Саяхан Америкт гэрлэх эрх нь хүн болгоны үндсэн эрх бөгөөд, энд хүйс огт хамаагүй гэсэн дээд шүүхийн шийдвэр гарсаныг хүн болгон мэдэж байгаа байх.
Миний хувьд ерөнхий философи минь, эсрэг хүйсний гэрлэлт, адил хүйсний гэрлэлт 2 угаасаа 2 өөр зүйл.
Нэгнийх нь хувьд хүүхэдтэй болох нь их том утга учиртай байдаг бол, нөгөөхийнх нь хувьд, бусадтай адил эрх эдлэх нь маш чухал гэсэн 2 том ялгаан дээр тулгуурласан болохоор.
Гомо хүний хувьд, хуримын хувтас өмсөөд, бурханы өмнө тангараг өргөөд, парти хийгээд гэдэг нь чухал гэхээсээ илүү, хайртай хүн нь өвдөж зовсон үед, эсвэл үхэж үрэгдсэн үед, заа бүр больёо гэхэд, виза авах, татвар төлөх гэдэг асуудал дээр, гэрлэсэн хүмүүстэй адил эрх эдлэхийг хүссэндээ гомо хүмүүс гэрлэлт гэдэг асуултыг гаргаж ирсэн юм болов уу гэж боддог юм.
Тийм ч утгаараа, би хувьдаа ижил хүйстэний хуримлах эрх гэдгээс илүү, ижил хүйстэй (эсрэг хүйстэй байсан ч болно) партнершип гэдэг зүйлийг яаж хүлээж авах ёстой вэ, ганц бие гэхээрээ гадуурхагдах ёстой юу, гэр бүл гэхээрээ илүү эрх эдлэх ёстой юу гэдэг тал дээр илүү түлхүү зогсдог юм.
Тийм ч утгаараа, Европын улсуудын, гэрлэлттэй яг адилхан эрх эдэлдэг партнершип хуулиуд надад их таалагддаг юм л даа.
Угаасаа, гэрлэлт гэдэг үгэнд хавчигдаад, баригдаад суух нь утгагүй учир.
Монголоор дүүрэн угаасаа гэрлэлт гэдэгт баригдахыг хүсэхгүй, эсрэг хүйстнээ сонирхдог эмэгтэй, эрэгтэй хүмүүс байхад...
За тэр ч яахав.
Өнөөдөр манай ээж фейсбүк харж байснаа хэлж байна.
Стрэйт --- эсрэг хүйстнээ сонирхдог гэхээрээ ийм саарал, сонирхолгүй өнгөтэй байх ёстой юм уу?? --- гэнэ.
Яг үнэн үг. Голыг нь олсон үг.
Уг нь миний бодлоор, тэр 6 өнгөтэй солонго чинь * хүн болгон өөр шүү дээ!! Гэхдээ тэд нар чинь хүмүүс болохоор, хүлээн зөвшөөрье!!!* гэсэн утгатай туг байсан атал, сүүлдээ, хэн ч хүлээн зөвшөөрөөгүй атал зөндөө олон өөр туг бий болгоод, хамгийн гол нь стрэйт -- эсрэг хүйстнээ сонирхдог гэхээр үнсэн саарал өнгийн туг хийчихсэн нь, эсрэгээрээ нэг төрлийн ядгаварлан гадуурхалт мэт....
Энэ доор оруулав.
Туйлшрал гэж энийг л хэлдэг байх.. Заавал хэн нэгэнд пайз зүүж байж санаа нь амардаг энэ бол арай л биш ээ...
Энэ байдлаараа гэр бүл оршин тогтнох уу?
5 days ago