Wednesday, December 01, 2021

ДОХтой нөхцсөн биирүүс

Зиаг зиаг, омнибус ч бил үү, омикрон ч бил үү нөгөө ДОХ-той нөхцчихсөн биируус нь гараад будаа болгож байгаа сурагтай тэ...

Ээ л дээ, амьсгалын замаар энэ тэр гэж байхаар зүгээр л уламжлалт аргаар нь наад ДОХ-ыг чинь авчихья л даа энэ тэр гээд хүмүүсийн сандралдаж гүйлдэж байгааг...

Нээрээ л гэхдээ тэр уламжлалт арга маргыг нь хэрэглэмээр л байна шд...

Монголд байхаар уламжлалт байтугайг нь хийх нөхцөл нь бүрдэхгүй, хэзээ энэ хил мил нь нээгдэж галуу шувуу, гадагаад боорцогны мах амтлах юм болдоо гээд мөрөөдөөд сууж байсан, одоо бүр тэр нь ч худлаа болж байх шиг байна.

Ядаж байхад энэ корона чинь тусахаар юмны амт үнэр мэдэгдэхгүй болоод юу ч идсэн гондом амтагддаг болчихдог гээ биз дээ. 

За тэр хорооноо морооноо ч яахав.

Өнөөдөр чинь нээрээ олон улсын дэлхийн ДОХ-ын өдөр (World AIDS day) юм байна шд.

1988 оноос хойш ДОХ гэдэг өвчний талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, энэ өвчний талаарх буруу ойлголтуудыг арилгах зорилготойгоор зохиож байгаа өдөр юм байна.

Энэ жилийн энэ өдрийн сэдэв нь End inequalities. End AIDS. End pandemics. (UN) Ending the HIV Epidemic: Equitable Access, Everyone’s Voice

гэж байна.  

Эмчилгээ хийхээр үхэхээ больчихсон өвчин гээд, эсвэл PreP, PeP зэрэг эмнүүдээр урьдчилан сэргийлдэг болчихсон гээд хүмүүс ерөнхийдөө энэ өвчний талаар нэг их тоохоо больчихсон нь эргээд өвчлөл ихсэх нэг өнцөг болчихсон мэт.

Bayabaga ажаа эртээр ярьж байна лээ, Нью Йоркд амьдарч байхдаа нэг залуу хүүхэдтэй бавалцах болоод, гондом гаргаад ирсэн бараг хоцрогдсон бүдүүлэг, үлэг гүрвэлийн эрэний амьтнаараа дуудуулсан гээд...

Одоо Америкт ихэнх хүмүүс PreP хэрэглэдэг болчихсон, тэгээд бэлгэвч ер нь хэрэглэхээ больчихсон юм байх... 

Монголд бас PreP ороод ирчихсэн.  Сайн зүйл л дээ, өөрийгөө хамгаалах нэг хэрэгсэл нэмэгдэнэ гэдэг.  Гэхдээ эсрэгээрээ яг тэр эмийг журмын дагуу нь уугаад өөрийгөө хамгаалаад явдаг нь хэд ч байдаг юм бол, бас тэгээд ХДХВ биш ч гэсэн бусад бэлгийн замын өвчнүүдийг авах эрсдэл гээд бас давхар асуудлууд байгаа мэт...

Өнөөдөр тэгээд Yahoo news харж байсан, Японд ямар ч байсан ХДХВ-ийн халдвар их хэвээр байгаа юм байна.  Их байх их байхдаа, тэр халдварын 27% нь ДОХ болсон хэлбэрээр олдож байна гэхээр бас л гамшигийн төвшинд байсаар байгаа хэвээр мэт...

Тэгээд дээрээс нь ялгаварлан гадуурхалт их хэвээрээ л байгаа мэт...

Би л эргэн тойрноо санаж байхад..

Японд 5meo гээд секс драг анх оруулж ирсэн нэг Япон залуу байсан юм. Тэр эмийг хэрэглэхээр хэт мэдрэмтгий болдог гээд гэй залуучууд ихээр хэрэглэдэг байсан, гэхдээ тэр эмийг хэрэглэхээр хүн элийрчихдэг болохоор юун гондом мондом гээд ХДХВ авах нь ихэссэн гол шалтгааны үүсгэсэн хүн байсан юм.

Мань хүн өөрөө ч бас ХДХВ авчихсан байсан. Тэгээд хаана ч явсан хүн болгон хажуугаар нь зөрөхдөө "муу хар ДОХ-ын үүр” энэ тэр гэж байнга доромжилдог, тэгээд сүүлдээ өөрөө амьдрах хүслээ алдаад эмээ уухаа болиод 37 насандаа нас барж байж билээ.  Гэхдээ өөрийнхөө оршуулгыг битгий гуниглаарай, парти хийж тэмдэглээрэй гэсэн гэрээслэл үлдээсний дагуу 2007 онд нэг парти зохион байгуулж байсан...

Бас өөр Япон найзуудтайгаа юм яриад сууж байхад, хөндлөнгөөс шоолсон маягаар юм ярьдаг л байлаа. Тэр тэр ДОХ тусчихсан, тэгээд эрүүл мэндийн даатгалгүй болохоороо эм авч чаддаггүй, аман дотор нь үүсчихсэн хөгцөө чимхлүүлээр авч хаячихаад эргээд уугаад суудаг энээ тэрээ гэж ярьдаг ч юм уу.  Маниусын хувьд инээгээд хов жив ярьж байгаа мэт боловч, цаад хүмүүсийн хувьд ханиадам, тэгээд тэгж ярьдаг энэ тэрийг нь тэр хүмүүс нь өөрсдөө сонсвол ямар байх вэ гэх мэт.

Эцсийн эцэст энэ чинь зүгээр л нэг өвчин шүү дээ гэдэг зүйлийг ойлгох хүртэл бас болоогүй л байгаа юм шиг...

За за нээх лаг өөрөө юм сайн мэддэг юм шиг баахан илүү дутуу чалччихлаа.

Нэг иймэрхүү нэг тиймэрхүү.





Monday, November 22, 2021

Үхэл нүдний өмнүүр үзэгдээд өнгөрөх мөч

 За за хийх юм байхгүй байгаа юм чинь энэ жил тохиолдсон нэг явдлаасаа хуваалцая.

Энэ 2 сард би бараг үхэнгээ алдав.


Усанд орчихоод, бүрэн хатаалгүй гарсанаасаа болоод ханиад хүрчихсэн юм.

Миний ханиад ер нь хэд хоног халуурч таардаг, тэгж байгаад гайгүй болдог болохоор тэрэн шигээ л юм бодов.

Хоол идэх дуршил байхгүй (угаасаа ханиад хүрэхээр яаж л дуршил байхав), ойр ойрхон гүйлгэдэг, бөөлждөг тийм л ханиад юм байх ухааны юм бодоод орондоо хэд хоног хэвтсэн юм.

Тэр үеэр надад сонкраны дуу их таалагдаад сонсоод байсан юм л даа.

Тэгээд л халуураад 3 дахь хоног дээр нь өрөөндөө байхад барнаас дандаа энэ дуу яваад байгаа сонсогдоод байдаг, энэ хүмүүс чинь миний сонсоод байсан дууг бүр дахин дахин тавиад байгаа юм байх ухааны юм бодоод л хэвтээд байв.

Бөөлжих, гүйлгэх маань бүр хүндрээд, жорлон орохын хооронд амьсгаадаад, биений хэсэг хэсэг (бөөрний хэсэг, ходоодны хэсэг, зүрх хавьцаа) гэнэт өвдөөд эхэлсэн.  Бас даралт их байгаа юм шиг мэдрэмж төрөөд (толгой, хүзүү хөшөөд), тэгээд даралтны эм уудаг ч юм уу гэж бодсон оо, юу ч болсон шалгаад үзье гээд даралтаа үзэв.

58-80 ч бил үү, бүр байж болохооргүй бага даралттай гарч ирээд (уг нь миний даралт өндөр байдаг юм. 110-160 энэ тэр гээд), энэ аппарат нь худлаа шаагаад байгаа юм байхдаа гэж бодсон ч, ямар ч байсан даралтны эм уухаа больсон юм.  

Тэр нь ч болсон байна билээ.

Нөгөө өвдөлтүүд нь бүр тэсэхийн аргагүй болж өвдөж эхлээд, бүр алхах төдийд яс хугарсан хиртээ өвдөлт болоод эхлэхээр нь за одоо эмнэлэг орсон нь зөв байх гээд өглөөний 4 цагт дүүргийн эмнэлэг оров.

Тэгээд үзүүлсэн, даралт үнэнгээсээ багассан болж таараад, хэрвээ андуураад даралт буулгах эм уусан бол газар дээрээ чад хийх хэмжээнд байсан байна гэдэг оношлогоо авав.  

Тэгээд бусад юмнуудыг нь үзсэн, зүрхний шигдээс болох үзүүлэлтүүд гарч ирсэн, хэзээ л бол хэзээ өнгөрч магадгүй байна гээд дүүргийн эмнэлэгийнхэн бид нар таныг авч чадахгүй, айж байна, эрсдэл ихтэй байна, шууд том эмнэлэг лүү яв гэлээ.

Өглөө 5 цаг гээд 3р эмнэлэг орлоо.  Корона гээд ядаж байхад үздэг газарууд нь тусгаарлагдсан, ПСР өгөх хүртэл тусгаарласан байдалд байна гээд, тэгээд юу ч болсон үзүүлэв.

Зүрхний шигдээсний онош нь ашгүй биш болж таарав.  Эсрэгээрээ архины гүн хордолтын шинж тэмдэг нь зүрхний шигдээс шигээр бас илэрдэг юм байх.

Архины гүн хордолтоосоо болоод элэг нь муудчихсан, элэг муу болохоор тэр нь бөөрөндөө нөлөөлдөг (доор өвдөөд байсан нь бөөр байсан байна лээ), бөөр өвдөхөөр шингэнээ гадагшлуулж чадахгүй, шингэнээ буцаагаад дээш нь гаргачихдаг (бөөлжөөд байсан шалтгаан), эсвэл өтгөн хэлбэрээр гаргадаг (гүйлгээд байсан шалтгаан), бөөлжсөөр байгаад ходоод нь гэмтдэг (ходоод өвдөөд байсан шалтгаан), ходоод өвдөөд байхаар нойр булчирхай нь гэмтдэг, нойр булчирхай гэмтэхээр бүх өвчин зэрэг сэдрээд асар их өвдөлт өгдөг (яс хугарсан юм шиг өвдөөд байсан шалтгаан нь), нойр булчирхайны үзүүр хэсэг нь уушигтай ойрхон байдаг ба, нойр булчирхайны ялгаруулдаг юм нь цаашаагаа уушгаа гэмтээдэг, тэгж гэмтээгээд уушиг устсан байна, уушиг нь устаад доголдоод эхлэхээр зүрхэнд хүчилтөрөгч очихоо болиод зүрх доголдож эхэлдэг (зүрхний шигдээсний шинжилгээ гарсан шалтгаан), зүрх доголдоод, хүчилтөрөгч багасаад ирэхээр тархинд нөлөөлдөг, удвал тархи үхэх аюултай энээ тэрээ гээд ер нь л үхэхэд 3 см дутуу байсан юм байх...

За тэгээд эрчимт эмчилгээнд шууд оров.

Даралт 50 хэд 70 хэд хүртлээ бүүр доошоо орчихсон, амьсгал авч чадахгүй, амьсгалах тоолонд яс хугарч байгаа юм шиг өвдөлттэй, зүрхний пульс нь нэг өсөөд, нэг унаад тетрис шиг юм болчихсон амьтан баахан эм тариа болоод хэвтэв. Уг нь тэр өдөртөө жоохон торгоогоод, маргааш нь гэр лүүгээ гарах ч юм уу, өөр эмнэлэг лүү шилжих юм байх ухааны хөнгөхөн юм бодож очсон юу байхав...

Эмнэлэгт тэгээд эхний өдрөө хэвтэж байхад, баахан өвчин намдаагч тариулсан болохоор жоохон тайвшраад байж байсан, нөгөө сонкраны дуу эмнэлэг дотор хангинаад байх юм, ядаж байхад...

Эхлээд, аан, хэн нэгэн нь энэ дууг тавьчихсан юм байхдаа ухааны юм бодож байснаа, гэнэт, хүүш энэ чинь эмнэлэг шд, хэн л дуу муу тавив гэж анзаараад, хий юм сонсоод байсанаа мэдэж энэ тэр.

Тэгээд жоохон байж байсан, нөгөөх нь хий юм сонсогддог дээрээ хий юм үзэгддэг болж эхлэв.

Дээшээ хараад хэвтэж байхад таазан дээр кинонууд гарч эхлээд л, бас их зугаатай.

Дандаа хөзөр тоглодог байсан нь нөлөөлсөн үү, баахан хөзөршиг юмнуудтай кинонууд (зүүд) үргэлжлээд байсан. Нэг хаан, хатан 2ын хүүхдүүд нь төрөөд, хаан хатан 2 нь тэр хүүхдүүдээ хүн гэж үздэггүй, тэгээд тэрэн дотроос нь аав ээжийнхээ эсрэг зогссон хүүхдүүд гарч ирээд, улаан, хараараа хоорондоо тэмцэлдээд, секс мекс хийгээд юу юу ч болоод байлаа...

Ямар ч л байсан их л сонирхолтой кино байсан...

Тэгээд, орой нь ковидын шинжилгээний хариу сөрөг гарсан гээд, эрчимтэй эмчилгээний тасаг луу шилжив.

Тэнд орсон, бас баахан кино үзээд л заримдаа унтаад заримдаа сэрүүн байгаад байсан.

Золбин муур, тэжээмэл муурнуудын хоорондын тэмцлийн тухай кино (тэжээвэр муур аз жаргалтай юу, золбин муур эрх чөлөөтэй болохоор хоол ундгүй ч гэсэн аз жаргалтай юу), хүмүүсийг гэй болгодог ямар нэгэн вирус шиг юм тархаж байгаа кино энээ тэрээ, хүнийг тусгаарлаад, өдөр нь муур болгоод шөнө нь өөрөөр нь байлгаж тамладаг сургууль (аав ээжид нь болохоор хүүхэд нь сургуульдаа амжилттай байгаа болохоор бэлэг, элдэв юм авчир гэж нэхдэг, тэрийг нь ирэхээр ажилчид нь хуваагаад авчихдаг, хүүхдэд нь юу ч өгдөггүй) энээ тэрээ гэж явж байсанаа нөгөөх нь сүүлдээ хар дарсан зүүд шиг юм болоод явчихсан.  Хүрэлсүх өөрийнх нь эсрэг байх магадлалтай хүмүүсийг хулгайлж авчраад эмчилж байгаа нэрээр алдаг тухай, тэр хүнийх нь нэг нь би болоод тэр эмч нар нь намайг алах гээд бэлдээд байгаа тухай энэ тэр болоод явчихсан...

Сайндаа ч биш, эмч нар нь амьсгааны аппарат залгахдаа хамар дараад залгачихсан, амьсгалж чадахгүй байна гээд хэлээд байхад тоохгүй байгаад байсан юм...

Тэгэхээр нь агсан тавиад, бүх дусал залгасан (6-7 дусал байсан) зүүнүүдээ сугалж аваад, гарсан цусаа эмч сувилагчийн хувцасанд нь наагаад *та нар намайг алах гэж байгаа бол би өөрөө үхчихье* энэ тэр гэж солиороод (энийгээ зүүд гэж бодоод байсан, үнэнгээсээ байсан) энэ тэр.

Сэхээнд 3-4 хоног ингэж элийрч хэвтсэн байсан, тэгээд бүх эрхтэн нь доголдчихсон болохоор алийг нь эхэлж, алийг нь дараалж эмчлэх нь их ярвигтай байсан юм байна лээ...

Ээжийг хамгийн сүүлд сэхээнд орж ирж харахад (угаасаа оруулахгүй байсан гэсэн) миний гарт жоохон хүүхэд нүүрээ ураад байхаар өмсүүлчихдэг бээлий шиг юм углачихсан (дусалаа дахин дахин сугалж агсраад байсан болохоор), ам мам нь аймаар хатчихсан амьтан хэвтэж байсан гэсэн.

Хоол боловсруулах эрхтэнг нь эмчлэх үү, уушиг, зүрх, тархийг нь түрүүлж бодох уу гэж удаан бодсоны эсрэг уушигийг нь түрүүлж эмчлэхгүй бол зүрх тархи нь үхжих юм байна гээд уушигны тасаг луу шилжүүлсэн байна лээ.  Би 4-5 хоног болсоноо ч мэдэхгүй амьтан.

Гэхдээ тэр нь зөв болсон юм байна лээ. Миний хэвтэж байсан эрчимжүүлсэн сэхээнд намайг байхад 2 ч хүн уушигнаасаа болоод нас барсан байсан, уг нь надаас хөнгөн байсан хүмүүс...

За тэгээд ямар ч байсан элийрэхээ болиод уушигны эрчимжүүлсэн тасагт хэвтсэн.  Уушиг устсан болохоор уушгандаа гуурс залгуулаад, тэрнээс гарсан шингэнийг нь цуглуулдаг нэг чемодан шиг юм барьсан, тэргэнцэрээр ийш тийшээ явдаг амьтан болоод 2 долоо хоног болоод уг нь авахуулсан.

Улсын эмнэлэгт энэнээс удаан байлгах боломжгүй гээд, бас ус нь гайгүй болсон гээд эмнэлэгээс нэг юм гарсан болов ч тэр оройдоо дахиад халуураад...  Дахиад үзүүлсэн дахиад ус хурчихсан байна гээд, дахиад эмнэлэгт хэвтэв.  Энэ удаад найзынхаа эмнэлэгт хэвтсэн, зөв болсон байна билээ.  Дахиад 2 долоо хоног эмнэлэгт хэвтчихээд, дахиж гуурс залгуулчихаад, энэнээс удаан улсын эмнэлэгт хэвтэх боломжгүй гээд, гуурстай, чемодантай чигээрээ хөөгдөж гарав.

Баран дээрээ нэг гуурс, чемодан барьсан хүн 7 хоног байж байгаад авахуулаад эдгэрсэн дээ.

Гуурстай байхдаа коронагийн вакцин хийлгэх гэж нэг очоод, зад загнуулаад буцсан юм байна нээрээ.  Ийм уушигны асуудалтай байгаа, бүр гуурс залгуулсан хүнд юу гэж вакцин хийдэг юм гээд.

Ямар ч байсан, үхэх дөхөөд элийрсэн үед үзэгддэг кинонууд бол их сонирхолтой л байдаг юм билээ.

Одоо тэгээд гандан буурахгүй пиво оо уусан хэвээрээ л байна.

Өөр ч юу байхав дээ.

Нэг тиймэрхүү, нэг иймэрхүү

Friday, November 19, 2021

Салхи оруулья даа...

 Бодоод байсан, энэ блогоо хамгийн их бичдэг байсан үе маань оффисст ажилладаг, уг нь завгүй байсан үе юм байна шд.

2006 онын үе гэхээр, уг нь өглөөний 9-өөс шөнийн 3 хүртэл ажилладаг, ажлаа тараад өглөө 5 хүртэл архиддаг байсан үе маань.  Ямар заваараа ч илүү дутуу юм бичээд суудаг байсан юм.. 

Бас яг тэр үедээ сексийн хувьд хамгийн идэвхтэй байсан үе маань байгаад байгаа юм.  Долоо хоногт дор хаяж 3-5 хүнтэй бавалцдаг гэхээр, хаанаасаа тийм зав гаргаж ирээд байдаг байсан юм бүү мэд...

Монголд ирсэнээс хойш уг нь маш их завтай болсон байдаг юм. Амьдрал нэг их адал явдалгүй гэхэд бас үгүй байгаад байгаа юм.  Тэгсэн хирнээ яагаад ч юм зав их байгаа хирнээ юм бичих сонирхол ч байхгүй болоод, секс хийх давтамж хүртэл илт багассан нь ямар учиртай юм бол?

За сексийн хувьд яалт ч үгүй сонголт цөөхөнтэй байгаа байдал, олон хүн таньдаг болсоны сул тал (хэн л хүн болгонтой харьцдаг, гэй барны эзэнтэй секс хийе гэж бодохов дээ) энээ тэрээ гээд шалтгаанууд байгаа байх л даа.  

За тэр ч яахав.

Одоо нэг оффис дээр суудаг болсон юм.  
Гэхдээ зүгээр суугаад байдагаас биш, хийх ажил бараг байхгүй, тэгээд юу ч хийхээ мэдэхгүй байгаад байхаар уйдах юм аа.

Уйдаж байхаар блогтоо салхи оруулья гэхээр бас нэг их бичмээр юм олдохгүй юм.

Нөгөө гол ярианы сэдэв байдаг байсан ямар залуу яаж чихэдсэн энээ тэрээ гэдэг юмнууд нь байхгүй байхаар арга ч үгүй байх л дөө.

Юу ч болсон өнгөрсөн 2 жилийн тойм.

Ч гэж дээ, угаасаа 2 жил корона гээд хаашаа ч яваагүй болохоор тоймсоод байх юм байхгүй л дээ.

2019 оны зун Сингапур явж компани байгуулсан юм байна.  Тэгэнгээ мэдээж нутгийн ногоо зулгаана биз дээ. Өмнө нь Сингапур гэхээр царай муутай хүмүүстэй, архи нь үнэтэй, уйтгартай гэсэн ойлголттой байдаг байсан, би эсвэл хөгшрөөд бараа голохоо больсон юм уу, эсвэл Сингапур арай сонирхолтой болсон юм уу, ямарч байсан нилээд гайгүй шүү?

Гэхдээ барнуудад нь орсон зарим нэг онцгүй мэдрэмжүүд явж байна лээ. Шинээр нээгдсэн гэх баавгайнуудын баранд орсон, мань мэтийг нь хүн гэж үзэж байгаа юм байхгүй, шууд буланд суу энээ тэрээ гэсэн шиг... Жоохон хүүхдүүдийн ордог баранд орсон бас үл үзэгдэгч хүн шиг байгаад жоохон тиймхэн байсан, харин эртнээс байсан нэг Тантрик бар байсан байх аа, тэр бол дажгүй байна лээ.  Хуучин концептоо өөрчлөөд, булан болгон нь өөр төрлийн барнуудын цуглуулга маягийн концепттой болчихсон байсан нь их таалагдсан.  Би ер нь нэг төрлийн хүмүүс цуглардаг барнуудад дургүй болохоор, тийм амьтны хүрээлэн шиг мянга түмэн юм холилдсон юм хамаагүй зүгээр санагдаад.

За тэгээд 2020 он.  Гэрээсээ хамгийн хол явсан нь Зайсан толгой байсан гэхээр бүр арай дэндүү бүгсэн байна лээ.  Тэрийгээ ч анзаараагүй байсан iphone-ы зурагны мапаа харсан бүр арай дэндүү бүгсэн нь мэдэгдсэн.

11 сард төрсөн өдрөө Парти болгож тэмдэглээд (аймар сүртэй нэртэй, Narcissism), 2020 оны хамгийн эрэлттэй байсан 2 дуучин (Mrs.M, 168) энэ тэрээр дуулуулж бариад, такстай төрсөн өдрийн парти хийсэн, маргаашнаас нь шууд карантин. Lava клуб дээр уг нь 20 орчим авдар пиво үлдээсэн байсан, тэрийгээ авья гэсэн нөгөөдүүл нь (Бид нар ч гэсэн уумаар л байна шд) гээд өгөөгүй энэ тэр :D 

Гэхдээ нодлингийн тэр эхний карантин бол бүр үнэхээр утгагүй байсан.  Бартай хүн тулдаа пивоор тасраагүй болохоос, хэцүүдэхээр байсан шүү...

2020 онд 21-тэй нэг бой, 24-тэй нэг бойтой жоохон явалдсан юм байна нээрээ, даанч нэг нь давраад (Би Погийн найз залуу нь байна гэж манай үйлчлүүлэгчид агсан тавьж зодоон хийсэн, манай хаалганы шилийг хагалсан, түлхүүр хулгайлж явангуутаа цагдаа дуудсан энэ тэр гээд), нөгөөхөөс нь жоохон уйдаад (их дуугүй хүүхэд) тэгээд больсон доо...

2021 он бол тэгээд бас л хориотой, хаашаа ч явахгүй өнгөрөв шив дээ.  Яахав хөдөө явсан болохоор (Архангай) нодлингоо бодвол арай дээр.

Нэг тиймэрхүү л амьдарч байна. Одоо нэг боовшиж, жоохон сэргээхгүй бол бүр арай л идэвхгүй амьдраад байна аа.

Гэхдээ оффис дээрээ юу ч хийхгүй зүгээр сууж байхаар хааяа нэг салхи оруулна даа.  Ярих сэдэв олдохно уу харин.

2020 онд нээрээ кекс подкастанд орсон юм байна.

https://www.youtube.com/watch?v=_jrhnzT9ngE

Баахан бурсан, сонирхвол үзээрэй.

2021 онд Fuckup Night-ад бас зочноор орж баахан сексийн амьдралаа ярьсан.

Өөр ч юмгүй дөө.

Нэг тиймэргүү, нэг иймэрхүү