Monday, March 29, 2010
Хавар ирлээ шүү хүүхнүүдээ
Зиаг зиаг..
Энд чинь нэг хүйтрээд л, нэг дулаараад л, учир нь олдохгүй юм аа...
Нөгөө цэцэг гөлөрч, архи гудардаг үе нь эхэлчихсэн байгаа гээд бичиж байсан даа??
Гэхдээ бодоод байсан, цэцэг гэдэг чинь, мод болон ургамлын бэлэг эрхтэн нь юм байшд тэ?
Боожгоо моожгоо гэж муухай үг хэрэглэхээ болиод, *Миний цэцэгхэн* гэж байвал аягүй гоё соёлтой юм биш үү?
Эршүү даргын бичсэнчлэн *Миний боожгоо надаас түрүүлээд босчихсон байсан* гэхээр аягүй муухай *ХӨДӨӨНИЙ*, *БҮДҮҮЛЭГ* сонсогдож байгааз дээ? кк
Тэгсэнд орвол *Миний цэцэгхэн, дэлгэрчихсэн, годойчихсон байлээ*, * Үнэр танар гэж танхил өө танхил* энэ тэр гэвэл илүү гоё, соёлтой, *ГАДАГААДЫН* сонсогдож байгаа биз дээ? кэкэкэ
Удаан сээгэс хийгээгүй бол * Цэцгээ услалгүй удчихлаа.. Хатаалаа, яанаа??* гэж санаагаа зовоосон ч болно, эсвэл *Миний цэцэг, зуун жилд нэг удаа цэцэглэдэг цөлийн цэцэг Кактус байхгүй юу* гэж өөрийгөө өмөөрсөн ч болно гээд л...
Зиа тэр ч яахав.
Гэхдээ энэ Сакура гэж нээрээ аймаар завхай ургамал аа тэ?
Юу юуны туханд хүрэлгүй, хавар нь ч бүрэн болоогүй байхад, навч мавч нь ч ургаж амжаагүй байж, яаран барин хамаг байдаг юмаа (боожгоонуудаа,,, бишээ, цэцэгнүүдээ) түмэн амьтан дэлгээд хаячихдаг...
Энэ Япончууд ч гэж завхай үндэстэн, амьтны,,, бишээ, ургамлын нандин эрхтэнг нь гөлрөн гөлрөн байж архи ууж баясаж л байдаг...
Гэхдээ хүн хэлэлтгүй, модоор дүүрэн боожгоо цэцэглэчихсэн байвал, би ч гэсэн баясан байж гөлрөнө байхаа, кэкэ
Япончууд, Монголчуудтай жоохон төстэй *муу ёртой/ сайн ёртой* гэсэн юманд дуртай ард түмэн... Хавар төрсөн охидууддаа *Япон улсыг төлөөлөх цэцэг болохоор/ Хаврыг төлөөлөх цэцэг болохоор* гэж нэр өгөх нэгэн байдаг ч, ихэнх тохиолдолд *Яаран байж цэцэглэдэг / Цэцэглэчихээд долоо хонолгүй бутраад уначихдаг богино настай / Хамаг юмаа юуу юуны туханд хүрэлгүй дэлгэж хаядаг* гэсэн утгаар нь олиггүй нэр гээд өгдөггүй гэж сонсож байсан.. Эсрэгээрээ, биеэ үнэлдэг Ойран (янхан) энэ тэрний нэрэн дунд их байдаг нэр гэсэн тайлбар ч байдаг юм билээ..
Тэрэнтэй адил шалтгаанаар Монголд *Яргуй* гэдэг нэртэй охидууд байдаггүй юм байхдаа??? Наранцэцэг, Сарнай энэ тэр гэсэн нэр байдаг хирнээ...
Гэхдээ, хүүхэддээ ургамалын бэлэг эрхтэний нэр (Цэцэгмаа энэ тэр гээд...) өгдөг бас их учир битүүлэг ээ тэ? кэкэ
Зиаг тэр ч яахав.
Саяны хагас бүтэнсайнд баахан цэцэг мэцэг, урлаг гуа сайхан гэж өнгөрөөв....
Миний хувьд хавар болох шинж алга... Болбол цэцэгхэн мэцэгхэнээ хүн амьтанд үзүүлж, үнэрлүүлэн таалуулмаар байдаг... Байхгүй шүү.. 5 дахьд жаал залуу өдөж гүйсэн, надад баригдах нэгэн алга аа...
Хагассайнд, өдөр нь цэцэрлэгт хүрээлэн орж пикник хийчихээд, орой нь Роппонги Арт Найт гээч рүү явав.
Баахан *ҮР БҮТЭЭЛГҮЙ*, *ХИЙХ ЮМАА ОЛЖ ЯДСАН* урлагийн бүтээл үзэж жаал баясав.
Угаасаа гэхдээ, урлаг гээч маань * ХИЙХ ЮМАА ОЛЖ ЯДСАН* , * ХЭРЭГЦЭЭГҮЙ* эд байж *УРЛАГ* гэж хүлээн зөвшөөрөгддөг эд юм шиг...
Дандаа *ҮР БҮТЭЭЛТЭЙ* байхаар хүн гэдэг ядрана, амьдралын утга учир гээд бодоод эхэлнэ... Утга учиргүй үйлдэл хийх чадвартай, түүнээсээ таашаал авах чадвартай байдаг нь хүнийг амьтнаас ялгах гол ялгуур шинж ч байж магадгүй юм тэ?
Дэндүү олон ургамалын бэлэг эрхтэнг харсан чинь, аазгай хөдлөөд, шөнө нь залуусын цэцэг харахаар болдоггүй газар луу явж санаагаа амраав...
Өчигдөр бас цэцэг гөлрөхөөр явав..
Шинжуку Гёэн орсон чинь, хүйтэн байсан болохоор сакура нь сайн цэцэглэж амжаагүй ч, гомо нар бол цэцэглэж байна өө, цэцэглэж байна...
Бараг байгаа хүний 90 хувь нь гомо биш үү??
Мундаг байгаа юм шүү... Өөрөө өөртөө, өөрийнхөө шунал тачаалдаа үнэнч хүмүүс гэдэг нэгэн бодлын бахархууштай ч юм шиг???
Энэ бүдүка бол, лаг гоёж аваад ирсэн байгааз дээ? кэкэ
Зиа зиа, иймэрхүү юм бичихээр аягүй бол *садар самуун сурталчиллаа* гээд бөөн юм болно байх, ингэсгээд өндөрлөе...
Sunday, March 21, 2010
Архи ууж цэцэг гөлрөх улирал..
Нэг мэдсэн өвөл нь дуусаад, архи ууж цэцэг гөлөрдөг улирал маань эхэлчихсэн юм байшд...
Өчдөр, өдөр гэрээс гараад, өдрийн 1 цагаас эхлээд хоол идэнгээ 2 шил вино цааш нь харуулчихаад, ойрхон байдаг цэцэрлэгт хүрээлэнд очиж жаал цэцэг гөлрөнгөө өдрийн унтлага хийв.
Гоё нартай өдөр байсан тул, зүлгэн дээр өнхрөн байж унтах ч гоё байлээ шүү.

Одоохондоо сакура нь бүрэн цэцэглэж амжаагүй байгаа болохоор, дараа долоо хоногоос гөлрөнгө архичингууд нэмэгдэх болов уу...
Тэр үеэр нь зөвхөн сакура ч биш, гомонууд бас цэцэглэдэг юм...
Энэ гомо хүмүүс тийм байдаг юм уу. японууд тийм байдаг юм уу, яаг хорхой шавьж шиг, хүйтэн ч юм уу бороотой болохоор гэртээ бүгчихээд, жоохон дулаарангуут л хаана нуугдаж байсан юм гэмээр олон болчихдог юм..
Дараагийн долоо хоног, тэрний дараагийн долоо хоног бол, манай гэрийн хажууд талын цэцэрлэг бараг гишгэх зайгүй гомонуудаар дүүрнэ харж байгаарай!!!
Гомо гэж ямар хүмүүс байдагийг сонирхож байгаа хүмүүс, Шинжуку Гёэн гэдэг xэцэрлэгт очоод үзээрэй
Сахалтай, богинохон үстэй, жоохон баки баки залуучууд архи уугаад сууж байвал, 90%-ийн магадлалтайгаар гомо байгаа.
(Tsetseg (Sakura) bolon tsetsegnuud (gua saihan gomo zaluus) - nodlin baihaa.. where is Wally? )
Зиаг нэг тиймэрхүү
Friday, March 19, 2010
3 saryn 18
Ажил дээр хийх юм олдохгүй, бичих гэхээр бичих юм олдохгүй, дэмий байна аа, кэкэ.
Завтай байгаа хирнээ, клиент-аас *Орой юм хийлгэхээр гуйх учир станд бай хийгээд хүлээж байгаарай* гэсэн захиалга ирэв...
Баасан ажаагийн төрсөн өдөр, анд гарахад хамгийн тохиромжтой өдөр байхад...
*Үгүй* гэж хэлж чаддаггүй тийм уян зөөлөн сэтгэлтэй миний бие...
Хүсэн хүлээж байсан ангуучлалаа хойш нь тавихаас...
Бодоод байсан гэхдээ, нодлингийн 11 сард найз залуугаасаа салсанаас хойш, эр хүний бараа хараагүй юм байшд...
Бишээ, сээгэс бол яахав, долоо хоногтоо нэг хоёр хийж байсан л даа... Найз залуу, хайр дурлал энэ тэр гэсэн драманд орооцолдоогүй юм байшд... Нодлин 25-тай эксээсээ салахдаа *Зиаг зиаг, дараа нь өвөл намрын загвараа олж авахгүй бол.. Намрын нимгэн куртка (= 25-тай экс найз залуу)-тэй бол даараад дэмий байна, ядаж байхад өнгөнөөс нь уйдчихлаа* энэ тэр гээд томроод байсан...
Арай ч дээ тэ? Юун, өвөл намрын загвар, хавар зуны загвар... Тийм тансаг юм ярилтгүй, бүтэн жилжингээ нүцгэн шалдан харайлгадаг африкийн омгийнхон шиг л юм болж байшд тэ??? Бүтэн өвөлжингөө, яаж харин овоо, (сэтгэл зүрх нь ) бээрээд даараад үхчихээгүй юм...
За тэр дэмийрэх балайрах ч яахав.
Өнөөдөр оройтно гэж мэдсэндээ юу, мэдээгүйдээ юу, өчигдөр, энд байдаг өвөр монгол нэг гомо ах, тэгээд Баябага ажаа 2-той жаал ууж, дуулж суув...
Гэхдээ энэ Баябага ажаа нээрээ аймар өөдгүй, шургаа...
Орой над руу *XX агаатай хамт ууж байна, ирэх үү* гэхээр нь * Залуухан халуухан амьтан бол харайлгаад очно... хөгшин төгцөг бол, зав болон мөнгө нь байгаад, дур нь хүрвэл очиж магадгүй... үгүй ч байж магадгүй... * ухааны юм, лаг үнэд ороод *Зөвхөн чи бид 2-ын нууц шүү* гэсэн маягтайгаар бичсэн, тэрийг шууд нөгөө агаад маань ховлочихсон байгаа юм даа??
Яваад очсон чинь * Хөгшин төгцөгтөө яачаав!!!* гэж аашлуулаад алуулах шахсан (лол)
3 гомо нийлж аваад л, дэвэн дэлхийн юм хамж ярьсаар орой 1 хагас хүртэл уусан уу?
Ойрын үед фийваа болоод байгаа, Хятад Монголын талаар, хятад соёлын талаар, хятад хэлний талаар, Манж хэлний талаар, өвөр монголын талаар, Монгол хэлний талаар, монгол хэлэнд орж ирсэн хятад үг хэллэгийн талаар хот хөдөөгийнхний талаар гээд, юу юу ч яриад байлаа даа...
Гэхдээ , 3 гомо нийлчихсэн байж, гоё залуу, гоё боожгоо, гоё гошного энэ тэр гэсэн яриа байхгүй байсан нь их сонирхолтой... Нөгөө сахил аваад, чуганц болцгоочихсон гээч нь тэр юм байлгүй бодуул, кэкэ
Тэгээд, *хөгшин төгцөг бол очихгүй* энэ тэр гэж доромжилсоноо мэдэхгүй, өвөр монгол агаагаараа баахан архи даалгуулж уусан. По мэтийн даварчихсан баагийг, архиар дайлах биш амбаардаад явуулах нь хамгийн зөв энэ тэр гэсэн зөвлөмж хүлээж авахгүй шүү, кэкэ.
Гэснээс нээрээ... Японд шинээр ирсэн хүүхдүүд, сахил авах гээд, Баябага дарга руу их холбоо барьдаг сурагтай???
Ойрын үед хүртэл, 25-6тай хөөрхөн жаал холбоо барьсан сураг байсан...
Яагаад Баябага руу бичээд, над руу бичдэггүй юм бол гээд, би их гайхаад байгаа юм.,.
Бариад идчихнэ, чичрээд дайрчихна гэж айдаг юм байхдаа???
Ийм даруухан, хөөрхөн бондгор бор залуу, бишээ пэндгэр шар хүүхэн?? байхад??? тэ??
Бодвол, Баябага дарга , хөгшин төгцөг сонирхдог, тэгээд харваас дуу хөгжим, балет дуурь гээд, боловсон байртай бопохоор аюулгүй гэж боддог юм байхдаа?
Болоогүй байна даа болоогүй байна .. Жинхэнэ хашир чоно гэдэг чинь энэ хүнийг хэлдэг байхгүй юу, гээд муулаад унасан уу? кэкэ.
Өчигдөр шургуулсандаа өс хонзон санаж байгаа царай нь энэ, кэкэ
Зиаг тэр ч яахав...
Гэснээс, нээрээ хэрвээ *Японд байгаа блогчид цугларч хоол идэж архи ууя, цэцэг гөлрөе* энэ тэр гэвэл хүмүүс хир их цуглах бол??? кэкэ
Ойрд хүний мөрөөсөл болоод байна наана чинь...
Нэг тиймэрхүү, нэг иймэрхүү
БТВ... Оллоо уншиж байсан чинь *Хөх толбот Монгол эрчүүддээ баяр хүргэе* гэсэн гарчиг харагдав.. Ямар улаан бурхан ч юм уу салхин цэцэг тусчихсан хүүхдийн талаар ярьж байгаа биш дээ...
Манайхан нээрээ гарчиг өгөх гэж алаад хаячих юм аа тэ???

Monday, March 15, 2010
Японд буцаж ирээд, юу ч болсон, хагас бүтэнсайнд жаал шоудав.
Сонирхолтой санагдсан эписод гэвэл, хараагүй гэй хүнтэй баранд дайралдсан явдал байв.
Тайп энэ тэр гэдэгээ санахаар ихэнх тохиолдолд ямаршуухан харагддаг вэ гэдэгээс үүдэлтэй байдаг болохоор. хараагүй хүний тайп энэ тэр ямархуу байдаг юм бол гэдэг их сонирхол татаж байсан боловч, асууж чадсангүй...
Тэгээд дараад нь ярьж байсан, бодвол, хоолой, барьхад мэдрэгдэх арьс, булчингийн байдал гэх мэтээр тухайн хүний тайп тодорхойлогддог ч байж магадгүй юм тэ?
Хорвоо гэдэг уужим шүү.
Гэй клуб орж жаал шоудав. Согтоод уначихсан жаалын толгой эргүүлэх гэсэн ээ, сайн хүн юм болохоороо больчихсон, кэкэ.
*Чи намайг архи гарахаар, секс хийж өгөх үү?* энэ тэр гээд асуугаад байсан, кэкэ.
За тэр ч яахав. Гэснээс, миний бичлэгийг уншчихаад, яасан аальгүй юм гээд шүүмжилчихсэн байсан...
Аальгүй гэдэг чинь энийг хэлдэг юм мэдүү!!! кэкэкэ
Зиаг зиаг, унтая байз

Friday, March 12, 2010
2. Шанхайгийн талаар...үргэлжлэл
ГОМО ахуй? гэдэг утгаараа заяа нь хаячихсан байсан Шанхай...
Бодоод байсан, анхнаасаа л бүтэлгүйтэх шинж мэдэгдээд байсан юм.
GPS-ээр чамайг хаана байгааг чинь олж мэдрээд, *Ойрхон байгаа ГОМО чинь төдөн мээтрийн цаана байна* гэж зааж өгдөг, чат хийж, зураг явуулж болдог аппликэйшн, Ай Фон-дээр байдаг гээд дээр ярьж байсан санаж байна уу? ГРАЙНДР гээд..
Хааяа дэвэн дэлхийгээр дураараа дэмий тэнээд алга болчихдог болохоос (эртээр нээсэн, эргэн тойронд бөөн шар баагийнууг гарч ирээд, миний гайхаж айсан гэж.. Тэгээд хараад байсан, GPS нь аль холын Тель Авив орчихсон явж байсан байлээ)...
уг нь их боломжийн апликэйшн байгаа юм... Орон бүрийн *дарлагдсан* Пролетар ГОМО-нууд нэгдэцгээ гэдэг шиг??? ...
Гэхдээ, нодлин Монголд очоод ажиллуулж үзсэн хамгийн ойрхон байгаа хүн, орос, хятад 2 л бололтой, 8-900 километрийн зайтай байжийлээ (энд гэртээ нээхээр, 20-30 метрийн цаана зөндөө олноороо байдаг гэхээр, кэкэ)...
1-рт Монголд гомо нар харьцангуй цөөхөн байгаа, 2-рт ай-фон-той хүн цөөхөн байсан гээд, тэр магадлалыг үржүүлээд, дээрээс нь ийм апликэйшн байдаг гэдгийг мэддэг хүний магадлал гэхээр 0 болчихож байгаа юм шиг байгаа юм, хэн мэдхэв...
Зиаг, тэгээд, *ойрхон байгаа гомо хужаа (аймаар, хараалын үг шиг эвгүй юм тэ? Муу хар хужаа гомо гээд л, лол) хаа байна?* гээд асаана биз дээ?
Мэдээж, амьхандаа гуа үзэсгэлэнтэй зураг тавьж хүн амьтан урхидахыг бодно биз дээ??? Тарвага урхидах гээд толгой дээрээ цагаан туулай шиг чих углачихаад долдогонодог доо? Яаг тэрэн шиг, кэкэ...
Асар хичээл гарган нүд мүдээ маяглуулж ирээд л, зочид буудал дотроо энэ фото студио юу, би фото модел уу гэмээр мянган зураг авч үзэв...
Зиаг тэгээд, шилж сонгож байгаад * Энэ зураг, эршүүд, чалхтай, боломжийн гүндүүгүй залуу шиг гарсан байна* гэсэн зургаа Грайндр дээр тавив...
Тэгсэн яасан гээч???
* Садар самуун сурталчилсан зураг гэж үзсэн тул цензурдав!!!* гэсэн бичиг ирээд, зургийг минь устгаад хаячихдаг байгаа???
Арай ч дээ... Андуурсан байлгүй дээ, ийм ариухан миний, ийм даруухан зургийг... гээд дахиад тавиад үзэв...
Тэгсэн дахиад л *Садар самуун сурталчилсан зураг гэж үзсэн тул цензурдав* гэсэн бичиг, дээрээс нь *Садар самуун сурталчилсан зураг гэж юуг хэлдэг вэ?* гэсэн тайлбартайгаар ирдэг байгаа...
Ёстой нөгөө булавч бултайж, даравч далдайна гэгчээр, төрөлхийн юмыг (садар самуун???) нууж болдоггүй, тэгээд энэ Грайндр гуай асар өндөр мэдрэмжтэй юм байхдаа гэж бодоод уншаад үзсэн *Боожгоогоо гаргасан зураг, боожгооныхоо хавьцаа гараа тавьсан зураг, боожгоогоо мозайк хийсэн зурагнуудыг садар самуун гэж үзнэ гэж бичсэн байв...
Хм... гай л байна, гамбир л байна...
Өөр зураг тавьсан, ,, тухайн үед мэссеж ирэхгүй...
Мартчихсан байж байгаад, Япондоо буцаж ирээд харсан 2-3 мэссеж ирсэн байлээ... ОСОЙ Ё!!
Аз нь харих гэж энийг хэлдэг юм шиг байгаа юм, кэкэкэ.
Гэснээс?, тэгсэнээс...?
Хужаа нарын талаар миний ойлголт *Гонг конгийн хужаа царай муутай, Шанхайнх арай дээр, Бээжин гээд Монгол руу ойртох тусмаа гуаа үзэсгэлэн нь нэмэгддэг*, * Царайлаг нэгэн бол, Монголчуудад, Монголын чамд холилдсон цусанд талархаж яв* гэсэн ойлголттой байсан юм л даа.. Тайванууд, өмнө зүгийнх ч гэсэн, ихэнх нь Бээжингээс хөөгдсөн хужаанууд болохоор, тодорхой хэмжээгээр Монгол цус холилдсон, гуа үзэсгэлэн ихтэй байдаг гэсэн маягтай.. (Энэ гэхдээ ерөнхийдөө үнэний хувьтай болов уу)
Тэгээд, * Ан, муу хар Шанхайгийн хужаанууд, даржийсан, пагдайсан юмнууд байдаг байх* гээд тоохгүй байгаад байсан, энэ удаад харсан чинь, хөөрхөн залуучууд бас байна аа!!!
Зочид буудал, бизнес центр энэ тэр дотроо. Гадуур явахаар нэг их элбэг биш хирнээ.
Энэ улсад ч гэсэн, царай зүсээр нь голж шилж ажилд авдаг бололтой юм, кэкэ.
(Би хүн ажилд авсан ч гэсэн, хүүхнүүд бол ажилдаа сайн, царай муутайг, эрчүүд бол, харахад нүд баясгахаар хөөрхөнийг сонгох байхаа, кэкэкэ)
Ялангуяа миний ажил хийж байсан байшин дотор байсан нэг банди... ёстой шүлс асгаруулмаар хөөрхөн банди байж таарав... Хм, муу Шанхай, сайн хайвал гайгүй юм байдаг л байсан байшд... гэсэн юм бодсон шиг, тэгээд *Дахиж уулзах биш* гэсэндээ ичнэ санаа зовно гэлтгүй баахан өлөн нүдээр ширтсэн юм байна, кэкэ.
Олон хоног сээгэс хийгээгүй, дээрээс нь гарч шоудах цаг байхгүй байхаар, өлөн нүдлэхээс яахав тэ? Нөгөө харцаараа шалдална гэдэг шиг, лол
Тэр банди, анхнаасаа анзаарсан бололтой, нүүрээ хийх газаргүй жаал ичингүйрч, жаал зовж байх шиг байлээ. Нэг ч гэсэн хужааг тарчлааж байвал, Монгол улсын төлөө их юм хийсэн юм болно биз дээ?? (хэтрүүлэгтэй ярив..)
Зиаг тэр яахав.
Гэснээс, орос ч тэр, хятад ч тэр, манай 2 хөрш, юмны үнэ гэж тэнгэрт хадаж байна аа тэ? Яаж хүмүүс нь амьдраад болоод байдаг юм гэмээр... Ядуу хүмүүс нь ядуу хирнээ...
Шанхай ч гэсэн, 2-3 жилийн өмнөхтэй харьцуулсан, үнэ нилээдгүй өссөн харагдаж байсан... Өссөн гэхээсээ илүү, үнэтэй юм, хямд юмны үнийн ялгаа нь арай дэндүү...
Зочид буудалд өглөөний хоол идсэн 248 юань (= 36 дойлуур) бол, гадаа дэмий тэнэж байгаад идсэн өглөөний хоол 10 юань (1 дойлуур 50 цент үү?), үнийн ялгаа 25 дахин өөр.
(10 yuany hool. Yummy!!!)
Зочид буудалд идсэн оройны хоол, 2 хүний 1,200 юань (хүний 90 дойлуур), гадаа идэхээр хүний 100 юань...(= 15 дойлуур)...
гэж ирээд л...
Хамгийн аймаар үнэтэй байсан нь, зочид буудалд хэвлэсэн материал...
30 хуудастай презентэйшн 3 хувь хэвлэсэн, 3,000 юань гэж авсан... 450 дойлуур??? Арай ч дээ... Их сургууль төгсөөд шинээр ажилд орсон хүний сарын цалин 1,500 юань байдаг гэхээр, энэ муу принт аут, нэг хүний 2 сарын цалинтай тэнцүү гэсэн үг үү? хэмээн жаал шоконд оров, кэкэ...
Мэдээж, хүн болгон зочид буудлын үнээр мөнгө төлөөд байдаггүй л байх л даа, гэхдээ л гудамжаар дүүрэн бранд-ны үнэтэй дэлгүүрүүд энэ тэрийг харж байхад, баян ядуугийн ялгаа бол аймаар л юм шиг санагдсан...
Москвад амьдарч байсан хүмүүс, Москвад яаж амьдарч болоод байдаг талаар ярьж өгвөл нилээд сонирхолтой байх байх, кэкэ.
BTW, buuljsunduu hutgaldsan orny zurag, keke
Enenees bolood, buuljisnuus bolood, gar utsaa zochid buudaldaa martaad irchihsen bailee...
Wednesday, March 10, 2010
Шанхай Шанхай!!!!
Намайг 2-3-р ангид байхад шаахай гээд хар хилэнгээр хийсэн, цагаан ултай хятад гутал модонд орж байж билээ. Бодвол Брюс Ли энэ тэрийг үзээд хөөрчихсөн жоохон хүүхдүүдийн дунд дэлгэрч байсан юм шиг байгаа юм..
Манайх ядуу байсаныг ч хэлэх үү, шаахай 15 төгрөг гээд анх үнэтэй байсаныг ч хэлэх үү, авч өгдөггүй үгүй мөн дургүй хүрдэг байж билээ..
Тэгээд хэсэг хугацаа өнгөрөөд жоохон хямдарсан хойно нь авч өмссөн, хальтраад хэрэг байхгүй, дээрээс нь дороо урагдчихдаг балай эд байж билээ, кэкэ
Гэхдээ Монголд газрын нэр энэ тэрээр нэрлэсэн үгнүүд бас их байдаг байсан юм шиг байгаа юм тэ? Тэнзэн (Тянжин) ташуур энэ тэр гээд л? Энэ Шаахай ч гэсэн аягүй бол, Шанхай хотын хүмүүс өмсдөг гутал болохоор нь тэгэж нэрлэсэн байж ч магадгүй юм тэ?
За тэр дэмийрэх ч яахав.
Түрүүчийн долоо хоногийн 3 дахиас, долоо хоног хиртэй Шанхай явж ирэв... ажлаар...
Ажлаар ийш тийшээ явах дургүй болохоор, болж өгвөл *Монголчуудад виза өгдөггүй юм* гээд бултаад өнгөрдөг байсан, Хятад болохоор яалт ч үгүй баригдаж таараад...
1. Шанхайгийн ГОМО орчин
Зиаг, тэгээд нэг л явж байгаа бол, хажуугаар нь шоудаад авахгүй бол заяа гомдоно биз дээ гээд, явах өдрөө асар бэлдэж авав...
Газрын зурган дээр гэй бар, гэй сауна, гэй караокэ, гэй диско, гэй янхны газраас эхлээд өч төчнөөн юм тэмдэглэж ирээд л, лаг идэвхтэй, кэкэ
Шанхай, гарын арван хуруунд багтах гэй бар, хэд хэдэн гэй сауна, 2-3 гэй клуб, тэгээд ганц 2 янханы газартай юм л даа. Бээжингээ бодвол илүү хөгжсөн гэх юм уу даа..
Тэгээд яваад очсон, заяа нь хаяна гэж энийг хэлдэг байх гэмээр огт шоудаж чадаагүй..
Очсон өдрөө оройн 11 гэж зочид буудалдаа буусан болохоор, маргааш ажилтай юм чинь, тэгээд ч хагас бүтэнсайн гэж байгаа, нэг их яаран барин шоүдах гээд ч яахав гээд тайвширчихсан буруудсан байлээ....
Дөрөв дэх өдөр өглөөний 5 хүртэл, 5 дахьд өглөөний 3 хүртэл, хагассайнд бас өглөөний 3 хүртэл ажиллаж таараад, бүтэнсайн өдөр ганц гайгүй 9-10 гэж тарсан, даргатайгаа хамт эмэгтэй хост-той КТВ явж таараад огт шоудаж чадаагүй.
КТВ гэдэг нь Караокэ ТВ гээд, за, янханы газар гэх юм уу даа??? Караокэд ороод суухаар 20-30 хүүхнүүд орж ирээд, лангуун дээр өрчихсөн юм шиг жагсчихдаг юм.
Тэд нар дундаас таалагдсан хүүхнээ сонгож аваад хажуудаа суулгаж байгаад караокэддэг, тэгээд таалагдах юм бол гэр лүүгээ аваад харьж болдог тийм эд.
Анхны такс нь 250 юань (36 доллар), Дагуулж гэртээ харих бол, богинохон курс нь 800 юань (= 100 гаруй доллар), уртаараа 1,200 юань ( 170 орчим дойлуур) гэнэ лээ.
Урт богино гэдэг нь ямар учиртай юм гээд асуусан, богино гэхээрээ нэг удаа бамбиралцах, урт гэдэг нь 2 удаа бамбиралцахыг хэлдэг юм байх, кэкэ
Зиаг тэгээд, нэг дэх өдөр. Овоо ажил гайгүй, орой 9 өнгөрөөгөөд шоудах гээд гарсан, бас л бүтэлгүйдүү өнгөрөв.
Нэгдүгээрт, бороо ороод, такси баригдахгүй, барандаа очих гэсээр байтал бараг шөнө болох нь...
Хоёрдугаар, уг нь болбол Бар --> Сауна --> Массаж гэсэн маршрутаар шоудах санаатай байсан, баранд ороод асуусан, сауна нь нэг дэх өдөр амардаг, массажнууд нь Шанхайгийн Экспо болох гээд, хаачихсан юм гэнэ ээ...
Үлдсэн хувилбар, эрэгтэй гэй КТВ орох уу, эсвэл барнаасаа хүн уургалах уу л үлдэнэ биз дээ??
КТВ, 2-3-уулаа бол ч бас яахав, ямар ганцаараа зөнгөр юм шиг ороод суултай биш гээд, барандаа хүн уургалахаар шийдсэн.
Ороод сууж байсан, нэг Тайван өвөө, бишээ, 40 эргэм насны агаа наашаа хандраад гүйгээд ирсэн. Хэл мэдэхгүй мань мэтэд, юм ярих хань олдсонд нь баярлаад жаал чалчив. Дээрээс нь баахан архи даалгаж уув, кэкэ
Гуа үзэсгэлэнгээ иймэрхүү газар л ашиглаж авахгүй бол өөр хаана ашиглахав тэ? кэкэкэ
Тэгээд дэвэн дэлхийн юм хамж ярьсан нилээд сонирхолтой байв.
Намайг *Англиар яасан сайн ярьдаг юм, хэдэн Янки-гийн боожгоо хөхөхөөр чиний зэрэгтэй болдог юм, хэл чи* энэ тэр гэж явуулаад, бас ярьвал ярьчихдаг өвөө , бишээ агаа байсан.
Би хичнээн шар хүмүүсээс кайф авдаггүйгээ тайлбарлаад тайлбарлаад нэмэр байхгүй. Уг нь, амьдралдаа ганцхан удаа л шар хүнтэй унтаж үзсэн (Португаль нөхөр), тэгээд миний дурладаг эд биш байна гэж мэдсэн юмсан, за тэр ч яахав.
Тэгсэнээ, Монгол, Хятадын талаар жаал ярив. Хятадууд, хятадаар ороод гарсан бүх юмыг хятад болгодог тийм дотуур санаатай, Монголчууд болохоор хэтэрхий зохицох чадвар сайтай болохоороо, ороод гарсан газартаа уусчих гээд байдаг муу талтай гэх мэтээс эхлээд, Хятад хэлэнд Монгол хэлнээс орж ирсэн үг их байдаг (Хутон гээд гэр хорооллын нэр нь, Худаг гэдэг Монгол үгнээс гаралтай, Бэйжин Жан (өртөө) гэдэгийн Жан гэдэг нь хятад үг биш, Монгол хэлнээс орж ирсэн (Зам??) гэх мэт) энээ тэрээ гээд дэвэн дэлхийгээр дэмий тэнэв.
Тэгсэнээ, хятад, хойшлох тусмаа Монгол цус их холилдсон байдаг гэсэн юм бас баахан ярив. Урд зүгийн хятадууд болохоор, будаа иддэг, жижгэвтэр биетэй, архи тамхи бага хэрэглэдэг, илүү намдуу тайван ааштай байдаг бол, Монгол цус холилдчихсон хойд зүгийнхэн нь биерхүү, архи тамхи их хэрэглэдэг, гурил иддэг (бууз, цуйван гэх мэт), тэгээд аархуу, ойворгон зантай байдаг юм байх, кэкэкэ.
Тэгсэнээ, мань хүн * Чи нээрээ өөрийгөө Тайваны иргэн гэдэгээ мэдэх үү?* гэж авдаг юм???
Юу вээ гэсэн, Тайван, Монголыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөөгүй учир, хэрвээ Тайванд очоод, Тайваны иргэний үнэмлэх авья гэвэл, хотын захиргаа гэх мэтэд үгүй гэх үндэслэл байхгүй, хэрвээ өгөхгүй гэвэл шүүхдээд явбал заавал ялах юм байх, кэкэ. Гэхдээ нэг бодлын *Танай улсыг, манай улс хүлээн зөвшөөрөөгүй, танай улс манай улсын нэг муж* гээд нүүр лүү нь харж байгаад хэлчихдэг, энэ өвөө бас ч гэж зоригтой байгаа юм шүү..
Би биш, Даяар Монголын ч юм уу хүн байж таарсан бол хэрүүл зодоон болоод бөөн юм болно биз дээ энэ чинь? кэкэ.
Би ч гэсэн, арай залуухан байсан бол * Тэгж ярьвал, танай улсыг хүлээн зөвшөөрсөн улс бараг байдаггүй, та нар шиг муусайн юманд тэгж хэлүүлдэг гай л байна* энэ тэр гээд хэрүүл өдөх байсан байх, гэхдээ нас биед хүрсэн хүн байна даа, жоохон шоолоод явуулаад л өнгөрсөн.
*Дэлхий даяар хүлээн зөвшөөрчихсөн байхад, ганцаараа гүрийгээд байдаг, танай Тайван ч бас мундаг шүү тэ? кэкэ. Надад гай болохгүй бол та нар яаж тодорхойлно уу нэг ч их чухал биш л дээ, гэхдээ та нар тэгж гүрийснээс болоод, дээр үед танай улс руу явья гэсэн ч виза нь байдаггүй гээд үгүй мөн хэцүү байж билээ * гэсэн шиг.
Гэхдээ угаасаа юмны тодорхойлолт гэдэгт олонх цөөнх, тогтсон тогтоогүй гэж л байдаг болохоор зөв буруу гэдэг байдаггүй болохоор хэн нэгнийг буруутгах эд бас биш байх л даа. Энэ өвөө ч гэсэн, өөрийнхөө улсыг жоохон ёжилсон байдалтайгаар ингэж ярьсан гэдэгийг нь үнэлэх үүднээсээ ч,...
Зиаг тэгээд, өвөөгөөр хэрхэн хятад залуучуудыг уургалах талаар заалгаж авав.
Хятадууд, нэрэлхүү болохоор, илт ханд өдөөд байдаггүй юм гэнэ ээ. Тэгээд, харин жоохон сонирхож байгаагаа илэрхийлэхээр дороо унаад өгнө гэж авсан... Туршаад үзсэн, нээрээ тиймэрхүү шинжтэй байна шүү... Уг нь дахиад жоохон цаг байсан бол, уургалчихмаар хөөрхөн банди 2-3 байсан.. даанч өглөө 5 цагаас босоод онгоцонд суухгүй бол болохгүй байсан болохоор...
Тэгээд байж байсан хажууд нэг хэг ёг гэсэн хятад байсан юм. Тайван өвгөний найз болоод, хардаад хэг ёг хийгээд байгаа юм байх гэж бодсон, Тайван өвөө *Наадах чинь чамруу хандраад байна, өнөөдөр дагуулаад хариач* гэж авдаг байгаа??? Хандрахаараа хэг ёг хийдэг айн??? Мундаг л юм байна..
Жоохон согтчихсон байсан, ганц 2 үг солиод, зочид буудал руугаа дагуулаад явсан юм. *Хм. Би чамтай секс хийх гэж явж байгаа юм бол биш шүү мэдүү* энэ тэр гэж онгирсон хирнээ дагаад хүрээд ирж байлээ, кэкэ
Тэгээд, зочид буудалд орж ирсэн * Би чамтай секс хийх гэсэн юм биш шүү* гэж хэлэнгээ илт эрхлээд хүрээд ирж байгаа юм... Японоор аманожаку гээд үг байдаг юм. Хэлж байгаа, хийж байгаа 2 нь эсрэг гэсэн. Тийм нөхөр байв. Гайгүй, хөөрхөндүү байсан болохоор, зиа яахав гээд сээгэсддэг хүн болоод, нялуурч байсан....
Хүүр чинь гэнэт өөдөөс бөөлжиж дургүй хүргэдэг байгаа...
Хүний царайг харж байгаад бөөлжнө гэдэг.... Аймар шоконд оров шив...
Би тийм л царай муутай байсан юм байхдаа?
Би тийм царай муутай юм байхдаа??? Хүмүүсээ, хэлээд өгөөч, бөөлжис цутгамаар царай муутай юм уу??? лол
Ядаж байхад, орон дотор бөөлжсөнийг нь ч хэлэх үү, уур хүрсэндээ, юун секстэй манатай, орон дээрээсээ өшиглөж унагаачихаад, өөрөө нөгөө орон дээрээ очоод унтаж авав...
Ёстой нэг заяа нь хаях гэж энийг л хэлдэг байгаа даа
Өглөө нөгөөх чинь босч ирчихээд, бөөлжиж барьсанаа ч юман чинээ бодохгүй, нялуурах гээд хүрээд ирж байсан.. Ядаж байхад л сексийн ямар ч туршлага, ур чадвар байхгүй юм... Өвдөж байна боль гээд байхад хазаж бариад л, тэгсэнээ ямар ч утга учиргүй бөгсөө ондогонуулаад л... Бөөлжисний хэрэгнээс болоод ч тэр үү, тиймэрхүү юмыг нь харахаар уур хүрээд болохгүй байлээ... Тэгээд * Би одоо ингээд онгоцтой, явахгүй бол болохгүй* гээд байхад *Зүгээр зүгээр зүгээр* гээд зүтгээд байхыг нь яана. Зиаг ямар ч байсан, сексдэх гэсэн оролдлогыг нь арай чүү болиулж аваад, тэгээд онгоцны буудал руу зүглэсэн...
Дараа Шанхай орохдоо арай олигтой амьтан уургалж авахгүй бол тэ???
Шанхайгийн гэй сийн нэг иймэрхүү өнгөрөв...
Зи Энд
Monday, March 01, 2010
eldev shaldav
Зиаг зиаг..
Ойрд СЕКС ХИЙX Ч ЗАВ БАЙХГҮЙ хэрэг алга аа, кэкэ
Хамгийн сүүлд хэнтэй хэзээ сээгэсдсэнээ ч санахгүй байна гэхээр... дор хаяж 2 долоо хоног секс хийгээгүй бололтой..
(Хоол идсэнээ мартчихаад, дахин дахин хоол нэхээд байдаг ЗӨНӨЧИХСӨН, тэгээд дээрээс нь ШАР СЭМЖИЛСЭН өвгөн шиг мартамхай болохоор...)
Зав муутай байхаар гэхдээ нэг сайн юм нь, АРХИНЫ МӨНГӨнд хэмнэлттэй юм аа..
1 сар, 2 сард, архины мөнгө маань хоолны мөнгөнөөсөө хэтрээгүй гэхээр, асар сайн жаал байсан байгааз дээ тэ? кээк
Архины мөнгө нийт зардалд эзлэх хэмжээ нэг иймэрхүү байдалтай :
- 12 сар (46%) --> 1 сар (33%) ----> 2 сар (30%)
Энэ маягаараа бол, бараг хадгаламжтай энэ тэр болох юм биш үү? кэкэ
Гэхдээ архи уух боломж бага байхаар, хүнтэй танилцах боломж бас багасах муу талтай юм аа..
Саяны тав дахь өдөр *Гонжоомтой гомо залуусын диско* гээч үдэшлэг болсон, ажилтай байгаад очиж чадаагүй энэ тэр гээд...
Зиаг тэр ч яахав..
Энэ хугацаанд уг нь Аса агаа хусагдав, Монголчууд нэгдэж ирээд Японыг муулаад сүйд болов, Олимпод Улаан ГОМО ажаа анхаарал татав энэ тэр гээд сонирхолтой юм их байсан ч гэсэн, тэгээд.... хугацаа нь өнгөрчихөөр дэмий ш дээ тэ? Гэдэс өвтгөнө.
Архи гэснээс, саяны хагас бүтэнсайнаар Ямагата гэдэг аймаг явж архидав...
Сайндаа ч биш. Уг нь цанаар гулгана гээд аль хэдэн сарын өмнөөс төлөвлөчихсөн байсан юм... Гэтэл, миний ажил гэх ямар хэзээ яах нь мэдэгдэх биш...
Яг явах болсон, завгүй болчихоод гулгаж чадаагүй... Гэхдээ, оргүйд орвол охинтой гээд юу ч болсон орой нь ажлаа дуусгаад, шинэ нутагт очиж орж архи уухад ч болсон гээд гараад шидчихсэн...
Гэхдээ энэ Япон нээрээ урамгүй газар тэ? Одооны залуучууд гэж... гээд үглэдэгчлэн, кэкэ
Японы электрон бараа тог бага иддэг, эко гэдэг шиг, залуучууд нь ч гэсэн нэг тийм ЭКО болчихсон юм шиг... Багыг хүсэж, багыг хэрэглэдэг гэх юм уу даа?
Сексийн хүсэл багатай, нэг их чичрээд дайраад байдаггүй. Наргиж наадах хүсэл багатай, гэртээ тэгээд л компьтер, комикс үзсэн шиг ганцаараа байх сонирхолтой. гэх мэт.
Японоор СоШоку Данши гээд, Монголчилбол ӨВС ИДЭЖ УС УУСАН ЭР УХААНТАЙ ЮМ гэсэн ойлголт хүртэл гараад ирсэн гэхээр.. Мөнгөнд сонирхол багатай, өөрийгөө л болгож байвал гэх мэт.. Асар эффициентны (гэдэг бил үү?). илүү дутуу юм хийхгүй боловч жоохон тийм уйтгартай гэх юм уу да??

Тэгээд, хөдөө очоод л, юу ч болсон гээд гэй бараар нь оров... Нийт 3 гэй бартай юм гэнэ ээ... Эхнийхэд нь оров. Байгаа хүмүүс нь дандаа 60-80 настай хүмүүс байж таарав.
Мэдээж, залуухан би бол од болно биз дээ? кэкэкэ
Хөгшин гэлтгүй, хуучны хүмүүс гэсэндээ илүү эрч хүчтэй байна аа...
* Хөөрхөн золиг вэ? Чиний очих гэж байгаа газар чинь хол, машинаараа хүргээд өгөх үү?*
* Наадах чинь, тэгж худлаа хэлж байгаад, машиндаа суулгахаараа чичрээд дайрчихна, болгоомжтой бай миний хүү*
* Яг ш дээ, ярьдаг морио, чам шиг шар сэмжээ унжуулсан өвгөн, бишээ эмгэнд тэгж хэлүүлэхдээ тулаагүй шүү!*
* Алив, агаа нь пивоор дайлья*
* Ажаа нь, бишээ эмээ нь гээч? кэкэ*
* Би өнөөдөр гудамжаар явж байгаад, ийм залуу уургалаад ирлээ (нөгөөх нь 50 гаруй настай агаа? өвөө?? кэкэ), өтөлсөн болохоос үxсэн биш тэ??, гандан буурахгүй шүү!!*
гэсэн маягийн яриатай...
Надад таалагдахаар залуу байхгүй байсан ч гэсэн, нэг тийм хөөрхөн, хөгжилтэй мөчийг өнгөрөөж авав.
Тэгчээд, *Залуухан хүмүүс байдаг бар заагаад өг* гээд заалгаад очсон газар...
Хэрэг байхгүй...
Хөдөө газар болохоор, залуу хүмүүс нь Токио мокио гээд хот газар бараадаад алга болчихдог юм уу, аль эсвэл, ЭКО болохоороо, гэртээ баттерэйгаа хэмнээд гардаггүй юм уу... 2 хон хүн, тэр нь ядаж байхад залуу ч биш, 40-45 насныхан...
Барны эзнээс нь *хүн байхгүй юм уу?* гэсэн, орой 11 өнгөрөөгөөд гэртээ харьцгаачихдаг юм гэнэ ээ...
Баябага даргын хэлсэнчлэн, уруудаж байгаа үндэстэн гэдэг ийм байдаг гэж яалт ч үгүй үнэн ч юм шиг. Залуучууд нь эрч хүчгүй, шунал байхгүй. Бүгд нэг тийм *Риск багатайхан шиг, ингэс тэгэсгээд амьдрах* сонирхолтой гэх үү дээ. Японыхоо эдийн засаг шигээ ч юм шиг...
Зиаг тэр ч яахав
Баранд нэг их олигтой залуу олдоогүй тул, найзуудынхаа байгаа зочид буудал руу марш. Очоод вино энэ тэр уугаад байсан...
Өглөө босоод ирсэн чинь, гар мар шалбарчихсан хэрэг алга аа...
Мөсөн дээр хальтарч унасан бололтой байлээ...
Нэг иймэрхүү маягтай согтсон юм шиг байгаа юм...
Жоохон архиа багасгахгүй бол тэ??
Гар мар гэж нуль шарх... Ядаж байхад, японы хүхэртэй халуун аршаанд орчихсон биш, биенээс хамуутсан хүний өмхий тос шиг үнэр үнэртээд,,,, кэкэ,,,,
Япончууд шиг жоохон томоотой бөгөөд аюул багатайхан шиг амьдрах аргыг бас суралцахгүй бол тэ???
Зиаг зиаг..
Хамгийн сүүлд нь, энэ өвөр монгол реп, хөөрхөн байгааз??? ккк
Thursday, February 11, 2010
Tuesday, February 09, 2010
The age of supermodels
Би өөрийгөө асар мод зодноос хол хөндий, гүндүүгүй нэгэн монгол эр гэж бодоод байдаг байсан юм....
Каролинийг Моданы тухай бич гэхэд нь хүртэл жоохон бантагнуулаад хаячихсан шиг,, кэкэ
Тэгээд өнөөдөр гэй баранд суугаад, дээр үеийн тухай яриад байж байсан, миний сонирхдог байсан мода, загвар өмсөгч энэ тэр байсан юм байна ш дээ гэж хальт санаанд оров...
Ан тийм, нээрээ манай дүү охин, Монголдоо алдартай загвар өмсөгч байсан юм байшд...
Гээд, тэр ч яахав тэ???? (энэ гэхдээ үнэн....)
Кээкэкэ
Намайг жоохон байхад, Синди Крауфорд, Наоми Кемпбел, Клаудиа Шиффер гээд супер моделууд асар алдартай байсийм байшд...
Нээх гоё гоё хүүхнүүд.. Сексийн хувьд сэрэл хөдлөхгүй хирнээ нэг тийм гоё гүүхнүүд санагддаг байсийм байна...
Энэ Наомигийн гэхдээ, Майклтай хамтарсан клип галзуу тэ?
Аймаар гомо,.,, лол
Гээд харжээсэн, энэ ёстой нэг гомо маягийн??? Транс маягийн Майклийн клип байдагийг санав, кээк
Thursday, February 04, 2010
Madonna ajaa
Нялх ногоо зулгаана аа гэж....
Мадонна ажаа, нялх ногоо (22той банди)-даа хаягдчихсан гэжийнэ тэ?
Клипэндээ хүртэл оруулаад, асар ХАЛУУХАН байсан, хэдэн сар үргэлжлэв
ээ? кэкэ
Хүн болгон дороо өндөрлөнө гэж мэдэж байсан ч гэсэн тэ? хэхэ
Энд японд, сүүлийн үед [ОКАМА ОННА] гэдэг үг дэлгэрээд байгаа юм.
Монголчилбол *ГОМО ЭМЭГТЭЙ* кэкэ
Эрэгтэй хүнийг царайчилж, нэг их ариухан амьтан болж харагдах гэж хичээдэггүй, таалагдсан эрэгтэйтэйгээ явалдвал явалдсан шиг, хаявал хаясан шиг, хаягдвал хаягдсан шиг тийм хүүхнүүдийг хэлсэн үг л дээ. Ихэвчлэн, ажилдаа мундаг, архинд дуртай, секст дуртай эмэгтэйчүүд байх нь их.
Хаа газар, эрчүүдийг олон хүүхэнтэй явалдахаар *чалхтай, овсгоотой* энэ тэр гэсэн шиг, харьцангүй эерэгээр (эсрэгээрээ, ганц хүүхэнд үнэнч байхаар *авгайдаа тархиа бариулчихсан* гэх маягтай) ханддаг бол, хүүхнүүдийг нэг хоёр залуутай унтангуут л шууд л *худаг/ янхан/ банзал* гээд дуудаад эхэлдэг дээ??
Иймэрхүү үзэлтэй харшилдан, яг ГОМО нар шиг чөлөөтэй сексийн амьдралтай хүүхнүүдийг нэрлэсэн нэр юм л даа..
Ийм ГОМО (шиг) ЭМЭГТЭЙ гэдгийн хамгийн том төлөөлөгч гэвэл МАДОННА болов уу. Бизнесдээ амжилттай, эрчүүдийг гарын салаагаараа цувруулсан шиг!
Тэгээд 50 насандаа 22той жаал уургалаад авчихсан байсан гэхээр.
Монголд, 50-тай авгай 22той жаалтай явалдвал гэхдээ бөөн юм болох байх тэ? Шар сэмжилсэн бузрын авгай энээ тэрээ гээд, кэкэ.
Зиаг зиаг, ямар ч байсан, сонирхолтой ньюз байв. Мань мэт нь ч гэсэн 50 гарсан ч гэсэн залуухан банди уургалж барьсан шиг гандан буурахгүй амьдрах юм шүү... кэкэ
Асашорю
Хайртай Үчидатэ Макико гуай нь болингуут шууд л сумогоо больсон гэхээр энэ хоёр их учиртай байжээ тэ? кэкэ.
Үчидатэ Макико, наанаа *Муу хар Аса, Сумогийн заншилыг юу гэж бодоод байгаа юм* гэж аашилсан хирнээ, цаагуураа бол мань хүнийг нилээд хамгаалдаг байсан байж магадгүй юм шиг байгаа юм тэ???
Сумо сонирхдоггүй болохоор сайн мэдэхгүй юм, гэхдээ, Аса-гийн ачаар сонирхолтой адал явдалтай сумо байсан, одоо нэг хэсэгтээ буцаад уналтын байдалд орох болов уу даа....
Найз
Манай нэг Садист Мазохистийн Мистресс (монголоор ингэж хэлдэг юм билээ, кэкэ) хийдэг найз, манайд ирж зураг авалт хийгээд л байсан, клип нь гарсан байна.
Энэ...
Үнэн хүнд наацан, хэхэ.
Манай найз энэ тэр бол, нүд мүд нь яаг хар тамхи энэ тэр татчихсан юм шиг...
Манай найз энэ туранхай өндөр нь....
Нөгөө хүүхэн нь, Кусама Яой (Японы хамгийн алдартай зураачдын нэг)-тай төстэй байгааз?
Нүд энэ тэр нь нэг тийм *галзуурчихсан юм шиг* энэ тэр, кээк
Тэгээд доор нь *ийм царай муутай хүүхнүүд яахаараа хүчиндэлт гэж санаа зовдог байна аа* гэсэн коммент үлдээсэн байсаныг нь харж жаал инээв

(manai geriin backyardad avsan zurag ni)

Tuesday, February 02, 2010
Бузар эм, Бурхан багшийн сургааль болон МАНИН ГАМБУУШ бишээ, ПО
Зиаг зиаг... Түрүүнд нь Христосын шашины талаар баахан мэдэмхийрч байгаад баахан хүний уур хүргэсэн, энэ удаад, Бурхан багшийн сургаалийн талаар мэдэмхийрэх гээд үзье байз, кэкэ
Сайндаа ч биш, бурхан багшийн сургааль маань төвд ч юм уу, санскрит хэл дээр байх нь их, Монгол дээр орчуулчихсан зүйлс нь хир үнэний хувьтай болохыг мэдэхгүй, тэгээд мэдэхгүй юм байж мэдэмхийрэх дэмий болов уу гээд юм бичихгүй байгаад байсан юм...
Энэ удаад ч гэсэн, нээг их айхтар мэддэг болчихсондоо биш, харин нэг хүүхдийн уурыг хүргэчихсэндээ уучлалт гуйх үүднээс, мэддэг хэдэн хэлэн дээр, итгэж болохоор орчуулгыг уншиж үзсэндээ бичиж байгаа юм...
Юу вээ гэхээр, дээр үед оруулсан байсан, (Баябага даргын орчуулсан) *Эртний Япон улс, гомо нарын диваажин* гэдэг бичлэгэн дээр
*Японд яагаад гомосэxүализм өргөн тархсан бэ?
Буддын шашны уламжлалт сургаалиар бол эмэгтэй хүн нь 「бузар」 зүйл? юм..Тийм болохоор эхнэр авах нь байтугай , эмэгтэй хүнтэй сээгэс хийх нь бузар үйл, сээгэс хийвэл бузартана гэж үздэг бсан тул сүм хийдэд шавилан сууж буй лам нарын хувид хатуу хориотой зүйл бсан аж..харин эрэгтэй хүмүүс хоорондоо сээгэс хийх нь 「нөү проблэм」 бсан бололтой.. Анх лам нар болоод шавь банди нарын хооронд эхэлсэн энэ харицаа удалгүй язгууртанууд болоод цэргийнхэн(самүрай)ий дунд тархсан байна..*
гэсэн хэсэг бичлэг байсан, түүнд маань *Буддын шашинд эмэгтэй хүнийг бузар булайн уурхай гэж хэлээгүй. Энэ талаар судлаач хүний хувьд хүмүүст зөв ойлголт өгмөөр байна* гэсэн, туйлын оновчтой сануулга/ коммент үлдээсэн хүүхдийн өмнөөс, бичлэгэндээ залруулга хийх утгаар оруулж байгаа юм л даа..
Үнэндээ, анхан шатны бурханы шашинд *БУЗРЫН ЭМС, ПҮҮ ПАЙ* гэсэн ойлголт байдаггүй.
Энэ дээр бичсэн маань бурханы шашиныг бүхэлд нь бус, харин*тухайн үеийн Японд дэлгэрсэн байсан бурханы шашинд* гэсэн тодотголтойгоор бичих ёстой байсан юм л даа. Хүлцэл өчье

Subscribe to:
Posts (Atom)