Зиаг зиаг, омнибус ч бил үү, омикрон ч бил үү нөгөө ДОХ-той нөхцчихсөн биируус нь гараад будаа болгож байгаа сурагтай тэ...
Ээ л дээ, амьсгалын замаар энэ тэр гэж байхаар зүгээр л уламжлалт аргаар нь наад ДОХ-ыг чинь авчихья л даа энэ тэр гээд хүмүүсийн сандралдаж гүйлдэж байгааг...
Нээрээ л гэхдээ тэр уламжлалт арга маргыг нь хэрэглэмээр л байна шд...
Монголд байхаар уламжлалт байтугайг нь хийх нөхцөл нь бүрдэхгүй, хэзээ энэ хил мил нь нээгдэж галуу шувуу, гадагаад боорцогны мах амтлах юм болдоо гээд мөрөөдөөд сууж байсан, одоо бүр тэр нь ч худлаа болж байх шиг байна.
Ядаж байхад энэ корона чинь тусахаар юмны амт үнэр мэдэгдэхгүй болоод юу ч идсэн гондом амтагддаг болчихдог гээ биз дээ.
За тэр хорооноо морооноо ч яахав.
Өнөөдөр чинь нээрээ олон улсын дэлхийн ДОХ-ын өдөр (World AIDS day) юм байна шд.
1988 оноос хойш ДОХ гэдэг өвчний талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, энэ өвчний талаарх буруу ойлголтуудыг арилгах зорилготойгоор зохиож байгаа өдөр юм байна.
Энэ жилийн энэ өдрийн сэдэв нь End inequalities. End AIDS. End pandemics. (UN) Ending the HIV Epidemic: Equitable Access, Everyone’s Voice
гэж байна.
Эмчилгээ хийхээр үхэхээ больчихсон өвчин гээд, эсвэл PreP, PeP зэрэг эмнүүдээр урьдчилан сэргийлдэг болчихсон гээд хүмүүс ерөнхийдөө энэ өвчний талаар нэг их тоохоо больчихсон нь эргээд өвчлөл ихсэх нэг өнцөг болчихсон мэт.
Bayabaga ажаа эртээр ярьж байна лээ, Нью Йоркд амьдарч байхдаа нэг залуу хүүхэдтэй бавалцах болоод, гондом гаргаад ирсэн бараг хоцрогдсон бүдүүлэг, үлэг гүрвэлийн эрэний амьтнаараа дуудуулсан гээд...
Одоо Америкт ихэнх хүмүүс PreP хэрэглэдэг болчихсон, тэгээд бэлгэвч ер нь хэрэглэхээ больчихсон юм байх...
Монголд бас PreP ороод ирчихсэн. Сайн зүйл л дээ, өөрийгөө хамгаалах нэг хэрэгсэл нэмэгдэнэ гэдэг. Гэхдээ эсрэгээрээ яг тэр эмийг журмын дагуу нь уугаад өөрийгөө хамгаалаад явдаг нь хэд ч байдаг юм бол, бас тэгээд ХДХВ биш ч гэсэн бусад бэлгийн замын өвчнүүдийг авах эрсдэл гээд бас давхар асуудлууд байгаа мэт...
Өнөөдөр тэгээд Yahoo news харж байсан, Японд ямар ч байсан ХДХВ-ийн халдвар их хэвээр байгаа юм байна. Их байх их байхдаа, тэр халдварын 27% нь ДОХ болсон хэлбэрээр олдож байна гэхээр бас л гамшигийн төвшинд байсаар байгаа хэвээр мэт...
Тэгээд дээрээс нь ялгаварлан гадуурхалт их хэвээрээ л байгаа мэт...
Би л эргэн тойрноо санаж байхад..
Японд 5meo гээд секс драг анх оруулж ирсэн нэг Япон залуу байсан юм. Тэр эмийг хэрэглэхээр хэт мэдрэмтгий болдог гээд гэй залуучууд ихээр хэрэглэдэг байсан, гэхдээ тэр эмийг хэрэглэхээр хүн элийрчихдэг болохоор юун гондом мондом гээд ХДХВ авах нь ихэссэн гол шалтгааны үүсгэсэн хүн байсан юм.
Мань хүн өөрөө ч бас ХДХВ авчихсан байсан. Тэгээд хаана ч явсан хүн болгон хажуугаар нь зөрөхдөө "муу хар ДОХ-ын үүр” энэ тэр гэж байнга доромжилдог, тэгээд сүүлдээ өөрөө амьдрах хүслээ алдаад эмээ уухаа болиод 37 насандаа нас барж байж билээ. Гэхдээ өөрийнхөө оршуулгыг битгий гуниглаарай, парти хийж тэмдэглээрэй гэсэн гэрээслэл үлдээсний дагуу 2007 онд нэг парти зохион байгуулж байсан...
Бас өөр Япон найзуудтайгаа юм яриад сууж байхад, хөндлөнгөөс шоолсон маягаар юм ярьдаг л байлаа. Тэр тэр ДОХ тусчихсан, тэгээд эрүүл мэндийн даатгалгүй болохоороо эм авч чаддаггүй, аман дотор нь үүсчихсэн хөгцөө чимхлүүлээр авч хаячихаад эргээд уугаад суудаг энээ тэрээ гэж ярьдаг ч юм уу. Маниусын хувьд инээгээд хов жив ярьж байгаа мэт боловч, цаад хүмүүсийн хувьд ханиадам, тэгээд тэгж ярьдаг энэ тэрийг нь тэр хүмүүс нь өөрсдөө сонсвол ямар байх вэ гэх мэт.
Эцсийн эцэст энэ чинь зүгээр л нэг өвчин шүү дээ гэдэг зүйлийг ойлгох хүртэл бас болоогүй л байгаа юм шиг...
За за нээх лаг өөрөө юм сайн мэддэг юм шиг баахан илүү дутуу чалччихлаа.
Нэг иймэрхүү нэг тиймэрхүү.