Мань бодоод байсан, 10 сард Хонгконг, Тайланд, Лаос энэ тэр явж жаал хагсаагаа тайлсанаас хойш яг хагас жил гэртээ хийсэн ч юмгүй, кекс идэх цаг нь болж гээд гялс хийчихээд ирлээ шд.
Ийм арманчик кекс биш л дээ, гэхдээ л алжаал тайлна шүү дээ, ккк.
Гэхдээ кексээсээ илүү хоол унд эргүүлсээр байгаад л таарсанаа ч юундаа нуухав...
Муу хүн идсэн ууснаа гэдэг, баахан хоолны зураг оруулчих уу? ккк
Түүхий ойстер хясаа! (Харахад ал шиг ч юм шиг тэ? гэхдээ би аланд бол дургүй л дээ)
Арваалжны бэх, хавчны амттай Паелла
Айлд хийсэн хоүм парти. Мэдээж ойстер (аймаар дуртай)
Айлд партидсан, 5-уулаа 9 шил вино, шампанск уусан байна лээ...
Мэдээж Японд очсон юм чинь сашими
Тэгээд л сүши
Хоүм парти. Банья Кауда болон Вакамоле. Аймаар эрүүл хооллолттой наасан
Бөөлжис...биш, Монжа яки гээд япон хоол. Уг нь энэ хоолыг Монголд ч хийж болохоор, даанч хүмүүс харахад царай муутай гээд идэхгүй байх л даа...
Шримп, авалон хясаа
Дахиад ойстер
Хот пот, дим сам
архины даруулга
Тэгээд архи
сүши
сүши
сүши
Нөгөө өлөн царайлна гэдэг шиг л юм болсон. Монголд одоо дажгүй хоолны газрууд олон болсон болохоор, дээр үе шиг тэгтлээ япон хоол моол идмээр санагдах нь гайгүй болсон байна лээ, гэхдээ л нэг явж байгаа юм чинь гэдсээ задартал идэж авсан нь дараад нь харамсахгүй зөв болов уу гээд, чичрээд л дайрчихсан.
Өдөр болгон ууж идээд байсан, 10 хоногт 3000 гаруй доллар идэх уух юманд (2 хүний) зарцуулчихсан байна лээ... Байр үнэгүй байсан хирнээ л... (нэг найзындаа байсан юм)
За тэр муу хүний хоол идсэнээ гайхуулах яахав.
Энэ удаагийн аялалаар Голден Уйк буюу, Япончууд олон нийтээрээ 7 хоног амардаг үеэр нь тааруулж явсан юм.
Зөв сонголт болсон байна билээ.
Япончууд нэг ядаргаатай зан нь, заавал 2-3 долоо хоногийн өмнөөс *хэзээ хэзээ хаана яаж уулзая, учрая* гэж байж гарч ирдэг, тэгэхгүй бол бүх амралтаа төлөвлөчихсөн байдаг юм. Гэхдээ энэ Япончуудын нийтлэг шинж гэхээсээ илүү 20-иод насны сүүл, 30-аад насны эхэн үеийн хүмүүсийн шинж чанар ч байж магадгүй...
Харин энэ удаа амралтын өдрүүд таарсан болохоор ч тэр үү, эсвэл миний үеийнхэн харьцангуй намба суугаад, тэгтлээ өдөр болгон төлөвлөгөө оруулахаа больсоных юм уу, энэ удаад бараг бүх найзуудтайгаа тухайн өдөр нь ярьж байгаад л уулзаж чадав. Эсвэл намайгаа хөөрхөн царайлаг болохоор нь тоосон ч байж магадгүй.
Японы хамгийн хөгшин, хуучин, алдартай драг күйний нэг болох Маргарет
Японы нилээдгүй алдартай гей коммедиан, Таношинго
Түүнээс гадна, Японы гей таун Шинжүкү Ничёмэ, сүүлийн жилүүдэд их хүнгүй эл хуль болсон байсан санагдаад байсан, энэ удаад харин дүүрэн хүн.
Гей хүмүүс нуугдмал байхын нэг САЙН тал нь миний бодлоор, тэд нарт гей бар зайлшгүй шаардлагатай байдаг, тэгээд тэр нуугдмал орон зайдаа харьцангуй хоорондоо дотно байдаг мэт. Эсрэгээрээ, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөөд эхлэхээрээ заавал гей орчин гэлтгүй, бусад хүмүүстэй холилдоод эхэлдэг учир, гей барнууд нь жоохон эл хуль болдог муу талтай юм шиг.
Тиймэрхүү шинж тэмдэг Японы гей нийгэмд тодоор илэрч байна даа гэж бодож байсан, энэ удаад Токиогийн Рейнбоу Парад болсонтой ч холбоотой юу, аль ч гей баранд орсон пиг хүнтэй, тун дажгүй байв. Энэ гэхдээ бас, иений ханш буураад, гадаадаас хүмүүс ихээр ирсэнтэй ч бас холбоотой байж магадгүй.
Зиаг тэгээд гей парад.
Энэ жилийн парад уг нь өмнөх жилүүдтэй харьцуулахад маш олон хүнтэй, их дуулиантай болов.
Токиогийн Шибуя дүүрэгт ижил хүйстэн хосуудад гэрлэсэн хүмүүстэй адил эрх олгодог болсонтой бас холбоотой байж ч магадгүй.
Өмнөх жилүүдэд нь ердөө 3-4000 хүн л оролцдог, бараг худалч хүнд оршуулгын цуваа шиг юм явдаг байсан бол, энэ удаагийн парад, 2 өдөрт нийт 55,000 хүн цугласан гэсэн тоо байна билээ.
Энэний нэг чухал юм нь, зүгээр алхах биш, тайзан дээр үзүүлбэрүүд гаргаж барьж харьцангуй парти маягаар хийсэнд байсан ч байж магадгүй.
Би бараг зураг аваагүй, гэхдээ юу ч болсон хэдхэн зураг оруулчихья
Ер нь гэхдээ иймэрхүү ивент, улс улс, үндэстэн үндэстэний онцлог бас байх шиг байгаа юм.
Япончуудын хувьд, парад гэж жагсах гэхээсээ илүүтэйгээр, тайзан дээр үйл ажилбар явуулаад, тэрийг нь хоол идэж, пиво уунгаа үзэх, энд тэнд жижигхэн мухлагууд дээр тайлбар тавих нь илүү зохистой байдаг байж ч магадгүй юм.
Энэ тал дээр, Монголчууд ч төстэй байж магадгүй...
Гэснээс, саяны 5/17-нд (эсвэл 16-нд) Монголын төвүүдээс нийтийг хамарсан ажилбар явуулаагүй нь миний хувьд жаал сэтгэл дундуур байсан зүйл болсон.
Хуучин Ханзо байхад парти болгоод ямар ч байсан хүмүүст хүрдэг байсан санагдаж байгаа болохоор....
Зиаг зиаг тэгээд кекс.
Монголд чинь олон нийтийн танил болоод ч тэр үү, эсвэл блог дээрээ хэт завхай гэж өөрийгөө зарладаг болоод тэр үү, эсвэл хөгшин гээд хүн тоодоггүй юм уу, аль эсвэл зүгээр л ХҮН ТООХЫН АРГАГҮЙ ЦАРАЙ МУУТАЙ болохоор кекс мекс байхгүй шүү дээ.
Тэгэхээр хааяа гадагшаа гарч л кекс идэх юм байна шүү дээ, ккк.
Энэ удаад хэд хэдэн сонирхолтой бараар оров.
Хуучин Садист Мазохист бар байдаг байсан газар, шалдан архи уудаг газар болчиж.
Баранд орохдоо бүх хувцсаа тайлж локерт түгжээд. тэгээд л ууна шүү дээ.
Хүн болгон шалдан болохоор нэг бодлын тийм ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ мэдэрч байгаа мэдрэмж.
Мэдээж, нийтийн уудаг газрын хажууд нь хэрвээ таалагдсан баачка байвал чихдэж аваад сексдэж болохоор ор дэрнүүдтэй.
Хамгийн гол нь над шиг их хэмжээгээр уудаг хүнд их хэмнэлттэй байв.
Юу вэ гэхээр, Шинжүкү Ничёмед нэг аяга пиво уухад 700-1500 иен (7-15 доллар) байдаг атал, энэ бар, бас нэг найз баранд нь орох эрхтэйгээр 3000 иен-д (30 доллар) дуртай хэмжээгээрээ ууж болохоор. Тэр нэг орой, 2 баранд ороод, шархаа нөхнө дөө гэсэн юм шиг л баахан гударлаа. Мэдээж ганц хоёр залуу тоншино тоншино, тоншилгүй яахав.
Бас нэг Бойлер Рүм гээд, трусиктэйгээ уудаг баранд 2-3 удаа ч оров.
Мэдээж бас л түмпэн шанага болох газартай.
Ийшээгээ хэдэн Монгол залуучуудаа бас дагуулж орсон, ккк.
Тэдэнд ч таалагдах шиг болсон.
Энэ бас аятайхан, хямдхан пивотой (500 иен -- 5 доллар).
Зиаг тэгээд мэдээж, алдарт 24 кайкан. 7 давхар байшин тэр чигээрээ гей сауна.
Ийм газар орохоор, өөрийнхөө өтөлж хөгширсөнөө мартах нь их аятайхан юм аа.
Залуучууд ирээд л *чи ҮЗЭСГЭЛЭН ГУА байна, чи ХӨӨРХӨН байна* энэ тэр гэж чихэн дээр шивнээд л, оролдоод байхаар хэн л дургүй байхав дээ тэ? ккк,
Гэхдээ тэгээд архидалт тал дээр ч, секс тал дээр ч илүү дутуу татлаа түлхээ, чангалж барьсан юм багатай газар очиж ирэхээр сэтгэл ч хөнгөрчих юм.
Мэдээж гэхдээ бүх улсад хачин хачин хориг энэ тэр байдаг л даа.
Жишээ нь
Тамхины лого, нэрийг ил тодоор бичиж зарахыг хориглож эхэлж байгаа гэнэ...
12 цагаас хойш бүжиглэхийг хориглодог...
г.м.
Монгол маань ядаж энэн шиг хоригуудыг аваад, тэр хэт хатуу архидан согтууралт болон садар самууныхаа хоригийг авч хаяасай билээ.....
Орчин үеийн хүүхдүүд чинь энэ тал дээр угаасаа их л ухамсартай болчихсон бич дээ...
Зиаг нэг тиймэрхүү нэг иймэрхүү.