Сонирхолтой болохоор нь орчуулчихлаа.Шюкан Гендай сэтгүүлийн 2012 оны 2-р сарын 11-ний дугаараас.
-----------------------------------
Еврей пианист Хоровиц ингэж хэлсэн гэдэг.
*Энэ хорвоод гурван төрлийн пианист байдаг. Еврей, гей болон тоглож чаддаггүй гэсэн гурван төрөл*
Зөвхөн хөгжим ч гэлтгүй, урлагийн чиглэлд гей суутангууд их байдаг. Тэгвэл яагаад юм бол? Ер нь гей хүмүүсийн онцлог гэвэл юу байдаг юм бол? Янзан бүрийн судалгаа байдаг юм болов уу?
Спортод муу?
*Дориан Грейгийн хөрөг* зохиолоороо алдартай нэгэн зохиолч, 1895 онд өөрийг нь содомын хэргээр яллах шүүх хурал дээр нэгэн үгний утгыг ингэж тайлбарласан байдаг.
*Энэ бол ахмад хүн нь залуу хүмүүст өгдөг агуу хайрыг илэрхийлсэн үг. Платоны гүн ухааны үндэс болж, Микеланжело болон Шекспирийн сонетэд ажиглагддаг зүйл. Маш гүнзгий оюунлаг хайр бөгөөд, маш цэвэр ариун бөгөөд төгс хайр. Шекспир ч тэр, Микеланжело ч тэр, агуу бүтээлүүдээ урлах гол үндэс болсон энэ хайр нь бүтээлүүдийнх нь өнцөг булан бүрээс үнэртдэг*
Оскар Вайлдын ийнхүү магтан дуулсан тэр үг нь *ижил хүйсээ хайрлах хайр*
Сократ, Леонардо Да Винчи, Трюман Капоти, Анди Ворхол, Элтон Жонн... Түүхэнд нэрээ үлдээсэн энэ агуу суутнууд бүгд гэй гэгддэг.
Гей хүний нийт хүн амд эзлэх хувь нь үсрээд л 3-10% гэгддэг. Ер нь бол нийгмийн цөөнх. Тэгтэл суутнууд дотор гэй хүмүүс арай л олон айгаа юм биш үү? гэсэн бодол төрөх байх.
Жишээ нь хөгжмийн зохиолчид байна.
Хөгжмийн зохиолч Леонард Бернштайн нэг удаа ингэж хэлсэн байдаг. *Америкийн сонгодог хөгжмийг гей хүмүүс үүсгэсэн*
Америк ч гэлтгүй, оросын алдарт Чайковски, Бенжамин Бритен гээд сонгодог хөгжмийн урсгалд олон бий.
Уран зохиолын хувйд ч гэсэн гей хүмүүс олон байдаг. Самасет Мом, Жан Жене, Жеймс Болдман гээд л...
За тэгээд хувцас дезайн, уран зураг гээд дурдвал дуусахгүй болов уу.
Тэгвэл яагаад вэ?
Ойрын жилүүдэд, гей хүмүүс болон стрейт хүмүүсийн бие болон тархины бүтцийн ялгааг судалсан судалгаанууд ихээр хийгдсээр байгаа аж.
Канадын Брокийн их сургуулийн судлаачид, 813 гей, 3417 стрэйт хүмүүс дээр судалгаа хийхэд, гэй хүмүүс нь стрэйт хүмүүсийг бодвол арай намхан, бас хөнгөн байх магадлал ихтэй гэсэн үр дүн гарсан байдаг.
Мөн, Вестерн Онтарио их сургуулийн мэдрэл судлаач Ж. А. В Холл нарын судалгаагаар, гэй хүмүүс нь стрэйт хүмүүстэй харьцуулахад дарц гэх мэтийн спортод муу байдаг гэсэн дүгнэлт гарсан байдаг аж.
Зүүн талын төмсөг нь баруунаасаа том?
Төмсөгний талаарх судалгаа мөн нилээд сонирхолтой. Эхлээд энэ судалгааны үндэс болгоод мэдэх хэрэгтэй зүйл нь, эрэгтэй хүний баруун төмсөг нь, эмэгтэй хүний зүүн өндгөвч нь илүү том байх хандлагатай байдаг гэдэг судалгааны дүн.
Канадын биологич Дрин Кимурагийн судалгаагаар, баруун төмсөг нь том эрэгтэй хүн нь тоо бодох болон байршил зүй зэрэг, эрэгтэй хүний илүү сайн чаддаг гэх зүйлд илүү сайн байдаг гэх. Эсрэгээрээ зүүн төмсөг нь том эрэгтэй хүн нь хэл сурах авьяас, өнгө ялгах авьяас зэрэг эмэгтэй хүмүүсийн илүү сайн гэгддэг зүйлд сайн байдаг гэсэн дүгнэлт гарч.
Үүн дээр үндэслэн ингэж ярих судлаач хүртэл байдаг аж.
* Гей эрэгтэй хүний зүүн төмсөг нь том байх хандлагатай байдаг байж магадгүй. Тийм ч учраас, эмэгтэйчүүдийн мундаг гэгддэг мейк ап, стайлист, үсчин гэх мэт салбарт илүү мундаг байдаг болов уу.*
Зиаг тэгвэл, тархины хувьд яадаг юм бол? Тохокугийн их сургуулийн Ямамото профессорынхоор, гэй эрэгтэй хүний тархи нь эмэгтэй хүний тархитай төстэй зүйл их байдаг хэмээн тайлбарлах.
*Хүний тархинд, уг нь эрэгтэй хүнд эмэгтэй хүнийхээс хамаагүй том байдаг, сексд хамаарах хоёрдогч цөм гэдэг хэсэг байдаг. Америкийн гей судлаач Саймон Рубейгийн судалгаагаар гей хүний тархины энэ хэсэг нь эмэгтэй хүнийхтэй ойролцоо хэмжээтэй байдаг гэсэн дүгнэлт гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, гей эрэгтэй хүний тархинд эмэгтэй хүний тархитай төстэй зүйл ажиглагдсан」гэх.
Тархины эр, эмийн хоорондох ялгааг судалдаг Калифорнийн их сургуулийн багш Рожер Горский мөн ингэж нэмэрлэсэн байдаг.
*Тархины хүйсийн ялгааг судлах явцад, гэй болон стрэйт хүмүүсийн хооронд мөн адил ялгаа байдагийг олж мэдсэн. Хамгийн их ялгаа ажиглагдсан хэсэг нь баруун болон зүүн тархийг холбодог хэсэгт ажиглагдсан. Энд байдаг anterior commissure гэгдэх хэсэг нь эмэгтэй хүнийх эрэгтэй хүнийхээс 13%-оор том байдаг бол, гей эрэгтэй хүнийх нь эмэгтэй хүнийхээс 18%, стрэйт эрэгтэй хүнийхээс 34%-иар том байдаг үр дүн гарсан. Эмэгтэй хүний тархи нь баруун болон зүүн тархины үүрэг нь эрэгтэй хүн шиг хэт хуваагдсан байдаггүй учир, 2 тархийг холбосон энэ хэсэг нь илүү хөгжсөн байдаг. Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүн аль нэг тархиа л ашиглаж чаддаг бол, эмэгтэй хүн 2 тархиа зэрэг ашиглах чадвар сайтай байдаг. Тэгвэл энэ холбох хэсэг нь эмэгтэй хүнийхээс ч илүү том гей эрэгтэй хүн нь 2 тархиа зэрэг ашиглах чадвар илүү хөгжсөн байх магадлалтай. Энэ нь гей хүмүүст гоц авьяастан их байдагийг тайлбарлах нэг тайлбар болох магадлалтай. Мэдээж онцлогтой тархины бүтэцтэй байснаар илүү сонирхолтой зүйл сэдэх магадлал өндөр болох учир, урлаг зэрэг талбарт энэ чадвараа ашиглах магадлал өндөр байх болов уу*
Гоц авьяастнуудын зовлон
Мэдээж, гоц авьяастан дунд гей хүн олон байдгийн нууцыг биеийн бүтцээр тайлбарлах гэсэн оролдлогоос гадна, нийгэм зүй талаас тайлбарлах нэгэн байх. Торюбунка Их сургуулийн Михаши багш түүний нэг.
*Гей хүмүүс нь нийгмээс хүлээж авах стресс их байдаг бөгөөд, өөрийгөө үгүйсгэх хандлага өндөртэй. Тэр байтугай амиа хорлох талаар бодож үзээгүй гей хүн ховор байдаг гэж хэлсэн ч болно. Тэгвэл, ийм өөрийгөө үгүйсгэсэн байдлаа больвол, коммон сенс буюу ердийн хүмүүсийн боддогоос огт өөр өнцгөөс юмыг харж чаддаг болдог болов уу.
Жишээ нь, Мишима Юкиог сайн таних Мива Акихиро гуайн хэлж байснаар, Мишима гуай нь өөрийнхөө сексуалитигийн талаарх комплекс нь маш хүчтэй байсан гэх. Түүнийгээ даван туулах явцад маш бүтээлч чадвар гей хүмүүсээс гардаг байхыг үгүйсгэхгүй.*
Гей хөгжмилн зохиолч Жон Коририано нэгэнтээ ингэж хэлсэн байдаг.
*Урлагийн ертөнцөд амжилт олохын тулд, өөрийн сексуалитид үнэнч байх нь хамгийн чухал. Гоц авьяастнууд өөрийнхөө сексуалитиг нуухыг оролдох тусам, авьяас нь дарагдах хандлагатай байдаг*
Эсвэл, Висса Их Сургуулийн Пол Рассел профессор нь гей хүний хоёр талт байдлыг онцолсон байдаг.
* Гей хүн нь бэлгийн цөөнх хэмээн ялгаварлагдан гадуурхагдаж ирдэг тул, соёлтой, нөхөрсөг байх хандлага ажиглагддаг. Мөн, гей болох өөрийнхөө ертөнцөөс гадна, стрэйт хүмүүсийг ертөнцийг ойлгохыг хичээдэг. Ийм ч утгаараа гей хүмүүс нь 2 параллел ертөнцийг харж, 2 ертөнцөөр юмыг боддог ба, энэ нь бусдаас онцлогтой сэтгэхүйг бий болгодог болов уу*
Ингэж тайлбарладаг боловч, Рассел профессор нь *Гоц авьяастанд гей хүн олон байдаг* гэдэгтэй бол санал нийлдэггүй аж.
*Ямар ч байсан, гей хүмүүс дотор гоц авьяастан олон байдаг гэсэн статистик байдаггүй. Гоц авьяастанд гей хүн олон санагддаг нь зүгээр л гей байх нь нүдэнд илүү тусдагтай л холбоотой. Би нэгэн зохиол дотроо стрэйт секстэй хэсэг 5 удаа, гей секстэй хэсэг 2 удаа бичсэн боловч, уншссан хүмүүсээс асуухад ихэнх нь стрэйт секстэй хэсгийг мартаад, гей секстэй хэсгийг сайн санаж байсан. *
Уран зохиолын үүднээс Мейжигийн их сургуулийн Кашима профессор гей болон гоц авьяастны хоорондох холбоосыг мөн ингэж тайлбарласан байдаг.
*Уран зохиолын үүднээс тайлбарлахад, юун түрүүнд гей хүн нь эсрэг хүйсийн хайр дурлалыг ойлгодоггүй гэдэг нь чухал пойнт.
Жишээ нь, зохиол дотроо эсрэг хүйсийн хайрын тухай бичлээ гэе. Гэтэл энэ зүйлийг өөрөө ойлгодоггүй учир, ямар нэгэн өөр зүйлээр орлуулж бичиж эхэлнэ.
Үүний үр дүнд, жирийн эсрэг хүйсийн хайраас шал өөр, маш өвөрмөц ертөнц бичигдэх ба, энэ нь утга зохиолын урлаглаг байдлыг илүү тодруулдаг.
Түүнээс гадна, гей зохиолчид, өөрсдийн ойлгодоггүй эсрэг хүйсийн дурлалыг яаж ийгээд бичих гэж оролддог бөгөөд, ингэсний үндсэнд үгийн сонголтын хувьд ч илүү сонирхолтой болдог.
Тийм ч болохоор, гей зохиолч нарын бичсэн зохиолд үзэсгэлэнтэй гоё зохиол их байдаг болов уу. Үүний тод жишээ нь Мишима Юкиогийн зохиолууд гэж хэлж болно*
20-р зуунаас гэнэт олширсон?
Өөрийнхөө ойлгодоггүй зүйлийг илэрхийлэх гэж оролдсоны үндсэн дээр, гей зохиолчид үзэсгэлэнтэй илэрхийллийг сурч авдаг. Кашима профессор цааш нь зөвхөн зохиолч ч гэлтгүй, урлагт гей хүн олон байдаг талаар ийн тайлбарлана.
*Ер нь бол юм бүтээнэ гэдэг нь эршүүд байдал, эмэгтэйлэг байдал холилдож байж урлаг болдог. Жишээ нь, Солонгос кино нь, өнөөг хүртэл эрэгтэйлэг байдлыг илэрхийлсэн дайн, байлдааны тухай кино их байдаг байсан бол, сүүлийн үед эмэгтэйлэг байдлыг оруулж ирсэнээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн.
Урлаг гэдэг бол ийм гибрид зүйл юм.
Утга зохиолоор дүрсэлбэл, зохиолын хэрхэн өрнөхийг илэрхийлдэг босоо тэнхлэг, үгийн сонголт, илэрхийллийг чухалчлах хэвтээ тэнхлэг гэж заавал байдаг бөгөөд, аль нэг нь байхгүй бол маш уйтгартай зохиол болдог.
Утга зохиолоор дүрсэлбэл, зохиолын хэрхэн өрнөхийг илэрхийлдэг босоо тэнхлэг, үгийн сонголт, илэрхийллийг чухалчлах хэвтээ тэнхлэг гэж заавал байдаг бөгөөд, аль нэг нь байхгүй бол маш уйтгартай зохиол болдог.
Үүнээс, босоо тэнхэлэг (зохиол) нь эршүүд байдал. Эр хүн гэдэг ан хийж, урагшлах инстинктэй амьтан. Харин хэвтээ тэнхлэг (утга) нь эмэгтэйлэг байдал. Эмэгтэй хүн нь үгний илэрхийлэлд маш мэдрэмжтэй.
Гей хүмүүс нь энэ хэвтээ тэнхлэгт мэдрэмж сайтай байдаг. Үг хэрхэн илэрхийлэгдэхэв, өгүүлбэр яаж мэдрэгдэхэв гэх мэт. Гэхдээ босоо тэнхлэгээс илүү хэвтээ тэнхлэгт илүү бичигддэг гей утга зохиол нь, заримдаа хэт уянгалаг, зохиолын өрнөл багатай санагдах үе ч байдаг.
Тэгвэл 20-р зуунаас хойш утга зохиол гэдэг зүйл нь зохиолын өрнөл гэдэг тэнхлэгээсээ холдож эхэлсэн гэж хэлж болно. Тийм ч утраас, 20-р зуунд Прюст, Кокто, Капоти гээд олон гей зохиолч байдаг бол, 19-р зуунд алдартал зохиолч ховор байдаг. 20-р зуунаас гэнэт ихэссэн гэж хэлж болно*
*Зураач хүний хувьд тэгвэл яаж тайлбарлах вэ. Уран зургийн эхлэл цэг нь толь юм. Бодит ертөнц бол 3 хэмжээстэй байдаг бол, түүнийг 2 хэмжээсэнд буулгахгүйгээр уран зураг бий болохгүй. Тэгвэл, 3 хэмжээсийг 2 хэмжээст шилжүүлэх гэдэг энэ үйлдлийг толь гүйцэтгэдэгү Өөрөөр хэлбэл, толь их хардаг хүн уран зургийн авьяасаа олж мэдэх магадлал өндөр болно.
Гэхдээ, толь нь юмыг зөвхөн тусгадаг бөгөөд, өрнөл байхгүй зүйл. Тийм ч учраас эрэгтэй хүн толинд тийм ч дуртай байдаггүй бөгөөд, илүү эмэгтэйлэг эд зүйл гэж хэлж болно.
Гей хүмүүс жоохон нарцист хандлагатай байдаг, толинд ч их хардаг. Тийм учраас зураач хүмүүс дотор гей хүн олон байдаг болов уу.
Тархины ялгаа, нийгэм доторх сэтгэлзүй болон өөрийгөө хайрлахаас үүдсэн урлаглаг байдал. Энэ гурван өнцгөөс гоц авьяастан дунд гей хүн их байдагийг тайлбарлаж болох мэт.