Monday, March 05, 2012

Нэг мөсөн, мөсөн хонгилд...

За байз... Нээгээгүй юм байж хэрүүл хийгээд байх ч нэг их сонин биш л дээ.

Гэхдээ л сайн ойлгохгүй юм.

Ганц удаа, гэй хүмүүстээ зориулаад гэй бар нээе гээд хөрөнгө гаргаад зүтгэсэн (надад тийшээ гаргахаас илүү ашиг сайтай зарцуулах хөрөнгө оруулалтууд зөндөө байгаа атал), дэмжих биш, доош нь татах гэж оролдоод байгаа хүмүүс.

Парти болох болгонд цагдаад мэдэгддэг ч юм уу (цагдаа ирлээ гээд эцсийн дүндээ бол ялгаа байхгүй, бид ямар нэг хууль бус юм хийгээгүй, гэхдээ байнга цагдаа эргэлддэг гэвэл, хүмүүст таалагдахгүй талтай гэсэн утгаараа онцгүй л байх), эсвэл ямар нэг зөвлөгөө өгөлгүйгээр муулдаг хүмүүс.

Жишээ нь *энэ юм чинь, ийм байвал дээргүй юу?* гэсэн зөвлөгөө өгөх бол, бид бүрэн хүлээж авна.
Тэгэхгүй, учиргүй, чатаар ч тэр, комментэн дээр ч тэр *шал онцгүй юм байлээ, сандал нь тав тухгүй* энэ тэр гэсэн юм ярихаар сонин санагдаад байгаа юм. 

Сандал нь тав тухгүй гэж хэлэх бол болж байгаа юм, тэр саналыг хүлээж аваад, сандлаа тухтай болгох, эсвэл олшруулах талаар бодож болох учир.

Тийм санаа өгөхгүйгээр зүгээр л *Шал миа юм байлээ* гээд яриад тараагаад байгаа хүмүүс, яг яамаар байгаа юм бол???   
Санаа оноо байвал хэл л дээ?? Зүгээр л *таалагдахгүй байна, шал дэмий юм байна билээ* гэж тарааж байхаар...


Би хувьдаа, дэлхийн 20 гаруй улсаар хэсэж үзсэн, тэр болгондоо бар саваар нь хэсэж үзэж байсан.
Яахав, Хятад гэх мэт шинээр бар нээгдэж байгаа улсуудын гэй барнуудыг эс тооцвол, Нью Иорк ч бай, Сан Франциско ч бай, Лос Анжелес, Лондон, Парис, Токио, Сеүл, ер нь аль ч улсад очсон, тэгтлээ том, тэгээд тав тухтай гэй бар барагтай л бол байдаггүй л юм. 

Худлаа гэвэл өөрсдөө очоод үзээрэй!!!

Тийм нөхцөлд, амьхандаа жоохон хөрөнгө хаяад, аятайхан газар болгосон санаатай байгаа юм, бүх хүний санаанд таарах эсэхийг бол мэдэхгүй, гэхдээ бусад улстай харьцуулаад үзсэн ч гэсэн!!!

Мэдээж, ийм, байнгын *Half EMPTY Bottle * гэдгээс өөрөөр харж чаддаггүй хүмүүст бүх юм аа тааруулна гэж байхгүй, тийм болохоор илүү дутуу юм бичих сонирхол байхгүй байсан, гэхдээ дахин дахин хэлээд байхаар *Наадах чинь *Half FULL Bottle* шүү!!* гэж хэлмээр санагдах юм...

Огт байхгүй байсан газар шинээр нээнэ гэдэг чинь чухал зүйл шүү дээ?  100 градус ч тэр, манайх ч тэр, чадлаараа л шинэлэг юм хийсэн гэж бодоод байгаа юм!!!

Ингэж хэлүүлээд байхаар, нэг мөсөн, огт тохижуулалгүйгээр, лаг андерграунд маягаар подвалд хийдэг байсан нь ч дээр байсан юм болов уу????

Хэрвээ таалагдахгүй бол, таалагдахаар бар-аа өөрсдөө нээнэ үү, дуртай стрэйт барандаа сууна уу, өөрсдийнх нь дур шүү дээ?

Оргүйд орвол охинтой гээд сууж болох атал....



Гэхдээ, дутуугаар үнэлүүлсэн санал нэг бодлын сайн талтай байх л даа.

Нээх өндрөөр бодоод ирсэн хүнээс, *шал миа бар* гэж бодоод ирсэн хүн нь өндөр сэтгэгдэлтэй гарах нь ойлгомжтой болохоор... Манай Мнэд хүртэл, эхлээд миа гэж бодож ирсэн, сэтгэгдэл өндөртэй буцсан болохоор, ккк


За за тэр дэмийрэх ч яахав...
Нэг юм бичсэн байсан, арилчихаж, тэгээд жоохон нервтэй орж ирсэн, бас л нэг шүүмжилсэн коммент байхаар нь....

Шүүмжлэх бол болно л доо, гол нь, шүүмжлэхтэй амьдралтай шүүмжлэхгүй бол...


Гэснээс, тэр арилчихсан бичлэгэн дээр, 100 градуст очсон тухайгаа бичсэн байсан юм.

Цагаан сарын шинийн нэгэнд яваад очсон, ажиллаагүй, тэгээд шүлэнгэтээд шинийн 2нд очсон юм,.
Аягүй хөөрхөн, гоё байрлалтай (хотын төвд, тэгээд нууцлаг), симпл, тийм гоё орчин байлээ.

Монголд байх юм бол өдөр өнжихгүй очих байх аа! kkk

Ангийн хүүхдүүд ч нилээд байсан.  Намайг очдог өдөр, 3 гэй залуу, ард талын ширээнд 6 муушигчин лезбиан хүүхэн байсан.  Бусад хүмүүс нь стрэйт бололтой байсан, гэхдээ л, өөрийнхөөрөө байж чадна гэдэг чинь асар чухал асуудал байгаа байхгүй юу тэ?

Баран дээрээ суудаг хүмүүс их бол харилцан танилцахад дажгүй санагдсан, даанч манайхан ер нь л бүлэг бүлгээрээ суучихдаг муу талтай болохоор...

За нэг тиймэрхүү нэг иймэрхүү.
Өөр сонин сайхан бичсэн байсан, алга болсон юмыг одоо яая гэхэв.

Дараачийн дугаар, Мексикээс! ккк

Saturday, March 03, 2012

Mongolyn sonin saihanaas

Зиаг зиаг, аялалын сонин сайхнаас ч юм уу бичих үү?

Аялал ч гэж дээ, Монгол харьж ирсэн юм л даа.
Гэхдээ би жоохон бодлогогүй явчихсан байлээ.  Уг нь цагаан сар энэ тэр өнгөрөөж байгаад явсан бол, гоё өдөрлөг мөдөрлөг, парти марти их байсан юм байлээшд тэ?

Цагаан сар гэхээр хүмүүс гэртээ бүгчихээд, гарч ирэхгүй, ядаж байхад бар сав нь ажиллахгүй энэ тэр миа юм байлээ.   Ямар сайндаа Монголд авсан зурагнуудаа экс-дээ үзүүлсэн *царайлаг хүн ганц ч алга аа* гэж дургүй хүргэхэв дээ, ккк.

Царайлаг хүмүүсийнх нь зургийг аваагүй юм чинь аргагүй шүү дээ, тэ?


Зиаг юу ч болсон дэс дарааллаар нь.

2 сарын эхээр Хаконэ явж ирэв.
Уг нь бизнес партнёр маань ирнэ гээд, тэгээд дагуулж явах санаатай байсан боловч, мань хүний ажил нь бүтсэнгүй гээд, тэгээд хэдэн найзуудаараа явсан нь тэр.

Зөндөө олон удаа явж байсан болохоор миний хувьд бол нэг их сонин биш байсан боловч... за яахав тэ? Зарим нэг зурагнаас...


2 гэй найзуудын маань *эмэгтэйлэг байдал* ккк.



За тэр ч яахав.
2 сарын 10-аас 13 хүртэл Сеүл явав.
За даа, нэг их сонин сайхан байхгүй дээ...

Монголд очоод тэртэй тэргүй сээгэс хийхгүй хагасаад сагаад унах нь ойлгомжтой гээд, залуу худалдаж авав.

http://www.cg4man.com/

Энийг авсан



Бас энийг.



Дандаа стрэйт залуучууд, гэхдээ массаж болон сексэндээ бол гайгүй л юм байлээ, ккк.

Гэхдээ Солонгосчууд жижигхэн боожгоотой гэдэг үнэн байх аа.

Вэри Вэри Биг Кок гээд бичсэн байсан хирнээ...эрхтэнийх нь хэмжээ нь бол дундаж хавьцаа л байсан гэхээр...


Хараад байхад, бүгд л бүдүүн нарийн нь өөр өөр хирнээ, нэг тийм харандаа шиг богинохон богинохон богинохон боожгоотой.

Тэгээд бодов.  Уг нь адилхан Ази хүмүүс, адилхан л баймаар юм, яагаад эд нарынх ийм богинохон юм бол гээд... Тэгсэн бодвол тэр боожгоогоо хөвчилдөгт нэг учир байж магадгүй юм байлээ.
Хөвчлөөд хаячихаар, арьс нь богинохон болоод, тэгээд тэр нь хойноос нь татаж чангаагаад өсөлт ургалтыг нь хязгаарлаад хаячихдаг байж магадгүй л юм гэж.

За тэр бусад үндэстэнгүүдийн боожгооны хэмжээ ч яахав.



Солонгост явж байсан гудамжинд байсан *Гоо Сайхны Мэс Заслын Суртачилгаа*, ккк





Өөр сонин сайхан гэвэл, Солонгост байхдаа, 2000 онд нэг идэж байсан амьд наймаалжыг идсэн юм байна.  Аман дотор орчихоод л, сороод л, наалдаад л, үнэн хүнд, ккк.  Амт бол уг нь дажгүй л дээ.

Энэ кино нь, ккк.



Эвгүй байгааз?

За тэр ч бас яахав, муу хүн идсэн уусанаа гэдэг шиг.


2 сарын 14нд Монгол харьсан.

Манай хилийнхэн гэхдээ нээрээ үнэн хүнд ээ.
Гадаадынхны очерь нь илүү хурдан урагшилдаг энэ тэр бол угаасаа дээр үеэс бичээд байгаа улиг болсон эд.  Монголд угаасаа, Монголчууд нь Монголчуудыгаа дээрэлхээд байдаг, гадаадуудын бол улыг долоодог болоод удаж байгаа болохоор.

Гэхдээ хүнтэй харьцахдаа, жоохон аятайхан үг сонгож хэрэглэж болно доо.

Пасспортоо гаалийн хүнд өгсөн *Өөрөө хамраа цохиулсан уу?* гэж авдаг юм...
Таргалаад жоохон пальбагар нүүртэй л болоо биз, хүнийг тэгж доромжлох ямар хэрэг байна аа тэ? ккк

Би ч яахав *Үгүй? * гэсэн *Энэ тэгвэл өөр хүний л зураг гарч ирээд байна даа.  Өөрөө энэ пасспортыг хүнээс дамжуулж авсан уу?* гэнэ.  Хүнээс пасспорт тэгж ихээр дамжуулж энэ тэр авдаг юм байх даа?

Би ч яахав *Яалаа гэж дээ* гэсэн, *За алив та энэ хажууд зогсож бай.  Дээд талынхаа байцаагчийг дуудаж байгаад энэ пасспортны чинь учрыг олно доо!* гээд л томрох юм.

Хажууд нь очоод харсан, тэр дэлгэцэн дээр нь гарсан зураг бол яалт ч үгүй миний өөрийн зураг.

*Наадах чинь би л байшд.  Энэ миний хуучин пасспортон дээр байгаа зурагтай адилхан зураг байна* гээд хуучин пасспортоо үзээлэх гэсэн *Та дуугай бай! Би ажлаа мэдэж байна* гээд л томрох юм.

Зовлонтой шүү нээрээ.  Тэгээд, тэгж хэлсэн хирнээ, нөгөө ахлах байцаагчаа ирэхээс өмнө *за за, та явж болно* гээд л явуулчих юм...

Саяханыг болтол болсон яриа юу байсан юм бол??

Жоохон таргалсан манийг ингэж зовоож байгаа юм чинь, Энхриймаа эд нарыг бол яаж дарамталдаг бол тэ? тэр гаалийнхан.


За тэр ч яахав.
2 сарын 14нд гэр бүлийнхэнтэйгээ уулзаад, дараад нь дүү охинтойгоо өглөөний 4 хүртэл шоудав.
Хамгийн сүүлд нь яахав, каминг аут.

Тэгсэн аль хэзээний ааваас сонсчихсон байсан юм байх.

Тэгсэнээ асуусан асуулт нь их хөөрхөн.
*Та тэгээд эмэгтэй болох гэж байгаа юм уу?* гэж авсан.

Би ч яахав, жоохон инээгээд, үгүй гэдгээ хэлэв.

*Ёоё, ёстой санаа амарлаа.  Ахаа гэхдээ би танаас ганцxан юм гуйя тэгэх үү?* гэнэ ээ.

*За юу?* гэсэн

*Та нэг хүүхэн очоод ганц л удаа ШААЧИХ тэгэх үү?  Тэгээд хүүхэдтэй болоод өг.  Таны хүүхдийг бол би ёстой өөр дээрээ өсгөөд л өгнө* гэж авсан.

Үнэн хүнд тэ? хэхэ.
Мань хүний ярьж байгаагаар, манай өвөг удам их л мундаг дээр үеийн гаралтай хүн юм байх (энд нэрийг нь бичээд яахав, гэхдээ Монголчуудын их мундаг мэддэг хүн байлээ).  Тэгээд, аавын талаасаа цорын ганц эрэгтэй нь болох би тэр удмыг нь үргэлжлүүлэх хэрэгтэй болохоор, нүдээ аньж хамраа чимхэж байгаад л нэг хүүхэн шаагаад хүүхэдтэй болоод өгвөл болоо гэж байна, хэхэ.


За тэр ч яахав.
2 сарын 15нд нь Ханзо дээрээ хүмүүс авчирч бяцxан цайллага хийсэн юм байна.
Олон хүн урих уу яах вэ? гэсэн, манай хамтарч хийж байгаа хүүхэд *Олон хүн ирэхээр тэгээд зодоон цохион болоод дэмий.  Зүгээр л ойр хавийн хүмүүсээ л дуудъя* гээд тэгээд яахав, манай гэр бүлийнхэн (ээж, дүү, ээжийн дүү энэ тэр гээд), бас бус хүмүүс гээд нэг 30 орчим хүн цуглуулав.

Тун дажгүй болсон боловч, дажгүй болохоор, нэг муу тал нь, бичих юм олддоггүй юм тэ?

Тэгээд, *уг нь гоё болж байна, гэхдээ ямар нэг адал явдалгүй бол, нөгөө нанчилдаангүй найрыг ямар найр гэдэг юм гэдэг шиг байдаг юм ...* ухааны юм бодчихсон сууж байсан чинь...

Манай Цагаанаа аягүй сайн хүүхэд шүү.

Миний бодлыг таасан юм шиг гоё савангийн дууриар шоу хийж өгөв.

Зодолдвол зодолдоод (зодолдох ч гэж, зодолдох шахсан дүр үзүүлсэн.  Жүжиглэлт бол дээд зэрэглэлийнх байлээ), уйлалдвал уйлалдаад (том том нулимс унагаахдаа үгүй мөн мундаг байлээ, ккк), тэгээд хайр дурлал, хардалт сэрдэлт, тунилт гомдолт гээд, Савангийн дуурьд хэрэгтэй бүх зүйлийг, маш гоё найруулгын чанартайгаар тавьж өгсөн, ккк.

Хамгийн гоё нь тэгээд өчнөөн юм болчихоод, хамгийн сүүлд нь эвлэрээд хамтдаа харьдаг тийм *Хаппи Эндинг*-тэй драма болсон гээд л бодчих.

Яг л Халтар Царайт энэ тэр шиг! ккк

Маргааш нь жаал шоолсон юм.
*Чамд нээрээ гоё шоу тавьж өгч олон нийтийг баясгасан гээд, цалин өгдөг байсан байлээ шүү* энэ тэр гээд, ккк.

За амласанаараа Цагаанаагийн драмагийн тухай бичлээ шүү,

Тэгээд л Цагаанаагийн дуурь дуусаад л байж байсан, цагдаа нар дайраад ороод ирсэн.
Уг нь би нэг хөөрхөн хүүхдийг дуудчихсан байсан юм.  Тэр хүүхэд тэгсэн, найзынхаа машиныг засаад (лаг мундаг эршүүд, хөөрхөн байгааз? хэхэ) оройтчихсон, тэгээд яг яваад очлоо гэсэн чинь тэр муу цагдаа нар ороод ирсэн болохоор *Миний найз, өнөөдөртөө болиё* гээд болиулсан, сүүлд нь жоохон харамссан.   Яагаад гэхээр, нөгөө хүүхэд чинь тэрнээс хойш Цагаан Сарын ажилд дайчлагдаад надад ердөөсөө баригдаагүй болохоор...  Эртхэн уулздаг байсан байлээ.

За тэр ч яахав.
Цагдаа нар дайраад ороод ирсэн.

Бид нар ч яахав, ямар буруу юм хийсэн биш, яагаад дайрч орж ирсэнийг нь шалгаав.

Тэгсэн, нөгөөх чинь  *Танай хойд цонх чинь онгорхой, тэгээд чимээ шуугиан гаргалаа гээд айлууд гомдол гаргасан, одоо ингэсгээд 12 болгоод наад ажиллагаагаа дуусга* гээд л худлаа ярьдаг юм?

Манайх, гаднаас огт сонсогддоггүй юм байлээ л дээ.

Тэгсэнээ намайг тэгнэ ээ  *Чи энэ цаасан дээр *Манайх оройн цагаар дуу чимээ гаргаж, айлын амгалан тайван байдлыг алдагдуулсан нь үнэн.  Ямар ч хариуцлага байсан хүлээнэ* гэж бич* гэж авсан.

Би ч юу гэж тийм юм бичихэв.

*Бид нар, найз нөхдийн хүрээнд өөрийн хувийн өмчийн дотор цайллага хийсэн нь үнэн болно.  Хэрвээ дуу чимээ гаргаж, айлын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол уучлалт хүсье* гэж бичээд өнгөрсөн, ккк.

Тэгээд маргааш ирж уулзаарай гэхээр нь маргааш нь яваад очсон, нарийн ширийн юмаа ярьж өгөв.

*Танайхыг гэй бар гэдгийг чинь манай цагдаагийн хэлтэс мэдэж байгаа.   Дээр үед болсон зодоон чинь одоо эрүү үүсчихсэн явж байгаа шүү дээ.  Хоёр гомо залуу, нэг гомо залуугаа булаацалдаж зодоон хийсэн гээд.  Мэдээж бид нар, бэлгийн цөөнх гээд сайн муу харахгүй.  Бас бар гэдэг чинь байнгын зодоон гэх мэтийн юм болдог учир, бид нартай хамтран ажиллаарай!
Ан бас, танайд иймэрхүү парти болохоор, манайд мэдээлдэг хүн байдаг юм.
Мэдээж бид нар нэр усыг нь бол хэлэхгүй, өчигдөр ч гэсэн, тэр хүн мэдээлээд, тэгээд бид нар очсон юм* гэж байв.

ЛГБТ төвөөс цагдаагийн газартай хамтарч ярилцаад, дээгээсээ бэлгийн цөөнхийг хамгаалах талаар тушаал буусан гэдэг нь маш зүгээр юм хийсэн байна билээ.  Отгоо, Анар хоёртоо хийсэн үйлсд нь баярлаад байгаа.

Тэгээд одоо нэгэнт манайхыг цагдаагийн газар мэдэж байгаа болохоор, ёстой нүүр бардам үйл ажиллагаагаа эхлэх санаатай байгаа.

Нэг онцгүй санагдсан юм нь, тэр өдөр ирсэн цөөхөн хүүхдийн дотор, тэгээд л цагдаагийн газарт нууц мэдээлэл өгдөг хүн байдаг гэдэг нь.

Бид нар ямар нэг хууль бус юм уу, буруу юм хийж байгаа биш шүү дээ.
Тэгээд хамгийн гол нь, тэр хүний тэгж мэдээлэл өгөх зорилго нь юу юм бол???

Зүгээр л нэг атаархал ч юм уу тиймэрхүү юм юм байх даа?  Эсвэл ямар нэгэн байдлаар надад өстэй энэ тэр хүн юм болов уу??

Гэхдээ эцсийн дүндээ, тэр хүний ачаар, цагдаагийн хамгаалалтан доор орж чадаж байгаа бол, үр дүн нь сайн болсон гэсэн үг, тийм болохоор, тэр хүнийг хэн байна, ямар зорилгоор тэгж байгаа гэдгийг хайж олох гээд ч яахав, ингэсгээд хаячихаас?

За тэр ч яахав.

Тэр партин дээр тэгээд би л ганцаараа ганц биеэрээ үлдсэн байлээшд.
Манай залуучууд чинь дуугүй байж байгаад, нэг нэгнийгээ олоод зочид буудал энэ тэр явчихдаг л юм байлээ, ккк.

Дуугүй хүний доодох нойтоон гэж.


2 сарын 16ндаа дотор муухай амьтан өдөржин өнжив.  Аргагүй ш дээ, оройн 6-аас бараг өдөр 11 хүртэл архи уучихсан...
Манай хамаатны эгч манайд ажилладаг юм, тэр эгчтэйгээ баахан гэй хүмүүсийн талаар энэ тэр ярилцсан шиг.
Их хөгжилтэй, мань хүн, тэр олон төвүүдтэй холбоотой энэ тэр ажилладаг байсан юм байлээ, хэхэ.

Тэгээд л ярьсан *Чамайг ер нь хамаатнууд бүгдээрээ гадарлаж байгаа, хэлсэндээ ч нэг их юм болохгүй байх* гээд.


2 сарын 17нд нь Нью Сансарт болсон партинд очив.  Нэг их хүн амьтантай танилцаж чадаагүй, тэгээд л 2 лезбиан найзтайгаа жоохон архи уугаад таарсан юм байна.
Уралдаан тэмцээнд нь түрүүлж 20 мянган төгрөг хожсон? ккк.

Залуугийн аз л байхгүй байсан болохоос, бусад аз бол сайн байсан юм шиг байгаа юм.

2 сарын 18нд нь бага ангийнхнаараа уулзав.  Гоё л байдаг юм байлээ.
Тэгээд орой нь, 10 жилийнхээ, тухайн үедээ нилээд сагсуудуу, тэгээд гэй мэй гэсэн юмыг огт хүлээж авах байргүй нэг хүүхэдтэйгээ уув.  Тэгтлээ сайн найзууд ч биш хирнээ, би ч яахав, согтсон дээрээ *Мань чинь гомо ш дээ* гээд л каминг аут хийчлээ.

Тэгээд ямархуу дүр үзээлэхнэ үү харсан, огт тоосон шинжгүй *өө, тийм үү* гээд л өнгөрч байна.
Тэгээд л гараад диско орсон, би ч согтчихсон, дисконы ширээн дээр гарч бүжиглээд байсан сурагтай байсан....

Тэгээд санахгүй байгаа юм, маргааш нь гэртээ сэрж байсан...

Тэгсэн нөгөө хүүхэд чинь ярьж байна аа.  *Чи өчигдөр гайгүй юу?  Мань чинь бас сая хүртэл ууж явж байгаад.  Нөгөө 2 хүүхэнтэй чинь зочид буудалд ороод хоночихсон байлээ. * гэнэ ээ.

Ямар ч 2 хүүхэн юм бүү мэд... Гэхдээ ямар ч л байсан, миний гомо гэдгийг мэдлээ гээд, нэг их сүр болгохгүй, маргааш нь буцаагаад ярьж байгааг бодохоор (тэгээд, хамгийн хүлээж авахааргүй болов уу гэсэн залуу) манай Монголчууд юмыг хүлээж авахдаа их гайгүй юм шиг байгаа юм.

Дараа ирэхээр хамтдаа шоудья л гэж байлээ.



2 сарын 19нд нь хамаатнуудаараа шоудаад.  Тэгээд орой нь бас л согтсон дээрээ, бас нэг хамгийн хүлээж авахааргүй болов уу гэж бодож байсан, хөдөөнөөс ирсэн бэр эгчдээ гомо гэдгээ хэлэв.

Зүгээр ойлголт байхгүй болохоор, янз бүрийн юм асууж л байлээ, гэхдээ хүлээж авах тал дээр бол, тун дажгүй шүү?

*Уг нь чам шиг толгойтой хүүхэд, нэг хүүхэдтэй болоод авбал тэ?* гэсэн л юм хэлж байна билээ, бусдаар бол *тэгж болохгүй, тэгэх хэрэгтэй* энэ тэр гэж тулгасан зүйл байхгүй байна гэхээр, манайхан бас сайн байгаа юм.  Дараад нь уулзахад хүртэл урьд өмнөхөөсөө огт ялгаагүй байгаа гэхээр.


За тиймэрхүү маягаар, Монголд бол баахан *Каминг Аут* хийсээр байгаад л таарах шив дээ.  Нэг их айгаад байхаар эд бол биш санагдсан, гэхдээ мэдээж нөгөө хүнээ харж байж каминг аут хийх хэрэгтэй байх л даа.

За тэгээд, гэр бүлийн шоудалт хийсээр байгаад л Монгол дууссан.
Уулзмаар байсан хөөрхөн хөөрхөн хүүхдүүдтэйгээ тухтай уулзаж чадаагүй минь л жоохон харамсалтай, түүнээс биш...

Гэхдээ цагаан сараар ер нь бол гадаад руу зугтаасан нь надад дээр санагдсан.

Ханзогийн зарим нэг зургийг оруулав.


VIP oroo


DJ booth


Smoking room


DJ Booth (dotroosoo)


Bar bolon tsaad heseg ni lounge area, naad tald ni bujgiin talbai baigaa.

Нэг иймэрхүү, нэг тиймэрхүү.

Бай фор Нау!

Wednesday, February 29, 2012

Activist

Зиаг байз юу билээ, ерөөсөө юм бичихгүй алга болчихсон байшд тэ?

Завгүй байхаар, зав гаргаад юм хум бичиж дэмийрч балайрмаар санагддаг хирнээ, ажил хийхээ болиод зав ихтэй байхаар, юм бичих сонирхолтой юм ч болохгүй, болсон ч бичихээс залхуу хүрээд байх юм билээ.

Ажил хийдэг байхад, тодорхой хэмжээний стрестэй, тэгэхээр стрессэндээ болоод, сайн утгаараа ч тэр муу утгаараа ч тэр хааяа уур хүрдэг ч юм уу, юм хум шүүмжилмээр энэ тэр болдог юм шиг байгаа юм.  
Тэгээд дээрээс нь, гомбүүтэр урд байгаад байдаг, ажил хийж байгаа болохоор, нөгөө шалгалтын өмнө болохоор гэрээ цэвэрлэмээр болдог шиг, өөр юм хиймээр санагдаад, тэгээд л учир зүггүй үнэн худал нь мэдэгдэхгүй хачин хачин юм бичмээр болоод, юм их бичдэг юм шиг байгаа юм.

За тэр оршил ч яахав.
Ойрд юм бичээгүйгээ жоохон зөвтгөх гээд үзэв, ккк.

Гэхдээ нээрээ бичих юм олдохгүй байсан юм аа...

Хааяа хааяа юм санаанд ордог л юм л даа.

*Ялгаварлан гадуурхах гэж юу вэ* гэдэг ч юм уу? ккк
Аймаар либерти юм ярьсан.

Энэ яагаад бодогдсон бэ гэсэн, манай зарим ХАРДКОР АКТИВИСТ-ууд жоохон хатуурхаад байдаг шиг санагдсан юм л даа.

Нэг удаа нөгөө Фэйсбүүкийн Фрийзон дээр юм уншиж байсан, нэг хүүхдийг *ГОМО* гэдэг үг хэрэглэсэн, ёс суртахуунгүй этгээд гээд (өөр ч шалтгаан байсан л байх л даа, гэхдээ надад ойлгогдохоор амархан шалтгаан нь тэр байсан юм л даа) нөгөө муу грүппээсээ хөөгөөд хаячихаж...

Эсвэл өөр нэг жишээ нь, тэр хүмүүс зодоо хийдэг гэсэн хэсэг дээр би жоохон тоглоод л *Манай Л-үүд гэхдээ хамгийн хоншоортой хүмүүс тэ?  Уувал уучихдаг, нүдэлцвэл нүдэлцчихдэг* гээд...

Мэдээж, Л-үүдийг ялгаварлан гадуурхсан ч юм уу тийм санаа оноо огт байхгүйгээр, зүгээр л хэлсэн хэллэг.
Тэгсэн хэн нэг нь *Тэгж ярьж болохгүй, наадах чинь ялгаварлан гадуурхалт!  Хүн болгон өөр шүү дээ!* гэнэ.

Хэлж байгаа үг нь бол үнэн үг л дээ.
Хүн болгон өөр нь үнэн, түүнийг би ч мэдэж байгаа.

Тоглоом хэтэрсэн байж магадгүй, гэхдээ хэн нэгнийг ямар нэг юм хэлэхэд нь, тэр нь ямар утгаар хэлсэн бэ гэдгийг нь шүүж сурахгүй бол, зүгээр л үг хэлсэний төлөө хэн нэгнийг буруутгах, *ЯЛГАВАРЛАХ* гэх мэт нь тун утгагүй мэт.

Би хувьдаа энэ блог дээрээ *ГОМО* гэдэг үгийг албаар хэрэглэдэг, тэр нь өөрсдийгөө доромжилж хэрэглэсэндээ биш, харин ч эсрэгээрээ энэ *ГОМО* гэдэг үгэнд ямар ч буруу байхгүйд л байгаа гэдэг ч юм уу.

Түүнээс гадна, миний бодлоор (энэ миний бодол шүү), хүн болгон өөр ч гэсэн, хүмүүст нэг тийм *төстэй чанар* гэдэг үзэгдэл байдаг, тэрийг нь зүгээр хөнгөхөн тоглоом шоглоом болгох, тэгтлээ айхтар хүнд эд биш шиг санагддаг юм.  Тийм эрхийг нь хүртэл хуульчлаад булаагаад авчихвал, нийгэм нээх сонирхолгүй болох мэт.

За жирийн жишээгээр авахад л, эрэгтэй хүмүүс илүү өндөрдүү, илүү булчинлаг байх *ХАНДЛАГА* байдаг гэдэг ч юм уу, Ази хүмүүс, харууд ч юм уу, Европуудаас илүү жижигхэн боожгоотой ч юм уу, эсвэл хар үстэй байх *хандлагатай байдаг* гэх ч юм уу.   Тэгээд ертөнцөөр дүүрэн *эрэгтэй хүн иймэрхүү хандлага байдаг, эмэгтэй хүн иймэрхүү хандлага байдаг* гэдэг зүйлээр дүүрэн байдаг мэт.  Тиймэрхүү л хандлагын нэгэнд *Гомо хүмүүст ийм хандлага байдаг юм биш үү?* гэсэн яриа ордог, тэр нь тодорхой хэмжээгээр оффенсив санагдах магадлал байдаг ч гэсэн, үнэн сэтгэлээсээ хүнийг доромжлоё гэсэн санаа байхгүй бол болохгүй зүйл биш ч юм шиг санагддаг юм.

Мэдээж, үүнээс нь шалтгаалаад *эр юм байж ийм ч биш, эм юм байж ингэлээ, тэглээ, Гомо юм байж ингэлээ тэглээ* гээд тухайн хүнд дургүй зүйлийг нь тулгаад унавал болохгүй байх л даа, гэхдээ *хүүхнүүд хов живэнд дуртай байх ХАНДЛАГАТАЙ байдаг, залуучууд илүү араар тавих ХАНДЛАГАТАЙ байдаг* гэх мэтийн *ерөнхийлсөн* яриа, тэгтлээ их хэн нэгнийг доромжилсон зүйл биш, тэгээд ч нийгмээр дүүрэн байдаг мэт.

Тэглээ гээд, тийм яриа болох болгонд учиргүй *Чи муу ялгаварлан гадуурхлаа! * гээд дайраад байх бас ч тийм зөв арга биш ч юм шиг...

Миний бодлоор шүү, гэхдээ Гэй хүмүүс илүү эмэгтэйлэг шинжтэй бол байдаг санагддаг юм.  Мэдээж дотор нь тийм биш хүмүүс зөндөө байгаа л даа, гэхдээ ерөнхий хандлага гэсэн утгаараа.

Тэгээд хэн нэгэн нь тийм юм ярьлаа гэж бодьё.
Тийм үед юм хэлүүлэхгүй *Чи муу ялгаварлан гадуурхлаа!* гэхгүйгээр өөрөөр ярьж болох аргууд бол байдаг мэт.  Заавал хүмүүстэй шууд  учиргүй хэрүүл хийх утгагүй болохоор...

Жишээ нь:
*Магадгүй л юм.  Гэхдээ хүүхнүүд ийм хүмүүст илүү дуртай байдаг юм шигээ.  Хойноос хүүхнүүд гүйгээд байна гээд л бодчих.  Миний хөгшин жоохон суралцах хэрэгтэй юм биш үү?  Одоо бараг буцаад зандан боллоо ш дээ... Гэхдээ юм дутагдвал, найз нь яахав, явалдаж өгч болохгүй юм ч алга* гээд нөгөө хүнээ жоохон доош нь хийнгээ өөрсдийгөө өмөөрөх ч юм уу, тиймэрхүү байдал байж болох мэт.

Эсвэл *Танай муусайн Азиуд чинь жижигхэн боовтой!* гээд нэг дурак нь хэлэхэд өөдөөс нь *Харин тиймээ.  Гэхдээ бодоод байхад манай Азиуд, бүх юман дээрээ аягүй мундаг, нарийн тооцоолсон, хамгийн өндөр үзүүлэлттэй байдаг юм шиг байгаа юм.  Үтрээний урт 8 см байдаг гээ биз дээ?  Тэгсэн, танайхан юмаа том болгож байна гээд нэг тийм сулбагар, зөөлхөн, унжаагүй юм болгоод хаячихсан.  Ямар ч хэрэгцээ байхгүй байхад шүү? Манайхан шиг хатуухан матуухан, тэгээд элбэг хангадаг боовтой байсан бол тэ?* гэдэг ч юм уу...

За байз юу ярьж байгаад хадуураад явчихав???

Ан тийм.
Миний хэлэх гэсэн юм энэ л дээ

1.  Хүмүүсийн дунд тодорхой хэмжээний хандлага байдаг, тийм болохоор өөрийнхөө тодорхой хэмжээний хандлагыг өөрөө хүлээн авч сурмаар юмс хиг

2.  Хүнд хариу хэлэхдээ, заавал өөдөөс нь уурлаж дайрах биш, жоохон тоглоом шоглоом болгоод өнгөрч болох юм биш үү?  гэсэн юм юм уу даа...

За за би ямар хаа нэгтэйгийн сургааль айлддаг лам бөө биш, ингэсгээд энэ яриаг өндөрлөе.

Гэхдээ нэг санаанд орсон юм, энэ *ХАРД АКТИВИСТ* хандлага хэрээсээ хэтрэх юм бол, Америк энэ тэрд байдаг Сексуальны Харрасмент гэдэг шиг юм болох магадлалтай санагдаад байдаг юм.

http://voices.yahoo.com/article/102372/4-year-old-boy-suspended-sexual-harassment-139309.html

4 настай хүүхдийг *Сексуаль Харассмент*-ээр шүүхтсэн талаар энэ бичсэн шиг...


За тэр ч яахав.




Солонгос болон Монгол явчихаад ирсэн.
Тэрний тухай (Цагаанаагийн мелодрама энэ тэр гээд л, кккк) бичих гэж байсан хадуурчлаа, дур хүрэхээрээ (зав гарахаараа гэх гэсэн... надад завнаас их юм байхгүй байгааюм байлээ) нэг үргэлжлүүлээд бичихээс.

Одоо жоохон оройтчихлоо.

Түр бай!

Wednesday, February 08, 2012

Sonin saihan

Зиаг зиаг, ойрын сонин сайханаа бичээгүй нэг мэдсэн 2 сар 1/3-дээ орчихсон байшд тэ?
Гэхдээ ч угаасаа сонин сайхан гээд байх юм байгаагүй юм л даа...

Өдөр болгон ногоороод л, унтаад л...


Энэ *залхүү хүн* (Sloth) гэдэг амьтан энерги (=мөнгө)-ээ хэмнэхийн тулд яагаад өдөржин унтдаг болохыг ойлготлоо л юм болж байна





Шөнө 2-3 хүргэж унтаад, маргааш нь 4 хүртэл унтаад, сэрж аваад гарч хоол унд, пиав шаавхан эргүүлсэн байдлаар байгаад байсан, нэг мэдсэн 2 сарын 9н...

Ан нээрээ тийм, сонин сайхан гэснээс, ажлаасаа гарсан юм байна

Намайг чинь нээх лаг маг, тэгээд үнэнч ажилтан гээд бодчихсон баачкаанууд тушаал мушаал дэвшүүлсэн юм л даа, саяны нэг сард.

Нээх онигооны *дэд ерөнхийлөгч* ч гэдэг юм уу, *дэд захирал* гэсэн маягийн тушаал дээр тавьж энэ тэр.
Хийж байгаа юм ялгаагүй хирнээ, тушаал нь лаг инфляцтай, ямар Монголын талхны үнэ байгаа биш дээ тэ?
(Би атар талх, 240 юм уу, 360 төгрөг гэж бодоод байсан, бараг 1,000 хүрчихсэн гэнэ үү?)

Тэгээд алийн болгон хүний боол болж явахав гэж бодоод, сая 1 сарын 31нд *Би гарлаа, зайллаа, одоо боллоо* ухааны юм яриад ажлаасаа гарчихсан.

Гэхдээ бяцxан рекламная пауза хийчихэд, энэ ажлаар над шиг удаан тэссэн хүн, Монголчууд дотор байдаггүй юм шиг байна билээ.
Өөрийнхөө тэсвэр тэвчээртэ, мулгуу тэнэгийг гайхаад л байгаа.



Дээр үеэсээ уг нь хүмүүс *шал дэмий ажил, сармагчингийн ажил!* гээд ном болгож хүртэл бичээд байхад, би нээрээ юмыг ойлгохдоо муу хүн юм шиг байгаа юм... Бүтэн 7 жил зууралдчихсан байлээ...


Тэгээд ажилгүйчүүдийн ангид элссэн хүн чинь юу хийхэв.  Унтах, идэх, архи уух гэсэн зүйлээ хийгээд байж байсан, нэг мэдсэн л 7 молоо 10 марван хоног чинь хийсээд өнгөрчихдөг юм байшд...

Ядаж байхад сээгэс ч хийж амжилгүйгээр шүү!!!!



Хүн завгүй байх тусмаа их юм амжуулдаг гэж нэг бодлын үнэн юм шиг байгаа юм...
За гэхдээ сээгэс хийж чадахгүй байгаа нь ч яахав, миний гуа үзэсгэлэн дутагдсаных байх л даа...


За тэгээд ямар үхэн үхтлээ гэртээ суугаад байлтай биш гээд, маргааш Солонгос явахаар болсон.
Маргааш ч юу байхав, 8 сар хүртэл өөртөө ийм төлөвлөгөө гаргачихаад байгаа.
Хамт шоудах хүмүүс байвал, хамт шоудья!

Маргааш --> 2/13 --> Сөүл.  Хөөрхөн солонгос банди энэ тэр олдвол чичрээд л дайрчихна гэж мэд.


  Монголчууд??  Айн мэдэхгүй, хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг юм, дахиад юм хумаа алдчихвал дэмий юм болох байлгүй дээ...ккк



2/13--> Шинийн 2--> Монгол.  Хүйтэн болохоор гэртээ бүгээд таарч ч магадгүй л юм...  Гэхдээ харж л байя тэ?  Согтуу явж байгаад хөлдөөд үхчихгүйхэн шиг хэмжээнд бол архи уух санаатай байшд.



2/24-->2/25 --> Монголд угаасаа сээгэс хийлгүй удаад, сагачих байлгүй дээ тэ?  Солонгост очиж сагаагаа тайлна


2/25--> 3/12 --> Японд элдэв бичиг цаас энээ тэрээгээ янзлуулах санаатай

3/12-->3/24 --> Мексик болон Куба.  Уг нь Санфранциско энэ тэрээр дайрч явсан ч яахав гэж бодож байсан, онгоцны боломж олдсонгүй, тэгээд шууд л зүтгэхээр шийдэв.  Куба залуучууд секси, Мексик аягүй гоё өнгөлөг улс гэж сонссон, очиж харж баясая даа.



Особу, Эршүү, Особугийн хөрш эд нар цуг аялахгүй юу?
 Тэгээд "Sex and the City" болж тоглоё тэх үү?



Би мэдээж Саманта, Эршүү мэдээж ...Саманта,,,,  Особу мэдээж.... Саманта...
Энэ чинь 4 Саманта болоод дуусах юм биш үү??? ккк



3/24--> 3/29 -->  Сингапур.  Нэг гоё бассеин нээгдсэн сурагтай, тэрэнд нь очиж сэлдэг юм уу.  Зочид буудлаа ч захиалчихсан, хүний 100 доллараар буучих юм байлээ, боломжийн байгааз?





Сингапур залуучууд ч яахав, угаасаа царай муутайгаараа алдартай болохоор, нэг их юм хүсэн хүлээсэн юм бол алга л байна.


Ямар сайндаа *Сам Хорхой* гэдэг хочтой байхав дээ...
(Цэрэгт явдаг болохоор, бие нь гоё ч гэсэн, толгой (=царай) нь авах юмгүй, идэхийн аргагүй гэсэн утгаар нь тэгж нэрлэдэг юм гэсэн)

4/1--8/1 --> Тайванд очиж оюутан боллоо! ИйХаа!! Гэхдээ мэдээж, виза гарвал шүү дээ, ккк
Тайпеигийн гудамжаар талх өшиглөчихсөн баагий явж байвал тэр чинь би шүү!



8 сараас хойш сайн төлөвлөөгүй байгаа, гэхдээ хэсэгтээ Монгол харьж ээждээ эрхлэх санаатай л байна даа.

За нэг тиймэрхүү нэг иймэрхүү.
Хамт шоудах хүмүүс байвал хэлээрэй, мэдэгдээрэй!
Ажилгүйчүүдийн эгнээнд элсчихсэн болохоор, мөнгө байхгүй ч зав бол зөндөө байгаа учир!

Saturday, February 04, 2012

Gaj

Хааяа ийм *өвчтэй* юмнууд олж харахаар хөгжилтэй байдаг юм. ккк.

Тэр нөгөө *Хюман сентипад* (хүн хорхой?) ч юм уу...
Яаж сэтгэхээрээ ийм юм хийдэг байна аа гэдэг утгаараа сонирхолтой ч гэх юм уу...

Японы Порно индастри гэж нэг гаж юм сэтгэхдээ сайн газар байгаа юм аа...
Хэтэрхий өрсөлдөөнтэй болохоороо тэгдэг юм уу, аль эсвэл үнэхээр тийм *гаж / урлагийн* сэтгэхүйтэй баачкаанууд ийм юм хийдэг юм уу...

*Эротик* гэсэн утгаараа яаж ч бодсон ихэнх хүнд тэгж санагдахааргүй тийм айхтар *Консептуаль* юм их хийгээд байдагийн нэг жишээ нь энэ доодох порно кино.



*Дээдсийн хүрээлэнгийн гомо Масаки Ко нь стрэйт хүмүүсийг *бэлчээрлүүлж*, *сүүг нь саадаг* тухай порно кино...  гээд л эхлэхээр, асар тийм *сэтгэн бодох* чадвар хэрэгтэй ч юм шиг, ккк.


Tsutaya

За нэг тиймэрхүү нэг иймэрхүү.
Маргаашнаас зав гарвал жоохон юм бичье.

Бай Ла!

Sunday, January 29, 2012

Zodno shuu! :)

Би ч Монголчуудын гэй нийгэмтэй холбогдох боломж багатай байсан хүн л дээ.
Яахав, блог бичдэг хэдэн геи хүүхдүүдтэй уулздаг, бас тэгээд хааяа нэг Монгол очихоороо партин дээр очдог гэх мэтээс өөрөөр.

Тэгээд сүүлийн үед яахав, нөгөө Ханзогоос болоод, ямар нэг хэмжээгээр янзан бүрийн юм дуулах сонсох зүйл ихэсч байгаа юм л даа.

Тэгээд л сонсож байхад, хөгжилтэй юм их болдог юм байна аа...
Боевик гарууд их байдаг гэнэ.
Юугаа булаацалдахаараа хоорондоо зодоон цохион хийгээд байдаг юм мэдэхгүй л дээ, гэхдээ сая туршилтын журмаар, бүрэн цагаар ажиллагаагаа эхлэхээс өмнө 2-3 удаа парти хийсэн, 2 удаад нь зодоон болсон сурагтай байв. Сүүлийнх дээр нь цагдаа ирж зохицуулж!!

За хүмүүс жоохон давсалж л ярьдаг, тэгээд давстай хоол амттай байдаг болохоор, янзан бүрийн л цуурхал явна л даа.

Эхний зодооны талаар, нэг стрэйт залуу зодоон хийгээд, тэгсэн тэнд байсан зодуулсан залуугийн найз нь *Миний хайрын нүүрийг маажаад хаячихаж* гэж орилсон энэ тэр гээд л, сонирхолтой зүйл сонсов. Үнэн худлыг бол мэдэхгүй, тэр нь ч тийм чухал биш, гэхдээ гол нь инээдтэй байвал бас болоошүү дээ тэ?

Би ч яахав *Нанчилдаангүй найрыг ямар найр гэдэг юм* гэсэн байдалтай, жоохон сонирхсон шиг байсан юм...

Тэрний дараа хүмүүс фэйсбүүкийн коммюнити дээр, дандаа зодоо хийдэг болж гэсэн зүйл ярьж байгаа байдал нь уншиж суухад нилээд сонирхолтой санагдав.

Манайхан хараад байхад, гомо момо гэлтгүй нилээд нанчилдацгаадаг бололтой юм аа тэ? ккк.
Партин дотор нэг зодоон болоод, гараад бас нэг зодоон болсон гэхээр, зодоон модоон харалгүй удчихсан хүнд сонирхолтой санагдаад, баахан хэрэгт дурласан, ккк.

Тэгээд л уншиж байсан, доод талд нь *тэгээд муухай хүүхнүүд шиг хэрүүл хийж байхаар, нэг сайхан нанчилдчихсан нь хамаагүй дээр шүү дээ* гэсэн бодолтой хүмүүс ихэнх нь.


Энд гэхдээ манай Монголчуудын *Мачо* үзэл бас яваад байх шиг байгаа юм, хэхэ.
Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг байсан бол одоо, *Хүүхэн чавганц нар хэлээрээ, хүнхэр эрчүүд нь нударгаараа* гэдэг болсон юм шиг...

Гэхдээ энд бас нэг *Эрчүүд, эршүүд = сайхан, эмэгтэй, эмэгтэйлэг = муухай* гэсэн үзэл яваад байгаа юм шиг санагдсан... Өөрөө, өөрийгөө эмэгтэй гэж үздэг Энхриймаа хүртэл, дургүй нь хүрсэн гомо нараа *хүүхэн шиг* гэж муулж байна гэхээр....Бусад хүмүүсийн дотор тийм үзэл бүр гүнзгий байгаа байх...

За тэгээд нанчилдахаараа л эр хүн шиг гэдэг энэ ойлголт, жоохон сонин бас санагдаад байгаа юм... Жинхэнэ эр хүн шиг эр хүн чинь, жижиг сажиг зүйлд уурлаж ундууцаад байдаггүй, тийм тайван, гүндүүгүй байдаг юм болов уу гэж би бодоод байдаг юм, тэгсэн энэ дээдэх ойлголтоор бол жоохон юманд ямаан омог нь хөдлөөд нударгаа зангидаад дайрчихдаг хүнийг хэлдэг ч юм шиг...

За мэдэхгүй, би гадаадад удаад жоохон домбоо болчихсон байж ч магадгүй...
Тийм гэж найдья....

Гэхдээ, гэр орондоо зодолдоно уу алалцана уу өөрсдийнх нь хэрэг байх, олон нийтийн газар зодоон нүдээн үүсгэхээр, ядаж л тэнд байгаа бусад хүмүүсийн амар тайван байх эрхэд халдаж байгаа гэдгээ ойлгодоггүй юм уу гайхаад байгаа юм...

Зодоон болонгуут хамгаалагч гүйж очиход болох ч, гүйж очихоос өмнө хамрыг нь чихэж хаяад, цагдаа сэргийлэх болбол, нэг газар адилхан гомо хүмүүсээрээ цуглаж жоохон аятайхан байя гэсэн хүмүүсийгээ хорлосон л явдал болох мэт.

Тэгээд энэ нэг сайн учрыг нь олохгүй бол болохгүй проблем болчихоод байгаа юм.
Юу ч болсон, хамгаалагч нараа тун сайжруулья гэж бодож байгиаа.
Бас, зодоон хийсэн хүмүүсийг дахиж оруулахгүй болгож бол болж байгаа юм, гэхдээ тэгэхээр бас эргээд өс санасан хүмүүс яачих ч юм билээ гэж бодогдсон шиг.

Нэг мөсөн цагдаатай холбоотой байсан нь амар ч юм шиг...
Эсвэл, зодоон цохион хийдэг жоохон хүүхдүүд орохын аргагүй үнэтэй болгодог юм болов уу???

Бодоод бодоод бодын шийр дөрөв гээч л болоод байж байна.
За яахав, ямар нэг байдлаар учрыг нь олно доо.

2 дахь удаагаа зодоон болсон гэж сонсоод, миний мэдээж уур хүрнэ биз дээ.
Адилхан гэй хүмүүсээрээ цугладаг газартай байя гээд хичээж байдаг, тэгтэл тэр орчингоо өөрсдөө хорлосон юм хийгээд унахаар.

Тэгээд, тэр фэйсбүүкийн коммюнити дээр *Хүмүүс дахиад зодоон хийсэн сураг сонсов... Юугаа булаацалдаж зодоон хийдэг юм бэ? хэхэ. Өөрсдийгөө эрсдэлд оруулах ийм үйлдэл хийхээ больцгоомоор юм шиг ээ* гэсэн, маш ньюутрал коммент үлдээсэн юм.

Хэн нь зодоон хийсэн талаар ч юм уу, тиймэрхүү юм огт дурьдалгүйгээр!! Зүгээр л *ерөнхий онол* гэдэг шиг хэлбэрээр.

Тэгсэн, бодвол тэр зодоон хийсэн хүүхдийн найзууд л бололтой, 2-3 хүүхдээс учиргүй занаж сүрдүүлсэн мессежүүд ирээд, намайг бүр айлгаад хаячихлаа, кккк.


Залуу 1>

*Хай!. Наадах постоо устга. Миний таньдаг хүнтэй холбоотой, хайр дурлал огт хамаагүй* гэнэ...

Юу бичээд байгааг огт ойлгохгүй би ч яахав

*Ойлгосонгүй* гээд хариу бичив.

Тэгсэн хариу ирсэн нь
*Юугаа мэдэж дэмийрээд байгаан бэ чи! Устга гэж олон хэлэхгүй шүү!*.

Харилцан яриа гэж хэлэхэд ч хэцүү мэт... За энэ нь ч бас яахав.

Залуу 2>

*Наадах постоо устга. Юу болсоныг нь мэдэхгүй байж яасан сүрхий хамт байсан юм шиг бичсэн юм бэ* гэнэ...

Өөрийнхөө бичсэн юмыг эргүүлж тойруулж харав. Тийм айхтар мэдэмхийрсэн юм байхгүй л харагдах юм... Тэгээд 2-3-уулаа тушаагаад байхаар нь уур хүрээд

*Зодоон болсоныг шүүмжлэх яагаад болохгүй байгаа юм? Би ямар нэг тодорхой нэртэй устай юм бичээгүй санагдаж байна. 2-3уулаа нийлээд устга гээд шаардаад байгааг ердөөсөө ойлгохгүй байна* гээд хариу бичив.

Тэгсэн *Би нэг л сануулсан шүү! Ямар ажил хийдэг хэн гэдгийг маань наад грүпээсээ асуу! Чиний үзэл бодлыг хүндэтгэнэ. Гол нь өөр юм бичээд үзэл бодлоо хуваалц. Заавал наад болоод өнгөрсөн юмаар яахнав. Ирээдүйнхээ талаар гоё бичээч. Наад постноос чинь чамайг зарим нь илүү зантай юм гэж буруугаар ойлгоно* гэсэн хариу ирж байна...

Би одоо яамаар юмбэ дээ... Тэр групийн хүмүүсээс нь энэ хүний ямар ажил хийдэг хэн гэдгийг нь асуух ёстой юм уу? Бас нэг л сануулсан гэхээр нь айх ёстой юм болов уу?? Бүүр гайхшаа бараад сууж байна, кккк.


Хамгийн гол нь, хүнтэй ингэтлээ хэл амаа ололцохгүй байж үзээгүй болохоор, миний Монгол хэл ингэтлээ муудсан юм байхдаа гэж сэтгэл санаагаар унаад сууж байна, кккк.

Амьдрал нэг иймэрхүү маягаар, хөгжилтэй, сонирхолтойгоор өрнөсөөр л байна.

Уг нь нэг их хүний мессеж энэ тэр гаргаж ирж бичмээргүй байсан, занаад зандраад байхаар нь гэдэн хөдлөөд энд биччихлээ, ккк.
Бас, ядаж байхад, бичихэд сонирхолтой болохоор.... нөгөө миний доторх хов живэнд дуртай хүүхэн өндөлзөөд байх юм, ккк.


За ямар ч л байсан, Монгол очихоороо сайн зодоон хийж сураг хэрэгтэй юм шиг байгаа юм. Эсвэл бие хамгаалагч хөлсөлдөг юм уу? ккк.



За за нэг иймэрхүү, нэг тиймэрхүү.




Wednesday, January 18, 2012

Ахимаг насны Поожгоо

Ойрд фэйсбүүкийн нууц бүлгэм, Фрий Зон гээчид их ороод байгаа юм.
Амьхандаа шинээр хүмүүстэй танилцаж, боломж олдвол нялх ногоо зулгаачих санаатай, ккк.

Тэгсэн энэ муу сээгэс амьдралаа олон түмэнд зарлаж байдаг блогноос болоод, хүмүүс намайг таниад байх юм.... *Ан, нөгөө Поожгоо юу? Мэднэ мэднэ, завхай гээ биз дээ?* гэсэн аялгатай...

Хммм... Урд хойдохоо бодохгүй хамаагүй чалчихаар ийм л үр дүнтэй байгаа юм.
Уйлсан хүүхэд унадаггүй... бишээ, өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гээд хувь тавилантайгаа эвлэрчихээд байгаа, ккк.

Тэгээд тэр бүлгэм дотор дэмий тэнээд явж байсан, манай энд байдаг япон найзын найз залуу нь тэр дотор явж байх юм... Бүр 2 ширхэг... (Нэг хүний зураг)

Монгол хэл мэдэхгүй, Монголд очиж үзээгүй, ганц таньдаг Монгол нь уг нь би баймаар байдаг хүн, яагаад ч юм шал Монгол орчинд...

Гайхаад мессеж явуулсан, фэйсбүүкийн учрыг нь олохгүй *аксепт* хийгээд байсан яваад орчихсон байна билээ гэж байна лээ, гэхдээ л хорвоо жижигхэн шүү тэ?

Нөгөөх нь, бодвол тэр залууг гоё залуу гэж бодсон юм уу, өөрийнхөө зургийг гээд худлаа нэмээд хийчихсэн нэг Монгол залуу байсан.
Юу ч болсон зурагны эзэнд нь *чиний зургийг ашиглачихсан хүн байлээ* гээд хов зөөчихсөн...

Угаасаа гэхдээ, за тэр од модын зургийг ашиглаж байгаа бол бас яаая гэхэв, зүгээр өөр хүний зургийг авчраад өөрийгөө гээд тавьчих чинь болохгүй асуудал шүү дээ тэ?

За тэр ч бас яахав.
Өчигдөр тэгээд тэр нууц бүлгэм дотроо *хүрээ яриа* үүсгэн суув.
Чатлаад.

Нэг хүүхэд ороод ирж байна аа.
Намайг бодвол блогоос мэддэг бололтой юм.

*Би хавраас Японд очно шүү!* гээд юм ярихаар нь, би ч яахав, сайхан зантай хүний дүр эсгээд *Ө, ирвэл хэлээрэй. Дагуулж явья!* гэж худлаа ярив. (Худлаа ч юу байхав, угаасаа хүмүүст юм үзүүлж, хүнтэй танилцуулахад бол надаас ямар юм уначих биш, тэгье гэж бодож байсан юм)

Тэгээд л бас хэдэн настай юм гэх мэтийн юм асуусан шиг, *хөөх, үе мултарчихсан юм байшд!* хэмээн *Чи залуухан шүү!* гэж магтсан / манжилсан байдлаар хэлсэн шиг сууж байсан юм.

Тэгсэн нөгөөх чинь
*Дагуулж явна гэж, зүгээр л дагуулж явна гэсэн үг биз дээ? Намайг оролдоод янз бүр болгоод хаячихгүй биз? Сорри, би ахимаг хүн сонирхдоггүй болохоор* гээд л пал хийтэл аваад хаядаг байгаа.

3-4 юманд зэрэг уур хүрээд явчихав, ккк.
Миний энэ ямаан омогтойг хэлэхэв.

1-рт өөрт нь ханд хаясан юм байхгүй, зүгээр л найрсаг загнаж байхад их юм бодлоо
2-рт зүгээр байх зүгээргүй байхыг би бас давхар голж шилж сонголт хийх эрхтэй шүү дээ...
3-рт *АХИМАГ* гэнэ ээ???? гээд л, кккк

Уур дүрэлзсэн боловч нас биед хүрсэн хүн байна даа, уураа мэдээж тэсэрч байгаа юм шиг гаргахгүй ш дээ... Бага багаар, хэмлэсэн маягтайгаар гаргаж байгаа юм.... (Илүү муухай хэлбэр, ккк)

Тэр хүүхэд нилээд өндөр биетэй гэхээр нь *Өндөр хүмүүсийн боов нь жижигхэн юм шиг санагддаг юм. Адилхан хэмжээтэй байсан ч гэсэн биетэйгээ харьцуулахаар жижигхэн байх учир. Үүнийг Эйнштэйний харьцангуйн онол гэдэг юм* , *Тийм болохоор би харьцангуйн онолоор том боовтой юм шиг *санагддаг* намхан залууст илүү дуртай*, *Тийм болохоор, би чамайг *оролдохгүй* л болов уу* гэж үгээр идсэн шиг...

Хөөрхий *Минийх том шүү!* *Хүмүүс угаасаа өндөр хүмүүст дуртай байдаг биз дээ!!* гээд л өөдөөс *цор цор* хийж байна, хэхэхэ.

Хэсэг уураа гаргасаныхаа дараа, хэсэг гэмшив...

Дөнгөж 20 орчим настай хүүхэд, одоохондоо жоохон юм үзээгүй байгаа болохоороо жоохон гэнэн юм л яриа биз, тэгээд үгийн сонголтоо буруу хийсэн нь түүний биш, түүний Монгол хэлний багшийнх нь буруу байх гээд.

Бодоод байсан, би ч гэсэн түүний насан дээр адилхан л юм ярьдаг байсан санаанд оров.

Анх Японд ирчихээд, их сургуулийн хэдэн сэнпай (дээд жилийнхэн)-тэйгээ уулзсан юм.
Нэг эгч байхаар нь насыг нь асууваа. *25-тай* гэжбайна.

Би ч юу гэхэв *Өө, ЭМЭЭ юм байшд!!!* гээд л пал хийтэл авч байсан шиг.

Түүнээс гадна, анх гэй хүмүүстэй уулзаж эхэлж байхдаа, уулзсан хүн болгоноо өөртөө дурлах юм шигээр, надаар оролдох мэтээр төсөөлдөг байсан гээд л.
Тэр байтугай *залуухан / гэнэхэн* байхаа больсон атлаа өөрийгөө *Үзэсгэлэн гуааа* гээд блог дээрээ зарлаад байгаа хүнийг юу гэхэв тэ? ккк

Бодоод байсан, тэр хүүхдээр тэр үгийг хэлүүлсэн нь, тэр хүүхдийн *НАС* нь болж таарсан.

Гэхдээ...

Энэ *АХИМАГ* гэдэг үг муухай үг тэ? *ХӨГШИН* гэж хэлүүлсэн нь хамаагүй дээр санагдаад байдаг юм.
Хөөрхий амьтан, онцгүй сэтгэгдэл төрүүлэхгүй гэж амьхандаа хичээсэндээ *илүү боловсон үг* мэт санагдах *АХИМАГ* гэдэг үгийг хэрэглэсэн байх л даа...

Нөгөөх нь эсрэгээрээ үйлчлээд...

Ирэхээр нь дагуулж явангаа жоохон *оролдож* янзыг нь үзэхээс, ккк.
Тэгэх нь илүү сонирхолтой болохоор, хэхэхэ.

Амьдралын их сургуульд сургая байз.
Нэг тиймэрхүү нэг иймэрхүү

Saturday, January 14, 2012

Some statistics

Эрчүүдийг дуурайгаад, статистикаа дэлгэе байз.

Миний энэ муу блогийг 2009 оны 5 сараас хойш давхардсан тоогоор нийт 128 мянган хүн үзсэн юм байх.  2009 оны 5 сараас өмнөх статистик байхгүй юм байна.

Үгүй мөн хөгийн юманд дурладаг хүмүүс шүү тэ? ккк
Ямар ч байсан миний сээгсийн амьдрал, Мишаг гүйцэхгүй ч гэсэн, нилээд хүмүүст *ил тод* болсон юм байна гэж ойлгоод байгаа.

Аль улсаас их орж байна вэ гээд харсан

1. Монголоос          56,552
2. Америкаас         19,463 (Америкт тийм олон Монголчууд байдаг юм байх даа?)
3. Японоос             17,326 (энэ бүгд би өөрөө байвал ёондроо, ккк)
4. Солонгосоос        4,403
5. Германаас           4,024
6. Англиас                2,092
7. Ирландаас           1,438 (Ирландаас гэхээр их гайхав... Монголчууд олон  байдаг юм уу?)

Хэний сайтнаас их орж ирдэг вэ гээд харсан:

1. google.mn -->  16,157
2. google.com -->  4,805
3. http://2046fan.blogspot.com -->  2,230 (За энэ ч баябага ажаа өөрөө л байхаа даа...ккк  Ингэж их орж ирж байна гэж, арай дурлачихсан юм биш байгаа даа? кк)
4. http://www.bearmongol.com --> 1,540 (Аргагүй л Монголын хамгийн том гэй блог!)
5. erchuud.blogspot.com --> 1,060 
(Хамгийн хуучины активистуудын нэг, кк.  Одоо тэгээд Америкт залуучуудыг хуулируулаад баллаж байгаа сурагтай байсан, кк)
6. vimomn,net --> 796 (Mongolchuudyn SNS)
7. enkhriimaa.blogspot.com  -->577

За тэгээд гүүглдэхдээ яаж хайдаг юм бол гээд харсан, аягүй мундаг намайг хайж ирсэн хүн их байдаг юм байна

1.  greazy queen
2.  greazy queen patate
3.  patatepatata
4. gomo (lol)
5. oguulleg  (хөөрхий амьтад, аягүй зүгээр дажгүй өгүүллэг хайгаад ороод ирсэн, миний завхай блог....)
6. porno kino (уг нь ийм хайлтаар, монголбаавгай-г олж орвол  хамгийн оновчтой байхгүй юу тэ?)
7. gazar hodlolt
8. patatepatata.blogspot.mn  (Ийм ойртуулчихаад, хайгаад байхдаа яахав дээ тэ? кк)
9. Mongol porno
10. bayabaga

ингэнэ ээ.

Сонирхолтой л юм.

За нэг тиймэрхүү, нэг иймэрхүү.
Еах еах!

Thursday, January 12, 2012

Hanzo!

Гэй клубын нэр, Ханзо болгохоор болсон гэсэн дээ?

Ханзо гэж ер нь ямар гомо золиг байна гэж бодсон хүмүүс байж магадгүй гэж бодоод тайлбарлахаар шийдлээ.

Ханзо гэдэг нь, Хаттори Ханзо гээд дээр үеийн мундаг НИНЖА-ны нэр юм л даа....

Энэ байна, кккк



















Сээгсий байгаа биз?  ккк
Энэ японы *Хаттори Күн* гэдэг нинжатай хүүхэлдэйн киноны гол дүр.

Энэнээс гадна, Килл Билл дээр сэлэм хийдэг өвгөн нинжа маягаар гардаг, ер нь бол Японы алдартай баатрын нэг юм л даа.







(Kill Bill's Hattori Hanzo sword)

*Жоохон нуугдмал (=нинжа)* гэсэн байдлыг жоохон ёжилсон нэр маягаар өгчихсөн ч юм шиг, ккк.


За юу ч болсон зурагнууд оруулав.

Энэ шиноби гэдэг кинонд ч гэсэн Хаттори Ханзо гардаг байх аа...






гээд лаг тайлбарласан, би чинь ингэхэд нинжад дуртай бил үү? ккк


За юу ч болсон, клуб, яг албан ёсоор нээгдэх нь жоохон байж байгаад юм шиг байна.  Нээгдэхээр нь дахиад мэдэгдэе.

Tuesday, January 10, 2012

Club-iin ner

Өчигдөр орой, интернет ухаад сууж байсан юм.
Сайндаа ч биш, шинээр нээгдэх гэж байгаа клубынхаа дотор заслыг яаж шийдэх үү, хоол энэ тэр бэлдэх үү яахав, бэлдвэл ямар хоол хийх вэ энээ тэрээ гэсэн юмны санаа авчих санаатай, интернетээр хэссэн шиг.

Тэгээд байж байсан, манай нэг Монголд байдаг найз мессенжерээр яриа өдөж байна.

*Өө, найз нь сайн сайн, нөгөө ярьж байсан гэй клубаа нээх гээд л* гэсэн юм ярьсан байж байсан манай хүн хэлж байна аа

*Найз нь тэр клубыг чинь маш их дэмжиж байна, очно оо! Гэхдээ нээрээ сониноос, найз нь гэр бүлтэй болж байгаа! Тэгээд найз охинтойгоо суухаараа геи залуустай нэг их уулзахаа болих байх. Мэдээж чамтай бол уулзана л даа* гэж байна.

Нэг их олон гэй залуучуудтай уулзаад бариад явдаггүй (парти энэ тэр ирдэггүй) ч гэсэн, маш нээлттэй, боловсролтой залуу л даа.
Өөрийгөө нэг их нуугаад ч юм уу, эсвэл гэй болж төрсөндөө гутарч бариад байдаг юм шиг бол санагддаггүй байсан юм.

Тэр залууг, бисекс байсан уу эсвэл гэй байсан уу гэдгийг би сайн мэдэхгүй (асууж байгаагүй).
Гэхдээ ямар ч байсан, миний хийхгүй л болов уу гэсэн сонголтыг хийж байгаа гэдэг нь бодууштай л санагдав.

Мэдээж, би хүнээр өөрийнхөө амьдралын хэв маягийг шүүмжлүүлэхийг хүсэхгүйтэйгээ адилхан, надад тэр хүүхдийн сонголтыг шүүмжлэх эрх ч, шүүмжлэх үндэслэл ч байхгүй. Тэр залуу, үр хүүхэд, гэр бүлтэй болохыг хүссэн, сонгосон бол *Баяр хүргэе* хэмээн сэтгэлээсээ баярлахаас өөр зүйл байхгүй мэт.

Тэгээд тиймэрхүү зүйл ярингаа, одоо Монголд маань гэй хүмүүсийн байдал аль зүг рүү явж байгаа юм бол хэмээн жоохон бодов.

Хэрвээ залуус зөвхөн өөрийгөө нуухын тулд, гэрлэлт гэдэг зүйлийг сонгож авч байгаа бол тэр нэг өөр асуудал, нэг их хүсээд байх асуудал биш мэт.

Харин, тийм биш, огт өөр үндэслэлээр, олон сонголтоо тунгаан байж сонгосон бол, тийм олон сонголт байгаа бол маш дэвшилттэй асуудал ч юм шиг.

Зүгээр л муйхраар, барууныхныг дуурайсан юм шиг *Гэй бол ийм сонголт хийх ёстой* (өөрийгөө гэй гэдгээ каминг аут хийж, түүнийгээ бусдад тэр чигээр нь тулган хүлээлгэx гэх мэт) гэсэн үзэл нь эсрэгээрээ нилээд их аюултай ч юм шиг. Нэг утгаараа, гомо л бол Мадонна болон Кайли, Гага-г сонсдог байх ёстой ч юм уу, эсвэл гомо л бол фашон энэ тэрд дуртай байх ёстой ч юм уу, гомо л бол завхай байдаг ч юм уу, гомо л бол ДОХ-той байдаг ч юм уу, тийм стереотайпыг өөгшүүлэх хэрэгсэл болох учир.

Сан Франциско ч юм уу, барууны хот, улсуудад очихоор, яагаад ч юм тийм муйхар, эсрэгээрээ *ялгаварлан гадуурхсан* үзэл бас нилээд гарч ирээд байгаа юм шиг санагдаад байдаг юм...

За тэгээд Монголчуудын талаар, Монголд гэй бар гэх мэтийг яаж хүлээж авах бол гэж бодсон юм.
Би өөрөө Монголд амьдардаггүй болохоор, таамаглахад хэцүү л дээ.

Зарим хүмүүсийн ярьж байгаа шиг, Монголд гэй амьдрал гэх мэтийн тухай ярихад арай эрт байж ч магадгүй л юм.
Төрийн ордондоо гал тахиад, тэрэндээ хүүхэн хүргэхгүй энэ тэр гэсэн юм хийж байгаа үед бол, тэр үнэний ортой ч байж магадгүй.

Гэхдээ хүн чинь өөрийнхөө эргэн тойрныг харж юм дүгнэдэг болохоор, миний хувьд бол нилээд өөдрөгөөр хараад байгаа.
Манай Монголчууд угаасаа, эерэг утгаараа ч тэр, эсрэг утгаараа ч тэр маш их уян хатан, юманд зохицож таарахдаа хурдан хүмүүс мэт.

Ажлаа хийхээс хойргошсон үедээ би эндэхийн Вимо гээд социал нетворк ордог юм л даа.
Ямар гэдэн нь хөдөлсөн юм, би анхнаасаа өөрийгөө *би энэ Вимогийн цорын ганц гомо* гээд л нөгөө Литтл Бритэйн дээр гардаг этгээд шиг зарлаад орсон юм.

Эхэндээ ч хүмүүс яахав, пүү пай, садар самуун сурталчиллаа гээд л загнаад байдаг байсан юм.
Тэгсэн, хэдхэн сарын дараа нөгөөдүүл чинь гомогийн талаар, эерэг биш юм аа гэхэд сөрөг биш ойлголттой болчихсон, хамгийн гол нь хүлээж авдаг болчихсон байх жишээтэй.

Тэгээд энэ жил, Монголчуудын шинэ жилийн баяраар, хуучин найз залуугаа дагуулаад очсон юм.
Гэр бүлтэй хүмүүс гэр бүлийн хөнгөлөлттэй ордог баяр л даа.
Тэгсэн, надаас *та хоёр гэр бүлийн хөнгөлөлт авахгүй юм уу?* гэж асууж байна гээд бод доо??


Аль эсвэл гэй клубны жишээ.
Нодлин жилийн 10 сарын үед, дээр үед Монголд *Сити лайф* гээд гэй бар нээж байсан залуутай ярьж байсан юм.

*Энэ чинь одоо, 1 сая 200 мянга илүү хүн амтай хот байна даа, ядаж нэг байнгын бартай болох цаг нь болсон баймаар тэ? *

*Одоо тэгээд парти болсон ч зөндөө хүн ирдэг болоод, бараг багтааж оруулах газар олдохоо больж байгаа гээ биз дээ?*

*Ер нь чи бид хоёр л хийж эхлэхгүй бол, хүлээлээ гээд баригдчихгүй юм чинь тэ?* гэж ярилцаад, клуб нээхээр болсон юм.

Тэгээд, би өөрөө Монголд байдаггүй болохоор, хамаг ажлыг Монголд байгаа хүмүүс болон ээждээ даатгана биз дээ.

Манай ээч ч тэгсэн ханцуйгаа шамлаад л орчихсон.
Хэдхэн жилийн өмнө л анх өөрийгөө гэй гэж хэлж байхдаа ингэтлээ гүнзгий манай ангийнхны төлөө юм хийнэ гэж огт бодоогүй байсан болохоор.
Бүр яваандаа нөгөө хэдийгээ *Эд нар чинь ямар аймаар айлгүй юм бэ!?* гэж шоолонгоо *гэхдээ гэй хүүхдүүдэд бол итгэж болох юм шиг санагдаад байгаа* гээд асар сайн амтай.

Тэр бүү хэл, эмээ өвөө энэ тэр, кланын дотор засвар хийж байгаа хүмүүст хоол унд зөөгөөд байгаа сурагтай байсан, аймаар либерал наачихсан тэ? ккк

Тэгээд тиймэрхүү юмнаас хараад байсан ч гэсэн, манай Монголчууд угаасаа хүнийг хүлээж авахдаа нилээд мундаг хүмүүс юм биш үү гэж бодогдсон.

Барууныхан шиг, бусдыг үгүйсгэж, өөрийгөө төвийлгөж байж өөрийгөө хүлээн зөвшөөрүүлдэг соёл биш, харин харилцан бие биенээ хүлээн зөвшөөрдөг нийгэм болохоороо тэр юм болов уу гэж.

Одооноос эхлээд л тэр барууны соёлын хэрэгтэй хэрэггүй зүйл нь ихээр орж ирээд энэ сайхан заншилууд маань алга болчихгүй л бол....

За за баахан дэмийрч, мэдэмхийрчлээ, ккк.

Энэ бичлэгийг бичиж эхэлсэн маань, клубын нэрээ буруу бичсэн байна лээ гэдгээ мэдэгдэх гэж бичиж эхэлсэн юм байна шд...


Клубт нэр өгөх гэж нэг хэцүү ажил байсан юм...
Япон маягийн клуб болгож хийж байгаа болохоор, Япон нэр өгье гэж яриад...

Эхлээд *Дэрү Күги* буюу *Онцгойрсон этгээд* гэсэн нэр бодож олсон, хамтарч хийж байгаа хүнд маань таалагдаагүй...

Японоор *Дэрү Күги га Утарэрү* буюу, *бусдаас онцгойрвол балбуулна шүү!* гээд үг байдаг юм...
Тэрүүгээр ёжилж нэрлэдэг юм уу гэж бодож байсан юм л даа, хэхэ.

Дараад нь Баябаяга даргын санаачлагаар *Хазама* буюу *хоёрын хооронд гурвын дунд* эсвэл *хаданд хавчуулсан халиуны зулзага* гэдэг нэр бодож олсон.
Даанч Монголд төстэй нэртэй өөр газрууд байна гээд болив.

Тэгээд бодож олсон нь, элдэвээр ёжилж барьсан биш гэсэн утгаар нь *Шөнийн Сакура* буюу Ёзакура гэж нэрлэсэн, Монголчуудын хувьд дуудахад хэцүү, тэгээд урт болоод байсан учир, явж явж Японы дээр үеийн баатарын нэрээр Ханзо гээд нэрлэчихлээ, ккк.


За ингээд, хамтарч анх санаа гаргасан 2 ч биш, Цагаанаа жаалхүүгээс эхлээд олон гэй болон стрэйт (манай авга ах, ээж, эмээ өвөө гээд л, ккк) хүмүүсийн дэмжлэгтэйгээр ямар ч байсан нэг юм эхлүүлэх шинжтэй!

Энэ долоо хоногийн эцсээр анхны ангийнхны парти хийх санаатай байгаа!
Фэйсбүүк дээр зарлал тавигдсан байгаа тул хүрэлцэн ирнэ үү!

Анхны үйл ажиллагаа болох бөгөөд, дээрээс нь клубын доторх зүйл бүрэн бүрдээгүй үед хийгдэж байгаа учир, зарим нэг учир дутагдалтай зүйл гарч магадгүй.
Гэхдээ яваандаа үйл ажиллагаагаа улам бүр сайжруулахаар шамдаж зүтгэж байгаагаа учир, дэмжээрэй! Хүрэлцэн ирээрэй!







Sunday, January 08, 2012

New Gay Club

Ойрын үед блогоороо орсонгүйшдээ нээрээ...

Ёондроо, яануушкаа гэдэг бил үү???

 Сайндаа ч биш л дээ, завгүй... гээд худлаа шаах гэсэн, ам эвлэхгүй байна...
Сайндаа ч биш л дээ, ойрд олигтой биччихмээр сонирхолтой зүйл байсангүй л дээ...


 Залуучууд ч яахав байж л байсан л даа, гэхдээ Эршүүд тохиолдсон шиг түрийвчин доторхыг минь цөлмөж барихгүй бол биччихмээр сэдэв болохгүйшд тэ?
 Ямар нээх аргаа барсан юм шиг *Ийм залуутай, ингэж сээгэс хийв* гээд айхтар дитэйлчлээд бичээд байлтай биш тэ?
 Тэгээд ч би ямар тэр дээр үеийн Америкийн зохиолчид шиг * Ягаахан цэнхэр өнгөөр туяарах, Ялдамхан сайхан шөнийн тэр нэгэн агшинд, Яадаг ийдэг сайхан залуу чи минь, Янхилхан, анхилхан намайг тэврэнхэн эзлэнхэн юу яав* энээ тэрээ гээд уянгын халилтай ч бичиж чадах биш тэ???

 Тэгээд, угийн даруухан, хөөрхөн (нэмэв) залуу болохоор, муу бичихээр сайн дуугай байя даа гээд хэвтэж байсан, нэг мэдсэн он өнгөрөөд, нөгөө дэлхий ертөнц сүйрдэг 1912... бишээ, 2012 он нь болчихсон байшд....

 Ингээд бүтэн зуунаар андуураад байхаар хүмүүс миний нас масыг таачих байх тэ гээд ичингүүрээд бичиж эхэлсэн юм аа арилгах гэснээ... арай ч дээ, ямар онгон охин биш дээ гээд, юу ч болсон бичиж эхэллээ...

гэхдээ хэзээ өөр онгон охин орж ирээд (Бөөгийн ёсоор юу гэж хэлдэг бил ээ??? Онгон орох, онгод орох гэдэг бил үү??) намайг юм бичүүлэхийг минь болиулах юм бүү мэд...

 За яахав, задгай заваан бузар булай, завхай замбараагүй байгаа дээрээ хэдэн үг биччихье тэ???




 Гээд бичих гэсэн Онгон авгай саад болоод, бичих юм санаанд орохоо больчихлоо...

 Би ч яахав, энд нэг иймэрхүү, нэг тиймэрхүү... Юу ч болсон он гаргасаны баяраа тэмдэглэж нэг сээгэс хийж авсан.

 Энэ чинь он гарахаар ганц хундага юм уух, ганц сээгэс хийх болон ганц чоно алах чинь нөгөө эр хүний хиймарь бил үү? хоосон морь бил үү?? тэр нь мундаг босдог юм гээ биз дээ....


 гэж... ямар боожгооны тухай ярьж байгаа биш дээ, босох мосох ч гэх шиг... Чөтгөр намайг алгадаг (Devil Spank Ме гэхээр жоохон сээгсий ч юм шиг тэ? ккк)


 Надаар сонин сайхан байхгүй, гэхдээ хорвоогоор сонин сайхан байх шиг байгаа юм тэ?

 Тэр улс төр мөр, эдийн засаг масаг (энэ гэхдээ асар оносон үг тэ???? Эд хөрөнгө нь хүн ёс гэх мэтийг захираад засаглах одоогийн нийгэмийг асар оновчтой илэрхийлсэн... Эд нь захирах буюу, эдийн засаг!! ) энээ тэрээг ойлгох биш....

 Гомо над мадхантайгаа холбоотой юм аа л халтар хултар гадарлана ш дээ... Нөгөө юу яасан гээ биз дээ? (цайгаа оочлов)

 Канадад, ХДХВ (энэ үг гэхдээ ерөөөсөө хүмүүсд тархахгүй юм аа тэ? ДОХ гэх нь элбэг болохоор)-ын эсрэг вакцин нээгээд одоо хүн дээр туршиж эхэлсэн гээ биз дээ???

 http://www.vancouversun.com/health/Canadian+researchers+start+clinical+trials+vaccine+January/5887090/story.html

 Нээчихээд, хулгана мулгана, шимпанзе энэ тэр дээр туршаад үр дүн нь гараад, одоо хүмүүс дээр туршиж эхэлж байгаа, хэрвээ амжилттай болбол 5 жилийн дараа вакцин тарих боломжтой болох юм гээ биз дээ???

 Гээд лаг хуучны мэдээг, асар шинэ юм шиг танилцуулав, ккк...
Гэхдээ мэдээ гэдэг чинь мэдсэн үедээ л хамгийн шинэ байдаг ш дээ тэ???

 За тэгээд энэ өвчнөөс хамгаалах вакцин гарах сурагаар нь өвчтэй юм шиг, ороо нь орсон юм шиг хоорондоо хамгаалалтгүй сээгэсдээд унав аа???
 Вакцин тариулахаасаа өмнө ДОХ тусчихвал ёстой шатчихсан юм болно биз дээ????

 За тэр бусдыг сургах ч яахав.... Ийм мэдээ сонсоод, лаг өөрийгөө хамгаалуулдаг хүн болох гэсэн, аль хэзээний ДОХ тусчихсан байх бий вий гээд өнөөдөр очиж шинжилгээ өгөв.

Би ч угаасаа жоохон дампуу талдаа, нэг их шинжилгээ энэ тэр өгөхдөө хойрго хүн л дээ... Нэг мэдсэн бүр интернэт дээр намайг ДОХ туссан гэсэн цуу яриа явж байна гээ биз дээ???

 Тэгээд өнөөдөр, дандаа очдог, эмч нь гомо клиник дээр очиж шинжилгээ өгөв. Ямар ч шинжилгээ өгсөн шинж байхгүй *Шинэ оны мээнд!! Өчигдөр хаана уув???* энээ тэрээ гэж эмчтэйгээ буу халангаа шинжилгээгээ өгсөн, ямар ч байсан, зарим нэгэн хүний хүсэн хүлээсэн шиг *позитив* биш байж таарсан.

Энэ эмнэлэг гэхдээ аймаар бизнесийн авхаалжтай, нэг шинжилгээ авахдаа *чи ер нь завхай нөхөр, тэмбүүтэй ч юм бил үү???? Б гепатиттай ч юм бил үү???* гэж айлгаж байгаад болж өгвөл үнэтэй шинжилгээ авчихдаг юм...

 Би ч угийн муусайн наймаачидад хулхидуулах авьяастай хүн... хэлсэнээр нь бүх шинжилгээг нь өгөв.

 Хариу нь: ХДХВ - байхгүй (негатив)
Тэмбүү- байхгүй (негатив)
Б гепатит - байхгүй (негатив)

ингэнээ.

 Тэгсэнээ л нөгөө эмч чинь асар баясгалантайгаар *Чи яав, шинжилгээнийхээ хариуг хүлээж байхдаа догдлов уу?* энэ тэр гээд...

 Би ч юу гэх нь ойлгомжтой. *Найз нь тийм юмнаас догдлохоо болиод удаж байгаашд... Чи манийгаа нэг өөр маягаар догдлуулахгүй юм уу??* гэнгээ эмчийн гуяыг жоохон илэв...

 Мэдээж илж байсан гараа алгадуулсан л даа...


 За тэр ч яахав. Өчигдөр, ойрд ороогүй байж байгаад гэй партид орсон, ийм бүжгийн хамтлаг үзүүлбэр хийв. Дажгүй шүү???




 За тэр ч бас яахав.
 Нээрээ, Монголын анхны Геи, Лесбиан, Трансжендер, Бисекс болон нээлттэй стрэйт хүмүүст зориулсон клаб удахгүй нээх гэж байгаа!!!

Одоохондоо бүх юм бүрэн болоогүй байгаа болохоор ”Pre-Open" гэсэн хэлбэрээр юу ч болсон нээх гэж байгаа, хэрвээ хурдан нээвэл дараагийн долоо хоногт, удлаа гээд 2 сар болохоос өмнө.

Бүх юм бүрдэхээрээ мундаг томоор *ГРАНД ӨҮПҮН* хийнэ.

Гэхдээ та нар, эртнээс, пре өүпүн хавиас нь ирнэ биз дээ тэ??????

 Хүнээр хийлгэх гэсэн, хүн олдоогүй болохоороо, өөрийнхөө хийсэн нэг миа рекламны паузаа орууллаа!!!



 За тэгээд ирж, хамтдаа архи ууцгаая??
 Зовлон жаргалаа хуваалцая??

 Боломж олдвол нөгөө *элэг нийлүүлье!!*

лол


 За нэг тиймэрхүү нэг иймэрхүү


 Энэ жил, Монголд янз бүрийн юм санаачлах санаатай байгаа болохоор, дэмжээрээ хүүхнүүдээ.... залуусаа!!! за ер нь хүнүүсээ!!!

Wednesday, December 21, 2011

Tuesday, December 20, 2011

Japanese hot spring

Ziag ziag...

Saya hagas butensainaar hoid zug ruu Gunma gedeg gazar luu usand orohoor yavj irev...

Baragtai bol us tsasand ordoggui manii huvid, usand orohoor yavna gedeg chini barag l Xmas, shine jil.

Boon bayar bolno biz dee ene chini?

Ene udaad yuu ch bolson 8-uulaa yavav.
Ex x 3, bi, manai neg naiz + tuunii b.f, bas neg naiz bolon tuunii b.f, bas neg naiz + neg tanihgui 25tai jaal.



Baahan tanihgui hosuud, huuchin hosuudtai yavsan, ter 25-tai jaald muuhai baisan baih gej bodood baigaa yum, gehdee yaadag yum te???

Za ter ch yaahav.

Usand orohod goyo yum ni yuu ve geheer.... Tanihgui humuusiin boojgoo zondoo ih harah bolomjtoi gedeg baidal!

Zaluuhan huuhduud ch irsen baisan, medeej golroostei,,,
Baahan uuj, baahan usand orj, baahan zaluu gulurch baigaad harisan, goyo bailee shuu!

Hervee Yapond irvel, iim Japanese Hot Spring-d neg orj uzeerei!

Uneheer biye amraad goyo.









Friday, December 09, 2011

Los Angeles

Зиаг зиаг...

Бичихгүй бол мартчихна гээд худлаа үнэн ч гэсэн үргэлжлүүлээд бичихээс, ккк
Сан Франциско-д 2 хоног Особу жаал, мөн тэндэхийн сайхан залуу 2-оор бөөцийлүүлчихээд, 2 дахь өдрийн өглөө Лос Анжелес явав.

Нээх лаг мундаг дарга марга шиг, өглөө нь лимузингээр онгоцны буудал хүргүүлээд, Фөрст Класс-аар Лос Анжелес.

Билетэн дээрх үнийг нь харсан, үнэн утгагүй үнэтэй байдаг юм байлээ...
Сан Франциско-гоос Лос-Анжелес ороход нэг цаг гаруйхан л ниснэ.
Жирийн үед билет авахад 2 талдаа бараг 200 орчим доллар байсан бил үү? (нодлин нисч байсан юм).

Тэгсэн, фөрст классын билетний үнэ нь 3360 доллар гэж авсан...
муужирмаар.

Тэгээд хамгийн гол нь, Америкийн онгоцны компани (Делта) болохоор, үйлчилгээ гэж нойль!
Лаунж байхгүй, суудал нь л өргөн болохоос, онгоцны үйлчилгээ гэж авах юмгүй энэ тэр.

Тэгээд хамгийн гол нь нисэх гэж өчнөөн хоцорно.
Би энэ Делта Эйрлайнд 4-5 удаа л сууж үзсэн байх, тэгэхэд хүний урманд ганц удаа цагтаа нисч байгааг нь харж байгаагүй гээд л бодчих.

Америкийн эйрлайнүүдаас, Виржин Амэрика, Амэрикан Эйр 2 л хамгийн гайгүй санагдсан, гэхдээ ер нь явж явж Азийн онгоцны компаниунд хамгийн дажгүй юм шиг санагддаг юм. 
АНА, ЖАЛ, Сингапур Эйр гээд л.

Үгүй ядахдаа манай МИАТ хүртэл Делтагаас бол хамаагүй дээр байх.

За тэр хадуурах яахав.
Онгоцонд суунгаа, хөөрхөн сээгсий онгоцны ачаа зөөгч энэ тэрийг хулгайгаар зургийг нь аваад амжилгүй яахав тэ??



Зиаг ингээд, Лос Анжелес.
Мэдээж энэ удаад *ВИП* байсан болохоор, онгоцны буудлаас лимузингээр тосуулж аваад мийтинг лүүгээ марш.
Хөрөнгө оруулагчтай мийтинг хийчихээд, тэгээд энэ өдөр өөр хийх юм байхгүй, буудал руугаа марш.


Уг нь *Претти Вүман* дээр гардаг *Фор Сийзонс Беверли Вилшайр* гэдэг буудалд буух ёстой байсан боловч, энгийн өрөө нь дуусчихсан, ганцxан Сүйт өрөө л үлдсэн байна гээд, тэр нь хоногийн 820 доллар гэнэ...

(Aldartai Four Seasons Beverly Wilshire)


Би ч яахав, компанидаа хайртай, асар зардал хэмнэдэг хүн болоод, даруухан аашлаад *Беверли Хилтон* гэдэг газар болгочихсон, одоо жоохон харамсаад байгаа юм.
Боломж олдсон дээр нь жоохон Претти Үменддэг байж гээд...


Ядаж л тэгсэн бол, гудамжнаас хөөрхөн биеэ үнэлдэг залуу энэ тэр авчирч байгаад тэ? ккк



(Ene minii buusan Beverly Hilton-y oroo)

Буудалдаа буусан, манай лимузин ч яахав *танд бид өнөөдөржингөө үйлчилнэ* энэ тэр гээд байсан, даанч би угийн даруухан юм болохоороо явуулчихсан.
Ямар, ажлын газартай холбоотой лимузингээр гэй бар хэсээд байлтай биш дээ энэ чинь тэ?

Буунгуутаа, Хан, Фэйс болон Лос-д байдаг галзуу хүүхэд гуравтай холбоо барив.

Орой нь очоод, Хан-тай хамт жаал ийм гоё бөөн шинэ жилийн настртай газруудаар болзоотсон юм байна.





Тэгчихээд, нөгөө 2-тойгоо нийлж аваад, гэй клаб руу марш биз дээ?

Гэхдээ жоохон ядарчихсан байсан болохоор жаал даруухан байсан, хүмүүс миний намба суусаныг л гайхаад байсан...  Аргагүй ш дээ тэ?  Хүн чинь таргалаад, нас нэмэгдэхээр намба суулгүй яахав?

Нээрээ Лос-ын клабт байхад нэг хөгжилтэй юм тохиолдсон юм байна.
Фэйс эд нар, нэг Монгол залууг гэй байх аа гээд л таамаглаад яриад байсан юм.
*Тийм ч хүүхэн ингэж найраад* энэ тэр гэдэг хирнээ, тэр яг гэй байх гээд л хов живэнд дуртай манай ангийхан ангалзаж ирээд л лаг ярьж байсан юм.

Тэгсэн, гэй клабуудтай газар очсон чинь нөгөө хүнтэйгээ халз тулгардаг байгаа, ккк.
Нөгөө ах чинь ч биднуусыг харангуутаа зугтаачихсан...

Хайж янз бүрийн клабууд орчихоод за даа энэ ч баригдахаа өнгөрсөн байна гэж бодоод байж байсан чинь,  сайн хүн санаснаараа гэдэг шиг, нөгөө ах чинь яг бид нарын *нарлаад* сууж байсан газрын тэрүүгээр зам гараад явж байдаг байгаа???

Би мэдээж хойноос нь гараад гүйчихнэ биз дээ?

Очоод л *сайн байна уу та* гэсэн нөгөөх чинь эхлээд миний хэлсэнийг ойлгохгүй байгаа юм шиг царайлаад цаашаа харж байна.

*Та Монгол биз дээ тэ?  Энд бид хэд ууж байгаа юм, адилхан Монгол хүмүүс байна даа, ганц хоёр аяга пиво ууя* гээд л би найрна биз дээ?

*Ан, би энд хэдэн найзуудтайгаа ирсэн байсан юм* (ганцаараа явж байсан байж, ккк) гэнэ ээ.

*Ан тийм үү! Гэхдээ найзууд чинь явчихсан юм бол, одоо бид хэдтэй хамт жоохон юм уучихья л даа!* гээд л зүтгэчихэв

*Ан, харин найзууд харьчихаад.  Тэр баранд нэг хүүхэн найрсан чинь, надаар зүгээр л уух юм авахуулах гэсэн баагий байлээ* гээд л булзааруулсан юм аа ярисаар, нөгөө ах чинь.

Хөөрхөн санагдаад, ккк.

Тэгээд би энэ тэр өөрийгөө гомо гэж огт хэлээгүй байсан чинь
*Би гомо биш л дээ, гэхдээ тийм хүмүүсийг ойлгодог* гээд л ярьж байна

*Тийм тийм, тэгэлгүй яахав! Энэ чинь Америкийн, тэгээд бүр Лос Анжелест байгаа хүн тийм байлгүй дээ.  За тэгвэл хамт нэг аяга пиво уучья тэ?* гээд л би үргэлжлүүлэн шаналгасаар хамт уухаар болсон.

Дагуулаад нөгөө хэд дээрээ очсон, нөгөө хэд ч яахав, хүн муутай юм болохоороо (ккк) *Та энд юу хийж явж байгаа юм* гээд л жоохон ичээж шалгаасан шиг.

Тун хөгжилтэйгөөр үдшийг өнгөрөөгөөд, клуб хаагдах 2 цагийн үед манай зочид буудал руу явсан.
Клуб дотор нээрээ 2 лаг хөөрхөн латин хүүхдүүд гого бой хийж байсан, би мангартаад, зураг авахаа мартчихсан байлээ...

Америк гэхдээ нэг гоё юм нь 1 доллар нь цаасан мөнгө.
Мөнгөө задалж байгаад л гого бой-ийн гага-луу нь 1-1ээр нь шургуулангаа илж таалж үзээд л, ёстой нэг *сэвжээ унжуулсан хөгшин таагай* маягаар жаал баясаж авсан.

Тэд нарт нэг хэдэн дойлуур атгуулчихвал ер нь бол дагаад хүрээд ирж магадгүй байрын хүмүүс байлээ.
Манай стрэйт ах ч гэсэн, тэр гого бой-уудыг харахдаа бол нэг их дургүйцэхгүй байсан, ккк.



Харин нэг ийм драг күйн маягийн хүн хажууд нь ирж суусан чинь их эвгүйцэж байлээ.

За тэгээд буудалд очиж жаал пиво уучихаад, би ч маргааш өглөө нь эрт нислэгтэй, манай ангийнхан ч маргааш нь ажилтай гээд 3 мурав жоохон өнгөрөөгөөд тарсан.

Маргааш нь тэгээд Япон луугаа марш.

Нэг тиймэрхүү, нэг иймэрхүү Америкийн бизнес трип байлаа.

Конец Филма