Зиаг зиаг...
Энэ зуны аялал маань Тайван явсанаар өндөрлөж байх шив дээ.
Нэгдэхээс, шинэ ажилдаа явж эхэлнэ, яаж үхнэ ээ, хэхэ.
Энэ зун харин нилээд идэвхтэй явж ирэх шив дээ.
Японыг, Монголыг оролцуулаад 8 улс, 14 хот/тосгон/газар, дор хаяж 20 орчим залуу (лол).
1. Шанхай (Хятад. Нөү сээгэс)
2. Окинава (Япон, 2 Сээгэс)
3. Сөүл (Солонгос, 2 Сээгэс)
4. Улаанбаатар (Монгол, Нөү сээгэс)
5. Хөвсгөл (Монгол, Нөү сээгэс)
6. Бангкок (Тайланд, зөндөө сээгэс)
7. Пукет (Тайланд, 1 сээгэс)
8. Сеам Рийп/ Анкор Ват (Камбуж. 1 сээгэс)
9. Оотакэ (Япон, нөү сээгэс)
10. Сан Франциско (Америк, нөү сээгэс)
11. Лос Анжелес (Америк, нөү сээгэс)
12. Тайпэй (Тайван, 6 сээгэс)
13. Тайнан (Тайван, 1 сээгэс)
14. Каошүн (Тайван, 1 сээгэс)
Хүнд хоногийн тоо, хоолны хэмжээ байдаг гэдэг шиг, сээгэсийн тоо бас анхнаасаа тогтоосон тоотой байдаг бол, энэ зун нилээд гамгүй хэрэглэх шиг л боллоо, хэхэ. Үгүйээ, гэхдээ яахав тэ???
Явсан газруудаас аль нь илүү таалагдсан гэнэ ээ?
Мэдээж аль олон сээгэс хийж чадсан газарууд нь!! (лол)
Худлаа худлаа.
Ер нь бүгд таалагдсан. Бүгд өөр өөр сайн талуудтай гэх юм уу.
Гэхдээ би, Америк, Европоос илүү Азийн улсуудад дуртай юм гэдгээ энэ удаад илүү сайн мэдрэв. Ядаж байхад л залуучууд нь миний сонирхолыг татахаар, гоё хоолтой, хямдхан, олон талтай, тэгээд илүү чөлөөтэй!!!! (Энэ үнэн шүү!!!)
Америк ч гэсэн мэдээж маш сонирхолтой, хөгжилтэй байсан л даа, гэхдээ the credit goes to our bloggers (Osobu, Ershuu, My name is here, Eric, Khan and others), not to the country itself!!
Мэдээж тухайн улсад нь удаан амьдарч үзээгүй байж, ийм тийм гээд шүүмжлэх, санал хэлэх эрх надад байхгүй л дээ. Гэхдээ анхны сэтгэгдэл гэдэг бас л чухал шүү дээ тэ??
Америк анх удаа явж байгаа биш ч гэсэн, энэ удаа очоод Америкийн талаар төрсөн ерөнхий сэтгэгдэлүүд нэг иймэрхүү:
- ХҮМҮҮС Нь БҮДҮҮЛЭГ !
Нэн ялангуяа тэр хүмүүст үйлчилж байгаа хүмүүс гэх мэт. Өөрсдөө бол ”Being frank and friendly" гэж бодож байгаа байж магадгүй л юм, гэхдээ анх Америкийн хилээр ороод л уур хүрч эхэлсэн.
Та нар "Please" / "Would you"/ "May I" гэх мэтийн анхан шатны эелдэг хэллэг мэддэггүй юм уу? гэж ирээд л...
Үйлчилгээний хүмүүс нь ийм үг хэрэглэхгэй болохоор нээх тушаагаад ч байгаа юм шиг, загнаад ч байгаа юм шиг, зандраад ч байгаа юм шиг эвгүй юм билээ... Ядаж байхад чанга чанга дуугарахыг нь яана??
- ДЭНДҮҮ СТАНДАРТЧЛАГДСАН, БАРИГДМАЛ
Сан Франциског, Дэлxийн гэй нийслэл энэ тэр гээд л айхтар өргөмжлөөд байдаг даа?
Гэй хүн амын тоо, гэй хүн амын нийтэд эзлэх хэмжээ, гэй түүх гэх мэтийг нь авч үзвэл үнэн байх. Гэхдээ надад бол жоохон уйтгартай санагдсан нь бас үнэн.
Цагаанаа жаалын *Gay is the new straight* гээд нэг бичлэг бичсэн байсан даа?
Тэр яаг тэр чигээрээ хэрэгжиж байгаа газар гэх юм уу даа??
Гэй хүмүүс нь бас нэг хүмүүсийн олонх, мажорити болчихсон л болохоос биш, нөгөө хуучинсаг, майноритиг хүлээж авдаггүй АМЕРИК сэтгэхүй бол тэр хэвээрээ л юм шиг.
Америкчуудын шашиных нь, хүмүүжлийнх нь хуучинсаг чанар нь (консерватив), өрсөлдөөнт орчиноос болсон түрэмгий, хэт өөрийнхөөрөө зүтгэх чанар (self assertiveness/ uppity) 2 аягүй мундаг хосолсоны л нөлөө болов уу.
Тэгээд, өнгөн дээрээ бусдыг хүлээж авдаг юм шиг харагдах ёстой гэсэн сэтгэхүй бас байгаа болохоор, рэйсизм, дискриминэйшн нь илүү гүнзгий, илүү муухай шатандаа орчихсон байх магадлал өндөр ч юм шиг...
За, бусдыг хүлээн зөвшөөрөхгүй, түрэмгий, хуучинсаг байж болно л доо.
Хамгийн гол нь ихэнх хүмүүс нь юм үзээгүй, бүдүүлэг, харанхуй. (Энэ ч аль ч нийгэмд тийм л дээ. Хүмүүсийн 20 хувь л бүтээлч, шинээр сэтгэдэг, үлдсэн 80 хувь нь мунхаг байдаг байх).
Зүгээр л энгийн жишээ хэлэхэд, чи дэлхийн хаагуур ч хэсээд явсан, Америк жуулчин асар цөөхөн, харин Европ ч юм уу, бусад улсын хүмүүс их дайралддаг даа? Энэ нь, Америкаасаа гадагшаа улс байдагийг мэддэггүй, ойшоодоггүй Америк хүмүүсийг харуулсан сайн жишээ болов уу.
Тэр нь Гэй орчинд орсон чинь, Холливудээр тархиа угаалгачихсан хүмүүс болчихсон. Дисконд нь орно, явж байгаа хөгжим нь бүгд МАДОННА, КАЙЛИ, ГАГА гэсэн цөөхөн хэдэн хүмүүс! Мэдээж, эдгээр дуучид асар мундаг, би ч гэсэн сонсдог.
Гэхдээ, энэнээс өөр хөгжим, өөр зүйл байдаг гэдэгийг мэддэг ч үгүй, мэдэхийг ч хүсдэггүй хүмүүс олон болов уу гэж санагдсан...
Гэй хүмүүс нь ч гэсэн, нэг хэвэнд цутгачихсан юм шиг, богинохон үстэй, бакь биетэй, төстэй хувцас өмссөн ч гэдэг юм уу тэ??? Мэдээж, гоё залуус л байгаа юм л даа. Гэхдээ бүгд тийм болохоор, нэг тийм БӨӨЛЖИС ЦУТГАМААР санагддаг юм билээ...
Ийм ч утгаараа, би харин, илүү уян хатан сэтгэхүйтэй, тэгээд дээрээс нь хүн амын бүтээлч 20 хувьтай уулзаж учирахад амархан Монголд төрсөндөө их баяртай байдаг юм. Ямар азаар, Америк улсад төөрч яваад төрчихөөгүй юм тэ???
Зиаг тэр Америкийг муулах ч яахав.
Хамгийн сүүлд явж ирсэн Тайван.
Тайваны юунд нь дуртай вэ гэхээр, бусдыг (гадаад дотоод, нарийн бүдүүн) хүлээж авах чадвар асар сайтай хүмүүстэй, бусдыг сонирхдог гэсэн чанар, тэгээд дээрээс нь залуучуудынх нь царай таалагддаг юм.
Өмнөд азийнхан нэг тийм НҮД ХӨМСӨГ сайтай боловч, САРМАГАР ХАМАР, ДАРВАГАР УРУУЛтайдуу байдаг даа?
Хойд азийнхан (Монгол, Солонгос гэх мэт) болохоор эсрэгээрээ, нүүрний ерөнхий хэлбэр сайтай боловч, ШИНГЭХЭН ХӨМСӨГ, ОНИГОР НҮДтэй байх нь их юм шиг санагддаг юм. Мэдээж бүх хүн нь тийм биш л дээ.
Тайван болохоор, анхнаасаа байсан өмнөд Ази зүгийн царай (Уугуул Тайван), сүүлд нь очсон хойд Ази зүгийн царай (Хятад) 2 аягүй сайн нийлж уусаад, нүд хөмсөг сайтай, тэгээд галбир сайтай нүүр/хамар/үрүүлтай хүн ихтэй болчихсон юм шиг байгаа юм.
Мэдээж, АНДУУРААД, Онигор нүдтэй, хөмсөг байхгүй, тэгээд дарвагар уруул, сармагар хамартай хүн ч хааяа байна л даа, хэхэ.
Зиаг ямар ч байсан тэгээд, царайлагдуу ЗАЛУУЧУУД (хүүхнүүд нь яагаад ч юм царай муутай. Бодвол хүүхнүүд илүү их АНДУУРДАГ юм байлгүй?? лол) ихтэй болохоор их аятайхан. Ядаж бүгд цэрэгт явдаг болохоор, гоё биетэй.
Тэгээд өөрсдөө дүрлэгэр нүд хөмсөгтэй, гоё биетэй болохоор ч тэр үү, мань мэтийн онигор нүдтэй, бүдүүн мүдүүн хүмүүс тодорхой хэмжээний эрэлт ихтэй юм билээ (лол). Дайверсити-г хүндэлдэг гэж ойлгож байна (хэхэ)
Зиаг ямар ч л байсан, асар хөгжилтэй гоё явсан, гэхдээ хөгжилтэй зүйлийг тайлбарлаж бичих хэцүү болохоор, ингэсгээд өндөрлөе байз, хэхэ.