Thursday, November 24, 2011

USA

Olon jil ug ni ajlaar gadagshaa yavahgui geed zugtaagaad baidag baisan, ene jil yaalt ch ugui barigdchihlaa...

Ingeed, amerik oroh bolson tul, halit uulzaj chadah humuus heleerei

11 saryn 27, 28nd San Francisco - 28nd odor ni joohon ajiltai, busad uyed zavtai
11 saryn 29nd Los Angeles - joohon zavgui baih baih...
11 saryn 30nd Connecticut, esvel New York - Oroi ni zavtai
12 saryn 1nd - Buten odorjil New York-d zavtai
12 saryn 2n - odoohondoo shiidegdeegui baigaa, gehdee ter haviar baih baih.  Oroi ni zavtai baih baih.
12 saryn 3n, 4n - Azi luu butsaad nischihgui bol, Amerikiin haa negentei zavtai baih magadlal ondor.
12 saryn 5 - US-d baij magadgui.  Baihgui bol Asia-iin ali neg hot. Odoohondoo shiidegdeegui baigaa
12 saryn 6 - same as above
12 saryn 7-oos - butsaad yapondoo

Yuu ch bolson, Osobu, Ershuu ed nar utsaa naash ni yavuulchihaarai.
Bas NY-d baigaa humuus.


Monday, November 21, 2011

Ene

Internet deer ene zurag gaduur yavaad baina.
Ene nogoo gay miss-iinh uu esvel zugeer huuhduud emegtei huvtsas omsoj mayaglaj baisan uyiin zurag uu?

Ali esvel hoshin shogiinhon??

Sunday, November 13, 2011

Freddie?

Бүсгүйчүүдийн зүрхийг зүссэн гомо дуучид...
Уг нь аягүй дажгүй залуу, даанч гомо... гэгдэхээр дуучид нилээд их байдаг байх.
Элтон Жон-оос эхлээд л... 
гэж, хэн тэр хөгшин авгайг гоё залуу гэх юм бэ...
Гээд худлаа эхлүүлэх ч яахав.
Хамгийн алдартай, олон хүүхний зүрхийг шархлуулсан гомо / бисекс дуучид гэхээр...
Миний санаанд орох нь бол 1) Фредди Меркури  2) Жорж Майкл  3) Рики Мартин эд нар уу??
Мань мэтийн хөгшин таарай ч сүүлийн үеийн дуучдыг ч мэдэхгүй юм аа...


Өөр хэн хэн гэж байдаг юм... 
Дэвид Боуй?  







Игги Поп?


 
(Ehlehdee ineej baigaa ni lag huurhun)   за мэдэхгүй, мэдэхгүй чадахгүй зүйлийнхээ талаар худлаа бурахаа больё... 
 
Гэхдээ Велвет Голдмайн гээд кино байдаг даа? 
1990-ээд оны сүүлээр гарч байсан.  Тэрний гол дүрийг, Дэвид Боуй, Игги Поп 2-оос санаа авсан энэ тэр гээд байдаг бил үү?
 


Дөнгөж Японд ирсэний дараахан, цэвэр ичимхий жаалхүү байхдаа, прокатанд ирэхийг нь догдлон догдлон хүлээгээд, тэгээд прокаталж авахдаа эргэн тойронд таньдаг хүн байна уу үгүй юу гэж асар айн барин авч байсан 2 киноны нэг нь байгаа юм...


Нөгөөх нь Хаппи Түгэда байсан юм л даа.
Одоо үзсэн ч гэсэн, аль аль нь асар сайн кино байсан санагддаг юм...



Гээд нэг мэдсэн хадуураад, хуучны юм аа санагалзаад унасан байшд, нас явж байгаагийн шинж байх аа даа...




За тэр ч яахав.  Киноны тухай угаасаа Особу жаал бичиг.
Гэснээс, Фредди Меркуриг гэй гэж бодоод байдаг байсан, яс юман дээрээ бисекс байсан ч юм шиг...




Мэддэг юм шиг санагдаад байдаг байсан хирнээ, сайн мэддэггүй байсан болохоор, википэдиаг нь орчуулаад оруулчих уу??




-----------------------------------
Жинхэнэ нэр:  Фаррох Булсара (Монголд Булсар гээд хамтлаг байдаг бил үү?)

Төрсөн огноо:  1946 оны 9 сарын 5

Төрсөн газар:   Занзибар Стоун Таун (Тухайн үедээ Английн колони, одооны Танзани улс)

Яс үндэс:  Перс гаралтай Английн иргэн

Нас барсан:  1991 оны 11 сарын 24 (45 насандаа)

Бага насаа Энэтхэгийн Бомбэй (одооны Мумбай)-д өнгөрөөсөн бөгөөд, 8 настайгаасаа хөвгүүдийн дотуур байртай сургууль болох *Сэйнт Питерийн сургууль*-д суралцаж байсан байна.

17 настайдаа, Занзибарын хувьсгалын улмаас Англид нүүж ирсэн гэнэ.  (Сонирхолтой газруудад амьдарч үзэж байсан юм байна...)

Англид ирсэнийхээ дараа Айлворс Политехникийн сургуульд урлагийн чиглэлээр суралцаж байсан аж.  Дараад нь Ийлинг Арт Коллеж-д график дезайнийн мэргэжил авсан гэнэ.
Сургуулиа төгссөнийхөө дараа Лондонгийн Кенсингтоны зах дээр хуучин хувцас зарангаа, хэд хэдэн хамтлагт элсэж байв.  Тухайн үеийнх нь найзууд нь түүнийг *чимээгүй, жоохон ичимхий залуу байсан* гэж дурсдаг аж.

1969 онд Айбекс гэдг хамтлагт ороод, дараад нь Сауэр Милж Сий гэдэг хамтлагт элссэн байсан боловч аль аль нь тарсан аж.
1970 оны 4 сард, Меркури, Гитарчин Брайан Мэй (Монголд ирэхэд нь хэн ч таниагүй, бүгд Эстерлита гээд үхэлдээд байсан гэдэг бил үү?) болон бөмбөрчин Рожер Теилортой хамтран тухайн үедээ Смайл гэдэг нэртэй хамтлагт элссэн байна.

Бусад гишүүдээс нь өөр нэрний санал байсан боловч, Фредди *Куйн* гэдэг нэрийг сонгосон аж.
Сүүлд нь ярихдаа *Күйн гэдэг үгэнд, гомо маягийн утга агуулагддаг гэдгийг тухайн үед ч би мэдэж л байсан л даа* гэж ярьж байсан аж.


Мөн, Күйн хамтлагийнхаа тэмдэгийг Фредди өөрөө зохиосон нь хамтлагийн гишүүдийн ордонгоос гаралтай гэнэ.
2 ширхэг *фэйри* нь өөрийнх нь ордон болох охины ордыг бэлэгдэж оруулсан бол, хоёр арслан нь Рожер, Жон хоёрын орд, 1 ширхэг хавч нь Брайаны ордыг бэлэгдэж оруулсан байна.

Жич, Англиар фэйри гэдэг нь бас л гомо нарыг хэлдэг үг аж.


Далаад оны эхээр, Фредди нь Брайан Мэй-гийн танилцуулж өгсөн Мэри Остин-той (эмэгтэй хүн) нилээд удаан үерхсэн аж.  Мид Кензингтонд тэд хамтдаа нилээд хэдэн жил амьдарсан боловч, 70-аад оны дундуур, Фредди, Америкийн рекордны компанийн эрэгтэй хүнтэй Мэри-г араар нь тавьсаны улмаас салсан аж.  Салсаныхаа дараа ч гэсэн, Мэри, Фредди хоёр сайн найзууд хэвээр үлдсэн аж.


80-аад оны эхээс, дунд хүртэл Фредди нь Барбара Валентин гэдэг Австри жүжигчинтэй үерхэж байсан боловч салсан аж.

1984 оноос амьдралынхаа сүүлчийн жилийг хүртэл Жим Хаттон гэдэг үсчин (эрэгтэй)-тэй хамт амьдарсан байна.
Жим нь, Фреддиг үхэх хүртэл нь асарсан бөгөөд, Фредди үхэхдээ, Жим-ийн бэлэглэсэн хуримын бөгжийг зүүсэн байсан гэдэг аж.  Мөн, Жим, Фреддигээс ДОХ туссан байсан боловч, Фреддиг үхэн үхтэл энэ талаараа нуусаар байсан аж.
Жим нь Фреддигийн *Хамгийн сүүлчийн бөгөөд, хамгийн эрхэм партнер нь байсан* гэж дурсагдах нь их байдаг.   Жим нь 2010 оны 1 сард, хорт хавдрын улмаас нас барсан гэнэ.



Freddie, Jim 2-yn hamtdaa usand oroh uyiin bichleg...


Freddie Mercury aimaar "namiraa" naachihsan, kkk





Фредди Меркури нь бисекс байсан бөгөөд, эрэгтэй, эмэгтэй аль алинд нь дурлаж, олон эрэгтэй эмэгтэй хүмүүсийг урьж авчирсан секс парти хийдэг байсан аж.  1979 оноос, гэй сауна их ордог байсан байна.
Японд дуртай байсан бөгөөд, Японд ирэхээрээ Ничомэ-д ирдэг байсан гэх
(Күсүо гээд баранд ирж байсан зураг нь байдаг юм).

Фреддиг өөрийнхөө бэлгийн чиг хандлагаа олон нийтээс нуудаг байсан гэж шүүмжлэх нэгэн байдаг ч, ил тод хүн байсан гэх нэгэн ч байдаг. 

1974 онд түүнээс *За тэгээд гомо байх нь ямар байна даа?* гэсэн утгатай * So how about being bent?* гэсэн асуулт асуухад *Чи муу зальтай хог.   За яахав ингэж тайлбарлая л даа.  Би залуухан, ногоохон байсан үе байгаа.  Тэгээд энэ зүйл чинь сургуулийн хүүхдүүд бүгд л хийдэг зүйл.  Би ч гэсэн сургуулийн сурагч байж үзсэн болохоор, янз бүрийн юм хийж үзэж л байлаа.  За би тэгээд цааш нь өөр зүйл тайлбарламааргүй байна* гэж ярилцлага өгч байж.

Гэхдээ, Их Британид гомосекс нь 1967 оныг хүртэл хууль бус байсан болохоор, түүнээс хойш долоохон жилийн дараа иймэрхүү хариулт өгөх нь аргагүй мэт.

1992 онд, Гэй Таймс-ийнхан түүний талаар *Тэр бол байгаа байдал нь намираа, хүмүүсийн өмнө гомо маяглахаас айдаггүй нэгэн байсан боловч, өөрийнхөө амьдралын хэв маяг, *учир утга*-ын талаар анализ хийхээс дургүй нэгэн байсан болов уу*.   * Би бол би л шүү дээ, яагаад болдоггүй юм?* гэсэн Фреддигийн үг үүнийг батлах мэт гэж бичсэн байдаг аж.

Фредди амьдралынхаа туршид нилээд *намираа* загнадаг байсан боловч, түүний тэр байдал нь түүний фенүүдийг өөрөөс нь хөндийрүүлээгүй аж.




Aimaar namiraa...

Za neg tiimerhuu, neg iimerhuu

Saturday, November 12, 2011

Arhichny

Сүүлийн үед залхуу хүрээд, блогоо бараг бичсэнгүй...

Уг нь Фредди Меркуригийн тухай энэ тэр гээд бичсэн боловч, оруулах гэсэн залхуу хүрээд тэр чигтээ хаячихсан энэ тэр...

За яахав, яадаг юм тэ?

Ойрд бичээгүй *Хагас бүтэн сайн өдрийн тэмдэглэл*...

Би өөрийнхөө сайн бөгөөд муу талын нэг нь *уйдамтгай чанар* гэж бодоод байдаг юм.
Хүн, ажил, сургууль, зугаа цэнгэл, юм юмнаас дороо уйдчихна.

Энэ нь уг нь маш муу зүйл боловч, уйдахаараа хүн чинь өөрийгөө сатааруулах шинэ зүйл хайж эхэлдэг дээ?  Тийм утгаараа сайн тал ч юм шиг.

Тэгээд, уйдаад жоохон удаан нэг зүйлээс хөндийрсөн байж байгаад, дахиад тэр зүйлээ хийхээр нэг тийм *шинэлэг*, анх удаа хийж байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд, амьдрал илүү сонирхолтой санагддаг гэх юм уу.


За тэгээд архи уухад ч гэсэн, шинэлэг зүйл байхгүй бол сонирхолгүй мэт.
Дандаа л нэг хүмүүстэйгээ уухаар яваандаа ярих юм олдохоо болиод, онцгүй болдог доо?

Миний хувьд, сүүлийн үед, гэй барнаас жоохон уйдаад эхэлж байх шиг байгаа юм.
Нөгөө байдаг л *залуу найрах* зорилгоос өөр зүйлгүй, харьцангүй *Ариунцэцэг* царайлсан уултууд...
Ан хийж байгаа юм шиг гэсэн утгаараа сонирхолтой л доо, гэхдээ дандаа тиймэрхүү байхаар, жоохон утгаа алдана гэдэг ч юм уу...

Тэгээд, мань мэтийн архи уудаг газрууд жоохон өөрчлөгдөж эхлээд байгаа...

Эхлээд зүгээр диско маягийн гэй баранд дуртай байснаа, тэрнээсээ уйдаад, юм ярьж суудаг маягийн гэй баранд дурлаад, тэгсэнээ тэрнээсээ уйдаад драг күйн-ий шоу болдог баранд дурлаж эхлээд, тэрнээсээ уйдаад лезбиан хосуудын ажиллуулдаг, стрэйт хүмүүс ирдэг барны амтанд ороод, тэрнээсээ уйдсанаа, жирийн стрэйт хүмүүстэй уухад дуртай болсоноо ... гэх маягаар...

За тэгээд энэ тав дахь өдөр.
Жирийн гэй баранд ороод жоохон сууж байсан, уйтгартай санагдахаар нь гараад явж байсан, 2чомэд анх удаа нээгдсэн Онабэ Бар байна гэнэ...

Онабэ гэдэг нь, эмэгтэй байсан хүн, эрэгтэй гормон хийлгээд эрэгтэй болсон хүнийг хэлдэг юм л даа.
Тэгээд, ер нь бол эмэгтэй хүмүүст зориулсан бар гэх юм уу даа.

Эмэгтэй хүн ороход мянган иен (16,000 төгрөг), эрэгтэй хүн орохон 2000 иен (32,000 төгрөг).
Стрэйт эрэгтэй хүн ганцаараа орж болохгүй, заавал эмэгтэй хүнтэй хамт орох хэрэгтэй.
Харин гэй бол ганцаараа байсан ч орж болно.

Дотор нь 3 *залуу* ажиллаж байсан.
2 нь шулуун, 1 нь гэй.
Аль эсвэл 1 нь шулуун, 2 нь лезбиан гэсэн нь дээр юм болов уу? ккк.

3-уулаа албан ёсны хүйс нь эмэгтэй.  2 нь сахалтай, нэг нь сахалгүй.
2 нь эмэгтэй хүнд дуртай, нэг нь эрэгтэй хүнд дуртай.

Эрэгтэй хүнд дуртай нь, байж байгаа нь бүр яг нэг гомо.
Богинохон үстэй, сахалтай, хувцас нь гэй маягийн.    Дуртай стилл нь хүртэл *улаан гомо*..

Кэн Коба гээд энэ залууд дуртай гэнэ...


Тэгээд яриаг нь сонсож байсан, эрэгтэй хүнээс эмэгтэй хүн болохоос, эмэгтэй хүнээс эрэгтэй хүн болох нь илуу хэцүү юм шиг санагдсан.

Эрэгтэй хүн, эмэгтэй болоход, эмэгтэй гормоны ачаар хөх нь томордог, тэгээд боожгоог нь аваад нүх хийсэн ч гэсэн, нүхний доторхыг нь төмсөгний арьсаар хийдэг болохоор, мэдрэлийг нь холбоод тодорхой хэмжээгээр сээгсийн таашаал авдаг гэнэ.

Харин эмэгтэй хүн эрэгтэй болоход, хөхөө авахуулах шаардлагатай бөгөөд, эрэгтэй гормоноос болоод хөхнөөс авах таашаал багасдаг гэнэ.
Хэлүү нь томроод боожгоо маягтай болдог боловч, яг сээгэс хийх хэмжээний том бол болдоггүй, тэгээд эрэгтэй хүний боожгоог хийхэд маш хэцүү, хийсэн ч гэсэн, тачаал хөдлөөд босдог энэ тэр болгоход хэцүү юм байх.
Тэр 3 *залуу*-ийн нэг нь гэхдээ силиконоор төмсөг хийлгэсэн гээд ярьж байсан.  Ямар ч үүрэг байхгүй, огт хэрэгцээгүй эд боловч, хийлгэхийг хүсдэг л юм байна гэж бодсон, нэг бодлын өрөвдмөөр ч юм шиг, нэг бодлын сонирхолтой ч юм шиг санагдсан.

Хүний амьдралаа гэж, сонирхолтой шүү тэ?
Тэр эрэгтэй хүнд дуртай *залуу*-тай нь бас жоохон юм ярив.

Гэй хүмүүсийн цуглардаг гэй саунад орж үзээч, сонирхолтой ш дээ гээд ярьж байсан, барны эзэн (гэй) нь нөгөөхийг чинь *чи гэхдээ, наад мөөмөө хааш нь нуух гээд байгаа юм* энэ тэр гээд явуулсан шиг.

Тэгсэнээ *гэхдээ тэгээд хүчиндүүлчихвэл яах юм* гэж хэлсэн чинь өөдөөс нь *хэрвээ хүчиндүүлэх гээд байдал эвгүйдвэл алаа гаргаад үзүүлчихгүй юу.  Хэр баргийн гомо орилоод л зугтаачихна* гэж явуулсан шиг...

Арай л дэндүүлсэн мэт сонсогдож байсан боловч, тэр залуу тиймэрхүү юмаар хэлүүлээд сурчихсан бололтой, нэг их тоохгүй инээгээд л байлээ.

Нэг тиймэрхүү маягаар шөнийг өнгөрөөгөөд, өглөө 7 гэж харьж ирсэн.

Гэснээс, эртээр негр хүний боожгоо анх удаа харсан юм байшд.
Толгой нь хүртэл хав хар байдаг юм байлээ, ккк.
Тэгээд боожгооны үс нь був буржгар...
Нэг иймэрхүү маягтай үс, боожгооных нь дээх нь талд гэхээр сонирхолтой байгааз?

За тэр ч яахав.

Өчигдөр диско орсон юм байна.
Нилээд удаан диско ороогүй, бүжиглээгүй байсан, сонирхолтой л байв.

Тэгээд, бас ойрд *ан* хийгээгүй байсан, өчигдөр ан хийв.
Нэг залуу гайгүй хөөрхөн санагдахаар нь хааяа нэг харц чулуудаад байсан юм.
Тэгээд нэг харц чулуудахдаа харц тулгарахаар нь лаг ичингүйрсэн маягаар инээгээд өнгөрсөн, нөгөөх чинь миний урхинд орно биз дээ? лол.

Дараад нь бол амархан ш дээ. Хажууд нь бүжиглэж байхдаа хааяа нэг гараа шүргэлцүүлсэн шиг байж байсан, нэг мэдсэн нөгөөх чинь миний гарнаас бариад авсан.  Дараад нь нэг мэдсэн ард гарчихсан бүсэлхийнээс тэвэрчихсэн бүжиглэж байсан, нэг мэдсэн хамт уугаад явж байсан, нэг мэдсэн чинь зочид буудал... 

Ойрд ан хийхийн баясгаланг амсаагүй байсан болохоор, туйлын сонирхолтой байв.
*あの笑顔にはやられた* (тэр инээмсэглэлд чинь дурлах шахсан??) гээд тэгж байсан, лол.

За тэр яахав.

Тэр дисконд явж байсан энэ ард талын видео лаг хөөрхөн санагдсан тул зургийг нь оруулав.




Ан энэ 2 дахь видеон дээр доохон талд бүжиглэж байгаа нь миний урхинд орохын өмнөх тэр залуу.


Нэг тиймэрхүү нэг иймэрхүү

Хамгийн сүүлд нь энэ жилийн халлоуйнээр өмссөн хувцсаа оруулчихья.
ккк

Monday, November 07, 2011

Unen duree gargaya....

Sayany hagassaind, jil bolgon temdegledeg costume partygaa hiiv.

Ene udaagiin sedev, Gay Miss 2011, gechih uu? lol

Yag gehdee emegtei huvtsas umsunu gesen humuus tsuuhun irj bailee...

Zaa yaahav.

Yuu ch bolson ehnii 3 bairaa oruulchya te????

Gehdee, emegtei huvtsas, nuur budah gedeg chini yostoi butehgui ed bailee.  4 udaa nuuren deeree hun zurj, 5 udaa arilgasan... Tegeed ter torkonyh ni haluunyg, undur usgiitei gutlynh ni muuhaig, nuur budahyn hetsuug...

Ene huuhnuud yaaj bolgood baidag baina aa?
Eregtei bolj tursunduu jinheneesee bayarlasan shuu....


Za tegeed miss-iin temtseenii 3-r bair.

Entry No. 1 - Mongoloos oroltsson Miss - Poojgoogiin Poojgoomaa


Ehleed l lag goyo ehelj baigaa yum, unen saak, lag stilltei...


Joohon arhi uuchihsan chini, nogoo "seegsii" switch ni orchihdog yum shig baigaa yum, yum hum barij avch am ruugaa dohuuleed l....


Baidal muudval oilgomjtoi, yuu ch bolson saltaa saamaa gargaj ehelne biz dee???

 Za tegeed bur sogtvol yaah ni oilgomjtoi, yamar bujig hiih ne...




Za ene ch bur hun torhoo aldsan yum shig baigaa yum.... Haana ni bi yavna, haana ni hen yavna....


Entry No 2 - Vietnamaas oroltsson Miss Saigon


Ehlehdee ug ni  goyo, iim huurhun "huuhen" ehelsen...



Arhi uuchihsan baihgui...  Eregtei jorlond davhij orood naachihsan....



Entry No. 3.   Venezuela?  Brazil???? I don't know


Medeej jiriin uyedee bol lady.  Joohon ihemseg l bolohoos lady













Hamgiin suuld yamar boloh ve gevel....Neg iimerhuu...









Medeej delhiin miss-iig Venezuela avna biz dee ene chini te?

Thursday, October 13, 2011

Исламын шашин доторх гоомой сээгэс - Ханит буюу гурав дагч хүйс





1974 он.
Оман улсын далайн эрэг дээрх хот, Сохари-д судалгаа хийж байсан Норвегийн эмэгтэй эрдэмтэн Юнни Вайкан, найз Оман эмэгтэй нь гудамжинд эрэгтэй хүнтэй юм яриад зогсож байгааг хараад асар гайхширна.

Оман мэтийн, Исламын шашины сургаалийг хатуу мөрддөг улсад, эмэгтэй хүн, гудамжинд эрэгтэй хүнтэй зүгээр юм яриад зогсоно гэдэг нь байж болшгүй зүйл учир.

Тэгээд, Юнни, дараад нь тэр хүүхэнтэй юм яриад зогсож байгаа залуугийн хувцасыг анзаарна.
Эрэгтэйн өмссөн хувцас нь, жирийн Оман эрчүүдийн өмсдөг Кандула гэдэг, нилээд элбэгдүү цагаан өнгийн араб хувцас биш, харин ягаан өнгийн бүсээр бүсэлсэн нилээд бариу кандура өмссөн байв.

Вайкан, дараад нь найз хүүхнээсээ тэр залуу нь Ханит гэгддэг, эрэгтэй болон эмэгтэй хүний дундын хүйсний хүн бөгөөд, Сохали-гийн айлын зарц болон биеэ үнэлэгчид бүгд ханнис байдаг гэдгийг сонсоно.

За тэгвэл, ийм эр ч биш эм ч биш Ханит гэдэг зүйл нь яаж анх үүссэн юм бол?


Вайканы Оман хүнээс сонссоноор бол доодох маягаар анх үүссэн гэх.


Оманд, эрэгтэй хүүхдүүд бэлгийн боожилт явагдаад, сээгсийн талаар сонирхож эхлэхээрээ, хөвгүүд хоорондоо сээгэс хийж эхэлдэг.
Ихэнх тохиолдолд хөвгүүд харилцан бие биенийхээ арын сүв лүү нь хийх маягаар сээгэс хийх боловч, тэр дотор дандаа хийлгэж сонирхолтой, жоохон эмэгтэйлэг хөвгүүд байдаг бөгөөд, тийм эрэгтэй хүүхдүүд нь ханнит болдог юм байх.

Оманд, иймэрхүү *эмэгтэйлэг* эрэгтэй байхыг нэг их баярламаар зүйл гэж боддоггүй боловч, *засч авч болох зүйл* гэж ч үздэггүй гэх.
Ийм *эмэгтэйлэг* эрэгтэй хүмүүс, эрэгтэй хүмүүсд биеэ үнэлдэг нь *чимээгүйхэн хүлээн зөвшөөрөгдсөн* заншил болсон байдаг аж.

*Исламын ертөнцөд эрэгтэй хүмүүс хоорондоо сээгэс хийх нь хориотой юм биш үү?* гэж асуух нэгэн байх боловч, Ханитийн хувьд *эр хүн* биш, эр эм 2-ын дундын хүйс гэж үзэгддэг учир, ханниттай сээгэс хийх нь заавал *хоёр эрэгтэй хүн хоорондоо сээгэс хийсэн* гэж үзэгдүггүй юм байх.

Ханит гэдэг үгний үүсэл нь, ТАЙГАН хүнийг хэлдэг араб үг болох маХАННАТун гэдэг үгнээс гаралтай гэж хэлэгддэг аж.
Хятад зэрэгт ихээр байсан, ордоны зарц хийдэг, бүлдэгээ засуулчихсан ТАЙГАН гэдэг зүйлтэй төрөл нэг боловч, арабын хувьд энэ нь арай өргөн утгатай хэрэглэгддэг аж.

Арабуудын хувьд МАХАННАТУН буюу тайган гэдэг нь, заавал бүлдэгээ засуулсан эр хүн биш, орчин үеийн гомо эд нар шиг *ЭМЭГТЭЙ ХҮНТЭЙ СЭЭГЭС ХИЙДЭГГҮЙ, СЭЭГЭС ХИЙХ СОНИРХОЛГҮЙ* хүмүүсийг хэлдэг өргөн утгатай аж.

За яадаг ч байсан, үнэхээр бүлдэгийг нь зассан тайган ч бай, эмэгтэй хүнтэй сээгэс хийх сонирхолгүй гомо ч бай, ийм хүмүүсийг ордонд зарц болгох зорилго нь бол ойлгомжтой.

Зарц гэдэг, зөвхөн аяга угаах ч биш, хүнд биеийн хөдөлмөр эрхлэх шаардлага гардаг боловч, нэг залуу авчираад юм хийлгэж байсан, нөгөөх нь чиний хайртай эхнэрийг оролдчихсон байвал яахав тэ?

Харин, эмэгтэй хүнд сонирхол байхгүй ханнит бол тийм риск, аюул байхгүй болохоор, тийм хүмүүсийг ашиглах нь хамгийн ухаалаг шийдвэр болох.

Дээрээс нь, Оманд эмэгтэй хүмүүс өөрийн гэр бүлээс өөр эр хүнд царайгаа үзүүлж огт болдоггүй бөгөөд, хэрвээ гэрт нь эрэгтэй зарц байвал байнга нүүрээ нуух хэрэгтэй болно гэсэн үг.
Харин Ханит гэдэг нь 100% эрэгтэй биш болохоор, тэдэнд царайгаа харуулаад, гэртээ *өөрийн гэрт байгаа юм шиг* байж чадах гэсэн сайн талтай аж.

Нэмж хэлэхэд, Оман шиг эрэгтэй хүмүүс, эмэгтэй хүмүүсийн ертөнц нь бүрэн тусгаарлагдсан нийгэмд, эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хооронд холбож өгөх *гүүр* болох зүйл хэрэгтэй бөгөөд ханнит нь ийм үед үүрэг гүйцэтгэдэг аж.

Ханнитийн хийдэг ажлын нэг болох янханд ч гэсэн тодорхой хэмжээний нийгмийн үүрэг байдаг гэж үзэж болно. Энэ нь юу вэ гэхээр, эмэгтэйчүүдийг гэрлэлтээсээ өмнө онгон байдлаа алдахаас нэг утгаараа хамгаалдаг үүрэг.
Юу гэсэн үг вэ гэхээр, сээгэс хийхийн дон туссан гэрлэж амжаагүй эрчүүд болон, гэр бүлтэй эрэгтэйчүүдийн сээгэсийн хэрэгцээг хангаснаар, жирийн эмэгтэйчүүдийн аюулгүй байдалыг хангаж өгдөг байсан аж.

Лалын шашинд, уг нь бол эрэгтэй хүмүүс хоорондоо сээгэс хийхийг хориглодог боловч, Оман гэх мэтийн нэн ялангуяа хуучинсаг / хатуу исламын шашинтай оронд хүртэл Ханит гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрсөн байдаг нь, эдгээр хүмүүс нь тухайн нийгэмдээ *ач холбогдолтой* байдаг байсанд болно.

Оманы Ханнит-аас гадна, Энэтхэгийн Хижра, Төвд, Монголын Манин, Индиануудын хэлдэг хоёр сүнстэн гэх мэтээс эхлээд *гурав дагч хүйс* нь дэлхийн өнцөг булан бүрт байсан бөгөөд байгаа юм.

Харин, тухайн улс орон, соёлын ялгаа нь тэдгээр *бэлгийн цөөнх*-ийг нийгмийн утгаар нь хүлээж аваад, түүнд тодорхой нийгмийн *үүрэг* оногдуулан, харьцангүй *зөөлнөөр* хүлээж авч байна уу, эсвэл үгүй юу гэдэгт л байдаг байх. Энэ утгаараа, *эмэгтэйлэг* эрчүүдийг бүрэн үгүйсгэж, тэднийг *эмчлэх* гэж оролдсоор ирсэн Христчин, барууны ёс заншилаас хамаагүй илүү дэвшилттэй нийгэм байсан байж ч магадгүй юм.

--------------------------

Ингэнээ...

Сонирхолтой л юм.


Goomoi yos zanshil

Зиаг зиаг.

Хуучин найз залуус энээ тэрээ гээд жаал дэмийрсэн, хааяа нэг юм хум орчуулж оруулья даа тэ?
Ан, бай да вэй, Монгол найз залуусаа танилцуул гэсэн хүсэлт ирсэн байсан, би одоогоор Монгол найз залуутай байж үзээгүй болохоор...

Дараа Монгол найз залуутай болохоороо танилцуулья, ккк

Түрүүн *боожгооны том нь уу жижиг нь үү* гээд бичлэг оруулсан даа? Тэр хүний болоогноос дур мэдэн ганц нэгийг оруулаад үзье байз.

1. Дэлхийн гомолог ёс уламжлалуудаас гэсэн цуврал.

Хоёр эрэгтэй хүн хоорондоо сээгэс хийх нь ёс бус зүйл, бузрын юм, хорвоогийн жамаас гаж, орчин үед л бий болоод байгаа гаж үзэгдэл энээ тэрээ гээд байдаг хүмүүс сүүлийн үед ихэссэн санагдаад байдаг юм.

Хүнийг муулдаг үгийн нэг нь хужаа гэдэгтэй зэрэгцээд *гомо* гэдэг болсон нь ч гэсэн саяхных мэт...

Намайг бага байхад, гомо гэдэг үг муу үг бүү хэл, зүгээр л хүмүүс мэддэггүй үг байсан атал, хэзээнээс ингээд *бузар булай* гэдэг зүйлд байр сууриа эзэлсэн юм бол?

Бодвол, Монгол маань сүүлийн үед их *баруунжаад* байгаагийн нэг хэлбэр л болов уу...
Удахгүй тэгээд тэр балай Амээрик энэ тэр шиг *гомо* байсаныхаа төлөө алуулж барих тохиолдол олшрох бол бүр хэцүү тэ?

За тэр ч яахав.
Дэлхий дээр гоомойг бузар булай гэдэг *ёс суртахуун* гэдэг маань ер нь бол тэр Христосын, Лалын болон Жүүдийн гэсэн ах дүү 3-н шашинаас үндэслэлтэй гэж бодоод байдаг юм.

Энэ ах дүү 3 шашин, юм болгоныг л *тэг ингэ* гэж заах гэсэн, нөгөө яншаа авгай гэдэг бил үү? тэрэн шиг ядаргаатай шашин байсан юм шиг...

Тэг ингэ! гэж заасан дотор нь мэдээж хүний сээгэсийн хийх аргачлал бас орсон байдаг гэхээр, ёстой нөгөө *хүний хормой хөмжлийн ажилд хүртэл гар дүрнэ* гэдэг болно биз дээ?

Дундад зууны үед жишээлбэл, Мишонари Позишон гэгддэг, *эрэгтэй нь эмэгтэй дээрээ гараад бөгсөө ондогонуулан хөдөлгөх* байрлалаас өөр байрлалууд нь бузар булай, ёс суртахуунгүй гэж үзэгдэж байсанаас гадна, гэрлэлтийн өмнөх сээгэс, гэрлэлтийн гадуур сээгэс гэх мэт нь мэдээж нүгэл гэм, бузар булай байсан гэх. Ер нь бол *сээгэсийг, хүүхэд хийхээс өөр зориулалтаар хийхийг хориглосгуай* гэдэг нь мань шашины заавар байсан мэт байгаа юм/ Тэгэхээр, аман сээгэс, ижил хүйстэнтэйгээ хийх сээгэс, гар хангалга гэх мэт нь бүгд л хүүхэд хийх сээгэс биш болохоор, *бузар булай, нүгэл гэм* гэж үзэгддэг байсан гэх мэт.

Тэгээд нүгэл үйлдээд баригдвал мэдээж шийтгүүлнэ.
Жишээ нь эмэгтэй нь дээрээ байрлалаар сээгэс хийж байгаад баригдвал 3 жилийн хорих ял эдэлдэг байсан гэх.
Мэдээж, аман сээгэс болон *хамгийн бузар байрлалын нэг болох* эрэгтэй нь араасаа (нохой байрлал) гэх мэт ч гэсэн адилаар 3 жилийн хорих ял эдэлдэг байсан.

Гоомой сээгсийг ч бас шийтгэнэ биз дээ?

Петр Дамианын *Бүк оф Гомора* гэдэг номонд өгүүлсэнээр, гоомой сээгэс (Содом) гээчид *ганцаараа гар хангалга хийх*, *харилцан гар хангалга хийх*, *гуяны завсарт хийх*, *ард нүхрүү хийх буюу анал сээгэс* гэх мэт орж байсан гэх мэт.

Содом үйлдсэн хүнүүдийг 12-13-р зуунд цаазаар авдаг байсан ба, үүндээ толгойг нь цавчих, олон нийтийн дунд шатаах, дүүжлэх гэх мэтээс гадна, торонд хийгээд өлсөж үхтэл нь байлгах гэх мэтийн аргачлалаар цаазалдаг байсан гэх.

За ингээд өөр юм яриад эхэлчихдэг юм аа...

Хирийстчин найзуудынхаа дургүйг хүргэхгүйн тулд, энэ нь дундад зууны үеийн аргачлал гэдгийг тодруулан тэмдэглэчихье.

Мэдээж, орчин үед олон хэрэггүй элементүүдээ хаяад ирсэн болохоор, тэр дундад зуун шигээ зөрүүд биш болсон ч гэсэн, олон зуун жилээр хүмүүсийн сэтгэл зүйд ноёлж ирсэн болохоор, үндэс нь хүмүүсийн *ёс суртахуун* гэх мэтээс эхлээд олон зүйлд нөлөөлсөн эд юм шиг байгаа юм.

Яагаад ч юм олон нийтэд *бүх хүн төрөлхтөн тэр гоомой гээч юмыг чинь бузар булай, зүй бус, байгалын ёсноос гаж гэж үзэж ирсэн юм* гэсэн ойлголт төрсөн бэ гэхээр, энэ барууны соёл гэдэг, ах дүү 3 шашин дээр үндсэлсэн соёл дэлхийд хэт тарсаных л болов уу...

Манай Монгол болон Азийн олон орнуудад, хүний хормой хөнжил рүү өнгийгөөд, тэгж бөгсөө ондогонуул, ингэж боожгоогоо тэр нүх рүү нь хий энэ тэр гэсэн хууль байгаагүйтай адилхан, гоомой байна уу үгүй байна уу гэдэг талаар ч гэсэн нэг их юм ярьдаггүй байсан юм гэж би ухаандаа ойлгоод байдаг юм ш дээ.
Хаа хамаагүй хүмүүсийн ор хөмжил Манай Азиуд хамаагүй Күүл байгааз дээ тэ?

За тэр ч яахав.

Дэлхий дээр ийм гоомой ёс заншилууд байдаг / байсан байна шүү гэдэг цувралаас танилцуулья.


1. Нас биед хүрсэнээ батлахын тулд хийдэг эрчүүд хоорондын сээгэс.


Номхон далайн, эквадороос жоохон урагшаа, Австали тивийн зүүн хойх нь орших Шинэ Гвинеи, Писмарк арлууд, Соломон арлууд, Фижи арлууд гэх зэрэг газар нутгийг Меланэжиа гэж нэрлэдэг.

Энэ, Мэланежиагийн арлууд дотор байх аймгуудын дотор *жаалхан бандийг эр хүн болгохын тулд жаалхүүгийн биен дотор нь нас биед хүрсэн эр хүний точиго цутгана* гэсэн тийм ёслол байдаг гэх...

Эдгээр аймгуудын дотор, точиго / үрийн шингэн гэдэг нь хүүхдийг нас биед хүрэхэд зайлшгүй шаардлагатай зүйл гэж үздэг байсан бөгөөд, нялх хүүхэд эхийнхээ хөхийг угжиж том болдогтой адилханаар, эр хүний үрийн шингэнээр угжсанаар бие нь бадируун, боов нь том болдог гэж итгэдэг байсан гэх.

Тэгээд, үрийн шингэн гэдэг нь, хүүхэдийн биен дотор өөрөө бий болдог / үүсдэг зүйл биш, харин гаднаас цутгаж байж л анх үүсэн бий болдог гэж үздэг байсан учир, нас биед хүрсэн эр хүнээс хүүхдэд *өвлөн* үлдээх шаардлагатай зүйл гэдэг байсан гэх.

Нас биед хүрээд, гэр бүл болон, хүүхэд хийхэд үрийн шингэн зайлшгүй хэрэгтэй зүйл учир, түүнийг *өвлөн* авахын тулд эрэгтэй хүнтэй сээгэс хийх шаардлагатай гэсэн үндсэн дээр, эдгээр аймгуудад эр хүмүүс хоорондоо сээгэс хийх заншил нь бий болсон гэсэн тайлбар хамгийн үндэслэл ихтэй аж.

Эрэгтэй хүүхэд, 9-10 нас хүрэнгүүт, ээж аваасаа холдон, эмэгтэйчүүд орохыг хориглосон *Эрчүүдийн Гэр* гээчид амьдарч эхэлдэг юм байх.
Энэ *нас биед хүрэх* хугацаа нь, тухайн аймагаасаа шалтгаалаад өөр өөр байсан боловч, энэ хугацаандаа энэ гэрээсээ гарахыг хориглосон байсан бөгөөд, эмэгтэй хүнтэй ойртох(сээгэс утгаараа биш)-ыг ч хориглодог аж.

Үрийн шингэн өвлөж авах аргачлал нь ч бас аймаг аймагаасаа шалтгаалаад өөр байдаг гэх,
Жишээ нь, Шинэ Гвинеин ууланд амьдардаг Санбиа аймгийнханы хувьд *угжих* буюу, аман сээгэс, Шинэ Гвинеин баруун өмнөд хэсэгт амьдрах Маринд Аним аймгийнхны хувьд анал буюу гошногоны сээгэс байсан гэх. Колепом аралд амьдрах Кимам аймгийнхны хувьд анал сексээс гадна, жаалхүүгийн биеийг хутгаар зүсээд, тэрэнд нь точго цутгах гэх хэлбэрээр хийгддэг байсан гэх.

Энэ *нас биед хүрэх ёслол* буюу инишиэшн нь тухайн аймгийн бүх эрчүүд хийх ёстой зүйл байсан бөгөөд, нэн ялангуяа *точигоо өвлөн үлдээх* сонирхолтой Кимам аймгийнхны хувьд, жаалхүү нэг шөнөд 7-8 эрэгтэйтэй шаалцах шаардлагатай байсан гэх.

Шилжилтийн нас аа гэж, хэцүү ч үе шүү тэ?

Энэ дээдэх шиг олон эрчүүдээс *үрийн шингэн өвлөн авах* ёс заншилтай аймгаас гадна, 1 л эрэгтэй хүнтэй *гэрлэх* ёслон, Ириян Жая-д амьдардаг Якай омгийнхонд байдаг байсан гэх.

Тэр *гэрлэх* хүн нь ихэвчлэн тухайн хүний нагац ах нар байдаг байсан гэх.
Ингэж *гэрлэсэн* хүмүүсийг *гошногоны нүхэн эцэг хүү* гэж нэрлэдэг байсан гэх.

Зиаг тэгээд, энэ бичлэг дээр яагаад дандаа өнгөрсөн цагаар бичээд байсан бэ гэхээр.
Одоо эдгээр Меланезид энэ заншил нь бараг устаж үгүй болсон болохоор болно.

Энэ *муу муухай* ёс заншил алга болоход, колончлолын үеийн Христосын шашины лам нар их үүрэг гүйцэтгэсэн аж. Тэд, колончлолын үед эдгээр омгуудын хүмүүсийг христосын шашинд оруулаад, гомо сээгэс нь бурханы эсрэг муу муухай зүйл хэмээн итгүүлсэн аж.

Мөн, олон нийтээр сээгэс хийх нь өвчин тархах нөхцөл болно гэсэн *эрүүл ахуй*-н үндэснээс ч гэсэн, тухайн үеийн засгийн газар нь энэ заншилыг устгах талаас их зүйл хийсэн гэх.


Гэвч, *хуучны заншил*-аас болоод, Меланезд гомо сээгэс хийх тохиолдол бусад улсаас илүү их байдаг гэх бөгөөд, Лонли Планет-ийн тайлбар дотор *Сүүлийн үед, алслагдсан нутгаар аялж яваа эрчүүд хүчиндүүлэх хэрэг их гарч байгаа тул, анхааралтай явна уу!* гэсэн анхааруулга хүртэл байна гэнэ шүү, хүн ардаа.

За тэгээд, энэ талаар дэлгэрэнгүй уншъя гэвэл, Ritualized Homosexuality in Melanesia edited by Gilbert H. Herdt гэдэг номыг сонирхоорой.

Жан жан

Sunday, October 09, 2011

По ажаагийн дурлалын түүх

Энэ тэр гээд лаг гарчиг өгчихсөн наасан тэ? ккк..

Миний дээгүүр өнгөрөөд гарсан эрчүүдийн зургийг оруулаад үзмээр санагдаад.
Монгол блог энэ тэр угаасаа олж үзэх хүн байх ч үгүй юм чинь гайгүй ш дээ тэ??

Өчигдөр харин Баябага аниатай хамт ууж суусан юм.  Тэгээд л нөгөө сурсан зангаараа Баябага ажаа ч яахав *энэ залуу гоё залуу байгааз* гээд л тэнд сууж байгаа хүнийг заана, би болохоор аймаар их зантай *хн... Нээх олигтой юм биш үү?* энэ тэр гэж голж шилээд...

Баябага ажаа ч юу гэхэв, угийн хорон үгтэй, хүний мууд дуртай хог *чи өөрийгөө нэг толинд харчихаад дараад нь тэгж ярьж байгаач? гээд л намайгаа муулна...

Гэхдээ нэг бодлын сонин юм нь, хүн залуухан байхдаа гаднах төрх нь өнгөлөг, тэгсэн хирнээ олон юм үзээгүй болохоор нээг их голж шилээд маяглаад байдаггүй болохоор амархан дурлаж, үерхдэг хирнээ, хөгшрөөд, гаднах төрх нь миарах тусам, олон юм үзээд, улаам шилэмтгий голомтгой болоод байдаг юм шиг байгаа юм.  Тийм байхаар яаж найзтай энэ тэр болохов тэ??

За тэр ч яахав.
Өмнө нь найзалж байсан хүүхдүүдийнхээ зургийг орууллаа.

1.  Анхны найзалж байсан залуу, Нори.


Найзалж байсан хугацаа:  2002 оны 10 сараас 2003 оны 2 сар хүртэл
Нас: Надтай чацуу
Миний тэрэнд сайн байсан хэмжээ: 5 оноогоор дүгнэхэд 3
Тэрний надад сайн байсан хэмжээ: 5 оноогоор дүгнэхэд 5
Боожгооны хэмжээ:  Жижигхэн биетэй  боловч, Япон хүний дунджаас нилээдгүй том, 500мл-ийн ундааны сав шиг бүдүүн
Яагаад салсан:  Би дараачийн залуутай найзлахаар болоод хаячихсан

Тэр ч тэр, би ч тэр дөнгөж гомо гээд гарч ирж байсан үед тэгээд л *хамтдаа лаг даль даль гэсэн намираа цэнхэр бороо болно шүү тэ?* энэ тэр гэж яриад л байдаг байсан юм.  3 дахь найз залуутайгаа найзлах хүртэл жирийн найз гэсэн утгаар найзууд байсан боловч, 3 дахь найз залуу хайр найргүйгээр энэ залууг холдуулсан.  Нэг тиймэрхүү

2.  Хоё дахь найзалж байсан залуу, Осаму


Найзалж байсан хугацаа: 2003 оны 2 сараас 2004 оны 3 сар
Нас: Надаас 5 ах
Миний тэрэнд сайн байсан хэмжээ:  5 оноогоор дүгнэхэд 2
Тэрний надад сайн байсан хэмжээ:  5 оноогоор дүгнэхэд 3
Боожгооны хэмжээ:  Япон залуучуудын дунджаар арай жижигхэн
Яагаад салсан:  Тэр өөр найз залуутай болсон учир.  Гэхээсээ илүү, угаасаа таарахгүй хүмүүс байсан

Өмнөх найзтай байхад, нэг ах л учиргүй хайртай дуртай хань минь үр минь гээд гүйгээд байхаар нь, өмнөх найзаа хаяад, энэнтэй нийлчихсэн юм...  Угаасаа *хайртай хайртай* гээд байгаа хүнд дороо унаад өгдөг юм шиг байгаа юм би...  Одоо бодоод байхад, энэ залуугийн юунд нь болсоноо ердөөсөө ойлгодоггүй юм.  Царай муутай, жижигхэн боовтой, дуртай юм хум таардаггүй (Дораэмон гээд хүүхэлдэйн кинонд дуртай, Род Оф Дэ Ринг үзэж байгаад уйлчихдаг гэх мэт) гэх мэт.  Гэхдээ яахав, хол байдаг байсан байж байнга наашаа ирээстэй энэ тэр байсан болохоор нь тийм юм нь таалагддаг байсан байх даа.

3.  Найзалж байсан бол биш ч гэсэн оруулчихья:  Юүскэ

Найзалж байсан хугацаа:  2004 оны 3 сараас 2004 оны 7 сар?
Нас: Надаас 1 ах
Миний тэрэнд сайн байсан хэмжээ:  5 оноогоор дүгнэхэд 5
Тэрний надад сайн байсан хэмжээ: 5 оноогоор дүгнэхэд 2? 3?
Боожхооны хэмжээ:  Дундаж Япон залуучуудаас арай том
Яагаад салсан:  Яг найзалж байсан биш болохоор, салсан шалтгаан ч гэсэн байхгүй.

Өмнөх залуудаа хаягдчихаад, тэгээд интернэтээр хүнтэй танилцана гээд зар тавьчихсан байсан тэрнээс мэйл ирж байсан санагдаж байна.  7 хоногт 1 удаа, эсвэл 2 долоо хоногт нэг удаа манайх руу машинтайгаа ирээд тэгээд хоноод л байдаг байсан санагдаж байна.  Яг найзалсан энэ тэр биш ч гэсэн, тиймэрхүү маягийн хагас үерэхсэн байдалтай байсан юм.  Нилээд *ах* царайлдаг нь таалагддаг байсан санагдаж байна. 

4.  Гурав дахь найз залуу:  Такаши


Найзалж байсан хугацаа:  2004 оны 7 сараас, 2007 оны 12 сар.  Одоо ч хамт амьдардаг
Нас:  Надтай чацуу
Миний тэрэнд сайн байсан хэмжээ:  5 оноогоор дүгнэхэд 2?3?
Тэрний надад сайн байсан хэмжээ:  5 оноогоод дүгнэхэд 5
Боожгооны хэмжээ:  Дундаж Япон залуучуудын хэмжээ
Яагаад салсан:  Миний завхай дэндээд, тэгээд тэвчиж чадахгүй нь гээд...

Хамгийн удаан үерхэсэн залуу. Хамгийн удаан хамт амьдарч байгаа залуу (7 жил болж байна)
Уг нь энийг эхлээд Нори (анхны найз залуу)-д танилцуулж үерхүүлүүлэх санаатай уулзаж байсан боловч, яагаад юу нь болохоо больсон юм, нэг мэдсэн би өөрөө найзалчихсан байж байсан.  Тэгээд Нори-д аймаар дургүй (надад тухайн үед ч гэсэн сайн байсан гэдгийг нь анзаараад юм шиг байгаа юм), тэгээд нэг мэдсэн Нори-г надаас холдуулчихсан байсан, кк.  Нилээдгүй хартай.  Гэснээс, цөөхөн Монголчууд дотроос намайг оролцуулаад 3-ын 3 залуу тоншчихсон гэхээр бас нилээд тэ?  Ан, Баябага ажаатай бол унтаагүй гэсэн шүү, та нар 3 гэхээр заавал Баябага ажаа байх энэ тэр гээд хардаад байгаарай.

5.  Дөрөв дэх найз залуу:  Юү-ичи


Найзалж байсан хугацаа:  2009 оны 2 сараас 5 сар
Нас:  Надаас 4 дүү
Миний тэрэнд сайн байсан хэмжээ: 5 оноогоор дүгнэхэд 5
Тэрний надад сайн байсан хэмжээ:  5 оноогоор дүгнэхэд 4? 5?
Боожгооны хэмжээ:  Дундаж Япон залуучуудын хэмжээ
Яагаад салсан:  Тэр надаас уйдчихсан байх.  Өмнөх найз залуутайгаа би хамт амьдардаг байсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн ч байж магадгүй

Нилээдгүй хүчтэй дурласан залуу.  Гоё биетэй, нэг тийм фермон ихтэй залуу байсан юм. 
Гадаад хүнд дуртай, нэг тийм комплекс ихтэй залуу байсан санагдаад байдаг юм.
Тоглоом шоглоомоор *Манай хүн, дэлхийн атлас-ыг дүүргэхээр шийдсэн юм гэсэн.  Тэгээд Монголыг би төлөөлсөн юм байхгүй юу* энэ тэр гэж сүүлд нь ярьж барьсан шиг байдаг юм.  Яагаад вэ гэхээр, миний өмнө Португал, Бразил энэ тэр найзтай байгаад, дараад нь би, Монгол хүнтэй, миний дараа Америк, Камбуж, Франц хүнтэй найзлаад, одоо Энэтхэг залуутай цуг байгаа гэсэн...

6.  Тав дахь найз залуу:  Такао


Найзалж байсан хугацаа:  2009 оны 7 сараас 2009 оны 10 сар
Нас:  Надаас 6 дүү
Миний тэрэнд сайн байсан хэмжээ:  5 оноогоор дүгнэхэд 1
Тэрний надад сайн байсан хэмжээ:  5 оноогоор дүгнэхэд 3?
Боожгооны хэмжээ: Дундаж Япон залуучуудынхаас ялимгүй урт, гэхдээ деаметр нь дундаж
Яагаад салсан:  Би уйдчихсан юм...

Өмннөх найзтайгаас эсрэгээр зүгээр л *Зүгээр байж байхаар хоёуулаа үнсэлцэх үү?* гэдэг шиг, тийм хөнгөхөн маягаар үерхэж байсан юм.  100 залуучуудын танилцах үдэшлэг гэдэг үдэшлэгэн дээр танилцсан.  Тэр үдэшлэгэн дээр *хамгийн олон хүний сонирхол татсан залуу хэн бэ* энэ тэр гээд шалгаруулдаг байхгүй юу.  Тэрүүгээр нэгдүгээр байранд орсон гэхээр нь, би яахав, шуналтай юм болохоор???  1-р байранд орсон залуу шүүрч авна биз дээ?  2-р байранд орсон залуу нь ч гэсэн над руу хандраад байсан гэхээр, тухайн үед би бас гайгүй үзэсгэлэн гуа байсан юм шиг байгаа юм, ккк

За нэг иймэрхүү...
Энэ лист тэгээд одоо үүнээс хойш үргэлжлэх нь үү үгүй юу....
Би голонтгой шилэмтгэй болчихсон, тэгээд дээрээс нь гуа үзэсгэлэн гэж авах юм байхгүй болохоор нилээдгүй хэцүү л байх аа даа...

Гэхдээ хуучин найз залуучуудыгаа хараад байхад, би нэг тийм нүд хөмсөг болсон залуучуудад дуртай юм шиг байгаа юм.  Өөрөө онийсон, жартайсан болохоор тэгдэг байх тэ??

За тэгээд та нар, энэ залуучуудыг аль нь гайгүй, аль нь миа байна шүүж барина биз тэ? ккк

Wednesday, October 05, 2011

Hamgiin hamgiin

Ойрын үед их уншиж байгаа блог, *Жак-ийн харилцан яриа*
http://jack4afric.exblog.jp/

Яг хэдтэй юм мэдэхгүй, гэхдээ 77 онд Тайландад залуу худалдаж авч байсан гэж байгаа ярианаас нь харахад дор хаяж 55-6-тай хүн юм шиг байгаа юм.
Францад сургуульд сураад, тэгээд дэлхийн 50 гаруй орноор аялж байсан тийм хүний бичсэн блог л доо.

Нилээд агрессив, өөрийн бодолтойгоо санал нийлэхгүй хүнийг эрс шүүмжилдэг, бас нилээд арьс үзэлний үзэлтэй (Америкт дургүй, Хятадад дургүй, Солонгост дургүй, Араб болон хар арьстангууд, Энэтхэг, Филиппинчүүдэд нугасгүй) нэг тийм хүн юм шиг санагдсан.

Энэ хүний энд тэндэхийн улс оронд очиж сээгэс хийсэн тэмдэглэл нь маш сонирхолтой, тэр улсад нь очмоор санагдахаар болохоор нь амтанд нь орчихсон, *ажлаасаа гараад ер нь жоохон дэмий тэнэдэг ч юм бил үү* гэсэн юм бодонгоо уншиж байна...
Үгүй мөн *уруу татагдах*-даа мундаг хүн шүү би, ккк.

За тэр ч яахав.

Энэ хүний бичсэн, дэлхийн хамгийн хамгийн @сексийн талаар гэсэн бичлэгийг нь сонирхуулаад оруулчих уу? Дараа зав болон тух, дур хүрвэл бусад сонирхолтой бичлэгүүдээс нь (дэлхийн үндэстэнгүүдийн гомо сексийн талаар ч юм уу) оруулах гээд үзнэ ээ.

Мэдээж энэ хүний хувийн сонирхол маш ихээр тусгагдсан учир, хүн болгон санал нийлэх албагүй байх.

1. Хамгийн гуаа үзэсгэлэнтэй эрэгтэйчүүдтэй улс:

Европуудын ярьдагаар, хамгийн үзэсгэлэнтэй эрэгтэйчүүдтэй улс нь Португаль, хамгийн үзэсгэлэнтэй хүүхэнтэй улс нь Швед юм байх.

Өөрөөр хэлбэл, эрэгтэй бол өмнөд Европ, эмэгтэй бол хойд Европ сайхан гэж.
Миний хувьд ч гэсэн Португалд очиж үзэхэд ч гэсэн, эрэгтэйчүүд нь цаанаа л нэг секси, фермонтой санагдаж байсаныгаа санаж байна. Зөвхөн царайгаар нь харах юм бол, адилхан Латин цустай Франц, Италичууд ч гэсэн сайхан залуус олонтой, ийм айхтар *харангуут л жирэмсэлчихмээр* фермонтой залуус бол Португальд хамаагүй олон юм шиг.

Энэ Португалчууд нь хар арьстантай холилдохоор ёстой зүүдэнд ормоор сайхан залуус, хүүхнүүд төрдөг нь Бразилийн хүүхэн, залуусыг харахад л илт байгаа учир, Португалийг дэлхийн хамгийн гуаа үзэсгэлэнтэй эрэгтэйчүүдтэй улс гээд хэлчихэд нэг их буруудахгүй мэт.


Асуулт: Дэлхий дээр хамгийн том боожгоотой улс аль вэ?
Хариулт: Жамайка!

Хэдэн жилийн өмнө Бразилд очоод, Бразилчуудын том боовонд нь гайхаш тасраад, тэд нарын эрхтэнийг Амазон голын эрэг дээр Анаконда гэж нэрлэж байсан боловч, түүний дараа, түүнтэй ч зүйрлүүлэшгүй том эрхтэнтэй улсууд Жамайка гэж сонсов.

Порно сайтнаас харж байхад, үнэн бололтой. Жинхэнэ Анаконда=нууд Жамайкад байсан гэж...

Асуулт: Дэлхий дээр хамгийн жижигхэн боожгоотой улс аль вэ?
Хариулт: Хятад!

Солонгосчуудыг асар бичхэн гэж ярьдаг юм билээ л дээ, гэхдээ би Солонгос хүнтэй явалдаж үзээгүй болохоор сайн мэдэхгүй юм.

Хятадуудын хувьд, Тайланд, Филиппиний хятад гаралтай залуустай унтаж үзсэн боловч, боожгоо нь яалт ч үгүй бичхэн байсан. 180 см өндөртэй хирнээ л юм бичхэн бичхэн.

Дашрамд хэлэхэд, Япончууд, залуухан хүүхдүүдийг л онцлоод хэлэх юм бол нилээдгүй том гэж бодож байна (үүнтэй санал нийлж байна. Дашрамд дурдахад, Солонгосчууд миний үзсэн дотор хамгийн жижигхэн: По ажаа). Мэдээж, Европууд, хар арьстантай харьцуулбал жижиг ч гэсэн, Ази дотроо бол гайгүй томдоо орох байх.

Асуулт: Дэлхий дээр хамгийн сээгси өгзөгтэй улс аль вэ?
Хариулт: Алжир!

Алжир гэхээр хаана байдаг гээд нэг их мэдэхгүй байж магадгүй, гэхдээ Алжирийн алдартай хүн гэвэл, Францын хөл бөмбөгчин Жидан нь Алжирын цагаачийн хүүхэд гэхээр мэдэх байх.

Алжирт очсон байхдаа залуучуудын бөгс үгүй мөн их харцаараа мөлжсөнсөн...
Алжир эрчүүдийн өгзөг нь, Египтүүдийнх шиг том биш, жижигхэн, булчинлаг байх нь их.


Асуулт: Дэлхий дээр хамгийн сээгэсдээ сайн улс аль вэ?
Хариулт: Параанцууд.

Параанцууд, тийм секси орчин бүрдүүлэхдээ аймаар сайн. Мэдээж үнсэлцэхдээ ч гэсэн. Франц хүнтэй секс хийж байхад бараг л порно кинод тоглож байгаа юм шиг санагддаг юм.

Асуулт: Дэлхий дээр хамгийн сексдээ муу улс аль вэ?
Хариулт: Швед, Дани, Норвег

Хойд Европ, ер нь тэр чигээрээ шал дэмий. Угаасаа секст тийм дуртай биш дээрээсээ, том биетэй хирнээ жижигхэн боожгоотой. Тэгээд сексийн техник тал дээрээ бол бүр нойлын ногоон тэг.

Хойд Европын хүүхнүүд яагаад цагаач харууд, эсвэл латин эрэгтэйчүүдтэй нийлээд бамбиралцаад байдагыг бол ойлгосон.

Нэмэхэд, Англичууд. Сексд дуртай, байнга хийдэг хирнээ, ерөөсөө сексдээ сайжирдаггүй, тэр ер нь авьяасгүйнх байх аа...


Асуулт: Дэлхий дээр хамгийн гомо секс ихтэй (эрчүүд хоорондоо секс их хийдэг) улс аль вэ?
Хариулт: Судан болон Кениа. Кениа-гийн хувьд энэтхэгийн далайн эрэг зүгрүүгээ.

Үнэндээ, Судан болон Кениа, аль аль нь ижил хүйстэнтэйгээ явалдах нь хориотой бөгөөд, баригдвал цаазаар авахуулдаг юм л даа..

Гэхдээ хэрвээ энэ хуулиа үнэхээр хэрэгжүүлээд эхлэх юм бол, Суданы бүх эрэгтэйчүүд, Кенийн эрэгтэйчүүдийн 1/3 нь цаазаар авахуулуулж таарах байх.

Дээр нь энэ улсуудад, ижил хүйстэнтэйгээ явалдсаны төлөө цаазаар авахуулсан хүн байдаггүй гэдэгийг харахад, амьдрал дээрээ ижил хүйстэнтэйгээ явалдахын хүлээн зөвшөөрсөн улсууд гэж бодож байна.

Өдий болтол 50 гаруй улсаар аялсан боловч, Кениа, Суданаас амархан эрэгтэй хүнтэй сээгэс хийж болох газар байгаагүй мэт. Хэрвээ боломж байвал нэг очоод үзээрэй.

Асуулт: Дэлхий дээр хамгийн гомосексийг хүлээн зөвшөөрдөг улс аль вэ?
Хариулт: Энэ ч хэлүүлэлтгүй Тайланд гэх байх. Дараад нь Филиппин орох болов уу.

Гэхдээ Тайландых хувьд, секс индастри мундаг хөгжсөн нь сайн боловч, биеэ үнэлж байгаа хүмүүс нь жоохон тиймхэн нь муу тал байх... Ойрын үед гадаад жуулчдын мөнгө хулгайлсан гэх зэргээс эхлээд гэмт хэрэг ихсэж байгаа нь энэ улсын энэ салбарыг яваандаа устгах нөхцөл нь болж ч магадгүй юм... Гэхдээ эсрэгээрээ тэр нь Тайландад өөрт нь ашигтай ч юм болов уу? Сайн мэдэхгүй юм аа...

Асуулт: Дэлхий дээр хамгийн олон гомотой улс?
Хариулт: Хятад.

Хүн амын тоон нь угаасаа асар их болохоор.
Зарим тооцоогоор 30 сая гомо байдаг гэх юм бил ээ... Гэхдээ, бичхэн боовтой 30 сая гомо байлаа гээд ч дээ...

Ааааа, Бразил явмаар байна!


Monday, October 03, 2011

Some nice pic a friend of mine gave me

Manai 10 jiliin angiin ohin iim zurag nadad zoriulj yavuulj!

Such a sweet girl!! :-) and thanks.

But, hey! You are wrong on one thing!

I am smart!! (lol)
I am handsome (lol)

but I am not a "nice person"!!

So that should make me a "jerk" category guy, kkk





Anyways, thanks much and I am dedicating this pic to many "smart", "handsome" and "nice" gays.


Monday, September 26, 2011

https://www.passports.gov.au/web/sexgenderapplicants.aspx

Avstralid, er/em gedgees gadna X gedeg gender (intersex/transsexual etc) avch boldog bolson gene shuu.
Mundag yum aa te?

Sunday, September 25, 2011

Pet







Iim pet-tei bolov.

23 nastai, er.

Uuruu hool hiij idej chaddag, gargaj zugaaluulah shaardlagagui. Jorlond biye daagaad orchihdog.

Arhi uguhuur bayarlaad suulee sharvalzuuldag.

Huvtsasny shkafand amidarch baigaa. (oshiire)

Straight.
Judogoor hicheellej baisan tul goyo biyetei.
Teverch barihad durguitsdeggui. Gaigui tom boojgootoi.

neg tiimerhuu neg iimerhuu

Friday, September 23, 2011

Some pics from Sapporo Parade


Neeree turuuchiin hagas butensaind Sapporo yavj irsen yum baina.
Parade uzeh gej, bishee oroltsoh gej???

Gantsaaraa uhas hiigeed irsen.

Medeej yavahdaa piavnaasaa ugjaastai...




Gantsaaraa bolohoor, untaj hevteh gazartaa neg ih mungu zartsuulahgui geed, jiriin hotelnii 1/4 hirtei unetei baidag capsule hotel-d honoostoi.
Lag "zugnult kinon deer gardag" yum shig baigaaz?







Gantsaaraa zugaalahad durgui bish ch gesen, hool idehdee gantsaaraa ideh joohon tiimhen baidag yum... Olon yum amsaj ideh durtai mani meted bol bur nen yalanguyaa.

Ziag tegeed parade



Neg tiimerhuu, neg iimerhuu

Wednesday, September 21, 2011

Gay magazine cover pages

Gay Mongolia shig, gay setguuliin cover page oruulj uzye baiz