Японд газар хөдлөөд бөөн юм болж байгаа талаар манайхан телевиз, мэдээгээр зөндөө үзэж байгаа байх.
Өчигдөр ажил дээрээ сууж байсан чинь хөдөлсөн, эвгүй л юм билээ.
17 долоон давхарт сууж байсан, доороос цохиж байгаа юм шиг болсоноо, тэгээд байшин чинь найгаад л.
Эсрэг талынхаа байшинг харсан чинь, 2 байшин хоорондоо холдож ойртоод л, эвгүй харагддаг юм билээ.
Гэхдээ газар хөдлөлт нь ч яахав, угаасаа тэр талаараа технологи нь хөгжсөн газар (хэрвээ Япон биш, өөр газар байсан бол бүр эвгүй байх байсан байх), харин тэр Цунами чинь л аймаар юм билээ.
Яаж ч сэргийлэх аргагүй, зугтаах хугацаа ч байхгүй (2 цаг 50 минут хавьцаа газар хөдөлсөн, 3 жоохон өнгөрөөгөөд цунами тэр хамаг байшин машины хамаад аваад явчихаж байлээ.. )
За тэр ч яахав, угаасаа хүмүүс харж байгаа зүйл.
Огт өөрөөр, Монголчуудынхаа, Монголын хэвлэл мэдээллийнхний хийж байгаа зүйлийг хараад жоохон уур хүрээд сууж байлаа.
Бусдад ямар сэтгэгдэл төрүүлэх талаараа бодох ухаан байна уу энэ чинь?
Иргэдээ аюулгүй газар луу нүүлгэх, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах бол мэдээж чухал асуудал, хийх ч ёстой асуудал.
Тэрэндээ биш, харин, хэзээ ямар сигнал гадагш нь хэлэх вэ гэдэг тал дээрээ манайхан нойль юм аа!!!
Монголоос бусад улсууд, Японд материалын болон хүн хүчний (арми гэх мэтээрээ) тусламж үзүүлэхээ хамгийн түрүүнд мэдэгдсэн байгаа бол, эсрэгээрээ хүнээ татаж авах талаар одоохондоо хэн ч дуугарч эхлээгүй байгаа юм. Мэдээж, твиттер гэх мэтээр хүмүүстээ *энэ утас руу холбогдоно уу* гэсэн мэдэгдэл бол хийсэн байгаа боловч.
Энэ нь хүмүүсээ тоодоггүйдээ бол биш, харин юуг хэзээ хийх вэ гэдгээ мэдэж байж хийж байгаа зүйл юм.
Гэтэл манайх.
Тусламж үзүүлэх талаараа өөрсдийгөө илэрхийлж ч амжаагүй байж, хамгийн түрүүнд ярьж эхэлж байгаа зүйлс нь 1) иргэдээ татах 2) улс орныхоо газар шороог түрээслэх үү үгүй юу гэсэн хэрүүл!!!
Зүгээр айлаар бодьё л доо.
Хүүхдээ тэр айлд байлгаж байсан гэж бодьё.
Тэр айлд нь гал түймэр боллоо гэе. Нөгөө айлдаа туслая бария, галыг чинь унтраая гэж ярихаасаа өмнө, шууд л хүүхдээ татаж авна, гэртээ танайхыг байлгана байлгахгүй гээд яриад унавал ямар санагдах бол??
Угаасаа одоо хүнээ татаж авах гэлээ гээд, нийтийн тээвэр олигтой хөдлөхгүй байгаа үед, хүмүүсийнхээ эрүүл мэнд байгаа эсэхийг ч тодорхойлж чадаагүй байж хүмүүсээ татаж авна гэж яриад унах утга байхгүй, дэндүү эртэдсэн хэрэг мэт!! Тийм зүйл ярих бол, жоохон юм тайвширсан хойно оо, хамгийн гол нь ядаж туслах дэмжих талаар өөрсдийгөө илэрхийлчихээд хийх хэрэгтэй болов уу гэж бодогдож байна.
За тэгээд тэр газраа түрээслэнэ түрээслэхгүй гээд хэрүүл хийгээд байгаа талаар.
Япончууд нь газраас чинь түрээслэмээр байна гэж юм яриагүй байхад нь учиргүй яаран барин тийм хэрүүлээ хийж эхлэх нь ямар учир утгатай, үр ашигтай болохыг огтоос ойлгохгүй байгаа юм.
Жоохон хүүхдүүд, том хүн чихрийг нь булааж авна гээгүй байхад учиргүй айгаад нуугаад, уурлаад байдагтай яг адилхан мэт.
Уг нь аль ч асуудлууд нь тус тусдаа чухал, бодолцож үзэх ёстой зүйлүүд мөн боловч, хэзээ тэрнийгээ яаж илэрхийлэх вэ гэдэг талаараа огтхон ч бодолцолгүй ийм зүйлс яриад унах нь арай л дэндүү, мэргэжлийн бус юм шиг.
Мэдээлэл ийм хурдан дэлгэрдэг болсон цагт, энэ бүхэн дууссаны дараа *Монголчууд ч хүн муутай юм байлээ дээ, тусламж үзүүлнэ ч гэж хэлээгүй байхдаа л хүмүүсээ татаж авна, өөрийнхөө газар нутагт хүн суулгахгүй гэж яриад унаж байсан* гэсэн сэтгэгдэл төрүүлэх яавч олиг байхгүй болов уу. Нэн ялангуяа, өөрсдөө тэгж бодоогүй байсан хирнээ шүү!
Монголчууд уг нь бүгд л Япон гайгүй өнгөрөөсэй, Японы төлөө залбирч байна гэсэн сэтгэгдэлтэй байгаа хирнээ, ердөө л хэлэх зүйлийнхээ дарааллыг буруу хэлсэнээс болоод тийм сэтгэгдэл төрүүлнэ гэдэг бол арай л дэндүү харамсалтай хэрэг мэт.
Дааганаас унаад гэмтдэггүй, даравгараасаа болж гэмтдэг гэдэг дээ?
Бодож байгаа зүйлээ хэлэхгүй байх, дуугүй байх гэдэг зүйлийг суралцах хэрэгтэй мэт.
Нэн ялангуяа онцгүй сэтгэгдэл төрүүлж магадгүй зүйлийн талаар!!
Тиймэрхүү зүйл санаанд ороод сууж байлаа.
За тэр ч яахав.
Нээрээ зурагтаар газар хөдлөлт хүчтэй болсон газрын нэрийг *Мияги* гэж зарлаж байгаа бол, энэ нь Сэндай гэдэг газрын ойр хавь гэдгийг тайлбарлаж өгөх хэрэгтэй болов уу.
Бас, Монголчууд, Чиба, Ибаракид их байдаг гэж байсан болохоор, тэр зүг рүү байдаг Монголчуудад санаа зовж байна.
Кёото, Осака, Токио, Фукуока гэх мэтийн газруудад амьдардаг Монголчууд бол гайгүй байх гэж бодож байна.
hi hello
3 hours ago


