Friday, August 01, 2014

Гэрлэлтийн талаар зарим нэгэн бодол (орчуулга)


Нодлин жилийн 4 сард, драг хувцас, будагаа байнга авдаг Окадая гэдэг дэлгүүрийн цонхон дээр Вуди, Баз хоёрын хуримын хувцастай чимэглэл тавигдсан байв.


Ижил хүйстэнтэйгээ гэрлэх тухай яриа, энэ хүртэл газар авсан байна л даа.

Эртээр миний нэг таньдаг камераман над дээр ирээд, *Манай хоёр найз (гомо) хуримаа хийх юм, тэгээд баярын мэндчилгээ чамаар хийлгэх гэсэн юм* хэмээн инээмсэглэн хэлэв.

Намайг сайн мэдэх хүмүүс сайн мэдэж байгаа байх.  Би угаасаа улаан зөрүүд, ядаргаатай ааштай баагий гэдэгийг.  Хүн баруун гэвэл заавал зүүн, хүн тэмээ гэвэл заавал ямаа гэдэг зантайг.

Ижил хүйстэнтэйгээ гэрлэх талаар ч гэсэн бас нилээд ярвигтай өөрийн бодолтой л доо.

Гэхдээ тэглээ гээд мэдээж энэ талаараа энэ танилдаа дахин давтан тайлбарлаад байх нөхцөл ч байсангүй, тэгээд ч ингэж инээмсэглээд ирж байхад муухай аашлах нь ч хаашаа юм.
Гэхдээ л нэг л сэтгэл онгойдоггүй.
Энэ хүний логик нь шууд харагдаад байгаа болохоор...
*Манай (гомо) найзууд хуримаа хийх гэж байгаа юм --- Баярлууштай зүйл болж байгаа биз дээ -- Чи ч гэсэн баярын мэнд хүргэж өгөөч* гэсэн логик...
Гэхдээ байж бай даа?  Тэр хуримлаж байгаа хоёрыг нь би таних ч үгүй шүү дээ?

Ингэхээр энэ дотор нь бас нэг ийм логик яаад байгаа юм шиг.

 *-- чи ч гэсэн гомо юм чинь, мэдээжийн хэрэг ижил хүйстэнтэйгээ гэрлэх талаар дэмждэг л биз дээ? -- тэгэхээр баяр хүргээч* гэсэн логик

Энэ миний хамгийн дургүй логик байгаа юм.  ХХ болохоор УУ байх естой!  Эр хүн бол эр хүн шиг байх ёстой!  Гомо бол ижил хүйстний гэрлэлтийг дэмжих ёстой!  гэх мэт.



Зиаг тэгээд, би яагаад энэ танилдаа зүгээр л *баяр хүргэе* гэдэг үгийг хэлж чадаагүй вэ....

Энэ нь, *тэртэй тэргүй надад гэрлэх хүн олдохгүй (царай муутай)* болохоор ингэж муухай аашлаад байгаадаа юм биш шүү!!  Зүгээр л *Гэрлэлт* гэдэг системийн талаар өөрийн гэсэн бодолтой болохоор юм.  Тэрнээс биш ЦАРАЙ МУУТАЙДАА муухай аашлаад байгаа юм биш шүү!! (давтав).

Миний бодлоор, гэрлэлт гэдэг нь эсрэг хүйсний хүмүүст зориулсан систем бөгөөд, (эсрэг хүйстэй хүмүүсийн) нийгмийн тогтвортой байдал, НӨХӨН ҮРЖИХҮЙ-тэй холбоотойгоор олон жилийн турш боловсрогдон ирсэн тогтолцоо бөгөөд, үүнтэйгээ холбоотой сайн талаас гадна сөрөг талаа ч давхар дагуулж явдаг систем юм.   Тэрнээс биш ЦАРАЙ МУУТАЙДАА муухай аашлаад, зөрүүдлээд байгаа юм биш.

Гэхдээ энэ бодлоо хэлэхээр ихэвчлэн хүмүүс эсэргүүцдэг л дээ.
Нэн ялангуяа *(сексийн) олон ургалч байдал, олон талт байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой!* гэсэн үзэлтэй хүмүүс миний саналыг эсэргүүцдэг нь бүр ёжтой...

ОЛОН УРГАЛЬЧ ҮЗЭЛ ГЭДЭГ ЧИНЬ БУСДЫН ҮЗЭЛ БОДЛЫГ Ч ХҮНДЭЛ ГЭСЭН ҮГ БИЗ ДЭЭ?  ЗААВАЛ НАМАЙГ ӨӨРӨӨСӨӨ ӨӨР ҮЗЭЛ БОДОЛТОЙ ГЭЭД ДАЙРЧ ЧИЧЛЭЭД БАЙХ ЯМАР ХЭРЭГ БАЙНА АА? гэж хэрүүл хиймээр санагдах үе ч байдаг юм....

Яг яс юман дээрээ би ижил хүйстэнтэйгээ ГЭРЛЭХ талаар л эсрэг байр суурьтай болохоос, одоогийн байгаа ижил хүйстэнгүүдийн ТЭГШ ЭРХ (жишээ нь, гэрлээгүй гэсэн үүднээс партнерыгоо нас барах үеэр нь хажууд нь байж чадахгүй эрх нь зөрчигддөг асуудал, өв залгамжлах эрх байдаггүй гэх мэт) гэдэг тал дээр бол 100% дэмждэг юм шүү дээ.  Стрэйт ч бай, тийн биш ш ч бай, бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой гэдэгтэй санал нэг ч, тэгш эрхтэй байх АРГА, ХЭРЭГСЭЛ нь ГЭРЛЭЛТ гэдэг зүйл байх тал дээр бол эсрэг байр суурьтай байдаг юм.

Сивил партнершип ч юм уу, өөр зөндөө л арга байгаа шүү дээ, тийм биз дээ?

 

За ингээд нэг шизо нь хөдлөхөөрөө царай муутай дээрээ нэмээд ааш муутай гээд, гэрлэх хүн байсан ч зугтаачихаж магадгүй.
Гэрлэлттэй холбоотой дээр үед бичигдэж байсан зүйлүүдээс танилцуулья.

 ----------------------
Одоогоос 40 жилийн өмнө Японы *Баразоку* буюу *Сарнайханчууд* (үнэн лаг нэртэй тэ? ккк) сэтгүүлийн 1973 оны 1 сарын дугаар дээр нийтлэгдсэн *Гэрлэлт*-ийн талаарх нийтлэлээс танилцуулья.

Тусгай дугаар - Гэрлэлтийн талаар
1) Гэрлэлт гэж шал дэмий эд (Минакава Цүнэо)
2) Уг нь хурдан гэрлэмээр л байна, гэхдээ... (Мотоки Суэо, Ито Фуми)
3) Эхнэрийнхээ урд гомо гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх техник (Нанжо Широ)
4) Сэдэвт өгүүллэг - Нэгэн эрингийн эхлэл (Нанжо Широ)


Гэрлэлт гэж шал дэмий эд (Минакава Цүнэо) гэдэг хэсэг нь гомо гэдэгээ нуун гэрлэсэн уншигчтай хийсэн ярилцлага.  Минакава нь 34 настай бөгөөд, гэрлээд 2 жил болж байгаа, хүүхэдтэй гомо.  Түүний ярьж байгаа нь ....  


Бид, гомо нарын хувьд *Гэрлэлт* гэдэг уг нь их хүсдэг зүйл билээ.  Ёжилж байгаадаа ч биш, үнэхээр зүрх сэтгэлээсээ тэгж боддог байсан юм.

Ингээдби тэр хүсэн хүлээж байсан гэрлэлтээ батлуулсан минь 2 жил хагасын өмнө.  Миний хувьд гэрлэх болсон шалтгаан минь нийгэмд харагдах байдлаа бодоод хийсэн зүйл биш.  Гэхдээ мэдээж эхнэр болох хүндээ хайртай болсондоо ч биш л дээ.  
Гэрлэсэн гомо нарын гэрлэх нэг шалтгаан болох *Хэрвээ хүнтэй гэрлэвэл гомо минь эдгэрэх болов уу?* гэсэн хүлээлтээс болоод гэрлэсэн юм.
 

 Зиаг тэгээд юу болсон бэ гэхээр...
Үнэрийг авахаас дургүй хүрдэг ЭМ хүн, шав шалдан дайраад байна гээд бод доо?  Тэгэхээр би бүр босохоо ч больчихдог юм... Мэдээж эхнэр тэрнээс болоод бөөн хистери, уур уцаар болно.  Тэгэх тусам нь эмэгтэй хүнд улам дургүй болно.  Юун ГОМО ЭДГЭРЭХТЭЙ МАНАТАЙ, улам бүр эмэгтэй хүнд дургүй болон гомогийн ертөнц лүү улам бүр татагдах болсон билээ...


...Тэгээд, эхнэр бид хоёр одоо бүтэн жил илүү секс хийгээгүй.  Би гэртээ ч бараг харихаа больсон.  Хааяа харихаа эхнэр бөөн ядаргаа болно... Уг нь гэр бүл гэдэг хүний ганц амар тайван байх газар баймаар, гэтэл манай гэр орон бүр там болж дууслаа.


-----------------------------

Сонирхолтой л бичлэг.


За тэгээд буцаад ижил хүйстэн хоорондын гэрлэлтийн талаар ярихад.
Ижил хүйстнүүд хоорондоо гэрлэхийг эсэргүүцдэг хүмүүсийн хэлдэг нэг үндэслэл нь *Гомо угаасаа завхай, дороо өөр хүнд дурладаг, тэгэхээр гэрлэсэн ч дороо салчихна шүү дээ*
Мэдээж тийм гомо ч бий, үгүй нь ч бий.
Гэхдээ энэ үндэслэл бас огт үндэсгүй зүйл ч биш.

*Эрэгтэй хүн хааз, эмэгтэй хүн тормос* гэдэг нэг үг байдаг даа.  Эрчүүд нь сээгэс хийе гээд л дайраад л, эмэгтэйчүүд нь *яаанаа би ичээд байна* , эсвэл *толгой өвдөөд байна* гэж дургүйцээд л.  
Энэ үнэн бол 2 эрэгтэй чинь 2 хааз, тормос авахаа мэдэхгүй л сээгэс мээгэс янзан бүр болчихдог.  Тийм ч болоод тэр үү, олон хүнтэй зэрэг бэлгийн харьцаанд орох нь их байдаг, тэгээд ч тэр нь тийм БОЛОХГҮЙ ЗҮЙЛ гэж ч нэг их үзэгддэггүй *байдаг л зүйл* гэж харах нь их байдаг.  Ийм ч утгаараа гомогийн соёл нь Моногамиг гол болгодог ГЭРЛЭЛТ гэдэг зүйлтэй үнэхээр таарч тохирох эд мөн үү? гэдэг асуулт ч гэсэн байж болох л асуулт.

Амьдрал дээр, удаан хамтарч амьдч байгаа ижил хүйстэй хосууд, аль нэг нь, эсвэл хоёула өөр хүмүүстэй бэлгийн хамтрагч байх нь элбэг байдаг.  Ингэлээ гээд юм болж бүтэхгүй болохгүй юм байхгүй байгаа юм.


Ойрын үед яригдаж байгаа ИЖИЛ ХҮЙСТЭНТЭЙГЭЭ ГЭРЛЭХ гэдэг нь, зүгээр л эсрэг хүйстний дунд байдаг МОНОГАМИ ГЭРЛЭЛТИЙН СИСТЕМ-ийг тэр чигээр нь ижил хүйстэнд тохируулаад тавьчихья гэсэн хөдөлгөөн мэт харагдаад байгаа юм.  Өөрөөр хэлбэл, ижил хүйстний соёл, онцлогыг огт тусгаагүй тийм байдал.

Мэдээж ижил хүйстний энэ замбараагүй, завхай СОЁЛыг БУРУУ, БАЙЖ БОЛШГҮЙ гэж үздэг гомо нар ч их байгаа.  Гэхдээ бодоод үзье л даа. Ердөө 40-өөдхөн жилийн өмнө ИЖИЛ ХҮЙСТЭН БАЙХ НЬ ӨӨРӨӨ БУРУУ, БАЙЖ БОЛШГҮЙ гэж үзэгдэж байсан үе бий.  Соёл, нийгэм гэдэг зүйл маань өөрөө хүний бий болгодог зүйл болохоос хөдөлшгүй зүйл биш шүү дээ. 

Хэрвээ тийм л юм бол, бэлэн байгаа (эсрэг хүйстэй хүмүүсийн дундах) ГЭРЛЭЛТИЙН ТОГТОЛЦООГ тэр чигээр нь авч хэрэглэх нь дэндүү ХОЙРГО, ЗАЛХУУРСАН зүйл юм биш үү?

ГЭРЛЭЖ ЧАДАХ ХҮН / ГЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ ХҮН, ГЭРЛЭЛТИЙГ СОНГОСОН ХҮН / ГЭРЛЭЛТИЙГ СОНГОХГҮЙ ХҮН ХЭН БҮГД ХУУЛЬ БОЛОН НИЙГМИЙН ӨМНӨ ЯЛГАВАРЛАГДАХГҮЙ БАЙХ, МОНОГАМИ БИШ ТИЙМ ШИНЭ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ ЮМ БИШ ҮҮ??  ЭНЭ ЧИНЬ Л ТА БИДНИЙ ХҮСЭН ХҮЛЭЭГЭЭД БАЙГАА ОЛОН ТАЛТ / УРГАЛЬЧ ҮЗЭЛ ШҮҮ ДЭЭ

40-өөд жилийн өмнөх *Сарнайханчууд* сэтгүүлийг уншингаа ингэж бодогдож байв.
Тэрнээс биш, гэрлэж чадахааргүй царай муутай, ааш муутай, дээрээс нь олон хүнтэй явалддаг завхай тулдаа биш шүү! (хэхэ)


*Сарнайханчууд* сэтгүүлийн 1973 оны нүүр хуудас


---------------------------

Японы драаг куин Маргаретийн бичсэнийг орчуулж оруулав.
Уг нь *эхнэрээрээ гомо гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх арга барил* гэдэг нь орсон байсан бол, 40-өөд жилийн өмнөх Японтой нөхцөл байдлын хувьд төстэй байгаа Монголын хувьд их сонирхолтой байх байсан байх...

Даанч тэр хэсгийг оруулаагүй байна билээ.

Гэхдээ одоо яая гэхэв.


Thursday, May 29, 2014

Боожгооны онол

Уг нь бол, урт, бүдүүн боожгоотой л явалдмаар байна, заа яахав...

Олдож байгаа нь энэ юм чинь гээд шаачихья тэ???






Угаасаа намайг он удаан жил сээгэс мээгэс хийхгүй, ариусч бариад байгааг энэ блог уншдаг хүмүүс мэдэж байгаа байлгүй...

Он удаан жил сээгэс мээгэс хийхгүй болохоор бүгд ариусаад, нандинсаад, янз бүрийн юм харагддаг болдог юм шиг байна билээ....

Есүс Христ угаасаа зандан, 30 нас хүрэхээр юм харагдана.  
Будда угаасаа хэдэн жил ч онгон зандан явсан юм бүү мэд...
За манай Арго, Эдийн Засгийн Саад, тэгээд нөгөөд янзан бүрийн юмнаасаа ЧУЛУУ МУЛУУГААР төрөөд байдаг хэн ч билээ байсан ч тэр...

Бүгд ариухан сайхан баачкинар байхгүй юу!

Итгэхгүй бид нар л дорд амьтад....





За тэр яахав

Хүн ариусахаараа орчин тойрны агаар, ургамал, ариун сайхан амьдралыг ТОВ ТОДОРХОЙ мэдэрдэг болдог юум шиг байгаа юм.  Заримдаа 888 төсөл энэ тэр гээд л...  ЭНЭ ЧИНЬ МЭДРЭМЖ Л БАЙХГҮЙ ЮУ ПИЗДА!!!!!




Мань чинь яахав.

Боовны мэргэжилтэн....





Өнөөдөр радиар нь учиргүй орилоод байна.

Би ч яахав *ГОМО РАДИАР УУ, эсвэл өөр радиар уу* гээд л гүйгээд очно ш д....






Миний Гомо радиар зөв юм байна билээ.


Миний нэг найз нэг баагийтай муудалцаж.
Боовыг нь хэмжиж үзэв.




ТОМ БАЙНА!!!


Хэсэг хугацааны дараа, гандан буурахгүй нөгөө залуу дээрээ очлоо.
Сэкси хэвээрээ.  Согтуу


Боожгоонд нь хүрлээ...


ГОМДЛОО....
НААДАХААР ЧИНЬ ЦАЙ Ч СҮЛЖ ЧАДАХГҮЙ!!!

Дүгнэлт----

ХҮМҮҮС, СЭЭГЭСДХЭЭРЭЭ БООВ НЬ ТОМОРДОГ, гэхдээ зодоон хийхээрээ бас босдог юм уу!?

Ингэнэ гэж ярьсан юм уу????




ДҮГНЭЛТ

Боожгоо пизда чинь аймаар хульхи ПИЗДА
Боожгоо пизда чинь, хүн согтохоор БИ БИ БИ гээд солиороод гүйгээд байдааг ПИЗДА
Боожгоо ер нь ХЭН ЮМ БЭ!!!

НАДТАЙ ГАНЦ ЯВАЛДЧИХАД ЯАЧИХААД БАЙГАА ЮМ!!!!

Үсрээд л хөгжмөнд яалцдаг л байлгүй......


ГЭХДЭЭ БООЖГОО ХУЛЬХНИЙ БААГИЙ!!!


АЙМААР АМБИЦТАЙ ПИЗДА



ГОЁО БАЙВАЛ ШУУД БОСНО!!!
ИРЭЭДҮЙГҮЙ ХАРАГДВАЛ ТЭР ЧИНЬ ШУУД САЙН САЙХНАА БОДНО!!!


Гэхдээ л ЯАХ ГЭЖ НЭГДЛЭЭ!!!
БҮГД ҮНЭН ШУДАРГА- АМБИЦТАЙ БОСДОГ ЧАЛХТАЙ ХЭДЭН БААГИЙ ШИГЭЭ!!!!

Шүлэг бичихээ больё

Tuesday, May 06, 2014

Гаж гомо, жирийн гомо

Японы дээр үеийн ном зохиол энэ тэрийг хараад байхад, эсвэл одоогийн порно кино энэ тэрийг хараад байхад их ГАЖ ГАЖ юм байх юм аа.
Тэглээ гээд тэрийг ПАА ПҮҮ гэхээсээ илүүгээр нэг байдаг л фантази, сонирхолтой зүйл гэж харах нь бас болохоор юм шиг.

1963 онд хэвлэгдсэн *Хулгайчийн тэмдэглэл* гэдэг номыг танилцуулья.






Хийсэн хэрэг минь тодорхой, хүлээхээс өөр арга байхгүй.  Хэрвээ тушаал буувал өнөөдөр ч хамаагүй хамраасаа нусаа урсгаад олсноос дүүжлүүлэхэд бэлэн байна.

Гэхдээ, сүүлчийн удаа, ганц удаа ч байсан хамаа алга.  Үл ойлгогдох хүчин чадлаар дүүрэн хав хар эрэгтэй хүний салтаанд хамаг биеэ даатгах юмсан.  Тэгэнгээ миний хошногоныхоо нүхлүү уурлан галзуурч байгаа юм шиг тэр юмаа хүчээр ч хамаагүй чихээд өгөөсэй.  Тэрхүү гэдэс дотор хүртэл өвддөг тэр хачин мэдрэмжийг бодохоор л миний хамаг бие таашаалын дурсамжинд чичрэх юм.
 



Хүн амины хэрэгтэй, цаазаар авахуулах ял авсан гомо Кожимура Сабурогийн үлдээсэн захидлыг тус шоронд харгалзагч хийдэг байсан Хинума авч гараад, мөнгөгүй болсон тул хэвлэлийн компанид зарсанаар хэвлэгдсэн ном гэх.  Номны нэр нь Жан Жюнегийн адилхан нэртэй номноос авсан гэх.
http://en.wikipedia.org/wiki/The_Thief%27s_Journal

Гомо, тэгээд шоронгийн талаар гэхээр энэнээс илүү таарсан нэр гэж юу байхав?
Дайны дараагаас эхлэх Кожимурагийн амьдрал, тэгээд хамгийн сүүлд нь ганцаараа шоронд үлдсэн нэгэн гомогийн тухай.


Дайны дараа ганцаараа амьд үлдсэн Кожимура хүү нь 14 настай байв.  Гудамжинд дэмий тэнэх түүнийг Солонгос якуза байгууллагын босс олж авсанаар хараар будагдсан амьдрал нь эхэлнэ.

Якузагийн босс маань, эрэгтэй ч байсан, эмэгтэй ч байсан, анхны онгоныг нь булаахгүй бол сэтгэл нь амардаггүй хүн байв.....   Юу болох гээд байгааг нь ч ойлгохгүй би тэнд зогсож байв.

*Чи, миний үнэнч албат болох уу?*
*Больё!* хэмээн би чичрэнгээ хариулав...

*За, ингээд тангараг чинь боллоо.  Одоо тангарагаа баталгаажуулж цай сүлнэ ээ (анал секс), алив нааш ир...

Босс, арагшаа хараад зогсож байсан миний хошного луу гэнэт бүдүүн хуруугаа хийв.  Байдгаараа зугтаах намайг өөрийнхөө дор оруулаад, гэнэт өөрийнхөө том эрхтэнээ тулгаад ирэв....  Нэг мэдсэн, хэт өвдсөндөө би ухаан алдан унасан байв.
Ийнхүү Кожимура хүүгийн хар бараан амьдрал эхэлнэ.  Босстойгоо хамт хүний цүнх булааж зугтахаас эхлээд айлд дээрэм хийх зэргээр олон муу юм хийж байснаа, нэг өдөр Хятадын хар тамхи зардаг усан онгоцонд зарагдана.   Онгоцон дотор, угаасаа ойлгомжтой, усан онгоцны эрчүүдийн сексийн хэрэгцээг хангах хэрэгсэл болон амьдрах өдрүүд.  Боссдоо шаалгуулсаар дасчихсан байсан болохоор энэ үед тэр хүү энэ тал дээр ямар ч асуудалгүй болсон байв.  Гэвч, нэг өдөр цагдаагийн усан онгоцонд баригдсанаар, жаалхүү Нэрима дүүргийн хүүхдийн шоронд орно.。

*Чи наранд гарахаараа сайхан ХҮҮХЭН болно доо!*

Бид хоёр бусад залуучуудыг атаархаж хардтал тас тэврэлцэн тэр шөнийг өнгөрөөв

Нэримагийн хүүхдийн хориход байхдаа шоронгийн атманд таалагдсанаар амьдрал цаашаа үргэлжилнэ.

8-р бүлэг
Гудамжинд биеэ үнэлэгч

Би гудамжинд зогсдог болсон байв. 1954 он буюу би 21 нас хүрсэн үе.  Шинжүкүгийн баарнаас нодлингийн сүүлээр хөөгдөж гарсан байв. 
Цорын ганц удаа олдсон хайраа алдан, барны эзэнд маш ихээр загнуулан, бөгсөндөө насан туршдаа арилахгүй томоос том сорви үлдээсэндээ би үнэндээ гутарч байлаа.

Хорих хугацаа нь дуусахдаа Кожимура 18 настай байв.  Шоронгоос гарсаныхаа дараа эмэгтэй хувцаслан гэй баранд ажиллаж эхлэх боловч, хамгийн сүүлд гудамжинд биеэ үнэлдэг болно.  Гэвч, үйлчлүүлэгч байсан Америк цэрэгт гүтгүүлэн, дахин шоронд орно.  

Дараад нь шоронгоос гарсаныхаа дараа Америк сүмийн пастор эхнэр нөхөр хоёрт үрчлэгдэх боловч, үрчилж авсан авгай нөхөр хоёрыгоо алж орхино.  Ингээд цаазаар авах ял авна.  

Энэ ном нь Кожимура нь цаазын ялаа хүлээх хоорондоо бичсэн ном бөгөөд, цаазын ялтай хоригдлуудын сексийн амьдралыг бичсэн байна.  


Цаазын ялтай ялтангууд, тэгээд Кожимурагийн сексийн төлөө, тэгээд амьдралын төлөө ШУНАЛ, ТЭМЦЭЛ нь үнэхээр агуу гэж хэлэхэд болохоор...


Аа, Камия өөрийнхөө боожгоог тасалчихлаа!!...
Тэрээр эмчдээ чангаар ингэж орилж байв
 Эмчээ, гуйж байна, наадах боожгоогоо тэр чигт нь аваад хаячих.  Тэртэй тэргүй наранд буцаж гарахгүйгээс хойш хэнд ч хэрэггүй ийм эдээр яах билээ дээ
 


Цаазын ялны дараа цаазаар авсан зовлогыг угаах хэсэг дээр, Кожимура болон түүнтэй хамт тэр ажлыг хийж байсан өөр хоригдол хоёр зовлоготой секс хийх хэсэг хүртэл энэ номон дээр бичигдсэн байдаг.

*Хар даа!  Энэ тарган бөгсний хөөсөн байдал нь, яг л эмэгтэй хүний салтаа шиг байна!*

Би гайхан хартал, тэрээр аль хэзээний Фүкүмотогийн тарган бөгсийг хоёр гараараа алцаилган, өмднөөсөө юмаа гарган хийхээр оролдож байв.

Надад хэлсэн үү, үхсэн Фүкүмотод хэлсэн үү, ингэж хэлээд тэрээр үхдэлтэй хэрцгийгээр секс хийж эхлэв


Энэ номны хамгийн зэвүүн хэсэг нь, дотор нь бичигдсэн зүйл гэхээсээ илүү, уншаад дууссаны дараа *ДАРААХ ҮГ* гэдэг дээрээ энэ ном нь цаазын ялтай хоригдлын бичсэн захиа гэдгийг тэмдэглэсэнд байдаг байх.


УРАН ЗОХИОЛ (фикшн) гэж бодоод уншаад дууссан, энэ нь БОЛСОН ЯВДАЛ гэдэгийг мэдэхээр ямар сэтгэгдэл төрөх вэ дээ.

Нэгдүгээр бүлэг
Баасны онол

Энэ бол бидний сүлд дуу юм.

Нэр нь *Дүүжлүүрийн тавцангийн дуу*

Одоо нэгэнт оройтсон, бид
Наранд амьдарч цадахгүй
Цаазын тавцан хүртэл
Попрагийн мод 700метр
Аавын нүд, ээжийн царай
Ай, таван цулаа гартал уйлсан ч гэсэн
Тэр дороо арилаад л, арилаад өгнө
Шав хийтэл чангарах олсны доор
Ногоон нусаа гоожуулаад дүүжлэгдэх тэр мөч
Удахгүй дээ удахгүй 
 
Энэ номын гол дүр Кожимура Сабураа, юм л бол баасны тухай бичнэ.  Бод л доо, эхний бүлэг нь л *Баасны Онол*.


Гомо, алуурчин, цаазаар авахуулах ялтан, тэгээд дээрээс нь үхдэлтэй сексддэг, баасанд дурладаг....


АЙМААР ГОМО БАЙГААЗ?  ГАЖ ГОМО БАЙГААЗ? МУУ ГОМО БАЙГААЗ?


Гомо ном, гомо киног хараад байхад ихэвчлэн *ЗӨВ*, *МУНДАГ*, *ҮНЭ ЦЭНЭ БҮХИЙ* гомо нарын тухай байдаг,  тэр нь ч бусдаар хүлээн зөвшөөрөгдөх үндэслэл болдог байх.

Гомо гэдэг чинь ИЙМ ЖИРИЙН эд шүүдээ, бид чинь ИЙМ ЖИРИЙН ШҮҮ ДЭЭ, ТИЙМ БОЛОХООР БИДНИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ ХЭРЭГТЭЙ гэсэн логик ихтэй юм шиг.

Гэхдээ ийм бодол нь хэтэрхий нэг талаа барьвал энэ нь дахиад л энэ нь өөрөө шинээр ялгаварлан гадуурхалтыг үүсгэхгүй гэхийн аргагүй.

ЖИРИЙН БУС зүйлийг гадуурхах тийм гадуурхал.

Гэхдээ бодоод үз л дээ.
Гомо нар дотор мэдээжийн хэрэг ГАЖ гомо ч байгаа, МУУ гомо ч байгаа.
Ийм СӨРӨГ зүйлүүдийг оруулаад л бүхэлдээ ГОМО шүү дээ.
Гомо гэхээсээ өмнө ХҮН шүүдээ.

Яагаад ийм юм бичээд унаваа гэхээр...
5/17-нд АЙДАХО болохоор?  ккк

Гэхээсээ илүү, ӨӨРӨӨСӨӨ ӨӨР/ГАЖ зүйлээс, БУСДААС ӨӨР/ГАЖ зүйлээс АЙХ, ЗЭВҮҮЦЭХ, ДУРГҮЙЦЭХ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ хандлага манай ангийнхны дунд ч ихээр харагддаг болохоор, тэр талаар хааяа хөндөх нь зүгээр юм болов уу гэж.

*Та муу нар ингээд эмэгтэй хувцаслаад, намираад байхаар ЖИРИЙН гомо бид нарыг хүртэл давхар гадуурхаад байна, ПЭЙ, ПҮЙ!  Болимоор юм* ч гэдэг юм уу.
Ийм эрэгтэйлэг ЖИРИЙН гомо хүртэл байхад бидний нэр хүндийг НАМИРАА гомо нар нь унагааж байна гэдэг ч юм уу.



Зарим нэг аргьюментийг нь бол ойлгож болохоор л доо.
Та нарын биеэ яаж авч явах чинь, олон нийт та нарыг хүлээж авахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохоор бодолцох хэрэгтэй шүү! гэсэн логикийг.

Гэхдээ, нөгөө талаас, Бодол үг болдог.  Үг нь үйлдэл болдог.  Үйлдэл нь заншил болдог.  Заншил нь амьдралын хэв маяг болдог. Амьдралын хэв маяг нь чиний амьдралын утга учрыг тодорхойлдог.  Тийм болохоор бодлоо, үгээ, үйлдлээ хянаж байх хэрэгтэй гэж нэг үг байдаг даа.

Бодол маань өөрөө *БИ ЖИРИЙН ГОМО, ТИЙМ БОЛОХООР НАМАЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР* гэсэн логиктой байх юм бол, ЖИРИЙН БУС ГОМОг ялгаварлан гадуурхаж болно гэсэн логик дээр унах үндэслэл болно шүү дээ гэдэгийг. 

Ер нь бол, *Бид бүгд хоорондоо ялгаатай.  Гэхдээ бид бүгд АДИЛХАН ХҮН шүү дээ* гэдэг логик нь дээрх ЖИРИЙН гэдэг ойлголтоос дээр юм шиг санагдаад байдаг юм.

За за баахан хэнхэгтчихлээ, ккк.

Saturday, April 19, 2014

Ааш муутай ах дүүс буюу Израйл

Зиаг зиаг 
Мартаагүй байгаа дээрээ биччихье тэ?
Нээх айхтар онгон монгон, онгод монгод нь цоороогүй, бишээ ороогүй байна, гэхдээ яахав биччихье.

Нөгөө залуу чинь сая Турк явчихаад ирсэн ш дээ?
Тэр далимандаа Израйл бас явчихаар ирлээ л дээ.

Промисд ланд буюу хэрүүлийн алим улс.
Угаасаа нэг очих үзье гэж бодож байсан юм.

Туркээс нисэхээр 200 доллараар очиж болдог юм байна лээ.

Зиаг тэгээд явав.

Анхны сэтгэгдэл... 

Үнэн миа (ккк)

Америк ороход хил дээрээсээ л эхлээд дургүй хүргэдэг дээ, яг тэрэн шиг, арьс өнгөөр ялгаварлаад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлээд.

Онгоцон дотор эхлээд хоёрхон Ази хүндээ хоол өгөхөө мартаж бариад л эхэлж байгаа юм.

Тэгээд Тел Авивд буусан, онгоцны буудал дээр секюрити нь ирээд л шалгаагаад эхэлж байна.
Та Израйлд яах гэж ирж байгаа юм энээ тэрээ гээд.

Онгоцонд хоол идээгүй ууртай байсаныг ч хэлэх үү, муухай аашлаад авсан.
*Зугаалах гэж байна, болдоггүй юм уу?  Эсвэл зэвсгийн наймаа хийх гэж ирсэн гэж хэлэх ёстой юм уу? Ер нь ганц Азиас нь ингэж асууж байдаг, ийм арьс өнгөний үзэл гаргахаасаа ичээч чи* энэ тэр гээд.

Зиаг тэгээд эхний өдөр.
Шууд л бар сав, сауна мауна энэ тэр гэнэ биз дээ?

Эхлээд Аквариус гээд сауна оров.
Ороход хүний 45 израил мөнгө (15 доллар) гэж байна лээ.
Орсон, аль нь ч нутгийн индиан, аль нь ч турист юм мэдэгдэхгүй баахан хүмүүс байна лээ.

тэгээд яахав, хэргээ гаргачихаад (2 залуутай бамбиралцсан), тэгээд дараад нь бар орсон.  Наад талдаа аягүй жижигхэн бар хирнээ, ар талын дарк рүүм нь аймаар том наачихсан.  Энэ нөхдүүд үүлэн бороондоо асар дуртай нөхдүүд байна гэсэн дүгнэлтэнд хүрэв.

Энэ удаагийн аялалын гомо юм бол тэгээд ингээд л дуусчихсан...
Угаасаа нийт 40 орчим цаг л байсан болохоор.

Зиаг тэгээд, маргааш нь.

Турист юм чинь турист шиг л явна шд тэ?

Ерусалем, сөнөсөн тэнгисээр явав.

Нээрээ анх удаа Еврэйнүүдийг жинхэнээр нь харсан минь энэ шд.

Онгоцон дотор нэг баагий донгио юм шиг хана луу харчихаад л толгойгоо бөхөлзүүлээд байсан юм.
Еврэйнүүд ингэж залбирдаг юм байна даа гэж бодож байсан, дараад нь Ерусалемд ирсэн, учрыг нь олсон.

Абрахамын ах дүү гурван шашин буюу Жудайзм, Христийн шашин, Лалын шашин гурав.

Явж явж нэг эхлэлтэй, тэгээд хоорондоо хэрүүл хийгээд салчихсан юм биш үү гэж бодогдсон.

Угаасаа нэг бурхантай (Яхова), тэгээд бүх зөнч нар нь бараг адилхан, заадаг юм нь бараг адилхан, бүгдэнд нь Адам байдаг гээд л....нэг шашны олон урсгал гэж бараг хэлж болохоор эд юм биш үү?


Жудайзм нь болохоор Есүс Христийг хүлээн зөвшөөрдөггүй, хуучин гэрээсийнхээ дагуу байдаг, Лалын шашин нь болохоор Есүс Христийг нэг зөнч гэж үздэг ( аврагч биш) Христийн шашин нь тэр бачкаагаа бурханы хүүхэд гээд үзчихсэн тийм л ялгаатай юм шиг.

Зиаг тэгээд Ерусалем.

4 хэсэгтэй юм байна.  Армянуудын хэсэг (анх Христийн шашныг хүлээж авсан ард түмэн гэгддэг юм байна лээ), Еврейнүүдийн хэсэг, Лалын шашинтны хэсэг, Христийн шашинтны хэсэг гээд.

Тэр хэсгүүдийн хооронд ороход буу зэвсэг байна уу үгүй юу асар лаг шалгадаг юм билээ.  

Тэгээд Еврейчүүдийн хэсгээр оров оо.

Тэгсэн *энэ хана бол Еврэйчүүдийн хувьд хамгийн ариун хана юм* гээд л нэг хана үзүүлж байна.

Яасан бэ гэсэн, дотор талд нь Заионы уул байдаг юм байх.
Тэр нь Еврей хүмүүсийн хувьд хамгийн ариун нандин уул, тэгсэн тэрийг нь Лалын шашиныхан авангуутаа, гадуур нь хана бариад, Еврэйчүүд болон Христийн шашныхныг орохыг нь хориглочихсон юм шиг байгаа юм.

Тэгээд яахав, хөөрхий Еврэйчүүд, дотор нь орж чадахгүй болохоор хана мөргөж таарна биз дээ?

Миний бодлоор, Лалууд, Еврейчүүд хоорондоо хэрүүл хийгээд, тэгсэн Лалынхан нь лалартаад, ариун газрынх нь гадуур нь хана баричихсан юм шиг байгаа юм. Тэгээд л, хөөрхий муу Еврэй яахав дээ *Ээ л дээ, хана баричиж байхдаа яадаг юм, яасан өөдгүй юм бээ! Ямар лалрын юм бэ, лалын шашинтангуудаа* гээд толгойгоороо хана мөргөөд байсан нь одоогийн Еврэйнүүдийн мөргөлийн хэлбэр болчихсон биш үү, ккк

Зиаг гэхдээ олон шашин, олон үндэстэн шуугисан газар, сонирхолтой л юм билээ.

Есүс Христийн загалмайгаа үүрээд алхаж байсан газрууд, цовдлуулсан газар энэ тэр гээд.

Зиаг тэгээд бусдыг зурагнаас үзнэ биз.

Нэг тиймэрхүү нэг иймэрхүү
 Mount Zion (хөх өнгөтэй сүмтэй хэсэг.  Зөвхөн лалын шашинтан орох эрхтэй )


 Еврэй нарын ариун хана нь (цаад талд нь Заион уул байгаа ккк)

Ромын үеийн багананууд



 Наад талд нь Еврейгийн сүм, дунд нь Лалын сүм, хамгийн цаад талд нь Христийн сүм



Сөнөсөн тэнгис буюу дэлхийн хамгийн нам доор газар (далайн төвшнөөс 400 метрийн доор)
 Jesus Christ :D
 Brunch (Shawarmaa)
 Cute Jew Soldiers

Tel Aviv Gay Beach






Tuesday, April 15, 2014

Turkey - Israel -- first half

Хүн гэдэг сонин юм даа нээрээ.
Сайхан хүүхэн байвал *сайхан* гэдэг гэдэг ганцхан өгүүлбэрээр илэрхийлдэг хирнээ, жоохон царай муутай байх юм бол ёстой алд дэлэм урт урт өгүүлбэрээр тодорхойлдог энэ тэр.  

АЛЦГАР! ам нь мурий, ал нь дарвагар, хөл нь яажгий, хамар нь мурий, шүд нь орсгор, нүд нь долир, унгас нь өмхий гэж эхлээд л, тэр нь тэгээд тухайн хүнээ тодорхойлдог хоч нь болчихдог энэ тэр.


Би ч гэсэн доорд муу хүний нэг.
Аялалынхаа тухай бичих гэсэн сайхан байсан хэсгээсээ илүү муухай байсан хэсэг нь сонирхолтой санагдах бололтой болохоор, энэ удаагийн бичлэг нилээд их үглэсэн маяг шинжтэй болох байх шүү, ккк


ЗИАГ зиаг.

Нодлин ажилд орсоноос хойш чинь яг нэг жил болчихож байгаа юм байшд.
Монголын хөдөлмөрийн хууль гэж, хүмүүсдээ эрх олгох гэсэн юм уу, үүрэг үүрүүлэх гэсэн юм уу ойлгомжгүй хуулиар чинь ажилд ороод эхний 11 сардаа амралт авч болдоггуй, тэгээд жилдээ амралтаа авахгуй бол амралт нь үхчихдэг, бас амралтаа хэсэгчилж авч болдоггүй гэсэн айхтар олон хориг заалттай хуулийнх нь дагуу, амралтаа авахгүй бол болохгүй хугацаа тулаад ирчихжээ энэ чинь...

Мэдээж юу гэж хөдөлмөрөөрөө шулуулахав.  Амралтаа авдаг юм байгаа биз дээ энэ чинь?

Зиаг тэгээд л, билетээ захиалаад л гараад шидчихэв.

Киргизстанаар дайраад, Турк, Израйл хоёр луу.

Аль дээр үеэс явж үзмээр байсан улсууд.  Турк луу чинь бүр аль 2012  онд билетээ аваад явах гэж байсан, ХАНЗО дампуурах гээд байна гээд билетээ цуцлаад буцаж ирж байсан юм.


Зиаг тэгээд 4/10нд гараад шидчихсэн.
Киргизийн Бишкекээр хальт дайрчихаад.

Бишкек, яагаад ч юм надад Өмнөгөвийг их санагднуулсан.  Онгоцны буудал дээр ажиллаж байгаа хүүхдүүд нь их хөөрхөн юм байлээ  :)

Тэгээд орой Истанбул.
Эхний өдрөө яахав, ганц бараар орчихоод унтаад өгсөн.

Барнууд нь ерөнхийдөө иш жижигхэн, тэгээд нилээд үнэтэй юм байлээ.

Тэгээд, хаа газрын намираа аниа нар яагаад тийм адилхан байдаг юм бол?  харахад ёстой бөөн сахал үс болсон баачканууд, тэгсэнээ л нүд ам, үйлдэл энэ тэр бол байна аа байна, тормолзоод л, шарав татаж ирээд л эмэгтэй дуучдын дууг уралдаж дуулалдаад л  ккк
 Turkey bathroom in gaybar

Turkey big mama
Мундаг мундаг.
Үнэний хувьд нэг аяга пиво нь15-17 лира буюу, 7.5-8.5 доллар гээд аймаар үнэтэй юм байлээ.  Энэ гэхдээ ер нь Лалын шашинтай улсуудад архины татвар өндөр байдагтай холбоотой гэж байна лээ.

2 дахь өдөр.
Баахан туризм хийв.  Хөх моск, гзар доорх хот, хар зах мах гээд л.




Underground labyrinth




Аргагүй л хэдэн мянган жил олон хөлийн газар байсан, Зүүн Ром, Византин, Осман Турк гээд их гүрнүүдийн нийслэл байсан газар, үзэх юм бол их байна лээ, их байна лээ.
Алдарт ХАМАМ орсон юм байна нээрээ.  Лаг үс ноос болсон бакь ах нар дээр гарчихаад лм амьсгаадан барин биеэнд чинь массаж хийж, хамаг байдаг юмыг чинь угааж өгөх таашаалтай л юм байлээ.

Орой нь

Уг нь ирсэн өдөр залуучууд учиргүй ширтээд байхаар нь  *яая, би чинь энд чинь борлогдоод, богтлогдоод, залуучууд миний төлөө зодоон цохион хийгээд сүйд болох юм биш үү?* ухааны юм бодоод баярлаад байсан чинь байдаггүй шүү?

Бодвол өмнөх өдөр нь миний нүүр хөө болчихсон ч юм уу, үсэнд бохь наалдчихсан л байсан байх...


3-4 газраар оров.   Дажгүйээ, БОРЛОГДООГҮЙ л болохоос....

Орой нь сауна оров.  
АКВАРИУС гэж байсан байх аа.
Ороод л байж байсан, нэг үнэн царайлаг залуу урд ирээд л, боожгоогоо үзүүлээд байна.






Нэг иймэрхүү залуу.


БООВ нь хүн цохиж алмааp, 0.5ын пивоны лааз шиг.



Би ч баясана биз дээ.


Азынтэнгэр, дурлалын Венера хоёр намайг хаячихаагүй л юм байна, би АФРОДИТА шиг харагддаг хэвээрээ л байгаа юм байна гээд.



Тэгсэн нөгөөх чинь *МАССАЖ хийлгэх үү? 200 лира* гэж авдаг байгаа...

НЭЭХ гоё тэнгэр нисч байсан намайг чинь шууд л амьдралын бараан бор луу хутгаад хаячихдаг байгаа...


Тиймдээ тийм, чамд миний гуа үзэсгэлэнгээс илүү (гуа үзэсгэлэнтэй гэдэгтээ бол итгэсэн хэвээрээ) миний түрийвчин доторх хэд л илүү сонин байгаа байх...

ГЭЖ бодонгуутаа, наймаачин зан хөдөлнө биз дээ?

100-аар л массаж хийлгэвэл хийлгэе!
150!
Үгүй, 100-аар хийвэл хий, хийхгүй бол би өөр бой луу явлаа.  Чиний зэргийн царай, боожгоотой бой бол надад хар мянгаараа олдоно, тэгж ярьвал яс юман дээрээ чи надад мөнгө төлсөн ч болохгүй юмгүй,  яагаад гэвэл би ГУА ҮЗЭСГЭЛЭНТЭЙ

Зиаг тэгээд хэлэлцээ амжилттай болж бидэн хоёр массажны өрөө лүү оров. 

МАССАЖ хийх юм байх гэж бодсон чинь нөгөөх чинь шууд яах ийхийн зуурдгүй чичрээд дайраад ирдэг юм байгаа...

Одоо яая гэхэв, САЙХАН ТӨРСӨН МИНИЙ БУРУУ ЮУ?  жоохон хүүхдүүд тэвчиж чаддаггүй юм, гээд л ажилдаа оров шив.


ДУУСАВ.

Нөгөөх чинь тэгсэн солиорч байна аа.  Чиний боожгоо чинь жижигхэн юм аа гэж.

Би ч юу гэж хэлүүлээд л зугээр өнгөрөхөв.

*Уучлаарайа, том боов моданаас гараад удаж байгаа шд,  Ямар наадахаар чинь хүн цохиж алах биш,  орчин үед чинь дундаж *смарт* хэмжээний боожгоо модонд орсон шд, мэдээгүй юм уу?  Ядаж авч явахад ч садаа болохгүй.  ТЭГЭЭД би чамд *би чамаас үзэсгэлэн гуа, бас баян* гэж хэлээгүй байхад, чи заавал тийм юм ярих хэрэг байгаа юу? гээд л ширвэлзээд гараад явсан  :)


За тэр яахав.

Маргааш нь.


Өглөө босч АЗИ тив лүү жаал аялчихаад, орой нь ангийн хамам.






АЙМААР л юм байлээ. Яваад орсон чинь л ажиллуулдаг хүн нь шууд боожгооноос барьж аваад л.

ТЭГЭЭД л яваад орсон, ЛАЛын шашинтай улс гэж бодохын аргагүй энд ч нэг ХхҮү, тэнд ч нэг #%]^}%{%.

Голд нь нэг гандан бууршгүй өвөө явж байна аа.  80 орчим насны, бараг таяг тулчихсан Ази өвөө.
Ёстой нөгөө тоос сорогч л ийм байдаг байх гэдэг шиг, Турк залуучуудын юмыг очерлуулж байгаад л сорж өгч байна.

Жинхэнэ олон улсын банзал  :)
Бишээ, соруул.

Миний бодлоор мань өвөө, шүдгүй байх аа... тэгээд л Турк залуучууд хуйлраад, очерлоод байсан байх, ккк
ГАНДАН БУУРАХГҮЙ.


Намайг даанч хүн амьтан тоогоогүй  :)

Би ч яахав,аймаар ёс суртахуунтайгаар бие угаалгаж, массаж хийлгэчихээд л гарсан.


Орой нь уг нь гарч, Туркийн геи диско сонирхоё гэж бодож байсан, нам унтчихсан байна билээ.

ИЗРАЙЛ-ийн тухай дараачийн бичлэг дээрээ оруулахаас.

Thursday, March 27, 2014

Гэй либерти

Гэй либерти, гомо нар хуримаа хийх ёстой

Би угаасаа энэ блог дээрээ анхнаасаа бичиж байсанчлан, яг тэр идеологид нэг их дуртай биш юм шиг байгаа юм.

Яагаад вэ гэхээр ГОМО ГЭХЭЭРЭЭ ТУСДАА, ӨӨР БАЙХ ЁСТОЙ ГЭЖ ҮҮ?
ГОМО ГЭХЭЭРЭЭ КАИЛИ МИНОГ, ЛЭЙДИ ГАГА, МАДОННА сонсох ёстой гэж үү?

Битгий соляаар, би өөр хүн шүү!!!

гэсэн маягийн юм боддог байсан юм...


Нас нилээд явчихав.
Сүүлийн үед боддог болов оо...

Баябага авгай хүртэл намайг хэлж байна.

*Юу солиороод байгаа юм!!! Чам шиг гей либерти хүн барагтай байхгүй байх шүү!!!* гэнэ...




Нөгөө, (нууцлагдмал) гей байх тусмаа гомофобик гэдэг шд?

Тэрэн шиг, (нууцлагдмал) гей либерализейшн маягийн хүн байх тусмаа, активистуудад дургүй байх тал байдаг юм шиг байгаа юм.


Миний дотор болохоор, гей либерализэишн хүн байхаараа л, бараг худалч хүнд хетеро фобик гэсэн ойлголт байгаад, тэгээд тийм хэн нэгэн хүнийг ад үзсэн байдлыг тэвчиж чаддаггүй болохоороо активистуудад дургүй байсан юм болов уу гэж...



Сая Япон явж ирэв.
Монголд ярьж чаддаггүйгээрээ л баахан хүний эрх, гомогийн эрх, эр хүн гэж юу вээ гэдэгээ ярив.


Японд бараг анх байгуулагдсан гей бар, Такс Нот гээд байдаг юм.
Алдарт Фредди Меркүри эд нар байнга очдог байсан, дотроо үсрээд л 10 хүн орвол дүүрчихдэг бар.

Нодлин 35 жилийнхээ ойг тэмдэглэл үү яалаа.

Тэрний эзэн Так-сан гээд нэг бачка байдаг юм.

Японы гей хүний эрхийн хөдөлгөөний бараг загалмайлсан эцэг (эмээ?) шахуу.




Мань хүнтэй яахав, Баяабага ажаа, мань гурав бараг 4-5 цаг буу халаваа.

Хүний эрх, гомо эрхээс эхлээд.


Тэр дотор надад хамгийн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн үг.

*Би олон жил гомо хүний эрхийн төлөө тэмцэж ирсэн.  Гэхдээ сүүлийн үед хараад байхад, нийгмийн урсгал, *ялгаварлан гадуурхагддаг* давхаргаасаа (гомо) *ялгаварлан гадуурхдаг* давхарга (хуучнаар стрейт, одоо бол олонх л бол хэн нь ч байж болно) болохыг л хүсээд байгаа юм шиг санагдаад байгаа юм.  Миний хүссэн ертөнц бол, хэн ч ялгаварлан гадуурхагддаггүй тийм орчлон байсан юмсан* ....


Аргагүй л олон жил ҮХДЭГГҮЙЭЭЭ гэдэг шиг байсан хүний үг.


Ханзо дээр сүүлийн үед миний дандаа хэрүүл хийдэг юм маань *Миний ҮЗЭЛ БОДОЛ бол ГАНЦХАН ГОМО НАРЫН БАР байгуулахдаа биш, харин, ХЭН Ч БАЙСАН ХАМААГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙДАГ ГАЗАР БАЙГУУЛАХ* гэдэг үг.



Яагаад гэнэт ийм серьёзны юм бичээд эхлэвээ гэхээр...

Өнөөдөр Ханзо дээр ирлээ.

Манай ЛГБТ төвийнхөн түрүүчийн долоо хоногт маш чухал, ач холбогдолтой зүйл хийсэн гэдэгийг бол аль хэзээний мэдээллээ авчихсан байсан юм.

Тэгээд л тухайн үедээ сэтгэл хангалуун байхгүй юу.

Үйл ажиллагааг явуулсан залуу ирээд ярьж байна.



Жоохон согтсон байсан байх л даа, үг хаяж байна.


*Чамайг уриад байхад ирсэнгүй*
*Чи угаасаа дэмжих ёстой байсан*
*Яахаараа ядаж ямархуу болсон бэ гээд асуучиж болдоггүй юм*
*Чи ер нь гей хүмүүсийн эрхийн асуудлыг үл тоомсорлодог*
*Чи ер нь гей бар гэж нээж л байгаа юм бол иймэрхүү асуудалд нухацтай хандах ёстой*
*Яс юман дээрээ, энэ бараа зөвхөн гей хүмүүст зориулах ёстой*


Уг нь очьё гэж бодож байсан юм.  Томилолтоор явчихсан юм чинь яах вэ дэ?


Гэхдээ би ч гэсэн согтуу байсан (одоо ч согтуу), гэнэт өөрийн арга барилаа тулгахаар нь гэдэн хөдөлнө биз дээ?

*УУЧЛААРАЙ, ОЧИЖ ЧАДСАНГҮЙ, ГЭХДЭЭ ТА НАРЫН АРГА БАРИЛТАЙ БИ 100% САНАЛ НИЙЛЭХ АЛБАГҮЙ!!  ХҮН БОЛГОНД ӨӨР ӨӨРИЙН БОДОЛ, АРГА БАРИЛ БАЙГАА.  БИТГИЙ ӨӨРИЙН АРГА БАРИЛАА ТУЛГААД БАЙ!  БИ ТЭГЖ ЯРИВАЛ, ТЭР УУЛЗАЛТЫГ ЧИНЬ ДЭМЖИХ Ч АЛБА БАЙХГҮЙ!  БИД НАРЫН ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО БОЛ ОЛОН УРГАЛЧ ҮЗЭЛ (diversity), ТЭГЭХЭЭР НАМАЙГ ЗҮГЭЭР ОРХИ. ТЭР ТУСМАА, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БҮГД ГОМО БАЙХ ЁСТОЙ ГЭДЭГ ДЭЭР БОЛ МАЙ БООВОО ШҮҮ!!!* гээд....

жоохон хэтрүүлчихсэн байх, гэхдээ л миний гол суурь чинь энэ шүү дээ.


Тэгээд ер нь миний байнга хэлдэг үг....

ӨӨРИЙГӨӨ БУСДААР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРҮҮЛМЭЭР БАЙВАЛ, ЭХЛЭЭД БУСДЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨЧЭЭ!!!

Аргачлалаас болж талцдагаа болимоор юм аа, манай Монголчууд...



За за, уртхан юм биччихлээ...

Өнөөдөр борлогдох шинж алга, харьж байгаад л боовоо саахаас...






Monday, March 17, 2014

Europe Europe

Монголд байхад яагаад ч юм нэг л завгуй болчих юм...

Уг нь ч нэг их айхтар завгуйсээд байгаа юм байхгуй, шоүдаад л яваад байгаа хирнээ, нэг тухтайхан блогоо хөтлөх ч юм уу, эсвэл сээгэс хийх ч юм уу зав гарахгуй юм?  Ямар учир байнав??

Зиаг зиаг, тэгээд дэмийрээд энд тэнд явахаараа л зав гаргаж байхаас...
ч гэж, онгоцны буудал дээр хоригдчихсон байгаа болохоор, цаг нөхцөөх хэрэгтэй байна л даа, ккк
Энэ долоо хоногт ажлаар Бээжин -- Сөүл-- Токио гэж явж байгаа юм

Тэгээд хямдхан билэт авахуулчихсан чинь, Бээжин орох гэж 12 цаг нисдэг сда авчихаж...
Сөүл дээр 7 цаг гиюүрнэ гээд л бодчих...

Ядаж байхад, Буяант Ухаа дээр нисэх гэсэн чинь *Та яахаараа Бээжин явах гэж байж Сөүлээр дайрдаг юм, таныг явуулахгүй, та ер нь харлаж борлох гээд байгаа бололтой* энэ тэр гэж солиорч хоргоогоод....

*Харлах гэсэн бол далайн эрэг явна, борлогддог байсан бол Монголдоо борлогдмоор байна,  Би ч гэсэн хүссэндээ Бээжин лүү 12 цаг нисч байгаа юм байхгуй мэдэв үү!!!! Битгий уль, гуц* гээд л чаддагаараа муухай аашлав шд...
За тэр ч яахав...

Нээх лаг блогоо бичээд эхэлсэн, яг юу бичихээ мэдэхээ байчихдаг байшд...
Зиаг байз, хамгийн сүүлд баахан хэрүүл өдсөн юм бичсэнээс чинь хойш юу хийлээ дээ...

Зиаг, гадагаад явсан тухайгаа л бичье тэ?  Гэртээ харихаараа зураг нөхөж оруулъя...


1 сарын сүүлээр хагас амралт хэлбэрээр Европ явж ирсэн юм байна.
Цагаан сарыг тааруулж гадагаад луу зугтааж байгаа царай нь тэр...
Одоо ажиллаж байгаа салбартай маань холбоотой дэлхийн томоохон компаниуд оролцсон
 сургалт? цуглаан?-д оролцож, салбарынхаа ирээдүйн тухай ярилцсан юм, гэхээр аймаар лаг сонсогдож байгааз?  kkkk

Бодоод байсан, тэгсэн, Европ явалгуй би чинь 14-5 жил болчихсон байсан юм байлээшд...
Английг эс тооцвол.
Эх газрын Европ явах ажил угаасаа барагтай бол гардаггуй, виз авах гэж бөөн ядаргаа, үнэтэй, хол, энэ тэр гээд ердөөсөө зүглэхгүй байгаад байсан юм...
Тэгээд хамгийн гол нь Европ залуучуудыг сонирхдоггүй гэсэн шалтгаанаар.....
Сээгэс хийх сонирхол төрөхгүй бол ер нь аялал хийж яадаг юм тэ? ккк

Зиаг зиаг тэгээд, яахав, нэгэнт явж байгаа юм чинь, утгыг нь гаргаж явсан нь дээр шд тэ?


14 жилийн өмнө явахдаа мань чинь дөнгөж 20 гарантай жоохон пацаан байсаныг ч хэлэх үү, ядуу оюутан байсаныг ч хэлэх уу, өөрийгөө улаан гомо гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй, нэг тийм ЦЭВЭР ИЧИМТГИЙ,  АРИУХАН (12-тойдоо анх гомо сээгэс хийсэн нь үнэн л дээ, гэхдээ тэглээ гээд бузар болчихгүй тэ?), ДЭЭРЭЭС Нь СҮҮДЭР ТУСАХ ТӨДИЙД АЙЖ ЭМЭЭДЭГ (хөөрхөн) хүүхэд байсныг ч хэлэх үү, ГОМО ЕВРОП гэдэг юмыг бүрэн утгаар нь мэдэрч чадаагүй юм... 

Үсрээд л геи порнотой кино үздэг газар л орсоныг эс тооцвол...kkk
За тэр хөгшин хүн шиг өнгөрсөнөө дурсах ч яахав...

Зиаг тэгээд, гомо Европыг бүрэн утгаар нь мэдэрнэ ээ гээд л төлөвлөж гарав аа...


Уг нь ажил маань зөвхөн Парис ороод л дуусч байсан юм...
Дор нь хүний нөөцтэйгээ ярина биз дээ.

Цагаан сараар угаасаа амрах юм чинь би 3 хоногийн чөлөө авлаа.  Хагас бүтэнсайнтайгаа нийлээд 5 хоног алга боллоо шүү!!!
гэсэн ОК л гэж байна...

Дараад нь бодно биз дээ.

Европт гомо хүн очно гэвэл мэдээж Амстердам!!!
За тэгээд Берлинийг хүн болгон аймаар мундаг гомо соёл дэлгэрсэн газар гэж яриж байсан нь санаанд оров.

Билет судалваа...
Европ дотор аялах чинь гэхдээ яасан аятайхан хямдхан юм бэ?
Амстердамаас Берлин орох онгоцны билет 35 евро, Берлинээс Парис орох билет 19 евро гэж авдаг юм???

Yavahgwi bol aldas bolno biz dee?

Төлөвлөгөө--
Парис 5 хоног, Белги 1 хоног (хагассайн), Амстердам 2 хоног, Берлин 2 хоног, нийт 10 хоног гээд аваад туучихсан.

Яг үнэндээ хэлэхэд, геи калчар гэсэн утгаараа надад Парис гэхдээ хамгийн их таалагдсан.
Үнэтэйг нь л эс тооцвол.

Яагаад гэхээр, залуучууд нь нэг тийм, жижигхэн, арай Азиудтай төстэй хөөрхөн гэдэг ч юм уу

Орсон газрууд -- 1 геи сауна (дотроо бассеин массеинтай, аймаар тансаг 3 давхар.  Сан ч бил үү юу ч билээ нэртэй), 1 kруйсинг бар, хэд хэдэн геи бар)

Амссан хүний тоо -- 4-5 хавьцаа.  Залуу байснаа бодоход, хүний арьс өнгөөр нь тэгтлээ ялгаварлан гадуурхахаа больсон байна лээ.  Сээгэс хийхдээ нэг их тоохгүй, ккк

Гэхдээ ер нь ажигласан юм,,,  Европт Азиуд чинь аймаар борлуулалт сайтай байдаг юм байлээшд.   Монголд jack'd энэ тэр дээр үсрээд л таньдаг хүнээс *По ажаа, юу байна* гэсэн л мессеж ирдэг бол, Европт чинь цаг минут тутамд *сээгэсдэе, Азиудад аймаар дуртай* энэ тэр гээд бөмбөгдчих юм байлээ....

Парис, хоол бол мэдээж асар дажгүй.   Хуучин оюутан байсан шигээ мөнгөний бололцоогүй байхаа больсон болохоор, баахан тансаглаж авсан. 
Энэ удаагийн аялалаар 10 хоногт нийт 4500 доллар зөвхөн хоолонд явуулсан байна лээ гэхээр л, ккк


Зиаг тэгээд дараад нь Белги.
Жижигхэн, хөөрхөн газар байна лээ.  Пиво нь асар хямдхан.
Барандаа 1 пиво 2.3 евро гэхээр бараг л Монголтой адилхан байгааз дээ?
Орсон барны тоо 2, сауна 1.
Амсан залуу 2...

Амжуулна шүү дээ амжуулна.
Сауна нь лаг тийм, дотроо бассеинтэй, бартай.
Тэгсэн, аймаар намираа баагийнууд бараа тойроод суучихсан.
Харагддаггүи болоод ч тэр үү, Ази хүн ороод ирсэн тойрч ирээд л, хэл ам, боов шоов сугалчих гээд бас хэцүү хэцүү, ккк

Гурав дахь нь Амстердам.
Секс тал дээр нь хэт их хүлээлт байсан болоод ч тэр үү, тэр тал дээр нэг их амжилт байгаагүй.
Эсрэгээрээ, нутгийн индиануудтай хамт гарсаныг ч хэлэх үү, соёл, атмосфер тал дээрээ бол харин дажгүй шүү??
Аймаар гоё драг шоү, гоё хөдөөгийн байгал (<-- p="">

Бас мэдээж, Амстердам гэхээр, хууль ёсны нөгөө юм.
Өвс болон мөөг.

Би чинь угаасаа хуулиа аймаар сайн биелүүлдэг гомо.
Хэрвээ хуулиар эрэгтэй хүнтэй унтахыг хоригловол, гэлэнмаа болоход ч бэлэн ( гэх ч арай хэтрүүлсэн юм болох байх, kkk)
Хууль ёсны гэнгүүт нь шууд хусна биз дээ.

Хувийн сэтгэгдэл.
Өвс ----  Надад бол таалагдаагуй.
Үйлчилдэггүй юм шиг байгаа юм.
Гэхдээ яг үйлчлээгүй юм уу гээд хүүхэн хараагаа харсан, томорчихсон болохоор, үйлчлэхийн хувьд үйлчилсэн юм шиг байна лээ.  Гол нь сэтгэхүйн нөлөөлөл нь байхгүй ч юм уу, бүү мэд.
Тамхи татдаггүй (архи уудаггүй, авгай эргүүлдэггүй) нь нөлөөлсөн ч байж магадгүй

Эсрэгээрээ, мөөг ----
2001-2 онд анх Японд өөрийгөө гомо гэдэгээ дөнгөж мэдрээд барны гудамжинд очиход, Японд хууль ёсны байсан юм.  Хэрэглэж узье дээ гээд, гэхдээ айгаад байх тэр хооронд хууль бус болоод, хэрэглэж чадаагүй болохоор, ер нь ямархуу зүйл байдагийг нь үзье гэж бодно биз дээ?

Зиаг тэгээд л, аюултай тал, ямар нөхцөлд хэрэглэх ёстой, анхаарах зүйл нь юу вэ гээд л баахан интернэтдэж интернэтдэж хэрэглэж үзэв ээ...

Ямар ч байсан, эхлээд их тайван байдалд хэрэглэх ёстой, тэгэхгүй бол хар дарсан зүйл шиг муухай хэцүү байх магадлалтай гэж байсан болохоор, зочид буудалдаа, баахан ус бэлдэж байгаад, орондоо орж байгаад л идчихэв.

5-10 минутын дараа хананд байгаа зурагны өнгө нь тодроод л, янз бүрийн хувилбараар харагдаад эхэлж байна.

За нөгөө трип гэдэг юм нь эхэлж байна даа гээд л, тэгээд нүдээ аниад хэвтчихсэн.
Би чинь угаасаа зүүдлэх их дуртай юм л даа.
Тэгээд ер нь бол хар дарж зүүдэлдэггүй юм (гэхээсээ илүү, хар дарж зүүдүлж байгаагаа өөрөө мэдрээд, тэрнээсээ кайф авдаг гэх юм уу даа) л даа.
Тэгсэн, тэр halucination гэдэг чинь ер нь л бол зүүдний ертөнцөөр эрүүлдээ аялах л юм байлээ шд, тэ?  Нүдээ нээчихээр харагдахгүй, анихаар, нэг бурхад нь гарч ирээд л, нэг чөтгөр нь гарч ирээд л, тэгээд л, янзан бүрийн *зүүдний* ертөнцөөр аялаад л.  Бас, зүүдтэй их төстэй тал нь, зөндөө их удаан зүүдэлсэн хэрнээ, цагаа харахаар ердөө л 3 минут өнгөрсөн байдаг.  
Надад бол их таалагдсан, нэг тийм урлагийн inspiration төрүүлэхээр.  Надтай хамт явсан манай экс экс экс огт таалагдаагүй гэсэн, дотор муухай болж байна, хар дарж зүүдэлж байгаа юм шиг гээд... (мань хүнд өвс таалагдсан гэсэн).  Тэгэхээр хүн бүрийн сэтгэлзүйн байдал, төрөлхийн зан араншин гээд олон юмтай холбоотой юм шиг байна лээ, сонирхолтой шүү?  Гэхдээ, муухай санагдаж байгаа хүнд бол хэцүү байх, цаг хугацаа өнгөрөх нь их удаан болчихдог болохоор.

Зиаг тэгээд, үйлчилж эхлээд 3-4 цаг болов.
Үйлчилгээ нь 4-5 цаг үргэлжилдэг гэж уншсан болохоор, үйлчилгээ нь дуусахаас өмнө гараад явахад ямархуу санагдах бол гэдэгийг нь *шалгахаар* гадагшаа гарав.

Гудамжаар явж байхдаа рэстөран, барны доторхыг харсан шиг алхав.
Архи хүний мэдрэмжийг бууруулдаг бол, энэ нөхөр их сэргэг болгодог бололтой.
Баран дотор байгаа уран зураг, декореишн гээд л, гоё юмыг их соргог олж харах юм.  Жирийн үед анзаарч харахааргүй зүйлсийг.
Тэгээд хамгийн сонирхолтой санагдсан нь, хөөрхөн залуучуудын царай.
Бүүр хол байхад, дурангаар татаж авчирч байгаа юм шиг нүүрийг нь татаад урд аваад ирэх юм.  Үөү, ямар хөөрхөн залуу вээ гээд 2 залууг хараад өнгөрсөн.  Тэгээд нэг баранд ороод үйлчилгээг нь гарахыг хүлээв. 

Үйлчилгээ нь гарсаныг өөрөө мэдэрсэний дараа (хүүхэн хараагаа харж барьж), буцаад ирсэн гудамжаараа алхав.

Саяны хятад хоолны газрын зөөгч залуу, үнэхээр хөөрхөн байсан эсэхийг *эрүүл нүдээрээ* харж шалгах санаатайгаар. 
Яагаав, архи уусан үед хөөрхөн харагдаад, дараад нь аймаар царай муутай байх байдаг шд? тэрэн шиг юм болсон юм биш байгаа даа гээд.

Тэгээд, нөгөө рестораны хажуугаар явсан, үнэхээр миний дуртай залуу байсан нь их сонирхолтой.
Гол нь, жирийн үед, хэзээ ч тийм холоос хөөрхөн гэдэгийг нь анзаарахгүй гэсэн утгаараа, тархины үйл ажиллагааг тухайн нөхцөлдөө их идэвхжүүлдэгийг баталж байгаа мэт...


Хамгийн сүүлд очсон газар нь Берлин.

Цас ороод, тэнгэр муухай байсан болохоороо тэр үү, эсвэл хотын төвдөө хүртэл их хүн цөөтэй байсан болоод тэр үү, очсон газруудаас хамгийн тийм *хүйтэн* газар шиг сэтгэгдэл төрсөн.
Хоол нь бас нэг тийм амт муутай.
Гэхдээ *хард цорэ цултурэ*, бусад хот болон улсуудаасаа хамаагүй ихээр хөгжсөн мэт бас санагдав.
Очсон, манай Ханзогийн байнгын үйлчлүүлэгч 2 рокер стреит залуучууд байсан тул хамт жаал шоүдав.
Зүүн берлиний геи бар орсон шиг...
Гэхдээ зүүн берлин бол бүр эвгүй юм байлээ.  Ёстой жинхэнэ сүйрсэн хот шиг гэх юм уу тийм зэлүүд.
Ажлын өдөр байсан болохоор тэгж санагдсан ч байж магадгүй.

Гэхдээ бар нь хамгийн хүнд...
Сауна луу нь эхлээр орсон.  Ихэвчлэн жоохон ахимаг насны хүмүүс.  Гэхдээ яаж зүгээр байхав, нэг хоёрыг цааш нь харуулсан.  Тэгээд аймаар хөөрхөн залуу хандраад байхаар нь явалдах гэсэн *би мөнгөнд л явдаг* гэж дургүй хүргэсэн.
Круйзинг бар...
2 стреит залуугаа дагуулаад орсон, нөгөө хоёр ёстой жинхэнэ шоконд орсон байх аа.
Яваад л орсон, тамхины өрөөнд бавалцаж байдаг байгаа... Ядаж тамхины өрөө нь шилэн ханатай...
Тэгээд л доошоо орсон, фист, С&М гээд л байхгүй зүйл байхгүй...

За нэг тиймэрхүү, нэг иймэрхүү, ямар ч л байсан санасныг бодоход сонирхолтой л аялал болсон.

 

Saturday, January 11, 2014

Сүши бол хоолны ертөнцийн Гей Гэрлэлт юм

Зиаг зиаг, зүгээр суухаар зүлгэж суу гэдэг гэсэн гээд гар хангалгаа хийгээд дуусчихлаа...

Хамт зүлгэлцэх хүн байхгүй юм чинь одоо яая гэхэв дээ тэ?

Хамт зүлгэлцэх хүн хайж л байгаа шүү

Тэгээд яахав дээ, дэмий байж байхаар гээд интернетээр жаал дэмийрлээ л дээ.


Гомо хүмүүсийн талаар л баахан хайж харав..
Бидний талаар буруу мэдээлэл их байна аа ккк.

Гей хүмүүс стрейт хүмүүсээс илүү туранхай байдаг
Гомо нар аймаар туранхай байх юм, юу идэж уудаг юм болоо? гэсэн асуулт, тэрэнд нь *тэд нар чинь юм иддэггүй юм* гэсэн хариулт 
"Gay men don't get fat"  гэдэг нэртэй ном энэ тэр гээд.


http://wherethebearsare.tv/

Манай баавгайнууд бослого гаргах цаг нь болсон юм биш үү? ккк

За тэгээд, гомо нарын иддэг хоол гэсэн баруунд СҮШИ гэдэг ойлголт байдаг юм байх, kkk




Энэ нэг нийгмийн сэтгэлзүйч аймаар ярьж байгаа биз дээ.

Сүши бол хоолны ертөнц дэх гэй гэрлэлт юм.

Та нар бодоод үз л дээ.  

Бидний өвөг дээдсийн хувьд, түүхий загас иднэ гэдэг хамгийн сэжгийн юм байсан.
Гэтэл, нэг мэдсэн сүүлийн 20-иод жилд энэ нь маш түгээмэл болоод, хэн ч энийг сэжгийн ч гэх юм уу гэж бодохоо больсон.  Гей гэрлэлт ч гэсэн энэнтэй адилхан, энэ тэр гээд ккк


Лаг ярьж байгааз?


Тэгээд хараад байсан, гей гэрлэлт, сүши хоёрын хоорондох ийм харилцаа байдаг юм байна


http://www.thewire.com/politics/2013/02/people-who-think-sushis-gross-also-probably-oppose-gay-marriage/62600/ 




Millenials - 1982-2000 онд төрөгсөд
Gen X - 1960-1974 онд төрөгсөд
Boomers - 1946-1959 онд төрөгсөд
Silent Generation - 1930-1945 онд төрөгсөд

Залуужих тусмаа сүши ч иддэг, гей гэрлэлтийг ч дэмждэг юм гэнэ.
Тэгсэнээ бас, Ардчилсан намынхан нь Үндэсний намынхнаасаа илүүгээр аль альнийг нь дэмждэг гэнэ шүү, Америкт.

Тэгээд Сүши ч тэр, Гей гэрлэлтийн тухай асуудал ч тэр, 1990-ээд онд анх томоор гарч ирсэн гээд л, төстэй зүйл их байна тэ?

Монголд ч гэсэн анхны сүшитэй газар, анхны гей бар хоёр бараг зэрэг гарч ирсэн байх шүү?  ккк




 Орчин цагийн Солонгын далбаа!



Сүши гэснээс, Францад нээрээ сүшиний рестоны реклам нь аймаар гей гэрлэлттэй холбосон байсан нь бас их сонирхолтой!!



Тахиа, авокадо хоёрыг гэрлэхэд ижил хүйстний гэрлэлтийн тухай хуулийг хүлээх шаардлага байгаагүй! 

Сам хорхой, аспарагус хоёрыг гэрлэхэд ижил хүйстний гэрлэлтийн тухай хуулийг хүлээх шаардлага байгаагүй!



Н? Н?

Юу яриад байгаа юм бол?  гэж бодогдож магадгүй байх.



Үгээр тоглосон нь энэ юм байна лээ.

Франц хэл чинь эр үг, эм үг гэж байдаг даа.

Сам хорхой, Аспарагус -- эм үг
Тахиа, авокадо -- эр үг

Өөрөөр хэлбэл, ижил хүйстний гэрлэлт болчихож байгаа юм байна л даа, ккк


Зиаг зиаг, гарч гомо хоол иддэг юм бил үү

Бас, шинээр гэй бар нээгдсэн гэсэн, тийшээ очиж үзэх санаатай байна.

Адиос!