Sunday, August 19, 2012

Bogs, boor


Бөгс нь загатнасан хог гэдэг бил үү?
Өгзөг нь өтчихсөн юм шиг гэдэг бил үү??

Нэг газраа зүгээр сууж чаддаггүй хүүхдүүдийг чинь???


Сүүлийн үед нөгөө хормойнд нь салхи орно гэдэг нь уу юу гэдэг нь юм, нэг газар тогтож байж чадахаа болиод хэцүүдэж байна, ккк.

7 сарын 20нд хичээл амарлаа гээд хонх дугарав уу үгүй юу, Бээжин ч нисээд л, Монгол ч яваад л, Токиод ирлээ гэж бодсон, Аомори яваад...
7 сарын эхээр Токио, Окинава хоёр явж ирсэнийхээ дараахан атал...

Тэгээд хэсэг зугаалсан юм, одоо овоо гайгүй НАМБА суухна уу гэсэн байдаггүйээ...
Ёстой л нөгөө шар сэмжилсэн хог гэдэг нь болж байх шиг байна, хормойд нь хий орж гүйгээд...

Түрүүчийн долоо хоногт ганц хоногийн хугацаатай Токио явж ирчихээд, гурав хоног зүгээр сууж чадахгүй, саяны тав дахь өдөр Тайчун хот (Тайваны гол хавьд байдаг, асар уйтгартай хот), өчигдөр Кэнтинг гээд, Тайваныхаа хамгийн урд зүгт байдаг резорт амралтын газар явчихаад, орой нь Гаошун гээд Тайвандаа хоёр дахь том хот луу явчихаад, одоо л Тайпеи луу буцах гээд явж байна.

Тэгээд ядаж байхад, маргааш бас дахиад нэг хоногийн хугацаатайгаар Токио явна гэж байгаа...

Хамгийн өрөвдөлтэй нь байшдээ...
Хамт явах хүн байхгүй болохоор, дандаа ганцаараа шааж байна гэхээр...



Зүгээр зүгээр, насны эцэст ганцаараа үлдсэн ч айхгүй байхын тулд асар ихээр хичээн ДАСГАЛ сургууль хийж байгаа минь энэ, ккк.

За тэр оршил ч яахав.
Оршил гээд бас томорчихож байна аа, угаасаа энэ бичлэгт *ӨРНӨЛ*, *ТӨГСГӨЛ* энэ тэр гээд нэрлэчихээр юм огт байхгүй болохоор...

Цагаа гарздаж уншчихаад дараад нь цаг үрлээ энээ тэрээ гээд гомдол нэхэл болоод байхыг бол хүлээн зөвшөөрөхгүй шүү.

Гэхдээ би ер нь гомо болж төрсөндөө баярлах зүйл бас их байдаг юм.
Мэдээж шилжилтийн нас масандаа бол зовоод л шаналаад л, бараг уйлах нь холгүй энэ тэр зөндөө л юм байсан байх л даа...
Их эртний зүйл болохоор одоо ч бараг мартчихаж...

Гомо болж төрсөнтэй холбоотой олж авч чадсан нэг зүйл бол, жишээ нь найз нөхдийн хүрээ нь бусад шулуун хүмүүстэй харьцуулахад харьцангуй өргөн хүрээтэй!

Бусад хүмүүсийг хараад байхад, найз нөхдийн хүрээ нь, ажил, сургууль, за үсрээд найзын найз гэсэн хүрээгээр хязгаарлагдсан байх нь их мэт.
Ижил хүйстэй хүнтэйгээ найз байж чадах боловч, огт танихгүй хүнийг очоод өдөөд унавал нүдэндээ хөх пүдртэй болно...

Эсрэг хүйсний хүнийг эхэлж учиргүй эргүүлэх амархан боловч...энэ бол зөвхөн миний бодол шүү...  гэхдээ, эмэгтэй хүн, эрэгтэй хүн хоёрын тархины бүтэц шал өөр, юмны сонирхол, юмыг хэрхэн бодох гэх мэт нь шал өөр байдаг болохоор, сексээс бусдаар эсрэг хүйсний хүмүүс найз нөхөд болох харьцангүй хэцүү байдаг мэт....
Тэгээд ядаж байхад, орчин үеийн нийгмийн сэтгэхүй нь, нэг удаа сээгэс хийсэн л бол, буцаж жирийн найз болоход их хэцүү нөхцөл гэдэгийг ч хэлэх үү...

Ийм нөхцөл дотор, сайхан найзлаад явах боломж, стреит хүмүүсийн хувьд илүү хязгаарлагдмал байдаг ч байж магадгүй юм шиг санагддаг юм.

Гомо болж төрсөнийх, энэ тал дээр харьцангуй давуу талтай.

Ядаж л, гомо баранд ороход, жирийн үед огт танилцах боломжгүй хүмүүстэй *адилхан гомо болохоороо* гэсэн үндсэн дээр танилцчих зэрэгтэй.

Бод л доо, дандаа ордог гомо баранд, надтай учиргүй мэндлээд л, *чи минь хөөрхөн сайхан, хонгор зэгзгэр* гээд л, бас хааяа боожгооныхоо том жижигийг гайхуулаад байдаг өвөө, 70-аад онд Фредди Меркури-тэй явалддаг байсан байдаг ч юм уу...
Асар мундаг улс төрч, жирийн нэг ажилгүй банди хоёр зэрэгцэж суугаад архи ууж байдаг ч юм уу...

Монголд нэг их селебрити гээд шуугилдаад байдаггүй болохоор, энэ тал дээр нэг их анзаардаггүй байх л даа, гэхдээ жишээ нь Япондоо асар алдартай дуучин энэ тэртэй *Чи нээрээ хэрэг байхгүй царай муутай юм аа тэ?* гээд яриад сууж байх боломж гомо болсоны хүчинд л олдсон мэт.

За тэгээд, олон төрлийн хүн амьтантай танилцах боломжтой гэдэгийн дээрээс, ижил хүйстэй ч гэсэн очоод яриа өдөхөд амархан.

Боломж олдвол ганц шөнө унтчих санаатай *эргүүлж* очиж байгаа, нөгөөх нь ч тэрнийг нь мэдэж байгаа болохоор.

Тэгээд, за, унтах боломжгүй байлаа ч гэдэг юм уу, нэг хоёр унтсан байлаа гээд, дараад нь эргээд найзууд болох бүрэн боломжтой.

Тэртэй тэргүй, эрэгтэй хүйстэй хүний хувьд секс гэдэг чинь асар чухал хирнээ, асар ач холбогдолгүй  зүйл байдаг мэт.

Угаасаа секс хийхийн тулд юу л бол юу хийдэг хирнээ, нэг удаа сээгэс хийчингүүт уйдчихдаг тал байдаг болохоор...

Тийм болохоор, нэг удаа ч юм уу, хэсэг удаа сээгэс хийсэн байлаа гээд, дараад нь буцаад найз болох бүрэн боломжтой гэдэг тал дээрээ ч гэсэн, нилээд давуу талтай мэт....


Юу болоод ингээд хадуураад явчихав аа??? гэж бодох хүн их байж магадгүй.
Юу байдаг юм!

Ичсэн хүн хүн ална гэдэгээр, ганцаараа аялсан, аймаар өрөвдмөөр амьтан гэж бодогдуулахгүйн тулд л , өөрийгөө байдаг чадлаараа *үгүй үгүй!!!  Ганцаараа ч гэсэн ганцаараа биш байхгүй юу!
Тэртэй тэргүй геи барнаас шинээр найз олоод авчих юм чинь!  Хм!  Би ганцаардмал өрөвдмөөр амьтан огт биш!* гэж өмөөрөх гэж оролдоод  л жоохон хадуурч байна, ккк.


За за тэр өөрийгөө өмөөрөх яахав.

Энэ удаад Тайчунг хот орж, 4-5 жилийн өмнө учиргүй найрч барьж танилцаж байсан залуутайгаа уулзаж (угаасаа хугацаа өнгөрөөд удчихсан болохоор, одоо бол сээгэс тал дээрээ сонирхол байхгүй) ирсэн.

 (hamgiin zuun gar talyn "bear" zaluu ni minii anh nairsan zaluu.  Busad ni daraad ni dagaldaj irsen baraa)

Гэхдээ аргагүй л миний *найрсан* залуу.
Одоо ч гэсэн учир зүггүй хүн амьтанаас хайртай дуртай, танилцая бария гэсэн юм ирдэг юм шиг байна билээ.



Грайндр, Жакд энээ тэрээ гээд, геи хүмүүсийн танилцдаг апликеишнүүд байдаг юм.
Мань мэт нь долоо хоногт нэг удаа мессеж ирэхэд л баярлаад бөөн юм болдог юм.

Тэгсэн мань эрийн тэр аппликеишний шинэ мессеж ирсэн байдалыг нь харсан...
Сайхан залуу гэдэг ийм байдаг юм байшд???

(zugeer baij baigaad l 381 message...)


За тэр яахав.
Ямар ч байсан, Тайчунгийн геи бар (баавгайны үүр байна билээ) орж, айлд хоног төөрүүлчихээд Кэнтинг орсон.

 (Yaaj ch harsan omno zugiin Resort)
 (Ene lag tom Doll nadad unen goyo haragdsan)
 (Gantsaaraa ch gesen dalai orolgui yaahav??)
 (Gantsaaraa ch gesen dalai orolgui yaahav??)
 (Gantsaaraa ch gesen dalai orolgui yaahav??)
 (Gantsaaraa ch gesen dalai orolgui yaahav??)
(Gantsaaraa ch gesen dalai orolgui yaahav??)

Мэдээж ганцаараа.
Очиж жаал залуу хүүхдүүд харж нүдээ баясгаад тэгээд Гаошон орсон.

Угаасаа надад хөдөө газар зохихгүй... Өдөр нь гоё байлаа гээд ч, орой нь тэртэй тэргүй хийх юм олдохгүй.... Ядаж байхад ганцаараа унтана ш дээ, золиг гэж...

Нар жаргангуут л хотын зүг гүйнэ биз дээ энэ чинь???


Гэхдээ яг үнэндээ энэ дээдэx найз майз энэ тэр гэдэгээс илүү, геи болж төрсөний асар дажгүй нэг тал нь, геи сауна-д хоног төөрүүлж болдог явдал.

Бод л доо, жирийн зочид буудлаас дор хаяж 5-6 дахин хямдхан газар хоног төөрүүлчихнэ.
Ядаж байхад үнэгүй сээгэс дагалдана гээд???

Энэний ачаар хичнээн их мөнгө хэмнэсэн бол оо???

Энэ удаад ч гэсэн, геи массаж хийлгэж нэг хөнгөхөн сээгэс хийчихээд, орой нь архи уучихаад геи саунад хоносон.

Архи гэснээс нээрээ, аав нь Монгол, ээж нь Тайваны нутгийн индиан гэсэн нэг баагийтай танилцсан юм байшд.
Яаг нэг Монголд байдаг баагийнууд шиг царайтай, тэгээд ядаж байхад бүдүүн!!!

*Манай аав, 1950 онд Монголоос гараад, Оросоор дамжиж Финлянд ороод, тэндээсээ Америк дүрвээд тэндээ амьдарч байгаад 90-ээд оны эхээр Тайванд амьдардаг болсон* гэж ярьж байна билээ.

Аавынхаа зөвлөснөөр 95 онд Монгол нэг удаа очсон гэж ярьж байсан, гэхдээ Монголоор мэдээж ярьж чадахгүй, тэгээд бас Монгол нэг их таалагдаагүй гэж байсан...

1995 он гэхээр угаасаа хамаг юм каос байсан болохоор аргагүй ч юм шиг...



Сауна ч яахав, хийдэг юмаа хийчихээд, тэгээд унтаж байсан, даарч эхэлж байна аа...
Мэдээж халуун орон болохоор хүйтнээр л үлээдэг юм байхаас, халуунаар үлээдэг юм байхгүй...

Парны эрэлд гарна биз дээ??? энэ чинь???

Гэхдээ олон пар тэвэрч байсан хүний хувьд хэлэхэд, пар хайж байгаа бол, залуухан бөгөөд шөрмөслөг (туранхай) хүн нь хамаагүй дээр байдаг юм шүү!!!

Хүний өөх гэдэг чинь угаасаа дулаан нэвтрүүлдэггүй материалаар хийгдсэн байдаг юм шиг байна билээ.  Тийм болохоор, бүдүүн хүмүүс тэврэхээр, гадна тал нь нэг тийм хүйтэн, тэгээд дээрээс нь их хөлөрдөг болохоор жоохон нойтон, пар утгаар нь ашиглахад жоохон депекттэй санагдсан.

Тийм утгаараа, залуу хүмүүс угаасаа дотроосоо ялгаруулдаг энерги ихтэй, тэгээд дээрээс нь өөх багатай бол, тэр энерги нь шууд гадагшилдаг болохоор, өрөө / хөнжил дулаацуулахад их тохиромжтой санагддаг юм.

Хэрвээ танайх өвөлдөө хүйтэн байдаг бол, хэд хэдэн банди авчраад суулгачих хэрэгтэй байх, аяндаа дулаацаад явчихна!  ккк.
Заримыг нь тэвэрч унтсан ч болно ш дээ...

Энэ удаад ч гэсэн, хайж байгаад 20 орчим насны шөрмөслөг банди олж аваад л, Коала юм уу юу юм гэмээр тас тэвэрч аваад л зад унтсан...

Сайхан ч нойрсож байна билээ, сайхан ч зүүд зүүдэлсэн...
Зарим хэсэг нь бол зүүд биш байсан л даа, ккк.  Нөгөө юу гэдэг билээ??
Үүлэн борооны ажил?? гэдэг бил үү??

Нэг чулуугаар гурав дөрвөн туулай буудангаа харин бодож байлаа л даа.

*ГОМО болж төрсөндөө ч баяртай байна шүү* гэж, ккк.

За за баахан дэмийрчлээ.
Дараа дахиад дэмийрье.

Sunday, August 12, 2012

Andrej Pejek

"Er em ni medegdehgui baliar hog" gej manaihan ih heldeg dee?
Gambuushiig ch gesen, uur busad humuusiig ch gesen.

Ene zaluug harval yuu gej heleh bol??

Andrej Pejik.
Bosnia-Herzegovina-aas garaltai Australiin eregtei model.

Delhiin hamgiin "UZESGELEN GUA" eregtei model gedegeeree aldarshsan zaluu baina.

Gehdee uneheer uzesgelentei baigaa biz?
















Yapon yavj irev



Зиаг байз...
Юу бичих билээ байз.

Монгол харихаар ч юм уу, Японд хүнтэй юм яриад сууж байхад блогтоо оруулах санаанууд зөндөө орж ирдэг хирнээ, Тайванд буцаад ирэхээр л юу бичихээ мэдэхээ байчих юм...

Өдөр тутмын амьдрал нь хэтэрхий нэг хэвийн байгаатай бас холбоотой байх л даа...
Ядаж байхад хүн амьтантай мундаг юм ярилцах хэмжээнд Хятад хэл сурч амжаагүй байгаа болохоор.


Дээр нэг түүхийн сэдэвтэй юм үзээд сууж байсан юм л даа.
Монголын тухай, Хятадын тухай, Японы тухай нэг тийм сонирхолтой бичлэг байсан юм.

Тэгсэн тэр нэвтрүүлгийн хөтлөгч нь ярьж байна аа.

*Ер нь бол, хойд зүгийнхэн, урд зүгийнхэнтэй дайтахад, хойд зүгийнх нь заавал ялдаг тийм нэг зүй тогтол байдаг юм.  Хятад, Монгол хоёр дайтахаар Монголчууд дандаа ялдаг ч юм уу...
Ер нь явж явж, сүүлийн хэдэн зуун жил, Хятадыг эзэлж явсан хүмүүс нь дандаа хойд зүгийнхэн байгаа байхгүй юу!  Манжууд ч юм уу...

Энэ гэхдээ их учиртай юм байгаа.  Хойшлох тусмаа хүйтэн, хэцүү амьдралтай, урагшлах тусмаа дулаахан, хоол ундаар гачигдах юмгүй болно доо?

Тэгээд, тийм хүйтэн ширүүн газар байгаа хүмүүс нэгдүгээрт тэсвэр хатуужилтай болдог, хоёрдугаарт, өвөл нь хийх юмгүй болохоор, маш их зүйл бодож тунгаадаг учир, илүү ухаалаг болдог юм шиг байгаа юм.

Өмнө зүгт байгаад, өлсвөл модноос нэг жимс авч идчихээд л сууж байдаг хүмүүс, тэсвэр хатуужилтай болно ч гэж худлаа, амьдралын талаар тунгаах ч шаардлагагүй байна.

Ийм хоёр хүмүүс хоорондоо дайтахаар хэн ялах нь бол ойлгомжтой биз дээ??*   гээд л ёстой бавж өгч байна.

Гэхдээ энэ яриа үнэний талтай юм шиг.

Би өөр дээрээ аваад үзсэн ч гэсэн, Тайванд ирэнгүүт л, юу ч бичих сонирхол байхгүй, тэгээд л өдөр тутам *энэ залуу хөөрхөн муухай* энэ тэр гэсэн л юм яриад сууж байгаа байхгүй юу...

Хойд зүгт (Монгол, Япон гэх мэт) байх үедээ нөгөөх чинь тархиа гашилтал илүү дутуу юм бодно ш дээ.

Ер нь ийм юм биш үү?  тийм юм биш үү?  Миний юу болохгүй байна, юу болж байна??
Яавал намайг залуучууд эргүүлэх бол?   энэ тэр гээд л, ккк

Олимпийг харсан ч гэсэн адилхан.

20 хэдэн сая хүнтэй Тайван 2хон медал авсан байхад, 3 сая хүрэхгүй хүнтэй Монгол 5 медал авсан байдаг ч юм уу тэ???

Илүү хүчтэй, илүү хурц, илүү тэмүүлэлтэй, илүү *муухай ааштай*, илүү *хувиа бодсон*, илүү *дээрэлхүү* хүмүүс хойд зүгт их байдаг юм шиг санагдаад байгаа юм, ккк.
Бас илүү *бялдууч*.   Бялдууч зан, дээрэлхүү зан хоёр чинь угаасаа нэг зоосны хоёр тал болохоор (бас дахиад гадаад зүйр цэцэн үгийг Монголчлов... Монголоор юу гэдэг вэ?)

Нээрээ яагаад манайхан, бялдууч занг *хятад зан* гэхгүй, *манж зан* гэдэг вэ гэдэг ч гэсэн жоохон бодож үзүүштэй юм шиг....
Манжууд чинь явж явж Монголчуудын *хамаатан* шахуу үндэстэн шүү дээ.

За нөгөөх чинь хадуураад явж байна.


За би ч бас гайгүй, манай энэ блогчид ер нь яагаад бүгдээрээ дуугаа хураачихваа?
Ер нь бол энэ твиттер, фэйсбүүк энэ тэрээр хүмүүс *үг хэлэх хэрэгцээ*-гээ хангачихаад байгаа болохоор, блог энэ тэр бичих нь багассан байж магадгүй санагдаад байгаашд...

За тэр ч яахав.

Өнөөдөр гадаа бороо ороод, гарахаас дургүй хүрээд, гэрт хийх юм байхгүй байгаа дээрээ ойрын үеийн сонин сайханаас оруулдаг юм бил үү гэж бодлоо...

Гээд, нэг их сүртэй сонин сайхан ч байхгүй л дээ.

7 сарын 31нд Япон явж ирсэн юм байна.
Экс экс экс бойфрэндийн төрсөн өдөр нь болохоор сьюрприз болгож, хаха.

Лаг арманчик наасан тэ? ккк

Зиаг тэгээд очоод юу хийхэв, хэдэн найзуудтайгаа нийлж архи уугаад л, нэг тиймэрхүү.
Тэгээд Токиод байгаад байхаар уйдна гээд, Аомори гэдэг газар луу явж ирсэн, ганц хоёр зураг хөрөг оруулчихья, хэхэ.

 Gahai...
   Ene huvtsas ni ayagui hoorhon
 Nebuta

 Buudallasan zochid buudal
 Hodoonii zaluus
 Hodoonii zaluus
 Hodoonii zaluus

Hungui galt teregnii buudal



Ene festivalyn baidal

Гэхдээ хараад байсан, Аоморигийн залуучууд ер нь жоохон царай муутайдуу юм байлээ.
Гэхдээ, лаг аялгатай ярьж байгаа байдал, нэг тийм жоохон хөдөөнийдүү байдал энэ тэр нь хөөрхөн хайр хүргэмээр ч юм шиг.


Гэснээс, царайлаг, царай муутайгийн талаар нэг сонирхолтой яриа байдаг юм.  Байдаг юм ч гэж, бараг би зохиосон юм л даа, ккк.

Азийн хамгийн царай муутай гурван хот хаана вэ?  Бас яагаад? гэсэн асуулт.

Хариулт нь *Хонг Конг, Сингапур болон Нагоя / Пусан* гэж байгаа юм.

Үнэндээ очоод үзэхэд илт андашгүй!

Хонг Конгууд, кинон дээр л царайлаг гардаг болохоос амьдрал дээр бол яг ш дээ.
Нэн ялангуяа хүүхнүүд нь!
Царай муутай дээрээсээ муухай ааштай.
Ер нь гэхдээ хятад зүгийн (хятад соёлтой) улсуудын хүүхнүүд нь их дээрэлхүү, муухай ааштай, царай муутай байдаг санагдаад байдаг юм.  Ямар сайндаа би хүртэл Тайванд хүнтэй муудалцах бол дандаа хүүхнүүдтэй нь муудалцаж байхав дээ.
Царай муутай байж, өөрийгөө их юманд бодчихсон байдаг болохоор уур хүрээд байдаг юм.
Залуучууд нь хамаагүй соёлтой.

За тэр хадуурах яахав.
http://www.filination.com/blog/2009/08/11/81-ugly-truths-about-hong-kong-guys-and-gals/
Энд Хонг Конг залуучууд болон хүүхнүүдийн тухай бичсэн сонирхолтой зүйл байна билээ.

Сингапурчуудыг юу гэж нэрлэдэг гээч?  Сам хорхой!

Яагаад вэ гэхээр, бүгд цэрэгт явдаг болохоор бие хаа нь уг нь гайгүй.  Даанч царай нь авах юмгүй.
Сам хорхойны биеийг нь иддэг боловч толгойг нь иддэггүйтэй адилхан утгаар тэгж нэрлэдэг.

За Нагоя бол япондоо царай муутайгаараа алдартай.


Тэгээд, дараад нь яагаад тэгвэл эд нар царай муутай байна вэ?  гэсэн нэг тийм асуулт гарч ирж байгаа юм.


Угаасаа том гүрний нийслэл байсан газрууд бол царайлаг байдаг юм шиг байгаа юм.
Олон газраас хамгийн царайлаг хүмүүс нь цуглардаг болохоор, царайлаг хүмүүсийн хүүхдүүд царайлаг байна гэсэн утгаараа.

Хонг Конг бол угаасаа загасчны тосгон байсан газар.
Тийм газар царай муутай загасчид л цуглана.
Тэдний хүүхдүүд нь царай муутай байхаас өөр аргагүй.

Сингапур бол бүр хэцүү.
Хятаддаа ч амьдарч чадахааргүй ядуу зүдүү, царай муутай хүмүүс нь зугтаж очсон, бас л нэг загасчны тосгон.

Нагоя?  Царайлаг хүмүүсийг нь бүгдийг нь Токунага бил үү?  Тэр Шогүн түүж аваад Токио яваад өгсөн болохоор царай муутай хүмүүс нь үлдсэн гэдэг юм билээ, ккк.

Эсрэгээрээ Монголчууд яагаад гайгүй вэ?  Тайванчууд яагаад царайлаг вэ? гэдэг асуулт.

Энэ бас тайлбарлахад их амархан.
Монгол бол угаасаа их гүрний үлдэгдэл, үндэс угсаа.
Тэгээд ядаж байхад ойр хавийнхаа царайлаг хүүхнүүдийг булааж аваад эхнэрээ болгочихдог байсан гэж байгаа.  Нууц товчоог уншсан ч тэр!

Тийм газар, угаасаа хүмүүс нь царайлаг болох нь ойлгомжтой.

Тайван?  Уг нь бол загасчид л даа.
Гэхдээ, 40-50 онд Шан Кай Шек Бээжингээс зугтаахдаа, Бээжингийн хамаг сор сондоруудыг нь түүж аваад зугтаачихсан юм шиг байгаа юм.

(Chiang Kai Shek tserguudiig shalgaj baigaa ni)

Тэгэхээр, тэдний хүүхдүүд нь царайлаг байхаас өөр арга байхгүй биз дээ тэ? ккк


Гээд ингээд бичих юм олдохоо больчихож байгаа юм аа...

Дараа онгон монгон онгод монгод нь орохоор дахиад бичье.

Wednesday, August 01, 2012

Хоёр Иртэй Сэлэм


Ийм Монгол үг байдаг бил үү?
Хоёр талтай хутга?  За сайн санахгүй байна...
Англиар *Дабл Эджэд Сүөрд* гэдэг үгийг шууд орчуулчихлаа.

Сая Монголд очсоны дараа анзаарсан нэг зүйлийнхээ талаар бичих гэсэн юм.
Тэрнээсээ өмнө тайлбар.

Комплекс, бусдаас ялгаатай байхын шаналал, бага насандаа яахаа мэдэхгүй байх бэрхшээл гэх мэт, геи хүмүүс бид нар болон трансжендер хүмүүсийн бүгдийнх нь үзэж харж, туулж ирсэн зам байдаг байх.


  • Яагаад би эд нар шиг охин сонирхохгүй байгаа юм бэ?  
  • Би гаж юм байх даа?  
  • Намайг гаж гэдгийг маань гэрийнхэн мэдчихвэл яана аа?
  • Найз нөхөд мэдчихвэл яана аа?
  • Хүмүүс ер нь юу гэж боддог юм бол?
  • Хүмүүс чинь гомо нарыг гаж, үхвэл таарсан амьтад гэж ярьдаг юм байшд.
  • Бүгдээрээ гомо нарын тухай онигоо яриад л доош нь чихээд байдаг юм байна шүү дээ.
  • Эд нарт гомо гэдэгээ баригдуулахгүйгээр, тэгээд бас доош нь чихүүлэхгүйгээр байхын тулд яавал таарах вэ?


гэх мэтээр бага наснаасаа, бусад хүүхдийг охин ярьж дурлаж, нэг их юм бодохгүй явах цагаас эхлээд шаналсаар ирдэг байх.

Ийм ч болохоор, өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлолт, ЛГБТ хүмүүсийн хооронд их байдаг гэдэг, гэхдээ эсрэгээрээ ийм ч болохоор, ЛГБТ хүүхдүүд харьцангуй (энэ миний хувийн бодол шүү) бусад хүүхдээс илүү хэрсүү, хатуужилтай, мөн хичээл сурлагадаа сайн (өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хамгийн амархан арга учир) байх нь их байдаг мэт.

Өөрийн талаарх комплекс, зөрчилдөөн, өөрийгөө хүлээн авч чадахгүй байдал гэдэг, асар их энергийг хүнд өгдөг зүйл бөгөөд, ийм комплекс / энерги нь жирийн нэг геи хүмүүсээс трансжендер хүмүүст хамаагүй илүү байдаг мэт санагддаг юм.

Хүмүүсээс хүлээж авах *үзэн ядалт* гэх зүйлийн хэмжээ нь тэр хэмжээгээрээ илүү байдагтай ч холбоотой байх.  Жирийн геи хүн бол, нуугдаад геи байлаа гээд, бусдад баригдахгүй, анзаарагдахгүй байх боломжтой, тийм болохоор, тэр хэмжээгээрээ бусдаас шууд утгаараа *үзэн ядагдах* магадлал бага байдаг бол, трансжендер хүн, хэрвээ л эмэгтэй хувцсаа өмсөөд нэг гарах юм бол, олны нүдэн дээр өөрийгөө хэн бэ гэдэгээ шууд зарласан зүйл болох учир.

Гэхдээ энэ их комплекс нь, тэр комплексоосоо болж хуралдсан их энерги нь трансжендер хүмүүсийн геи хүмүүсээс хамаагүй зоригтойгоор олон зүйлийг хийлгэдэг бөгөөд, тийм ч утгаар нь би хувьдаа трансжендер хүмүүсийг маш их хүндэлж явдаг юм.

Тэд хамгийн түрүүнд, бусдад үзэн ядагдан ядагдан нийгэмд ил гарч ирж, өөрийнхөөрөө амьдрахын учир утгыг, адилхан хүн шүү дээ гэдэгээ байгаа байдлаараа илэрхийлж, нийгмийг бага багаар дасгаж эхэлдэг учраас!

Стөүн Воллын мөргөлдөөн дээр л гэхэд, хамгийн эхэлж цагдаа нартай зодоон хийж эхэлсэн нь трансжендер / кросс дрессер / драг күйн (яг аль нь байсаныг сайн мэдэхгүй болохоор ингэж бичив) байсан гэдэг шиг!!!!



50-иад онд Японд анх гарч ирж нийгэмд цочрол өгсөн алдартай ЛГБТ хүмүүс бүгд трансжендер (Мива Акихиро, Карусел Маки гэх мэт) байдаг.
Karusel Maki




Мишима Юкио гэх мэт асар мундаг сэхээтэн бөгөөд бусдад цочрол өгч байсан жирийн гэй хүн ч байдаг л даа.  За даа,  энэ хүнийг ч жирийн нэг нуугдмал геи гэхэд хэцүү дээ... Бас л нэг комплексний үүр байсан юм биш үү??? ккк.  





Эсвэл саяхны жишээ гэхэд л, Японд одоо бараг хамгийн алдартай од болоод, ЛГБТ хүн гэхээрээ хурц хорон үгтэй, асар ухаантай байдаг гэсэн тийм ойлголтыг хүмүүст хүргэсэн, ЛГБТ хүмүүсийг хүлээн зөвшөөрөхөд асар том алхам хийсэн хүн нь Мацуко Делакс гээд (өөрөө өөрөөгөө геи гэдэг боловч) трансжендер, эсвэл кросс дрессер байх жишээтэй.


Монголоор авахад ч гэсэн, хүн болгонд чичлүүлэнгээ, нийгэмд *ийм хүмүүс байдаг юм шүү* гэдэг ойлголтыг хүргэсэн хамгийн мундаг хүний нэг нь Гамбууш ажаа болов уу гэж.



-------------

Би өөрийнхөөрөө байж байж аз жаргалтай болно!  (гэхээс илүү, өөрийнхөөрөө байхгүй бол бачимдаад үхлээ)
Өөрийнхөөрөө байхаар намайг хүмүүс ад үзнэ!
Ад үзэгдэхгүй, бусдад дээрэлхүүлэхгүйн тулд ямар нэг зүйл хийх ёстой!
Бусдад дээрэлхүүлэхгүйн тулд юу хийх хэрэгтэй вэ!?

------------

Ийм дилемма-тай хүмүүс хүчирхэгээр, энергээ өөрийгөө хамгаалахад хэрэглэдэг бөгөөд, тэр нь амжилтын үндэс болох магадлал асар өндөр байдаг мэт.




За энэ урт оршил ч яахав, ярих гэсэн юмандаа орьё.


Ийм комплекс, энерги нь зөв ашиглавал амжилтанд хүрэх асар хүчтэй зэвсэг болдог боловч, англиар хэлдэг хоёр иртэй сэлэм байдаг нэг том эрсдэлтэй мэт.

Өөрөөр хэлбэл, зөв ашиглаж чадахгүй бол өөрийгөө ч гэмтээж мэдэх аюултай эд.


Өөрийхөө бусдаас *гаж* байдлаас болсон бусдын үзэн ядалтын эсрэг хүн юу хийж чадах вэ гэдэгийг бичье л даа.

1.  Юу ч хийлгүй нуугдчих
2.  Өөрийгөө нууж дарагдуулахгүй бөгөөд, дээрэлхэх гэж ирсэн хүнтэй тэмцэлдэх, тэрсэлдэх, өөрийгөө давуу гэдэгээ хүчээр харуулж өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх.
3.  Өөрийгөө мундаг хүн гэдэгээ бусдаар хүлээн зөвшөөрүүлж, хүндлүүлэх


Миний бодлоор эдгээр сонголтууд нь бүгд транс, тодорхой комплекстай хүмүүсийн хувьд давж гарахаас өөр аргагүй болдог сонголтууд мэт.

Тэр чигтээ 1. Юу ч хийлгүй нуугдах гэсэн сонголтыг хийсэн хүмүүс бол ойлгомжтой, трансжендер гэдэгээ дарагдуулан, хуурамч амьдралаар амьдрах учир, өөрийнхөөрөө байх аз жаргалыг мэдэрч чадахгүй.  Ийм хүмүүсийн хувьд, комплекс, энерги нь дутагдсан байдаг байх.

2.  Дээрэлхэх гэж ирсэн хүнтэй тэмцэлдэх, тэрсэлдэх, өөрийгөө давуу гэдэгээ хүчээр харуулж өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх:

Уг нь бол их чухал элемент.
Ихэнх хүмүүс ийм хүчин чадалтай байдаг мэт.
Анужин жишээ нь, хэр баргийн эрэгтэй ч зодож чадахааргүй шөрмөстэй шартай.  Энхриймаа нэг хэсэг ямар хорон байдлаар хүнийг доош нь хийж чаддаг байлаа??
Яалт ч үгүй тойрч биш, дайрч өнгөрдөг зүйл мэт.

Гэхдээ энэ хэсэг нь их хэцүү, яг нөгөө *хоёр иртэй шүү* гэдэг эрсдэлтэй хэсэг нь мэт.
Хэт их олны анхаарал, хэт их үзэн ядалтыг авч ирсэнээсээ болоод, хүн нилээд эмзэг болчихдог, юм л болбол *энэ намайг дээрэлхэх гээд байгаа юм биш биз?* гэж харддаг болдог тал байдаг мэт.
Доодохууд, сүүлийн үед Монголд байгаа иймэрхүү илэрхийллийн жишээ л дээ:

Кола захиалсан, андуураад Сода аваад ирэнгүүт *Энэ нэг тэнэг бармен намайг транс болохоор нь дээрэлхэх гэлээ, дээрэлхүүлдэг ч газар биш* гээд нүд лүү нь колагаа шидчихдэг ч юм уу.

Хүмүүс жоохон анзаарахгүй байнгуут *Намайг ийм үзэсгэлэнтэй байхад албаар үл тоомсорлож байгаа нь, намайг Трансжендер болохоор нь дээрэлхэх гэсэнийх юм биш үү?  Ийм муусайн юмнуудад дээрэлхүүлдэг жижиг гар ч биш* гээд уурандаа худлаа цагдаа дууддаг ч юм уу.

*Чи одоо ямар хаашаа юм бэ, дандаа л ингэж байх юм.  Тийм дургүй бол ирэхгүй, өөр газар очиход л болно ш дээ* гээд амьхандаа түрүүлж гар нь хөдөлдөг занг нь болиулах гээд учирлахаар *Би хаана очихоо чамаар заалгахгүй мэдэв үү, дурак минь* гээд (энэ муу намайг трансжендер болохоор дээрэлхээд, ордог газар луу минь хүртэл оруулахгүй санаатай.  Чамд дээрэлхүүлдэг гар ч биш) гээд дайрчихдаг ч юм уу.


Дотор нь хуримтлагдсан асар их энерги байгаа болохоор, түүнийгээ чиглүүлэх дайсан хэрэгтэй байдаг.  Уг нь бол тэр дайсангаа өөрийнхөө эрдэм ухаан, боловсрол гэх мэтэд чиглүүлбэл дараагийн шатанд дэвшиж болох атал, хэн нэгэн хүн лүү чиглүүлчихээрээ өөрийгөө хөнөөх гол зүйл болчихдог нь транс хүмүүсийн хамгийн том асуудал ч юм шиг санагддаг юм.
Энэ дээр яриад байгаа хүүхэд, тэр *дайсан*-аараа Ханзог тавьчихсан юм шиг байгаа юм.

*Би танай барыг хаалгаж байж л АЗ ЖАРГАЛТАЙ болох юм шиг байна* хэмээн мессеж ирүүлэнгээ, шөнийн хоёр цагт, өөрөө ч ирээгүй байж цагдаа дуудах гэх мэтээр асар их ЭНЕРГИ зарцуулан байж дайсантайгаа дайтаж эхэлдэг нь энэ зүйлийн хамгийн том асуудал.

Хаалгалаа гээд, аз жаргалтай болохгүй шүү дээ гэдэгээ огт ойлголгүйгээр, зүгээр л улайраад л.
Үнэхээр дандаа цагдаа дуудаад л, дандаа очиж зодоон цохион гаргаад байвал, барыг хаалгаж бол амархан байх л даа.

Тэглээ гээд үр дүн нь юу болох вэ?
- Би нилээд мөнгөөр шатна (энэ бол бар нээсэний угаасаа эрсдэлийн нэг нь)
- ЛГБТ хүмүүстээ зориулсан газраа хаалгана.  Өөрсдийнхөө байх газрыг цөөрүүлнэ
- ЛГБТ хүмүүс хэсэгтээ ийм газар нээе гэсэн сэтгэлийн урмыг нь хугална
- Хаалгасан хүн нь хэн бэ гэдэг нь олон нийтэд ойлгомжтой байх тул, бусдаас үзэн ядалт, үл хүндлэлийг одооны байгаагаасаа илүү ихээр хүлээнэ
- *Дайн хийгээд ялчлаа* гэсэн түр зуурын *АЗ ЖАРГАЛ*-аас *Энэ ёстой балиар хүүхэн* гэсэн олон нийтийн үзэн ядалт нь давамгайлах тул урт хугацааны хувьд харахад одооныхоосоо илүү аз жаргалгүй болно.

3.  Өөрийгөө мундаг хүн гэдэгээ бусдаар хүлээн зөвшөөрүүлж, хүндлүүлэх
Энэ хамгийн сүүлчийн бөгөөд бүгд хүрээсэй гэж боддог үе шат мэт.
Ихэнх алдартай трансжендер хүмүүс энэ шатандаа аль хэзээний хүрчихсэн мэт.
Мацуко Делаксыг ажигламтгай байдал, хорон боловч хүнийг гомдоодоггүй ёжлол, ухаалаг комментоор нь Японы ард түмэн хүлээж авчихсан.
Мива Акихиро, Карусел Маки ч гэсэн.

Монголоороо ярих юм бол, Гамбуушийг сүүлийн үед манай ард түмэн, яриаг нь телевизээр сонссоор *энэ хүн чинь их ухаантай, их зовсон хүн юм байна шүү дээ* гээд хүлээгээд авчихсан.

Анужинг ч гэсэн, геи хүрээлэл нилээд хүлээгээд авчихсан *сайн уу! Ямар хөөрхөн болчихсон юм!?* гээд мэндлээд явж байна.

Энхриймааг, нэг хэсэгтээ жоохон ширүүхэн занд нь дургүйцэх нэгэн байсан боловч, ухаалаг бөгөөд уншуустай блог, хүйсээ солиулах тэр асар их зориг, бас гоё сайхан байдалаар нь аль хэзээний хүндлээд хүлээгээд авчихсан.

Энэ дээдэх хүүхдийг би хурдан энэ шатандаа очиж, ухаалагаар өөрийгөө бусдад хүлээн зөвшөөрүүлээсэй гэж залбираад л байгаа юм.
Даанч, энд орчин үеийн Монголын нийгэмийн хандлага өөрөө бас садаа болоод байх шиг.

*Би 19хөн настай хирнээ ямар гэдэг баячуудын хороололд амьдардаг, 20-30 сая төгрөгний хувцас өмсдөг, ямар прокурорын хүүхэд* гэмээн ярих тэр, мөнгөтэй, мундаг аав ээжтэй бол хүмүүс өөрийг нь хүлээн зөвшөөрнө гээд ойлгочихсон юм шиг санагдсан.

Монголд сүүлийн үеийн хэнээрхэлээр, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнийг хүмүүс хүндэлж байгаа (мэт  санагддаг) үзэгдлээс болсон гажуудал болов уу...

Мөнгө, эрх мэдэлийг өөрийн гараар гартаа оруулсан бол хүн хүндэлнэ.  Гэхдээ ийм хүмүүс түүгээрээ түрий барьдаггүй.  Мөнгө эрх мэдэл нь өөрийн биш, өрөөлийн хүчээр бий болсон бол, тийм хүнийг хүмүүс *шинэ баяны эрх хүүхэд* гэж л харахаас биш хүндлэхгүй гэдэгийг огт ойлгохгүй яваад байгаа нь нэг бодлын *өрөвдмөөр*.

Гэхдээ залуухан хүүхэд болохоор арга ч үгүй байх л даа, алдана ононо, янз бүрийн юм туулж байж өөрийгөө олно.


Хурдхан Гамбууш эмээ, Энхриймаа ажаа, Анужин ажаа нараасаа үлгэр жишээ аваад, жинхэнэ утгаараа бусдаар ХҮНДЛҮҮЛЭХ гэж юу байдаг вэ гэдэгийг ойлгож, түүнийг тэдэн шигээ олж авч чадахгүй бол, энэ хүүхэд (болон иймэрхүү хүүхдүүд) өөрийгөө ч, өрөөлийг ч хөнөөж мэдэхээр мэт.
За за энд бичлээ гээд олж уншихгүй л дээ.  Уншсан ч одоогоор ойлгож чадахгүй байх.  Юу ч болсон санаанд орсон юмаа бичлээ.


Хоёр иртэй хутга аа гэж...хэрэглэж сурахад их хэцүү ч, хэрэглээд сурчихвал уг нь их л мундаг зэвсэг байгаа юмсан...

Tuesday, July 31, 2012

China/Mongolia


Зиаг зиаг, ойрын сонин сайханаас.

Хятадаар дамжиж Монгол харьчихаад, одоо Япон очиж шоудах гээд явж байна.
За тоймлоод давхичихья тэ? ккк


7 сарын 19ны орой.

Ууж таарав.  Өглөө 4 хүртэл.

Нэг Японоос ирсэн хүүхэд, нэг Монгол залуу, хоёр Тайван залуутай хамт эхлээд диско орж баахан уув.  Бүгдээрээ өөр өөр хэлтэй хүмүүс цугларчихсан байсаныг ч хэлэх үү, нэг баруун тийшээ харж Японоор яриад, нэг зүүн тийшээ харж Монголоор яриад, нэг урагшаа харж Хятадаар яриад, заримдаа Англиар яриад гүйгээд байсан, сүүлдээ Япон хүнлүүгээ Монголоор, Тайван хүн лүүгээ Японоор, Монгол хүнлүүгээ Хятадаар ярьж бариад баллаж байна билээ, олон хэл нэг дор хольж ярих чинь шал дэмий эд байна билээ, ккк

7 сарын 20н

Тайван:

Сэрүүлэг тавихаа мартчихаж.  Үсэрч босоод л гараад таксинд суув.
Онгоцны буудал хүртэл 1,000 Тайван Доллар (=30 орчим доллар) гэнэ.

Суусан хойно оо бодоод байсан нэг л хулхидуулаад байгаа юм шиг санагдав.  Өмнөх өдөр нь хүүхдээс асуухад 500-600 байдаг байхаа гэж байсан болохоор.  

*1000 ч арай дэндэнэ ээ.  Наад мэтрээрээ яв, эсвэл 800 байхад болно биз дээ?* гэсэн үг авахгүй юм.  
За тэгвэл буулаа гээд автобусны буудал дээр бууж аваад автобусаар давхисан, онгоцноосоо 45 минутын өмнө очив.  
Зүгээр оруулчихаж байна.


Нислээ.   Эйр Чайнагийн үйлчилгээ их гайгүй болчихож.  Ийм байгаагүй юмсан, эсвэл Тайванаас нисдэг нислэг нь ийм байдаг юм уу?
Нислэгийн багийн ярьж байгаа Хятад хэлийг нь бол ямар ч байсан ойлгоод байна, зовлонгүй. 
Болж байна ш дээ.

Бээжин:

Буулаа.  Энэ удаад, онгоцны компанийн үнэгүй буудалд буусан юм.
Онгоцны буудалынхаа хажууд, хотоос жоохон хол нь тиймхэн.

Бээжингийн хүмүүсийн яриаг сонсов.
Яг шууд толгойд бууж ирэхгүй байна аа. Жоохон бодож байж ойлгох юм билээ.
Их хачин акценттай юм.

Уг нь Хятад хэлний албан ёсны хэл нь Бээжингийн аялган дээр үндэслэсэн л гэдэг, гэхдээ надад бол шал өөр л сонсогдох юм билээ.

Үг болгоныхоо ард талд нь *ррррр* гэсэн хачин юм залгаад хаячихна, тэр нь яриаг нь ойлгоход их хэцүү болгоно.

*Дуймиэн* (эсрэг тал) гэдэгийг *Дуймиаааррр* гэдэг ч юм уу,  *Диэн И Шиа* ( Жоохон хүлээж бай) гэдэгийг *Дианрррр И Шиарррр* гэдэг ч юм уу.

Бээжингийнхний хувьд ингэж *ррррр* гэдэг нь илүү *эршүүд* сонсогддог юм гэсэн, надад бол нялуун, харин ч нэг тийм феминин сонсогдох юм билээ.

За тэр хэл ч яахав.

Буудалдаа очиж унтчихаад, орой 6 гээд гарсан.
Автобусаар хотын төв орчихоод, тэгээд метрогоо хайв.

Олдохгүй болохоор нь хажууд байсан хоёр бандиас асуув.


Tusch hoyor joohon huuhed

Тэгсэн, энэ Хужаа нар чинь бас их эелдэг тусч болчихож.
Намайг бүр замаасаа хазайн хазайн, Ванфүжин гэдэг буудал хүртэл хүргэж өглөө ш дээ.

Wanfujingiin udesh, gadaa nutsgen suugaa hujaa nar

Уг нь бол метрогоо л олчихвол би бол учраа олчих хүн ч гэсэн, хөөрхөн санагдаад худлаа баахан чалчиж явав.
19тэй, Бээжингийн хажуухан байдаг хөдөөнөөс (манайхаар бол Төв аймаг) ирсэн хүүхдүүд, зуны амралтаараа Бээжин хоттой танилцаж яваа нь тэр байсан юм билээ.

Зиаг тэгээд явуулчихаад Ванфүжин гэдэг газраа хоол зооглов.
Олон жил нэг идэж үзмээр хирнээ идэхээс айгаад, зориглож чаддаггүй байсан *Хилэнцэт Аалз*-аа идэж үзэв.





Амьдаар нь шорлоод хаячихсан хилэнцэт аалзыг шараад өгдөг юм билээ.
Бас их нүгэлтэй хүмүүс шүү...

Идэж үзсэн, ямар ч амт мамт байдаггүй л юм билээ.
Ямар ч байсан нэг их дурлаад идэх зүйл бол биш байна билээ.

Бас өөр хоол гээд баахан юм захиалж үзсэн, амт нь ердөөсөө таалагдахгүй, тэгээд ёстой нөгөө бааснаас гаргаж авсан тосоор хайрсан энэ тэр гэсэн юм нь санаанд ороод, сэжиг хүрээд идэж чадаагүй.

Үүний дараа, Бээжингийн геи сауна орж үзэв.
Ванфужингээс хоёр буудлын зайтай байсан санагдаж байна.
Буучихаад л хайв.  Гар утасны интернет ажиллахгүй болохоор ёстой нөгөө бор зүрхээрээ.

Хуучин Патая гэдэг нэртэй байсан гээд л хайгаад байсан, нэрээ өөрчлөөд Венеци (威尼斯)гэдэг нэртэй болчихсон байна билээ.  Би гэхдээ ийм юм олохдоо ер нь авьяастай юм шиг байгаа юм, нэрээ өөрчилсөн, очиж үзээгүй газраа хүртэл олоод оччихно гэдэг.

Давхиад орсон.  Ороход 50 юань (=10,000 төгрөг) юм билээ.

Ороод локкероо онгойлсон, дотор нь нэг гага байна...  Яадаг юм билээ гээд хараад сууж байсан, хажууд сууж байсан хятад залуу *ан наадах чинь өмнөх хүн орхиод явчихсан юм биш үү* гэснээ нөгөөхийг чинь барьж авч үнэрлэснээ *үнэргүй л юм байна* гэнэ.

Хэнэггүй гэх юм уу, хүнд гар гэх юм уу, ккк.
Тэгсэнээ л *Чиний боожгоо чинь том уу?* л гэнэ.
*Өө, нэг их том биш ээ* л гэв.
Тэгсэн тонгойж ирж харсанаа *үгүй, боломжийн л юм* гээд бас хүний эрхтэнийг шүүгээд хэмжээд авч байна аа...

Бусад газрын саунад нэг их хүнтэй юм хум яриад байдаггүй болохоор, их л сонин содон санагдав.

Зиаг тэгээд сауна дотор.  Яг тийм айхтар бамбиралцаад байгаа хүмүүс бол харагдахгүй байна билээ, нэг л бие биенээ ажигласан хүмүүс байсан. 
Уг нь бол ирж байгаа хүмүүс нь харьцангуй залуу, гайгүй царайлагдуу хүмүүс байна билээ.
Гэхдээ тэгээд л хэвтээд л зурагт үзээд л, зарим нь дуу дуулаад л, нэг тийм маягтай байж байдаг юм билээ.

Тэгээд байдлыг харангаа, гардаг ч юм бил үү гээд байж байсан, массаж хийдэг хүн ирээд массаж хийлгэх үү гэж байна.

Хэд юм гэсэн 78 юань гэнэ (=16,000 төгрөг хавьцаа юу?  Монголоос хямдхан байна билээ).
Зиа л гэлээ.
Нэг өрөөнд ороод л массаж хийж байсанаа *Нэмээд 100 юань өгвөл сээгэс хийж болно* л гэнэ.
100 юань чинь 20,000 төгрөг үү тэ?  Хямдхан юм чинь үзээд алдая гээд за тэгье л гэлээ.

Өмнө нь бой массаж энэ тэр хийлгэж байхад 400 юань энэ тэр байсан болохоор, тэрэнтэй харьцуулахад ч гэсэн дээ, боломжийн.

Сэтгэгдэл?  
Хямдхан юм чанаргүй л байдаг байхгүй юу, ккк!!

Зиаг тэгээд нутгийн индиан амсчихлаа гээд, тэгээд гарав.

Санлитун гээд элчин сайдын яамдууд байдаг газруудаар геи барнууд байдагийг мэддэг ч энэ удаад, шинэ юм үзье гэж бодоод, бүүр баруун урагшаа байдаг караокетой геи бар орж үзэв.

Нэг зочид буудлын доод талд юм.
Уг нь интернет дээр *драг шоу болдог* гэсэн байсан, намайг очиход тийм юм байсангүй.

Хүмүүс чинь учир начиргүй л *Моя Родина* ч бил үү, эх орныхоо төлөө тулалдая, ээжээ би явлаа шүү энэ тэр гэсэн үгтэй орос дуу дуулах юм.  


Иймэрхүү зүйл нь коммунистаараа байгаа бололтой, их сонирхолтой санагдав.

Пиво авсан, Чин Тао нь 25 юань (=5,000 төгрөг), Хайнекен нь 40 юань (=8,000 төгрөг) гээд аймаар үнэтэй юм байлээ.  Дээр үед чинь 20-30 л байдаг байсан санагдаж байна.
Хоёр ширхэг юм уучихаад байж байсан, эсрэг талд сууж байсан согтуу хужаа, дайлна гээд дуудаад суулгаж байна.  Юаныг чинь 300-400-аар нь л шидлээд байх юм.

Юм ярьсан, барны эзнийх нь найз, тэгээд найзыгаа дэмжиж орлого оруулж байгаа юм байх.
Бас нэг өөр хужаа байсан, Өвөр Монгол явж ирсэн, ямар гоё байсан тухайгаа гайхуулаад л байна билээ.  
Намайг Бээжингийнх үү энэ тэр гээд асуугаад байсан, энэ чинь одоо аялга маялганаас гадаад хүн гэж мэддэггүй л юм байхдаа, сонин хүмүүс...

Зиаг тэгээд гараад, хотын төвд байдаг *Хөдөлмөрчдийн Биеийн Тамирын Ордон*-гийн хажууд байдаг Алфа бил үү, Агфа бил үү тийм клуб орчихоод харьсан.






Тэр клаб нь бол ёстой пиг хүнтэй юм билээ, хайх гэж зовохгүй, дөхөөд ирэхээр л гудамжаар дүүрэн гомо, андашгүй юм билээ.

Зиаг энийг хүртэл сэтгэл хангалуун байсан юм.  *Агаар нь л муухай болохоос, Бээжин ч их өөрчлөгдөж шүү, хүмүүсийн хандлага гэх мэт* гэсэн шиг юм бодоод.

Тэгээд л таксинд суусан, хуучины нөгөө хүн хулхидах гэдэг зан нь гарч ирж байна билээ.
Хотын төвөөс онгоцны буудал хүртэл 100 юань хангалттай л байдаг байхгүй юу.
Тэгсэн 130 энэ тэр гээд л үзэж тарж байна.  Үгүйээ, нэг бол 100гаар явна, нэг бол чи наад метрээ ажиллуул гээд л хэрүүл хийв.  Хамгийн сүүлд нь 110 гээд нэг юм хэлэхэд нь үгүй гээд гүрийсэн, за за гээд л явсан.

Буудалдаа очсон чинь 110-ыг нэхдэг юм??  Би хурдны замаар явсан, хурдны замын мөнгө төлсөн л гэнэ (тэр нь 10 юань), чи 110ыг өгнө гэж тохирсон ш дээ л гэнэ.
Тохирчихоод, хамгийн сүүлд нь худлаа тэгэх ямар хэрэг байна аа тэ?  Зад загнаад буусан, хэл сурсаны хэрэг ч байна билээ шүү, ккк.


Зиаг тэгээд хоноод маргааш нь онгоцны буудал.
Би аль ч газар, онгоц нисэхээс нэг цагийн өмнө л очдог байхгүй юу, бүтэн хоёр цаг тэнэг юм шиг юу хийхэв гээд.
Тэр жишигээрээ онгоцны буудалд онгоц нисэхээс цагийн өмнө очив.
Тэгсэн яг миний хамрын урдуур системээ хаагаад хаячихдаг юм.
Тайлбарлаад, гуйгаад нэмэргүй, *манай дарга хаа гэсэн, одоо систем унтарчихсон болохоор яах ч арга байхгүй.  Та маргаашийн онгоцоор нис* гээд шилбэлзээд суучихдаг юм.

Иймэрхүү зүйлс нь хятад өөрчлөгдөөгүй л байна билээ.
Тэгээд, нэмж шинээр МИАТ-ын онгоцны билет авч Монгол харьлаа ш дээ.
Шууд буудал дээрээс авч байгаа болохоор аймаар үнэтэй, 4200 юань (=800 орчим мянган төгрөг үү?)

Одоо тэгээд яая гэхэв, орой нь *По ажаагийн парти* хийнэ гээд зарлачихсан байсан болохоор, өөрөө очихгүй бол болохгүй ш дээ.

7 сарын 21-31н.
Монгол:

Зуншлага гоё байна билээ.
Гүзээлзгэнэ түүж идсэн шиг, гэр бүлийн шоу хийсэн шиг, ангийнхны шоу хийсэн шиг, По ажаагийн парти хийсэн шиг, Пинк Партинд очсон шиг, олон найзууд болон танилуудтайгаа уулзсан шиг, гоё өнгөрөв.



(Guzeelzgene)


По ажаагийн парти дээрээ палааж өмсөж гүйсэн (лол), хүмүүсийн ам луу усан буунаас архи цацсан шиг, энэ тэр жаал дөвчгөнөсөн.
(Arhi tsatsdag buu bolon hoyor tuslah)
Palaajtai ni daanch bichleg l baina, zurag alga, kkk.


Гэр бүлийн парти дээрээ эмээ өвөөгөө дискодуулсан, 40 гарсан ахдаа гого-бой шиг хувцас өмсгөсөн, 50 гарсан ахдаа сээгсий хувцас өмсгөсөн гэх мэт. 

(40 garsan gogo-boy)

(50 garsan gogo-boy, kkk.)



Ангийн партин дээр, галстук зүүж очоод, тэвэг тоглож эрзээндсэн гэх мэт.
(30 garsan humuus erzeendej baina)


Анх дурлаж байсан бандидаа *Нээрээ чи миний анхны хайр ш дээ* гэж үнхэлцгийг нь халартал айлгаж жаал өөрөө баяссан гэх мэт.  Жорлон дотор хажууд нь шээж зогсож байгаад палхийтэл нь хэлсэн, жоохон айсан байх гэж бодоод байгаа.  Гэхдээ *тийм үү* л гэж байна билээ.

Сээгэс л хийсэнгүй шив дээ, ккк.
Намайг чинь тоох амьтан Монголд олдохгүй юм байшд, ккк.

Намбагүй, бүдүүн, хар энэ тэр л гээд тоодоггүй байх даа тэ???
Одоо Японд л жаал сээгэсдэж авахаас.

Нэг тиймэрхүү нэг иймэрхүү

Friday, July 13, 2012

Mongol Mongol


*Сонин сайхан?
Юмгүй тайван*  гэдэг шиг л, нөгөө жинхэнэ намба мамба нь гүзээ мүзээтэйгээ нийлж ирж байгаад сууж байх шиг байна аа...

Намайг чинь дарлаж байх шиг байна аа...

Толгой дээр гарч сууна гэдэг шиг л...

За даа, гэхдээ энэ ч насных байх л даа.

*Би л залуудаа галзуу байсым, олон хүнтэй бамбиралцаж явсым* гэсэн шиг, хөгширсөн хойно оо шар сэмжлээд намбагүй загнаад явах бас нэг бодлын жоохон өрөвдөлтэй болохоор, эртнээс ийм тайван амгалан амьдралд дасч авахгүй бол болохгүй байлгүй дээ тэ?

За тэр ч яахав.

Саяны хагас бүтэнсайнаар Токио, Окинава явж жаал партидсан.
Тавдахьд Токиод очиж жаал архидаад, хагассайн бүтэнсайнд нь Окинавад очиж жаал партидаад ирсэн.

Гэхдээ, мэдээж тийм сээгэс мээгэс гэсэн юм байхгүй, зүгээр л таньдаг хүмүүстэйгээ архидсан шиг.

Угаасаа тэгээд сээгэс мээгэс хийе ч гэсэн, Окинавагийн парти энэ тэрд ирж байгаа хүмүүс нь угаасаа ихэнхийг нь таньдаг (Яагаад ч юм, газар газар парти болохоор ирдэг хүмүүс адилхан хүмүүс байгаад байдаг юм...  30 гаруй насны, жоохон мөнгөний боломжтой болчихсон тиймэрхүү хүмүүс, Азийн улс улс дамжаад л), ядаж байхад бүгдээрээ над шиг *ажаа* нар...

Тэгээд л нөгөө дээдсийн хүрээлэнгийн парти марти гэдэг шиг л *Сайн байна уу!  Ойрд уулзсангүй шүү?  Өдөр ирэх тусам, үзэсгэлэн гуа чинь нэмэгдэх юм аа тэ? хохохохохо* гэж мэндэлсэн шиг л нэг тиймэрхүү.

 Harvaas ajaa nar
Bulchintai baki ajaa nar
 Neeh lag bulchintai baki ajaa nar
 400-500 gomo...ajaa nar
Ene yagaan magaan bol arai denduu baigaaz dee...


За тэр ч яахав.

Тийм юм бичих гэж орж ирээгүй ш дээ.

7 сарын 21нээс цөөхөн хоногоор Монгол харих санаатай.
Тэгээд, нэг очсоных гээд, ӨӨРТӨӨ зориулаад парти хийдэг юм бил үү гэж бодлоо л доо.

Таньдаг найзуудтайгаа уулзах парти, танихгүй хүмүүстэй нэмж танилцах парти энэ тэр хийдэг юм бил үү гэж бодоод???  Бөөндөж байгаадаа хүлцэл өчье.

* Зөвхөн надтай цаг гаргаж уулзсангүй, бөөндлөө!*
* Найзуудтайгаа уулзаж байж такстай парти хийгээд байхдаа яадаг юм!?* гэсэн шүүмжлэл хүлээж авахгүй шүү, хэхэ.


Доодох маягаар хийх гэж байна.

Хэзээ:  7 сарын 21
Хаана:  Ханзо Клуб
Хэдэн цагаас:

16:00-18:00  -  Геи кино үзэнгээ хуучилж сууцгаая парти.  Такс макс байхгүй бөгөөд, миний цуглуулга (50-60 кино байгаа)-аас сонгож байгаад налайж кино үзье.  Эрт ирсэн хүмүүс мэдээж тэр чигтээ оройны партинд үргэлжлүүлж байх боломжтой

19:00-өөс - Такстай парти.  7,000 төгрөгний такстай бөгөөд нэг уух юм дагалдана.  Үзүүлбэр юу байх талаар одоогоор сайн мэдэхгүй байна, гэхдээ нэг юм байх байх.  Бас, 20:00 цагаас хөгжөөнт тоглоом болон эндээс чирч очих жижиг сажиг бэлэгээ тоглоомонд түрүүлсэн хүнд гардуулах санаатай.  Угаасаа над шиг, хундага үзэг хоёроос өөр юм барьж үзээгүй энхрийхэн хүн, олон хүнд юм чирч очиж чадахгүй болохоор, асар цөөхөн юм авч очих болохоор...

Парти тарсаны дараа ---- Хэтэрхий согтоогүй байх юм бол, цааш нь үргэлжлүүлээд явсан ч болно ш дээ тэ??

За тэгээд, хүрэлцэн ирээрэй гэж урьж байна.



Хүндэтгэн ёсолсон, Пататэ