Хүмүүс *шулам* гэж өөрийн хүслийг биелүүлэхийг хэтэрхий хүсэхийг хэлдэг юм шиг байна билээ...
Манай эмээгийн ээж 100 гаран насанлсан юм.
Мэдээж, 100 гаран наслахаар, тэр дунд үр хүүхэд, ач гуч нар нь зуурдаар нас барах зүйл гаралгүй яахав, энэ чинь байгалын жам байна даа....
Тэгсэн манай эмээгийн дүүгийн явж очсон лам нь *танай хүүхдүүд нас барсан нь, танай ээж шулам болоод, хүүхдүүдийн чинь амийг авч явсан байна* гэж хэлсэнийг сонсоод миний дотор зүрх гутаж, ходоод гэдэс минь бөөлжиж, хамаг байдгаараа дургүй хүрсэнийг хэн мэдэхэв.
Миний эмээгийн ээж, Монгол улсын бүх түүх шуухыг, өөрийн туулсан амьдралаараа надад зааж өгч, Монгол гэдэг чинь юу вэ, Ойрад гэдэг чинь юу вэ, Монголчууд том гүрэн байхын тулд юуг бодож байх ёстой вэ гэдэгийг, үлгэр домгоор дамжуулан хэлж, ойлгуулж ирсэн Монголын хамгийн том сэхээтнүүдийн нэг байсан юм.
Тэр сайхан хүнийг ШУЛАМ гэж хэллээ гээд би хувьдаа Гандангийн лам нарыг насан туршдаа хэзээ ч өршөөж чадахгүй гэж бодсон минь ердөө 3 жилийн өмнө.
За тэр (ердөө гурав дэрвөн жилийн өмнөх) түүхийг сөхөөд яахав.
Монголд харьж ирэв.
Нодьлонгийн 11 сард уу??
Тэгэхээр бүтэнд 3-4 сар уу????
Соёлын шок гэдэг юм байна гэж бол бодож байсан л даа.
Би чинь амьхандаа дэлхийн 20-30 орноор дэмий тэнээд, амьдраад, учрыг нь олоод яваад байсан хүнэнцэр.
За, иймэрхүү хүнэнцэрт бол соёлын шок гэдэг юм гайгүй байх гэж бодож байлаа л даа.
Зиаг тэгээд ирлээ.
По бол По ш дээ. Парти байхгүй бол ангаад цангаад, нэг бол үхчихнэ, нэг бол гадагшаа зугтаагаад явчихаж ч магадгүй, асар "эх оронч бус" лалрын баачка.
Ирэнгүүтээ л яав гэвэл....
Нэгдүгээрт өөрийнхөө зохион байгуулдаг партинд "зүй зохис үгүй" зүйлсийг авчрав.
Хоёрдугаарт, тэр зүй зохисгүй зүйлийнхээ гол үүргийг өөрөө үүрэв....
Бод л доо???
Дэлхийн хамгийн зүй зохисгүй зүйлийг өөрийн биеэр үзсэн По-д, Монголын зүй зохисгүй төдий зүйлс, эсвэл, хоёрын хооронд уйтгартай зүй зохисгүй зүйлс санаанд нь таарна гэж байхгүй шүү дээ?????
Зиаг тэгээд яахав, мань хүн яадаг юм? янзан бүрийн аяг гаргаж, гачин гачин болж хүмүүсээ баясгах гэж хэсэг үзэв. Эмэгтэй хувцаслах нь мэдээж түүний нэг хэсэг....
Гэхдээ их авъястай байсан бололтой.
Ямар сайндаа трансжендер хүүхнээс "чамайг би будаад өгъе! тэгвэл чамайг сонирхох мундаг залуучууд энүүгээр дүүрэн байна" гэж хэлүүлэхэв дээ....
Мэдээж миний хариулт ойлгомжтой!
"Найз нь энийг шоу гэсэн утгаараа хийсэнээс биш, эмэгтэй болоод, эрэгтэй хүнтэй явалдах сонирхол бол НОЙЛъ шүү дээ!!!"
За тэр хадуурах яахав...
Би ч яахав, миний хувийн амьдрал, нэн ялангуяа ПАРТИ ЛАЙФ бол бусад зүйлтэй бол огт хамаагүй, би бол БИ гэж бодоод л НҮҮРЭН НОМ (эвгүй нэртэй сайт тэ?) энэ тэр дээрээ өөрийнхөөрөө шоудсан зургаа тавиад л гүйгээд байлаа.
Сүүлийн үед ажигласан юм....
1) Дотны найз нөхөд, хамаатан садангууд минь "Чи арай л дэндүү задгай байгаа юм биш үү!!!!" гэсэн санаа зоволт
2) Жирийн найзууд минь " Миний найз ингэхгүй, жирийн байдагаараа л байсан нь дээр юм биш үү!" гэсэн санаа зоволт
3) Жоохон холын найзууд минь "Наадах чинь л Монголд дутагдаад байсан гоё зүйл шүү!" гэсэн дэмжилт
4) Намайг мэдэхгүй хүмүүс болохоор " Чи л энэ бүх замбараагүй байдлын эх үндэс!!!" гэсэн дайсагнал.
Зиаг нэг иймэрхүү бололтой.....
Японд байхдаа би Японы хамгийн алдартай нэг хүнд "Ийм болохоор нь л гуравдагч ертөнцийн хүмүүст дургүй байдаг юм" гэсэн үг хэлүүлж байсан санаанд орсон юм...
Ер нь явж явж, би тэр хүмүүст ямар ч гай гамшиг учруулаагүй бол, би ямар байх нь ямар падь байна аа????
Ямар хоолыг нь булаагаад авсан биш??
Энэ үгийг манай Монголчууд сурах цаг болсон мэт!!!
Уг нь дэлхийн хамгийн мундаг хөгжиж буй орон шүү дээ! Тэгээд хамгийн боловдтол гайгүйтэй, хамгийн опон улсаар тэнэж, нүд тайлсан.
За за, бичих гэсэн юм луугаа буцаж оръё!!!!
МАНь ЧИНь БУЦАЖ ЯРИХ ГЭСЭН ЗҮЙЛ РҮҮГЭЭ ОРьЁ!!!!!
Ер нь мань чинь ШУЛМАС болчихсон юм биш үү!???
ТУХАЙН НИЙГМИЙН ОЙЛГОЖ ЧАДАХГҮЙ ЯМАР НЭГЭН БИЕТ!!!!
Гэхдээ, хүн өөрийнхөөрөө амьдрая гэдэг ШУНАЛ, ТАЧААЛ гэдэг ШУЛАМ юм бол, би ШУЛАМ БОЛЖ АМьДРАЯ!!!! Бололхгүй бол шатаалгасан ч, зугтааж өөр орон луу явсан ч яахав!!!!
ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ХОРИУЛСАНД ОРВОЛ!!!