Saturday, October 30, 2010

Yapon ailuud

http://web.me.com/taqo/TAQs_Gallery/

Yapon ailuudyn geriin dotorh baidluudyg uzehed sonirholtoi baih baih te???

Monday, October 25, 2010

Нэг хоёр жижигхэн тооцоо...

Нөгөө манай эгч Японд ирчихээд гэрлүүгээ утсаар ярихдаа *энд юмны үнэ өндөр, утсаар ярихад минут нь 10 дойлуур* гээд авч өгч байсан даа?

*Та одоо жоохон баримжаатай ярьж байгаач* гэж би шоолж байсан юм, хэхэ.

Эсвэл гадаадад хүн болгон сарын 10,000 дойлуурын цалин авдаг гэдэг цуу яриа шиг ч юм уу тэ?

Тэрэн шиг улсын их хурлын гишүүд нь бас их гоё баримжаагүй ярьж сурсан юм шиг байна...


Нэг ийм бичлэг байна. Бичлэг ч гэж дээ, ярилцлага??? Гэхдээ манай энэ сэтгүүлчид, ярилцсан юмаа янз бүр болгоод хоол болгохгүй, түүхийгээр нь л тавих юм аа даа тэ??

--------------------------------------------------------------------
УИХ-н гишүүдэд тараасан 1 тэрбум төгрөгний зарцуулалтын жишээ.
Дорнод аймгаас сонгогдсон УИХ гишүүн П.Алтангэрэл:

2.5 тэрбум байтугай 22.5 тэрбум төгрөг хэрэгтэй байна. Дорнод аймагт шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын жагсаалтыг гаргахад доод тал нь 22.4 тэрбум төгрөг хэрэгтэй байна. Гурван сум цэцэрлэггүй. Өрхийн эмнэлэггүй баг байна. Дөрвөн шинэ сургууль барих шаардлагатай. Энэ хөрөнгө оруулалтыг хийхийг сонгогчид шаардаж байгаа. Сангийн яам хөрөнгө оруулалт хийх санал авч байна. Би 22.4 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа жагсаалтаа өгнө.

Гишүүдийн гэж нэрлэдэг тэр мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй. Энэ бол орон нутагт хийж байгаа бүтээн байгуулалт. Жишээлбэл, өрхийн эмнэлгийн барилга барихад зарцуулсан. Гурванзагал сумын сурагчдын дотуур байрыг 154 сая төгрөгөөр заслаа. Аймгийн багш нарын 80 хувийг 424 сая төгрөгөөр зөөврийн компьютертэй болгосон. Халх гол суманд 30 сая төгрөгөөр Соёлын төв барьсан. Жижиг, дунд үйлдвэрлэлийн санд 200 гаруй сая төгрөг өгснөөр асфальт, вакум цонхны үйлдвэр зэрэг 10 гаруй үйлдвэр байгуулж 100 гаруй хүн ажилтай боллоо. Хөрөнгө оруулалтын саналыг оруулснаас хойш миний мэдэл, оролцоо дууссан.


http://news.gogo.mn/r/78120

--------------------------


Зиаг, хүн амыг олноор тооцоод, Монгол улсаа 3 сая хүнтэй гээд тооцчихьё.
Түүнээс 1.5 сая нь Улаанбаатарт амьдардаг гэе.

Тэгэхээр, хөдөө газар 1.5 сая хүн амьдардаг гэсэн үг дээ тэ?
Монгол улс 21н аймагтай.
Эрдэнэт, Дархан гэх мэтийг олон хүнтэй ч гэсэн үл тоомсорлоод хуваавал нэг аймагт 71,500 хүн оногдоно.
Монгол улс 329 сумтай. Нэг сумд ноогдох хүн (аймгийн төв болон жижиг хотуудыг үл тоомсорлоод) 4,500 орчим болж таарч байгаа юм.

Зиаг тэгээд хүн амын 20 хувь нь сурагч гээд бодохоор, 900 сурагчтай болно (хотын сургуулиуд ч тийм олон хүүхэдтэй байдаггүй).
За тэр байрны засварын тухай хаячихья. Барилгын эдийн үнэ цэнэ мэдэхгүй болохоор. Мэддэгээрээ зөөврийн компүүтэрээ бодоод үзье.

Нэг анги 30 хүүхэдтэй гэж бодохоор нийт 30 багштай гэсэн үг болно (олноор бодоод)
Түүний 80% гэхээр 24 ширхэг компьютер. 424 сая-ыг 24-т хуваахаар нэг компьютерийн 17 сая төгрөг.... Сүпер компьютер юм байхдаа???

За тэгээд 22.4 тэрбүм гэдгээр нь бодоод үзье. 72 тойргоос гээд бодохоор, нэг тойрогт оногдох иргэний тоо 20,833 хүн (хөдөөний иргэдээр тооцов).

Хүний 1 саяаас илүү их төгрөг худаг засварлах, байшин будахад хэрэгтэй юм байх....
Нээрээ үгүй мөн баян улс шүү тэ?
Кеинзийн онолоор л ажиллаад байгаа юм шиг байгаа юм тэ? ккк


-- iPhoneから送信

Gadaad yavah humuusiin duu??

Энэ дуунд ёстой дуртай...
Гоё дуу, гоё шүлэг. Ялангуяа сүүлчийн хэсэг.
Ялангуяа гадаад руу их явдаг болсон Монголчуудад аягүй гоё таарсан дуу мэт...




(1) 恋人よ ぼくは旅立つ
  東へと向かう 列車で
  はなやいだ街で 君への贈りもの
  探す 探すつもりだ
  いいえ あなた 私は
  欲しいものは ないのよ
  ただ都会の絵の具に
  染まらないで 帰って
  染まらないで 帰って

(2) 恋人よ 半年が過ぎ
  逢えないが 泣かないでくれ
  都会で流行(ハヤリ)の 指輪を送るよ
  君に 君に似合うはずだ
  いいえ 星のダイヤも
  海に眠る 真珠も
  きっと あなたのキスほど
  きらめくはずないもの
  きらめくはずないもの

(3) 恋人よ いまも素顔で
  くち紅も つけないままか
  見間違うような スーツ着たぼくの
  写真 写真を見てくれ
  いいえ 草にねころぶ
  あなたが好きだったの
  でも 木枯らしのビル街
  からだに気をつけてね
  からだに気をつけてね

(4) 恋人よ 君を忘れて
  変わってく ぼくを許して
  毎日愉快に 過ごす街角
  ぼくは ぼくは帰れない
  あなた 最後のわがまま
  贈りものをねだるわ
  ねえ 涙拭く木綿(モメン)の
  ハンカチーフください
  ハンカチーフください

Монголчлоод үзэв, кэкэкэ

Даалимбан алчуур

Хайрт минь ээ, найз чинь хол явлаа
Зүүн зүг рүү нисэх онгоцонд суугаад
Харийн нутгаас, хачин гоё мөрөөдлөө биелүүлээд
Чамдаа, чамдаа буцаж ирнэ ээ

Үгүй дээ, хонгор минь, найзад чинь
Чамаас хэрэгтэй зүйл үгүй шүү дээ

Гэхдээ холын газар очоод
Эвдэрчихэлгүй шиг л ирээрэй
Эвдэрчихэлгүй шиг л ирээрэй


Хайрт минь ээ, хагас жил өнгөрчээ
Уулзаж чадахгүй дээ битгий гутраарай
Хотод модонд ороод байгаа
Бөгжийг чамдаа зориулъяа
Чамд минь чамд минь үгүй мөн гоё зохино доо

Үгүй дээ хонгор минь
Үзэсгэлэнтэй алмааз болон
Сувдан эдлэл биш биш шүү дээ
Чиний минь үнсэлтээс илүү
Хонгор зүйл үгүй шүү
Хонгор зүйл үгүй шүү

Хайрт минь ээ, чи минь будаг шудаг ч үгүй
Тэр л хэвээрэй байгаа юу даа?
Найз чинь гонжоом өмсөөд, хачин гоё болсоноо
Зургандаа, зургандаа илгээе ээ

Үгүй дээ хонгор минь, чинийхээ өвсөнд хутгалдсан
тэр л төрхөнд чинь хайртай шүү дээ
Гэхдээ, олон хөлийн хотын гудамжинд
Чи минь өөрийгөө бодоорой доо
Чи минь өөрийгөө бодоорой доо

Хайрт минь ээ, чамайгаа мартан
Өөрчлөгдөн одох намайгаа өршөөгөөрэй
Өдөр бүр нэг л сонирхолтой энэ л хотоос
Холдон, буцаж очиж чадахгүй нь ээ

Хонгор минь, сүүлчийн удаа
Минийхээ, гуйлтыг сонсоорой доо
Хайрын нулимсаа арчих
Даалимбан алчуурыг
Даалимбан алчуурыг бэлэглээрэй

Saturday, October 23, 2010

Өчигдөр ажлынхаа газрын хүүхдийн хуриманд очиж ирэв.

Японд ирээд японы хуриманд анх удаа орж үзэж байгаа нь тэр.
Нэг л их ууж идсэн юм байдаг биз гээд нэг их сонирхдоггүй байсан, очиж үзсэн харин дажгүй эд байлээ.

Угаасаа нилээд их хамт ажил хийдэг дотно хүүхэд байсан болоод тэгсэн ч байж магадгүй.

Эхлээд гэр бүл, найз нөхдөөрөө хуримын ёслолоо хийчээд, дараад нь найран дээрээ ажлын газрынхан гэх зэрэг хүмүүсээ дууддаг юм шиг байгаа юм.  Гэхдээ таалагдсан юм нь ерөөлийн спийчүүд.

Манай Монголын хуримнууд (бүгд тийм байдаг эсэхийг мэдэхгүй, гэхдээ миний үзсэн хуримнууд) шиг, учир зүггүй уран гоё үгээр булсан (хамгийн гол нь нэг тийм хоосон) тийм ерөөл биш, нилээд хошигнолтой, бодогдохоор зүйлтээ гоё спийч хийж байлээ.  Спийч хийсэн хүмүүсийн авьяас байсан ч байж магадгүй л дээ...
(Олон жил клиенттайгаа харьцаад сурчихсан, хэл ам сайтай манай дарга,  Кинпачи сэнсэй гээд киноны зохиолч авгай, тэгээд хүмүүст хэрхэн интервью хийх талаар гэх мэт хичээл заадаг хүн хийсэн гэхээр...)

Ямар ч л байсан бүтэн 3 цаг огт уйдаахааргүй, аягүй дажгүй зүйл хийдэг юм байлээ.
Би ч яахав, угийн дуугүй хүн, даруухан баахан ууж идэж байгаад ирсэн.

Ямар хувцас өмсөх вэ гэж жоохон гайхсан боловч (Монгол дээлтэй очих уу, гонжоомтой очих уу гэж) гонжоомтой очсон.


Нэг иймэрхүү маягтай, энгэртээ гоё цэцэг зүүж байгаад зад гангалж байгаад очсон.


За нэг тиймэрхүү


Орой харьж ирээд өглөө болтол шоудсан юм байна, нэг иймэрхүү...



За за бичих юм олдохгүй байна, дараа болъё...

Friday, October 22, 2010

Шоппинг аддикт...

Хүн өөрчлөгддөг л юм байна (лол)

Уг нь хувцас хунар нэг их сонирхдоггүй, тэгээд бараанд мараандны хувцас авдаг хүмүүсийг *элий балай* энэ тэр гэж боддог байсан чинь хүн өөрчлөгддөг бололтой...

Энэ сар ёстой баахан дэмий балай эд худалдаж авав...


Сайндаа ч биш, нилээд дуртай Гермесийн зангианууд (хулганатай, сармагчинтай) маань хэвээ алдаад, гонжоомны маань тохой урагдаад, гутал маань ул нь цоорсон, түрийвч маань бас цоорсон байсан тул, бүрэн реформ хийв... Уг нь жил, хоёр жил л хэрэглэсэн эдүүд байгаа юм, би юмандаа гамгүй юм уу, энэ эд зүйлс нь тийм хэврэг юм уу...





Дээрээс нь бусад дуртай зангианууд маань ч гэсэн (хонь, нохойтой, алимтай гэх мэт) бүгдээрээ дээр нь балаар зурсан ч юм уу, кетчүп асгасан гэх мэт арилдаггүй толбуудтай болсон гээд.... комоор нь авахгүй бол болохгүй болсон байсан тул...


Lanvin-ы гонжоом
Армаанё-гийн зангиа 2 ширхэг
Булгаригийн зангиа 1 ширхэг
Гүччёгийн зангиа 1 ширхэг
Боррелигийн зангиа 1 ширхэг
Дрэйксийн зангиа 1 ширхэг




Гүччёгийн гутал
Гүччёгийн түрийвч

Гярсон-ы цамц

Дараа сарын кредит картны мөнгө нилээд эвгүй гарах байхаа, кэкэкэ


Ингээд би, улаан гомогоосоо, улаан, дээрээс нь ямбатай гомо болон зэрэг дэвшсэн гэж ойлгоод байгаашд, кэкэкэ.


Энэнээс дутахааргүй хай фашшон пийпоо!!!

Wednesday, October 20, 2010

Huduu

Hun bolgon oruulsan baisan l daa.

Gehdee ene Zoljkargal & Son, ih dajgui huurhun yum hiichdeg humuus baih shig baina te??
Ter Uvsyn emeegiin yarij baigaag hagasyg ni l oilgoh yum baina, kekeke

http://www.medeelel.com/videos/zoljargal-son-film/survaljlaga-temdeglel/survaljlaga-temdeglel-huduugiin-amidral-shaldar-buldar-zoljargal-and-son-film

Monday, October 04, 2010

gar hangalgyn tuhai

Зиаг зиаг, зүгээр суухаар, чаддагаараа янзан бүрийн сээгсийн талаар яриа дэлгэхээс...

Твиттер дээр юм уншаад сууж байсан, Ринши Экода-чан гэдэг комик (ганц бие, жаал завхай эмэгтэй хүүхдийн, өөрийнхөө тухай болон, бусад хэт эрчүүдэд долигоносон байдалтай охидуудын талаар хөгжилтэйгөөр бичсэн комик)-ны хүний твиттер дээр *Би бүрэн итгэлтэй байна. Нас биед хүрсэн хүүхнүүд бүгд гар хангалга хийдэг гэдэгт!!* гэсэн мэссээж олж харав.

Ингээд, ер нь гар хангалга гэдэг чинь юу билээ гээд жоохон дэмийрмээр санагдаад явчихав.

Тэгээд яахав, чаддаг мэддэгээрээ википидеа уншаад сууж байсан, *гар хангалга нь автоэротизмийн нэг хэлбэр* гээд л лаг тодорхойлчихож...

Юм болгонд янзан бүрийн нэр тодорхойлолт өгдөг мундаг шүү тэ?

Одоо сээгсийн талаарх ойлголтууд хэд ч болчив доо?

А сээгсуал
Би сээгсүал
Пан сээгсүал
Гомо сээгсүал
Гетеро сээгсүал
Метросээгсүал гэж эхлээд л

Фэтишизм
Лолита комплекс
Садизм
Мазохизм
Автосээгсүал?? өөр юу юу гэж байдаг юм бол? кк

За тэр ч яахав...

Кинзигийн судалгаагаар эрчүүдийн 92% нь, эмэгтэйчүүдийн 62% нь гар хангалга хийдэг юм байх...

Кинзи гээд нөгөө 1950-аад онд *Америкийн эрчүүдийн 37% нь, эмэгтэйчүүдийн 13% нь ижил хүйстэнтэйгээ хийдэг сээгсээс таашаал авдаг* гэж бүлтэрсэн баачка л даа.

Хүмүүсийн бэлгийн чиг хандлагыг 7 түвшинд хуваагаад, 0 гэхээр 100% гетеро, 6 гэхээрээ 100% гомо, X гэхээрээ А сексуал гэж ирж байгаад судалгаа авсан юм гэсэн, гэхдээ өөрөө бисексуаль талдаа байсан болохоор, жоохон гомо талруугаа байас ихтэй судалгаа болсон гээд байдийм билээ, хэн мэдэхэв. Кино нь аягүй сонирхолтой олж үзвэл.

Зиаг зиаг, тэгээд энэхүү гар хангалга гээч этгээд.
Бүүр эртний хадан дээрх зурган дээр хүртэл ихээр зурагдсан байдаг бөгөөд, МЭӨ (энэ үгийг сүүлийн үед НТӨ гэдэг болсон юм уу? нэг хүн тэгэж бичсэн байсан. Ямар үгийн товчлол вэ?) 4,000-аад жилийн өмнөх Малтагийн сүмийн зурган дээр эмэгтэй хүний гар хангалга хүртэл зурагдсан байдаг гэх, үгүй мөн шалиг садар шүү нээрээ...

Эртний Египтэд эрэгтэй хүний гар хангалга нь бараг ариун үйлдэл гэж үзэгддэг байсан юм байх.

Атум гэдэг бурхан гар хангалгын үр дүнд бий болсон эд нь энэ хорвоо ертөнц гэж үздэг, тэгээд Нил мөрний ус ихсэх багасах нь энэ бурхан хир их гар хангалга хийж байгаатай холбоотой байсан юм байх, үгүй мөн амар шүү тэ? ккк

Мэдээж бурхан гар хангалга хийдэг болохоор, Нил мөрөнгөө ус элбэгтэй байлгахын тулд, Египтийн Фараонууд ёслол гэсэн утгаараа Нил мөрөнлүү харж зогсож байгаад гар хангалга хийдэг байсан юм байхөө. Тэр ёслолыг нь олж үзвэл үгүй мөн сонирхолтой байсан байх даа, ккк

Эртний Грекэд болохоор, гар хангалгыг Египеттэй харьцуулахад арай *зөөлхөнөөр*/ *хүнлэгээр* хүлээж авдаг байсан гэх. Бурханлаг үйлдэл бус, таашаал авах зориулалттай *хүмүүнлэг* үйлдэл гэсэн утгаар нь.

Грекийн домгоор, Диогенес бурхан нь, өөрийнхөө хүү Пан нь Эко гээч эмэгчин бурханыг найрч чадахгүй зовж байгааг хараад өрөвдсөндөө, тэр зовлонгоос нь аврах арга болгож гар хангалгыг зааж өгсөн юм байх. Нөгөө Пан нь, тэр аргаа залуухан хоньчин Найдангуудад зааж өгсөн гэхээр, үгүй мөн буянтай шүү, кэкэ

Зиаг тэгвэл, хэзээнээс эхлээд гар хангалгыг *бузрын, нүгэлтэй* эд гэх болсон юм бол??
Мэдэхгүй, гэхдээ энэ Вики дээр анх *Онанизм* гэдэг ойлголтыг гаргаж ирж, жижиг брошураар тарааж эхэлсэн нь 1716 он гэчихэж.

Мэдээж Онан гэдэг нь, Библи дээр гардаг Онан гэдгээс гаралтай л даа.
Яагаав, нөгөө ахынхаа эхнэртэй сээгэс хий гэж Бурхан шаардахад нь, *ёс суртахуунтай* байсан болохоороо, үрийн шингэнээ гадуур асгасанаас болоод Бурханы шийтгэл амссан хөөрхийлөлтэй залуу??

Ингээд, Онанизм гэдэг ойлголт нь, *өөрийгөө бузарлах* нүгэл гэж үзэгдэх болсон бөгөөд, яваандаа *гар хангалга их хийхээр боов чинь босохоо больдог, Гонореа-тай болдог гэх мэтээр сурталчлахаар барахгүй * хэтэрхий их гар хангалга хийснээс болоод үхсэн хүмүүсийн талаар* гэх мэт зүйлсийг их сурталчилдаг болсон гэх.

Мэдээж ийм юмыг бизнес дагалдах учир, 12 шиллингээр гар хангалгаас сэргийлэх эм бэлдмэл зардаг байсан гэхээр бас хөгжилтэй.

Зиаг тэр ч яахав. Гэснээс, саяхан Японд гар хангалга их хийж байгаад үхсэн 10 жилийн хүүхдийн тухай нэг мэдээ явж байсан юм байшд, ккк.
Гар хангалга хийх, сээгэс хийх явцдаа үхэх нь тийм ч ховор эд биш гэж байгаа юм, гэхдээ гол шалтгаан нь гар хангалга биш, харин угаасаа тухайн хүний зүрхний ч юм уу өвчин байдаг гээд айхтар урт юм тайлбарлаад биччихсэн байсан, ккк

Гар хангалгын ур уршигийн талаар хамгийн том зохиол нь 1760 онд хэвлэгдсэн Самуэл Аугустэ Тиссо-гийн *Л онанизмэ* гэх гэнэ. Швецарийн Луазанне-гийн архаг гар хангалга хийгч залуухан этгээдүүд (өвчтөнгүүд) дээрээ хийсэн судалгаагаа хэвлэн гаргасан нь тэр юм гэх.

Тиссогийнхоор *үндэс болсон шингэн*-ээ хэт ихээр алдах нь *хүч чадал, ой ухаан, тэр ч байтугай эрүүл ухааны гүнзгий доройтолд оруулдаг бөгөөд, сэтгэлзүйн доройтол (= галзуурах), бэлэг эрхтэний үржих чадварын доройтол, цустай шээс, хоолны дуршилын бууралт, толгойн өвчин гэх мэт олон сөрөг үр дагавартай* гэж үздэг байсан гэх.

Энэ үзэлийн, Кант болон Волтэйр гэх мэтийн гүн ухаантнууд хүртэл дэмждэг байсанаас болоод, гар хангалгыг *өвчин* гэж үзэх үзэл үүнээс хойш бүтэн 2 зууны турш Европыг эзэлсэн гэх.

Викториан Эра-д энэ үзэл нь бүр хүчирхэгжсэн бөгөөд *задгай, завхай, самуун сээгэс*-ээс үр хүүхдээ хамгаалах консерватизмын үндсэн дээр, сургуулийн хүүхдүүдийн өмдийг, гар нь боожгоондоо хүрэхээргүй болгож өөрчлөх, суудаг сандалыг нь хөлөө үрэлцүүлж таашаал авахааргүй маягтайгаар хийх, охидуудыг морь болон дугуй унахыг хориглох гэх мэтээр үзэж тарсан гэх, ккк.

Ингэж үзэж тараад ч эдгэрдэггүй хүнд гаруудыг *оюуны доголдолтой* гэж үзээд, махгүй хоол идүүлэх эмчилгээ гэх зэргийг хийдэг байсан гэх..

Мэдээж эмчилгээний төрөлд, тогонд цохиулах эмчилгээ, боожгоог гадны зүйлээс тусгаарлах төмөр хэрэгсэл гэдгээс эхлээд мэс засал хүртэл ордог байсан юм байх.

Америк болон Англид, боожгооны хөвчийг таслах нь гар хангалгаас сэргийлнэ гэсэн үзэл бас дэлгэрсэн байсанаас, хөвч таслах ёслол нь одоо хүртэл тэдний ёс заншилд хүчтэйгээр үлдсэн байдаг гэх.

Яваандаа иймэрхүү *ХҮНД ГАРЫН* эмчилгээ нь, илүү зөөлөн физик эмчилгээ болох тийшээ хандсан юм байх.

Ийм эмчилгээний жишээ нь, гар хангалга хийхээр сохордог болно, үслэг болно (ккк), өсөлтийг хязгаарлана, гомо болгоно гэх мэтээр сануулах зэрэг ордог байсан гэх.

Гар хангалгын эмчилгээ өөрчлөгдөж эхэлсэн нь 20-р зууны эхэн гэхээр их орой байгааз?
1897 он Хавэлөк Эллис өөрийнхөө *Сээгсийн сэтгэлзүйн талаарх судалгаа* гэдэг номон дээрээ Тиссо-гийн онолыг *байнга гар хангалга хийдэг мундаг хүмүүс*-ийн талаарx судалгаан дээрээ үндэслэн няцаасан гэх.


Үүнээс хойш Алфрэд Кинзэйгээс эхлээд олон сексологичдын үйлгүй хичээлийн дүнд, орчин үед гар хангалга нь жирийн явдал гэдэг консенсус тогтсон гэх.

Гэхдээ, орчин үед ч гэсэн, дээр үеийн *гар хангалга хийхээр тэгдэг ингэдэг (гомо болдог, үргүй болдог гэх мэт)* гэсэн мухар сүсэг хүмүүсийн дунд гүнзгий тогтсон байдаг мэт...


Ямар ч л байсан, хөөрхий муу гар хангалга хийгчид, үгүй мөн их зовлон үзсэн юм байна шүү тэ?? ккк

Гэй парад гэдэг шиг *Гар хангалга хийгчдийн парад*, * Гар хангалга хийх нь хэвийн үзэгдэл*, * Гар хангалга хийгчдийг ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэж байна* гээд орилоод явдаг бол сонирхолтой байхгүй юу, кккк

Sunday, October 03, 2010

hagassain udur

Hoyordugaar horoolold baahan showdav
@ fancy him












Monday, September 27, 2010

Tokyo

inter // states from Samuel Cockedey on Vimeo.



(autumn) from Samuel Cockedey on Vimeo.



pretty cool video

jinhene mongol gomo

Gegeen.wordpress.com дээр Халхын улаан гомо гээд Баябага даргыг танилцуулчиж, кэкэ

http://gegeen.com/?p=457


Gay Lesbian MN in AU
Нийтлэгч: tuyaus | 01/17/2008 | Уншсан: 111 | Имейлдэх | Хэвлэх

Монголоос Австралид ирсэн улс төр, шашны ялгаварлал, хүчирхийлэл болон бусад төрлөөр орогнол хүсэгчдэд тэр бүр итгэдэггүй нь Монгол улсыг энэ тал дээр харьцангуй тайван орон гэж үздэгтэй нь холбоотой болов уу. Гэхдээ Монгол улсад ижил хүйстний ялгаварлал байдаг гэдгийг Австрали улс хүлээн зөвшөөрдөг бөгөөд Монголоос ирсэн гей, лесби хүмүүст орогнол, ажлын эрх, Австралид амьдрах боломжыг олгодог нь олон монголчуудын анхаарлыг татсаар иржээ. Гэхдээ энэ завшааныг нь далимдуулан жинхэнээсээ гей биш хүмүүс хүртэл янз бүрийн үнэмшилгүй түүх зохион визэнд ордог бөгөөд Монголчуудын иймэрхүү хэрэгцээгээр дагнасан, хуулийн зөвлөгөө өгдөг хэд хэдэн цагаач оросууд хүртэл Австралид байдаг билээ. Та бүгд жинхэнэ гей Монгол хүний юу сэтгэж, ямар ертөнцөд амьдардаг талаар болон ижил хүйстэнээ сонирхох гэдэг нь юу болох талаар анхан шатны ойлголт авч, мэдлэгээ тэлэх хүсэлтэй бол үүгээр ороорой.

http://2046fan.blogspot.com/



-- iPhoneから送信

Thursday, September 23, 2010

Баасан ажаагийн төрсөн өдрийг 2 дахь удаагаа мэдэрч байгаа ч юм шиг, гоё ч юм шиг.

Уржигдар, олон газраар хэссэн боловч ямар ч үр дүнгүй байсан, өнөөдөр ёстой хонзонгоо авна аа гайгүй!!! (гээд л бүтдэггүй тал бий, кэкэ)

Өчигдөр ч ёстой гэрийн буг болсон.
Сээгэс хийчихээд, харих гээд гарсан, аймаар бороотой наачихсан.
Шалба норон норон гэртээ харьчихаад буцаад унтах шив дээ.

Унтаж унтаж, босчихоод, ЭДЭН гэдэг манга уншингаа архиа уусан шиг.
Орой нь, аквапацца, тахианы караагэ, 2 төрлийн спагетти (аквапаццаны шөлөөр амталсан байцаатай спагетти болон жирийн пеперенчино) энэ тэр хийсэн юм байна.
Пеперенчино хийж байхдаа перецтэй гараараа боовондоо хүрчихсэн, үхэх гэж байлээшд... Боожгооны үзүүр гал шатаж байгаа юм шиг халуу оргиод л...

Та нарт зөвлөхөд, хоол хийж байхдаа боовоо барих дэмий юм байлээ шүү!!!

Гэрт, экс экс экс-ийн сүүлийн үед нийлээд байгаа 22той залуу, 2 найз хүүхэд ирсэн байсан санагдаж байна.
Миний боожгооны экстракттай спагеттиг бүгдээрээ аймаар амтархаж идээд байсан, кэкэкэ. Какушиажи? лол

За тэр ч яахав.
Өнөөдөр хаагуур явбал хүн амьтан уургалж болох бол??

30 гаран насныхны үдэшлэг энэ тэр ордог ч юм бил үү??
Ай, бүүмэд

Sunday, September 19, 2010

Enee teree

Зиаг зиаг

Энэ түрүүчийн долоо хоногийн очсон партины бичлэг...



Саяны тав даxь өдөр, огт ач холбогдол муутайгаар асар азтай байв..
Нэгдүгээрт эрт тарав.

Орой 6 гээд л гараад гүйчихсэн.
Баябага даргын рекомменд хийсэн МикМак гээд киног үзэхээр Эбисү оров.

Яваад очсон чинь Эбисү пиавны баяр гээч юм болж байна аа! Кино үзэх хүртэл бага сага цаг байсан болохоор аяга пиав авч уусан, сугалаа дагалдаж ирээд... Арилгаад үзсэн чинь бас нэг пиав авах бэлэг таарав, Мэдээж ууна биз дээ? кк

Тэгчихээд, кино театртаа яваад очсон чинь бас пиав үнэгүй тарааж байдаг байгаа? Миний баярласан гэж, кэкэ. Тараахгүй байсан ч гэсэн авч уух нь ойлгомжтой болохоор, ач холбогдол тэгтлээ өндөр биш... Гэхдээ аз шд тэ?

Микмак яахав, нэг их сүртэй таалагдсан ч биш, таалагдаагүй ч биш байв.
Үзэхэд боломжийн кано байсан.

Зиаг тэгээд орой нь 2-р хороолол.
Уг нь би чинь царай муутай, цалин багатай, тэнэг, тэгээд дээрээс нь шивэртэй гээд.. Ядаж байхад л бүдүүн болохоор хүмүүс тоож наашаа хардаггүй юм л даа.
Тэгсэн энэ өдөр юу болсон юм, эрэлт мэрэлттэй байж таараад...

Гадаа утсаар яриад зогсож байсан нэг 22-3 орчим насны залуу өөдөөс асар инээмсэглээд ирж байна аа.. Уг нь царай гайгүй, гэхдээ миний дуртай тайп бол биш нэг тийм залуу.

Би ч яахав, угийн мартамхай болохоороо бас л нэг таньдаг хүн юм байх гээд толгой дохиод утсаа үргэлжлүүлэв.

Дуустал хүлээгээд зогсох залуу.
Утсаа дуусчаад, таньдаг хүн байвал үл тоомсорлох муухай гээд юм ярьсан
*Уг нь харих гээд явж байсан, тэгсэн чи аймаар таалагдаад, тэгээд хүлээгээд зогсож байсан юм* гэнэ ээ.... Таньдаггүй хүнээр эргүүлүүлж үзээгүй хүн чинь ёстой нүд орой дээрээ гарна биз дээ, кэкэ

Тэгээд юу гэхнэ үү сонсоод байсан
*Хоюулаа ийшээ нэг байшингийн шат матан дээр очоод гялалзуулчья. Би чиний юм хумыг чинь хөхмөөр байна* ингэнэ ээ....

Савж унах шахав, хэхэхэ.

Мэдээж би чинь цэвэр ичимггий монгол бүсгүй, ёс журамтай гэж жигтээхэн.

*Би хөхүүлэх дургүй шд* гэв...
Тэгсэн, янзан бүр болоод найрах гээд байх нөгөөх чинь.
Аргаа барсандаа хэлэв.

*Би муужгай шд. Чи бас муужгай биз дээ?* гэсэн, айгаад зугтаачихсан, кээк.

Муужгай гэж, японоор пассив-ийг хэлдэг юм.

Зиаг тэгээд өглөө болтол архи уусан юм.
Бартендэр залуу, найз залуу нь араар тавьсан гээд салчихсан гэхээр нь, тэр залуутай нь явалдаж үзсэн гэхдээ хэлж энэ тэр сэтгэл санаагаар унагаасан шиг, нэг тиймэрхүү маягаар...

Өглөө хавьцаа. Хэдэн го-го бойууд ирж уусан байсан нэг нь ирээд л намайг чинь *царайлаг байна, хөөрхөн байна, дараа сээгэсдэе, үнсэе * гээд баллахнээ... Уг нь хэд хэдэн удаа уулзаж байхад тоодоггүй л байсан, энэ өдөр юу болсон юм байгаа юм...


Энэ залуу, кэкэкэ

Аз сайтай байсан боловч, ямар ч үр дүнгүй аз байв...
Өглөө согтуу болохоор сээгэс хийхээр болдоггүй газар луу марш!


Хагассайн.
Өдөр 3 гэж харив.. (тэр хүртэл сээгэс)
Орой хятад хоол идчихээд бардав. Өглөөний 6 хүртэл.
Нийт 5 гомо бар.
Нэг транс бар.
Эртээр 2 Монгол залууг дагуулж очих гээд, хүн цөөтэй гээд ороогүй транс бар.

Баахан стрэйт хүмүүс байсан.
Гэхдээ мэдээж, энэ чинь 2-р хороолол.
Хиерархи гэсэн утгаараа ямар дараалалтай байх нь ойлгомжтой.

1-рт царайлаг гомо
2-рт царайлаг стрэйт эрэгтэй залуу
3-рт царай чухал биш, сонирхолтой эмэгтэй хүн
4-рт царай муутай гомо
5-рт царай муутай болон сонирхолтой бус эр/эм стрэйт хүмүүс....


Дайралдсан шулуун хүнийг яаж шоовдорлохоо мэдэлгүй яахав тэ?Нүүрэнд нь торт нялсан...


Ядаж байхад иймэрхүү юманд баярлаад байгаа болохоор, мийи буруу биш, кэкэкэ


Бүтэнсайн.
Босчихоод, Вьетнам Фестивал оров.
Тэгсэн, дүүрэн Тайланд хоолны газрууд, кэкэкэ

Ядаж байхад, иймэрхүү байлдаан хийсэн маягийн ресторан байж таараад...

Тайландуудын ийм ичгүүр сонжуургүй занд дуртай, кэкэкэ

Буцаж явах замд.
Япончуудын хөгжилтэй баагийнууд байв.
Энэ японууд гэхдээ бас сонирхолтой хүмүүс шүү тэ? ккк




Орой харих гээд явж байсан нээрээ янханы газрын скаут хийдэг хүнээр скаут хийлгэх шахсан. Янхан болохыг шахав шив дээ? кэкэ

Энэ баагий гэхдээ 3 дахь удаагаа намайг эргүүлж байгаа юм. Их л гаж сонирхолтой хүн гэж ойсон, кэкэкэ

Нэг тиймэрхүү, нэг иймэрхүү

Monday, September 13, 2010

Sadar samuun

*Боов шоов сурталчлах уг нь Вимо дээр хориотой л доо, Тэгээд тэр нь бүр гоомоо моомоо бол яадаг юм бол?* гэсэн сэтгэгдэл ирж, намайг бичих юмтай болгов (лол)

Бодвол, садар самуун сурталчлах гэх мэтийн зүйлтэй холбож бодсон юм шиг байгаа юм л даа.  Гэхдээ бодоод үз дээ?

Боов гэдэг садар самуун зүйл бил үү??
Тэгвэл, Микеланжелогийн Давид, айхтар садар бүтээл болохно ээ дээ?


Уг нь бодож үзэх ёстой зүйл нь 1. Яг юуны тухай ярьж байна  2. Тэр нь хүний хуян тачаал хөдөлгөхөөр эд мөн үү(эротик)?  3. Хуян тачаал хөдөлгөхөөр эд байвал, тэр нь дараад нь ямар хор хөнөөл учруулж болохоор вэ?  4. Тэр хор хөнөөлийг нь бодож үзээд, хориглох шаардлагатай юу  гэх мэт олон хүчин зүйл байх ёстой мэт.


Гэхдээ жирийн хүмүүс ч биш, бүхэл улс орноороо эхнийх нь шалгуур (боожгооны тухай ярьж байгаа, сексологийн тухай ярьж байгаа гэх мэт)-ыг авч үзээд л шууд хамгийн сүүлчийн шалгууртай холбох тохиолдол их байдаг мэт.

Жишээ нь Японд боожгоо л бол мозайк хийдэг ч юм уу?  Монголд Лезбиан, Гэй, Бисексуал, Транс-ын олон нийтийн байгууллагыг, нэрэнд нь *Секс* гэсэн үг олноор ороод, олон нийтэд хор хөнөөлтэй гээд бүртгэж авахаас татгалздаг ч юм уу (Дараад нь НҮБ-ийн хүний эрхийн хэсгээс Монголын хууль зүйн яаманд эсэргүүцлийн бичиг явуулсан байсан), аль эсвэл эмэгтэй хүний нүцгэн гар хөл бусдыг *садар самуунд уруу татаж магадгүй* хэмээгээд хүүхнүүдээ боогоод хаячихдаг Исламын улсууд ч юм уу тэ???


Исламын жолооны үнэмлэх


Нөгөө жоохон хүүхдүүд, учиргүй л боов энэ тэр гэнгүүд баярлан хөөрч, дахин дахин хэлдэгтэй адилхан ч юм шиг. Уг нь, эмэгтэй хүний гар хөлтэй л адилхан, жирийн нэг эрхтэн шүү дээ. Зарим нь тухайн тохиолдлоосоо шалтгаалаад сэгси байж магадгүй, гэхдээ тэглээ гээд садар самууны үг биш гэдэг шгиг....

Зиаг тэр ч яахав.
Эртээр Баябага даргатай төстэй юм ярьж байсан юм.



Шортбас киног, асар их сээгэс, нүцгэн шалдан хүн гардаг хирнээ, огт сээгсий биш, ямар ч тачаал хөдлөхөөр биш. Гэхдээ тэгэж хийж чадна гэдэг, урлаг гэдэг утгаараа бол агуу шүү тэ? гээд.  Хэлэх гэсэн санаагаа, хүний хуянгуй сэтгэлээр садаа болгуулалгүйгээр, тэгсэн хирнээ хүний хамгийн сээгсий гэж боддог зүйлийг ашиглангаа хийж чадна гэж хир баргийн хүний хийж чадах эд биш шүү гэж,








Яг эсрэгээрээ, Вон Кар Вайгийн Ласт Коушон байна.
Тэгтлээ их сээгэс энэ тэр гарахгүй хирнээ, асар сээгсий.  Сээгэс үзүүлэхгүйгээр ч гэсэн, хүний хуян тачаалыг хөдөлгөж чадна гэдгээ харуулж чадсан мастерпийс,

Шортбасыг гэхдээ японд үзсэн хүмүүс, дэлгэцээр дүүрэн мозайк гараад үзсэн болоогүй гээд боож үхэх гээд байсан.

Ямар ч бодлогогүй, автомат ЦЕНЗУР-ын гай тэр байхгүй юу???

Saturday, September 11, 2010

hair durlal gej

Neg iimerhuu zuil l baidag bolov uu gej hen negen helj baisan met...

Ug ni iim baina gej bodoj baisan...


IIm baij taardag ch yum uu te???

Yaponoor すれ違い gedeg bil uu??


Za ter ch yaahav.
Neeree neg heltsel ug baisan.

*Ene erchuud yaagaad nuuree buddaggui yum bol?*
*Uursdiiguu budaggui baihdaa saihan baina geed bodchihsondoo baihgui yuu... Narcisistuud...* geed.

Sonirholtoi l untsug

Thursday, September 09, 2010

Ангийн олз



Өчдөр, үгүй мөн хичээнгүйлэн ан хийх гэж оролдов.
Бүтсэнгүй шүү?

Орой ажлаасаа 6 өнгөрөөж гараад шидчихсэн. Угаасаа өдөржин юу ч хийлгүй Вимо дээр хэрүүл өдөж суусан болохоор, гадаа салхи үнэртсэн гоё санагдаж байлээ.

2-р хороололд, ээж нь Монгол, аав нь Солонгос хүний ажиллуулдаг Солонгос хоолны газар байдаг юм. Гайгүй амттай.
Тэнд орж хоол идэх гэсэн, засвартай гэж дургүй хүргээд, хажууд талын Турк хоолны газар оров.

Бүлтгэр нүдтэй, жижигхэн биетэй хөөрхөн турк үйлчлэгч, бишээ зөөгчтэй (Үйлчлэгч гэхээр одоо чинь зөөгчид нь уурладаг болсон гээ биз дээ? Би цэвэрлэгч биш гээд...)

Тэгээд, Турк хэл, Монгол хэл 2-т байдаг адил төстэй үгсийн талаар жаал буу халав.

Алим (Элма)
Үзэм (Үзэм)
Сандал (Сандал)

гээд, Монгол хэлэнд турк гаралтай (эсвэл эсрэгээрээ?) үгс маш их бололтой юм.
Манай турэг үйлчлэгч, бишээ зөөгч ч гэсэн их баяртай байгаа бололтой, хүрч ирээд л энийг манайхаар ингэдгийн, танайхаар яадагийн гээд л.

Манай Монголчуудархуу, танихгүй хүнтэй ч гэсэн буу халах дуртай хүмүүс бололтой.

Залуус нь царайлаг гэсэн, Ази хүмүүст дуртай юм гэсэн, хоол нь гоё тэ? нэг очиж үзэх юмсан гэсэн юм ярьсан шиг 3 аяга пиво.

Гарчихаад, залуу уургална аа гээд явсан, энэ Япон чинь нээрээ ямар сонин улс вэ тэ? Бүхэл бүтэн бараг 20 сая хүнтэй хот юм байж, ганц гомо гудамж нь бараг хоосон шахуу... Ажлын өдөр гэж мэдэж байна л даа, гэхдээ, хааяа гарч архи ууж баймаар юм шигээ, энэ Японууд. Ядаж сэстрэсээ тайлдаг байгаа даа...

Нийтдээ 7 бараар орсон. 8 аяга пиво уусан. Ганцын зэрэг хүн олж авч чадаагүй гэхээр, энэ миний царай муутайгийн буруу юу?
Эсвэл шивэрнээс болсон уу?? Олхио алга аа...

Анх залуу хайж эхлэхдээ шаруудыг тоож харахгүй, Баябага даргатай аягүй мундаг *Эд нар яахаараа бүгдээрээ ийм царай муутай байдаг юм бол? Ядаж байхад бүгдээрээ яасан ч адилхан царайтай юм* энэ тэр гээд томроод байсан, сүүлдээ шалдаа буусан.

Хамгийн сүүлд чинь, бүүр ядсандаа, оргүйд орвол охинтой гээд, шар мар залуу байсан ч яахав гэж ирээд, хоёр параанцтай юм яриад суусан, жуулчин байж таараад, маргааш нутаг буцах юм гэнэ...

Дакёо шита нони (Энийг Монголоор юу гэж хэлэх үү? Шаардлагаа буурулсан атал??)


Гэхдээ, иений ханш өсчихсөн чинь, хөрвүүлж бодохоор юмны үнэ бас аймаар байгаа юм шүү тэ?
Гомо баранд, эхний уух юм 1500 иен байдаг юм. Тэгээд хөрвүүлэхээр, ганц аяга пиво уухад бараг 18 дойлуур төлж байна гэж бодсон, ийм үнэнтэй улс орон дэлхий дээр байхгүй байхаа. Ядаж байхад асар чамин гоё бар бол бас яахав гэхсэн...

За тэр ч яахав. Хийх юм байхгүй, ажиглагчийг жаал уншиж суув.
Монгол нээрээ хөгжилтэй шүү тэ?

*21 хоногийн дотор англиар төгс ярьж, эссэй бичдэг болгоно* гэсэн зарлалын талаарx бичлэгийг нь уншчихаад чангаар инээж намба алдах шахав.

Ядаж байхад доод талд нь зүйрлэж бичсэн онигоо нь их хөөрхөн.

* Аав нь хүүдээ “6 настай хүүхдийг 7 хоногийн дотор уншуулж, бичүүлж, бодуулж сургана” гэсэн зарыг хэлж өгөв.
6 настай хүү дотроо бодсон нь “Сайндаа зодно л биз…” *

Зиаг зиаг. Өнөөдөр өдөр юу иддэг юм билээ...
Өчдөр барзил хоол идсэн болохоор, өнөөдөр Ази зүгрүү чиглэдэг ч юм уу???


Гэснээс, өчигдөр секс.мн дээр нөгөө боожгооны тухайгаа оруулсан юм.

Тэгсэн хүмүүсийн хараал чинь ямар аймаар юм бэ тэ?

*Хошногоороо хог идэж баймар* энэ тэр гээд.
Хаанаас нь тийм уран цэцэн үг гарч ирдэг байна аа.

Бас хүмүүс, бичлэг уншаад юу хэлэх гээд байгааг огт ойлгодоггүй юм шиг байгаа юм.
Тэр бичлэг дээр миний хэлэх гэсэн гол санаа *Европуудыг нээх шүтдэг хирнээ, Азиудыгаа болохоор доош нь чихдэг сэтгэхүйтэй. За яахав байж болно. Гэхдээ, тэднийг намхан, атигар, жижиг боовтой, онигор, жартгар гэж доромжлох нь өөрсдийгөө доромжилж байгаагаас нэг их ялгаагүй биш үү? * гэсэн бодол байсан атал...

Доод талын комментууд дээр нь *Энэ унтсан хүмүүсийг нь ээ. Дандаа намхан, жартгар, халтар Азиуд байна ш дээ* гэсэн юм энэ тэр байж энэ тэр.

Анекдот уншиж байгаа юмшиг л хөөрөн баярласан Пататэ.

Нэг тиймэрхүү

http://m.youtube.com/#/watch?desktop_uri=http%3A%2F%2Fwww.youtube.com%2Fwatch%3Fv%3DHiUGWXe6Yzk&v=HiUGWXe6Yzk&gl=JP

Wednesday, September 08, 2010

Ochigdur


Өчигдөр.

Энэ хагассайнд хамт барбекю хийх залуу уургалж авахаар 2-р хороолол орсон юм.
Даанч, ажлын өдөр болоод тэр үү, надад чихдүүлчих залуу олдохгүй, тэгээд нэг баранд ороод сууж байсан юм.

Барны ажилчин нь нэг хүүхэн байв.
Эхлээд би *жоохон эршүүд хүүхэн байна, лезбиан юм байхдаа?* гэсэн ухааны юм бодоод сууж байсан, ярихдаа айхтар *ОРЭ, ОЙРА* (Японоор эрэгтэй хүн өөрийгөө дуудах хэллэг) гэж ирээд ярих юм.

Тэгээд асуусан, трансжендер юм гэнэ ээ. Саяханаас гормоны эмчилгээ хийж эхэлсэн юм байх.

*Эхийн хэвлийд байхдаа, гормоны дутагдалд ороод дутуу төрчихсөнөөс болоод эмэгтэй болоод төрчихсөн юм. Одоо би тэр дутуу гормоноо нөхөж авч байгаагаас илүү юу ч биш шүү дээ. Төрөх ёстой байсан хүйсэндээ эргэж очихоор. Эхийн хэвлийд байгаа л гэсэн үг* гэж ярих тэр залуу/ хүүхэн (юу гэж дуудахаа сайн мэдэхгүй юм, одоохондоо шилжилтийн явцдаа байгаа болохоор)

Бодож үзэхэд сонирхолтой л тайлбар байв.

Зиаг, өнөөдөр ч гэсэн гарч ан хийх гээд үзнэ дээ.
Уургалж чадахна уу үгүй юу..

Царай муутай, цалин багатай, тэнэг, тэгээд дээрээс нь шивэртэй гээд намайг чинь хүн тоохгүй хэцүү юм аа...

Murakami Haruko

Мураками Харуки. Особу, Баябага энэ тэр үхчих гээд байдаг Японы зохиолч л доо.
Түүний Жаз кафе ажиллуулдаг байх үед нь 「JAZZLAND」 гэдэг сэтгүүлд хийсэн ярилцлага нь байна. Үнэн хүнд, хэхэ.


*Жазны кафегийн эзэн болохын тулд: 18 асуулт, хариулт* 「JAZZLAND」 1975 оны 8 сарын 1ний дугаар

Q1 ジャズ喫茶を始めたいと思うのですが、さしあたって一番要求される資質は何でしょうか?
Жаз кафе ажиллуулдаг юм уу гэж бодож байгаа юм л даа. Тэгээд, жаз кафены эзэн болоход юу хамгийн их хэрэгтэй вэ?

A 恐れを知らぬ行動力です。
Юунаас ч айхгүйгээр хөдлөх чадвар.


Q2 それでは一番不必要なものは?
Тэгвэл юу хамгийн хэрэггүй вэ?

A 知性です。
Мэдлэг оюун.

Q3 現在大学に在学中ですが、卒業はした方が良いでしょうか。
Би одоо оюутан юм л даа. Сургуулиа төгссөн нь дээр үү?

A 経験から言うと、卒業証書の表紙はメニューにぴったりです。
Миний туршлагаар, дипломын цаас, (хоолны/ уух юмны) цэс болоход яг таардаг юм.

Q4 好きな女の子が居るのですが、ジャズ喫茶のマスターとしては結婚していた方が得でしょうか、それとも独身でいた方が得でしょうか?
Надад хайртай хүүхэн байдаг юм л даа. Жаз барны мастер болохын тулд, гэрлэсэн нь ашигтай юу, гэрлээгүй байсан нь ашигтай юу?

A あなたが一体何を指して得とか損とか言ってるのか、よく理解できないけれど、この世の中で結婚して得をすることなど何ひとつないのです。
Чиний хувьд ашигтай байх гэдэг нь юу вэ гэдгийг сайн мэдэхгүй юм, гэхдээ энэ хорвоод, гэрлээд дээрдэх юм гэж огт байдаггүй юм шүү дээ!

Q5 よくジャズ喫茶のマスターは女の子にもてるっていう話を開きます。そんな時、客の女の子には手を出していいのでしょうか?
Жаз кафены эзэнд охидууд үхэн хатдаг гэж сонссон юм байна. Тийм үед үйлчлүүлэгч охиноо найрч болох уу?

A まったくの取り越し苦労です。
Санаа зовох юм аа мөн олов оо...

Q6 レコードは最低何故必要でしょうか?
Хэдэн пянз хэрэгтэй вэ?

A 度胸さえあれば15枚でOKです。
Зориг чинь хүрвэл, 15 пянз байхад л хангалттай.


Q7
でも、「ファンキー」や「DIG」に行って、レコード棚やオーディオを見る度にガックリして、僕なんかにとても……という気分になるのですが?
Гэхдээ, *Фанки*, *ДИГ* энэ тэр орохоор, пянзны тавиурыг харахаар нээх өрөвдмөөр санагддаг шд...

A そんな所に行くのが間違っているのです。国分寺に来なさい。
Тийм газар орохоор аргагүй ш дээ. Кокүбүнжи (Мураками Харукигийн ажиллуулдаг кафе нь Кокубүнжид байсан юм гэх) ирэхгүй юу!

Q8
僕は前衛ジャズに弱いので、それ以外のジャズを中心にやりたいのですか?
Би орчин үеийн жаз сайн мэдэхгүй болохоор, бусад төрлийн жаз голчлон тавих санаатай байгаа юмсан...

A お好きなように。
Дураараа болохгүй юу?


Q9 お客に文句は言われませんか?
Үйлчлүүлэгчид уурлахгүй байгаа даа?

A もちろん言う人は居ます。気にしなければいいのです。
あなたのお店なんだし、好きなようにやってみて、儲かるのもあなた一人だし、赤字を出して首を吊るのもあなた一人なのです。

Уурлах хүн байх л байх. Юунд нь тоодог юм. Чиний өөрийн чинь кафе юм чинь, өөрийнхөө дураараа болохгүй юу? Тэгээд, орлого сайтай байвал сайн л биз, алдагдалд ороод боож үхсэн ч, чиний өөрийн чинь хэрэг шүү дээ.

Q10 お酒を出すつもりなのですが、酔って騒ぐような人が居たらどうしたらいいのでしょうか?
Архиар үйлчилдэг юм уу гэж бодож байгаа юм л даа. Тэгээд, согтоод агсан тавиад унах баагий байвал яасан нь дээр үү?


A 「戦艦バウンティ」という映画が昔ありました。その中で異端分子は全員船から突き落とされていました。
*Байлдааны усан онгоц Баунти* гээд нэг кино байдаг юм. Тэрэн дээр, онцгойрсон хүмүүсийг бүгдийг нь далай руу түлхэж унагаагаад байдаг юм билээ...

Q11 「スイング・ジャーナル」に広告を出すべきでしょうか?
*Свинг Журнал* дээр суртачилгаагаа тавьсан нь дээр үү?

A もちろんです。その上に「スクリーン」と「週刊平凡」に広告を出せば効果は抜群です。
Мэдээж. Тэрнээс гадна *Скрийн* болон *Долоо хоногийн тайван/уйтгартай амьдрал* дээр ч гэсэн суртачилгаагаа тавьбал тэгээд л балтийгаад явчихна даа.

Q12 僕はコルトレーンの『至上の愛』が嫌いなので店には置かないつもりなのですが、
友人は“『至上の愛』のないジャズ喫茶なんて…と言います。どうでしょうか?
Би, Колтрэйний *Агуу их хайр*-д дургүй болохоор, ажиллуулах кафедаа тавихгүй байх санаатай байгаа юм л даа. Тэгсэн манай найз *Агуу их хайр*-гүй жаз кафе гэж юу байдаг юм гээд байх юм... Яасан нь дээр үү?

A バカは相手にしないことです。
Тэнэгүүдийг үл тоомсорло!

Q13 ジャズ評論家にコネがきくのですが、レコ-ド解説やコンサートをやった方が良いでしょうか?
Жаз шүүмжлэгчид нилээд таньдаг юм л даа. Тэгээд, пянзны талаар тайлан, ревю ч юм уу, концерт тавьсан нь дээр үү?

A テスト盤をもらうだけくらいの方が賢明です。ロシア革命の時、一番最初に銃殺されたのはジャズ評論家だったそうです。
Тестний пянз аваад өнгөрөхөд л болно. (Нэг их орооцолдоод хэрэггүй) Оросын хувьсгалын үеэр, хамгийн түрүүнд буудуулсан хүмүүс Жазны шүүмжлэгчид байсан гэдэг юм билээ.


Q14
ジャズ喫茶という職業は一生続けていくに値いするものでしようか?
Жаз кафе, насан туршдаа хийгээд явахад хүрэлцэхүүц үнэ цэнэтэй юм мөн үү?

A  田中角栄にとって土建業が一生続けていくに値いする職業なのか?
川上宗薫にとってポルノ小説家が一生続けていくに値いする職業なのか?
猫にとってキヤツト・フードが一生食べていくのに値いする食物なのか?
非常に難しい問題です。

Танака Какуэйгийн хувьд, архитектур/ барилга нь насан туршдаа хийхээр мэргэжил байсан юм болов уу?
Каваками Соукүний хувьд Порно зохиол нь насан туршдаа хийхээр мэргэжил байсан юм болов уу?
Муурны хувьд, муурны хоол нь насан туршдаа идээд баймаар эд юм болов уу?
Их хэцүү асуулт шүү?

Q15 僕にとってジャズ喫茶はまるでなにか青春の里程標のような気がするのですが、 こういう考え方は間違っているのでしょうか?
Миний хувьд Жаз кафе гэдэг нь залуу насны зорилго юм шиг санагддаг юм л даа. Ингэж бодох нь зөв үү?


A 間違ってはいませんが、明らかに誇張されています。
Буруу гэхэд хаашаа юм, гэхдээ дэндүү хэтрүүлэгтэй юм биш үү?

Q16
それではジャズ喫茶とは一体何なのでしょうか?
Тэгвэл, жаз кафе гэдэг юу вэ?

A ジャズを供給する場所です。ジャズとは何か?
僕はそれは、人生における一種の価値基準のようなものではないかと思うのです。
茫漠とした時の流れの中で、僕たちの人生がどんな風に輝き、どんな風に燃えつきていくのか?
ジャズの中に沈みこんでいる時、僕たちはそんな何かをみつけだせるような気がするのです。
Жаз хөгжимийг хүмүүст хүргэдэг газар. Тэгвэл Жаз гэдэг юу вэ?
Миний бодлоор жаз гэдэг нь, хүний амьдралд олдох нэгэн төрлийн үнэ цэнийг хэмжих хэмжүүр юм шиг санагддаг юм. Уйтгартай цаг хугацааны дотор, бидний амьдрал хэрхэн гялалзаж, хэрхэн шатаж дуусах вэ? Жаз сонсоод сууж байхдаа ид нар тэр ямар нэгэн *хэрхэн*-г олж авдаг юм шиг санагддаг юм.


Q17 そういう考え方は少し誇張されすぎてはいませんか?
Наадах чинь харин арай хэтрүүлэгтэй юм биш үү?

A すみません。その通りです。ただ僕の言いたいのは、ジャズ喫茶のマスターがそういった使命感を忘れたらもうおしまいだっていうことなのです。
Уучлаарай. Чиний хэлж байгаа чинь яг үнэн. Гэхдээ юу хэлэх гээд байна вэ гэхээр, Жаз кафены эзэн хүн, иймэрхүү маягийн хариуцлагаа мартахгүй байх хэрэгтэй гэх гэсэн юм (энэ шимэйкан гэдэг үгийг орчуулж чаддаггүйээ...)


Q18 ところで話はガラッとかわりますが、今年のヤクルト・アトムズはどうなるのでしょうね?
Шаал өөр юм асууя. Энэ жил Якулт Атомз (Бэйсболны баг <-- хамтлаг гэж бичих шахав, хэхэ) яах бол?

A 当然優勝します。巨人は最下位になり、王はナボナのCMから下ろされます。
Мэдээж түрүүлнэ шүү дээ. Тэгээд, Кёжин хамгийн сүүлд ороод, Оу-сан Набонагийн рекламанд тоглохоо болино.

Monday, September 06, 2010

Боожгооны хэмжээ


Манайхан, ялгаварлан гадуурхах дуртай хүмүүс тэ?
За, тэр ялгаварлан гадуурхах ч яахав, угаасаа хүн хүнд байдаг зүйл.

Хамгийн сонирхолтой нь, ялгаварлан гадуурхахдаа, дотроо зиндаа зэрэг тогтоогоод байдаг юм шиг санагддаг юм.

Америк, Англичууд >> Баруун Европууд >> Зүүн Европууд >> Хотын Монголчууд >> Хөдөөний Монголчууд >> Оросууд, Японууд >> Солонгосчууд >> Бусад Азиуд (төлгүүд / халтарууд) >>Хужаа нар

гэсэн маягийн дараалалтай юм шиг санагддаг юм. Хүн хүн өөр байх, гэхдээ ихэнхдээ төрдөг сэтгэгдэл.

Тэгээд л, ялангуяа Монгол хүүхнүүд гадаад хүнтэй суулаа барьлаа гэсэн юм ярихаар, Европ зүгийнхнийг нэг их муулахгүй хирнээ, Япон, Солонгос, Хятад гэнгүүт муулаад л сүйд болно.

*Намхан, майга, жижигхэн боовтой, өмхий* гэж ирээд л... Ингэж муулахад, *Өндөр, урт хөлтэй, том боовтой, өмхий* шарууд (албан ёсоор цагаан арьстан гэж хэлдэг бил үү? )-тай харьцуулж хэлээд муулаад байгаа юм уу, өөрсөдтэйгээ харьцуулаад муулаад байгаа юм уу жоохон гайхалтай санагддаг юм...

Хэрвээ тэр шаруудтай харьцуулж байгаа бол, өөрсдийгөө ч гэсэн давхар доош нь чихсэн маягтай байгаа биз дээ тэ???

Арай үгүй байлгүй дээ, өөрсөдтэйгээ жишээд намхан, жижигхэн боовтой гэж байгаа байлгүй дээ гэж бодоод... юу ч болсон жижиг сажиг харьцуулалт хийх гээд үзье...

А. Өндөр нам

Манайхан, өөрсдийгөө асар өндөр, Азийн Европууд (энэ аймаар тэнэг нэр тэ?) энэ тэр гэж цоллох их дуртай юм шиг... Хотын гудамжаар алхах залуухан хүүхдүүдийг харахаар орчин үед өндөр болоод байгаа нь үнэн ч юм шиг...
Гэхдээ, бусад улс (Солонгос/ Япон / Хятад гэх мэт) ч гэсэн өндөр болоод байгаа шүү дээ тэ??

Зиа, тэгээд Азидаа хэдэд орох бол гээд дундаж өндөрийг харьцуулаад үзэв. (Викигээс иш татсан болохоор, хир үнэний хувьтайг сайн мэдэхгүй юм)

1. Өмнөд Солонгосууд : Эр 173.9 см / Эм 161.1 см (2006 оны байдлаар )
2. Хонг Конгууд : Эр 171.7 см / Эм 158.7 см (2006 он)
3. Японууд : Эр 171.5 см / Эм 158.0 см (2006 он)
4. Сингапурууд : Эр 170.6 см / Эм 160.0 см (2003 он)
5. Хот газрын Хужаа нар : 170.2 см / 158.6 см (2002 он)
6. Монголчууд : 168.4см / 157.7 см (2006 он)
7. Тайландууд : 167.5 см / 157.3 см (1991-1995 он)
8. Хөдөөний хужаанууд : 166.3 см / 157.0 см (2002 он)
9. Энэтхэгүүд : 164.5см / 152.0 см (2005-2006 он)
10. Филиппинүүд : 163.4 см / 151.7 см (2003 он)
11. Вьетнамууд : 162.1 см / 152.2 см (1992-1993)
12. Индоньезууд : 158.0 см / 147.0 см (1997)

Зиаг ингээд харахаад, Монголчууд, Япончууд, Солонгосцууд, Хятадуудыг доош нь чихээд байхаар нэг их айхтар өндөр улсууд биш бололтоймаа...

Яахав, статистик гэсэн утгаараа, ихэнх улсууд 18-9 насны хүүхдүүдийг хэмжсэн байхад, манайх 25-34 насны гээд хөгшин хүмүүсийг хэмжсэн учир, арай намхан гарсан байх магадлал байж магадгүй л юм.. Гэхдээ, дунджаар 168 см гэдэг, нээг их амьдралаас тасарчихсан тоо ч бас биш юм шиг тэ?

Тэгээд бас, хойд Азийн хүмүүс нь, өмнөд Азийн хүмүүсээсээ өндөр гэдэг үнэнтэй таарч байгаа учир, тодорхой хэмжээгээр итгэж болохоор тоо баримт мэт.

Зиаг тэгвэл, боожгооны том жижгийн талаар ярих уу??

Боожгоо хэмжээд гүйгээд байдаг байгууллага бага болохоор, мэдээлэл багатай юм билээ, гэхдээ гондомны компани энэ тэрний судалгаануудыг нэгтгэсэн баримтаар Ази, Европ болон Өмнөд Америкийн боожгооны дундаж хэмжээ доодох маягтай байдаг гэх... Боссон үедээ.

1. Франц 15.7см
2. Итали 15.0 см
3. Мексик 15.0 см
4. Герман 14.2 см
5. Чили 14.0 см
6. Колумб 13.7 см
7. Испани 13.5 см
8. Япон 13.0 см
9. Америк 12.7 см
10. Венецүэл 12.7 см
11. Саудын Араб 12.4 см
12. Бразил 12.2 см
13. Грек 12.2 см
14. Энэтхэг 10.2 см
15. Солонгос 9.4 см...

Монголчуудынх хир урт бол?? Ямар ч байсан, Солонгосуудыг *Жижигхэн боовтой* гэж доромжлоход бол болох юм шиг байгаа юм тэ? лол

Боовныхоо хэмжээг дэлхийн дундажтай харьцуулах ийм аятайхан сайт байлээ, сонирхвол өөрсдийнхөө боожгоог хэмжээд, харьцуулаад үзээрэй!!

www. thevisualiser.net

Гэхдээ, миний туршлагаас харахад, Монголчуудын боовны хэмжээ, бусад азиудтай харьцуулахад ерөнхийдөө жижиг талруугаа орох болов уу... Нэг их сүртэй ялгаа бол байхгүй л дээ.

Доор, томоосоо жижиг рүү нь дарааллуулаад, тэгээд хаалтан дотор хэдэн хүнийхийг харсаны үндсэн дээр бичиж байгаагаа орууллаа. (Статистик гэсэн утгаар нь)

1. Филиппинүүд (2 хүн)
2. Тайландууд (12-3 хүн)
3. Тайванууд (12-3 хүн)
4. Японууд (Тоогоо алдсан. Хэдэн зуу)
5. Португал (Ганцxан хүн. Миний унтаж үзсэн цорын ганц шар хүн)
6. Хонг Конг / Хятад / Монголчууд (Тус бүр 2 / 5 / 5 хүн. )
7. Солонгосууд (10 орчим)

Статистик авч болдог бол уг нь нэг судлаад үзэхэд сонин байх байх тэ???
Ёоё ёоё ёооё...

Яагаад ч юм сүүлийн үед аймаар бааран болчихож...
Ажил дээрээ ирээд, өглөө болгон заавал жорлон.
Өмхий үнэртүүлээд л, нэг л сайхан сэнгэнэсэн гар...

Энэ архи хэтрүүлж уугаад байгаатай холбоотой юм болов уу??
Зиаг байз, саяны хэд хоног чинь яалаа байз.

Тав дахь өдөр. Орой нь экс экс экс надаас *Чи чинь хөөрхөн согтчихсон байна уу даа? Хэдэн аяга пиво уусан юм?* гэж асуухад нь *Гулав* гээд хуруугаа гозойлгоод байсан... Яаж бага юм шиг хэлэхээ сайн мэддэг болсон байлээшд, хэхэ.

Уг нь хэдийг уусан юм бол оо?

Тав дахь ---> Хятад хоолны газарт 3 аяга, *Баасан ажаагийн төрсөн өдөр буюу, танилцая залуусаа* үдэшлэг дээр 1 аяга, Шинбашигийн хоолтой баранд 3 аяга, Шинжүкүгийн гэй бар номер 1-т 4 аяга, баншны гуанзанд 2 аяга, сүүлчийн баранд 1 аяга гэхээр, 14 аяга пиво уу?? Согтохоороо сээгэс хиймээр болдог & энэ өдөр экс экс экс сүүлийн үед хамт шоудаад байгаа стрэйт хүүхдээ дагуулж ирэх байсан тул, лаг садаа болохгүй гээд болдоггүй газар хоносон санагдаад байна, согтоод сайн санадаггүйээ..

Хагассайн ---> Архи дуусахаар гарч дэлгүүр гарсанаас өөр юу ч хийгээгүй санагдаж байна. Экс экс экс, түүний сүүлийн үеийн дурлалт залуу (стрэйт) болон бид гурав, нийт 6-7 шил вино, хэд юм бүү мэд тооны пиво уусан санагдаад байна...

Бүтэнсайн---> Баябага даргатай лаг болзоотсон юм байшд.
Большой Цирк-ийн тоглолт үзэнгээ, алдартай тогооч нарын хийсэн хоол иддэг шоу үзэн барин, асар сэхээтэн аястай. Хүний 18,000 иен (215 дойлуур уу?) гээд аймаар үнэтэй, хэхэ. Гэхдээ би мэдээж гуаа үзэсгэлэнтэй юм болохоороо, Баябага даргаар даалгачихсан! Үзэсгэлэнтэй төрсөн нь миний буруу юу тэ?

Мэдээж, гуаа үзэсгэлэнтэй хүмүүс лагс бөгстэй байдаг болохоор, очихдоо би асар хоцорч очив.
Баябага дарга ч яахав, утасдана биз дээ? *Хаана байна? Ямар хувцастай байгаа юм?* *Ан, ягаан майк, цэнхэр цамцтай гунхсан залуу байгаа*

Төрөлхийн авьяас юм байх даа? Ийм өнгийн хувцас, өөрөө анзааралгүй сонгочихдог...









Ороод суусан чинь, лаг хос хосоороо суудаг, голдоо лаа маа тавьчихсан аймаар арманчик газар байж таарсан. Болзож байгаа хүн маань л Баябага болохоос, уг нь бол дажгүйээ дажгүй... (даалгачихаад бас муулаад амжчихна аа, хэхэ)

Тэнд 4, 4 аяга пиво уучихаад, гэртээ очиж үргэлжлүүлж архидав.
Хэдэн аяга архи уусанаа санахгүй байна... Завсараар нь гарч жим энэ тэр ороод байгаамаа... Согтуу юм байж... арчаатай байгааз?

Нэг тиймэрхүү маягаар, шөнийн 12 хүртэл архи уусан.
Энэ манай экс экс эксийн шинэ амраг, бас их архинд дуртай нөхөр бололтой байлээ. 5 дахын оройноос, бүтэнсайны оройн 11 хагас хүртэл манай гэрт шувтан архи уусан гэхээр. Энэ бүтэнсайнд бас ирж архи уумаар байна гэж байна гэсэн, хэхэ.

Өчигдөр чинь, орой ажлаа тарчихаад, экс хүүхэдтэй архи ууна гэж тохироод, хүлээж байхдаа 3 аяга пиво, уулзаж хоол идэнгээ 3 аяга пиво, хоол идэж дууссан юм чинь ууна аа гээд, гэй баранд орж хоёулаа 9 аяга пиво уугаад шөнө болж байхад гэртээ харьсан юм байна.

Өнөөдөр ч гэсэн архи уух санаатай... Маргааш дахиад л жорлон сахих байх даа...

Saturday, September 04, 2010