Шинэ оны мэнд хүргэе!!
2013 он, дэлхий даяарх ангийн бачкануудын хувьд их л өөрчлөлттэй жил болж өнгөрөх шиг боллоо тэ? Монголд ч тэр, гадагаадад ч тэр.
Монголын хувьд харьцангуй эерэг тал руугаа өөрчлөлтүүд их байсан гэж бодож байна.
Анхны хүйс солиулсан хүмүүс, анхны гей прайд виик, НҮБ болон олон улсын байгууллагуудын лоббинууд гэх мэтээс эхлээд, өөртөө ойрхоноор хэлэхэд Ханзог цагдаагийн газраас нэг их дарамталж барихаа болиод, харин ч ойлгож хүндлэх байр суурьтай болсон гэх мэт.
Энэ өөрчлөлтүүдийг хийхэд их хэмжээний хүчин чармайлт гаргасан төрийн бус байгууллагууд, нэн ялангуяа ЛГБТ төвдөө маш их баярлаж байгаа.
За тэгээд, 2013 онд ер нь юу юу болоод өнгөрчихвөө? гэдэгийг хальтхан мультхан харахад...
Хуучин ЗХУ, АНУ 2-ын дунд улс төр, систем гэдэг талаасаа үзэл бодлын хүйтэн дайн байсан шиг, 2013 онд ЛГБТ-ийн эрх гэдэг хүйтэн дайн өрнөөд байгаа юм биш үү?
Орос, Америк хоёрт болсон, болж байгаа зүйлс нь яг эсрэг тэсрэг байдалтай байсан нь сонирхолтой байв.
1) Улам бүр либерал болон өөрчлөгдөх Америк
1 сар - Жюди Фостер, Голден Глоб шагнал гардуулах ёслол дээр өөрийгөө бараг л каминг аут хийв
2 сар - Америкийн телевизийн кинонуудад гарах гей дүрүүд түүхэндээ хамгийн өндөр хувьд хүрэв (Нийт дүрийн 4.4% нь гей)
3 сар - Америкийн олон нийтийн судалгаагаар Америкчуудын 57% буюу, 2 хүний 1-ээс илүү нь гэр бүл, эсвэл найз нөхдийн хүрээнд гей хүн байдаг гэж хариулсан
5 сар - Америкийн бойскаутын холбооноос, удаан хугацаанд хориглосон байсан гей залуучуудыг холбоондоо элсэхийг зөвшөөрөв
6 сар - Жей Пи Морган болон Голдман Сакс зэрэг санхүүгийн томоохон компаниуд, ижил хүйстэй хосуудад эрэгтэй болон эмэгтэй хүний хоорондын гэрлэлттэй адил эрх олгохыг зөвшөөрөөгүй Америкийн Нэгдсэн Улсын хуулийг Америкийн Дээд Шүүхээс *үндсэн хуулийг зөрчсөн* хэмээн шийдвэрлэсэнийг дэмжиж байгаагаа илэрхийлэв
12 сар - Юта, Нью Мексико мужууд нь ижил хүйстэй хүмүүсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн 17-18 дахь мужууд болов
Алдартай хүмүүс, томоохон компани, корпорацууд, үзвэр, урлаг, хууль зүй зэрэг олон тал дээр ЛГБТ-д ээлтэй мэдээ ихтэй жил болов.
Хэдэн жилийн өмнө хүртэл *Европ бол либерал ч, Америк болохоор консерватив талдаа болохоор, ЛГБТ-ийн эрх энэ тэр жоохон хэцүү* гэсэн ойлголт их байсан бол, анхны хар арьстай ерөнхийлөгч гарч ирсэнтэй холбоотойгоор уу, илүү олон ургальч тал руу өөрчлөгдөж байгаа мэт.
2) Байдал улам бүр эвгүйтэх Орос!
5 сар - Таньдаг хүмүүстээ өөрийгөө гей гэж хэлсэн залуу зодуулан нас барав (23 настай залуу өөрийгөө илчилсэний дараа хэд хэдэн таньдаг хүмүүстээ зодуулсан байна. Хошного луу нь пивоны шил хийн, хувцсанд нь гал тавиад, хамгийн сүүлд нь толгой луу нь чулуугаар цохиж алсан)
6 сар - Оросын сенатаар *Нас биед хүмүүст ижил хүйстний талаар мэдэгдэж / уруу татах *Пропаганда* болон шашинлаг хүмүүсийн сэтгэлд сэв суулгах үйлдлийг хориглосон 2 хуулийн төсөл батлагдав.
7 сар - Владимир Путин ерөнхийлөгчөөс *Ижил хүйсийг сурталчлах (пропаганда)* үйлдэлд торгууль оногдуулах хуулийг батлав.
ЛГБТ хүмүүсийн талаар кино зураг авч байсан 4 голланд иргэн тус хуулийн дагуу баривчлагдав.
8 сар - Америк, Канад, Англи, Австралийн гейбарнуудад, Орост үйлдвэрлэсэн водкаг бойкот хийх тэмцэл явагдав (жоохон хөөрхөн эсэргүүцэл)
Леди Гага-аас Оросын засгийн газрыг эсэргүүцэж байгаагаа жиргэв. *Оросын ЛГБТ хүмүүст эр зоригийг. Засгийн газраас дарамтлана гэдэг, юун ч хоцрогдсон юм*
Обама ерөнхийлөгчөөс ижил хүйстний эсрэг хуулийн талаар *дургүй хүрч байна* гэсэн коммент
Калифорниа мужийн сенатуудаас, Орос луу оруулах хөрөнгө оруулалтыг багасгах талаар тэтгэврийн сангуудад хүсэлт (1.4 тэрбум доллар)
Призн Брейк киноны гол дүр Вентварс Миллер, уг хуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн Санкт Петербургийн кино наадмын урилгаас татгалзангаа каминг аут.
9 сар - Оросын үнэн алдартны сүмээс, тус хуулийг зөрчиж буй үндэслэлээр Элтон Жонны Орос дахь тоглолтыг болиулах талаар Путинд хандав
11 сар - Америкийн талаас эсэргүүцэл байсантай холбоотой юу, Путин ерөнхийлөгч * Орос улс нь бэлгийн цөөнхийг оруулан, ийм зүйлсийг дургүйцэх тийм бодлоосоо чөлөөлөгдөх шаардлагатай* гэсэн коммент хэлсэн боловч, энэ хуулиа буцааж хүчингүй болгоогүй л байна.
Гей баранд орж хамаг юмыг нь эвдэж хүн амьтан зодоход цагдаагийн зүгээс ямар нэг үйлдэл хийхгүй байх гэх мэтээс эхлэн, алдартай жүжигчин бөгөөд, урьд нь ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан хүн нь *Гомо нар нацистуудтай адил. Тийм болохоор гомо нарыг бүгдийг нь зууханд хийж байгаад шатаавал таарна* гэсэн коммент хэлэх зэргээр, олон тал дээр хүний эрх зөрчигдсөөр байгаа билээ.
Тэгсэнээ, Мадонна, Леди Гага, Элтон Жон гэх мэтийн алдартангуудыг тус хуулийг зөрчсөн гэж үзэх үзэл ихээр илэрсээр.
Гэхдээ манай Элтон эмээ энэ тэр юу гэж тэгж амархан бууж өгөхөв?
*Хм, тэгж ярьвал 1979 онд ЗХУ-д тоглолтоор айлчилж байхдаа орчуулагч орос залуутайгаа секс хийсэн мэдэв үү!* энэ тэр гээд хэл амаа билүүдээд сууж байгаа сурагтай.
За тэгээд, хамгийн сүүлд нь 2013 онд зарим нэг хүмүүсийн хэлсэн үгнүүдийн талаар бичилцэцгээхүү?
1) Өмнөд Африкийн ижил хүйстэй хосын хуриман дээр залуугийн хэлсэн үг
*Гей байна гэдэг нь хар байна гэдэгтай адилхан л Африк зүйл*
Being gay is as African as being black.
2013 оны 4 сард Өмнөд Африкт хоёр залуу 200 орчим хүмүүсийг урин авчирч хуримаа хийхдээ хэлсэн үг гэнэ.
Энэ хоёр нь Цувана болон Зулу омгийн залуучууд бөгөөд, *Ижил хүйстэн гэж, Америк, Европыг дуурайж савсаганалаа* гэгддэг үгийн эсрэг *Үгүй ээ, гомо байх чинь Африкт ч гэсэн угаасаа байдаг л байсан зүйл шүү дээ. * гэсэн утгаар хариулсан нь энэ болов уу.
Мэдээж, Америк, Европт баахан туг муг намируулаад илүү ил тод байдаг, Ази, Африкт тэгтлээ тод харагдаад байдаггүйгээс болоод *Барууныхныг дуурайж савсагналаа* гэх хүмүүс олон байдаг ч, харагдахгүй байлаа гээд байхгүй байна гэж байхгүй шүү дээ.
http://www.mambaonline.com/article.asp?artid=7880
Энэ дээрээс зургийг нь үзээрэй.
Бас эндээс хуримийн бичлэг нь.
Гэхдээ эхэнд нь гарч байгаа баагийнууд, үнэн НАМИРАА ккк.
2) *Гей Аикон* гэдэг нэрний талаар Леди Гагагийн хэлсэн үг
I never said I was a gay icon. (...)That was a label that was invented years ago. I’m a… [pauses] I’m a gay supporter.
Би өөрийгөө гей аикон гэж хэзээ ч хэлж байгаагүй. Наадах нэр томьёо чинь аль дивангарт хэрэглэгддэг байсан томьёолол. Би бол... Би бол гей хүмүүсийг дэмжигч л байхгүй юу!
Гей Аикон гэдэг, Гей хүмүүст хайрлагдан шүтэгддэг одыг хэлдэг гэдэгийг бүгд мэдэж байгаа байх.
http://en.wikipedia.org/wiki/Gay_icon
Хүмүүсийг *гей* гэдэгээр нь ганцхан хэсэг болгон групплээд, тэгсэнээ (бүх гей хүмүүсийн) шүтээн нь болон АИКОН гэдэг нэрэнд дургүйцлээ илэрхийлсэн нь энэ болов уу гэж бодогдож байгаа юм.
Америкт 1950-60 он хүртэл гей хүмүүсийг *Содомиин хууль* гэгчээр гэмт хэрэгтэн мэтээр үзэн, бусад нийгмийн гишүүдээс тусад нь хардаг байсан билээ.
Тэр үед, ийнхүү бусдаас тусгаарлагдах цөөн хэдэн ил гарсан гей хүмүүс нь, өөрсдийн адилхан сонирхолоо *ШҮТЭЭН* болгон өргөж, түүнээсээ эрх чөлөөний талаар мөрөөдлөө олж хардаг байсан болов уу.
*Бид нар гей! Тэгээд бидний шүтээн бол Жюди Гарланд! Солонгын дээрүүр гараад, сайхан диваажинд очно!* гэсэн маягтайгаар.
Түүнээс хойш олон жил өнгөрөн, хүмүүсийг хавчин дарамтлах байдал нь багасан, бас олон ургальч үзэл дэлгэрсэн өнөө үед, гей хүмүүс дотор, рок сонсох нь рок сонсоод, дива сонсох нь дива сонсдог болсонтой адил, стрейт хүмүүс ч гэсэн *гей аикон* маягийн зүйлсийг ихээр сонсдог болсон ч юм уу, эсвэл *гей гэхээрээ л найгасан, гунхсан байдаг* гэсэн стереотайпаас шал өөр гей хүмүүс ихээр байдаг болоод, эсвэл стрейт хирнээ найгасан, гунхсан, намирсан метросекшуалууд байдаг болох гэх мэт, зүгээр л гаднах байдалаар нь хараад, эсвэл сонсдог сонирхдог зүйлээс нь тэр хүмүүсийг тодорхойлох, түүн дээрээ үндэслээд хавчин дарамтлах нь байхгүй болсон болов уу.
Ер нь энэ маягаараа дахиад 50 жилийн дараа ЛГБТ гэдэг үг нь өөрөө ямар ч утга, үнэ цэнэ байхгүй үг болох ч юм бил үү? тэ?
Тийм цаг үе ирэхийн цондон байж ч магадгүй.
3) Ханзо бол гей бар биш, Ханзо бол Демокрэйзи бар! by Patatepatata
Яг энэ дээр бичсэнчлэн, би хувьдаа Ханзог гей бар гэж боддоггүй юм. Хүн болгон өөрийнхөөрөө байж чаддаг Крэйзи фор Демокраси буюу Демокрэйзи бар гэж ойлгодог юм.
Эрх чөлөөг үнэлж, эрх чөлөөтэй байдлыг л гол мотто болгодог жирийн нэгэн бар.
2013 он маань тус барны хувьд, он гарах мөчөөс л 12 цагаас хойш онгорхой байлаа гэдэг шалтгаанаар цагдаад баригдан эрүүлжүүлэхэд хонох, янз зодоон цохион зохицуулахаар өчнөөн удаа *Дулмаа гуай* гэж дуудуулан дуудуулан цагдаа нартай орооцолдох, түрээслэгчээс зүгээс *гомо нарын цуглардаг заваан газар, та нарыг хөөж гаргана* гэж дарамтлуулан, түрээсийн үнээ өдөр тутамд өсгүүлэн барин ажиллах явцдаа тусгай зөвшөөрлөө хүртэл хураалгачихаад буцааж авах зэрэг олон л асуудалтай зүйл гарсан жил болсон.
Гэхдээ асуудалтай, сөрөг зүйлээсээ илүүгээр, олон стрейт, гей хүмүүсийн байх дуртай газрын нэг болж бас чадсан, олон ч дэмждэг хүнтэй болж байгаа зэрэг их дэвшилттэй жил болсон мэт.
2014 он бүх хүмүүсийн хувьд улам их эерэг зүйл ихтэй жил болоосой гэж хүсэн хүлээж байна.
Шинэ жилийн мэндийг хүргэе!!