Wednesday, July 27, 2011

Gomo : Үзлийн юм, яаг сээгэс хийж харагдаач, матар чинь!! гэдэг ранкинг

1-р байр, Мизушима Хиро (жүжигчин).... Гомо биш олонхийн санал асуулгаар 2009 онд *хамгийн үзэсгэлэн гуа залуу*-гаар тодорч байсан юм байх... Гомо нар матар гээд, стрэйтүүд үзэсгэлэнтэй гээд... Дайн шүү, дажин шүү





http://patatepatata.blogspot.com/2009/04/blog-post_22.html

2. Миура Харума.. Энийг ч мэдэхгүй юм байна




3. Кимура Такуяа (жүжигчин, бүжигчин, дуучин...) Хүүхнүүд үхэн хатдаг залуу... Гэхдээ гэй хүмүүсийн дунд энэ залууг секси, нэг удаа секс хийчих юмсан ч гэдэг юм уу, үерхэх юмсан гэж ярих хүн харж байгаагүй юм байна...
Дээдэх олон нийтийн ранкаар 4-р байранд орсон байх юм.



4. Койкэ Тэппэй - Энэ ч гэсэн хүүхнүүд хөөрхөн гээд байдаг санагдаж байна.




5. Огури Шүн (жүжигчин) - богинохон үстэй байхдаа гэхдээ гайгүй хөөрхөн байсан санагдах юм...





6. Канада Сатоши?? Мэдэхгүй хүн байна...




7. Камэнаши Казуя. Каттүн гээд хамтлагийн гишүүн. Бас л япон хүүхнүүд үхээд хатаад байдаг санагдаж байна...




8. Фужихара Татсуя. Бас л хүүхнүүд үхэж хатаад байдаг....




9. Фүкүяма Масахару. Олон жил *хамгийн секси эрэгтэй* гэж эмэгтэй хүмүүс сонгож ирсэн залуу... Яагаад матар гэж байгааг мэдэхгүй юм. Миний хувьд нэг их айхтар сонирхол байхгүй ч гэсэн, унтая гээд гуйгаад байвал ганц удаа шаалгах / шаах бол боломжийн...

Япон гомонуудын дуртай эрэгтэй алдартай хүмүүс

Япон гомонуудын дуртай / секс хийж үзмээр болон секс хиймээргүй эрэгтэй алдартай хүмүүс

Хүн хүний сонирхол өөр л дөө. Гэхдээ аль ч юманд бас тодорхой хэмжээний олонх байдаг юм шиг

Ингээд японы гэй хүмүүсээс судалгаа авсан *дуртай залуу* *секс хийж үзэх юмсан гэж боддог залуу* * секс ? яг ш дээ, ийм матартай!!!* гэж боддог залуусын ранкинг байсан болохоор оруулаад үзэв


А. Дуртай / гоё залуу ранкинг

1. Кэндо Кобаяши (яг юу юм мэдэхгүй, гэхдээ зурагтаар гараад байдаг юм. Эршүүд, ах маягтай төрхөнд нь гомо нар дуртай байдаг байх)


Монголд иймэрхүү залуу бол хог шиг их байгаадаа тэ?

2. Сакагучи Кэнжи )- Жүжигчин. Спортондоо сайн болов уу гэмээр төрх, фермон үнэртүүлсэн байдалд нь гомо нар дуртай болов уу


3. Мизобата Жүнпэй гэдэг жүжигчин. Би л лав мэддэггүй байсан юм байна.


4. Ацүши - Эгзайл гэдэг хамтлагийн дуучин


5. Ито Хидэаки - Jujigchin

6. Окада Шиничи



7. Сасаки Кэнсүкэ

Is this true?

http://www.sgn.org/sgnnews39_14/page18.cfm


Gay men murdered in Mongolia
by Mike Andrew - SGN Staff Writer

Two brutal murders of Gay men have shocked Mongolia's small LGBT community.

The Mongolia LGBT Center, based in Ulaanbaatar, the country's capital, identified the first victim as 'A Gay male of 40 to 50 years of age who went by the nickname 'S' in the community, a dentist by profession who had a practice in Zuunkharaa town, Selenge province.'

The second victim was 'an HIV-positive Bisexual male 'E,' of 40 to 45 years of age, one of the founders of a community-based non-governmental organization working for HIV-positive people.'

According to the Mongolia LGBT Center, E's 'mutilated body was found on 24 or 25 March 2011: his right hand was cut off and his body was burnt.'

'Although it is obvious that these are hate crimes, police questioned only Gay and Bisexual males in the city in relation to the latest murder as the Gay and Bisexual males are immediately considered automatic suspects in such cases,' the Center said.

The LGBT Center is Mongolia's first human rights NGO.

The Center was finally registered with the government in 2009, after a three-year struggle for official permission to operate.

The name of the organization 'conflicts with Mongolian customs and traditions and has the potential to set the wrong example for youth and adolescents,' an official rejection letter stated.

The government backed down and registered the LGBT Center only after appeals from international human rights organizations, and the direct intervention of the Mongolian presidential advisor for human rights and public participation policy, Oyungerel Tsedevdamba.

Discrimination and human rights abuses against sexual minorities are widespread in Mongolia, according to the Mongolian Minorities Report that was presented at the U.N. Human Rights Council's first Universal Periodic Review (UPR) presented November 2 last year.

'LGBT people have been viciously targeted, beaten and raped; they've been kicked out of their homes and lost their jobs. Rampant discrimination has also forced people to seek asylum to escape constant threats to their lives,' Robyn Garner, executive director of the LGBT Centre, said at the UPR meeting.

While LGBT people in Mongolia have been targets for discrimination and violence in the past, there had recently been hopeful signs that the government was interested in protecting LGBT rights.

For the first time, Mongolian officials discussed LGBT issues at the November UPR meeting in Geneva. At the meeting, seven member states offered Mongolia recommendations for passing anti-discrimination legislation to enhance legal protections for sexual minorities.

Mongolia is a large but sparsely populated country of less than 3 million people.

It became independent of China in 1911, but fell under the influence of the Soviet Union in 1924. The Communist government collapsed in 1990.

LGBT rights activists blame Communist-era ideology for modern-day intolerance.

'Our ancient Buddhist and shamanistic beliefs tolerated and accepted sexual diversity. But the very tolerant traditions have been lost just like our monasteries & and with time, people have forgotten,' said LGBT Center activist Tsedendemberel.

Tsedendemberel added that most Mongolians view homosexuality largely as a Western phenomenon.

One of the few Mongolian Gay men to come out in the open and actively campaign to end discrimination against LGBT persons, Tsedendemberel said he and his family are increasingly anxious about his safety.

Tell a friend:

Share on Facebook

Share on MySpace!
Share on Delicious
Share on StumbleUpon!




Saturday, July 23, 2011

Ikemen

Бусдын гуа үзэсгэлэн, юмыг хэрхэн хардаг талаар шүүмжлэх гэдэг утгагүй л дээ...
Нэгэнд нь хачин эв хавгүй бүдүүн мүдүүн харагдсан хүн, нөгөө хүнд нь асар сээгсий харагдах алийг тэр гэхэв.

Эсвэл манай Баябага ажаа шиг тэ? Үрчийсэн өвгөн энэ тэр үзэсгэлэн гуа харагдах ч юм уу?

Хоёрдугаар хороололд хаях хог байдаггүй гэдэг үг байдаг юм.
Ямар ч *царай муутай* хүн байсан, тэр хүнийг *гоё залуу* гэж харах нэгэн олдож л таарна гэдэг ч юм уу тэ?

Гэхдээ хүний өөрөө өөрийгөө гэж харах гуа үзэсгэлэн гэдэг бас нэг өөр мэт тэ?
Сүүлийн үед, бүдүүкад дуртай (Гэй Монголиа-дээр яриад байгаа Баавгай)-нд дуртай хүмүүс надруу хандрах хандлагатай болоод...
Дуртайдаа баавгай болоод байгаа юм биш, байгалийн жамаар таргалаад байгаа болохоос тэ???
Амьхандаа турчих гээд л үзэж тараад л байгаа, дийлэхгүй л байгаа болохоос...

Эртээр нэг 20той пацантай шаалцсан юм л даа...
Тэгсэн... Монголд нялх хүүхдийн гэдсийг нь амаараа үлээдэг дээ? Пппxxxпппxxxx, А А А А энэ тэр гээд??? Тэрэн шиг, гэдэс рүү үлээснээ * Поча поча шитэ иру, Дэбү жанай ё? Поча поча шитэ иру* (Памбалзаад, хөөрхөн! Бүдүүн биш л дээ, гэхдээ памбалзаад гоё) гээд, хуний санаа зовж байгаа юмыг хэлж дургүй хүргэсэн. Алгадаад авмаар санагдаж билээ, ккк

За тэр ч яахав. Тэр талаар ярих гээгүй юм.

Сүүлийн үед зарим нэг хүмүүсийн гуа үзэсгэлэнгийн талын ойлголтыг сайн ойлгохгүй юм аа...
Нөгөө турахымсан гэсээр байгаад хэтрүүлчихдэг 'anorexia nervosa) моделуудтай адилхан байх л даа...








Энэ сүүлийн үед Хятадад их дэлгэрээд байгаа *сайхан залуугийн төрх*-ний нэг юм байх, кккк









Ямар санагдав? kkk

Monday, July 11, 2011

Uchigdur

Pyupil

gedeg artist-yn tuhai kino uzev


Barimtat kino.

Emegtei boloh huseltei bolovch eregtei huuhed.
Ter setgeliin hudulguunii unbalance-aa huvtsas hiiheer ilerhiilj baisan ni yavaandaa delhiid huleen zuvshuurugdsun art bolson gesen, tiim kino.

En kinog avah yavtsad eregteigees huisee soliulah (yag ch bish ee... Tumsuguu avah buyuu, Mongoloor *zasah* mes zasald oroh hesegtei.) hurtel yavtsyg davhar uzuulsen ni sonirholtoi sanagdav. Harsaar baital, kino garah 90 minutyn dotor sahaltai eregtei huuhdees uzesgelentei emegtei huuhed bolchih bolohoor, uneheer sonirholtoi!!!

Was so interesting!!!!









Thursday, July 07, 2011

Prisoners

Deer uyed eniig oruulj bail uu yaalaa...
Ugaasaa aldartai bolohoor humuus medeh baih l daa.
Philippin-ii Cebu arlyn shorongiinhon.

Gehdee manai Mongolyn shoronguud ch gesen iimerhuu, duutai hogjimtei ene ter bol shorond baigaa humuus ni ch gesen arai uur baih baih te?

Za sain medehgui yum, kkk



Tuesday, July 05, 2011

Lady GaGa




Lady GaGa, Yapond irsen chini lag huvtsaslasan baina geed enuugeer neg shuugildaad l baina, kkk

Tetsuko no heya geed nevtruulegt orson, ter nevtruulegchiinh ni usnii helbertei adilhan helbertei huvtsas hiij umsuj irsen baiv!

So cool & humorous






BTW, Yapony evgiu huvtsas geheer ene Kobayashi Sachiko...

Video game-nii boss shig, kkk




Neg tiimerhuu, neg iimerhuu

Monday, July 04, 2011

AIDS another story

Эртээр ДОХ-оор өвчилсөн хүний өдрийн тэмдэглэлийг орчуулж оруулсан, зарим нэг хүмүүс *өө, тэгээд одоо болтол үхээгүй байгаа юм уу?* гэсэн *хүсэлт? / гомдол?* тавьсан байсан тул, өнөөдөр завтай байгаа дээрээ эхлээд орчуулж тавья гэж бодож байсан *Миний найз залуу ДОХ-оор нас барсан* гэдэг бичлэгийг орчуулж үзэхээр шийдлээ, ккк

Үгүй нээрээ хүний мууд дуртай хүмүүс шүү...

Аль эсвэл үхэлтэй хагацалтай кино үзэж жоохон уйлж авдаг гэдэг шиг, тийм юм хүлээж байсан юм болов уу? ккк

За юу ч болсон орчуулах гээд үзье. Нилээд уянгын паналтай, жоохон хулхины санагдсан болохоор орчуулахаа болих гэсэнээ, гэхдээ яахав тэ?
----------------------------

Thursday, June 30, 2011

Poipoipoipoipoipoipopiiii

 Толгойнд нэг дуу орж ирчихээд эргэлдээд салдаггүй үе байдаг даа?

Өнөөдөр энэ нэг балай дуу орж ирчихээд...







Хаана явж байгаад ч ийм дуу олоод сонсчихсон юм, ямар ч сайн цээжилчихсэн юм...
Өнөөдөр ажил дээрээ, жорлон орох замдаа лаг амандаа дуулчихсан явж байсан чинь даргатайгаа дайралдчихсан...

Ичиж үхэхээ шахсан...

Тэгээд ямар дуу гэдгийг нь ч мэдэхгүй байгаад, харьж ирээд хайсан, ийм гачин дуу байсан, бүр сэтгэлээр унав ш д...

30н хэд хүрчихээд, арай ч дээ нээрээ тэ?

Wednesday, June 29, 2011

aar shaar

Зиаг байз, хүнээс юм ирэхийг хүлээнгээ, зүгээр суухаар зүлгэж суух уу даа?

Шөнийн 11 хагасд хүн лүү баахан бичгийн ажил явуулчихаад *өнөөдрийн дотор шалгачихаад буцаагаад явуул* гэж захиргаадчихаад, одоо буцаж ирэхийг нь хүлээгээд сууж байна.

Муусайн хуульчид гэж цаг наргүй ажилладаг хөөрхийлөлтэй амьтад шүү нээрээ...
Одоо яаая гэхэв, мөнгөний төлөө сүнсээ худалдчихсан хүмүүс юм чинь, хохь чинь л гэлтэ...

Гэхдээ тэрнээс хариу ирэхийг хүлээгээд цаг наргүй суух би ч гэсэн хөөрхийлөлтэй мэт... Одоо 2 цаг болж байна. Хэдэн цагт хариу ирэх юм байгаа юм...
Хариу нь ирэхээр Хонг Конг-д байгаа цуг ажилладаг хүнтэйгээ шалгаад, хэрвээ онцгүй санагдвал буцааж утасдаж ингэнэ тэгнэ гэсэн юм яриад... Өнөөдөр xэд гэж харих юм бол оо???

За тэр ч яахав.

Сүүлийн үед хүн амьтан тоохгүй байна гэсэн чинь, *нөгөө сайхан гуа үзэсгэлэн чинь яачихсан юм!?* энэ тэр гээд даапаалах хүн энэ блогийн сэтгэгдэл дээр мэр сэр байх болсон байлээ.

Хичнээн гуа үзэсгэлэнтэй байлаа гээд, хүн чинь бас төсөөрдөг юм байгаа биз дээ айн??
Зав муутай, эр хүний бараа харалгүй удахаар чинь....
Тэгээд ч эрийг нас дарна гэдэг зүйл байгаа??
Ер нь тэгээд, цэвэр ичимтгий болж төрсөн нь миний буруу юу айн???

За тэр ч бас яахав.

AIDS/HIV tugsgul

Орчуулгын үргэлжлэл 3

---------------------------

2009 оны 7 сарын 27
Гадаа бороо орсоор...


Tuesday, June 28, 2011

AIDS/ HIV 2

Orchuulgyn urgeljlel


-----------

2009 оны 6 сарын 16
Өвчний шинж тэмдэг илрэв...

Monday, June 27, 2011

AIDS

ДОХ-оор үхсэн найз залуугийнхаа тухай бичсэн нэг хүний бичлэгийг оруулах гэснээ, жоохон уянгын халилтай санагдсан тул болиод, ХДХВ-тэй гэдгээ мэдсэн нэг залуугийн өдрийн тэмдэглэлээс ганц нэгийг оруулж үзье. Сонирхолтой санагдсан хэсгээсээ орчуулаад, тэгээд уйдахаараа оруулахаа болих байх. Одоо 30 орчим настай залуу, 2009 онд анх өөрийгөө ХДХВ-тай гэдгээ мэдсэн юм байна. (Энэ залуугийн ярианы хэлбэр нь гэхдээ бүүр нэг *ЯПОН* маягтай, тойруу маягаар бичсэн байсан болохоор, орчуулахад аймаар хэцүү юм... хэтэрхий *ЯПОН* маягийн үг хэрэглэсэн байвал уучлана биз)

-----------------------------

Thursday, June 23, 2011

Heluu

Deer uyed, eregtei gormon uugaad baihaar emegtei hunii heluu tomrood, jijighen boojgoo shig boldog gej yarij baisan daa?

Zurag haisan, tustei zurag bailee.

Aihgui bol doodoh zurgiig uzne uu! kk

Critoris

Tuesday, June 21, 2011

blah blah

Сүүлийн үед ажил ихтэй байгаагаас болоод стрэссдээд байгаа юм уу, архиа хэтрүүлэх хандлагатай.

Ажлын өдрөөр архи ууж чадахгүй байна гээд сэсстрэсдээд тав дахь, хагассайн уугаад эхлэхээр, согтуу шахуу байж байтал дахиад ажлын өдөр нь эхэлчих юм, үйлтэй юм...

Гэхдээ тэгээд архи уухгүйгээр өөр яаж амралтын өдрийг өнгөрөөдөг талаар ойлголтоо мартаад одоо ч чадахаа больсон байлээ..

Guys on high-heels

Girls Generation geed Solongosyn undur usgiin deer bujigledeg hamtlag baidag daa?
"Gee gee gee" geed duulaad baidag.

Ted nararhuu bujigledeg, undur usgiitei gutal umsdug iim hamtlag garaad irchihej, kkk
Deer uyed oruukj baisan Beyonce-iin bujig degleech, Johnte Moaning shig ch yum shig hudulguuntei yum.

Muusain gaj yumnuudyg neg haraadahaarai tamine ee, kkk




Sunday, June 12, 2011

Wednesday, June 08, 2011

Зах замбармаагүй хорвоо, хормой...



Дэлхийн сүйрэл дөхөж байгаагийн шинж! Энэ муусайн гомонууд олшроод байгаа нь! гэж ярьдаг байсан цаг ер нь хараад байхад нилээд хуучирсан бололтой.

Хэрвээ чи тиймэрхүү юм ярьж байх юм бол, орчин цагийн хүүхдүүд хамраа ухангаа шоолон инээлдэх байх шүү! Та чинь арай 20-р зуунд төрсөн юм биш биз дээ? энэ тэр гээд...

Мань мэтийн хуучинсаг гарууд бол тэгээд ер нь ертөнцийн хөгжил дэвшлийг гүйцэж чадахгүй, таягаа бариад догонцож хойноос нь хөөцөлдөх гэж нэг оролдоод, бүдэрч нэг үзээд хэцүү юм шиг байгаа юм...

Саяхан л *ХО! ГОМО ГЭЖ ТИЙМ ГАЖ ЮМ БАЙДАГ ЮМ УУ??* гээд сууж байсан чинь, тэ??

Ойрын үед завгүй нь хэтрээд, асар даруухан байсан юм. Архи ч уухгүй, уусан ч гэртээ уусан шиг.
Өглөө ажилдаа гарчихаад, шөнө 2-3 гэж харьж ирчихээд, 1-2 цаг зурагт харангаа 2-3 лонх пиаваа цааш нь харуулчихаад, тэгээд л унтаад өгнө. Нэг бодлын тэжээмэл амьтан ч юм уу, ажилчин шоргоолж ч юм уу, тэрэн шиг, бодож санах юмгүй амар амьдрал. Тэрэндээ зохицоод ч тэр үү, таргалаад, мах суугаад, намба суугаад нээг л сайхан парлийсан шар авгай болох талруугаа.... Өөрийн амьдрал доторх нэг гиннесээ эвдчихсэн гээд л бодчих. *По-гийн амьдралын хамгийн хүнд жинтэй хүн!* гэдэг амжилтаа...

Тэгээд, өчигдөр орой эрт тарахаар нь (12 хагас гэж тарсан юм), эхлээд лаг маршрутаараа шууд гэрийн зүг гэлдэрдэг юм уу гээд байж ажлаасаа гарах гээд байж байсан, манай ажлын нэг залуу лаг нүд нь гэрэлтчихсэн, нээх мишээсэн амьтан ажлаасаа гараад явж байнаа аа?

Жижигхэн биетэй, хөөрхөн моньд байдаг юм.

*Зиаг чи яахна уу? Яагаад бөөн гэрэл мэрэл цацруулчихсан байж байгаа юм?* гэсэн чинь, *эрт тарсан болохоороо Роппонги явж архи уулаа!* гэнэ ээ...

Үгүй нээрээ. Ганцаараа явж архи ууна гэж ярьж байгаа болохоор, явах газар нь ойлгомжтой. Кабакура (Японы орчин үеийн гэйша гэх юм уу даа? Архи уухаар хажууд нь нэг хүүхэн ирж суугаад архи уудаг гэх юм уу даа?) л байж таарна.

*Одоо гараад, Роппонги орсоор байтал 1 болно. Хэд хүртэл уухна уу?* гэсэн
* За 3 энэ тэр хүртэл л уух байх. Маргааш 7 хагасаас ажил дээр ирэх хэрэгтэй болохоор* гэж байсан.


Хм... Жоохон юм байж бас хүүхэн мүүхэн хөөцөлдөнө оо тэ?
Эгдүү хүрээд, хатгаад авмаар санагдсан ч, тэгэс гээд биеэ бариад, тэвчээд өнгөрөөв.

Би юугаараа дутдаг юм гээд 2-р хороолол явав.
Ойрын үед хааяа ордог нэг бар байдаг юм. Барны ажилчид нь 20-23 орчим насны хөөрхөн хөөрхөн жаалууд ихтэй болохоор, очиж *нүд хужирладаг* ажилтай (<=== уулыг цас, эрийг нас аа гэж... Нүд хужирлах төдийгөөр сэтгэл нь ханадаг хүн байгаагүй л юмсан...)

Яваад орсон, нэг их хөөрхөн биш ажилчин нь ганцаараа, тэгээд надаас өөр үйлчлүүлэгч алга...
Худлаа үнэн пян халчихсан сууж байсан чинь хаалга онгойгоод, шинээр үйлчлүүлэгч орж ирэв.

ЯМАР ЗАЛУУ БАЙГАА БОЛ? ЯАВАЛ ЧАМАЙГ АМСАХ БОЛ? гээд лаг догдлоод эргээд харсан чинь, өөр баранд их ордог таньдаг ХҮҮХЭН байж таараад...

Уур ч хүрэх шиг, инээд ч хүрэх шиг...

ХҮНИЙ АНГИЙН ТАЛБАРЫГ БИТГИЙ САДАА БОЛООД БАЙГААЧ!! гэж уурлахаа шахав.
Хүн адилхан гомогоо олдог ганц бар байсан, тэнд хүртэл ийм стрэйт хүүхнүүд дүүрчихээр...Би одоо хаачих вэ тэ? Ядарсан бэлгийн цөөнхийхний байх газрыг булаагаад энэ муусайн хүүхнүүд (лол)


Муу хогийг, байдаг газарт нь хүргэж өгье гэж бодоод, *АЛИВ НАДАД НЭГ АРХИ ХУНДАГЛАЖ ӨГ!! ЧИ ДААНА ШҮҮ!! ЭМЭГТЭЙ ЮМ ЧИНь! ТЭГЧЭЭД ХОЮУЛАА ГАРЧ XXX ГЭДЭГ БАР ЛУУ ЯВъЯ! ЧАМД ТЭР Нь Л ЗОХИНО!!!* гэж жаал дээрэлхэж архи даалгаж уучихаад дагуулаад гарсан. Яг гарах үеэр лаг хөөрхөн залуу орж ирж энэ тэр гонсойлгосон... Хальт нүдээрээ бороо шиврүүлчихээд л гарах шив дээ..

Тэгээд нөгөө барандаа орчихоод барны эзэнд нь нөгөө хүүхнээ ховлов.

*Энэ нэг юм чинь, хүний ангийн талбарт дураараа орж ирээд байх юм...* гэсэн чинь
*Ан, наадах чинь угаасаа 2-р хорооллоос залуу уургалж харих тал дээрээ алдартай шдээ. Гомо нарын дундаас сээгэс хийх хүнээ олдог гэхээр, үгүй бас мундаг гар шүү* гэж авсан...

Ёстой гаж!!! Пээ пүү, еэ бүү үзэгд!!! ккк

Тэгээд эргэн тойрноо ажилгасан чинь...

Уг нь гомо бар хирнээ, би болон барны эзнээс өөр гомо хүн байхгүй байсан гэхээр...
Байгаа хүмүүс нь, 40 орчим настай сэтгүүлийн редактор (2-р хорооллоос сээгсийн хэрэгцээгээ хангадаг) хүүхэн, 50 орчим насны хүүхэдтэй айлын авгай (энэ дээр үед хүүхдээ дагуулж гэй баранд ирж байсан), транссексуаль хүний порно кино хийдэг шулуун эрэгтэй, транссексуальтай сээгэс хийх хүслэнгийнхээ тухай лекц унших (боожгоо гоё хүүхэн ямар сүпер болох талаар л баахан юм яриад байсан, сайн санахгүй байна) 35-6-тай шулуун залуу, эрэгтэй хүний *эмэгчин авир гаргах*-аас таашаал авдаг садист эмэгтэй, гомо-той гэрлэсэн, бүх биендээ гоо сайхны мэс засал хийлгэсэн 50 орчим насны зохиолч эмэгтэй...

Каос! Юу нь юу болоод байгаа юм бүү мэд...

Өөрийгөө цорын ганц *ГАЖ БУС* хүн гэж мэдэрсэн нэгэн агшин байв, ккк.

Тэгээд, боожгоотой хүүхэний талаар хүмүүсийн мэтгэлцэхийг жаал сонсож байгаад гараад, буцаад эхний байсан бар луугаа явав. Нөгөө хүүхнээ мэдээж байдаг газарт нь хаячихаад.

Гарахад хөөрхөн залуу байсан, одоо байж байж магадгүй гэж найдаад.
Буцаад яваад орсон, нөгөөх чинь аль хэзээний өөр залуу уургалчихсан, хажуудаа суулгачихсан байж байсан..

Муу хар сэтгүүлч хүүхнээс болоод, хайран юм хайран юм...
Хоцорчихсон.

Энэ хүн ч дүүрч, надад ноогдох тавилангүй байсан юм байлгүй дээ гээд жоохон гомдонгуй сууж байгаад, өөр хүн харахаар сэтгэлээ засаад архиа нэмж уув.

Уг нь надад хүнтэй учрах тэнгэр бол заяасан байсан юм шиг байгаа юм. Юмханаар юм хийх авъяас л байгаагүй болохоос....

Жоохон байж байсан, бас нэг хөөрхөн залуу орж ирсэн. Хажууд суучихаад, *КАНПАЙ!* энэ тэр гээд жоохон юм ярих шинжтэй байсан боловч..

Би гэж нэг бүтэлгүй юм.....ичингүйрэн балайраад....нүүрээ час улаан болгочихоод л, доошоо хараад л, гар хуруугаараа оролдож жоохон сууж байгаад, тэсч чадалгүй гараад гүйчихсэн....

Заяагүй тэ? Бүтэлгүй тэ?
Одоо яая гэхэв. Өдий насалчихаад ингээд 18-т шиг донгиороод байвал өөртөө л гомдохоос??


Гэхдээ нээрээ өдөр ирэх тусам энэ орчлонгийн янзан бүрийн ойлголтуудыг гүйцэж ойлгох гэж хэцүү юм аа...

Өдөр ирэх тусам гомо, лезби, жирийн, энгийн гэдгийг хил хязгаар нь арилаад байгаа юм шиг...
Ямар сайндаа гомо баранд гомо байхгүйдээ тулах вэ дээ тэ?

Нээрээ гомо энэ тэр чинь модноос гарчихсан гээд хэн нь ч билээ яриад байсан.
Одоо модонд байгаа нь *ПАН СЕКСУАЛь*, *ПОЛИ АМОРИ* эд нар юм байх.

Юу л бол юу, яавал яана, ийвэл ийнэ гэсэн хандлага...
Пан сексийг бол ойлгож чадахгүй байгаа юм, яаж мундаг болж төрөхөөрөө хүмүүс тэгж эр эм, илжиг морь ялгахгүй сээгэс хийж чаддаг болдог юм гээд.
Ойлгох ч албагүй л дээ? Тийм хүмүүс байдаг гэдгийг мэдэх, тэгээд түүнийг хүлээн зөвшөөр ч л чадаж байвал

Харин Поли Амори бол яагаад ч юм нэг л ойрхон зүйл шиг санагдаад байгаа юм.
Хүн заавал ганцxан хүнтэй хайрлалцаж дурлалцах ёстой, түүндээ үнэнчээр амьдралыг барах ёстой гэж ер нь ингэхэд хэн шийдвэрлэчихсэн юм?

Тэртэй тэргүй араар нь тавьж явахаас хойш, анхнаасаа харилцан зохицоод, илүү олон хүнийг хүн гэсэн утгаар нь хайрлаад, амьдралаас илүү олон зүйлийг сорж авах нь ганцxан олдох амьдралд илүү сонирхолтой юм биш үү? гэж бодсон шиг.


За за гэхдээ иймэрхүү юм ярихаар *садар самуун сурталчиллаа* гээд загнуулах байх л даа.
Дээрээс нь, поли амор, хэрэгжүүлэхэд хэцүү эд гэдэг нь ч ойлгомжтой болохоор (хардана, хэн нь нэгдүгээрт, хэн нь хоёрдугаарт гэсэн асуудал тавигдана гэх мэт)...

Нэг тиймэрхүү, нэг иймэрхүү

Sunday, May 22, 2011

Zuragnuud

Хааяа нэг юм бичье дээ...

Бичих сонирхолтой сэдэв байхгүй ч гэсэн...
Ойрд зав муутай гүйгээд байгаа, ажилаас өөр сонин сайхан байхгүй...

6 сарын дундуур Тайланд явж ирье гээд билет энэ тэрээ авчихсан байсан, явж чадахаа больчихсон... Шатчихсан...

Айфон-ыхоо зурагнуудыг харж байсан зарим нэг жоохон сонирхолтой зурагнууд байлээ. Оруулаад үзье.



1. Японы зарим нэг утгагүй үнэтэй зүйлс...

Эртээр Исэтан гээд эндэхийн их дэлгүүрийн идэх юмны тасгаар нь өлөн царайлаад жаал явсан, японы утгагүй үнэтэй зүйлс байна аа байна... Хэн, ямар учиртай авдаг юм бүү мэд

- Манго - 15, 750 иен = 195 доллар...


- Меллон (тарвас) = 15,750 иен = 195 доллар


- Үхрийн мах . 100 грам нь 10,500 иен = 130 доллар. 1кг нь 1,300 доллар уу? ккк


- Түрс. 25 грам нь 18,900 иен = 230 орчим доллар... 1кг нь 9,000 доллар гаруй? кк



2. Тогооч По ажаа

Эртээр, мийт пай хийж идэв.




3. Осака явсан юм байна. Дүүрэн эмэгтэйчүүд, ккк




Энэ Японы *зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан галт тэрэг*




Энэ, янханы гудамжаар явсан үеийн бичлэг.

Үүдэндээ нэг нэгээр нь хүүхэн суулгачихсан, хажууд нь нэг эмгэн тэрийгээ зараад сууж байдаг хөгжилтэй юм билээ.

Үнэ нь залуухан хүүхэн бол 15 минут нь 10,000 иен (цагийн 490 доллар), хөгшин хүүхэн бол 30 минут нь 10,000 иен гэдэг юм билээ




Осакагийн бар... жоохон нойрны байсан...


4. Секс мн дээр тавьчихсан байсан энэ хиймэл хүүхний зураг лаг сонирхолтой санагдсан


5. Өчигдөр 2-р хороололд. Хэдэн стрэйт хүүхдүүд ирчихсэн пиво-оор байлдаж тоглоод лаг байлээ, ккк,
Нэг тиймэрхүү нэг иймэрхүү...