2017 оны 6 сард Мишима Юкиогийн “багны өгүүлэмж”-ийг оруулсанаас хойш юм оруулаагүй юм байна шүү дээ.
Энэ нөхөр яг нөгөө авилшалын / төмөр замын хэргээрээ шорон шаачиж! / сэтгэл санаагаар унаад амиа хорлочихсон юм биш байгаадаа? / цусны хорт хавдар тусаад чад хийчихсэн гэсэн / хүйсээ солиод Тайландад биеэ үнэлж байгаа гэсэн / архины цагаан солио тусчихсан гэсэншд.
Г.м баахан цуу яриа явсан гэсэн (гэж нэг их хүн амьтанд танигдсан хүн шиг бааварлаж үзэв)
Юу ч болсон энэ 3 жил хагасын сонинг тоймлоё.
1. Төмөр замын хэрэг - 2017 оны 6 сард анхан шатны шүүхээр гэм буруугүй нь нотлогдсон боловч, прокурор давж заалдаад (намайг буруутай болгох гэж), 7 сард давж заалдах шүүх, 9 сард дээд шүүх болоод гэм буруугүй минь бүх шатны шүүхээр нотлогдон, хил давах эрхтэй болов. 2015-2017 оны хоорондох хөлийн хорио.
2. Аялал 2017 - Суларсан шувуу жиргэнэ биз дээ. Угаасаа Монгол байхаар намайг тоож секс хийх хүн олддоггүй, ангаж цангасан хүн байна даа. Итс тайм фо секс туризм.
Индонез явж үзээгүй хүн, Бали арал луу зүглэв. Монголоос билет авахаар үнэтэй тусаад байдаг болохоор, Япон нисчээд тэндээсээ 7 өдөр, 8 шөнийн Бали, Сингапурын аялал захиалаад гараад туучихсан. УБ-Токиогийн билет хүний 1300К атал, Сингапур, Балигийн 7 хонох буудалтагаа, өглөөний цайтай тур нь адилхан үнэтэй гэхээр манай онгоцны билет ч нээрээ үнэтэй шүү.
Бали бол яахав, жуулчдын очдог газар гэдэг утгаараа зарим юм нь таалагдаад, зарим юм гь таалагдаагүй... Хэт их гадаадуудтай, нутгийн иргэдийн амьдралтай ойрхон танилцахад хэцүү гэдэг зүйл нь жоохон тиймхэн санагдсан. Ер нь аль нэг улс луу явах бол эхлээд том хотыг нь үзчихээд, дараад нь резорт амралтын газар луу нь явах нь надад илүү тохирох юм шиг байна лээ...
Бали арлын Денпасартаа уг нь 4-5 гей бартай, 1 гей саунатай юм билээ, гэхдээ нуль гадаадууд болохоор яг Индонезид очсон гэсэн мэдрэмж жоохон бага байсан... Чдаж байхад Монгол шиг цагийн хязгаартай. Барнууд нь 2 цаг гээд хаачихдаг, уух юм жоохон үнэтэй таллуугаа. Мэдээж драг шоунуудтай хөгжилтэй л байсан л даа. Гэхдээ нутгийн мах шөл шөл амсаж чадаагүйээ, нутгийн индианууд нь хаанаа гуугдчихдаг юм бүү мэд.
Тэгээд Сингапур. Архи, пиво нь үнэтэй, хүмүүс нь царай муутай болохоор надад нэг их таалагддаггүй юм, угаасаа. Нэг найзтайгаа нийлж шоудаад л таарсан, нутгийн мах шөл бол амсаагүйээ... Мэдээж найзуудтайгаа цуг болохоор хөгжилтэй байсан л даа.
Япон. Олон жил уулзаагүй найзуудтайгаа баахан шоудаж даалгаад, нутгийн мах шөл амсаад дажгүйээ дажгүй. Японоос хамгийн их санасан зүйл гэхдээ амттай хоол, гоё үйлчилгээ, гаж секс 3 байсан байна лээ гээд л үү :D
Өдөржин шөнөжин л ууж идээд л яваад байсан. Япон ядаж манайх шиг цагийн хязгаар байхгүйг ч хэлэх үү. Виски миски хямдханыг ч хэлэх үү. За тэгсгээд 2 долоо хоногийн аялалаа дуусгаад гэрийн зүг. Гэхдээ гэртээ удчихсан хүн, аялахаар ядрах гээд байдаг талтай болсон байна лээ.
3. 2017 оны 12 сар - Homo Liber гээд блогоороо хийсэн номоо хэвлүүлэв
4. 2018 он. Бараа нүүлгэсэн, шинээр бизнес хийж эхлээд амжилтгүй болсон гэдэгээс өөр онцын сонингүй, ууж идээд л таарсан.
5. 2018 оны аялал.
Япон хүртэл нисчих юм бол дараад нь хямдхан аялчихдаг болохоор, тэр маршрутаараа аялж ирэв.
УБ - Токио - Ханой - Бангкок - Пномпенн (Камбож) - Куала Лумпур (Малайз) - Янгон (Мянмар) - Бангкок - Ханой, Токио - УБ гэсэн чиглэлээр 1 сар гаруй аялж ирэв.
Замын зардал УБ - Токио - УБ хамгийн үнэтэй 1.3 сая, Токио - Бангкок - Токио дараад нь, 6-700 мянга төгрөг, харин бусад нислэг нь нийлээд 160 ам доллар буюу 400 мянга хавьцаа л болсон байх.
Япон ч яахав, тэгээд ойлгомжтой, найзуудтайгаа Токио болон хөдөө халуун аршаан гээд нөгөө л явдаг маршрутаараа. Мэдээж хоол, үйлчилгээ, секс 3 дажгүй хэвээрээ. Гэхдээ Японы зарим юм нь их сонин, ердөөсөө өөрчлөгддөггүй. Олон жил ороогүй байнга ордог баранпаа ороход л дөнгөж өчигдөр лрсон мэт нөгөө байдаг хүмүүс нь, юмны үнэ нь өөрчлөгдөхгүй, ажиллаж байгаа хүмүүс болон үйлчлүүлж байгаа хүмүүс нь ч өөрчлөгдөхгүй, “Чи нөгөө захиалдагаа л авна биз дээ? чиний үлдээсэн лонх дуусаагүй байх ёстой” энэ тэр гээд л, яриж байгаа сэдэв нь ч нэг их өөрчлөгдөхгүй.
Бангкок - жоохон цагдаа, төрийн оролцоо хатуу болоод, бар савнууд ажиллахад жоохон хязгаарлагдмал болсон маягтай санөгдсан. 2 цагаас хаах ёстой, садар самуун сурталчилсан үйлчилгээ байж болохгүй гэх мэт. Бас юмны өртөг өссөн санагдсан. Үнэтэй шазрууд нь аймаар үнэтэй болоод. 100 батт буюу 3 доллараар массаж + секс хийчээд тип өгөөгүй хирнээ 5 одтой буудлын ресторанд аймаар үнэтэй хоол идсэн 17.5%ийн сервис чарж авчаад нэмээд тип нэхээд шаасан энэ тэр нь нэг тийм онцгүй мэдрэмж...
Пиво
Пномпенн - Дээр үеийн замбараагүй, хөл бужигнасан, хямдхан, сонирхолтой Бангкок санаанд бууж байна лээ. Пиво нь гадуур ресторанд 50 цент, Гей барандаа 1.5-2 доллар. Бараг 7-8 гей бар байсан байх аа, бас 2 гей саунатай байсан байх аа. Хүмүүс нь жоохон ичимхийдүү, гэхдээ Бали энэ тэр шиг гадаадууд л гей баранд байдаг гэдэг шиг биш, нутгийн индиануудтай нь ч харилцах боломжтой. Хоол сайтай (Ер нь Тай хоол, Вьетнам хоолны голоор + Франц хоолны нөлөөтэй). Дараа жоохон тухтай очиход боломжийн газар санагдсан. Сүүлийн жилүүдэд их ч хурдтай хөгжиж байгаа юм байна лээ.
Куала Лумпур - 2001 онд очсоноос хойш 17 жилийн дараа очсон. Өөрчлөгдсөн ч юм уу, өөрчлөгдөөгүй ч юм уу. Гэхдээ залуусынх нь царай арай царайлаг болсон санагдсан + юмны үнэ өссөн байна лээ. Цөөхөн хэдэн гэй бартай юм билээ, гэхдээ үе үе цагдаа нар дайрч ордог сурагтай. Исламын шашинтай улс болохоор архи пиво нь үнэтэй. Хоол, яг хамгийн алдартай night market-тай (болон гей барнуудтай) ойрхон буусан болохоор ёстой дажгүй байсан. Зүүн өмнөд Азийн ийм маркетууд гоё тэ?
Гэй саунад нь орж үзсэн, аймаар нууцлагдмал газар, бараг балгасан дунд байдаг. Тэгсэн хирнээ ажлын өдөр хүртэл пиг. Хорих тусам хорхойсно гэдэг шиг, хүмүүс нь их нүүрэмгий, боломж олдвол бавчих гээд гэдэг шиг :P
Янгон - Анх удаа очиж үзэв. Юмны үнэ зүүн өмнөд азидаа хамгийн хямдхан, хүмүүс нь эелдэг, найрсаг, дайламтгай. Хоол нь Энэтхэг, Хятад, Тайланд хоолыг хольчихсон юм шиг. Пиво нь амттай, бас хямдхан. Үзэх юм ихтэй. Ер нь бол очоод авахад дажгүй газар байна лээ. Гэхдээ үйлчилгээний салбар хөгжөөгүй, гей бар, сауна бол бүр цаашаа (массаж байна лээ, гэхдээ үйлчилгээ онц биш), 5 одтой зочид буудлын хоол нь гуанзны хоолноосоо миа энэ тэр гээд өөр зүйлс зөндөө л дөө. Гэхдээ ер нь очих ёстой газар байна лээ. Нутгийн шөл = массаж хийлгэсэн бойг эс тооцвол байхгүйээ.
За энэ удаад 2017, 2018 оныг л дайжест хийчихье.