Sunday, December 13, 2015

Gay boy complex

"Шоронгийн торыг харан суунгаа би төсөөлөн суув.  Энэ нэг жигд хэмнэл, байнгын гэрэл чинь хар тамхи шиг л нөлөө үзүүлдэг юм биш үү? хэмээн....

Уг нь бол зүгээр л хөндлөн шугамнууд.  Хааяа нэг цонх онгойлгоход, цаанаас болжмор орж ирнэ.  Буцаад гараад явна.  Энэ хөндлөн шугамнуудыг харах тусам, хүний доторх психоделик гормон ихэсдэг бололтой.  Янз бүрийн юм бодно...

Бодож бодсоны эцэст, *Миний өөрийгөө тэр олон улсад мундаг ажил хийгээд, зөндөөн их юм хийсэн, дараад нь Монголоо гэж бодоод буцаж ирсэн минь, тэр хэмжээндээ ажлаа хийсэн минь зүгээр л өөрийн бодож олсон МӨРӨӨДӨЛ-өөс хэтрэхгүй зүйл байсан байна шүү дээ.  Би бол энд хоригдол биш.  Би бол энд СЭТГЭЛ МЭДРЭЛИЙН ӨВЧТӨН юм байна.  Энэ хажууд байгаа хэлгүй, эхнэр хүүхдээ тэжээх гээд утас хулгайлсан хөөрхөн залуу бол зүгээр л миний бодож олсон хэн нэгэн.  Энэ цаана, харгалзагч гээд явж байгаа залуу бол, уг нь бол зүгээр л сувилагч.  Энэ тор бол тор хэвээрээ.  Мэдээж, галзуу, солиотой, сэтгэл мэдрэлийн өвчтөнийг тусгаарлахгүй бол болохгүй.    Хэрвээ би энэ шоронгоос гараад буцаад өөрийнхөөрөө байна гэж бодож байгаа бол, тэр бол зүгээр л өвчтэй миний зүүд....*

Өөрөөр тайлбарлах ямар ч логиктой зүйл олдохгүй байв...

10 сарын 31.  Халловиний өдөр.
Яаж учирал нь таарахаараа *Аймшгийн Баяр* гэж нэрлэгдэх энэ өдөр, ядаж байхад хагассайн өдөр, цагдаад дуудагдаж очоод тэр чигтээ баригдаад ийшээ ирэх билээ дээ.

Надад ямар буруу юм хийсэн зүйл байгаа билээ гэж хэлсэн ч ямар нэгэн зүйл зүүгээд чамайг ялд унагах гэж сэжиглэх билээ...

Энэ бол зүгээр л, би өөрөө сэтгэл мэдрэлийн өвчтөн байсан.  Өнөөг хүртэлх амьдралаа ямар нэгэн байдлаар зүгээр л бодоод, сэтгээд бий болгочихсон байсан.   Ингэж тайлбарлахаас өөр арга байсангүй.
Ингэж тайлбарласнаараа би тодорхой хэмжээнд тайван байж чадав.

Хятадын философич Жуанг Жоу -ийн хэлсэнчлэн, зүүдэлж байгаа гэж бодож байгаа өөрийгөө эрвээхэй гэж бодсон Жуанг Жоу нь жинхэнэ үү, сэрүүн байгаа гэж бодож байгаа өөрийгөө хүн гэж бодсон Жуанг Жоу нь жинхэнэ үү гэдэг зүйрлэлийг санангаа бодлогошрон хэвтэв.


Доорхоос эхлээд, жинхэнээр би өөрийгөө мэдэрч байгаа, зүүдэлж байгаа 2-ынхоо ялгааг сайн мэдэхгүй учир, жинхэнээр өөрийгөө мэдэрч байгаа гэдэг үндсэн дээр бичье.


----------------------------
Өнөөдөр баран дээрээ юм яриад сууж байлаа.  Нэг залуу ирээр юм ярьж байна.

Яагаад гей залуучууд, урлагт илүү мундаг, ер нь мундаг байдаг юм бэ? гээд стрэйт залуу асууж байна.

Уг нь гей байна уу, үгүй юу хамаарахгүй, хүмүүс бүгд адилхан.  Гэхдээ туулж амьдарсан амьдрал нь тухайн хүнийг бий болгодог юм болов уу.


Миний хувьд өөрийгөө гей гэдгээ мэдэрсэн нь 3 настайдаа гэдэг юм билээ (даанч одоо мартчихсан л даа).  Хажууд айлынхаа залууг хөөрхөн ах гээд хойноос нь хөөцөлдөж байгаад тархиа хагалж байсан гэж ээж минь надад хэлж байсан юм.

12 насандаа ангийнхаа хүүхдэд дурлаад, уранхай оймсноосоо үгүй мөн ичдэг байж билээ.

21 насандаа анх удаа эмэгтэй хүнтэй явалдаж үзэв.  Засрах ч юм бил үү гэж бодсондоо.
Засраагүй.

Энэ бага наснаасаа өөрийгөө бусдаас өөр, бусдаас дорд гэж үздэг байсан тулдаа, бусад зүйл дээр ихээхэн хичээв.

- 10 жилдээ дүнгээрээ ангидаа тэргүүлэх.
- Тухайн үед хамгийн их өрсөлдөөнтэй байсан эдийн засгийн сургуульд шалгалт өгөн, эхний 3 байранд орох.
- Япон улсын Монбушогийн шалгалтанд дор хаяж хамгийн шилдэг гэгддэг 40-50 хүүхэдтэй өрсөлдөн стипенд аван явах болох
- Японд очоод, өрсөлдөөн нь, шалгалт өгсөн хүний 16-25 хүний нэг нь л тэнцдэг гэх хамгийн нэр хүнд бүхий их сургуульд орох.
- Сургуулиа төгсөөд, нийт 4000 өрсөлдөгчөөс 3-хан хүн тэнцдэг олон улсын хөрөнгө оруулалтын банкинд орох
- 2010 онд, дунджаар, жил болгон ажиллаж байгаа хүний 50% нь ажлаасаа нэг бол халуулдаг, нэг бол өөрөө гардаг гэгдэх өрсөлдөөнт орчин болох Инвестмент Банкинг ажиллангаа, дараагийн байгууллагаас уригдан очиж ажиллах
- 2012 онд хамт ажиллаж байсан 2 ч хүнийг ажлаас нь халуулан байж Дэд Ерөнхийлөгч гэдэг албан тушаал дээр очих...


Энэ бүх өрсөлдөөнт амьдралаар амьдарсан минь, өөрийгөө ижил хүйстэн гэдэгээр нь хүлээн зөвшөөрч чадахгүй учир, өөр бусад зүйлээр өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд л хийсэн алхамууд байсан мэт.

Тухайн үедээ бодов.  Хэд хэдэн удаа амиа хорлоё гэж бодогдож байсаны шалтгаан нь өөрийгөө хүлээн зөвшөөрч чадаагүйнх.  Гэхдээ нийгэмдээ өөрийн чадвараар, чадлаараа хүлээн зөвшөөрөгдөн, мөн өөрийн сексуалитиг бас тодорхой хугацаанд хүлээн зөвшөөрсөний дараа бодол өөрчлөгдөв.  Одоо нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн юм чинь, ингэтлээ гүрийн ажиллах шаардлага байна уу гэж...  Чи тэртэй тэргүй зүгээр л өөрөөрөө амьдрахад, хэн ч чамайг үгүйсгэхгүй юм биш үү хэмээн.

2012 онд, хэдийгээр дэлхий даяар олон хүн ажиллахын тулд олон зүйлээ золиослодог ажлаа хаяад, Монголдоо хэрэгтэй юм хийе гээд буцаж ирэхэд, харамсах сэтгэл огт төрж байсангүй.


Гэхдээ, энэ үедээ би гэнэн хонгор байжээ гэдэгээ ирсэнийхээ дараа даруй ойлгов.

Хамаатнууддаа бүү итгэ, хэнд ч бүү итгэ гэдэг зарчим Монголд явагддаг гэдэгийг, хэтэрхий шударгаар амжилтуудыг өөрийн болгосон байсан Монгол хүү яаж мэдэхэв.


Шунал гэдэг зүйл угаас үгүй болсон тэр хүү, улсын төлөө гэсэн нэрийдлийн дор, Мак Доналдс-д ажилласан ч авч болохоор хэмжээний цалин авангаа огт дургүйцлээ илэрхийлэлгүйгээр 2 жил, нэг хүний хийж болох хэмжээнээс хэтэрхий их үүрэг хариуцлагыг үүрэн ажиллав.

Мэдээж, хуучин, дэлхийн санхүүгийн зах зээл хамгийн хүнд байх үед Сумитомо Мицүй Банкинг Груп-т 3 тэрбум ам.доллар, Дайва Секуритизд 3 тэрбум ам. долларын санхүүжилт босгож байсанаараа, эсвэл, Японы хамгийн том санхүүгийн компани болох Мицүбиши Ю Эф Жей-ийн хамгийн итгэлт зөвлөх болсон байсан туршлагаараа омог бардам ажлаа хийн, Монголдоо тодорхой зүйл хийе хэмээн зүтгэв.

Гэвч, юм болгонд удирдаж болохгүй гуравдагч шалтгаан байдаг.
Хийж буй төсөл дээрээ, дор хаяж 600 сая ам.долларын санхүүжилт олох боломжтой гэдэгийг банкнуудаас саналыг нь хүлээн авсан байсан боловч, Монгол улсын засгийн газар нь ЗГ-ын баталгаа өгч чадахгүй гэдэг шалтгаанаар бүгд цаасан дээр дуусав.

Хамаг зөвлөхүүд нь ч, цалинг нь өгч чадахгүй засгийн газраас болоод гэрээгээ цуцлах байдалд хүрэв.


Мэдээж урам хугарна.  Урагшлах нэг ч нүх сүв, хонгилийн үзүүрийн гэрэл харагдахгүй болно.


Зүгээр цалин аваад юу ч хийхгүй бэртэгчин амьдрах совесттой хүн биш учир, ажлаасаа гарав.





Ажлаасаа гараад бүтэн жил.
Цагдаагийн газраас дуудлага ирэв.
Очсон, улсыг их хэмжээгээр хохиролд учруулсан сэжигтэн болж таарав.

Хэн өөрийгөө хохирсон гэж нэхэмжилсэн юм?  хэмээн асуухад *Ард түмэн* гэх.
*Надад, наад ажлыг чинь хийгээд нэг ч төгрөг идсэн уусан зүйл байхгүй* гэхэд, *Улс хохирсон бол чи ч сэжигтэн!* гэх.

10-15 жил шоронд ял эдлэх онц хүнд гэмт хэрэгтэн гэх...
Хэлмэгдүүлэлт...

Ойрын үед, жижиг сажиг зүйл дээр үнэхээрийн эмзэг болсон байна билээ.
Юу ч болоогүй байхад бусдад гомдоно,

Юу ч болоогүй байхад гомдолоо бусдад гаргана.
Уг нь миний хувь хүн маань их л тэвчээртэй, шазруун залуу байсансан.


Энэ ч утгаараа, энэ бүхэн зүгээр л хар дарсан зүүд өрнөөд байна уу хэмээн хуучин Хятад философичийн ярианд итгэн амьдрах.

Эсвэл, зүгээр л бодит амьдрал нь хар дарсан зүүд мэт байна уу?

Хэрвээ, бодит амьдрал нь бол, миний буруугүйг, миний ямар үнэнч хүн бэ гэдэгийг цаг хугацаа харуулах болов уу.

НАЙДАЖ БАЙНА!!!!

Wednesday, July 29, 2015

European Union & Gay marriage

Зиаг зиаг.
Миний ерөнхий философи бол ижил хүйстэнтэйгээ гэрлэх гэрлэлтийг бол дэмждэггүй, харин адилхан эрх бүхий партнершипийн хуулийг дэмждэг тухайгаа зөндөө л ярьдаг даа?


Гэхдээ ямар ч байсан дэлхий дээр болж байгаа зүйлийн талаар бага сага ч гэсэн мэдээлэлтэй байх нь зүгээр болохоор, блогтоо хааяа салхи оруулья даа.



  Европын 47 улсад "Ижил хүйстэнтэйгээ гэрлэх нь байх л ёстой эрх шүү дээ?" гэсэн дээд шүүхийн шийдвэр гарсан тухай сонсов уу?




 
Юу болсон юм бол?


 

2015 оны 7-р сарын 21.
Европын холбооны 47 улсын дээд шүүх гэж нэрлэж болох Европын хүний эрхийн шүүх хурлаас Итали улсын засгийн газрыг *Ижил хүйстэн хоорондын гэрлэлтийг зөвшөөрөхгүй байх нь хүний эрхийг зөрчсөн хэрэг!* хэмээн торгууль төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Яагаад ийм юм болсон юм бэ гэвэл, Италийн 3 хосууд Италийн засгийн газрыг шүүхэд өгсөн аж.

Европт *Европын хүний эрхийн конвенц* гэдэг юм байдаг бөгөөд, тэр конвенцийн 8-р зүйлд нь *Бүх хүн, хувийн болон гэр бүлийн амьдрал, амьдрах байр болон холбооны эрхийг эдлэх эрхтэй*  гэсэн утгатай заалт байдаг юм гэнэ.
(Article 8 – Right to respect for private and family life
1. Everyone has the right to respect for his private and family life, his home and his correspondence.
2. There shall be no interference by a public authority with the exercise of this right except such as is in accordance with the law and is necessary in a democratic society in the interests of national security, public safety or the economic well-being of the country, for the prevention of disorder or crime, for the protection of health or morals, or for the protection of the rights and freedoms of others.)


Гэтэл, партнер нь ижил хүйстэн байлаа гээд

- Партнертайгаа байх харилцаа
- Түүний эцэг эхтэй нь харилцах харилцаа (хадам ээж, аав, хүргэн, бэр)
- Түүний ах дүүстэй нь харилцах харилцаа (худ урган)
- Хамтдаа хүүхэдтэй байх харилцаа 

зэрэг харилцааг Италийн засгийн газар нь *Гэр бүл* гэж тооцохгүй бнайгаа нь энэ дээрх заалтыг зөрчиж байгаа юм биш биз дээ? хэмээн Италийн засгийн газрыг Европын хүний эрхийн шүүхэд шүүхдсэн аж.

Үүний хариуд, Европын хүний эрхийн шүүхээс Италийн засгийн газарт *Эд нар зөв л юм ярьж байна шүү дээ!  Наадахныхаа учрыг ол!* гэж зарлигдсан нь энэ удаагийн шийдвэр байсан аж.

Энэ шүүхийн шийдвэрээр, Европын Хүний Эрхийн Шүүхийн дор байдаг 47 улсын дотор, ижил хүйстний гэрлэлт, партнершипийг хүлээн зөвшөөрөөгүй 23 улсад ижил хүйстний гэрлэлтийг дэмжих зүг лүү урагшилж байна гэсэн үг болох нь.

Гэхдээ юм тэгж амархан бүтнэ гэж байхгүй.
Ингээд манай хойд хөрш Оросд юм юу болж байгаа вэ гэдэг талаар хөндөе л дөө.




*Миний уурыг хүргэхгүй байсан нь дээр шүү!!*  Владимир Владимирович Путин ажаа.
 


★ Баруун Европ *Ижил хүйстэн хоорондын гэрлэлт ч гэсэн хүний эрх шүү дээ!*  Путин *Өөрсдийнхөө юмаа битгий надад нялзаагаад бай л даа!*

Хялбарханаар тайлбарлавал, одоо Европт иймэрхүү юм болж байгаа юм шиг байгаа юм

Баруун Европ 「Ижил хүйстэн хоорондын гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь хүний эрхийг зөрчиж байгаа зүйл!  Ялгаварлан гадуурхахаа болиоч!!」

Путин「 Үгүй, уг нь бид нар ижил хүйстэнийг ялгаварлан гадуурхаагүй шүү дээ.  Гэхдээ, ижил хүйстэн чинь манай Оросын ёс заншилд байдаггүй зүйл л болохоос...  Гомо, лесби нар санаа амар байж болно шүү дээ.  Хүүхэд  уруу татахгүй бол!」

Баруун Европ 「Юу гэнэ ээ?」

Путин 「А, тэрнээс гадна, уг нь манай Орос чинь Европын Хүний Эрхийн Конвенцид байдагч гэсэн, манай улсын хамгийн том шийдвэр гаргагч нь Оросын Холбооны Улсын Дээд Шүүх байдаг юм.  Тэгэхээр, та нар Европууд юу ч гэж ярьсан байсан, бид Оросын санал бодлыг дээдэлж үзнэ.  Тийм болохоор өөрсдийн үзэл бодлоо бид нарт битгий нялзаагаад бай л даа」

Оросын иргэн 「Үгүй гэхдээ, Оросд ч гэсэн, гомо, бисекс, трансжендер хүүхдүүд байж л байгаа шүү дээ.  Тэрнийг *Уламжлалт бус* , * Хүүхдэд битгий ойртуулаарай* гэдэг чинь юу гэсэн үг юм бэ?  Би гомо, лесби, трансжендер хүүхдийн эрхийг хамгаалах юм байгууллаа!」

Оросын цагдаа 「Торгууль төлөх л болж дээ!

Оросын иргэн「Э?」

Оросын цагдаа 「50,000 рубль!」

Оросын иргэн 「...」

Путин. 「Хаха, гадуур ч их л чимээтэй байх чинь?  За тэр ч яахав.  Оросын эргэн тойрны улсуудаа.  Та нар Оросын талд орох уу? эсвэл Баруун Европын талд орох уу? 
Дашрамд хэлэхэд, мань чинь Кремийн арал дээр цөмийн зэвсэг тавих гэж байгаа шдээ...  хэхэхэ.]

Украйн, Литва, Латви, Эстони * Еээ тэнгэр бүү үзэгд...*

Баруун Европ 「……」
 



Уг нь бол энэ Европын Хүний Эрхийн Шүүхийн шийдвэр нь Орос, Украйн, Литва, Латви, Эстони зэрэг Европын Каунсилд нэгдсэн улсууд бүгдэд хамааралтай боловч...
 
ПУТИН БОЛ ОГТ ТООСОН ШИНЖГҮЙ БАЙГАА

Зиаг зиаг, тэгээд одоо цаашид юу болохнов.
Мэдээж, Орос энэ шийдвэрийг хүлээж авангуутаа ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй нь лавтай байх.
Эргэн тойрны улсууд яах вэ гэдгийг, нүд нь ууртай боловч царай нь инээмсэглэсэн байдлаар хараад л суухаас өөр аргагүй болов уу...

Tuesday, July 14, 2015

Crouching tiger hidden dragon буюу умард нутагт аялсан тэмдэглэл

Зиаг зиаг.
Нөгөө л боов шоов, унтсан шаалцсан тухайгаа бичих гэж байна гэж бодов уу? ккк

Нэг сонирхолтой зүйл байна аа.
Энэ хотууд, хойшлох тусам илүү саарал өнгөтэй, хүмүүс нь ууртайдуу, гомо момо энэ тэр гэсэн юм бол бүр байхгүй болдог бололтой.

Сая 3 сард Хөх хот явж ирчихээд гомдоллоод байсанг санаж байгаа байх.
Тэгсэн, Иркутск, Улаан Үдэд гомо нарын байдал нь нэг иймэрхүү байдалтай байна лээ...


Улаанбаатарт хүртэл дор хаяж 30-40 хүн гарч ирдэг апликейшн.., Жакд дээр нийт 4 хүн... Үүнээс 2 нь Монголоос, 1 нь Хятадаас явж байгаа хүн гэж байна. Үлдсэн нэгийг нь сонирхсон ч үгүй.

Грайндр гээд аппликейшнээ асааж үзэв.  Улаанбаатарт байгаа хүмүүс хамгийн түрүүнд гарч ирж байна.

Тэгэхээр би одоо цааш нь гомо туризм, секс туризм гэж яриад ч яах вэ дээ тэ?
Тэгээд ч, энэ Орос улс чинь гомо момо энэ тэрийг хориглочихсон *Пропагандийн эсрэг* энэ тэр гээд хуультай болохоор арга ч үгүй байх л даа.  Хүмүүс, дараад нь баригдчихааргүйгээр нь жорлон морлонд нууцхан уулзацгаадаг юм болов уу гэж бодоод, цааш нь нэг их хайсан ч үгүй.

Яахав, сургаар бол, Иркутскт нэг гэй френдли бар, бас нэг ньюдист бийч байдаг юм гэсэн, гэхдээ хууль хатуутай газар саваагүйтэж яваад тэрнээсээ эсэн юм болбол дэмий гээд нэг их оролдсонгүй.


За тэр ч яахав.

-----------------------

Ойрд зав ихтэй, хэсэгтэй ном барихгүй байсан болохоор, ном уншиж эхлэв.
Энэ удаагийн аялалтай холбогдолтой бодууштай зүйлс их байсан санагдсан болохоор блогтоо салхи оруулахаар болов.

Шагдайн Цэнд-Аюуш гуайн *ДАН МАЙХНЫ ХААД*


Анчи Мингийн *Улаан Сухай*



*Улаан Сухай* нь Соёлын Хувьсгалын үед идэр насны залуус бие биендээ дурлан тачаадахыг хүртэл *Хөрөнгөтний ёс суртал, завхрал* хэмээн, цаазаар авах хүртэл хатуугаар шийтгэдэг байсан үеийн Хятадын тухай, тэр үеийн улс төрийн тухай маш сонирхолтойгоор бичсэн зохиол.  

Энэ номыг яг уншиж дуусчихаад хойшоо зүглэсэн байсан болохоор, ОХУ-ын *Пропагандагийн хууль*, бүхэл бүтэн 2 том район болон автонамит улсуудын нийслэл болох Иркутск болон Улаан Үдэд, энэ 21-р зуунд гей аппликейшн дээр 4 хөн хүн гарч ирж байгаа, тэгээд, Ангар мөрний нэг эргийн бийч дээр тачаалаа дийлэхгүй залуус очиж ньюдист бийч болгосон байдаг зэрэг нь энэ номон дээр гардаг хэсгүүдтэй яг давхардаж байгаа мэт санагдсан тул туйлын сонирхолтой байв.  За, номыг уншаагүй хүмүүст түрүүлж ярих нь утгагүй учир, ингэсгээд дуусгая.

*Дан Майхны Хаад* ном нь, Гэндэн, Чойбалсан, Цэдэнбал нарын үед, ямар байсан улсын тусгаар тогтнолыг хадгалж үлдээхийн тулд ямар их золиос төлж байсан, мөн хувь хүмүүсийн араншин ямар байсан талаарх түүхэн тууж.

Энэ туужинд *Эрхүү хотод сурч байсан Цэдэнбал, энэхүү соёлжин хөгжсөн хотыг хараад, хэзээ манай улс энэ улсын хэмжээнд хүрнэ дээ* гэж шимширэн бодож, түүнийхээ дараа удирдлагад гарсан 44 жилдээ хэрхэн зүтгэж байсан талаар байсан хэсэг нь, орчин үеийн Монгол улс, Улаанбаатарыг, энэ 60-аад жилийн өмнө *хэдэн зууны дараа энэ хэмжээнд хүрнэ дээ* гэж бодож байсан Улаан Үд, Эрхүү хотуудтай зүйрлэн харахад сонирхолтой байсан болохоор энэ тэмдэглэлээ бичье.

----------------------------------
Монгол Улсын иргэд Орос луу визагүй зорчдог болсон гэсэн учир, энэ зун наадмаар яахаа шийдэж чадахгүй байсан би хойшоо Байгаль нуур очиж үзэхээр шийдлээ.  Уг нь Хөвсгөл гэж санаанд орсон байсан ч, энэ жил аягүй бол түгжрэл үүснэ гэж бодоод ингэж шийдсэн зөв болсон байв.   Хөвсгөлд түгжрэл үүсээд, банкнуудын мөнгө, бензин колонкны бензин дуусаад баларсан гэж байна билээ.

Гэхдээ нэг хадуурахад, манай Монголчууд харин амралтыг амралт шиг эдэлж сурч байх шиг санагдсан.  Зарим нэг хэнхэг хүмүүс *Би ажлаа хиймээр байхад 5 хоног амраалаа* гээд гоншигооод байсан, би гайхаад байгаа юм.  Ажлаа хиймээр байвал гэрээсээ, амралтнаасаа хаанаас л бол хаанаас хийж болох болсон үе шүү дээ. Юундаа бусдыг хоморголж шүүмжлээд байгааг...  Амарсан шиг амарч, ажилласан шиг ажиллаж сурах үе аль хэзийн болсон шүү дээ.  Гол нь гараас юу гарч байгаа вэ гэдэг болохоос биш, албадаад юм хийлгэхгүй гэсэн хүн байхгүй атал.   За тэр миний өөрийн гоншигонох яахав.  
Урьд нь хэзээ манай залуучууд нэн ялангуяа Монголынхоо үзэсгэлэнт газрыг үзчихье гэж идэвхтэй явдаг байлаа?  Хэзээ наадмаар, бөхийн барилдаанаас өөр үзэх юм байдаг байлаа?

Энэ жилийн наадам бол, олон талаар баярлах, цэнгэх, цаашид жуулчдыг татаж мөнгө олох бодлого болох тун зохимжтой арга хэмжээ их болсон санагдсан.

За тэр хадуурах яахав.


УБ-аас Улаан Үд хүртэл вагоноор явбал өмнөх өдрийнх нь 21 цагийн алдад гараад, маргааш нь 6 цагийн алдад очдог, талдаа 100 мянга орчим төгрөг, автобусаар явахад өглөө 7.30-д гараад орой 8.30-д хүрдэг, талдаа 65 мянган төгрөг байдаг юм байна.  Уг нь би хөгшин биеийн амрыг бодоод вагоноор явах санаатай байсан боловч, хамт явах хүмүүс маань цаг багчим гээд, автобусаар явахаар болов.


Зиаг тэгээд 7-30 минут гээд Драгон автовокзал дээрээс автобусандаа суугаад гараад өгөв.

Автобусанд ороод л өөр улсад оччихсон юм шиг сэтгэгдэл төрөв.  Автобус нь орос дугаартай, жолооч нь Буриад, тайлбар хийж явдаг залуу нь Орос, тэгээд л шувт оросоор тайлбарлаастай...

Ядаж байхад Орос хөгжим явах юм.  Ув улаан автобус, доторх хэрэгсэл нь бас бүгд улаан. 
Өмнөх өдөр нь 6 хүртэл шоудчихсан байсан болохоор (Германаас Стайлаин гээд ДиЖей ирсэн гээд, тэрний юман дээр очиж бөгсөө ондогонуулсаныхаа дараа наадмын ангийн партин дээр очиж байж байгаад харьсан юм) ч яахав нам унтчихав.

Нэг сэрсэн, 12-30 гээд Алтанбулаг дээр ирчихэж. 
Хоолоо идчихээд иммигрейшнээр гарав.

Эндээс эхлээд л Орос, Монгол 2-ын соёлын ялгаа мэдэгдэж эхлэв...
Монголын хилээсээ бол нэг 20 минутын дотор гарчихав.

Тэгээд цаана очоод, Оросын хил рүү орох болсон, автобусан дотроо бүтэн 4 цаг хүлээв...
Арай гэж хил дээрх инспектор хүүхэн дээр очсон, их ёозгүйгээр *Товариш По ажаа* гэсэн өнгөөр *Таны пасспортон тамга дарах зай бараг үлдээгүй байна.  Та энэ талаар юу гэж бодож байна? (Что вы думаете об этого?)* гэж авдаг юм...

дотроо (юу гэж боддог юм, буцаж ирээд пасспортоо солиулах угаасаа төлөвлөгөөтэй байгаа, хуцалгүй наадхандаа нэг зай олоод тамга дараадах) гэж бодонгоо *Харин тийм ээ* л гэлээ.

Тэгээд, яагаад Оросын хил дээр тэгж удсаныг дараад нь буцахдаа ухаарав.
Юу вэ гэхээр, Монголын хил, хилээр гарч байгаа болон хилээр орж байгаа хүмүүс 2 өөр хаалгаар орж гардаг бөгөөд, 2 урсгалтай учир хурдан ажлаа амжуулдаг бол, Оросын хил, 2 талдаа хаалгатай 1 гарцаар нааш цааш оруулдаг юм байна...

Ийн байхаар хугацаа орохоос өөр яахав дээ!   Тэгээд дээрээс нь *Нөхөр товариш та юу гэж бодож байна?* энэ тэр гээд илүү дутуу юм хүмүүсээс асуугаад чалчаад байхаар...


Зиаг тэгээд хилээ орой 5:30 гэж арай гэж нэг юм давав.
Зиаг тэгээд улаан автобусаараа цаашаа давхив.

Энд нэг сонирхолтой юм анзаарагдав.
Нөгөө Монголд зөвхөн оросоор яриад, орос дуу хангинуулаад байсан Буриад жолооч чинь, хил давангуут Монгол дуу тавиад, хүмүүстэй Монголоор яриад эхлэх юм!?

Монголчууд бид өөрсдийгөө 2 том гүрний дунд хавчуулагдсан халиуны зулзага гэдэг бол, энэ хүмүүс бүр хэцүү identity crisis-д байдаг юм болов уу гэж нилээд өрөвдөв.  Хуучин өвөр Монголд явж байхад ч гэсэн төстэй байдал ажиглагдаж байсан болохоор...

Яг энэ үеэр, автобусандаа *Дан Майхангийн Хаад* гээд номонд, тусгаар тогтнол ямар чухал, түүний төлөө манай өвөг дээдэс ямар их зүйлээ золиолсон тухай уншиж байсаныг ч хэлэх үү...

Зиаг тэгээд буриадын их тайган дундуур галзуу хулганад суусан юм шиг л давхиулж өгөв.
Оросын замыг Монголоос гарангуут аягүй гоё болчдог гэж дээр сонсож байсан, худлаа бололтой.   Дэгэн догон, муруй сөрүү, манайхаасаа нэг их ялгагдах юм ажиглагдсангүй.

Ямарсайндаа манай Такаши, асфальтан дээр чулуу байхаар нь дээрээс нь гишгэчихсэн чинь асфальт нь бутраад доошоо орчлоо гээд шоолоод байхав...


Зиаг ингээд, 7/11-нийхээ орой 8-30 минутанд Улаан үдэд ирэв.
Хуучны, маш эмх замбараатай Социалист хот маягийн уур амьсгалтай юм.  Бас тэгээд нилээдгүй олон дүнзэн байшингуудтай, *жоохон хөдөөдүү* боловч тун дулаан уур амьсталтай хот байв.  
Хотын гудамж саруулхан, машин тэрэг цөөтэй

Алдарт Лениний тольгойн урд

Анзаараад байхад манайхан шиг юм юмны туханд хүрэлгүй хуучнаа буулгаж хаядаггүй, (гэхдээ шинээр ч юм барьдаггүй) гудамжинд нь хуучин Москвич, Лада ихтэй (юмандаа хямгач), тэгээд бас гудамжны нэрнүүд нь *Совьетская*, *Пролетарные* гэх мэтийн нэр ихтэй юм.  Энэ нь их таалагдав.
Хүмүүсийн тал нь Буриадууд, Монголоор хөөрхөн ярьчих юм. Энэ нь бас таалагдав.


Автобуснаас буугаад буудалруугаа явахдаа эхлээд хулхидуулав.  Алхаад 20 минут орох газарт 300 рубль (11,000 төгрөг) төлчихөв.  Тэгээд ресторан хайсан бараг байхгүй, манай Монголын *Модерн Номадс* хамгийн модны ресторан юм гэнэ.  Хайж хайж Трипадвайзр дээр гайгүй үнэлгээтэй байсан болохоор нь *Тэнгис* гээд хоолны газар оров.


Наад талын Байкалский Омуль гээд, өөрсдөө *Манай Байгалаас өөр газар байдаггүй* гэж тайлбарлаж байсан загас нь (надад бол Хөвсгөлийн цагаан загас шиг л санагдсан - 450 бил үү, 550 рубль /17-19 мянган төгрөг), цаад талын хясаа, нядмарын бэхтэй будаатай хоол нь бас ойролцоо үнэтэй.  Амт бол харин ванлий.

Пиво захиалсан, нэг төрлийн пивоноос 2хон ширхэг байгаад цаана нь байхгүй гэх юм.  Уг нь хотдоо хамгийн гайгүй ресторан нь гэсэн...  Тэгээд бүлээн пиво аваад ирэх юм...

Пиво нь 150-200 рубль (5500-7200 төгрөг).

Зиаг тэгээд гарч жаал юм үзэнгээ *Энэ Орос чинь бас хөөрхөн үнэтэй газар юм!* ухааны юм бодоод явж байлаа.
Ядаж байхад жорлонгууд нь 15 рубль буюу 500 гаруй төгрөг...

Тэгээд, буудалдаа (Буудал нэг өрөө нь 1350 рубль буюу 50 мянга хавьцаа) орж пиво уух санаатай дэлгүүрүүд орсон, орой 10 өнгөрөөгөөд пиво зарахгүй гэнэ.  Нэг дэлгүүрээс гуйж авсан, *Хурдан наад цүнхэндээ хий!* гээд уурлаад байсан, нөгөө манай алдартай 12 цагаас хойш архи пиво зарахгүй гэдэг хууль чинь, энэ Оросуудаас зүгээр копи пейст хийчихсэн эд байсан юм байна билээ...

Цагдаагаасаа айна гэж жигтэйхэн...
(Дашрамд дурдахад, Бат-Үүлийн хийсэн нэг гавьяа, энэ наадмаас эхлээд архины зөвшөөрөлтэй газрууд шөнийн 4 цаг хүртэл архи пиво зарахыг зөвшөөрсөн.  Энэ утгаараа Монгол, Оросоос нэг ч гэсэн алхам урагшилсанд баяртай байгаа :D )

Тэгээд өрөөндөө ганц ганц бүлээн пиво уучихаад (энэ оросуудад пиво уудаг зуршил байхгүй бололтой) ухааны юм бодоод унтав.

Маргааш нь үд 12 гэж босоод гарч юм сонирхов.
Пиво, Улаан үдийн жижиг пивнусшкадаа бол 0.5 нь 62 рубль (өчигдрийн газраас 3 дахин хямд буюу, 2200-2300), хотын гол талбайн хажууд бол 100 рубль (3600 төг) юм байна.
Монголтой ойролцоо.



Зиаг тэгээд жаал пиво ууж сууж байгаад, зах орж үзэв.
Буруу захаа сонгосон уу, түй гэсэн ч авмаар юм алга...  Авмаар юм алга гэвэл арай бараг магтсан үг болно.  Бараа товар юу ч харагдсангүй.  Энэ Улаан Үдийнхэн хаанаас юмаа авдаг юм бол гэж нилээд гайхшрав,

Ер нь, ресторан, дэлгүүр, зах гэх мэтийн зүйл их ховортой юм.  Харин цэцгийн дэлгүүр, хумсны салон энэ тэр дүүрэн...


(Улаан үдийн төв талбайгаас 5 минутын зайтай зах)

Үдээс хойш вагоноор Эрхүү явав.
Билетээ тулгаж авсан болохоор үнэ нь жоохон өндөр тусав.
Өмнөх өдөр нь авсан хүүхэд 1300-аар авсан гэж байсан, бид нар хүний 2600 рубль (93600 төг) талдаа төлөв.  Купе.  Мэдээж хатуу бол хямдхан байх.

Галт тэрэгнээс харах Байгал нуур, галт тэргэнд уух пиво болон закуск бол тасархай тасархай.
Ядаж ядрахаараа унтаад явчихна!

Сэлэнгэ мөрөн болон тосгон

 Байгал нуур

Замын хүнс амттай



Зиаг тэгээд Эрхүүд ирэв.  
Сэтгэгдэл?

Хотын уур амьсгал нэг Европын классик маягийн хот.
Гэхдээ эзгүй, хүнгүй.  Харин төв зах нь хүн хөл ихтэй юм байна лээ.  Үнэ нь ч гэсэн хямдхан.

Ер нь бол, Улаан Үд, Эрхүүгийн юмны үнэ, Улаанбаатартай харьцуулахад, 30-50% хямдхан юм билээ.  Хүнс, пиво, нийтийн тээвэр гээд.  Трамвай гэхэд жишээлбэл 12 рубль (430 төгрөг) гэх мэт.

Шөнө 12 гэж буухад бидэнд пиво байтугай хоолны гуанз ч олдсонгүй.
Улаанбаатарт бол ядаж л Шөлөндөө (Нээрээ Шөлөндөө Улаан Үдэд байдаг юм байна билээ, Шулэндээ гэдэг нэрээр, гэхдээ 24 цаг биш), Хаан Бууз энээ тэрээ гээд юм хум олдоно доо...

Аз болж 24 цагийн дэлгүүр олдож амь золгов.


Кавказад болсон явдлын Шурикийн хөшөө


Хүнсний зах

Хамгийн хүн хөдөлгөөн ихтэй Лениний гудамж (Карл Марксын гудамж ч бас адилхан байсан)
Эрхүү ч гэсэн, хоолны газар гэх мэт цөөтэй санагдсан.


Зиаг тэгээд энд одоо юугаа хийхэв (ядаж нарлаг өдөр байсан бол ньюдист бичийг нь сонирхохгүй юу) гээд Байгал нуурыг зорив.
Уг нь хугацаа байвал Олхон арал, Листвянка энэ тэр нь дажгүй байдаг гэсэн.  Гэхдээ Эсвэл зүгээр шууд Улаан Үдээс зүүн эрэг лүү нь явсан нь.

Энэ удаад хугацаа бага тул Стюлянка гэдэг тосгон явав.
110 гаруй жилийн өмнө Байгаль нуурыг тойруулсан төмөр зам барьхад байгуулсан тосгон гэх.
Автобусаар 2 цаг орчим, 170 рубль.  (6000 төгрөг)


Замд гарах гээд фургон автобусанд
20,000 хүнтэй (гэхээр уг нь гайгүй том ч юм шиг) ганцхан зочид буудал, ганцхан бартай, бар нь орой 9 цагаас хаадаг нэг тийм 100 гаруй жилийн түүхтэй тосгон байв.

Тосгоны байшин
Тосгоны 3Д Кинотеатр.  Гарч байгаа кино нь *Анхны хайр ганцхан удаа л тохиолдоно*
Байгал нуур.  Гэхдээ сүүлийн үед эргэн тойронд нь үйлдвэр их бариад, их бохирдсон сурагтай.  Хөвсгөл хамаагүй цэвэрхэн юм билээ.  Бас амралтын газар ихтэй

Байгал нуурын эрэг дээр пивотойгоо По ажаа


Эндээсээ орой 11 цагийн вагоноор Улаан Үд ороод, тэгээд өглөө нь буцах төлөвлөгөөтэй байв.
Зиаг тэгээд Оросын үйлчилгээний салбарын хуучин социалист маягийн байдалд үгээ хэлэв...

1) Хэнтэй ч найрсаг хандахгүй, загнасан маягтай.  Ажил ихтэйдээ биш, зүгээр л тэгээд сурчихсан...
2) Юу нь тодорхой биш (Галт тэрэг ирэхэд, тэр жижигхэн тосгон уг нь вокзалынхаа хамгийн наад талын зам луу оруулчихаж болно, гэтэл хаа хол платформ дээр аваачиж тавьчихаад тэр талаараа зарлахгүй, *та нар өөрсдөө мэдээр ирвэл ир байвал бай!* гэсэн аястай.  Ядаж байхад, вагоныхоо хаалгыг нээхгүй орхичихсон болохоор сул зүгээр ирээд зогсчихсон вагон юм уу үгүй юу мэдэгдэхгүй. )
3) Зөвхөн Оросоор ярина.  Англиар бүр түй ч байхгүй.  Тэнд нилээдгүй жуулчид байсан, вагоноосоо хоцорсон байх.
4) Сандарч гүйгээд ирэхэд өөдөөс загнаад байна. *Хурдан ирэхгүй яасан юм!* энэ тэр гээд.  

Цагдаатай харьцаад байна уу, үйлчилгээний байгууллагатай харьцаад байна уу үхтлээ гайхав.
Хамгийн гол нь тэдний энэ тодорхойгүй байдлаас болоод, тэр өдрийнхөө вагон болон автобусаа алдаж, өдөр хоногоо болон урьдчилан бичүүлсэн бүх юмаа алдаж хар борооноор хөдөө хонох магадлалтай байв.  Шалба норсон, харин ханиад тусаагүй бололтой.


Зиаг нэг иймэрхүү байдлаар аялчихаад ирлээ.

Маш сонирхолтой аялал байсан боловч, дахиж Орос луу зүглэхгүй гэж шийдсэн :D
(Угаасаа явахгүй гэж боддог байсан, визагүй болсон болохоор нь зүглэчихээд ирсэн юм)

----------------

Буцаад сэдэв лүүгээ ороход, Орос улсын хувьд, ямар ч байсан надад санагдсанаар, ард түмэн нь бол их л хоцрогдсон байдалтай амьдардаг мэт санагдав.
Гэхдээ их гүрэн гэсэн утгаараа харин дэд бүтэц зэрэг бол үнэхээр сайн юм (гэхдээ Хятадыг бол гүйцэхгүй).  Хүмүүс нь ерөнхийдөө нэг тийм 1980-аад он дээрээ зогсчихсон юм шиг.
Тэгээд эрх чөлөө бол Монголоос ч долоон дор.  Нэг тиймэрхүү л сэтгэгдэл төрөв.

Монголоос ирсэн гээд хүмүүстэй ярилцсан *Монголчууд баян* гэсэн маягийн ойлголттой байх шиг байна билээ.

Тэгээд дүгнэхээр, Цэдэнбал даргын *Бид нар хэзээ эд нар шиг болно доо.  Хэдэн арван жил?  Хэдэн зуун жил?* гэж бодож байсан зүйлдээ бол Монголчууд хүрээд эхэлчихсэн ч юм шиг...

Мэдээж хангалтгүй.
Мэдээж дээрээс нь маш хэврэг. (Дэд бүтэц болон үндсэн үйлдвэрлэл байхгүй)
Гэхдээ л чамлахааргүй, бие биенээ харааж цэхэхээргүй хэмжээнд хүрсэн ч юм шиг.,,

Гэхдээ тэнд Crouching Tiger (Russia), Hidden Dragon (China-- already difficult to say hidden) байж байгаа болохоор, өмнөх үеийнхээ бие сэтгэлээ золиослон бүтээснийг улам бүр бэхжүүлэн, сайжруулах нь чухал мэт.

(Crouching Tiger, Hidden Dragon гэдэг зураг.  Яг усан дээр хөвж байгаа юм шиг гарчихсан байна лээ :D)


Зиаг зиаг баахан хэнхэглэчихлээ.
Дараа бөгс бөөр ярихыг бодно оо :D












Monday, June 29, 2015

Pride flag & issues with it

Саяхан Америкт гэрлэх эрх нь хүн болгоны үндсэн эрх бөгөөд, энд хүйс огт хамаагүй гэсэн дээд шүүхийн шийдвэр гарсаныг хүн болгон мэдэж байгаа байх.

Миний хувьд ерөнхий философи минь, эсрэг хүйсний гэрлэлт, адил хүйсний гэрлэлт 2 угаасаа 2 өөр зүйл.
Нэгнийх нь хувьд хүүхэдтэй болох нь их том утга учиртай байдаг бол, нөгөөхийнх нь хувьд, бусадтай адил эрх эдлэх нь маш чухал гэсэн 2 том ялгаан дээр тулгуурласан болохоор.

Гомо хүний хувьд, хуримын хувтас өмсөөд, бурханы өмнө тангараг өргөөд, парти хийгээд гэдэг нь чухал гэхээсээ илүү, хайртай хүн нь өвдөж зовсон үед, эсвэл үхэж үрэгдсэн үед, заа бүр больёо гэхэд, виза авах, татвар төлөх гэдэг асуудал дээр, гэрлэсэн хүмүүстэй адил эрх эдлэхийг хүссэндээ гомо хүмүүс гэрлэлт гэдэг асуултыг гаргаж ирсэн юм болов уу гэж боддог юм.

Тийм ч утгаараа, би хувьдаа ижил хүйстэний хуримлах эрх гэдгээс илүү, ижил хүйстэй (эсрэг хүйстэй байсан ч болно) партнершип гэдэг зүйлийг яаж хүлээж авах ёстой вэ, ганц бие гэхээрээ гадуурхагдах ёстой юу, гэр бүл гэхээрээ илүү эрх эдлэх ёстой юу гэдэг тал дээр илүү түлхүү зогсдог юм.

Тийм ч утгаараа, Европын улсуудын, гэрлэлттэй яг адилхан эрх эдэлдэг партнершип хуулиуд надад их таалагддаг юм л даа.

Угаасаа, гэрлэлт гэдэг үгэнд хавчигдаад, баригдаад суух нь утгагүй учир.

Монголоор дүүрэн угаасаа гэрлэлт гэдэгт баригдахыг хүсэхгүй, эсрэг хүйстнээ сонирхдог эмэгтэй, эрэгтэй хүмүүс байхад...


За тэр ч яахав.

Өнөөдөр манай ээж фейсбүк харж байснаа хэлж байна.

Стрэйт --- эсрэг хүйстнээ сонирхдог гэхээрээ ийм саарал, сонирхолгүй өнгөтэй байх ёстой юм уу?? --- гэнэ.

Яг үнэн үг.  Голыг нь олсон үг.
Уг нь миний бодлоор, тэр 6 өнгөтэй солонго чинь   * хүн болгон өөр шүү дээ!! Гэхдээ тэд нар чинь хүмүүс болохоор, хүлээн зөвшөөрье!!!* гэсэн утгатай туг байсан атал, сүүлдээ, хэн ч хүлээн зөвшөөрөөгүй атал зөндөө олон өөр туг бий болгоод, хамгийн гол нь стрэйт -- эсрэг хүйстнээ сонирхдог гэхээр үнсэн саарал өнгийн туг хийчихсэн нь, эсрэгээрээ нэг төрлийн ядгаварлан гадуурхалт мэт....


Энэ доор оруулав.



Туйлшрал гэж энийг л хэлдэг байх.. Заавал хэн нэгэнд пайз зүүж байж санаа нь амардаг энэ бол арай л биш ээ...

Friday, June 26, 2015

Гаж юмнууд буюу, Франкенштейн.

Хүний блог уншаад сууж байсан, сонирхолтой бичлэг байхаар нь орчуулж оруулахаар шийдлээ, кк.

Гаж юмнууд буюу гомо нар, Франкенштэйн хоёрын хоорондын холбоосын талаар...

Доороос эхлээд орчуулга.


Нас өндөр болно гэж хүсэл зүйл биш юм.  Хэд хоног өндөр өсгийтэй гутал өмсөөд эмэгтэй хувцастай ажил хийчихсэн чинь, нэг дэх өдөр болсон, нэг л биш ээ...

Хоолой эрвэлзээд, нүд бүрэлзээд, бие зарзайгаад....
 Ийм өдөр гэртээ жоохон амарч авах нь хамгийн чухал зүйл мэт.
Ингээд, юу ч болсон хуучин авч байсан кинонуудаасаа нэгийг нь гаргаж үзэхээр шийдэв.

マーガレットの発見!今週のホモ本


Сонгож авсан кино минь *Рок н Ролл Франкенштэн.
Яаж ч бодсон Б зэрэглэлийн кино.
Гэтэл, үзсэн нилээдгүй сонирхолтой шүү?

Хөгжмийн продюсер Барни, эрдэмтэн Франкенштэйний судалгааны ажлыг мэдээд, АГУУ ИХ РОК ОДУУДЫН хэсгүүдийг хулгайлан, МӨРӨӨДЛИЙН РОК ОД *Кинг*-ийг хийхээр сэднэ.   Элвис Преслигийн толгой, Жими Хендриксийн гар, Жим Морисоны боожгоо....
(Тайлбар хэсгээс)
第64回 なぜ、フランケンシュタインはホモなのか? 映画『ロックンロール・フランケン』から考える、新旧フランケン映画のホモ要素。
(Жим Моррисоны боожгоог хулгайлах гэж байгаа хар тамхи хэрэглэчихсэн Иги)
Барни, ингээд одуудын биеийн эрхтэнгүүдийг хар тамхичин Игигээр цуглуулна.
Гэтэл, тэрээр, *алдартай хүмүүсийн боожгооны цуглуулга*-аас хулгайлж авчиэан боожгоо нь Жим Моррисоны биш, харин Либераче-гийн боожгоо байж таарна.
Либераче бол 50-иад оноос асар ганган хувцас болон дуугаараа алдаршсан төгөлдөр хуурч.
Мэдээжийн хэрэг гомо.
Либерачегийн талаар Behind the Candelabra киноноос үзэж болно
Зиаг тэгээд, боовнууд андуурагдсаныг мэдэлгүй Франкенштейн докторын гараар Кингийг босгоно.
 
第64回 なぜ、フランケンシュタインはホモなのか? 映画『ロックンロール・フランケン』から考える、新旧フランケン映画のホモ要素。

Энэ кино гэлтгүй, Франкенштейн, гомо 2-ын хооронд холбоотой зүйл их байдаг юм.
Нийлүүлж авчран хийсэн зүйл нь андуураад гомогийн тархи байсан гэсэн хэлбэрийн хэд хэдэн кино балдаг.
Мелл Брукс найруулагчийн хийсэн *Залуу Франкенштэйн*, Анди Уоролын *Франкенштэйнд зориулсан мах цус* гэх мэт.
第64回 なぜ、フランケンシュタインはホモなのか? 映画『ロックンロール・フランケン』から考える、新旧フランケン映画のホモ要素。
第64回 なぜ、フランケンシュタインはホモなのか? 映画『ロックンロール・フランケン』から考える、新旧フランケン映画のホモ要素。

Тэгвэл, яагаад Франкенштэйнийг дандаа гомотой холбодог юм бол?
Энэ нууц нь, Франкенштэйнийг алдартай мангас болгосон 1931 оны кино болох Франкенштэйн -д учир нь байгаа юм.  

Энэ киног авсан хүн нь тухайн үедээ Холливудэд өөрийгөө гомо гэдгээ зарлачихсан байсан Жемс Хоэл найруулагч.

Тэрээр, сайхан сэтгэлтэй боловч, ГАЖ төрхтэйгөөсөө болж тосгоны хүмүүст дайрч доромжлуулах Франкенштэйнтэй, гомо хүний төрхийг илэрхийлсэн болов уу.
Зүгээр л аймшгийн кино биш, харин хүмүүсийн ямар муухай байдаг талаар маш гайхалтай үзүүлсэн киноны энэ ДНХ нь цаашид гомо, Франкенштэйн 2-ыг холбосон болов уу.

Жемс Хоел найруулагчийн тухай *Бурхад ба мангасууд* кинонд маш сайнаар үзүүлсэн байдаг.
第64回 なぜ、フランケンシュタインはホモなのか? 映画『ロックンロール・フランケン』から考える、新旧フランケン映画のホモ要素。
Франкенштэйний постер
第64回 なぜ、フランケンシュタインはホモなのか? 映画『ロックンロール・フランケン』から考える、新旧フランケン映画のホモ要素。
Бурхад ба Мангасууд киноны постер
Үүнээс гадна бас нэг зүйл бий.  Энэ нь хиймлээр хүн хийх гэдэг фантаз нь, хүүхэдтэй болж чаддаггүй гомо нарын хувьд чухал зүйл байсан учир. 

Энэ мөрөөдөл нь, 1973 онд Рокки Хоррор Шоу киногоор биеллээ олно.
Сансраас ирсэн гомо / транс / гаж эрдэмтэн Франкен Фултер нь өөрийнхөө стиль болох булчинлаг эрэгтэй, Роккийг хийдэг тухай.
第64回 なぜ、フランケンシュタインはホモなのか? 映画『ロックンロール・フランケン』から考える、新旧フランケン映画のホモ要素。
ジム・シャーマン監督『ロッキー・ホラー・ショー』のポスター。
Зиаг хадуураад явчлаа, буцаад яриандаа орлоо.

Ийнхүү Рок Н Ролл Франкен төрнө.
第64回 なぜ、フランケンシュタインはホモなのか? 映画『ロックンロール・フランケン』から考える、新旧フランケン映画のホモ要素。
СҮПЕР ОД КИНГ, өөрийн зовлонг илэрхийлсэн дуугаараа нэр хүндэд хүрнэ.
Гаж хүсэл төрөөд
Яахаа мэдэхээ болилоо
2 хуваагдсан зүрх минь
Миний дотор байлдана
Учраа ч олохоо больлоо
Тийм болохоор дуулна, би
Босоо боовны блюзийг
(Кингийн дуулдаг дуу)
Өсөх тусмаа, Кинг өөрийнхөө дотор байгаа *2 хуваагдсан зүрх*-эндээ шанална.
Эмэгтэй хүнд зүрх нь дурлах боловч, секс хийх гэхээр болохгүй.
Тэгээд, өөрийнхөө дотор байгаа эрэгтэй хүнд татагдах ГАЖ хүсэлдээ төөрөлдөнө. 
第64回 なぜ、フランケンシュタインはホモなのか? 映画『ロックンロール・フランケン』から考える、新旧フランケン映画のホモ要素。
Хэлсэн, хүссэн юмыг сонсохгүй боожгоондоо уур нь хүрэх Кинг
Гэвч, яваандаа Кингийн боожгоо нь өөрийн гэсэн хүн болон, Кингийг эзлэхээр эхэлнэ.
Хамгийн сүүлд нь, өөрт нь дурласан эмэгтэй фенийг нь алчихна.


Гэмээ илэрхийлэхээр сүмд очсон, лам нь эсрэгээр нь өөртэй нь унтах гэж дайрна...

Уур нь хүрсэн Кинг, ламын хошного луу нь загалмай шаагаад алчихна.


Ингээд шаналсан Кинг, Франкенштейн доктороос зөвлөгөө авах боловч...

第64回 なぜ、フランケンシュタインはホモなのか? 映画『ロックンロール・フランケン』から考える、新旧フランケン映画のホモ要素。
*Чи бол ертөнц дээр цор ганц тусгай хүн шүү дээ* хэмээн Франкенштэйн докторт тайгаруулуулах Кинг
Өөрийгөө хуураад байгаа юм биш биз?
Жинхэнэ өөрийн дүр төрхнөөсөө битгий нүд буруул
Үнэнээс битгий нүдээ буруул
Толинд хараад, өөртэйгөө тул
Өөрийгөө гей гэдгээ хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй
(Кинг-д зөвлөгөө өгөх Франкенштэйний үг)
Кингийг төрүүлсэн эцэг болох Франкенштэйний үг.

Гомо болон франкенштэйн 2-ын нууц холбоог маш сайнаар үзүүлж чадсан кино байв.
Мэдээжийн хэрэг, мундаг А зэрэглэлийн кино биш л дээ...

----------------------

Зиаг зиаг.
Сонирхолтой байсан байх.


Ингээд сүүлд нь танилцуулахад, Ханзогийн дүү буюу, d.d / h.z нээгдсэн байгаа шүү.
Энэ удаад хоол гаргадаг болсон байгаа.
 
Ирцгээгээрэй, идэцгээгээрэй, ууцгаагаарай!!!




Wednesday, June 24, 2015

1+1+1=1


Өнөөдөр шинэ газар дээрээ ярилцаж суув.
Ханзо-гийн нийгэмдээ үзүүлсэн нөлөөлөл юу байсан бэ гэдэг талаар...


Би амьхандаа том дугараад *Ханзо нийгэмдээ томоохон нөлөөл үзүүлсэн шүү дээ!! тэ?* гэсэн

мань хүн хэлж байна.
Эхнэр 2 хүүхэдтэй улаан стрэйт залуу...



Ханзог би зөвхөн НӨЛӨӨЛСӨН гэдэг үгээр илэрхийлэхийг хүсдэггүй!!!!---гэнэ

Тэгээд тэр залуугийн яриаг сонсов.
Эндээс эхлээд мань залуугийн яриа....


*Чингис хаан Монгол улсыг байгуулахдаа угаасаа философитой эхэлж байсан.
Тэгээд түүхэн дээр бол Монгол улс дараад нь устаад алга болсон гэж ярьдаг.

Тэр бол үнэн биш шүү!!!

Монголчууд бол ЗАВХАЙ, ТЭНЭМЭЛ ард түмэн.   Тэд нар, ИХ МОНГОЛ улс тарсаны дараа зүгээр л хуваагдсан.  Зарим нь Алтан Ордны эзэнт гүрэн болсоны үлдэгдэл нь ИХ ОРОС УЛС,
Зарим нь Юань гүрэн болсоны үлдэгдэл нь Хятад улс.
Зарим нь энэтхэгт догшин Төмөр гээд шааж явсан нь Энэтхэг улс.  За тэгээд цаашаа ч юу хэлэхэв.

ГОЛ НЬ, ТӨР БОЛОН ОЛОН НИЙТИЙГ ЯАЖ УДИРДАХАВ, ЭСРЭГЭЭРЭЭ ЭСРЭГ ХҮНЭЭ ЯАЖ БУДАА БОЛГОХ ВЭ гэдэг шинжлэх ухаан төгс хөгжөөд, гэхдээ тэр газартаа ЭЗЭН болоод явсан БААЧКА нар чинь бид нар шүү дээ...

1930-аад онд Оросууд Монголын хамаг хийд, сүмүүдийг устгасан нь. ердөө л *СОЁЛ УРЛАГИЙГ ГЭГЭЭН ГИЙГҮҮРЭЛЭГЧ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫГ* сөнөөснөөрөө, тэр үндэстэнийг өөрийн дуулгавартай зарц болгож болдог гэсэн МОНГОЛЧУУДЫН ухааныг Оросууд буцаагаад бидэн дээр хэрэглэсэн зүйл л болсон юм биш үү?



ТИЙМ Ч УТГААРАА МАНЬ ХҮМҮҮС, УЛС ТӨРИЙГ Ч ТЭР, ХАРИЛЦАН ХОЛБООГ Ч ТЭР ТОДОРХОЙЛСОН ЖИНХЭНЭ МУНДАГ ХҮМҮҮС БАЙСАН ЮМ БИШ ҮҮ??  гэв


Тэгээд цааш нь ярьж байна.

Чингисийн Монгол яагаад хамгийн мундаг төрт улс байж чадсан бэ гэхээр, АЛЬ Ч ШАШНЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ хамгийн ОРЧИН ҮЕИЙН улс байж чадсандаа юм биш үү? гэнэ ээ...

Тэгээд эргээд Ханзогийн тухай ярианд оров.

ХАНЗО, Монголын очих ёстой 50 газрын нэгэнд (бар биш, газар) сонгогдсонд учир байгаа юм!!!

Яагаад гэхээр, Ханзо, гомо нарын, лезбиануудын, эсвэл трансжендерүүдийн БАР биш (хэрвээ тийм байсан бол би угаасаа орох ч үгүй байсан!!!) зүгээр л бусдын эрх чөлөөтэй байдлыг хүндэтгэдэг БАР байсан болохоор би очих дуртай байсан юм!!!!  ЧИ ЯМАР ХҮЙСТЭЙ, ХЭНТЭЙ ЯВАЛДАХ ЧУХАЛ БИШ, ЧИ, ХҮН ГЭДЭГ УТГААРАА НАДАД ЧУХАЛ БАЙНА УУ ҮГҮЙ ЮУ ГЭДЭГ ЧИНЬ Л ЧУХАЛ гэсэн, Чингис нь нь хэлсэн юм уу, Жамух нь ч хэлсэн юм уу, тийм юм хэлж байна.

Энэ ч утгаараа, Чингисийн бүх шашинг адилхан хүндэтгэдэг байсантай адилхан чи бүх хүйсийн болон бэлгийн зиг баримжааг хүлээн зөвшөөрөөд байх шиг...  гэнэ ээ...


Зиаг тэгээд, сүүлчийн сонирхолтой юм.

Чингисийн Монгол, Алтан орд, Хубилайгийн Хужаа,  за тэр Самаркандын юу ч юум, гээд харилцан ашиг зөрчилдөөнгүй (дараад нь сонирхолын зөрчилдөөн үүссэн) хэсгүүдэд хуваагдсан шиг, Ханзо гэдэг эзэнт гүрэн байснаа, Айзам (шинэ хүүхдүүд очиход их зөөлхөн.  Эзэд нь маш найрсаг.  Жоохон харанхуй, диско хийдэг) + NS (олон хүн ирдэг, Шинэ хүн татах чадвартай. Шоу хийдэг) + Bliss (L oхидууд ордог) + d.d / h.z (стрэйт хүмүүсийг ч хүлээж авдаг, хов баздаг)  ------ гэсэн хэд хэдэн вант улсад хуваагдаад, хоорондоо маш сайн харилцаатай ч, тусгаар тогтносон улсууд болсон юм биш үү???

Гэхдээ хамгийн гол нь, үндсэн шугамаасаа хэн ч холдоогүй учир, Монголын Эзэнт Гүрэн гэдэг шиг том философи яваад байгаа юм биш үү????


Гэж хэлсэн үнэхээр сонирхолтой санагдав...





Зиаг зиаг солиорчлоо....





Дахиад маргааш эргээд уншихаас...

Friday, June 12, 2015

About HE/SHE/IT or more about anything

Монгол хэл гэж үнэхээр гоё хэл,

Чи, тэр, тэд, амьтан, ургамал, заа юу ч байсан хамаагүй.

*Тэр, чи, би, энэ* гэсэн л үг ашигладаг.

Тэр юм нь өөрийгөө эрэгтэй гэж бодно уу, эмэгтэй гэж бодно уу, эсвэл хэн нэгэн гадны хүн тэр юмыг эр / эм гэж бодно уу, эсвэл угаасаа эрэгтэй / эмэгтэй байна уу огт падлий байхгүй.


Яагаад гэвэл, бидний хувьд эр байна уу эм байна уу, боожгоотой байна уу, эсвэл мөөмтэй байна уу огт чухал биш, угаасаа гуравдагч баагий бол *ТЭР* болохоор...

Энэ чинь л жинхэнэ ардчилал ч юм шиг.   ТЭР баачка хэнтэйгээ секс хийнэ үү, эсвэл өөрийгөө ямар хүйстэй гэж дүгнэнэ үү, огт падлий байхгүй, хэрвээ ТЭР баачка чамтай таардаг, гоё найз бол нийлнэ, хэрвээ таарахгүй бол найзлахгүй.

Ердөө л тэр асуудал.

Чиний найзууд чинь, том жижиг боожгоотой байлаа гээд, эсвэл, өндөр нам байлаа гээд, эсвэл эр, эм байлаа гээд, эсвэл мундаг баян / ядуу байлаа гээд ерөнхийдөө чиний найз байдгаараа л байдагийн ердийн нэг жишээ....



Хүн болгон тусдаа.  Амьтан болгон тусгай.  Бүгд л ОНЦГОЙ!!! БҮГД шал өөр.
Тэгэхээр, ХАЯЧИХ тэгэх үү?  ТЭД НАР ЧИНЬ ЧИ БИШ!!!


Ийм энгийн зүйлийг ойлгоход ихэнх хүмүүс хэдэн арван жилийг зарцуулдаг.
Ийм энгийн зүйл дээр бид бүгд талцаад, хоорондоо маргалддаг...


Жинхэнэ энэ зүйлээр мэргэшсэн хүмүүс нь хүртэл өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгахаар, одоо бид хаашаа очих вээ дээ...


Love my friends & love having debates, but sometimes REALLY WANT TO SHOUT!!!!

Tuesday, May 19, 2015

Semi annual gay tour - Japan / Korea

Мэдэж байсан уу?  Нас биед хүрсэн хүн хагас жилээс удаан секс хийхгүй болохоор гормоны өөрчлөлтөнд ороод, ууртай уцаартай, царай муутай, цалин байхгүй, тэнэг, тэгээд дээрээс нь шивэртэй болдог гэж??

Мань бодоод байсан, 10 сард Хонгконг, Тайланд, Лаос энэ тэр явж жаал хагсаагаа тайлсанаас хойш яг хагас жил гэртээ хийсэн ч юмгүй, кекс идэх цаг нь болж гээд гялс хийчихээд ирлээ шд.


Ийм арманчик кекс биш л дээ, гэхдээ л алжаал тайлна шүү дээ, ккк.
Гэхдээ кексээсээ илүү хоол унд эргүүлсээр байгаад л таарсанаа ч юундаа нуухав...

Муу хүн идсэн ууснаа гэдэг, баахан хоолны зураг оруулчих уу? ккк
Түүхий ойстер хясаа! (Харахад ал шиг ч юм шиг тэ?  гэхдээ би аланд бол дургүй л дээ)

Арваалжны бэх, хавчны амттай Паелла

Айлд хийсэн хоүм парти.  Мэдээж ойстер (аймаар дуртай)

Айлд партидсан, 5-уулаа 9 шил вино, шампанск уусан байна лээ...

Мэдээж Японд очсон юм чинь сашими

Тэгээд л сүши

Хоүм парти.  Банья Кауда болон Вакамоле.  Аймаар эрүүл хооллолттой наасан

Бөөлжис...биш, Монжа яки гээд япон хоол.  Уг нь энэ хоолыг Монголд ч хийж болохоор, даанч хүмүүс харахад царай муутай гээд идэхгүй байх л даа...

Шримп, авалон хясаа

Дахиад ойстер

Хот пот, дим сам

архины даруулга

Тэгээд архи

сүши

сүши

сүши


Нөгөө өлөн царайлна гэдэг шиг л юм болсон.  Монголд одоо дажгүй хоолны газрууд олон болсон болохоор, дээр үе шиг тэгтлээ япон хоол моол идмээр санагдах нь гайгүй болсон байна лээ, гэхдээ л нэг явж байгаа юм чинь гэдсээ задартал идэж авсан нь дараад нь харамсахгүй зөв болов уу гээд, чичрээд л дайрчихсан.

Өдөр болгон ууж идээд байсан, 10 хоногт 3000 гаруй доллар идэх уух юманд (2 хүний) зарцуулчихсан байна лээ... Байр үнэгүй байсан хирнээ л... (нэг найзындаа байсан юм)

За тэр муу хүний хоол идсэнээ гайхуулах яахав.



Энэ удаагийн аялалаар Голден Уйк буюу, Япончууд олон нийтээрээ 7 хоног амардаг үеэр нь тааруулж явсан юм.  
Зөв сонголт болсон байна билээ.

Япончууд нэг ядаргаатай зан нь, заавал 2-3 долоо хоногийн өмнөөс *хэзээ хэзээ хаана яаж уулзая, учрая* гэж байж гарч ирдэг, тэгэхгүй бол бүх амралтаа төлөвлөчихсөн байдаг юм.  Гэхдээ энэ Япончуудын нийтлэг шинж гэхээсээ илүү 20-иод насны сүүл, 30-аад насны эхэн үеийн хүмүүсийн шинж чанар ч байж магадгүй...  

Харин энэ удаа амралтын өдрүүд таарсан болохоор ч тэр үү, эсвэл миний үеийнхэн харьцангуй намба суугаад, тэгтлээ өдөр болгон төлөвлөгөө оруулахаа больсоных юм уу, энэ удаад бараг бүх найзуудтайгаа тухайн өдөр нь ярьж байгаад л уулзаж чадав.  Эсвэл намайгаа хөөрхөн царайлаг болохоор нь тоосон ч байж магадгүй.
Японы хамгийн хөгшин, хуучин, алдартай драг күйний нэг болох Маргарет

Японы нилээдгүй алдартай гей коммедиан, Таношинго


Түүнээс гадна, Японы гей таун Шинжүкү Ничёмэ, сүүлийн жилүүдэд их хүнгүй эл хуль болсон байсан санагдаад байсан, энэ удаад харин дүүрэн хүн.

Гей хүмүүс нуугдмал байхын нэг САЙН тал нь миний бодлоор, тэд нарт гей бар зайлшгүй шаардлагатай байдаг, тэгээд тэр нуугдмал орон зайдаа харьцангуй хоорондоо дотно байдаг мэт.  Эсрэгээрээ, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөөд эхлэхээрээ заавал гей орчин гэлтгүй, бусад хүмүүстэй холилдоод эхэлдэг учир, гей барнууд нь жоохон эл хуль болдог муу талтай юм шиг.
Тиймэрхүү шинж тэмдэг Японы гей нийгэмд тодоор илэрч байна даа гэж бодож байсан, энэ удаад Токиогийн Рейнбоу Парад болсонтой ч холбоотой юу, аль ч гей баранд орсон пиг хүнтэй, тун дажгүй байв.  Энэ гэхдээ бас, иений ханш буураад, гадаадаас хүмүүс ихээр ирсэнтэй ч бас холбоотой байж магадгүй.

Зиаг тэгээд гей парад.

Энэ жилийн парад уг нь өмнөх жилүүдтэй харьцуулахад маш олон хүнтэй, их дуулиантай болов.
Токиогийн Шибуя дүүрэгт ижил хүйстэн хосуудад гэрлэсэн хүмүүстэй адил эрх олгодог болсонтой бас холбоотой байж ч магадгүй.

Өмнөх жилүүдэд нь ердөө 3-4000 хүн л оролцдог, бараг худалч хүнд оршуулгын цуваа шиг юм явдаг байсан бол, энэ удаагийн парад, 2 өдөрт нийт 55,000 хүн цугласан гэсэн тоо байна билээ.

Энэний нэг чухал юм нь, зүгээр алхах биш, тайзан дээр үзүүлбэрүүд гаргаж барьж харьцангуй парти маягаар хийсэнд байсан ч байж магадгүй.

Би бараг зураг аваагүй, гэхдээ юу ч болсон хэдхэн зураг оруулчихья





Ер нь гэхдээ иймэрхүү ивент, улс улс, үндэстэн үндэстэний онцлог бас байх шиг байгаа юм.
Япончуудын хувьд, парад гэж жагсах гэхээсээ илүүтэйгээр, тайзан дээр үйл ажилбар явуулаад, тэрийг нь хоол идэж, пиво уунгаа үзэх, энд тэнд жижигхэн мухлагууд дээр тайлбар тавих нь илүү зохистой байдаг байж ч магадгүй юм.

Энэ тал дээр, Монголчууд ч төстэй байж магадгүй...

Гэснээс, саяны 5/17-нд (эсвэл 16-нд) Монголын төвүүдээс нийтийг хамарсан ажилбар явуулаагүй нь миний хувьд жаал сэтгэл дундуур байсан зүйл болсон.
Хуучин Ханзо байхад парти болгоод ямар ч байсан хүмүүст хүрдэг байсан санагдаж байгаа болохоор.... 

Зиаг зиаг тэгээд кекс.

Монголд чинь олон нийтийн танил болоод ч тэр үү, эсвэл блог дээрээ хэт завхай гэж өөрийгөө зарладаг болоод тэр үү, эсвэл хөгшин гээд хүн тоодоггүй юм уу, аль эсвэл зүгээр л ХҮН ТООХЫН АРГАГҮЙ ЦАРАЙ МУУТАЙ болохоор кекс мекс байхгүй шүү дээ.

Тэгэхээр хааяа гадагшаа гарч л кекс идэх юм байна шүү дээ, ккк.

Энэ удаад хэд хэдэн сонирхолтой бараар оров.
Хуучин Садист Мазохист бар байдаг байсан газар, шалдан архи уудаг газар болчиж.
Баранд орохдоо бүх хувцсаа тайлж локерт түгжээд. тэгээд л ууна шүү дээ.
Хүн болгон шалдан болохоор нэг бодлын тийм ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ мэдэрч байгаа мэдрэмж.
Мэдээж, нийтийн уудаг газрын хажууд нь хэрвээ таалагдсан баачка байвал чихдэж аваад сексдэж болохоор ор дэрнүүдтэй.
Хамгийн гол нь над шиг их хэмжээгээр уудаг хүнд их хэмнэлттэй байв.

Юу вэ гэхээр, Шинжүкү Ничёмед нэг аяга пиво уухад 700-1500 иен (7-15 доллар) байдаг атал, энэ бар, бас нэг найз баранд нь орох эрхтэйгээр 3000 иен-д (30 доллар) дуртай хэмжээгээрээ ууж болохоор.   Тэр нэг орой, 2 баранд ороод, шархаа нөхнө дөө гэсэн юм шиг л баахан гударлаа.  Мэдээж ганц хоёр залуу тоншино тоншино, тоншилгүй яахав.

Бас нэг Бойлер Рүм гээд, трусиктэйгээ уудаг баранд 2-3 удаа ч оров.

Мэдээж бас л түмпэн шанага болох газартай.

Ийшээгээ хэдэн Монгол залуучуудаа бас дагуулж орсон, ккк.
Тэдэнд ч таалагдах шиг болсон.

Энэ бас аятайхан, хямдхан пивотой (500 иен -- 5 доллар).

Зиаг тэгээд мэдээж, алдарт 24 кайкан.  7 давхар байшин тэр чигээрээ гей сауна.
Ийм газар орохоор, өөрийнхөө өтөлж хөгширсөнөө мартах нь их аятайхан юм аа.

Залуучууд ирээд л *чи ҮЗЭСГЭЛЭН ГУА байна, чи ХӨӨРХӨН байна* энэ тэр гэж чихэн дээр шивнээд л, оролдоод байхаар хэн л дургүй байхав дээ тэ? ккк,

Гэхдээ тэгээд архидалт тал дээр ч, секс тал дээр ч илүү дутуу татлаа түлхээ, чангалж барьсан юм багатай газар очиж ирэхээр сэтгэл ч хөнгөрчих юм.  

Мэдээж гэхдээ бүх улсад хачин хачин хориг энэ тэр байдаг л даа.
Жишээ нь

Тамхины лого, нэрийг ил тодоор бичиж зарахыг хориглож эхэлж байгаа гэнэ...

12 цагаас хойш бүжиглэхийг хориглодог...

г.м.



Монгол маань ядаж энэн шиг хоригуудыг аваад, тэр хэт хатуу архидан согтууралт болон садар самууныхаа хоригийг авч хаяасай билээ.....

Орчин үеийн хүүхдүүд чинь энэ тал дээр угаасаа их л ухамсартай болчихсон бич дээ...


Зиаг нэг тиймэрхүү нэг иймэрхүү.