Thursday, June 16, 2016

Орландод болсон явдалын талаар

Мэдээгээр олон дахин гарсан болохоор, бүгд энэ явдлын тухай мэдэж байгаа байх.
Хэд хоногийн өмнө Флоридагийн Орландод байдаг гэй клабт олон хүнийг буудаж алсан хэрэг гарсан билээ.
50 гаран хүмүүс нас барсан, Америкийн түүхэнд хамгийн эмгэнэлтэй гэмт хэргүүдийн нэг болсон билээ.
Юуны түрүүнд, энэ хэргийн золиос болсон хүмүүст, тэдний гэр бүлд эмгэнэл илэрхийлье.
Мөн, хүнд хөнгөнөөр гэмтсэн хүмүүсийг хурдан бие нь сайжраасай гэж залбирья.
Үүнээс гадна, энэ хэрэгтэй холбоотойгоор нас барсан бас нэг хүний төлөө эмгэнэл илэрхийлэх ёстой юу үгүй юу гэдэгтээ би эргэлзсээр л байна.
Тэр хүн бол цагдаад буудуулж нас барсан, хэргийг үүсгэсэн Омар Матеен.
Нэгэнт тэр нас барсан болохоор, яагаад ийм хэрэг үйлдэх болсон нь үүрд нууц хэвээр үлдэх байх.
Тийм ч учраас, эндээс бичих зүйл бол таамаглалаас хэтрэхгүй гэдгийг юун түрүүнд хэлсэн нь зөв болов уу.
Энэ хэрэг мэдээгээр гарсанаас хойш, яагаад энэ хэргийг үйлдэх болсон бол гэдэг таамаглал хэд дахин өөрчлөгдсөн.
Эхлээд Исламийн Улсын зохион байгуулсан террор гэж мэдээлэгдэж байв.
Дараад нь Омарын хувь хүний үзэл бодлоос үүссэн, гомофобиад тулгуурласан үзэн ядалтын гэмт хэрэг гэж таамаглагдсан.
Тэгсэнээ, саяхан, бүр огт өөр өнцгөөс тайлбарлагдаж эхлэв.
Омар нь, тухайн хэрэг болсон Палс гэй клубын байнгын үйлчлүүлэгч байсан бөгөөд, Жакд, Грайндр гэх мэтийн аппликэйшн хэрэглэдэг байсан гэх.
Энэ үнэн бол, хамгийн анх бодож байсан шиг *Огт хамаагүй хүн, олон хүнийг алсан* гэх зүйлээс огт өөр шалтгаантай болох байх,
ТЭРЭЭР БИДНИЙ ДУНД БАЙСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ!!!
「Тэр байсан гэж бодож байна.  Дор хаяж 3 жилийн өмнөөс манай баранд ирдэг байсан」
「Ихэвчлэн маш их согтддог байсан.  Гэрийнхнийхээ өмнө архи ууж болдоггүй байсан болохоор болов уу... Аав нь их хатуу хүн юм шиг байсан.  Дандаа тэр талаар гомдоллодог байж билээ」
「Нэг их юм ярьж үзээгүй л дээ.  Гэхдээ хэд хэдэн удаа аавынхаа тухай ярьж байсан.  Бас авгай хүүхэдтэй гэж...」
「Тэрэнтэй юм ярихаа болих болсон шалтгаан гэвэл... Нэг удаа түүний шашны тухай хэн нэг нь шоолоод ярьсан чинь хутга гаргаж ирээд *Намайг доромжилвол яадгийг үзүүлээд өгье* гэж агсан тавьсанаас болсон...」


Эдгээр гэрчийн мэдүүлгүүдээс төсөөлвөл, өөрийн шашин болон хатуу аавын хяналтанд дор байгаад, яахаа мэдэхгүй байсан тийм л эрэгтэй байсан болов уу...
Мөн, нилээд эртнээс түүнийг гэй байсан болов уу гэсэн яриа сонсогдож байв.
Жишээ нь өөрийгөө авсан зураг нь, үсээ толийтол зассан, нилээд нарцист маягийн, залуу уургалах зорилготой болов уу гэмээр зураг байв.
Харин дараахан нь авсан зураг нь үс нь сэгсийчихсэн, нилээд муухай харцтай стрэйт маягийн зураг...
Энэ 2 зургийг хараад нэг хүний зураг мөн үү гэж нүдэндээ эргэлзмээр...

Омарын аав нь Афганистан хүн бөгөөд, Афганы телевизд ажилладаг гэх.
Маш хатуу Исламын шашинтан аж.
Уг хэрэг гарсаны дараа *Гомо нарыг миний хүү биш, харин бурхан шийтгэх ёстой байсан юм* гэж хүртэл хэлж байсан аж.
Ийм эцгийн хүмүүжил ямар байх нь ойлгомжтой.
Тэгээд хэрвээ ийм орчинд, өөрийгөө гэй гэдгээ мэдэрсэн бол, түүний амьдрал ямар гээчийн там байсан бол?
10 жилийн өмнө ангийнх нь хүүхэд байсан залуугийн яриа.  Өөрөөр хэлбэл Омар 19тэй байх үеийн яриа.
「Бид нар хааяа гэйбаранд очиж уудаг байсан юм.  Нэг орой Омар намайг *Чи гэй юу?* гэж асуусан.  Би тухайн үед каминг аут хийгээгүй байсан болохоор үгүйсгэсэн л дээ.  Тэгсэн Омар * Хэрвээ чи гэй байсан бол миний тайп байх байсан юм* гэж байж билээ...

Мөн Омарын талаар ийнхүү ярьсан байв.
「Тэр, эргэн тойрондоо дасч чаддаггүй маягийн хүн байсан.  Эргэн тойрныхон нь *Хөөрхий амьтан* гэсэн нүдээр түүнийг ихэвчлэн хардаг байж билээ.
Тэр зүгээр л өөрийнхөө байх орчинг хайж байсан боловч, түүнд дуртай хүн огт байгаагүй. Бүгд түүнд дургүй байсан」

Гэй клаб Палс нь
「Хүйс, арьсны өнгө, хүйсийн баримжаа, фашион гэх мэт огт хамаагүй, хүн болгоны ордог, орох дуртай газруудын нэг байсан」
гэх
Гэхдээ, хэрвээ тийм газар ч өөрийнхөө байх орчинг болгож чадаагүй бол яах вэ?
Мэдээж, Омарт хүйтэн ханддаг байсан Палсын үйлчлүүлэгчдэд буруу өгч чадахгүй л дээ.
Тоглоомоор юм хэлсэн төдийд хутга шөвөг болдог хүнд хэн л дуртай байв гэж...
Гэхдээ, 19 настай байх үеийн *Хэрвээ чи гэй байсан бол миний тайп байсан байх аа* гэж ярих Омараас хэрэг үйлдэхийнхээ хэдэн цагийн өмнө Исламын Улсад үнэнчээ утсаар цагдаад мэдэгдэх Омар хүртэл юу түүнийг тэгтэл өөрчилвөө.
Омар, жилийн өмнөөс исламын сүмд очдог болсон гэх.
ГЭЙ АМЬДРАЛААР АМЬДРАХААСАА ЗАЛХСАН, ЗУГТААСАН МЭТ ДҮР ЗУРАГ.  ГЭЙ АМЬДРАЛ ӨӨРИЙНХ НЬ ХҮСЭН ХҮЛЭЭСЭН ЗҮЙЛ БАЙГААГҮЙ БОЛОХООР, ӨӨРИЙГ НЬ ЯМАР Ч БАЙДЛААР ХҮЛЭЭЖ АВАХ БУРХАНААС АВРАЛ ГУЙСАН МЭТ ДҮР ЗУРАГ.

Нэг иймэрхүү дүр зураг харагдах мэт.
Аавынх нь ярьсанаар тэрээр хэрэг үйлдэхийн өмнө 2 эрэгтэй хүн үнсэлцэж байгааг хараад маш ихээр шоконд орж байсан гэх.
Хэрвээ тэрээр зүгээр л *гомод дургүй стрэйт* биш, харин *Гэй амьдралаас итгэл найдвар хүлээж чадахаа болиод, үнэнч лалын шашинтан болохыг хүссэн, нуугдмал, өөрийн үнэн чанарыг нухчин дардаг гэй* байсан бол, түүний тэр шок нь бас маш өөр дүр төрх харагдах болов уу.
Мэдээж Омарыг өмөөрөхийг хүсч байгаа юм бол биш.
Энэ хэргийн хамгийн гол буруутан нь тэр өөрөө гэдэг нь ойлгомжтой.
Гэхдээ, хэрэг үүссэн хамгийн том шалтгаан нь, хэсэгтээ FBI-ийн хяналтанд байсан хүн хүртэл автомат буу хялбархан худалдаж авдаг Америкийн нийгэмд байгаа болов уу.
Мэдээж хамгийн эхэнд хэлсэнчлэн, энэ бүхэн бүгд таамаглалаас хэтрэхгүй.
Гэхдээ түүнийг 「Бидэнд огт хамаагүй, Психопат!」
гээд хаячиж бас чадахгүй ба, түүнийг юу бодож, яагаад ийм байдалд хүрсэн бол гэдэгийг бодож үзэх нь дор хаяж үүнээс хойш ЛГБТ нийгмийг яаж өөрчлөх вэ, хэнд ямар тусламж хэрэгтэй вэ гэдэгийг бодоход чухал зүйл болов уу.
Тиймээ, би Омарын төлөө эмгэнэл илэрхийлж бол чадахгүй юм байна.  Гэхдээ бага ч болсон өрөвдөж, өөрийгөө оронд нь тавьж үзмээр санагдаж байна. 
Яавал дээр байсан вэ?
Яавал энэ хэрэг үүсэхгүй байх байсан бэ??
гэж хичнээ бодоод ч одоо ямар нэг үр дүн гарахгүй ч, ядаж л олон дахин тамын амьдралаар амьдраад эргээд хүн болж төрөх хувь заяа байх бол түүнийг ядаж Палсын эзэн Барбара Помагийнх шиг гэрт төрөөсэй гэж залбирмаар.
Палс нь Барбарагийн ДОХ-оор нас барсан дүүгийнхээ дурсгалд зориулж байгуулсан клаб байсан гэх.
Палсын вебсайтад дүүгийнхээ талаар дараах байдлаар бичсэн байдаг.
Маш хатуу Итали гэр бүлд төрсөн болохоор, гэй гэдэгээ хэлнэ гэдэг маш хэцүү зүйл байсан.
Гэхдээ Жон, гэрийнхэндээ болон найзууддаа өөрийгөө гэй гэдэгээ хэлэхэд, түүний гэр бүл л уламлалаа маш хатуу сахьдаг гэр бүйээс, хүлээн зөвшөөрөлт, хайрыг чухалчилдаг гэр бүл болон өөрчлөгдсөн.
Энэ клубыг байгуулахдаа, Жон байсан бол дуртай байх байсан гэй стилийг бий болгохыг хичээсэн.
Хамгийн чухал нь Палс гэдэг нэр. Энэ нь Жоны PULSE буюу сэтгэлийн цохилтыг имеж болгож өгсөн нэр юм.
Жоныг бодож байгуулсан газарт, түүний найз нөхөд, гэр бүлийнхний зүрхэнд Жон үүрд амьд байгаасай гэсэндээ