Monday, October 05, 2009

Зиаг зиаг...
Уг нь хийх ажил их байдаг, тэгсэн, удаан хугацаагаар амарсаныг ч хэлэх үү, юм хийх сонирхол нойль...

Ядаж байхад, дарга нар байхгүй байхаар, над мэтийн ажил хийх сонирхолгүй хүн юм хийхгүй болчих юм даа...

Гээд зүгээр суухаар зүлгэж суу гэж... Өдрийн тэмдэглэл ч болсон хөтөлдөг юм уу даа...

Кэкэкэ...

Монголд очиж жаал шоудсаныхаа дараа, хагассайнд буцаж ирчихээд, Бүтэнсайн өдөр Бангкок явж ирэв.

6 жилийн өмнө Тайланд явж байсанаас хойш, нэг явах юмсан, нэг явах юмсан гээд л, амралт таарахгүй хойшлуулаад байсан юм, харин энэ удаад овоо удаан амарсандаа (ч гэж дээ, олон нийтийн амралын өдрүүдтэй нийлүүлээд 2 долоо хоног.... Энэ жил гарсанаас хойш анхны амралт ажлын 7 өдөр гэхээр... өрөвдмөөр ч юмшиг, хэхэ... Гэхдээ бусад япончуудтай харьцуулбал ч бас гайгүй талдаа нь ч гайгүй талдаа л даа...) явж ирэв.

Анх удаа 2000 онд Тайланд орж байсан юм.
Тэр үед ч ядуу оюутан байсаныг ч хэлэх үү, хямдхан бөгөөд, стрэйт аялал хийж байсан юм. Хоногийн 60 батны байранд байрласан шиг (тухайн үед нэг бат = 3 иен, 1 иен = 8 төгрөг байсан болохоор, нэг бат = 24 төгрөг байсан юм байна. Тэгэхээр хоногийн 1,500 төгрөг гэсэн үг үү?), байгалын үзэсгэлэнт газрууд (тухайн үед Пипи арал дээр зураг авсан Леонардо ДиКаприо-гийн Айланд ч бил үү кино гарсан байсан болохоор, тийшээ нь очиж үзэх гэх мэт) болон, эртний балгас гэх мэт турист маягийн юм хийсэн шиг, кэкэ.






Ариухан ч байж, цэвэрхэн ч байж , залуухан ч байж (21н нас гэхээр чинь дөнгөж архи амсаж үздэг нас биз дээ тэ? ), үзэсгэлэнтэй ч байж гэдэг шиг... кээк... Гэхдээ одоотой харьцуулахын аргагүй хөөрхөн биетэй байсан байгааз? (өөрийгөө магтахдаа үгүй мөн мундаг залуу шүү, лол)



Хоёр дахь удаа явсан маань 2003 он. Экс-ийн экстэй анх найзалж эхлээд 2 долоо хоногийн дараа явсан гэхээр, муу юм сурч эхэлж байсан бололтой юм билээ... кэкэ.
Энэ удаадаа бол арай л Геи байдлаар явсан санагдаад байгаа юм.
Залуу найрсан шиг, залууд найруулсан шиг, сауна орсон шиг... Гэхдээ овоо бас залуухан байсан юм (24 настай гэсэн үг) гэсэндээ, бага сага ч гэсэн үзэсгэлэнтэй газруудаар явсан шиг байсан санагдаад байгаа юм. Нэг иймэрхүү...







Анх удаа тайланд айлд очиж үзсэн маань ч энэ удаа. Геи дисконд байж байсан, нэг охин ирээд л үг өдөөд байсан. Юу гээд жиргээд байна даа хонгор минь гэсэн * Манай ахад та их таалагдаад байна гэнэ. Тэгээд намайг очоод найраад ир гэлээ* гэнэ ээ...

Хэхэ, хүн найрч байхад үгүй гэх жижиг гаар ч биш... Хошгороод л давхиад очно биз дээ? кэкэ. Миний тухайн үеийн Тайландын амраг маань нэг аршаан сувилалын газар? (Спа) ажиллуулдаг, надаас 3 ах ч бил үү залуу байсан санагдаж байна. Залуу ч байж, айх ичихээ ч мэдэхгүй байж... Одоо бол хүний газар, таних мэдэхгүй хүн дагаж явахгүй дээ... Хүчиндүүлчих ч юм бил үү (энэнд ч нэг их дургүйцэхгүйээ, кэкэ), дээрэмдүүлчих ч юм бил үү гээд... Тэр үед машинд нь суугаад л арлын нөгөө тал хүртэл гэрт нь гүйж очиж түс тас түмпэн таваг... Ганц шөнийн жаргалаа гэж... лол

Тэгээд энэ удаа...

Муусайн хөгшин европууд болон хөгшин самурайнууд секс аялал хийдэг гэсийн, заваан юм, балиар юм гээд ярьдаг байсан бол...

Хүн чинь 30 гарчихаараа ичих нүүрэндээ илэг наадаг юм байшд, кэкэ.

Энэ удаад, жаал дампуу маягийн аялал хийж үзэв...

1. Байгалын үзэсгэлэнт газар, түүхийн дурсгалт газрууд гэх мэтээр сайтсийнг огт хийсэнгүй, кэкэ.... Угаасаа өмнө нь үзэж байсан болохоор... тэгээд шөнө архидчихаар өглөө босч чадахгүй гэсэн нэрийдлээр...

2. Гэй газруудаар нь өнцөг булангүй орж үзэв...
Гэй сауна, гэй диско энэ тэр гээд...

Нэг иймэрхүү маягтай...:

Бүтэнсайн>

Шөнийн 1 гэж буугаад, буудалдаа ирсэн шөнийн 3 өнгөрч байхад таксигаар 30-40 минут зарцуулан байж гэй сауна орох гээд явж байдаг би гэж хүн,,, дүүрчихсэн гэхээс өөр юу гэхэв, кэкэ.

6 жилийн өмнө ирж байдаа, Бабилон, Чакран гэх мэтийн, гадаад хүн ихтэй сауна орж байсан бол, энэ удаад жоохон судалж байгаад, Фарос 2 гээд, гадаад хүн бараг байхгүй сауна орсон. Дараад нь нутгийн индиантай ярьж байсан, гэр баргийн хүн олж чаддагүй газрыг сайн олсон байшд гэж магтуулсан гээд л үү??

Тайландын гэй сауна гэхдээ, зөвхөн сексийн төлөө байдаг баруун болон японы саунаас жоохон ялгаатай тул, зөв зохистой, боловсон хэрэглэхэд туйлын зүгээр санагдав.
Миний анхны өдөр очсон Фарос 2 гэхэд, 1 давхартаа караокэ болон дискотой (гаганаас өөр хувцасгүй тай залуучууд зад бүжиглээд л, хараад сууж байхад сонирхолтой), уух юм нь үнэгүй (кола, сода болон виски), бассеинтай, мэдээж саунатай, орой болохоор драг шоу үзүүлдэг бөгөөд, хамгийн дээд давхартаа үнэгүй хоол хүртэл байдаг тийм лаг үйлчилгээтэй болохоор, тэр хавийнх нь оюутан хүүхдүүд их ирдэг юм билээ.

Заавал сээгэсдэх гэж биш, зүгээр бар ч юм уу, караокэ ч юм уу, дисконд ирж байгаа юм шигээ ирдэг хүүхдүүд их юм шиг байгаа юм. Гэхдээ залуу хүүхдүүд болохоор, мэдээж сэрэл ч тэр сонирхол ч тэр ихтэй... үе үе дэлдийчихээд дээшээ гарч сээгэсдчих санаатай, нээх хөөрхөн. (2 давхар, 3 давхар нь сээгэс хийх, аль эсвэл унтаж болох хэсэг юм)

Ийм лаг үйлчилгээтэй байж, хоногийн (өдрийн 3-аас өглөөний 6 хүртэл онгорхой байдаг) 160 бат ( 1 бат 2.7 иен, 1 иен = 15 төгрөг гэхээр, 1 бат = 40 төгрөг. Нийт 6500 төгрөг хавьцаа гэхээр хямдхан байгааз?) болохоор, зочид буудал байхгүй, тэгээд хямдхан хонож өнжөөд, дээрээс нь үнэгүй хоол, үнэгүй архи, үнэгүй диско, үнэгүй драг шоу, үнэгүй караокэ болон үнэгүй сээгэс хийх сонирхолтой гэй залуус бол хоноглоход бол боломжийн л газар байв.

Нэг дэх>
Үд өнгөрөөж босчихоод, хоол идчихээд, гэй сауна... Сауна Маниа гээд газар оров. Фарос 2 шигээ бол биш, илүү баруун болон японы *Зөвхөн сээгсийн төлөө* гэсэн хэлбэртэй төстэй. Тэгээд орой массааж хийлгэчихээд, архидсан... ДЖ Стэйшөн, ГОД гээд газраар орсон санагдаж байна. Эдгээр газрууд бүгд Бангкокийнхоо гэй дүүрэг хавьцаанаа. Гадаадууд арай олонтой...

Тэгээд, согтсон байсаныг ч хэлэх үү, бүтэлгүйтсэн, кэкэ. Нэг залуу намайг найрч байна гэж баярлаад, зочид буудал руугаа дагуулаад очсон, сээгэс ч хийж амжилгүй тас үсэрчихсэн байсан... Өглөө босоод харсан, нөгөө залуу ч байхгүй, миний гар утаснууд (Шинээр авсан байсан Айфон, ажлын газрын блакберри) болон зургийн аппарат, түрийвчинд байсан мөнгө байхгүй....

Шар сэмжилсэн хог... ингэж л нэг балрах гээд байсан юм, кэкэ. Уг нь жоохон эрүүл ухаантай байсан бол тэр залууг ресепшндээ бүртгүүлж барихгүй юу... Зиаг өнгөрсөн юм бол өнгөрсөн юм...

Гэхдээ тэр залуу, бас нилээд *сенс оф юмор*-той золиг байсан бололтой... Явахдаа *Тайланд* гэсэн бичигтэй футболка, *Ноүбади*(хэн ч биш) гэсэн бичигтэй оймсоо үлдээгээд явсан байсан. Үгүй яах вэ, нэг удаа инээж авсан юм байна, түүнийхээ төлбөр л гэж бодохоос, кээк...

Хоёрдахь>

Хийх юм байхгүй юм чинь гээд Патая гээд, Бангкокийн ойролцоо байдаг бийч явав. Америк цэргүүдэд зориулсан амралтын газар маягийн газар байсан ухаантай юм уу даа? Тийм болохоор, дүүрэн янхан энэ тэртэй...

Би ч яахав... ганцаараа яваа хүн... Хамт хоол идэх хүн байхгүй байх чинь их ганцаардмал дэмий ш дээ тэ? гээд... янхан авч үзэхээр шийдэв (лол)
Эхлээд зад массааж хийлгэж авчихаад, тэгээд гадагш авахаар тохиролцоод.

Массаж хийлгэдэг газар болон гого барандаа 400 бат (= 16,000 төгрөг), янхандаа 1,000 бат (40,000 төгрөг) төлөөд тэгээд тэр өдөр тэр залуу чинийх гэсэн үг. Боломжийн байгааз дээ? Ганц залуу дэмий дэмий гээд, нээх хөөрхөн хятадын эрлийз залуу бас авчихаад, 2 талдаа цэцэг жимс шиг хөөрхөн залуу дагуулчихсэн... хоолонд ороод л, бар хэсээд л. Дажгүй л юм билээ. Ядаж байхад л, нутгийн улсууд болохоор, такси максинд суухад холгуулна гэж айлтгүй амар гэх мэт.

Тэгээд дээрээс нь, ганцаараа бол бийч орлоо ч гэсэн, цүнх мүнхээ алдчихна гээд далайд ч сэлж чадахгүй дэмий ш дээ тэ?
Нэг залууд хэдэн төгрөг шидчихээд, тэрүүгээрээ юмаа харуулсан шигээ байх чинь тун дажгүй юм билээ.

Тиймэрхүү маягаар 3 дахь хүртэл жаал зугаалчихаад, нөгөө залуусаараа асар хүндэтгэлтэй үдүүлэн байж Бангкок буцсан...


Гурав даxь>
Буцаж ирээд, диско. Таньдаг хүнтэйгээ дайралдаад (үгүй нээрээ өгрийн эд шуу.. Хаа байсан Бангкокт таньдаг хүмүүстэй дайралдаж л байдаг... 5-6 жилийн өмнө Японд болсон кино фестивальд ирж байсан найруулагч энэтхэг залуугаас эхлээд, манай хажууханд амьдардаг байсан япон залуу гээд), тэгээд нутгийн индианууд ихтэй диско ороод, өглөө болгосон. Өглөө буудал руугаа явах гэж байхдаа, бас нэг залуу авч харив, кэкэ.
Массаж хийдэг залуус, өглөө болсон чинь лаг *хямдралд орчихсон* байсан болохоор... Дуртай залуугаа сонгоод, тэгээд 2 цаг массаж хийлгээд, дээрээс нь сээгэс хүртэл хийгээд 500 бат (= 20,000 төг үү?) гэхээр боломжийн байгааз дээ? кээк. Угаасаа зугээр массаж хийлгэхэд яг адилхан мөнгө төлөх болохоор, нэмэлт үйлчилгэйтэй, нэмэлт сонголттой байсан нь дээр учир... лол

Дөрөв дахь>
Босоод ирсэн 4 өнгөрч байсан... Сайтсийнг хийх гэсэн, газрууд хаалттай байхаар нь болив... Тэгээд, 39 андерграунд гээд нутгийн индиануудтай сауна орсон, таньдаг японтойгоо дайралдсан, кэкэ. Дүүрчихсэн өгөр шүү.
Гэхдээ ханиндаа хоол идэх хүнтэй болсон дажгүйээ. Хамт хоол идчихээд, нутгийн индиануудтай диско оров. Ажлын өдөр гэхэд, лаг том диско (манай Метрогоос ч том) пиг дүүрэн хүнтэй гэхээр, энэ халуун орны хүмүүс үгүй нээрээ ажил хийдэггүй нь мэдэгдээд байгаамаа гээд л үү? лол.

Тав даxь> Босчихоод, массаж. Цагийн 100 бат (=4,000төг) ны массаж олсон.. Эртхэн мэдсэн байсан бол, гээд л үү? кэкэ. Тэгээд, Фарос 1 гэдэг сауна орчихоод, дискодчихоод, Фарос 2 орчихоод, өглөө болтол шоудаад онгоцны буудал....


Ингээд бичээд байсан, муу хүн идсэн ууснаа гэгчээр, энэ удаад идсэн (залуу/ хоол), массаж хийлгэсэн, дискодсон, саундсан гэдгээс өөр юм хийгээгүй бололтой...

Гэхдээ нутгийн индиануудаас ч дутахааргүй сайн мэддэг болсон болохоор болж байна өө...

Дараа явахдаа л далайн эрэг, дурсгалт газрууд энэ тэр гэж явахаас... кэкэ

Тайланд явах хүмүүс надаас асуувал төлбөртэйгөөр хариулж өгнө шүү, кэкэ. Биеэр нь төлүүлэх нь ойлгомжтой...

Ene udaagiin zuragnuud





Saturday, September 26, 2009

Gambuush ajaa

Энээгийнхээ ярилцлагыг үзэв


Намайг монголд шоүдаад явж байхад гарсан *Танайд хоньё* хээчийг харьж ирж байж үзэв.

Ихэнх хүмүүс сэтгүүлчийн талаар жаал муу амтай байсан боловч, надад бол тун дажгүй санагдав.

Юу вээ гэхээр, Гамбууш гэж ямар хүн бээ гэдгийг *мэргэжлийн төвшинд бус* , яг эсрэгээрээ контрастны байдлаар *жирийн монгол иргэд таны талаар юу гэж бодож байгаа бол* гэсэн асуултыг асуунгаа, тухайн хүний тун ухаалаг хариултыг гаргаж чадсан гэсэн утгаараа, тун сайн сэтгүүл зүй байж чадсан юм болов уу гэж бодов. Угаасаа, 2 өөр өөрсдийгөө ойлгодог хүмүүс хоорондоо ярилцсан ярилцлагыг, тухайн хүмүүсийг ойлгохгүй хүмүүс сонсоод ойлгох бил үү үгүй бил үү гэдэгтэй төстэй утгаараа, тун *үр бүтээл сайнтай* нэвтрүүлэг байж чадсан санагдав.

Мэдээж. үнэхээр тэгэж сэтгээд хийсэн үү, эсвэл зүгээр ингэж тэгээд хийсэн нь тун азтай байгаад тэгэж санагдахаар хийгдсэн үү, би бол мэдэхгүй л юм....

Гэхдээ, жишээлбэл (энэ гэхдээ зорин байж тэгж хийсэн эсэхэд жоохон эргэлзээтэй байгаа ч...), Энхриймаагийн *хоролмаатах, хэрүүл хийх ямар муухай вэ* гэдгийг, өөрийн биеэр, өөрийгөө золиослон байж бичсэн хэлбэртэй төстэй л сэтгүүлзүй санагдав...

Яг чин үнэн хаана байгааг, тухайн хүн өөрөө л биш бол ойлгоггүй л дээ....


гээд, ойрын үед тун дажгүй санагдаад байгаа блогоо танилцуулахаар шийдэв...

Леонарда Да Винчи гомо байсан энэ тэр гээд л ярьдаг ч, яг нарийн эписодооп ойлгомжтойгоор бичсэн хүн байдаггүй тул, уншаад үзэхэд тун тааламжтай...


Би зав гарвал орчуулах гээд үзнэ ээ, гэхдээ орчуулахдаа ч тэр, уран зохиолдоо ч тэр сайн манай Баябага дарга орчуулбал тэ???????????????

Utagawa-san giin blog@

Леонарда Да Винчи

Чайковский

Микеланжело

Сократ

Башё

Oscar Wilde

Стоун Воллын үймээн

болон бусад

enee teree @beijing/mongol

Зиаг юу ч болсон...

БКК явахын өмнөх оо сайхан тоймчилчихё...

9 сарын 18>
Маргааш ниснэ гээд хөөрчихсөн баагий, япон хэлний сургуулид байсан хэдэн бачкатайгаа уулзчихаад, тэгээд 2 оров. Баябага дарга манай экс-тэй цуг байгаа л сурагтай байсан, очсон харин овоо салчихсан байна билээ.
Анхандаа, нэг найзалж, сайн байсан хүмүүс юм байна даа, нээх зугтаалтсаад л байх сонин гэж бодоод гайгуй ойрхон, хааяа шоудсан шиг байсан нь дээр байх гэж бодож байсан, мань хүн ч нэг л тийм сонин бишүүрхсэн байдалтай, би ч гэсэн уулзаад нэг тийм биеэ барисан, олигтой биш болохоор, ер нь энэ залууг Баябага даргадаа өгчихөөд, холхон байхаар шийдэж байх шиг байгаа юм. Яахав, дайралдвал мэндийн зөрүүтэй байхад болох биз, нэг их уулзая, шоүдья гэх нь хаашаа юм.

Ингээд, зад уув. Экс-ийн экс болон бусад бас бус хүмүүстэй. Тэгээд, сүүлд шинэ найз маань ирээд (ан тийм, албан ёсоор [Эр нөхөр, авгай хүүхэд] болоод амжсан шүү, лол. Зарлаагүи байсан мэдээ. Хүүчин найз шигээ нэг их илт донтоод л, үнэнч байгаад л гэх мэт, өөрийн төрөлх чанартайгаа өөр маягаар бол найзлахгүй байхаар шийдсэн, дэмий юм билээ), тэгээд зочид буудалд хамт хоночихоод, өглөө Бээжин лүү марш...

9 сарын 19> Бээжин. Буугаад ирсэн чинь, шулуухан хятад залуус чинь яасан хөөрхөн юм бэ? Нэг тийм, өмдөө чирсэн, өмдөө чирсэн жоохон хөдөөний маягтай. Тэгээд нэг тийм эршүү маягийн шинж тэмдэгтэй. Харж баахан шүлсээ асгаруулав. Тэгээд орой нь гэй бар. Дестинэйшн гэл үү дээ. Уг нь их дажгүй хийцтэй юм билээ. Гэхдээ, яг гэй залуус нь болохоор надад яагаад ч юм нэг л таалагдаагүй... Нэг тийм худлаа хээнцэр. Нэг баагийтай нь ярьсан, нөгөө хөөрхөн стрэйт залуусаа [ан муусайн хөдөөний халтар юмнууд] гэж доош нь чихсэн хандлагатай...

Хот хөдөө, зиндаа зэрэг, баян ядуугаараа байлддаг чинь зөвхөн манайд л байдаг эд биш бололтой юм аа..

Гэхдээ Хятад гэй залуусын, япончуудтай ялгаатай тал нь, нэг тийм [нүдээрээ залуу хайсан, өлөн нудтэй] биш юм билээ. Үнэхээр л цэвэр бүжиглэх гэж ирсэн юм уу л гэмээр хүүхдүүд их харагдсан...

Тэгээд, Монголоос очсон 4 жоохон хүүхэдтэй (ч гэж, 22той том залуучууд л даа, кэкэ. Анх танилцаж байсан маань эдгээр жаалуудыг 17-той байхад нь байсан гэдгийг бодохоор, том болсон л юм шиг байлээшд, кэкэ) жаал шоүдчихаад өглөө 3 гэж хариад, өглөө 6 гэж босоод онгоцны буудал руу марш.

Очсон, харин онгоц маань Монгол дахь цасан шуурганаас болоод хойшлогдсон байж таарсан. Гэхдээ энэ хятадууд чинь манай монголчуудаас ч долоон дор, хариуцлага муутай амьтад байлээшд... Онгоц хойшлогдсон байхад, сайн зарлахгүй, очоод асуухаар [Би яаж мэддэг юм, хойшлогдсон л гэж байшд... Ямар ядаргаатай юм... Хүлээж л байхгүй юу наанаа] гэсэн маягтай... [Чи одоо чангаар зарлахад яадаг юм, би одоо сая сэрээгүй бол тэгээд балрах нь байшд] гээд хэрүүл хийсэн [Өх, уучилчихаарай!!!] гэж хэдэрлэсэн байдалтай...

Зиаг тэгээд, өдрийг Бээжинд өнгөрүүлэх ажилтай болов. [Азны коля, ДВД энэ тэр авья] гэсэн, энд тусгаар тогтнолын баяр нь болох гээд хуулбар юм зардаг хүмүүсийг чангалаад хаячихсан олдохгүй байлээ... Зиа яадаг юм гээд, бүтэн биеийн массажинд орсон. Цагтай завтай хүн гэсэн шиг, бүтэн 2 цагаар...
Мэдээж гэй... лол
Бие массаж хийнгээ хөх л имрээд байсан, тэгсэн нэг мэдсэн нөгөө бандийн маань юу нь босчихсон (массаж хийнгээ годойдог гэхээр, нэг бол их л чалхтай, нэг бол би их сэгсий, нэг бол их л [топ/хүнд үйлчлэх дуртай] нөхөр байх шиг байсан... Уг нь сээгэс хийж болдоггуй газар гээд [Чишш, намайг ингэсэн гэж битгий хэлээрэй] гээд, бяцxан сээгэс шиг юм хийгээд амжсаан гайгуй, лол. Нэг их сүртэй ч биш л дээ, гэхдээ л, оргүйд орвол охинтой гэгчээр тэ???

Оройдоо Монгол руугаа нисээд дуусав.

9 сарын 21-26> Монголдоо.
Гоё л байв. Манай монгол жоохон банди нар чинь бас ямар ч хөөрхөн юм, нэг тийм эршүүд, хөөрхөн. Харж жаал шүлсээ асгаруулсан шиг. Тэгээд, мань мэтийг монголд байхад чинь жоохон хүүхдүүд чинь, гэр сургууль 2-оос өөр газар байдаггүй байсан, одоо чинь лаг үйлчилгээний газраас эхлээд, хаа сайгүй нүд хужирласан гоё цаг үе болсон байлээшд...
Тэгээд дээрээс нь, манайхан аягүй хөөэхөн хувцасладаг гэдэг нь, ялангуяа Бээжингээс очихоор илт харагдаж байлээ.
Зарим нэг фашионг нь ойлгохгуй болохоос... Жишээ нь, тэр жоохон хүүхдүүдийн хар маск энэ тэр гээд л...

1 дэхэд, өдөр нь гэр бүлийн сервисээ хийчээд, орой нь таньдаг хэдэн бологчидоороо уулзав. Эршүү, Особу, ЖЖ, Тсагаанаа гээд л. Яасан ч айлгүй юм, Особу чинь, цай ууж байгаад л тас тас хөхрөөд л, хачаан хачин... 2 нүх нь хүрэлцэхээ байгаад, дахиад нэг нүх цоолсон, одоо 4сам энэ тэр бол хийж чадахаар болсон л сурагтай байлээшд... Одоо тэгээд, уруул ам, бөгс гошного, боов шуув, тэгээд шинээр цоолсон нүх гээд л хэрэглэхгүй юм байхгүй л болсон сурагтай байлээшд... Ү Үүү Үүүүү...
Жийжээ-тэй анх удаа уулзсан, нэг тийм хөөрхөн бор Монгол залуу байлээ. Уг нь болдогсон бол чичрээд л дайрчихмаар тийм даавар / заар (= фермон) ихтэй гоё залуу байлээ.. кэкэ

Манай Эршүү, Цагаанаа 2 ч яахав, угийн алцгар гээд л үү? кэкэ

Орой нь ард түмнийг явуулчаад, манай хонгор хүнгэнүүр залуу болон түүний найз бор банди 2-той бас цуг жаал ууж суунгаа, залуу экис сорсон. Энергэ авсан. Жил гаран уулзаагүй хүүхдүүдтэйгээ уулзах гоё л байлээ.

2 дахьд нь, гэр бүлдээ үйлчилчээд (8-80 насны 15-6 хүн зад дискодсон, гоё байлээ), 3 дахьд үргэлжлүүлж шоу.

Зурагчин, сэгсий бор залуу, манай далжгар шар (Особу), галзуу шар (эршүү) 3-тай 4-үүлээ [Би чамд хайртай]-дсан. Яахав, шоолох юм ихтэй ч, тун дажгүй коно болсон байлээ. Уянгалдаг хэсэг дээр нь тас тас хөхөрч нам алдсаныг эс тооцвол, нилээдгүй хөгжилдөн узэвээ. Ариун ариун гээхэээ... гээд л...

Орой нь, Особу маань тариатай гээд (хийсвэрээр аборт хийлгэхээр, бие тамир сульдаад гэцүү байдаг сурагтай), Эршүү маань [Маргааш болзоотой, чалх чамбайгаа бэлтгэнэ] гээд яваад өгсөний дараа харин зад хоомпаатийдсан. 2 шулуун охин (нэг нь би гэсэн байхаа), 1 лезбиан охин, 1 транс хүүхэн (Ануужин), тэгээд даруухан монгол бор гэй залуус (МНЭД, Зурагчин даавартай бор залуу 2, кэкэ), 3 галзуу гэй залуу, 2 хунгэнэсэн бор залуу, Цагаанаа болон, хамгийн үзэсгэлэн гоо миний бие гээд асар олуулаа.

Найртай бол найртай, нанчилдаантай бол нанчилдаантай, гоё л парти болов. Зайрмагаар байлдсан шиг, уйлж унжсан шиг гэх мэт...

Ануужин маань, жоохон сэтгэл нь хөөрсөн байсан уу, жаал муудсан байсан. [Манай ангийнхан намайг ойлгодоггүй, би цорын ганцаар, ий ий ий] гээд л, лаг хөөрхөн, кэкэ.
Гэхдээ аргагүй л жижигхэн нийгэмд ганцаараа шахуу гарч ирсэн хүн болохоор хэцүү л байдаг юм шиг байна билээ. Манай нийгэм ч ямар билээ тэ?

Гэхдээ тэгээд [Бид нар чамайг ойлгодог ш дээ] гэж худлаа хэлж тайтгаруулалтай нь биш, согтуу юм байж л [Угаасаа өөр хүмүүс юм чинь ойлголцох хэцүү ш дээ. Эр хүистэй төрчихөөд, эрэгтэй хүнд дуртай гэдгээрээ л адилхан болохоос, угаасаа транс, гэй 2 чинь өөр л хүмүүс шүү дээ. Бие биенийгээ ойлгоно гэж бол хэцүү. Гэхдээ чамд хайртай, хүндэтгэдэг тулдаа л партиндаа урьж байгаа шүү дээ] гээд нээх серьёзны хариулаад тайтгаруулах гээд оролдоод байгаа юм биш үү????

Тэгээд, лаг дотно гэдгээ харуулах гэсэн бас буруудсан (лол)
Лаг, [За миний хөгшин, хэдэн шил аваад гарчих. Бид 2 ч гэсэн хэдэн шил аваад гарна, тэгээд хогоо багасгачихья] гэсэн, [Намайг шил зөөлгөх гэлээ] гээд уйлаад, кэкэ. Нээрээ ч бодоод байсан, нээх хөөрхөн, гоё хувцастай охиноор шил зөөлгөх гээд дайраад байсан байгаа байхгүй юу... Яг 100% ойлголцоно гэдэг бол хэцүү гэдгийг дахин мэдэрсэн нэг мөч байлаа, кэкэ.

Гэхдээ гараад, Зочин Бууз хүртэл хүргэж үгсөн зүв болсон байлээ. Хүнсний 20-ийн урдуур хойноос нь дагаад явж байсан, 2 хүүхэн шүүд л [Наадахыгаа түрийвчийг нь аваад балбаад хаячих] энэ тэр гээд ярьж байгаа сонсогдсон, үнэн аймшиг...

Манай Ануужин ч, сайн зодолдож чадах байрын байсан нь (лол), ийм муусайн юмнуудаас биеэ хамгаалах утгаараа ч тийм байсан байж магадгүй..

Тэгээд, Зочин Бууз хүргэж өгсөн, нэг хүүхэн согтуу Ануужинг маань харснаа [Энэ ямар балиар амьтан бэ] гэж хэлж байгаа сонсогдохоор нь лаг өмөөрөөд л [Чи одоо хүнийг балиараар нь дууддаг хэн юм] энэ тэр гээд лаг хэрүүл хийгээд байсан, [Энэ ёстой баларцан явж байшд] ч гэл уу, тэгэж хэлсэн, Ануужингийн найз нь байж таараад, миний түргэн амтайдаа ичсэн гэж... Үүнээс л хойш, юм юмны учрыг ололгүй хэл амаа билүүдэхээ болихгүй бол, тэ???

Харин, Ануужингийн ачаар, Халиукаг олж харсан юм байна. Дотроос гарч ирээд, Ануужинг аваад үлдсэн. Нэг тийм, эршүү хоолойтой хүүхэд байлээ (лол). Нэг такси ойрхон ирээд зогсчихсон чинь [Хөөш, чи цаашаа зогсооч] гээд өшиглөсөн, мань мэтээсээ л эршүүд харагдаж байлээ, кэкэ. Цагаанаа бид 2 наана нь бараг л [Яанаа, дайрлаа, еээжэээ] энэ тэр гэх нь холгүй байхад...

Нэг тиймэрхүү, паянтай бол паянтай, гоё парти болсон. Ирсэн хүмүүс маань ч гэсэн тэр лезбиан охин, шулуун охидуудаас авхуулаад тун дажгүй хүүхдүүд байлээ. Арай илүү эвтэй найртай байхад уг нь болмоор л юм шиг санагдсанаа нуухад юу байхав...

Маргааш нь ээж зургийг маань үзсэн биш * Чиний өчигдөр нийлсэн хүүхдүүд жаал дэмий хүүхдүүд биш үү?* гэж авдаг юм??
Бодвол хүмүүсийн эрэгтэй эмэгтэйг нь ялгаж чадаагүйдээ ч юм уу (транс болон охидыг ялгаж чадаагүй юм шиг байгаа юм) тэгэж хэлсэн ч байж магадгүй... Жаал ээжийгээ ухуулав... [Та одоо хүнийг сайн мэдээгүй юм байж тэгэж олигтой олиггүй гэж ялгаварладаг чинь шаал сонин. Угаасаа та хүнийг зурагнаас нь хараад яаж ямар хүн гэдэгийг нь мэддэг юм. Хэрвээ тэгж л сонин санагдаад байвал уулзуулж ямар хүмүүсийг нь мэдүүлсэн ч болохгүй юмгүй. Битгий тэгэж бай * гээд л зад ухуулав, лол

Гэхдээ энэ парти нээрээ асар гоё болсон. Ганц харамсал бол, Энхриймаа ирж чадаагүйд л байгаа байх. Манай хүн угаасаа гэр бүлийн асуудал гараад ирж чадаагүй.

Гэхдээ мэдээж. парти болохоор, Энхриймаагийн яриа бол тасраагүй, лол

Гэхдээ энэ бол хов жив биш гэж би бодож байна. Яг энэний өмнөхөн Энхриймаагийн бичсэн блогийн талаар хүмүүс хоорондоо санал, сэтгэгдэлээ солилцсон маягтай байсан болохоор...

Ерөнхийд нь тоймлоход, Энхриймаагийн сүүлийн бичлэгүүд (Голландад байдаг залуутай хийсэн ярилцлага болон, түүний дараа бичсэн Наоми-гийн талаарх бичлэг)-ийн талаар сөрөг сэтгэгдэлтэй хүмүүс их байх шиг байсан. *Уг нь аягүй дажгүй бичдэг, хөөрхөн хүүхэд байна гэж бодож байсан, сүүлийн 2-3 удаагийн бичлэгийг уншаад, үнэлэмж зад буурсан * гэх маягтай.

Мэдээж, гэй хүмүүс болсон хойно, нэр хоч өгөх, шоолохдоо гарамгуй байлгүй яахав???

*Хөөш нөгөө хэн чинь* гээд л эхлэнгүүд * Чи битгий Энхриймаатаад бай* гэж явуулсан шинжтэй, лол...
Хоролмаатаx гэдэг үгийг, 2 бичлэгийн дараа *Энхриймаатах* гэдэг болж байлээш д, лол


Ах, хүн амьтны нэрийн өмнөөс & өөрийн нэрийн өмнөөс ---> энэ Энхриймаатах гэдгийг гаргаж ирсэн нь би шүү!!! лол

Энхриймаагийн хувьд, юмыг ёжтойгоор, саркастик талаар хараад, ингэж бичсэн байх гэж бодоод байгаа юм. Угаасаа, *Эмэгтэйлэг шинжийг, ёжлоод, хэтрүүлсэн байдал нь ДрагКуйн* гэдэгтэй төстэйгөөр, өөрийнхөө дургүй асуудлыг, хүн болгон дургүйцэхээр байдлаар айроны хийсэн нь тэр бичлэг болов уу гэж би бодоод/ итгээд/итгэмээр байгаа юм...

Манай хүний хамгийн том алдаа / хүмүүсд онцгүй санагдахаар зуйл нь, 1. Зовлонтой байгаа хүний талаар жоохон хэтрүүлж бичсэн 2. а) Хүний нэрийг арилгалгүйгээр (мессэнжэр дээрх нэрийг нь уг нь ганц кноп дараад бүгдийг нь хүмүүсд мэдэгдэхээргүй болгох боломжтой байхад б) угаасаа Нонголын нийгэм ямар байгаа билээ бодолцолгүйгээр илчилсэн < талд л байгаа болов уу.... Угаасаа, ЗЭМТ^д ажиллаж байгаа учир нуух учир байхгүй гэж бодож байж магадгүй л юм... Гэхдээ ямар нийгэм билээ дээ...

За тэр яахав....
Гэхдээ Энхриймаатай уулзаж чадаагүй маань жаал харамсмаар санагдсан

4 дэх > Кяролайнтой жаал гадуур яваад, Цагаанааг ажил дээр нь байхад нь зургийг нь аваад, сауна. Тэр бие үрж өгдөг банди нар нь лаг хөөрхөн юм билээ (шүлсээ гоожулав) .Тэгээд 5 дахид Мисс, Особу, Эршүү. Тсагаанаа, Хүнгэнэсэн жаал, түүний найз бор залуу, Царолинэ, тэгээд нэг лэзбиан охин гэсэн бүрэлдэхүүнээр, бардаж караокэдөөд миний аялал бараг өнгөрсөн байхаа...

Орой ирчихээд, экс болон түүний шинэ найз залуутай уулзчихаад тэгээд харьж ирчихээд байж байна. Эксийн шинэ найз залуу нь харин тун дажгүй залуу байлээ.

За босохоороо зад тайландаад ирэхээс,,, кээк

Уг нь өнөөдрийн Мистер Геиг үзчээд Япон луугаа буцсан бол гээд л харамсаад л байна. Зиа яахав тэ???

Дараа жил дулаарсан үед ч юм уу Монгол харивал гэж бодоод л байж байна. Цас ч гэхдээ гоё байлээ шүү..

Tuesday, September 15, 2009

Fancy HIM, the party I like in Tokyo 2chome

Ene minii ochih durtai party @2chome
2chome geed gay district bolovch, ene party yaagaad ch yum straight humuus ihtei baidagt ni bas durtai, keke

Daanch, 2-3 sar bolj baij neg udaa ch yum uu, hezee boloh ni medegddeggui nijoohon tiim... Manai mongolyn GLTB party shig...

Namaig ochihod, party ungurchihson baih yum baishd te? sad...
























Monday, September 07, 2009

ДОX-ын 58 дахь тохиолдол...

Интернэтээс уншиж байсан ДОX-ын бас дахиад нэг тохиолдол илэрсэн гэж гарч. Энэ удаад 21-2 той жоохон хүүхдүүдээс илэрсэн бололтой.

Манай эрүүл мэндийн байгууллагууд * 58 дахь тохиолдол илэрсэн. Үүний талаас илүү хувь нь ижил хүйстэн, бусад нь биеэ үнэлэгч нар байж* энэ тэр гэсэн, нэгдүгээрт энэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх гэдэг утгаараа ямар ч ач холбогдолгүй, хоёрдугаарт тодорхой хэсэг хүмүүс л эрсдэлтэй эмзэг бүлэг бөгөөд, бусад жирийн хүмүүс бол хамаагүй гэсэн ойлголт төрүүлэхээр мэдээлэл цацахаас хэтрэхгүй байгаа нь арай л дэндүү юм шиг...

Мэдээжийн хэрэг, гэй хүмүүс илүү эрсдэлтэй бүлэг мөн гэдэгтэй бол санал нийлнэ (Эрэгтэй хүмүүс, эмэгтэй хүмүүсээс илүү секс гэх мэт зүйл хөнгөн хийсвэр ханддаг, тийм ч учраас, эрэгтэй эмэгтэй 2 хүний хоорондохоос, 2 эрэгтэй хүний секс нь тохиолдолын байх магадлал ихтэй, хавьтагч олонтой байдаг. Шулуун гэдэс нь угаасаа хавьталд зориулагдсан бэлэг эрхтэн биш учраас, амархан гэмтдэг, тийм ч учраас өвчин халдахад илүү амархан байдаг гэх мэт) л дээ, гэхдээ ийм чанарын суртачилгаа яав ч эерэг үр дүнтэй бус гэдэг нь ойлгомжтой байхад...

Зиа, бүүр хэтрүүлж ярьвал эсрэг үр дүнтэй ч байж болох шүү дээ... Жишээ нь (маш бодит байдал, реалити багатай жишээ... кэкэ)

1. Жирийн иргэдэд энэ өвчний талаар (шууд бус утгаараа ч тэр) буруу ойлголт төрүүлнэ = энэ бол Гомо нарын өвчин гэх мэт
2. Геи хүмүүсийг үзэн ядах сэтгэл, үгүй ядахдаа дургүйцэх, цээрлэх сэтгэгдэл төрүүлнэ
3. Үзэн ядуулахгүйн тулд өөрсдийгөө нуухыг бодно. Гэрлэнэ
4. Энэ нь эргээд, эрсдэл ихтэй геи хүмүүсээс өвчин тархах нэг нөхцөл болно гэх мэт...


Тухайн хүмүүсийн гомо, лезбиан, биеэ үнэлдэг эсэх, тэр бүү хэл хүйсний талаар мэдээлэл угаасаа ач холбогдол багатай мэдээлэл шүү дээ. Хэрвээ мэдээлмээр байвал 1. Тухайн хүмүүсийн нас (Энэ өвчин, залуужиж байгаа / Бэлгийн хамгийн идэвхтэй насны залуу хүмүүс өөрсдийгөө сайн бодох хэрэгтэй / залуу хүмүүс маань Монгол улсын ирээдүй) 2. Тухайн хүмүүсийн болон, ДОХ-гүй хүмүүсийн дундах бусад бэлгийн замын өвчиний тархалтын талаар гэх мэт хэрэгтэй мэдээлэл олон байхад, тийм зүйлсийг огт дурдалгүйгээр хүнд буруу сэтгэгдэл төрөхөөр мэдээлэл л тарааж байдаг нь их сонин санагдах жишээтэй....

Хэрвээ л тэгэж их *Төдөн гомо ДОХ-той байв* гэсэн мэдээлэл тараах сонирхолтой байгаа юм бол, үгүй ядахдаа * Нийт шинжилгээ өгсөн хүмүүсийн төдөн хувь нь эрэгтэй, төдөн хувь нь эмэгтэй, төдөн хувь нь гомо бөгөөд, түүнээс төдөн хувь ДОХ-той болж илэрлээ* ч гэдэг юм уу бичдэг байгаадаа...

Гомо хүмүүс, үгүй ядахдаа өөрсдийнхөө эрсдэлтэй бүлэг гэдгээ мэддэг болохоороо шинжилгээ өгөх магадлал ихтэй байдаг, дээрээс нь манайд чинь бараг богтолж аваачаад шинжилгээ өгүүлдэг энэ тэр гээ биз дээ?? Тэгэхээр, угийн эрсдэл ихтэй бүлэглэл нь, илүү эрчимтэйгээр шинжилгээ өгөхөөр, өвчлөгчидийн дотор тухайн бүлгийнхэн их байх нь ямар ч дурын дурак ойлгохоор шүү дээ...

Тэгээд, зөвхөн ДОХ-ын талаар л шуугиад байхаас, тэр тэмбүү, заг хүйтэн гэх мэт өвчингүүдээ мартчихсан байх жишээтэй.... Угаасаа, ДОХ маань өөрөө халдах чадвар муутай вирус, гэхдээ тэмбүүтэй хүнд энэ халдах чадвар нь30-60 дахин ч бил үү ихэсдэг гэж ярьдаг биз дээ?? Тийм эрсдэлийн талаар ч тэр, хүмүүсд сайн ойлголт төрүүлэхийн оронд шаал өөр юм яриад явж байдаг жишээтэй...

Эхлээд тэмбүүгээ эмчлэх хэрэгтэй шүү дээ.. Улаан тариагаа тарина уу яана уу ийнэ үү мэдэхгүй юм...

Миний л бодлоор Монголд байгаа ихэнх залуучууд (стреит), * Тэмбүү энэ тэр бол яахав. Угийн эр хүн, 1-2 удаа тус ч байдаг юм. Юм хум нь босч барихаа больчихсон л биш бол, тусч үзээгүй эр хүнийг ямар эр хүн гэдэг юм. Гэхдээ пеницилин уугаад эдгэрчих юм чинь*, * ДОХ мох нь, тэр янхан, гомонууд дунд л тархаж байгаа юм юм чинь маньд хамаагүй. Тэгээд ер нь тэр нийгмийн шаарнууд эртнээсээ өвчлөөд үхэж байвал цус цэвэршинэ* энэ тэр гэсэн ойлголттой л байдаг болов уу...

Тэгээд нэмээд хэлэхэд, өвчинтэй тэмцэх арга нь ч гэсэн үнэн үлгэрийн...

* Тохиолдолын хавьцалд орохгүй бай. Нэг л сексийн хамтрагчтай бай* энэ тэр гэсэн мөрөөдөл, зүүд 2-ын алийг нь ялгахад хэцүү юм яриад явж байх жишээтэй...

Тийм амар юм гэж хаана байна аа??? Би л лав, нэг хүнтэй дандаа сээгэсдэж чадахгүйдэг... Чадах хүн хир олон байгаа бол??? Ядаж өөрсөд дээрээ жишээ аваад бодох хэрэгтэй байдаг байгаа даа.. Ямар нэг шашины ютопиа ярьж байгаа биш...

Тэгсэнд орвол * Чи найз охиноо/залуугаа өөртөө үнэнч гэж санаж байна уу???... Яг тэгж харагдаач... Чи ч гэсэн хааяа өөр хүнтэй явалдмаар байдаг биз дээ? Иймд, сүүлд нь харамсахгүйн тул..... БЭЛГЭВЧ ХЭРЭГЛЭЦГЭЭЕ * ч гэдэг юм уу, арай амьдралтай өөр лоозон барьдаг байгаа даа тэ?

Бэлгэвч Гүндалай л овоо энэ талаар нааштай юм хийж байсан юм шиг санагдаад байгаа юм... Энэ бусад нөхөд ч байхгүйээ байхгүй...

Зиаг зиаг, баахан хэнхэгтэж дэмийрчихлээ... Чао Чүс!!!

Beejin suuj bi yavna...

Намрын шаргал өдөр???

Энэ тэр гээд шүлэглэх гээд үзсэн, надад зохихгүй шинжтэй, кэкэ

Гэхдээ 9 сар гарсан биш, харин овоо чийг нь багасаад, нэг Монголын зун ийм байдаг даа гэмээр уур амьсгалтай, тааламжтай байна. Өдөртөө бага зэрэг халуун ч, бөгчим бол биш, оройдоо нэг тийм сэрүүхэн маягтай.

Миний хувьд байдгаараа л, гэр ажил гээд л гүйгээд байна. Ажлын өдрөөр архи уухгүйээ гэж шийдсэн болохоороо ч тэр үү, амралтын өдрөөрөө жаал хичээлэн архи уусан...

5 дахь өдөр>

Гриндор дээр, миний хөөрхөн жаал байна гэж харж байсан 24? 25-тай пацаанаас гэнэт мэссеж ирээд... *Чи надад их таалагдаж байна. Завтай бол хамт хоолонд оръё* энэ тэр гэсэн мэссеж...

* Миний дүү, нүдний шил авч зүү.. Над шиг юм таалагдаад байна гэдэг чинь, чиний ирээдүй бүрхэг байна дөө... * энэ тэр гэж үнэд орох гэснээ...

Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэх гэдэг бил үү??? тийм дэмий юм хийдэг хүн биш, угаасаа прагматик юм чинь гээд... энэ хүүхэдтэй уулзахаар болов...

Орчин үеийн жоохон хүүхдүүд чинь гэхдээ ямар айхтар болчихсон юм бэ тэ? Уулзаад, хоол идсэний дараа *Караокедъё* гэхээр нь, гэнэн цайлган юм болохоор, дуу дуулах дуртай хүүхэд юм байх гээд дагаад яваад орсон... нөгөө улаан малгайтын үлгэр шиг юм болдог юм байлээ...

Мэдээжийн хэрэг, энэ үлгэрт би улаан малгайт нь, тэр 24-5тай хүүхэд эмээгийн дүрд хувирсан чоно гэдэг нь бол ойлгомжтой тэ?

Амьдралдаа анх удаа (гэж үнэн бил үү худлаа бил үү... Хүн хөгширөхөөрөө юмаа санахаа больчихдог юм билээ...) олон нийтийн газар сээгэсдэж үзэв... Мэдээж, тэр хүүхэд чичирч дайрсан болохоор, би бол одоо нэг ёсондоо * Хүчиндүүлсэн* болж таарах байх... лол.

Ан, гэхдээ нээрээ бодоод байсан, дээр үед Тайванд бас 22 настай хүүхэдтэй олон нийтийн газар иймээ тиймээ болсон юм байшд... Зиаг тэр ч яахав...

Гэхдээ нээрээ эрэгтэй хүн гэдэг муухай шүү тэ? Сээгэс хийгээд, нэг тавьчингуут тэгээд тэр дороо сэтгэл нь хөрчихдөг...

Дуусангуутаа * За за, би одоо явж архи уулаа. Чи яах гэж байна? Нэг газар олоод хоночихно биз дээ тэ?* гээд, 24-тийг хөөгөөд явуулчихаж байгаа юм даа... Хөлдүү сэтгэлтэй, муухай амьтан...

Тэгээд, Лезбиан бар орж жаал архидчихаад, өглөө 4 гэж гэртээ харьсан. Энэ 24-ийг гэхдээ яахав, жоорлочиход болох л санагдав... Хааяа нэг мэйл бичсэн шиг.. тэ??


Хагассайн өдөр>

Өдөр босчихоод, ажлаа хийж дуусчихаад, нэг найзынхаа төрсөн өдөрийг тэмдэглэчихээд, нийлж гэй бар ороод л нэг өдөр дуусчихсан санагдаж байна. Экс экс-тэйгээ хамт орой, одоо яахуу гээд дэмийрээд явж байсан, дээр үед дисконд найрсан 28-тай жаалтай дайралдаад... Хамтарч жаал уучаад, гэртээ харих гэж байсан хүүхдийг уруу татаад сээгэс хийдэг газар луу...

Энэ бас нэг толгой нь эргэсэн хүүхэд, над шиг бузрын эмийн гарт өртөж байдаг... Гэхдээ сээгэс таарч өгөхгүй, тэгэс ингэсгээд дууссан... Өөр хүнтэй цуг байж байгаад баригдсан, гага-гаа олохгүй янз бүр болсон, гомдож доошоо харж хэвтсэн (фүтэнэ) гэх мэт жижиг сажиг паянтай байсан санагдаж байна...

Бүтэнсайн>
Согтуу, толгой өвдөөд, хятад хэлний хичээлээ тасалчихсан... Зиа яахав тэ? Орой, шинэ хүүхэдтэйгээ уулзаж, хоол идэж, гэртээ кино үзсэн шиг өнжсөн.

Уг нь хөөрхөн жаал. Гэхдээ хааяа юу бодож санаж байгааг нь учрыг нь олоход жоохон хэцүү... Энэ ч гэхдээ насны ялгаа байхаа даа тэ? Нэг их тоохгүй, нэг их оролцохгүй байхад боломжийн байх гэж бодож байгаа.

Нэг хөөрхөн юм нь, дээр үеийн авгай нөхрүүд, эхнэр нь нөхрөө дууддаг шиг *XXX-сан* гэж ирээд, лаг гуайлж дууддаг... Эхэндээ нэг л дасч өгөхгүй байсан одоо овоо дасаж байх шиг байна лээ..

(Японы гуайлах нь бас жаал учиртай байдаг юм. Ажлын газар ч юм уу, албан маягаар бол овогны ард талд нь *сан* гэж дууддаг юм л даа. Тийм үед, ерөнхийдөө жоохон хөндий маягийн, соёлтойгоор харьцаж байна гэсэн үг. Харин, чиний жинхэнэ нэрний чинь ард *сан* гэж гуайлах юм бол ихэнх тохиолдолд, дээр үеийн, боловсон эхнэр хүн нь нөхрөө хүндэтгэсэн хэлбэр болдог юм)

Нээрээ, манай Баябага дарга хүүхдийгээ бас авхайлж дууддаг санагдаж байна, кэкэ.
Үгүй мөн *цэвэр ичимтгий япон эхнэр* маягийн хүн шүү. Лол

Шинэ хүүхдэдээ юүдэн өмсгөж жаал зураг авсанаа оруулчихья байз...




Гэхдээ сүүлийн үед ямар даллага нь болсон юм, 24-5 настай хүүхдүүдтэй холбогдоx, орооцолдох нь ихсээд байгаа. Шинэ хүүхэд (100 хүний танилцах албаар дамжуулж танилцсан), 2 номер (100 хүний танилцах алба )-аас эхлээд л, түрүүчийн долоо хоногийн 4 дэхэд ирж хоносон 24 наст (метро байхгүй болоод ирж хоносон, хоноцын хөлсийг биеэр нь төлүүлсэ... лол), маргааш нь ирж хоносон 24 наст (яагаад ч юм, өглөө босоод харсан, хажууд шав шалдан унтаж байсан... ), саяны 5 дахын 24-5 наст гээд л...

Бодвол, бурхан, залуу хүүхдүүдэд амьдралын сургамж болог гээд над мэтийн муу хүмүүстэй уулзуулж байгаа болов уу даа, кэкэкэ

Зиаг тэр ч яахав.

Нээрээ, Бөөжин Мөөжингөөр их шоуддаг хүмүүс (Особу), Бөөжинд хаана байрлавал зүгээр вэ энэ тэр гэдгийг зааж өгөөрэй. Бас дажгүй бар сав хаагуур байдагийг.

Ванфужин, Санлитунг 2-ын аль нь зочид буудал хайхад дажгүй болох, зочид буудлууд хир үнэтэй байдаг эсэн гээд... (Би хамгийн сүүлд бүтэн 5 жилийн өмнө очиж байсан болохоор ямархуу байдаг байсаныг мартсан байна...)

Ганц хонох бөгөөд, унтаж шалихгүй шинжтэй болохоор, аль болох хямдхан газар бол зүгээр.

Зааж өгөөрэй таминээ...

Thursday, September 03, 2009

Tsagaanaad

UA, Tokyo Jihen ene ter geed hachin hachin hamtlaguudyg sonirhood baigaa geheer ni, ter huuhduudiinh ni duulsan huuhdiin duunuudyg tavij uguhuur shiidlee, keke.

Tavtai sonsono uu...


UA NHK-iin huuhdiin nevtruulegt duulj bui baidal



UA oros ardyn duug NHK-iin huuhdiin nevtruulegt duulj bui baidal




Shiina Ringo (Odoony Tokyo Jihen)




Shiina Ringo huuhdiin duu NHK-d duulj bui baidal







BTW, Shiina Ringo-g Lesbian gesen tsuu yaria yavdag yum bilee.
Tomosaka Rie geed jujigchintei couple geed...

Ene jujigchind dandaa duu bichij ugdug yum l daa.



Jishee ni ene PV-deer piano toglo baigaa ni Shiina Ringo geh met.



Shiina Ringo-iin Karuki Zaamen Kurino Hana gedeg uyiinh ni duu:: (Yamar utgatai ug yum buu med, gehdee Zaamen gedeg ni tochgo gesen ug)




Ziag ziag

have fun

Wednesday, September 02, 2009

Party-nd urij baina

Зиаг зиаг...

Ганц 2 үг...

1.
9 сар гарчихсан байшд тэ?
Ойрд зардалаа тэмдэглэж эхэлсэн юм. Тэгсэн, миний зардал нэг доодох шинжтэй юм байна (байрны мөнгө, хувцас хүнар энэ тэрийг оруулалгүйгээр, урсгал зардал...)

Архи: 36%
Хоол: 25%
Такси, метро: 15%
Бусад: 24% гэж таардаг байна...

Энэ болохгүйээ гэж шийдэв... Өдөр болгон архи уудагаа багасгаад, долоо хоногийн 5 дахь хагассайнд л уудаг болох юм бол архины зардал тал нь болно... Өглөө таксиддагаа боливол, унааны зардал 1/5 болтлоо буурна гэж бодоод үзсэн, миний сарын зардал маань дор хаяж 30%-аар багасах тооцоо гарч ирж байна лээ....
Еэ бүү үзэгд...

Иймд, юу ч болсон, Монгол харих хүртлээ хэдэн зорилт тавьсан байгаа...
Юун төлөө шинэ хичээлийн жилийн эхлэл билээ, жоохон шинээр юмаа эхэлвэл...

1. Архи уухаа багасгах: Зөвхөн хагас бүтэнсайнаар уух
2. Такси хэрэглэхээ багасгах: Метро, алхах, дугуй унах гээд зөндөө олон сонголт байхад тэ?
3. Ойрд таргалаад хэрэг байхгүй байгаа учир (хагас жилийн өмнөхтэй харьцуулаад 5 кило... Булчин багасаад өөх ихэссэн учир, яс юман дээрээ илүү ч таргалсан юм шиг харагдана ) жим орох

гэх мэт...

Тэгээд л, асар ажил хэрэгч, өчигдөр жим орчихоод, харьлаа гээд явж байсан, Баябага дарга уруу татаад, өчигдөр бас л 2-р хороолол орж таарав...
Найзыгаа сонгож бай гэж эмээ маань үгүй мөн их захиж байсан даа...
Гэхдээ аймаар онгон, баранд орчихоод, цай уугаад суугаад байна гэвэл яахооо???

Зиаг тэр ч яахав

2.
Блогчид...

Ойрд манай блоггерууд, яасан юм нэг их юм бичихээ боличихсон юм шиг... Ингээд, ойрын үед, Энхриймаагийн блогийг их уншиж байгаа. Банжиг дээр янзан бүр болсон гэсэний дараа, блогспот дээр орж ирсэн биш харин, овоо их хэмнэлттэйгээр (лаг сонин үг хэрэглэж үзэв...) бичлэг оруулаад байна лээ.

Ерөнхийдөө их дажгүй дажгүй бичлэгүүд ихтэй санагдсан. Хааяа жоохон хадуураад явчихдагаас биш, кэкэ.. (гэхдээ ерөнхий санаа нь зөв, толгой сайтай болохоор дажгүйээ.. Хадуурдаг нь, одоохондоо дөнгөж 21-тэй жоохон хүүхэд, өдий болтол наслахад нь толгойд нь хэвшсэн зарим нэг үзэлүүд үлдсэн байгаатай л холбоотой болов уу.. Улам их юм үзээд ирэхээрээ илүү зөөлрөөд, бөөрөнхий болох байх гэж бодож байна, кэкэкэ)

Жишээ нь,

А. Тайландын транс-уудын тухай бичсэн бичлэг:


" Ядуу хүмүүс их байдаг учир, аль бага 5-н настайгаас нь [Чи бол эмэгтэй хүн] гэж ойлгуулах маягаар хүмүүжүүлээд, том болохоор нь транс болгодог. Тэр нь илүү их мөнгө олж гэр бүлээ тэжээх боломж ихтэй байдаг учир" гэж бичсэн хэсэг гэх мэт...

Мэдээж, Тайландад очиж үзсэн нэг хүн жаал давс нэмэрлээд ярьсан зүйл байх. Дээрээс нь Коко энэ тэр, жоохон хэтрүүлээд, бага зэрэг ёжлоод баахан юм яриж өгсөнийг нь, Монголд байгаа ихэнх хүүхдүүдийн дотор байдаг " Манай Монгол, Ази дотроо хамгийн лаг нь..../ Бид нар чац сайтай, Азийн Европууд (энэ үгэнд миний дургүйг яана аа)", "(Өөрсдийнхөө ядууг мэдэхгүй байж) Зүүн өмнөд ази, хүмүүс нь аягүй ядуу, амьдрал хэцүү юм шиг байна билээ.. Юм ч хямдхан" гэсэн, бусад ази зүгийнхнийгээ доош нь чихсэн үзэл нэмэрлээд бичихээр дээдэх бичсэнтэй төстэй бичлэг болсон болов уу гэж... Мэдээж, өөрөө үнэхээр тэгж бодоод, итгээд бичсэн гэж бол бодохгүй байна гэхдээ, угаасаа нөгөө subconsciousness гээд юм байдаг болохоор, 3 дагч хүн уншихаар тэгэж санагдахаар бичсэн байх жишээтэй...

Угаасаа ч хүн өөрийнхөө блог дээр юу гэж бичнэ үү, тухайн хүний дур бөгөөд, Энхриймаагийн хувьд бусад олон сайн, чухал бичлэгүүд хийдэг тул, нэг их жижиг сажиг юманд нь хошуу дүрэх сонирхол байгаагүй ч, дээрх бичлэгийх уншихаар, юм мэдэхгүй шулуукануудын дунд нэг иймэрхүү гинжэн төсөөлөл үүсэх аюул байгаа юм болов уу гэж бодогдсон тул хошуу нэмэрлэв

Гинжэн төсөөлөл:

1. Жоохон хүүхдийг багаас нь" чи эмэгтэй" гэж итгүүлээд эмэгтэй хувцас өмсгөөд байвал гомо ч юм уу транс болгож болдог юм байна (Тайландууд тэгээд байгааг бодоход...) = Гомо нар хүүхэд уруу татдаг гэдэгтэй төстэй ойлголт

2. Ядуу улсад эцэг эх нь эдийн засгийн байдлаасаа болоод, хүүхдүүдээ тэгж "золиослох" тохиолдол их байдаг гэнэ. Монгол улс, Тайландаа илүү ядуу улс учир, ийм аюул асар ихээр байгаа болов уу.. Одоо хүртэл хүний наймаа гэх мэтийн хэцүү асуудлаа яая гэж байхад...

3. Тийм ч учраас, ийм Гомо / Транс гэсэн гаж нөхдийг өөгшүүлж болохгүй, Монгол үндэстэнээ хамгаалах үүднээсээ ч гэсэн...

гэж бодогдохыг үгүйсгэх аргагүй...

Б. Удмын сангийн тухай бичсэн бичлэг:

Аль багаас нь л хүмүүс " Монголчууд цөөхөн болохоороо хөгжиж чадахгүй байна" , " Монголчуудынхаа удмын санг, цэвэр ариунаар нь байлгая" гэсэн яриаг сонссоор байсаных болов уу, " Гомо хүмүүс нэмэгдэх нь мэдээж удмын сан гэдэг утгаараа ямар нэг нөлөөтэй. Америк гэх мэтийн улсууд ч яахав, угаасаа хүн олонтой болохоор нэг их проблем биш. Монгол шиг улсад гомо хүмүүсийг хүлээн зөвшөөртөл олон жил хэрэгтэй болов уу' гэсэн, өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх талыг бага зэрэг үгүйсгэсэн байдалтай бичлэг байв.

Мэдээж, үндэстэн, хөгжлөө бодох юм бол удмын сангаа чанартай, хүчтэй байлгах хэрэгтэй гэдэгтэй бол санал нийлж байна. Гэхдээ удмын сан = хүн амын тоо гэж бодож байгаа маань нэг талын бага зэрэг туйлширсан байдал гэдгийг, энэ удмын сан гэж ярьдаг хүмүүс нэг их анзаардаггүй бололтой...

Хүн ам ихтэй хирнээ хөгжиж чаддаггүй улсууд зөндөө байгаа .

Жишээ нь, Индонез, Бангладеш, Өмнөд америкийн улсууд гэх мэт.

Хүн ам ихтэй ч, хүн амын бүтэц нь муу учир проблемтай улсууд ч их байна. Японоос эхлээд. Хэдхэн жилийн дараа, 1 хөгшин хүнийг 1 залуу хүн тэжээх хэрэгтэй болно гэж ярьж байгаа гэх мэт. Хөгшрөлт гэдэг проблем... Америк ч гэсэн, үүнтэй адилхан проблемтай бөгөөд, ийм үндэслэлээр "Хүүхэд төрөлт багасах учир, гомог хүлээн зөвшөөрөхгүй" гэсэн сонголт хийгээгүй л байх жишээтэй.

Эсрэгээрээ, цөөхөн хүн амтай хирнээ, зөв арга хэмжээ аваад, хөгжил өндөртэй улсууд ч их байна. Хамгийн сонирхолтой нь, ихэнх нь демограф гээд гомо гэх мэтийг хориглосон биш, харин ч илүү нээлттэй харьцдаг улсууд.

Жишээ нь, Шинэ Зеланд, Австрали, Канад (харьцангуй утгаараа), Исланд, Хойд Европын улсууд гэх мэт.

Удамшлын санг чанаржуулах, сайжруулах, болбол олшруулах хэрэгтэй гэдэг бол үнэн ч, энэ нь зөвхөн " Хүүхэд төрөлтийг ихэсгэх. Хүүхэд төрүүлэхгүй хүмүүсийг үл хүлээн зөвшөөрөх" гэсэн утгатай биш гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй болов уу гэж бодогдов...

Хэрвээ л тэгж залуухан, сайн удмын сантай больё гэвэл 1. Гомо хүмүүст хүүхэд өргөж авах, хийсмэлээр хүүхэдтэй болох эрхийг олгоx 2. Гаднаас, чанартай цагаач нарыг зөвшөөрөх гэх мэт янз бүрийн арга байх л болов уу.. Мэдээж сайн нухацтай бодож хийх хэрэгтэй ч гэсэн....

Энхриймаагийн гэхдээ ихэнx бичлэгүүд их таалагдаж байгаа. Сүүлийн бичсэн " Соёлын шок-ууд хаагуур юу хийж байна" гэх мэт бичлэг гэх мэт.

" Өөрсдөө аз жаргалтай байсаныг бол мэдэхгүй, гэхдээ нийгэмд асар их үүрэг гүйцэтгэсэн " Соёлын шок"-ууд одоо хаагуур юу хийж байгаа бол" гэдэг дээрээ, Майкл Жексоныг ч гэсэн нэмээсэй гэж хальт бодогдсоноо нуух юу байхав...


3.
9 сарын 21-ний долоо хоногт би Монгол харихаар болсон байгаа.
Иймд, очихоороо, нэг удаа Home Party хийх санаатай.

Иймд, ирэх сонирхолтой, хүсэлтэй, гомо, лезбиан, транс охид хөвгүүдээ.. Нэг удаа манайд (ч гэж, манайх одоо байр савгүй байгаа гэсэн. Иймд, байр хөлслөх санаатай. Тэр хөлсөлсөн байранд) нэг удаа ирж шоүдацгаая!!!!

Особу, Цагаанаа, Мисс, Эршүү нараар дамжуулбал надтай холвогдож чадах байх.
Особу, Эршүү, Мисс, Цагаанаа болон бусад хүмүүсд - Хүн амьтан, сав суулга бэлдээд сууж байгаарай!!! Даалгавар шүү!!!

Партины хэлвэр:
Пиво, вино уунгаа жаал жуул.. Пиво вино, хоол унд болбол бэлдэнэ, гэхдээ хүмүүс өөрсдөө авчрах юмаа авчраарай

Партины ирэх хүмүүс:
Бусад хүмүүсийг ямар хүн бэ гэдгээр нь ялгаварлаж гадуурхдаггүй л бол, гомо, лезбиан, транс, шулуун ямар байх нь хамаагүй. Бүлэг групп болоод, хоорондоо талцаж муудалцахгүй л бол болоо.

Цаг өдөр гэх мэтийг, Особу, Эршүү, Цагаанаа нараар хэлнэ. Эсвэл над руу мессэнжер явуулаарай.

Зиаг зиаг, өөр сонин сайхангүй.
Зиаг тэгээд, 2-3 долоо хоногоос уулзая, шоудья!! Пийс

Monday, August 24, 2009

Yuu ch bolson temdeglel

Зиаг зиаг...

Нэг мэдсэн чинь л 8 сар дуусах гэж байна ш дээ...
Энэ жил юу хийгээд гийгүүлчихэв бүү мэд...

Нас, жин 2 л анзаарагдалгүйгээр нэмээд байх шинжтэй юм аа..
Та бүхэн бас адил уу? кэкэ

Сүүлийн үед онц сонин сайхан зүйл алга дөө...
Яахав, сониноос гэвэл нэг ийм хүүхэдтэй болсон...





Дээр нэг 100 залуугийн танилцуулах алба маягийн юманд очсон гээд бичсэн байсан даа??? Тэрэн дээрээс уургалж авсан хүүхэд... 25 настай жоохон хүүхэд, кэкэ

Нэг тийм, бүх юм нь удаан хөдөлгөөнтэй, аажуу маягийн, надтай эсрэг характертэй хүүхэд байлээ... Эртээр өглөөний хоол хийж байна гээд, өглөө 9-өөс эхлээд л түчигнүүлээд байсан, би ч наана унтаад л байж байсан, хоол боллоо гээд сэрээсэн цаг нь өдрийн 12 цаг байх жишээтэй...
Тэгээд цаг хугацааг *сар*-аар нь тоолдог гэх мэт... (Өнөөдөр, *дараа сар шоүдья* гээд байсан, бодоод байсан чинь ирэх долоо хоног чинь 9 сар юм байлээшд тэ?)

Зиаг тэр ч яахав...

Энэ зун ямар ч байсан төлөвлөсөн юмныхаа нилээдийг хийгээд амжуулсан

- Рафтинг
- Канёнинг
- Beer garden
- Далай
- Бассеин

гэх мэт,,,,

Одоо үлдсэн багахан хугацаанд юу хийх вэ?? кэкэ

9 сарын сүүлээр Бээжин, Улаанбаатар, Бангкок орно. Тэр хавиар байх хүмүүс шоудна шүү


Зиаг зиага

Sunday, August 16, 2009

Товчхон

Зиаг зиаг...

Монголчууд маань, ичих нүүр нь элгэн дээрээ гараад, өөрийгөө *их зөвөөр* илэрхийлж сурсан сурагтай...

Дургүй хүрвэл, устга, нураа, дэлбэл....
Соёлын хувьсгал болж байгаа юм шиг байгаа юм...

Харж л байгаарай, тун удахгүй, Сүхбаатарын талбайд... бишээ,,,, * Чингисийн* талбайд??? бааха адилхан ногоон ногоон хувцас өмссөн залуучууд дуу дуулаад, бүжиглээд, бусдаас өөр, гажиг хүмүүсийг хүзүүнээс нь гинж зүүгээд явах болов уу....
1960-70-аад оны хятадыг дуурайгаад...

Гоожуурын блогийг устгасаныг сонсоод, шал дургүй хүрчихсэн сууж байсан, Энхриймаагийн блогийг бас доторх бичлэгүүдийг нь устгасаныг уншаад, ёстой хөх инээдээр инээхээс өөр арга үгүй юм даа гэж бодож суулаа...

Ийм хүмүүс дийлэнх байгаа үед ч Монголын шилдэг залуус Монголдоо буцаж очиж, Монголоо хөгжүүлнэ ч гэж худлаа доо...



Зиаг тэр ч яахав...

Хагас бүтэнсайнаар Осака явж ирэв.

Вигстог гээд, Драг Куйний фестивал болсон болохоор. Их л хөгжилдөв...
Нэг иймэрхүү...







Зиаг зиаг, залхүү хүрчлээ.
Унтлаа....

Гднайт

Tuesday, August 11, 2009

Домбоо...

Манай хуучин найз 3 гар утас барьж явдаг байсан юм. 1 нь гэрийнхэнтэйгээ ярихад хэрэглэдэг , 1нь, ажлын газар дээр нь дээрх утас сүлжээ ордоггүй тул хэрэглэдэг & ердийн үед хэрэглэдэг, 1 нь ажлын газраас нь өгсөн утас гээд...

Би тэгээд л "Чи нээрээ шал домбоо... 3-ын 3н утас санжигануулаад явж байдаг", " Наадах чинь, 1 нь найз залуутайгаа хэрэглэхэд, 1 нь нуа-тайгаа (энэ үгийг одоо хэрэглэдэг хэвээрээ юу?? кэкэ), 1нь бусад рандом амрагуудтайгаа хэрэглэдэг утас биз дээ? " энэ тэр гээд шоолоод байдаг байсан юм...

Тэгсэн хүн шоололтгүй болсон...

Дээр бичсэн байсан Грайндр гээчид уруу татагдаад iphone авчихав аа хөөрхий.. кэкэ

Одоо ингээд, хүн гоочлолтгүй
1. (Голынх нь) Ердийн үед хэрэглэдэг хуучин утас
2. (Баруун гар талынx) Ажлын газраас өгсөн Blackberry
3. (Зүүн гар талынx) Шуналдаа дийлдээд авчихсан, Грайндр хийхэд зориулсан i-phone...

гээд 3-ын 3н, тэгээд бүгд нэг данхайсан том утаснууд чирж явдаг болсон...
i-phone, ядаж хөгжим сонсдог хүн байсан бол i-pod гэсэн утгаар хэрэглэхгүй юу... Тийм ч утгаар хэрэглэхгүй, ямар ч шаардлагагүй зуйлийг авч байдаг...би нээрээ дүүрчихсэн хүн шүү...

Гэхдээ нээрээ энэ гэй хүмүүс, өөрсдийнхөө хүсэл / шуналдаа үгүй мөн амархан дийлддэг хүмүүс шүү... Тийм ч болохоор нь баруунд эдгээр хүмүүсийг target хийсэн бүхэл бүтэн зах зээл байдаг байх.. Харьцангуй орлого ихтэй, үр хүүхэд, гэр бүл гэж санаа зовох зүйл багатай болохоор хэрэглээ ихтэй, тэгээд дээрээс нь эрэгтэй хүний шунал (техник хэрэгсэл, машин гэх мэт) болон эмэгтэй хүний шунал (хувцас хунар, гоо сайхан) 2-ыг 2-ууланг нь асар ихээр өөртөө агуулсан, тэгээд, шуналдаа дийлдэхдээ амархан болохоор, туйлын дажгүй зах зээл юм шиг байгаа юм.

Сүүлийн үед энэ Грайндр гарч ирээд, миний эргэн тойронд л лав, i-phone болж байгаа хүн зөндөө байна аа... "Чиний хажууд байгаа хүмүүс" гэсэн лист ч гэсэн, өдөр ирэх тутам өргөжөөд л...

Монголд хэдэн хүн байгаа бол? Очиж байгаад харахын бөөн хүслэн байна аа...

Элийрэл...

Хийх юм олдохгүй үед жаал элийрчихье.

Сонин.мн-ийг жаал уншив.
Энхриймаагийн шинэ бичлэг гарч.

Мэдээж санаа таараx, таарахгүй зарим нэг хэсэг бол байх ч, тун дажгүй, өөрийнхөөрөө сайн тунгааж, түүнийгээ зөв илэрхийлсэн бичлэг байв.
Үүнийг нь хүлээж авч буй хүмүүсийн сэтгэгдэлүүд ч гэсэн эерэг, боломжийн байсанд бага зэрэг баярлав.

Особу жаалын бичлэгнээс Гоожуурын сайтийг хаккерууд довтолсон тухай олж уншив. Мэдээж, хүмүүсийн зургийг түмэнд дэлгэн, *Харцгаа энэ янхануудыг* гэсэн байдалтай бичлэгүүд бичдэг байсан болохоор олон хүний дургүйцлийг төрүүлсэн л байх л даа.. Энэ хэлбэр дээр нь би ч хувьдаа санал нийлдэггүй байсан юм. Гэхдээ үүнтэйгээ зэрэгцээд олон сайн сайн, хурц, зөв бичлэгүүд хийдэг байсан тул миний хааяа орж уншдаг блогийн нэг байсан юм.
Дургүйцлээ үгээр илэрхийлж болно доо. Яах гэж заавал хүний бүтээсэн юмыг бүгдийг нь сүйтгэж байдаг байна аа гэж жаал дургүй хүрэв. Үгүй ядахдаа тийм л мундаг юм бол, хувь хүмүүстэй холбоотой нийтлэлүүдийг нь шигшиж түүгээд устгаж болно доо... (гэхдээ устгах тал дээр би л хувьдаа дэмжихгүй) Эдгээр бичлэгүүдийг унших дуртай бусад хүмүүс байсаныг ч огтхон ч бодолцохгүйгээр. Жирийн нэг террористуудаас ямар ч ялгаа байхгүй.
Тэгээд үүнийгээ асар том гавъяа байгуулчихсан юм шиг гайхуулаад биччихсэн, түүнийг нь дэмжсэн баахан хүмүүс... Варварууд / зэрлэгүүд гэхээс өөр хэлэх үг олдсонгүй...
Тэр Особу-гийн блог дээр бичсэн hate crime-ийн хүмүүс ч гэсэн яг адилхан... Мэдээж сонирхож байгаа болохоор л эсрэгээрээ дургүйцэж, эсэргүүцэж байгаа гэдэг нь ойлгомжтой. Эс бөгөөс уг хүмүүст огт хамаагүй шүү дээ тэ? Хайр гэдэг үгний эсрэг утга нь үзэн ядалт биш, үл тоомсорлох гэж үг байдаг даа??

Баябагын блогийг уншив.
Монголын төр ”Гэй, лесбиан, трансжендер, бисексуал" (ГЛТБ) гэдэг үгийг " Монгол үндэстний ёс суртахуун, зан заншилд таарахгүй, залуу хүмүүст сөрөг нөлөө үзүүлнэ" гэж үзээд, ГЛТБ Олон Нийтийн Байгууллага байгуулах зөвшөөрөл олгоогүй тухай уншиж, жаал хөхрөв. Ийм л боловсрол, ийм мэдлэгтэй хүмүүс Монголыг удирдаж байхад, өдөр тутмын сонингууд нь хүртэл онигоо шиг байх нь аргагүй ч юм уу гэж бодов...

Монголын сонингуудыг жаал уншив. Зарим юмыг нь сайн ойлгохгүй юм. Миний Монгол хэл тэгж их муудсан юм уу, миний мэдлэг тийм дорой юм уу гэж жаал гутрав... Гэхдээ хараад байсан үгүй юм шигээ. Минийх биш тэд нарынх (бичиж буй улсууд) муудсан бололтой юм. Зөвхөн Монгол хэлэндээ ч биш юм шиг байгаа юм. Сэтгүүл зүй гэдэг утгаараа...
Жишээ нь, бөөн товчилсон үгнүүд... Хүнд ойлгомжтой болгохын тулд ядаж эхлээд бүтнээр нь бичээд, түүнийгээ юу гэж товчилж байгаагаа тайлбарлачихаад, тэгээд дараанаас нь товчилсон үгнүүдээ бичмээр юм аа...

"Сvхбаатар дvvргийн ТVК-ийн ажилчид ..." - ТҮК гэж юу юм? бүү мэд... 

"УБЦТС ХК-ийн Зуслангийн хэсгийн Яргайт дахь "Хэрэглэгчдэд vйлчлэх танхим"-йн ын байр бариулах..." - Улсын Боевик Цагдаа Нарын Төв Сургуул? Улаан Банзал Цэрмаагийн Тарган Салтаа??? Бүү мэд...

"БСШУЯ" - Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам гээд овоо тайлчих шиг боллоо,,, гэхдээ зөв эсэхдээ сайн итгэлгүй...


"ОБЕГ-ын сайд асан С.Отгонбаяр буруугаа хvлээвэл..." - Би л лав мэдэхгүй юм байна... Энэ ч миний мэдлэггүйнх байх л даа...

гэх мэт...


За за тэр дэмийрэх/элийрэх ч яахав...
Гарч хоол идье байз

Monday, August 10, 2009

Манай ор зөөлхөн, бөx, бас тэгээд пүрштэй...



Зиаг зиаг...

Юм бичих гэхээр, бичих юм нь ихдээд (их шоудаад), миний онгод, зав хоёр нь хүрэлцэхгүй гэцүү байна аа... гэж худлаа лаг ч юм шиг юм ярив...


Ойрын сонин сайхнаас.


Түрүүчийн хагассайн өдөр >


Манай эксийн экс найз залуугийн төрсөн өдөр нь болов. Уг нь тав дахь өдөр байсан, би мартчихсан, ганцааранг нь хаячихаад, Баябага дарга, хуучин найз залуу болон, сүүлийн үед явалдаад байгаа шинэ хүүхэд (24-тэй жаал) эд нартай тус тусад нь биетээрээ уулзаж явсаар өглөө 5 гэж орж ирсэн учир, хагассайнд нь экс экс-ийнхээ төрсөн өдрийг томоор тэмдэглэв. Нийт бараг 30-аад хүүхэд ирсэн байхаа... Эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу холилдсон. Баябага дарга, нэг хөөрхөн багш? залуу олж аваад болзоодоод ирээгүй сурагтай байсан, харин Баябага даргын хүүхэд нь ирсэн юм.

Тэгсэн, Баябага даргын хүүхэд нь надаас "Нийт хэдэн хүн ирэх юм" гээд учиргүй асуугаад байсан, " Хорь орчим байхаа" гэсэн, яг хүнийх нь тоогоор баахан идэх юм (бүгд адилхан) авчирсан байсан, нээх хөөрхөн... Эмээ нар нэг хүүхдийн тоогоор нь чихэр печъень бэлддэг дээ? Яг тэрэн шиг, кэкэ. Гэхдээ тэгээд залуухан хүүхдүүдийн дунд жоохон ганцаардаx болов уу гэж жаал санаа зовж байсан, гайгүй байлээ шүү. Өөрийгөө саатуулах хүүхэд олоод авчихсан, гангар гунгар гэсэн шиг. Баябага-аас илүү нийтэч (лол)

Энэ хагас бүтэнсайн>
Санаж байсанаараа канъёнинг (жижигхэн боргио луу үсэрч орох, горхин дотор сэлэх, горхины "байгалын" гулгуураар гулгах гэх мэтийг хийдэг спорт) хийхээр явж ирэв.
Цагаанаагийн шонхор шар (манай экс экс энийг "Америкийн Нэгдсэн Улс", "アメ公" (Америкуудийг ялгаварлан гадарласан япон үг, кэкэ) энэ тэр гээд аль хэзээний ёжлоод, нэр өгөөд амжчихсан...), эксийн найз гээд бас нэг шонхор шар (Ирланд), экс эксийн нэг найз болон түүний хүүхэд гээд нэг Тайван залуу, манай нэг эмэгтэй найз, манай эксэд дурлаж байсан нэг залуу болон манай экс экс гээд, газрын хаанаас цуглуулсан юм гэмээр бүрэлдэхүүнээр явсан...


Хүн тэгээд удаан амьд явах дэмий юм аа тэ? Таньдаг мэддэг хүмүүс бүгд хоорондоо ямар нэгэн байдлаар холбоотой... Би өөрөө хүртэл бичиж байхдаа "экс, экс экс, тэрний экс" энэ тэр гээд ойлгохоо больж эхэлж байхад, уншиж байгаа хүмүүс ойлгох нь хэцүү л болов уу, лол


Хийсэн юм бол нэг их сүртэй биш, аршаанд орж биеэ ариутгачихаад, шорлог хийж идчихээд, архидчихаад, өглөө босч каньёнинг хийчихээд, тэгээд буцахдаа дахиж аршаандчаад харьсан гэсэн маягтай.

Гэхдээ энэ Япон нээрээ бас сонин соёлтой улс шүү тэ?
Энэ удаад, Кон-ёку гээд, эрэгтэй эмэгтэй хүмүүс хамт орж болдог рашаануудад орсон юм. Бусад газар бол, эрэгтэй эмэгтэй холилдож шалдан усанд орох байтугай, ижил хүйстэй байсан ч барагтай хамтдаа шалдлахгүй дээ тэ??

Хажууд эмэгтэй хүн байгааг тоосон ч шинжгүй юмаа унжуулчихаад л баахан усанд орох шив дээ... Эхний орсон нь үнэгүй, гол дотор зарим хэсэгт нь халуун рашаан оргилж байдаг тийм газар байсан. Голын эрэг дээр хувцсаа тайлж шидчихээд л шалдан бачканууд ордог газар. Сонирхолтой л юм билээ. Дараачийнх нь болохоор лаг тохижуулчихсан аршаан байсан. Хөөрхөн хөөрхөн банди нар зөндөө байлээ. Хөөрхөн хөөрхөн банди нар манай группийн охиныг сонжиж хараад л... Бид нар тэр банди нарыг нь сонжиж хараад л... Дараад нь нөгөө охинтойгоо, тэрний боожгоо нь дажгүй байсан тэ? тэр хөөрхөн залуу байсан тэ? гэсэн юм яриастай (лол)

Орой нь тэгээд согтчихоод их балайрсан санагдаад байгаа юм. Би үнсэлцэхдээ хир байна гэсэн юм ярьж нөгөө охинтойгоо үнсэлцэж нэг үзээд л, нийлж байгаад 3 дагч этгээдийн хөхний товчийг нь оролдож, хэн нь мундаг байна гэдгээрээ өрсөлдөж бариад л гэх мэт нэг тиймэрхүү аялал болов. Хамгийн сүүлд нь тасраад унтсан байсан, банди нарыг биш, охин тэврээд унтчихсан байлээ, асар сонирхолтой, кэкэ

Угаасаа бүгд таньдаг мэддэг, тэгээд дээрээс сексийн талаар сонирхдог банди нар биш болохоор тэ???

Гэснээс, охин хүүхдийн хөх гоё санагдаад байдаг юм... Яг тийм секс гэсэн утгаараа биш, нэг тийм тоглоом гэсэн утгаараа??? зөөлхөн, гоё гээд л үү? лаг халуурсан...

За тэр ч яахав.. Хөхний тухай ярьсан дээрээ жаал дэмийрчихье байз...

Хүн болгонд ямар нэгэн хэмжээгээр (0% 10% 100%) ижил хүйстэнээ сонирхох сонирхол байдаг гээд ярьж байсан даа?
Түүний илрэл үү, сүүлийн үед, трансвеститийг сонирхдог шулуун эрчүүд энд олшроод байгаа сурагтай... Монголд ч тэр, Анужинг сонирхсон залуус олон байгаатай адилхан...

Тийм хүмүүсийн хувьд эрхтэнээ авахуулчихсан трансвеститээсээ илүү, хөхтэй, бас тэгээд боожгоотой хүмүүс хамгийн өндөр хэрэгцээтэй байдаг юм гэнэ...
Баяабага даргын яриад байдаг "Манай ор зөөлөн, бас тэгээд пүрштэй" гэдэг шиг... кэкэ

Эрэгтэй хүмүүс угаасаа бусдын эр бэлэг эрхтэнд ямар нэг хэмжээгээр сонирхолтой байдагийн илрэл юм шиг байгаа юм (үгүй ядахдаа л, минийхээс том байна уу жижиг байна уу гэж харьцуулах, барьж үзэх гэх мэдээс эхлээд...)

"Гомо байх муухай юм. Ичмээр юм" гэсэн ойлголт ямар нэгэн хэмжээгээр багасаад "энэ бол байдаг л зүйл" гэсэн ойлголт ихэсвэл, бисексуаль хүмүүс олон болох байх гэж хааяа санагдаад байдаг юм

За за тэр ч яахав... Нэг тиймэрхүү..


PS. Ene zurgan deerh yaagaad ch yum bugd usny huvtsas umschihsen uye...

Monday, August 03, 2009

GRINDR

Зиаг байз...

Энэ текнологийн дэвшил гэж нээрээ мундаг юм аа тэ?
Тэрийг, энэ гомо хүмүүс тэгээд, ямар ч сайн олж мэдрээд, өөрсдийнхөө шунал/тачаалд ашиглахдаа сайн байдаг юм...

Анх энд камертай утас гарч байсаныг санаж байна...2000 онд.
Хүмүүс, эхэндээ *ха, үгүй мөн хийх юмаа олж ядаж дээ. Гар утсанд камер суулгаж байдаг* гэсэн станстай байсан .

Мэдээж манай ангийнхан, шинэ юманд нугасгүй, тэгээд тэрийгээ яаж ашиглахаа сайн мэддэг болохоор, дор нь л, *танилцах уу* булангийн өөрсдийнхөө зургийг явуулахад ашиглахын тулд энэ сервисийг анх гаргаж байсан Жэй Фон гэдэг компани луу шуурсан... Би ч бас хамтдаа, лол...

Танихгүй залууд зургаа явуулна, сээгэсдэх үедээ зураг авна энэ тэр гээд олон төрлөөр ашиглах боложтой болохоор.
Удахгүй, тэр Жэй Фон гэдэг компанийг, зарим хүмүүс *Гэй Фон* гэж нэрлэх хэмжээнд хүртэл хөгжсөн гэхээр...

Дараад нь миний санаж байгаагаар Микси гээд социал нетворк-ний компани... Гадаадаар бол Hi5 энэ тэр юм уу даа??
Мэдээж манай ангийнхан хуйларсан... Одоо энэ Микси гээч, япондоо хамгийн том социал нетворк компани бөгөөд, 20 орчим сая хүн энэ нетворк-д бүртгэлтэй...

Тэгээд, би ингэхэд хэзээ бүртгүүлсэн юм болоо гээд ID-аа харсан, 100мянга хавьцаа байж наасан... 20 саяын дотор эхний 100 мянга хавьцаа гэхээр...
Анхандаа, криэтр (зураач, дезайнер гэх мэт) болон геи хүмүүс голцуу байдаг байсан санагдаад байгаа юм...

Мэдээж, энэ шугаман дээр ч гэсэн, эромик гээд хоорондоо сээгэс хийх зориулалтаар ашигладаг шалдан нүцгэн геи залуус зөндөө гарч ирээд... яваандаа энэ компани, жоохон хатуу бодлоготой болсон тул тэр хүмүүс өөр тийшээ нүүгээд яваад өгсөн гэж байгаа.. Тэрний дараа, зөвхөн гэй хүмүүст зориулсан тийм газар болон, зөвхөн эротик байдлаар ашиглахад зориулагдсан гээд зөндөө олон ийм газрууд гараад ирсэн байлээ...

Нэг хэсэгтээ тэгээд сонирхолтой шинэ систем гарч ирэхгүй байсан, харин Ай Фон гарсаны ачаар шинээр их гоё юм гарч ирсэн байлээ...

GRINDR гээч эд.


GPS-тэй холбосон програм. Яадаг вээ гэхээр, чиний ойр хавьд чинь байгаа гомо ямар хүн байна гэдгийг хайж өгдөг!!! Лаг байгааз?

Манай хуучины хуучин найз Ай Фон-той болохоор бүртгүүлээд үзсэн...


2 метрийн цаана нэг гомо байна гэвэл яахуу???
Бодвол манай дээд давхарт амьдардаг юм шиг байгаа юм... Даанч царай муутай л болохоос...

Орой хоол идэж байсан, бас 2 метрийн зайд нэг хүн байна гэж гарсан байсан, эргэн тойрноо тойруулж харсан, бид нарын эсрэг талын ширээнд сууж байсан гээд л....

Өчигдөр орой тэгээд энэ програмаар жаал тоглов.
Хөөрхөн залуу жоохон хол байхаар нь, хайж явсан, олоод авсан шүү!!!
* 1 Километрийн цаана гэж байна. Аль зүг үү?? Баруун тийшээ!!! Бишээ, холдчихлоо, тэгвэл зүүн тийшээ!! Одоо 150 метр гэнэ, хаана байна??? ... 17 метр гэхээр уг нь тойруулаад харахад баймаар юм аа???.... Аааааааннн тэр залуу байшд... Гэхдээ шаал намираа юм тэ? За за, Явах уу??* гэсэн маягтай...

Айфон-той болмоор санагдсан. Айфонтой болохоороо, муур хулганадаж тоглох ч юм уу, хөөцөлдөж тоглох санаатай, кэкэ.

Монголд очоод асаавал, хамгийн ойрхон залуу хир хол байх бол???