Thursday, June 15, 2017

Багны өчил - Мишима Юкио

Дэлхийн 2-р дайны дараах Японы томоохон зохиолч, тэмцэгч Мишима Юкио нь гэй байсан талаар сонсож байсан хүмүүс хир олон байдагийг мэдэхгүй.















Мэдээж, миний хувьд, Шинжүкү Ничомэ-д байнга очдог байсан хүний хувьд, мань хүн байнга орж гардаг байсан барнууд, юу ярьдаг байсан талаар зөндөө олон цуу яриа сонсож байсан ба, Японы элит нийгмийн давхаргын хувьд энэ нь бүгд мэддэг байсан зүйл байсан гэгддэг.

Мишима нь зөвхөн нэг гэй зохиолч биш, маш томоохон тэмцэгч, хэт үндсэрхэг үзэлтэн, Америкийн дарангуйллыг эсэргүйцэгч байсны зэрэгцээ, гоо үзэсгэлэн, үхэл, сүйрэлийн талаар өөрийн (зарим талаар хэт самурай маягийн) философитой байсан гэгддэг.

Тэрээ 1970 оны 11-р сард Харакири хийж амиа хорлосон.

За тэгээд, энэ хүний тухай илүү сайн судлахыг хүсвэл энэ киног үзэх нь зөв болов уу.



Энэ удаад би Мишимагийн амьдралын тухай бичье гэж бодсонгүй.
Харин, түүний томоохон зохиолуудын нэг болох “假面の告白" / "Confession of a Mask" / "Багны өчил“ номын танилцуулга маягаар орчуулж оруулбал хүмүүст сонирхолтой болов уу гэж бодогдов.
Уг ном нь Кочан гэдэг хүүхдийн тухай "Би" гэдэг өнцгөөс бичигдсэнээрэй сонирхолтой.
Мөн, сексуалитигийн тухай, комплексийн талаар бичсэн нь сонирхолтой зохиол юм.

---------------------------

Би, анх төрж байх үеийнхээ эргэн тойрноо санадаг юм.  Уг нь оройн 9 цагт төрсөн боловч, гэдсэн дэх усанд туссан нарны гэрлийг би харж байсан юм.

Төрөөд удаагүй нялх Намайг ээжээс минь булааж авсан эмээ минь намайг, өвчин, хөгширлийн үнэр нэвчсэн өрөөндөө бүхнээс харамлан хайрлаж өсгөсөн билээ.
Намайг гадаа тоглохыг хориглодог байсан бөгөөд, эрэгтэй хүүхдийн тоглоомч авч өгдөггүй байсан ба, хамт тоглодог хүмүүс гэвэл, эмэгтэй гэрийн үйлчлэгч болон асрагч нар, эсвэл эмээгийн сонгосон эмэгтэй хүүхдүүд л байдаг байв.
Бага залуу насныхаа “Гаж дурсамж“-ийг би эргэн дурсаж байна.
Миний санаж байгаа хамгийн анхны дурсамж бол, овоон дээрээс уруудан ирж байгаа, гэрэлтсэн хацартай царайлаг жорлонгийн баас соруулагч залуу.  Би түүнд дурлан “түүн шиг болмоор байна!“ гэсэн хүчтэл тачаал төрж байсанаа санадаг юм.  Хоёр дахь дурсамж нь зурган номонд харсан Жан Д‘Арк.  Түүний зураг бараг л порно зураг шиг миний сэтгэлийг хөдөлгөдөг байсан юм.  Гэхдээ түүнийг эрэгтэй биш, эмэгтэй байсан гэдгийг мэдээд сэтгэлээр унаж билээ.  
Бас нэг миний сэтгэлийг хөдөлгөн, тачаадуулдаг байсан зүйл бол, гэрийн урдуур алхах цэргүүдийн хөлсний үнэр байсан юм.  
Эдгээр тачаал хөдөлгөсөн зүйлс нь ямар нэгэн “эмгэнэлтэй зүйл“-ийг илэрхийлж байсан ба, би алуулж байгаа хаан хүүг хайрлан, алуулж байгаа өөрийгөө төсөөлөнгөө сэтгэлийн тачаалыг эдэлдэг байлаа.  
Би 13 насандаа, Гейд Ленигийн “Ариун Себастиан“-ы зурганд хүчтэл дурлаж байсан ба, хамгийн анх дур тавьж үзэж билээ.  Энэнээс л миний “муу зуршил“ эхэлсэн юм.  
Удалгүй би, жоохон зэрлэгдүү ангийн найз Ооми-д дурлаж билээ.  Биеийн тамирийн хичээлийн үед турнек дээр хичээллэх Оомигийн суганд ихээр ургасан үс нь намайг гайхшруулахын зэрэгцээ, өөрийнхөө дурлалыг үгүйсгэх хэмжээний атаархал төрүүлдэг байж билээ.  Миний дотор, хайртай хүнтэйгээ яг адилхан болох тийм асар их халуун хүсэл байдаг байлаа.  
Миний гаж хайр,  цусаа урсган үхэн одох якузанууд, загасчид болон цэргүүд лүү чиглэсэн байсан боловч, энэхүү сонирхол нь, эмэгтэй хүний нүцгэн биенд тачаадах найзуудын маань сонирхолоос өөр, гаж зүйл гэдэгийг мэдэрч эхэлсэнээр миний зовлон эхэлсэн юм.
Ахлах сургуулиа төгсөхийн өмнөхөн би, найз Асаногийнхоо гэрт төгөлдөр хуур дарж ядаж байгаа дууг сонссон юм.  Энэ бол, Асаногийн дүү охин, Соноко байсан юм.  Юбкан доороос цухуйх түүний хөлний гоо үзэсгэлэнг би бахарсан билээ.
Их сургуульд орсоны дараа надад цэргийн дуудлага ирсэн боловч, эмчийн буруу дүгнэлтээс болоод цэрэгт явж чадсангүй.  Тусгай ангид томилогдсон Асанотой уулзахаар очихдоо, галт тэрэгний буудлаас бууж ирэх Сонокогийн үзэсгэлэн гоог хараад их цочирдож билээ.
Соноко, миний хувьд “Эмэгтэй биед төрсөн” эмэгтэй гэхээсээ илүү, эмгэнэл болон харуусал гэдэг зүйлийн илэрхийлэл мэт харагдсан юм.
Энэ бяцхан аялалаас хойш Соноко бид хоёр харилцан ном солилцох хэмжээнд дотноссон бөгөөд, удалгүй Соноко надад татагдаж эхэлсэн юм.  Би бол Соноког биеийн тачаал үгүйгээр хайрлаж байсан бөгөөд, түүнгүйгээр байх ертөнц утгагүй ч мэт санагдах болсон юм.  
Оюутны хөдөлгөөний гишүүн болох “би" болон агаарын дайралтаас дайжсан Соноко хоорондоо захиагаар харилцсаар л байлаа.   Холын зайнд байгаа бидний хувьд “энгийн“ эр эмийн хоорондох үерхэл мэтээр жүжиглэх амархан байлаа.
Нэгэн удаа, Сонокогийн дайжсан газар болох Каруйзавад очсон би, Сонокотой анх удаа үнсэлцэж үзэв.  Гэвч, надад ямар ч таашаал төрсөнгүй.  Бүхнийг ойлгосон 
“би" өөрийнхөө гаж байдлын талаар гүн гүнзгий шаналж эхлэв.  Түүнд тохиромжгүй “би" сонокогоос зугтах талаар л боддог болов.  Гэвч, удалгүй Асаногийн гэр бүлээс гэрлэхийг хүссэн захидал ирсэнээр, би яалт ч үгүй татгалзсан хариуг өгч билээ.  
“Би" өөрчлөгдөн, өөр хүн болж төрөхийг тэгэхэд л үнэхээр хүсч билээ.
Удалгүй дайн дуусав.
Дайны дараа удалгүй Соноко өөр эрэгтэйтэй гэрлэв.  Тэр намайг хаясан биш, би түүнийг хаясан болохоор болох ёстой зүйл л болоод өнгөрсөн хэмээн би өөрийгөө тайвшруулж байв.
“Би" нэг удаа найзынхаа урилгаар янханы газар орж үзсэн боловч, секс хийж чадахгүй гэдэгээ дахин мэдэрч, сэтгэлийн гүн хямралд оров.  “Чи бол хүн биш! Чи хүнтэй явалдах заяагүй амьтан!  Чи бол хүн биш, гаж бөгөөд эмгэнэлтэй амьтан!!"  гэсэн шаналал намайг байнга зовоож байв. Нэг өдөр “Би" санамсаргүйгээр хүний эхнэр болсон Сонокотой дайралдав.  Түүнээс хойш бид 2 дахин уулзах болов.  Түүнд тачаадах сэтгэл байхгүй ч,  уулзах хүсэл байгаа нь ямар учиртай талаар би өөрөөсөө асууж эхлэв.  Сексийн тачаал байхгүй хайр гэж байж болох юм уу?  Энэ чинь ертөнцийн жамаас гажууд явдал бус уу хэмээн би өөрөөсөө асуусаар байв. “Хэрвээ хүний сэтгэл ямарч ертөнцийн жамаас илүү хүчтэй байвал, сэтгэл нь ямар ч жамаас дээгүүр зүйл гэж хэлж болохгүй зүйлгүй шүү дээ"
Платоник харилцаатай хэвээрэй, хүний эхнэр болсон Соноко “Би"-д 2 уулзсаар байх хооронд, Сонокогийн сэтгэл улам бүр надад татагдаж эхлэв.  
Бид 2 бүжгийн клубын доторх цэцэрлэг лүү гарав.
Миний нүдний харц, биеэрээ дүүрэн шивээстэй үзэсгэлэнтэй залууг харсаар.  Тэр залууг, якузануудтай зодолдон, хүзүүндээ хутгалуулаад цус нөжиндөө холилдон байхыг тачаадан харж байхдаа би Соноког тэнд байгааг мартсан байв.
Яг энэ үед “Таван минут л үлдлээ" гэх Сонокогийн гунигтай хоолой сонсогдов.  Энэ л мөчид “Би" өөрийнхөө доторх ямар нэгэн харгис хүчний улмаас 2 хэсэгт хуваагдаж “Ямар нэгэн үл ойлгогдох аймшигтай зүйл" болсоноо мэдрэв.  Соноко надаас секс хийж байсан тухай асуухад, би худлаа хэлэнгээ нөгөө цус нөжиндөө холилдсон залуу руу харцаа чиглүүлэв.  
Хоосон сандал, ширээн дээр асгарсан уух юм, тод гэрэлтэх нарны туяа.
------------------------

Tuesday, June 06, 2017

Там

Хүн хүний хувьд там гэдэг зүйл өөр байх л даа.

Гэхдээ

Хүн халуураад өвдсөн үед ТАМ гэдэг зүйлд хамгийн ойртдог мэт.


Саяхан Улаанбаатарт Белги пивоны газар нээгдлээ гээд бөөд баяр болоод очив.
Пиво нь үнэтэй ч, гоё амттай байлаа.

Тэгээд Фэйсбүк дээр тавьсан, цагаан хэл ам туссан уу, маргааш нь ханиад тусав.

Би ханиад хүрэхээрээ 3-6 хоног халуурдаг онцлогтой л доо....

Хэд хоног халуурч хэвтэв.


Тэгэнгээ нэг зүйл мэдрэв...

Би ер нь бол хар дарж зүүдэлдэггүй юм л даа...
Гэж хэлэхээр арай биш юм.

Би зүүдэн дотроо өндрөөс унаж, эсвэл хүн алж, эсвэл чөтгөртэй уулзаж гээд зөндөө сонин зүүд зүүдэлдэг юм л даа.

Аль нь ч надад аймаар санагддаггүй юм.
Эсрэгээрээ надад маш их сонирхолтой санагддаг, тэгээд жирийн хар дарсан зүүд миний хувьд огт сонин биш гэж боддог юм.

Харин, халуурсан үед харах зүүд хүний хувьд хамгийн аймаар зүүд байдаг юм болов уу...

Харин сая, халуурсан үед миний зүүд,,,,

Хэн нэгэн хүнтэй хамт дуусашгүй худалдан авалт хийх зүүд...(мөнгө нь байх шиг байна лээ)
Ямар нэг зүйлийг дахин дахин давтах зүүд....
Нэг л зүйлийг давтах зүүд...

Үнэхээр жинхэнэ утгаараа ХАР ДАРСАН ЗҮҮД байв............


Энэнээс бодов.  Миний хамгийн үзэн яддаг юм бол, үүрдийн амьдрал,

Infinite Loop, Infinite Life, Infinite Whatever

Дээр үеийн Дракюлагийн тухай бичсэн хүмүүс үүнийг БУРХАНЫ ХАРААЛ гэж хэлсэн нь үнэн зүйл мэт...

Тэгээд бодлоо л доо.

Миний хувьд там гэж юу байх байсан бол гээд.

Миний бодлоор, өдөр бүр адилхан үйлдэл хийх робот шиг ажил....
Эсвэл нэг л юмаа зурах зураг,,,


Миний анхны найз залуу, нэг дүрсээ олон дахин зурдаг залуу байсан юм...
Тухайн үед юу ч бодож байсангүй, гэхдээ одоо бодоход тэр залуугийн тэр зураг нь ТАМ гэдэг зүйл тэр чигээрээ байсан байж ч магадгүй мэт.

Эсвэл, Кусама Яёи гээд Япон зураачийн зураг.
Хэдийгээр орчин үеийг төлөөлөх хамгийн том зураачдын нэг боловч, энэ хүний зургаа зурах гол шалтгаан нь мэдрэлийн өвчин....

Тийм ч болохоор нэг дүрсээ олон дахин зурах ТАМ-д унасан хүн байсан ч юм шиг...

Энэ хүн хэдий алдартай болсон ч, хэзээ ч аз жаргалтай байгаагүй...


Гэхдээ, зовлон урлагийг бүтээдэг гэдэг бол үнэн мэт......
Ямар ч байсан надад дурлаж байсан тэр залуугийн  бүтээлийг тавьсангүй, гэхдээ, Кусамагийн бүтээлээс орууллаа....






Ер нь бол яг миний хар дарсан зүүд мэт....




Thursday, June 01, 2017

Аймаг аймгийн онцлог?

https://summary.fc2.com/a/summary.php?summary_cd=529733

Нэг ийм сайт олов.
Японы аймгуудын гэй залуучуудын ерөнхий шинж чанар гэнэ ээ :D
Монголын 21 аймгийг иймэрхүү маягаар дүгнэвэл ямархуу дүр зураг гарч ирэх бол? ккк


-------------------------------

Хоккайдо, Тохоку
Хоккайдо - Зун болохоор ороо нь орсон юм шиг сексддэг.
Саппород бол жилийн жилд ороо нь ороостой.  Бэлчээрт, гадаа сексдэх дуртай.  Үрийн шингэн нь өтгөн.

Аомори - Токио явахыг хүсэгч хамгийн их. Аялга аа засах гэж их хичээдэг.  Биеийн тамираар хичээлэлдэг хүн хамгийн багатай ба, богино настай

Иватэ - Ичимхий.  Секс клубт орсон ч хэнтэй ч сексдэлгүй харих нь элбэг боловч, нөгөө талаараа нилээд архичин, архи уухаараа их идэвхтэй болдог.

Мияги - Царай муутай боловч, загасчин, биеийн хөдөлмөр эрхэлдэг хүн олон учир, гоё биетэй.  Төмсөг томтой, точиго ч ихээр ялгардаг.

Акита - Даруу хүний доодох нойтон гэдэг шиг, их завхай.  Порно үзэх цаг нь Япондоо хамгийн урт.  Боов нь голдуу дутуу шамарсан, өмхий.

Ямагата - Гоё арьстай, эрх.  Гэй залуучуудын дуртай маягийн залуус олон ч, зорин зорин Ямагата явах хэмжээний биш

Фүкүшима - Хүний сайн нь дэндээд хэнд ч үгүй гэж хэлж чаддаггүй. Өөрийн хүслээр биш хирнээ завхай болдог.  Дуулгавартай учир, сексийн боол болгоход хамгийн тохиромжтой.
Канто
Ибараки - Гаж донтон ихтэй.  Скаторо (баасанд дурлах) гэх мэтийн хэт гаж сонирхолтой хүн олонтой.  Хөл нь шивэртэй.

Точиги - Царайнаасаа л сексд дуртай нь мэдэгддэг.  Садист болоод үгээр нөгөөдөхөө доош нь хийх гэж оролддог ч, нутгийн аялганаасаа болоод инээд хүргээд байдаг.  Яриа хөөрөө багатай учир, гэйбаранд ганцаардах нь элбэг

Гүнна - Машинд секс хийх дуртай. Бас, вагоны буудлын 00-ын өрөөнд сексдэх дуртай.  Секс хийх зориулалтаар 8 хүний суудалтай том машин худалдаж авдаг

Сайтама - Токиотой адилхан өөрийгөө их юманд бодсон хүн их.  Автобусанд суухаараа боов нь босчихдог.  Нууцаар зураг авах гэх мэтийн үйлдэлд дуртай.  Гэхдээ боов нь жижигхэн.

Чиба - Хөх нь мэдрэмтгий царай муутай бүдүүканууд ихтэй.  Халуун усны газар гар барьж байгаа юм шиг л харилцан хөхөлцөөд байдаг

Токио - Гей хосуудын 80% нь араар нь тавьдаг.  Эрэгтэй хүний сквиртинг (Шаалгуулангаа эмэгтэй хүн шиг шингэнээр тавих) моданд орсон бөгөөд, секс клубийн шал нь шалба нойтон

Канагава - Биеийн тамираар хичээлэлдэг хүний тоогоор Япондоо Но. 1.
Том хот хирнээ секс клуб байхгүй учир, гадаа секс хийж байгаад баривчлагддаг хүн ихтэй.
Хокурикү
Нийгата - Цас арилгасаар байгаад гоё биетэй болчихсон.  Царайны хувьд ч дажгүй.  Дургүй ажлаа ч дуугүй хийдэг учир, секс клубийн цэвэрлэгчийн ажилд тохиромжтой.

Тояма - Гаж донгийн ДНХ ихтэй бөгөөд, мазохист олонтой.  Нүдээ боолгоод хүн ирж шаахыг хүлээгээд хэвтдэг залуус олонтой.  Лезбиануудтай хуурамч гэрлэлт ихээр хийдэг учир, хүүхэдтэй гэй олон.

Ишикава - Даруухан, нямбай бөгөөд, боов хөхөхдөө ч их нямбай хөхдөг.  Гэхдээ Фүкүй мужийнханд дургүй учир, тэдэнтэй сексдэхдээ хог новштой харьцаж байгаа юм шиг харьцдаг.

Фүкүй - Мөнгөнд дуртай.  Секс хийж байхдаа хүртэл эдийн засгийн тухай яриад байдаг.  Юм зохион байгуулахдаа сайн учир, секс парти ихээр зохион байгуулдаг. 
Чүбү
Яманаши - Хүнтэй таарч тохирдоггүй учир, секс партинд дуудаад хэрэггүй.
Бусдын найз залууг булааж авдаг хулгайч зантай ба, нойтон хамуу шиг ааштай.

Нагано - Дунд сургуульд байхдаа л анал секс хийж эхэлдэг ба, сексд хэт дуртай.  Ахлах сургуулийн жорлон секс хийх гол газар нь болдог.

Гифү - Худалч бөгөөд, нас, өндөр гэх мэтээ худлаа бичих магадлал Японд хамгийн өндөр.  Залуухан хүүхдүүд нь Нагоя луу дүрвэчихдэг учир, хөгшрөлт хамгийн том асуудал нь.

Шизуока - Бүгдээрээ Сүзүки-сан гэдэг нэртэй.  Юмыг шийдэж чаддаггүй учир, нэг мэдэхэд 2-3 хүнтэй үерхээд, өөрсдөө асуудалд ордог.

Айчи - Хүн муутайгаараа Японд Но. 1.  Зөвхөн секс хийхэд бол боломжийн боловч, найз залуу болгох бол хэрэггүй.  Хоолны амтлах чанар нь гаж болохоор, хамт хоолонд ороход ч хэцүү.

Миэ - Сониуч зантай болохоор, стрэйт залуучууд нь ч анал секс хийхэд дургүйцэхгүй.  Царайлаг залуучууд нь Осака луу, царай муутай нь Нагоя луу явж секс хийдэг.
Кансай
Шига - Зан авирын хувьд ч, царайны хувьд ч дүнсгэр.  Сексээс илүү гар хангалганд дуртай бөгөөд, гар хангалга хийх янзан бүрийн тоглоомны бүхэл бүтэн цуглуулгатай. 


Киото - Хэтэрхий их зантай.  Шөнө болохоор Киотогийн цэцэрлэгт хүрээлэнд сексддэг.  Оюутан хүүхдүүдтэй нь секс хийхэд амархан.

Осака - Хамгийн хөнгөмсөг учир секс хийхэд амархан боловч, Япондоо хамгийн хурдан тавьдаг.  (Ойролцоогоор 3 мин).  Нэг хоолны мөнгөөр /10 доллар/ стрэйт залуутай ч секс хийх боломжтой.

Хиого - Доторх хүн нь хог шиг хирнээ нэг их сайн хүн шиг загнадаг.  Гадаад хүнд дуртай гичий олон.  Сексийнхээ үед чанга чанга орилдог нь ядаргаатай.

Нара - Дандаа пассив. Гошного нь гэж худаг.  Хачин шашинд орсон хүн ихтэй учир, секс хийж байхдаа шашиндаа уруу татах гэж оролдох учир, болгоомжлох хэрэгтэй.

Вакаяма - Нарийн нь дэндсэн болохоор, секс клубийн төлбөрийг хүртэл татах гэж оролддог.  Бандааш нь дандаа цоорхой, шээсний толбо дүүрэн.
Чүгоку
Тоттори - Гэй хүний амьдрахыг хүсмээргүй муж Но. 1. 
Энемагра (бөгс лүү хийдэг хэрэгсэл) зэрэг тоглоомноос өөр секс хийх юм олдохгүй.

Шиманэ - Онгоцонд суугаад Токиод очиж секс хийх бөөн мөрөөдөл.  Яагаад ч юм бүгдээрээ Токиогийн метроны карттай. Аялалаар ирсэн жуулчдыг амсах нь одоо мода.

Окаяма - Хэтэрхий ядаргаатай зантай.  Бага зэргийн алдаа гарсан ч гэсэн, эмэгтэй хэллэгээр үглээд салдаггүй.

Хирошима - Уг нь спортоор хичээллэдэг хүн ихтэй ч, юм ярихаараа хэтэрхий эмэгтэйлэг.  Эмэгтэй хувцас өмсөх сонирхолтой хүн олон бөгөөд, Хирошимагийн гэй залуусын 30% нь левчик гэрт нь байдаг.

Ямагүчи - Царайлагууд нь Фүкүока, Хирошима, Осака луу дүрвээд алга болчихсон.  Царай муутайгаараа Японд Но.1 бөгөөд, бүгд гоо сайхны мэс засалд ордог.  Нэмээд боожгооны гоо сайхны мэс засалд ч орсон байдаг.
Шикокү
Токушима - Өөрсдийгөө Кансай (Осака г.м)-ийн хүн гэж бодчихсон, ааш муутай.  Хямдхан автобусанд суугаад Осака явж секс хийх нь гол хүсэн хүлээдэг зүйл нь.  Улаан мах нь эргэсэн хүн олон учир, шаах үедээ зөөлхөн шаагаарай.

Кагава - Точиго нь чихэрлэг амттай. Боов нь босдоггүй гэдэгтээ их санаа нь зовдог.  Секс хийхийнхээ өмнө лавшаа иддэг.  Үдон (лавшаа)-ы гуанзтай секс клуб хийгдэхээр яригдаж байгаа.

Эхимэ - Шикокү дотроо хамгийн гайгүй царайтай нь.  Кагава, Такамацүгийн хүмүүст дургүй.  Шээс нь жүржийн шүүс шиг амттай учир, шээс уудаг маниакуудад таалагддаг.

Кочи - Аав ээжтэйгээ амьдардаг хүн их учир, секс хийх газар олдохгүй хэцүү.  Дундаж орлого Япондоо хамгийн бага учир, хэцүүдсэн үедээ биеэ үнэлдэг.
Кюшү, Окинава
Фүлүока - “Би, би, би” гэсэн хүн ихтэй нь ядаргаатай.  Гаж донтон ихтэй.  Гэй хүмүүсийнх нь 40% нь архичин бөгөөд, согтуудаа секс хийдэг.。

Сага - Өөрийгөө Фүкүока-гаас ирсэн гэж худлаа ярьдаг.
Царай зүс, бие хаандаа анхаарал тавьдаггүй учир, балиар бүдүүн, эсвэл турж үхэх гэсэн амьтад голдуу.

Нагасаки - Аппликешн асаахаар Солонгосууд ихээр гарч ирдэг.  Бага насны хүүхэд сонирхдог хүн ихтэй.  Хувцсыг нь ээж нь авч өгдөг.

Кумамото - Зөвшөөрөхгүй байхад хүртэл чичрээд дайраад байдаг.  Боовны толгой нь том, тэгээд тавихдаа удаан учир, анал секс анх хийж байгаа хүмүүст нилээд хэцүү.

Оойта - Усанд удаан орохдоо дуртай, усан дотроо шээчихээд тэндээ хэвтээд байдаг.  Юманд гамтай учир, гондомоо угааж байгаад дахиж хэрэглэдэг.

Миязаки - Үслэг бөгөөд, хулмастай хүн ихтэй.  Точиго нь хол үсэрдэг.  Цаг үеэс хоцрогдсон учир, одоо болтол mixi /2004-5 онд Японд ихээр хэрэглэгддэг байсан фэйсбүк шиг аппкикейшн/ хэрэглэдэг.

Кагошима - Царайлагаараа Японд дээгүүр орох боловч, нилээд садист.  Нөгөөхөө бодохгүйгээр шаагаад шаагаад явчихдаг.  Агаарын бохирдол ихтэй учир, гадаа секс хийх бол маск зүүж байгаад секс хийх шаардлагатай.

Окинава - Америк цэрэг, хятадууд, царай муутай жуулчид гээд юуг л бол юунаас буцахгүй. 
Зүгээр зүгээр гэж байгаад гондомгүйгээр дотор тавих гээд байдаг муу зантай.
----------------------------

Monday, April 17, 2017

Зарим нэг бодлууд - депресс, хүнтэй ярилцах, бусад

Энэ удаад жоохон хүнд сэдэв.

Өчигдөр баран дээрээ сууж байв.
Тэгсэн, үргэлж нүүрэн дээрээ инээмсэглэлтэй байдаг нэг хөөрхөн хүүхэд орж ирж байна.

Хүн цөөтэй байсан болохоор ч тэр үү, ярьмаар санагдсандаа ч тэр үү тэр хүүхэд надтай ярилцаж эхэллээ.

*Танд амиа хорломоор санагдах үе байсан уу?*

Иймэрхүү асуултууд угаасаа цаанаа, тэр хүүхэд өөрөө тэр талаар бодож эхэлсэн үед, ямар нэгэн тусламж, хариулт хэрэгтэй байгаа үед гарч ирдэг асуулт болохоор, би яасан юу болсон гэж асуулгүйгээр ярьж эхэллээ л дээ.

*Байлгүй яахав.  Зөвхөн би ч биш, ер нь манай ангийнханы ихэнх нь энэ талаар нэг бус удаа боддог юм биш үү?* гээд.

*Харин, зүгээр л бөөн эм уучихдаг ч юм уу, эсвэл өндөр дээрээс үсэрчихвэл их амархан болчих юм шиг санагдаад* гээд тэр хүүхэд ярьж байна.

*Хэт их ажлын ачаалалтай, түүнээсээ болоод хүнд депрессийн байдалд орсон үед, эсвэл хайр дурлал, гэр бүлийн харилцаа гээд олон зүйл болж бүтэхгүй байгаад хүнд депрессийн байдалд орсон үед хүмүүс энэ л сүүлчийн сонголт гэж бодогдох, цаана нь байж болох эрсдэлийг бодож үзэхгүйгээр болчимгүй үйлдэл хийх тохиолдол зөндөө байдаг л даа.  Гэхдээ, чи энэ талаар хүний бодол саналыг сонсохыг хүсч байна гэдэг бол ямар ч байсан сайн зүйл.

Би мэдээж амиа хорлохыг муу зүйл, амиа хорлосон хүн тамд унана энэ тэр гээд шашны номлол шиг юм ярихгүй,

Бас, *аав ээж чинь маш их шанална, тэр талаар бодож үзсэн үү?* гэх мэтээр худлаа сайн дүр эсгэсэн асуултууд ч тавихгүй,

Мэдээж би ч гэсэн заримдаа ийш тийшээ аялалаар явах гээд онгоцонд суухдаа *энэ онгоц ингээд л дэлбэрээд, би гэдэг юм алга болчихвол ямар амар вэ?* гэж бодогдох үе зөндөө байдаг л даа. Чамд яг тэрэн шиг *ингээд л алга болчихвол ямар амар вэ?* гэсэн бодол төрдөг талаар л чи ярьж байх шиг байна тэ?* гэлээ..

*Харин тийм.  Зүгээр л ингээд алга болчихмоор байна...*

*Гэхдээ чи нэг юмыг сайн бодож үзээрэй.  Амиа хорлох гэдэг чинь чиний бодож байгаа шиг тийм амархан зүйл биш шүү дээ.  Хүний амь гэдэг чинь их бөх зүйл байдаг...

Жишээ нь, чи сая эм уух талаар ярьж байлаа.  Хүний бие механизм гэдэг чинь их сонин зүйл.
Гадны зүйл орж ирэнгүүт, чи ухаан алдсаны чинь дараа тэрийг чинь буцаагаад бөөлжөөд гаргачихдаг систем байдаг.  Тэгээд, эсрэгээрээ амиа хорлолт чинь бүтэлгүйгээр төгсөөд, чи өөрөө эмнээсээ болоод одооны эрүүл байдлаараа биш, харин эрэмдэг хүн болоод үлдчихвэл яах вэ гэдэг талаар бодож үзэж байсан уу?
Эсвэл өндрөөс үсрэх талаар.  Өндрөөс үсэрсэн чинь аз нь ч гэх юм уу, эз нь таараад зүгээр тахир дутуу болоод амьд үлдчихвэл дараад нь яах вэ гэдэг ч юм уу?
За тэр судасаа ханах манах бол бүр бүтэхгүй.  Хүний цус чинь өөрөө бүрэлдээд гарч урсах урсгалаа хаачихдаг сонин эд байгаа.  Дараад нь нэг шархтай, өвчинтэй гартай хүн л үлдэнэ гээд.  Ер нь бол хүсэхэд хясна гэдэг шиг, зарим хүмүүсийн хувьд амьдрах гээд зүтгэж байхад нь ганц юманд тээглэж унаад үхчихдэг атал, үхэхийг хүссэн хүнд үхэх гэхээр яаж ч хичээгээд үхэж болдоггүй тохиолдлууд их байдаг юм билээ. *

*Хэцүү ч юм даа, үхэх хүртэл тийм хэцүү юм бол*

*Харин тийм шүү дээ.  Миний өмнө нь ярилцаж байсан, нэг бус удаа үхэхийг завдаж байсан хүмүүсийн ярианаас сонсоход, яг үнэндээ үхэхээс илүү, одоо байгаа амьдралаа илүү хөнгөнөөр хүлээж авч, аз жаргалтай амьдрах нь илүү хялбар гэж ярьдаг хүмүүс их байдаг юм билээ.
Тэгээд ч дээрээс нь түрүүн хэлсэнчлэн, чи энэ талаар бодож байна гэдэг, энэ талаар надтай ингээд ярилцаад сууж байна гэдэг, чи уг нь бол өөрт тулгарч байгаа асуудлуудаа шийдээд, инээгээд амьдрахыг хүсэж байгаадаа л болов уу*

*Харин тийм байж магадгүй л юм*

*Бас нэг сонин юм байгаа юм.  Жоохон шашин энэ тэр шиг сонсогдоно л доо, гэхдээ энэ жишээ.
Жишээ нь чи амиа хорлож чадлаа гэж бодьё.  Тэгээд тэр чигтээ алга болчихдог бол уг нь их сайхан.  Тэгсэн, үхсэний дараах амьдрал гээд юм байдаг болж таарвал бас л шатчихсан юм болно тийм биз дээ?
Буддын шашны нэг сонин ойлголт жишээ нь байгаа.  Хоосон чанарт хүртлээ, хүн дахин дахин өөр төрөлд ороод л зовоод л амьдраад байдаг.  Энүүгээр бодохоор, уг нь эцсийн зорилго, хүсээд байгаа юм маань хов хоосон болоод байхгүй болох байгаад байдаг, тэгтэл тэр нь тийм амархан бүтчихдэг эд биш байгаад байдаг талаар, амьдрал бол өөрөө зовлон дээр тулгуурласан зүйл гээд сургаад байдаг.  Бусад шашин шиг *дараад нь диваажинд амьдрахын тулд* биш, харин зүгээр л *хоосон зүйл болохын тулд* номлоод байдаг шашин гэхээр буддын шашин бас их сонирхолтой зүйл байгаа биз?
Түүнээс гадна, юмыг *энэ бол хагас зовлон* гэж харах уу *энэ бол хагас жаргал* гэж харах уу гэдэг сонирхолтой философи байгаа.  Хүн гэдэг сэтгэлийн амьтан.  Өөртөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байгаад *энэ бол жаргал* гэж бодохоор жаргалтай болчихдог, харин эсрэгээрээ *энэ бол зовлон* гэж бодохоор улам бүр шаналаад байдаг гэдэг ч юм уу...*

*Нээрээ тэр талаар бодож үзээгүй юм байна аа*

*Тийм болохоор түрүүн хэлсэн шиг, үхэхээс илүү, өөрийгөө хүлээн зөвшөөрөөд амьдрах нь заримдаа илүү хялбар дөт зам байх магадлалтай гэдэг талаар бодож үзэхэд бас сонирхолтой л байх байх*
--------------------------

Ангийн хүүхдүүдийн дунд амиа хорлолт их байдаг талаар судалгаа байдагийг бүгд мэдэж байгаа байх.  Ирээдүйдээ итгэх итгэл, цаашдын карьер, гэр бүл нь яах хүлээж авах бол, нийгэм яаж хүлээж авах бол гээд.
Ийм нөхцөл байдал дунд, ирээдүйд итгэх итгэлийг төрүүлэх, найз нөхөдтэй болох нөхцөлийг бүрдүүлэх, харилцан ярилцах нь маш чухал зүйл мэт.

Тийм ч утгаараа, хоорондоо танилцаж боломж олгодог гэй бар, сэтгэлзүйн зөвлөгөө өгч, эрхийнх нь төлөө тэмцдэг ЛГБТ төв, үлгэрлэн дуурайлах карьертай ахмад хүний яриа, гэр бүл нь хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн яриа зэрэг маш чухал мэт.
--------------------------
Америкт нэг сонирхолтой судалгаа гарсан байсан.
Америкийн 47 мужид өнгөрсөн 17 жилд хуримтлагдсан датаг анализ хийсэн, Америкт ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрсөн нь залуу ЛГБТК хүүхдүүдийн амиа хорлолтыг багасгах үр дүнд хүрсэн байх магадлалтай талаар.

Энэ 17 жилийн дотор, өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлолт нь 0.6 хувиар багассан байдаг бол, ЛГБТК хүүхдүүдийн хувь энэ тоо нь 4%-иар багассан тоо гарсан байна.

Америкийн засгийн газар тус тоог 2020 он хүртэл 10%-иар багасгах зорилт тавьсан байгаа аж.

Энэхүү судалгаа нь 1999-өөс 2015 он хүртэл муж мужаар нь амиа хорлох оролдлогуудыг харьцуулан судалсан бөгөөд, муж мужид өөр үр дүн. мөн муж дотроо ч гэсэн он оноос шалтгаалаад өөр үр дүн гарсан байна..  Энэ 17 жилийн дотор нийт 32 мужид ижил хүйстний гэрлэлтийг хуульчилсан байдаг аж.

Ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөөгүй байх үед өсвөр насны амиа хорлох оролдлого нь 8.6%, түүнээс ЛГБТК хүүхдийн 28.5% байсан аж.  Харин хууль батлагдсаны дараа амиа хорлох оролдлогын тоо нь 7% багассан аж. Харин хууль батлаагүй мужуудад ийм эрс багассан үр дүн гараагүй байгаа нь, хуулийн амиа хорлолтыг багасгахад нөлөөлөх нөлөөлөл өндөр байх магадлалтайг илэрхийлж байгаа аж.

АНУ-ын 15-24 насны хүүхдийн үхлийн шалтгааны Но. 2 нь амиа хорлолт байдаг аж.
2016 онд хийсэн судалгаагаар, ахлах сургуулийн хүүхдүүдийн 18% нь *Өнгөрсөн 12 сарын хугацаанд амиа хорлох талаар бодож байсан* гэж хариулсан байдаг ба, энэ тоо нь стрэйт хүүхдүүдийн хувьд 15% байдаг бол, ЛГБТК хүүхдийн хувьд 43% байсан аж.
Мөн энэ судалгаагаар, ЛГБ хүүхдүүдтэй харьцуулахад Трансжендер хүүхдүүдийн амиа хорлох магадлал бүр өндөр байдаг талаар дурдсан байдаг аж.

-----------------------------------------
Ирээдүйд итгэх итгэлийг олон хүнд олгох нь маш чухал гэдэгийн нэг жишээ энэ болов уу.

Thursday, January 12, 2017

Гей хүмүүс дотор яагаад суут ухаантан олон байдаг вэ?

Сонирхолтой болохоор нь орчуулчихлаа.Шюкан Гендай сэтгүүлийн 2012 оны 2-р сарын 11-ний дугаараас.
-----------------------------------

Еврей пианист Хоровиц ингэж хэлсэн гэдэг.
*Энэ хорвоод гурван төрлийн пианист байдаг.  Еврей, гей болон тоглож чаддаггүй гэсэн гурван төрөл*
Зөвхөн хөгжим ч гэлтгүй, урлагийн чиглэлд гей суутангууд их байдаг.  Тэгвэл яагаад юм бол?  Ер нь гей хүмүүсийн онцлог гэвэл юу байдаг юм бол?  Янзан бүрийн судалгаа байдаг юм болов уу?

Спортод муу?

*Дориан Грейгийн хөрөг* зохиолоороо алдартай нэгэн зохиолч, 1895 онд өөрийг нь содомын хэргээр яллах шүүх хурал дээр нэгэн үгний утгыг ингэж тайлбарласан байдаг.
*Энэ бол ахмад хүн нь залуу хүмүүст өгдөг агуу хайрыг илэрхийлсэн үг.  Платоны гүн ухааны үндэс болж, Микеланжело болон Шекспирийн сонетэд ажиглагддаг зүйл.  Маш гүнзгий оюунлаг хайр бөгөөд, маш цэвэр ариун бөгөөд төгс хайр.  Шекспир ч тэр, Микеланжело ч тэр, агуу бүтээлүүдээ урлах гол үндэс болсон энэ хайр нь бүтээлүүдийнх нь өнцөг булан бүрээс үнэртдэг*
Оскар Вайлдын ийнхүү магтан дуулсан тэр үг нь *ижил хүйсээ хайрлах хайр* 
Сократ, Леонардо Да Винчи, Трюман Капоти, Анди Ворхол, Элтон Жонн... Түүхэнд нэрээ үлдээсэн энэ агуу суутнууд бүгд гэй гэгддэг.
 Гей хүний нийт хүн амд эзлэх хувь нь үсрээд л 3-10% гэгддэг. Ер нь бол нийгмийн цөөнх.  Тэгтэл суутнууд дотор гэй хүмүүс арай л олон айгаа юм биш үү? гэсэн бодол төрөх байх.
Жишээ нь хөгжмийн зохиолчид байна.
Хөгжмийн зохиолч Леонард Бернштайн нэг удаа ингэж хэлсэн байдаг. *Америкийн сонгодог хөгжмийг гей хүмүүс үүсгэсэн*
Америк ч гэлтгүй, оросын алдарт Чайковски, Бенжамин Бритен гээд сонгодог хөгжмийн урсгалд олон бий.
Уран зохиолын хувйд ч гэсэн гей хүмүүс олон байдаг. Самасет Мом, Жан Жене, Жеймс Болдман гээд л...
За тэгээд хувцас дезайн, уран зураг гээд дурдвал дуусахгүй болов уу.

Тэгвэл яагаад вэ?
Ойрын жилүүдэд, гей хүмүүс болон стрейт хүмүүсийн бие болон тархины бүтцийн ялгааг судалсан судалгаанууд ихээр хийгдсээр байгаа аж.
Канадын Брокийн их сургуулийн судлаачид, 813 гей, 3417 стрэйт хүмүүс дээр судалгаа хийхэд, гэй хүмүүс нь стрэйт хүмүүсийг бодвол арай намхан, бас хөнгөн байх магадлал ихтэй гэсэн үр дүн гарсан байдаг.
Мөн, Вестерн Онтарио их сургуулийн мэдрэл судлаач Ж. А. В Холл нарын судалгаагаар, гэй хүмүүс нь стрэйт хүмүүстэй харьцуулахад дарц гэх мэтийн спортод муу байдаг гэсэн дүгнэлт гарсан байдаг аж.

Зүүн талын төмсөг нь баруунаасаа том?

Төмсөгний талаарх судалгаа мөн нилээд сонирхолтой.  Эхлээд энэ судалгааны үндэс болгоод мэдэх хэрэгтэй зүйл нь, эрэгтэй хүний баруун төмсөг нь, эмэгтэй хүний зүүн өндгөвч нь илүү том байх хандлагатай байдаг гэдэг судалгааны дүн.
Канадын биологич Дрин Кимурагийн судалгаагаар, баруун төмсөг нь том эрэгтэй хүн нь тоо бодох болон байршил зүй зэрэг, эрэгтэй хүний илүү сайн чаддаг гэх зүйлд илүү сайн байдаг гэх.  Эсрэгээрээ зүүн төмсөг нь том эрэгтэй хүн нь хэл сурах авьяас, өнгө ялгах авьяас зэрэг эмэгтэй хүмүүсийн илүү сайн гэгддэг зүйлд сайн байдаг гэсэн дүгнэлт гарч.
Үүн дээр үндэслэн ингэж ярих судлаач хүртэл байдаг аж.
* Гей эрэгтэй хүний зүүн төмсөг нь том байх хандлагатай байдаг байж магадгүй. Тийм ч учраас, эмэгтэйчүүдийн мундаг гэгддэг мейк ап, стайлист, үсчин гэх мэт салбарт илүү мундаг байдаг болов уу.*
Зиаг тэгвэл, тархины хувьд яадаг юм бол?  Тохокугийн их сургуулийн Ямамото профессорынхоор, гэй эрэгтэй хүний тархи нь эмэгтэй хүний тархитай төстэй зүйл их байдаг хэмээн тайлбарлах.
*Хүний тархинд, уг нь эрэгтэй хүнд эмэгтэй хүнийхээс хамаагүй том байдаг, сексд хамаарах хоёрдогч цөм гэдэг хэсэг байдаг. Америкийн гей судлаач Саймон Рубейгийн судалгаагаар гей хүний тархины энэ хэсэг нь эмэгтэй хүнийхтэй ойролцоо хэмжээтэй байдаг гэсэн дүгнэлт гарсан байдаг.  Өөрөөр хэлбэл, гей эрэгтэй хүний тархинд эмэгтэй хүний тархитай төстэй зүйл ажиглагдсан」гэх.
Тархины эр, эмийн хоорондох ялгааг судалдаг Калифорнийн их сургуулийн багш Рожер Горский мөн ингэж нэмэрлэсэн байдаг.
*Тархины хүйсийн ялгааг судлах явцад, гэй болон стрэйт хүмүүсийн хооронд мөн адил ялгаа байдагийг олж мэдсэн. Хамгийн их ялгаа ажиглагдсан хэсэг нь баруун болон зүүн тархийг холбодог хэсэгт ажиглагдсан.  Энд байдаг anterior commissure гэгдэх хэсэг нь эмэгтэй хүнийх эрэгтэй хүнийхээс 13%-оор том байдаг бол, гей эрэгтэй хүнийх нь эмэгтэй хүнийхээс 18%, стрэйт эрэгтэй хүнийхээс 34%-иар том байдаг үр дүн гарсан.  Эмэгтэй хүний тархи нь баруун болон зүүн тархины үүрэг нь эрэгтэй хүн шиг хэт хуваагдсан байдаггүй учир, 2 тархийг холбосон энэ хэсэг нь илүү хөгжсөн байдаг.  Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүн аль нэг тархиа л ашиглаж чаддаг бол, эмэгтэй хүн 2 тархиа зэрэг ашиглах чадвар сайтай байдаг.  Тэгвэл энэ холбох хэсэг нь эмэгтэй хүнийхээс ч илүү том гей эрэгтэй хүн нь 2 тархиа зэрэг ашиглах чадвар илүү хөгжсөн байх магадлалтай.  Энэ нь гей хүмүүст гоц авьяастан их байдагийг тайлбарлах нэг тайлбар болох магадлалтай.  Мэдээж онцлогтой тархины бүтэцтэй байснаар илүү сонирхолтой зүйл сэдэх магадлал өндөр болох учир, урлаг зэрэг талбарт энэ чадвараа ашиглах магадлал өндөр байх болов уу*

Гоц авьяастнуудын зовлон

Мэдээж, гоц авьяастан дунд гей хүн олон байдгийн нууцыг биеийн бүтцээр тайлбарлах гэсэн оролдлогоос гадна, нийгэм зүй талаас тайлбарлах нэгэн байх.  Торюбунка Их сургуулийн Михаши багш түүний нэг.
*Гей хүмүүс нь нийгмээс хүлээж авах стресс их байдаг бөгөөд, өөрийгөө үгүйсгэх хандлага өндөртэй.  Тэр байтугай амиа хорлох талаар бодож үзээгүй гей хүн ховор байдаг гэж хэлсэн ч болно.  Тэгвэл, ийм өөрийгөө үгүйсгэсэн байдлаа больвол, коммон сенс буюу ердийн хүмүүсийн боддогоос огт өөр өнцгөөс юмыг харж чаддаг болдог болов уу.
Жишээ нь, Мишима Юкиог сайн таних Мива Акихиро гуайн хэлж байснаар, Мишима гуай нь өөрийнхөө сексуалитигийн талаарх комплекс нь маш хүчтэй байсан гэх.  Түүнийгээ даван туулах явцад маш бүтээлч чадвар гей хүмүүсээс гардаг байхыг үгүйсгэхгүй.*
Гей хөгжмилн зохиолч Жон Коририано нэгэнтээ ингэж хэлсэн байдаг.
*Урлагийн ертөнцөд амжилт олохын тулд, өөрийн сексуалитид үнэнч байх нь хамгийн чухал. Гоц авьяастнууд өөрийнхөө сексуалитиг нуухыг оролдох тусам, авьяас нь дарагдах хандлагатай байдаг*
Эсвэл, Висса Их Сургуулийн Пол Рассел профессор нь гей хүний хоёр талт байдлыг онцолсон байдаг.  
* Гей хүн нь бэлгийн цөөнх хэмээн ялгаварлагдан гадуурхагдаж ирдэг тул, соёлтой, нөхөрсөг байх хандлага ажиглагддаг.  Мөн, гей болох өөрийнхөө ертөнцөөс гадна, стрэйт хүмүүсийг ертөнцийг ойлгохыг хичээдэг.  Ийм ч утгаараа гей хүмүүс нь 2 параллел ертөнцийг харж, 2 ертөнцөөр юмыг боддог ба, энэ нь бусдаас онцлогтой сэтгэхүйг бий болгодог болов уу*
Ингэж тайлбарладаг боловч, Рассел профессор нь *Гоц авьяастанд гей хүн олон байдаг* гэдэгтэй бол санал нийлдэггүй аж.
*Ямар ч байсан, гей хүмүүс дотор гоц авьяастан олон байдаг гэсэн статистик байдаггүй.  Гоц авьяастанд гей хүн олон санагддаг нь зүгээр л гей байх нь нүдэнд илүү тусдагтай л холбоотой.  Би нэгэн зохиол дотроо стрэйт секстэй хэсэг 5 удаа, гей секстэй хэсэг 2 удаа бичсэн боловч, уншссан хүмүүсээс асуухад ихэнх нь стрэйт секстэй хэсгийг мартаад, гей секстэй хэсгийг сайн санаж байсан.  *
Уран зохиолын үүднээс Мейжигийн их сургуулийн Кашима профессор гей болон гоц авьяастны хоорондох холбоосыг мөн ингэж тайлбарласан байдаг. 
*Уран зохиолын үүднээс тайлбарлахад, юун түрүүнд гей хүн нь эсрэг хүйсийн хайр дурлалыг ойлгодоггүй гэдэг нь чухал пойнт.
Жишээ нь, зохиол дотроо эсрэг хүйсийн хайрын тухай бичлээ гэе.  Гэтэл энэ зүйлийг өөрөө ойлгодоггүй учир, ямар нэгэн өөр зүйлээр орлуулж бичиж эхэлнэ.
Үүний үр дүнд, жирийн эсрэг хүйсийн хайраас шал өөр, маш өвөрмөц ертөнц бичигдэх ба, энэ нь утга зохиолын урлаглаг байдлыг илүү тодруулдаг. 
Түүнээс гадна, гей зохиолчид, өөрсдийн ойлгодоггүй эсрэг хүйсийн дурлалыг яаж ийгээд бичих гэж оролддог бөгөөд, ингэсний үндсэнд үгийн сонголтын хувьд ч илүү сонирхолтой болдог.  
Тийм ч болохоор, гей зохиолч нарын бичсэн зохиолд үзэсгэлэнтэй гоё зохиол их байдаг болов уу.  Үүний тод жишээ нь Мишима Юкиогийн зохиолууд гэж хэлж болно*

20-р зуунаас гэнэт олширсон?

Өөрийнхөө ойлгодоггүй зүйлийг илэрхийлэх гэж оролдсоны үндсэн дээр, гей зохиолчид үзэсгэлэнтэй илэрхийллийг сурч авдаг.  Кашима профессор цааш нь зөвхөн зохиолч ч гэлтгүй, урлагт гей хүн олон байдаг талаар ийн тайлбарлана.
*Ер нь бол юм бүтээнэ гэдэг нь эршүүд байдал, эмэгтэйлэг байдал холилдож байж урлаг болдог.   Жишээ нь, Солонгос кино нь, өнөөг хүртэл эрэгтэйлэг байдлыг илэрхийлсэн дайн, байлдааны тухай кино их байдаг байсан бол, сүүлийн үед эмэгтэйлэг байдлыг оруулж ирсэнээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн.
Урлаг гэдэг бол ийм гибрид зүйл юм.
Утга зохиолоор дүрсэлбэл, зохиолын хэрхэн өрнөхийг илэрхийлдэг босоо тэнхлэг, үгийн сонголт, илэрхийллийг чухалчлах хэвтээ тэнхлэг гэж заавал байдаг бөгөөд, аль нэг нь байхгүй бол маш уйтгартай зохиол болдог.
Үүнээс, босоо тэнхэлэг (зохиол) нь эршүүд байдал.  Эр хүн гэдэг ан хийж, урагшлах инстинктэй амьтан.  Харин хэвтээ тэнхлэг (утга) нь эмэгтэйлэг байдал.  Эмэгтэй хүн нь үгний илэрхийлэлд маш мэдрэмжтэй.
Гей хүмүүс нь энэ хэвтээ тэнхлэгт мэдрэмж сайтай байдаг.  Үг хэрхэн илэрхийлэгдэхэв, өгүүлбэр яаж мэдрэгдэхэв гэх мэт.   Гэхдээ босоо тэнхлэгээс илүү хэвтээ тэнхлэгт илүү бичигддэг гей утга зохиол нь, заримдаа хэт уянгалаг, зохиолын өрнөл багатай санагдах үе ч байдаг. 
Тэгвэл 20-р зуунаас хойш утга зохиол гэдэг зүйл нь зохиолын өрнөл гэдэг тэнхлэгээсээ холдож эхэлсэн гэж хэлж болно.  Тийм ч утраас, 20-р зуунд Прюст, Кокто, Капоти гээд олон гей зохиолч байдаг бол, 19-р зуунд алдартал зохиолч ховор байдаг.  20-р зуунаас гэнэт ихэссэн гэж хэлж болно*
*Зураач хүний хувьд тэгвэл яаж тайлбарлах вэ.  Уран зургийн эхлэл цэг нь толь юм.  Бодит ертөнц бол 3 хэмжээстэй байдаг бол, түүнийг 2 хэмжээсэнд буулгахгүйгээр уран зураг бий болохгүй.  Тэгвэл, 3 хэмжээсийг 2 хэмжээст шилжүүлэх гэдэг энэ үйлдлийг толь гүйцэтгэдэгү  Өөрөөр хэлбэл, толь их хардаг хүн уран зургийн авьяасаа олж мэдэх магадлал өндөр болно.  
Гэхдээ, толь нь юмыг зөвхөн тусгадаг бөгөөд, өрнөл байхгүй зүйл.  Тийм ч учраас эрэгтэй хүн толинд тийм ч дуртай байдаггүй бөгөөд, илүү эмэгтэйлэг эд зүйл гэж хэлж болно.
Гей хүмүүс жоохон нарцист хандлагатай байдаг, толинд ч их хардаг.  Тийм учраас зураач хүмүүс дотор гей хүн олон байдаг болов уу.
Тархины ялгаа, нийгэм доторх сэтгэлзүй болон өөрийгөө хайрлахаас үүдсэн урлаглаг байдал.  Энэ гурван өнцгөөс гоц авьяастан дунд гей хүн их байдагийг тайлбарлаж болох мэт.