвөнхтэй хүүхэн үзсэн үү?* гэх хариулангаа, тэр залуугийнхаа гарыг төвөнхөн дээрээ тавьсан аж.

Тэгж үзүүлсэн авч, бүрэн итгэж чадаагүй боловч *гэхдээ нэг л сонирхолтой юм биш үү?  Хамт хоолонд орьё* хэмээн уриад, тэгээд нэг их удалгүй найзалж эхэлсэн юм гэсэн.

*Саваагүй шохоорхол маягийн юм л байсан болов уу... Гэхдээ, юм гэдэг эхэндээ тийм л байдаг шүү дээ...* гэнгээ инээмсэглэх Мэгү.

*Одоо надад хайртай гэдэг болохоор, тэр л байхад хангалттай биш үү? Анхны шалтгаан нь ямар байсан ч хамаагүй*

Шохоорхол гэдэг юм, амархан гандаж гунддаг гэдгийг, Мэгү сайн мэддэг бололтой байв.

*Үүрдийн юм гэж байдаггүй шүү дээ.  Хэрвээ, чи түүнийгээ мэдэж байвал, ямар нэг юмаа алдлаа ч гэсэн, хэдий гунигтай, хэцүү ч гэсэн, түүнийхээ ард талд гарч чадна*

Тэрээр ийм маягаар л, олон зүйлийг хүлээн зөвшөөрч, олон зүйлд өөрийгөө тааруулсаар ирсэн байж ч магадгүй юм.
Зөндөө олон зүйлийг хүлээн зөвшөөрсний эцэст бий болсон түүний царай миний өмнө байв.  Бахархмаар ч юм шиг санагдсан тэр мөч.


*Ямар нэгэн зүйлд санаа чинь зовоод байгаа юм аа даа?  Хайр дурлалын талаар...* хэмээн асуух Мэгү.

Яагаад ч юм, тэр надад олон зөв зам зааж өгчих ч юм шиг санагдаад, өөрийнхөө тухай ярихыг шахсан боловч, яагаад яриагүй юм бол???

*Чи нилээд бардам залуу юм аа даа* гээд инээмсэглэх Мэгү.

Нэг мэдсэн, ажлын хүүхнүүдтэйгээ ирсэн гэдгээ ч таг мартаад Мэгү-тэй хоюулхнаа 2 цаг яриад суучихсан байв.

Дараагийн нэг дэх өдөр нь миний талаар *Окама (= Гамбууш шиг хүмүүс)-тай учир ургуулчихсан байсан* гээд яриа гарчихсан байсан талаар ярих ч хэрэггүй байх аа даа, хэхэ.






Sunday, April 29, 2012

Oir zuur


Зиаг зиаг...

Нэг дэх болохоор л ядарч үхэх гэж байгаа амьтан сургуульдаа явах юм, хэхэ.
Жоохон шарталтын байдалтай энэ тэр үү? ккк.

Ганц олдож байгаа хагас бүтэнсайн гээд л шоудаад давхичихаар ч аргагүй л дээ.
Энэ хагас бүтэнсайн чинь яаж өнгөрлөө дөө...

5 дахьд ангийн андууд олноор цуглардаг халуун аршаан явсан юм.
Японоос ирсэн 3-4 хүүхдийг дагуулж?  дагаж???




Тайпэй-гээс хойд зүг лүү 20 орчим минут явдаг газар байдаг халуун аршаан.
Орой 10 өнгөрөөгөөд эхлэнгүүд дүүрэн ангийн андууд...

Саунатай хэсэгт нь бараг л автобусанд байгаа юм шиг бүгд чихцэлдээд зогсчихно...
Тэгээд л нүд мүдээрээ ер нь бараг долоогоод хаячихаж байгаа юм биш үү???

Уг нь бол жирийн аршаан л даа, гэхдээ яагаад ч юм ирж байгаа хүнийх нь 90% нь ангийнхан...

Зиаг тэгээд, дараад нь нөгөө хэдийгээ дагуулж баахан баар хэсэв.
Матт бар гээд, баавгайнууд цуглардаг баранд орчихоод, тэгээд дараад нь Жий Стар гэдэг жоохон хүүхдүүд их цуглардаг клуб.

Нөгөө *хүүхдүүд, ийм дээрээ л хөөрхөн дөө* гэдэг үг яг зохихоор, нээх хөөрхөн хөөрхөн юмнууд дүүрэн.



Зарим нь гэртээ учиргүй бүжиг мүжиг бэлдэж ирчихээд, тэгээд клуб дээрээ ирэхээрээ тайзан дээр нь гарч бүжиглэж бариад л.

Ингэж бүжиглэж сурах гэж, гэртээ, тольныхоо өмнө ганцаараа хэдэн цаг бэлтгэл хийсэн бол? хэхэ

Дараад нь, хажууд залуу суудаг нэг баранд орж баахан уугаад, өглөө 7:30 гэж харьсан уу???
Зөвхөн пивоор дагнасан хирнээ, 2 хүний 4,000 тайван доллар = бараг 180 мянган төгрөг уучихсан байсан гэхээр, ёстой нөгөө ёроолгүй сав гэдэг шиг наасан тэ?

Тэгээд л явж сээгэс мээгэс хийчихээд, орой харьж ирээд жаал унтчихаад, орой нь дахиад клаб.
Жамп гэдэг нэртэй том клаб явж ирсэн.

Гэхдээ энэ хүмүүс нээрээ, бие мие, булчин мулчингаа, яг л хувцас хунар сольж байгаа юм шиг өөрчлөх юм тэ??

Энэ Жамп гэдэг клаб, дээр үед болохоор ихэвчлэн баавгайнууд цуглардаг газар байсан болохоор, би нэг их очдоггүй байсан юм.

Тэгсэн, баавгай стилл одоо жоохон моданаас гараад, тэгээд жирийн булчинлаг стилл моданд орж эхэлсэн гэсэн чинь, нөгөө баачканууд чинь өөх тосоо бүгдийг нь *ТАЙЛЖ* хаяад, лаг лаг бакь макь болчихсон байдаг байгаа???



Миний дуртай маягийн хүүхдүүд бол зөндөө байлээ.

Гэхдээ хараад байсан, Тайванчууд, нилээд их мансууруулах бодис, эм энэ тэр хэрэглэдэг юм байлээ.
Угаасаа архи нэг их уудаггүй болохоор, архийг орлуулж их хэрэглэдэг юм шиг байгаа юм.

Нээх мансуураад, ламбада хийсэн хэсэг бүлэг хүмүүс, тэгээд бас нээх их оргил байдалтай татганаж чичигнэсэн (бүжиглэж байгаа нь) хэсэг хүмүүс харагдаад байсан, цуг очсон байсан хүүхдээсээ асуусан чинь, өөр төрлийн эм хэрэглэхээр өөр өөр болдог юм байх.

Тэр мансуурсан байдалтай, удаан хөдөлгөөнтэйнүүд нь Кетамин гэдэг, мэдээ алдуулахад хэрэглэдэг эм хэрэглэчихсэн баагийнууд юм байх.  Тэгээд, тэр кетамин гэдэг нь, хүний тархины хөөрлийн байдлыг үүсгэдэг гормоныг нь хаагаад хаячихдаг, тийм болохоор тийм амарсан, тайвширсан маягтай байдалд ороод удааширдаг юм байх.

Нөгөө татганаж бүжиглэж байгаа гарууд нь болохоор экстаси хэрэглэчихсэн гарууд байдаг юм гэнэ.
Экстаси болохоор, хүнийг хөөрлийн байдалд оруулдаг, тэгээд ядрахыг мэдэхээ болиулдаг болохоор, клабт бас ихээр хэрэглэдэг юм байх.

Би ч яахав, угаасаа иймэрхүү эм мэм нэг их үйлчилдэг ч үгүй, тэгээд архи, пивоны төрлийн юм байхад, өөрийгөө хөгжөөгөөд байдаг болохоор харан баясах гээч л болсон, хэхэ.

Гэхдээ, согтуу хүмүүсийн дунд ганцаараа эрүүл байх шал сонин байдаг шиг, эм хэрэглэчихсэн хүмүүсийн дунд архи уучихсан хүн ч гэсэн, жоохон сонин л юм байлээ.

Эхэндээ жаал бүжиглэж, татганаж (натурал хай болохоор, хэхэ) байж байгаад, шөнө 3 өнгөрөөд ирсэн уйдаж байлээ.

Тэгэсгээд гарч, өөр, арай эрүүл орчинтой баранд очиж жаал бүжиглэчихээд, дараад нь караоке орчихоод 5 гэж гарсан.

Өдөржин унтаад, өчигдөр орой дахиад бар.
Хятад хэлээ сайжруулах гээд, орой болгон л бардаад байгаа ш дээ, сайжирч байна уу үгүй юу, хэхэ.

Сонирхолтой зүйл одоогоор алга л байна..
За за нэг иймэрхүү нэг тиймэрхүү.



Monday, April 23, 2012

Жаран нэгийн Ы!



Зиаг би ч ямар хэлзүйн мэргэшилтэн ч биш...
Сайн мэдэхгүй юм л даа...

Гэхдээ бага байхаас миний, болон миний эргэн тойронд байдаг Монголчуудын маань ялгаж чаддаггүй авиа гэж байдаг юм шиг санагддаг юм л даа.

- П-г Ф-ээс ялгахдаа муу - Пото гэдгийн П, Пеонер гэдгийн П гэдэг шиг.  Яахав, гадаад хэл удаан сураад ирэхээр эрх биш, П, Ф хоёрыг ялгадаг болдог юм байлээ.  Пак Ю! биш, Фак Ю гэдэг ч юм уу, эсвэл, Копе биш Кофе ч гэдэг юм уу...

- Шц г Ш-ээс ялгах - За энэ угаасаа худлаа.  Энэ Оросууд яаж яваад 2 төрлийн ш үсэг гаргаад ирсэнийг ойлгохгүй байгаа юм.  Миний хувьд, Шч гээд, Шчорский!! гэсэн нь хамаагүй амар байгаа юм, ккк.

- И-г жаран нэгийн И-гээс ялгах....


Зиаг тэгээд, хятад хэл үзэнгээ бодлоо л доо...
Манай Монголчууд, энэ жаран нэгийн и гэдэг авиаг, дээр үедээ бараг албаар *хүлээж аваагүй* юм биш байгаа даа гэж.    Монгол бичигт, ЖАРАН НЭГИЙН И гэж үсэг байдаггүй биз дээ???


Ы гэдэг чинь явж явж А И, О И, У И гэдгийг товчилсон хэлбэр юм биш үү?
Ардын = Арда ин,  Улсын = Улса ин, Холын = Холо ин, гэдэг ч юм уу....
Тэр нь Э И, Ү И, Ө И бол, И болдог гэх юм уу...

За сайн мэдкүй юм...


Ханзыг өөрсдийн үсэг болгож аваагүйтэйгээ яг адилханаар, хятад хэл гэдэг юмыг өөрсдийн хэлэнд оруулахгүй гэсэн утгаараа албаар энэ жаран нэгийн и гэдэг авиаг оруулаагүй юм биш байгаа гэж...

Үнэн эсэх, зөв эсэхийг бол огт мэдэхгүй юм...

Гэхдээ хараад байсан, Монгол хэлэнд бол жаран нэгийн Ы, жирийн И хоёрыг ялгах нээг их шаардлага бол байхгүй байгаа юм л даа.  Угаасаа, и эсвэл ы-гээр хэлэгдэнэ, гэхдээ тэр нь хоорондоо холигдох ямар ч нөхцөл бололцоо байхгүй, тийм болохоор, энэ үсгүүдийг албаар ялгаж салгах шаардлага байхгүй!!!

Улсын Их Хурал гэж бичсэн ч гэсэн, Улсийн Их Хурал ч гэж бичсэн, бид нар адилхан л ойлгоно!!!
Буруу бичлээ гээд, утгын ялгаа гарахгүй л байгаа байхгүй юу.

Энэ нь хятад хэлэнд бол шал өөр!!

Хятад хэлэнд, 2 төрлийн Ж, 2 төрлийн Ч, 2 төрлийн Ш байгаа юм.
ШЫ (бол), ШИ 2 шал өөр утгатай үгс.  ЧЫ (идэх), ЧИ (явах) 2 шал өөр үгс... Жы, Жи 2 ч гэсэн өөр утгатай...  За тэр *1-р үелэл, 2-р үелэл, 3-р үелэл, 4-р үелэл* энэ тэр гэдгийг нь бүр мартсан ч гэсэн!!!


Миний бодлоор, Монгол хэлнээс ер нь энэ Ы гэдэг үсгийг хасчихвал яасан юм бэ???
Угаасаа, Монгол хэлэнд, а, о, у-ийн араас ордог урт и бол ы болдог, э, и, ү-ийн араас ордог бол и болдог гээд дүрэм байгаа болохоор, заавал өөр үсэг тэрэнд олгох шаардлагагүй юм шиг...
Бүгдийг нь И гэж нэрлэхэд ямар ч асуудал байхгүй мэт.

Яахав, гадаад хэл сурах гэсэн үүднээсээ, оросд байдаг Ш, Шч, И, Ы ч юм уу, хятадад байдаг ШИ, ШЫ эд нарыг ялгаж сураг гэсэн үүднээс хэрэгтэй ч юм шиг, гэхдээ, бид нар заавал гадаад хэлэнд өөрсдийнхөө хэлийг тааруулж явах шаардлага байхгүй шүү дээ тийм биз дээ???

Хэрвээ тааруулаад эхлэвэл, Монголд байдаггүй, МА1, МА2, МА3, МА4 энэ тэр гээд хятадын авиаг оруулах ч юм уу, эсвэл зүгээр л Англи хэлний Тий Эйч энэ тэрийг оруулах хэрэг гарна биз дээ энэ чинь??  Шал дэмий шал дэмий...

Монгол хэлнийхээ дүрмийг нэг гоё янзалмаар юм шиг.  Монгол хэлэндээ тааруулж.

Миний бодлоор доодох хэсэг санаанууд:

- Япон биш, Ёпон гэж бичье!  Яагаад вэ гэхээр, Монгол хэлэнд, хэзээ ч а, о хоёр цуг ордоггүй.  Япон гэж бичсэн хирнээ, Ёпон гэж л уншдаг.  Яблока гэдэг үгийг *Яавлог* гэж биш, *Яавлаг* гэж л хэлдэг биз дээ???

- Ы-г алга болгоё!  а, у, о-ийн араас орвол Ы гэж уншина гээд л дүрэмчилхэд болох мэт..  Гэхдээ ийм юмыг заах ч шаардлагагүй, угаасаа Монгол хэлнийхээ уншлагыг заахад л хангалттай мэт.

- ъ-ийг алга болгоё!  Энэ үсгийн, үсэг гэсэн утгаараа ямар үүрэг гүйцэтгэж байгааг би л лав ойлгодоггүй юм.

- лx-г тусад нь үсэг болгоё!  Монгол хэлний чухал авиа хирнээ, огт өөрийн гэсэн үсэг байхгүй!!!  (энэ авиа, төвд болон Монгол хэлнээс өөр бусад хэлэнд барагтай бол байдаггүй)


за өөр санаанд орох юм одоогоор алга байна...гэхдээ зөндөө юм байгаа байх.
Мань мэт биш, тэр мэргэжилтэнгүүд нь ийм юмыг бодох ёстой юм шиг....


....
Гэтэл манай хэлний мэргэжилтэнгүүд юу хийж байна...

Байцаа гэдгийг БАЙЦАЙ (白菜)болгоод л, Ы үсгийг ихээр хэрэглээд л...
Энэ бүгд ямар нэгэн байдлаар, бага багаар хятад хэлэнд ойртоод байгаа юм шиг санагдаад байдаг юм.

Монголд хэзээ БАЙЦАЙ гэж хэлж байлаа даа??? Энийг заавал, хятад үгтэй нь адилхан болгож БАЙЦАЙ болгож өөрчлөөд байгаа хэлзүйчдэд миний бол дургүй хүрээд л байгаа юм.    Ер нь бол хэлзүй гэдэг чинь 1) анхны ураг зүйг нь тодорхой хэмжээгээр хүндлэх   2) хүмүүс яаж хэрэглэдэг вэ гэдгийг аль болох хүндлэх гэдэгт байдаг байх гэж бодоод байгаа юм.

Монголчууд эрт дээр үеэсээ ханз хэрэглэхээс цааргалаад, хятаджуулахаас цааргалаад ирсэн атал, заавал тэрнийг буцаагаад хятад маягт оруулах ямар хэрэг байна аа тээ?

Шуудуу гэдгийг Шуйдуу (水道)болгосон ч гэсэн тэрний нэг жишээ. Тэр үг, хятад гаралтай байг, хамаагүй, гэхдээ Монгол үг болчихсон л бол, Монголчилчих л доо энэ чинь тэ???

Би хувьдаа Хятад хүмүүст бол тэгтлээ дургүй биш.  Жирийн л нэг байдаг л хүмүүс санагддаг юм.
Харин, Хятадын соёлыг сохроор даган дуйрайгаад, зүв зүгээр байгаа хэлзүйгээрээ тоглоод эхлэх гэдэгтэй бол хэзээ ч санал нийлмээргүй санагддаг юм.  Чи муу өөрөө БАЙЦАЙ!!!

За ДЭГДЭЭХЭЙ гэдгийг ДЭГДЭЭХИЙ болгосон, ЭРВЭЭХЭЙ гэдгийг ЭРВЭЭХИЙ болгосоноос эхлээд л, сүүлийн үед янз бүрээр өөрчилсөн дүрмүүдтэй бол ер нь л санал нийлмээргүй байгаа юм.  За тэр хэдэн үг яаж бичих тухай ч билээ, сүүлд гарсан тэр дүрэм энэ тэр бол, бүүр холион бантан...

Тэддүгээр бүлэг гэдгийг бөлөг гэнэ энэ тэр гээд юу юу ч билээ....
Амьдралтай бай л даа энэ чинь.  Логиктой бай л даа энэ чинь...ТЭ????

За баахан дэмийрчлээ.

Ши, Шы 2-ыгоо ялгаж чадахгүй болохоороо, Тайванд баахан нервтээд л...
Бод л доо... Шийгуаны шүүс авья гээд л гуйхаар Шыгуаны шүүс гээд гачин гашуун амттай юм авчраад өгчихөөр чинь дургүй хүрнэ биз дээ энэ чинь одоо..ТЭ???

За жаал дэмийрчлээ, ккк