Tuesday, December 24, 2013

Negative Politics

Монголчууд яагаад хөгжихгүй байна вэ?
Хэтэрхий ухаантай болохоороо....



Тэгээд хэтэрхий ухаантай болохоороо яадаг вэ?
Бусдыгаа шүүмжилдэг.

Ямар нэгэн байдлаар шийдвэрлээд хийгээд явах боломжтой зүйлийг *төгс* болгож *өөрийн мэргэн ухааныг* оруулахын тулд зогсоогоод, садаа хийгээд эхэлдэг.  Ер нь зүгээр талцаж, аль болох бусадтайгаа хамтран ажиллахгүй тал дээрээ, өөрийнхөөрөө л хийхгүй бол болохгүй гээд зүтгэчихдэг. 

Тэгээд мэдээж, хэтэрхий ухаантай болохоор бусдын саналыг авахгүй.
Болж өгвөл ямар ч хамаагүй аргаар маргаандаа дээр нь гарч *ялалтын баярыг* мэдрэх гээд л гүрийчихнэ.  

Мэдээж өөрийн бодол өөртөө зөв.  Гэхдээ тэглээ гээд бусад луугаа дайрах хэрэггүй мэт. 
Бас тэгээд хамаагүй зүйл рүү хадуурч орох ч.

Өчигдөр Ханзод орж ирсэн тэмдэглэл маягийн нийтлэл гарав. 
Бичлэгийн хэлбэр угаасаа жоохон тийм хөндий, онцгүй сэтгэгдэл төрөхөөр байсан нь үнэн л дээ.  Тэгээд хамгийн гол нь худал мэдээлэлтэй.

Олон нийтийн байгууллагууд маань (Нэн ялангуяа ЛГБТ төв) хурдан, шуурхай хандан, тус сайтаас нийтлэлийг авахуулж авав.


Харин нэг юм анзаарагдсан нь манай ангийнханы өөрсдийн хандлага.
Ажил хэрэгчээр энэ талаар хэрхэх нь зөв бэ? гэсэн УРАГШАА хандсан хэсэг хүмүүс байв.  Сайшаалтай.
Эсрэгээр нь зүгээр л бусдыг буруутгах, эсвэл өөрсдийгөө өрөвдөх гэсэн хэсэг хүмүүс байгаа харагдав. Нэг өгүүлбэрийг хоёр өөр байдлаар илэрхийлэх нь их сонирхолтой санагдав.

Эерэг, урагшаа хандсан -  Ханзо хамгаалалтаа жоохон сайжруулахгүй бол болохгүй юм байна даа
Сөрөг - аль хэдийн мань хэдийн зургийг авчихсан юм байна л дөө, хэзээ сайт дээрээ тавих бол? 
Ийм юмнуудад тайлбар өгөөд далан булчирхайгаа тоочоод байж байдаг, По гэж ямар тэнэг юм бэ? Найр тавьж оруулаад зураг хөрөг авахуулж байдаг  (зураг авахыг зөвшөөрсөн юм байхгүй шүү дээ...)

Эерэг - Дуртай газраа хүмүүс ороо л биз, хэнд ч хал палгүй, гай болохгүй байхад юун хэрэгт дуртай юм (Ханзогийн байнгын үйлчлүүлэгч)
Сөрөг - Ханзо гэж иймэрхүү байдым байна шд.  Надад онцгүй санагдаж байна (Огт ирж байгаагүй хүн)

Дэмжсэн - Манайхан өөрсдөө Ханзогоо дэмжмээр юм, бичиж байгаа сэтгэгдлүүдийг харсан сэтгэл гутарчлаа
Эсрэг - Тэр ярилцлага өгсөн гээд байгаа барны эзэн залуу, түүний ээж 2 орж ирсэн хүн болгоныг мөнгө гэж харсаар байгаад сурчихсан байгаагийн илрэл гэж хэлэхээр байна.   

гэх мэт...

Мэдээж хүн бүр өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлж, бусадтайгаа санал бодлоо солилцох хэрэгтэй байх.  Гол нь хэрхэн илэрхийлэхээс шалтгаалж адилхан утгатай байсан ч огт өөр сонсогдох мэт. Тэгээд, хүн сөрөгөөр амьдралыг харвал тэр хүний амьдрал там, эерэгээр харвал диваажин болдог гэж хувьдаа боддог юм.



За за баахан нуршчихлаа :D

Гомо нарын ордог бар

http://www.bataar.mn/10017998
http://free.amjilt.com/?p=5185

Нэг ийм бичлэг тавигдаж.
Эхлээд уншингуутаа нилээд уур хүрэв.

Яагаад гэхээр, ярилцлагад хариулсан ярианы хэлбэр нь яалт ч үгүй По ажаа.
Тэгтэл, нөгөө По ажаа нь тийм ярилцлага өгсөнөө, эсвэл нийтлэл тавихыг зөвшөөрсөнөө санадаггүй...
Тэгээд дээрээс нь хамгийн гол нь 1) огт үнэний хувь байхгүй зарим нэг хэсэг байв.  Нэн ялангуяа *цагдаагаас бичиг ирээд хаачихсан, гэхдээ буцаад онгойно оо* гэдэг хэсэг.  Зүгээр л хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа, тэрийгээ долоон булчирхайгаа тоочдог хүнтэй ярилцлага хийж байгаа юм шиг...  2) Хувь хүний талаар оруулсан нь.  

Гэхдээ яалт ч үгүй ярилцлага өгсөн хүний ярианы хэлбэр нь миний ярьдаг хэлбэр.


Баахан бодсон, саналаа.

2013 оны 2 сард байна уу, 3 сард байна уу, ЛГБТ төвөөс танилцууллуу, хаанаас танилцууллаа, нэг охин ирж ярилцлага авсан юм. 
Би ч ер нь бол *хүмүүс өөрсдийнхөөрөө аз жаргалтай, хэнд ч садаа бололгүй амьдарч байна* гэдэгээ тодорхой илэрхийлэхэд болохгүй зүйлгүй гэж боддог болохоор ч тэр уу, бас тэр танилцуулсан залуутайгаа энэ талаар ярьж байсан болохоор ч тэр үү, ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм.  Мэдээж 2-3 болзолтойгоор. 
1) Зураг авахгүй, барны нэр болон байршил тодорхой болгохгүй гэх мэт, хувь хүний эрх ашигт нөлөөлөхгүй.
2) Үнэн зөв юм бичих, гол нь хэвлэхээсээ өмнө нэг бидэнд харуулах.

Зиаг тэгээд л ярилцлага өгсөн юм л даа.  Тэр өдөр нь стрейт, рок сонсдог хүмүүс цуглардаг өдөр байсан санагдаж байна.


- Би энэ найздаа /хамт яваа залуугаа/ найз залуу олж өгөх гэсэн юм?
- Энэ чинь гомо биш л байна ш дээ.
- Чи яаж мэдэж байгаа юм?
- Олон жилийн туршлага байлгүй яахав.
- Та гомо юу?
- Улаан гомо ш дээ.
- Гэрийнхэн чинь мэдэх үү?
- Мэднэ, манай ээж дэмжээд явдаг.
- Танайх дандаа гомо лесби хүмүүс байдаг юм уу?
- Үгүй, янзан бүрийн хүн л цугладаг.  Дуу хөгжим, урлагт дуртай хүмүүс илүү их байдаг.  За  яахав, би өөрөө гомо болохоор, гей, лесбиан хүмүүс ч гэсэн тодорхой хэмжээгээр ирдэг байх.  Гол нь бүгд бүжиглэж алжаалаа тайлах гэж л ирдэг хүмүүс.
- Хэдэн хувь нь одоо гей бол?
- Мэдэхгүй байна, ямар асуугаад явалтай биш.  Гэхдээ таньдаг хүмүүсээрээ барагцаалбал бодвол 30% хавьцаа байж магадгүй л юм.  Голдуу рок сонсдог хүмүүс байгаа юм биш үү?
- Цагдаа магдаагаас эргүүлдэж хоргоодог асуудал гардаг уу?
- Хааяа жоохон хэцүү, тарааж барих асуудал бол гардаг

гэсэн маягийн юм ярьсан санагдаад байгаа юм.  Бараг жилийн өмнө байсан болохоор сайн санахгүй байна.
Тэгээд л сэтгүүлч дахиж холбогдоогүй, энд тэнд тавигдаагүй байх л гэж бодоод өнгөрсөн байсан өнөөдөр энэ нийтлэл гарч.

*Яагаад ч юм бэлгийн цөөнхийн цугладаг газар гэдгийг мэдсэн болоод ч тэр үү. Нэг л бие арзаастай. Бас энерги нэг л өөр. Маш хүйтэн, хөндий, аймшигт энерги. Гэхдээ тэднийг буруушаах гэсэнгүй. Зүгээр л надад төрсөн мэдрэмж. Хурдан гарахын л түүс. Зөөгчөөс өөр хүмүүс цуглах уу гэхэд цугланаа гэсэн ч 23.30 цаг хүртэл хүмүүс нэмэгдээгүй юм. Тиймээс сурвалжлагаа ийнхүү дуусгав.
Юутай ч гомо, лесбичүүдийн цуглаж, үзэл бодлоо хуваалцдаг газар байна. Тэд өөрсдийн тэр л ертөнцөд чөлөөтэй амьдарч байна. Гэхдээ энерги нь нэг л өөр.*

Ялангуяа энэ хэсгийг нь хараад, бас зөвшөөрөлгүйгээр авсан зурагнуудыг нь хараад, мөн худлаа бичсэнийг хараад гэнэт уур хүрэв.

За гэхдээ шууд сэтгэлийн хөөрлөөр уурлах нь хир зөв билээ гэж бодоод, жоохон өөрийн хирээр анализ хийх гэж үзэв.

Төрсөн сэтгэгдэлүүд

1) Батаар.мн дээр байгаа хувилбар нь хамаагүй ньютрал тал руугаа санагдав.  Нөгөөх сайт нь нэг сайтаасаа хулгайлангуутаа, нэмээд баахан хувийн юм нэмээд оруулчихав уу??  Эсвэл, хүмүүсийн комментийг уншаад, батаар.мн нь засварлачихав уу?

2) Хамгийн сүүлчийн өгүүлбэр, хамгийн эхний өгүүлбэр хоёрыг харахаар, албаар ньюансаа жоохон *хэцүү* тал руу нь оруулж бичих бичлэгийн хэлбэр авсан байх магадлал??

Бэлгийн цөөнхийг ялгаварлан гадуурхах үзэл иргэдэд төдийгүй төр засгийн түвшинд байсаар байна. Тиймдээ ч бэлгийн цөөнх нээлттэй бус хаалттай нийгэмд оршин тогтносоор. Нэгэнт нийгэм тэднийг хүлээн зөвшөөрөхгүй, тэднийг ялгаварлан гадуурхдаг учир тэд цугладаг нэгэн газрыг бий болгожээ...

Юутай ч гомо, лесбичүүдийн цуглаж, үзэл бодлоо хуваалцдаг газар байна. Тэд өөрсдийн тэр л ертөнцөд чөлөөтэй амьдарч байна.

Зөвхөн энэ талаас нь харахад, мань сэтгүүлч дээрх 2 санаагаа илэрхийлэхийн тулд *ЦЕГ-аас хүртэл хаалгачихдаг.  Өөрөөр хэлбэл, төр засгийн төвшинд ялгаварлан гадуурхаж байна шүү дээ* гэсэн маягийн ХЭТРҮҮЛЭГ хэрэглэчихэв үү??  

Хэрвээ тийм бол хэлэх гэсэн *мессэж* нь бол байж болохоор ч, аргачлал (нэн ялангуяа худлаа зүйл оруулдаг гэх мэт) нь сэтгүүлчийн хувьд байж болохооргүй л санагдав. 

3) Сурвалжлага дээрээ тавьсан зурагнууд нь, тэр ярилцлага авч байсан үеэс нилээд хойно, өөр үед авсан зурагнууд байв.   Бодвол, сэтгүүл дээр тавихынхаа өмнө дахиж Ханзогийн хавиар эргэлдэж зураг авсан болов уу гэж санагдав.  

4)  Хардлага.  Энэ сэтгүүлч, өөр, тэр өмнө нь 2-3 сард хийж байсан ярилцлагыг бусдаас олж авчихаад, өөрөө хийсэн мэт болгоод, нэмэлт *тандалт* хийж байгаад, өөрийн юм шиг болгоод биччихсэн байх магадлал.


Ямар ч байлаа гэсэн, Ханзод ирдэг ангийнхан энэ нийтлэл дээр маш эмзэгээр тусгаж авч байгаа харагдав.  Мэдээж шүү дээ, хамгийн их нууцалж байдаг зүйлийг нь ил гаргачихсан болохоор, тэгээд дээрээс нь сүнстэй байшинд ороод ирсэн юм шиг *бие мие нь арзайгаад* байхаар...

Миний хувьд ч гэсэн, 2 сард өгч байсан тэр мессеж, ор тас алга болсонд үнэхээр харамсмаар санагдаж байв.   Энэ тал дээр манай олон нийтийн байгууллагууд бас ажиллах болов уу гэж бодож байгаа.

Мессежийг зөв хүргэх гэдэг маш чухал эд болохоор.  Буруу мессеж өгөхөөр бол огт мессеж өгөхгүй байх нь дээр шүү дээ.

Гээд нэг серьёзны юм тавьчихья.




Saturday, December 21, 2013

Drag Me

Зиаг зиаг, нөгөө л сээгсээ хийгээгүй гэдэгээрээ л эхлэхээс :D

Сээгэс хийх хүн олдохгүй болохоор сүүлийн үед бүр байгаад, хувирч эмэгтэй хувцас энэ тэр өмсдөг болоод байгаашд гээд худлаа яриад л уу, ккк.


Миссийн тэмцээн болж өнгөрсөн.
Даанч би орж чадаагүй.

Ажлын өдөр таарсан байгаад, дээрээс нь би томилолтоор хөдөө явж таарсан байгаад, үзэж ч чадаагүй...
Тэгээд амьхандаа бусдадаа дахин хүргэе, өөрөө бас үзчихье гэсэн сэдлээр 21нд хийе гээд уриалав аа...

Миний юм бичихдээ ойлгомжгүй бичдэгтэй ч холбоотой байх, гэхдээ л манайхан арай л дэндүү бүх юмыг хардаж, муугаар бодох юм аа гэж бодогдов...


Тэмцээн зохион байгуулсан хүмүүс маань бол дэмжсэн юм л даа.

Тэгсэн, хамгийн ихээр үзэх сонирхолтой байгаа болов уу гэж бодож байсан олон нийт маань тэнд боож үхэхнэ ээ...

*Нэртэй хүндтэй тэмцээнийг өөрийн баран дээр аваачиж даажигнах гэлээ*
*Миссийн тэмцээнийг шоу болгож доромжлох гэж байна*
*Ийм улаан цайндаа гарсан юмыг эсэргүүцээрэй* энэ тэр гээд, бөөн юм...


Ээ л дээ... гэж бодогдоно биз дээ?


Болдоггүй бороороо оролдоод сууж байсан нь хамаагүй дээр юм байна гээд, миссийн тэмцээний риплейгээ болиуллаашд...


Тэгээд яах вэ дээ.
Болохгүй юм бол гай л байна, ганцаараа миссийн тэмцээн зохиочихьё гээд үзчихсэн.

Өөрөө хөтлөөд, өөрөө оролцоод, өөрөө түрүүлж, өөрөө эцсийн байранд орон өөрөө шүүдэг тийм миссийн тэмцээн ккк.


Зураг арай цөөхөн авчихсан байна билээ, уг нь үндэсний хувцас, усны хувцас энэ тэр гээд бүх үзүүлбэрээ үзүүлсэн юм...


За тэгээд Мисс Хоролмаа (гэдэг нэр өгчихсөн байна билээ) a.k.a Поожгоо ажаа презентс :D




Halloweeneer.  Tom boojgootoi Poojgoo ajaa :D

Gantsaaraa miss :D
Swan dress made by trash vynil 


Hogiin uutan daashinz @swan dress

Marylin Monroe? kk

Poojgoo ajaa

Za ene ch yaahav, deer uyiin zurag :D


Нэг иймэрхүү, нэг тиймэрхүү





Monday, December 02, 2013

Дасан зохицтолоо...

Зиаг зиаг, ойрд юм бичээгүй юм байна, мэдээж ойрд сээгэс хийгээгүй юм чинь тэгэлгүй яахав дээ тэ?  Тэгээд сээгэс мээгэс хийхгүй байхаар бичих юм олдохгүй юм аа...
(энийг копи пеист хийлээ шүү, ккк)

Монголд ирэхээр л ингээд хатаад цангаад үхчих гээд байх юм, аргагүй л хуурайшилт ихтэй газар...

За за, доодохоо норгосон барьсан талаар бичих юм олдохгүй бол, хуурайшаад, хатуурхаад, хайхар загнаад, баахан хувьсгал ярьчих уу?
ккк


Ханзогийнхоо тухай л юм бичье дээ тэ??

Монголд байж байгаад Камбуж явсан Ди Жей залуугийн фейс бүк саяхан харав аа.
Эдийн засаг гэсэн утгаараа Лийст Девелопд Каунтри буюу, дэлхийн хамгийн ядуу 50-60 улсад багтдаг (Монгол улс энд багтдаггүй) Кампуч улсын гей клабын зураг байна аа!!!


Улс орны хөгжлийг зөвхөн эдийн засгаар нь хэмждэггүй гэдэгийн нэг ТОМ жишээ юм болов уу гэж бодогдов...  Эсрэгээрээ манай Ханзогийн дүр зураг...  Өнөөдөр гэхэд 10 хагас болж байхад орж ирсэн 2-хон зочинтой, 4 ажилтантай...
Мэдээж иймэрхүү байдлыг *танай менежмент чинь муу байна* гэж буруутгахад надад бол хэлэх үг олдохгүй л байх...

Гэхдээ л, Миссийн тэмцээнээс эхлээд ЛГБТ-тэй холбоотой бүх зүйлээ өөр газар очиж хийдэг гэх мэтээс эхлээд, Ханзог ажиллуулж буй хувь хүний хувьд гомдолтой санагдахаар зүйл бол их л харагддаг юм...  Тэр газруудад цагийн 5-600 мянган төгрөг төлж, сонин маягаар харагдан харагдан байж хийж байхаар, тэр мөнгөндөө нэгдүгээрт хөнгөлөлт эдлэн, шагналынхаа санд жоохон дэм хийгээд, түрүүлсэн хүмүүсийнхээ шагналыг ихэсгэнгээ, бас ганц байгаа ангийн газраа дэмжээд явахад болохгүй зүйлгүй мэт ч юм шиг...

Гээд ӨНГӨЦХӨНӨӨР харахаар, бие биендээ гомдоод л, буруутгаад л байх юм олон байгаа юм шиг...

Гэхдээ саяны хагассайн өдөр болсон үйл явдлаас жоохон юмыг өөрөөр бодож харлаа л даа...
Эцсийн дүгнэлтээр хэлэхэд *өнгөцхөн яаж харагдах, ямар үйлдэл хийх гэдэг нэг өөр зүйл.  Эцсийн утгаараа бие биендээ л дэмтэй байвал* гэсэн л үг л дээ...

Юу болсон бэ гэхээр, манай нэг хэдэн 10 жилийн найзууд над луу утасдаж байна.
Яг цэвэр утгаараа бол манай Ханзо барыг сүүлийн үед харьцангуй тайван, цагдаа магдаа орооцолдохгүй байлгахад маш ихээр тусалж байгаа найзууд маань байгаа юм.   Мэдээж Монголын нийгэмд энэ талаар нь нэмж дэлгэрүүлж яриад бол хэрэггүй байх л даа.

Стрейт залуучууд, тэгээд анх бол гомо энэ тэр гэдэгийг ойлгох байтугай, ойлгохыг ч хүсдэггүй байсан тийм л залуучууд.

Намайг анх сонсчихоод, яахаа мэдэхгүй, гайхшралын байдалтай хүлээж авсан тийм л хүмүүс.

Ямар сайндаа * Гамбууш, Нараа гэж сонссоноос, анх удаа гомо гэж байгаа хүн харлаа!!  Тэр нь ядаж байхдаа чи байхдаа яахав дээ!!!* гээд л.


Гэхдээ багын найзууд, дээрээс нь жинхэнэ Монгол эр хүмүүс болохоор найзыгаа ямар нэгэн байдлаар гадуурхах биш, харин ч дэмжиж явах талаар олон юм хийгээд яваа залуучууд байгаа юм л даа.


Тэд нар тэгээд л утасдаж байна.

*Нөгөө хэн, хэн хоёрын чинь төрсөн өдөр!!! Танай дээр яваад очлоо!  Чи байх юм байгаа биз дээ??*


Би яг тэр үеэр нь өөр ажилтай байж таарав.


Тэгээд л жоохон байж байсан чинь, Ханзогийнхон утасдаж байна.
*Нөгөө танай ангийнхан чинь хүмүүс дээр очиж агсан тавиад байна*


Би ч яахав, яаран байв явж очив...


Намайг очиход тэр агсан согтуу нь гайгүй болсон бололтой.
Гэхдээ, манайд байгаа хүмүүс дээр очоод л *Чи гомо юу?  Чи лезбиан уу?* гээд л асууж баахан яваад л, бас хүн амьтан болж өгвөл цохичих гээд л их маягласан сурагтай.


Ямар сайндаа над дээр ирсэнээ *Энэ дотор чиний дургүйг хүргэж байгаа амьтан байна уу?  Мань чинь цохичих уу?* гэх нэгэн байхад *Чи гомо юу?* гээд асуугаад явах манай найзын найз байв....

Би ч яахав *Би чамд цохиулмаар байгаа хүн байвал өөрөө зааж өгье*  *Мань чинь гомо шд, за тэгээд яахав хөгшөөн* гэх маягаар манжлан өнгөрүүлсэн шиг....


Тэгэхдээ бодож байлаа л даа....


Хүний доторх юмыг гэнэт өөрчлөх бол маш хэцүү...
Хэдий энэ найзууд маань намайг хүлээж авсан ч гэсэн, тэр нь гей хүмүүсийг бүгдийг нь хүлээн авсан гэсэн үг бол бас биш.  Эд нар ч гэсэн хүлээж авч, ойлгохын тулд өөрсдийн доторх асар олон хэвшсэн үзэл бодлоо АЛЖ байж хүлээж авч байгаа юм байна шүү дээ гэж...

Тэдний хувьд По ажааг гомо гэдэгээр нь хүлээн зөвшөөрөх бол нэг асуудал, зүгээр л гей хүмүүсийг нийтэд нь хүлээн авах гэдэг бол огт өөр асуудал байж магадгүй юм шүү гэж...

Нээрээ бодоод байсан чинь дээр нэг *гомо хүмүүс яаж сээгэс хийдэг юм?* гэж асууж байгаад надад загнуулж байсан юм байна лээ.  * Би чамайг авгайтайгаа яаж сээгэс хийдэг вэ, чинийх том уу жижиг үү?  авгай чинь тачаангуй юу үгүй юу? энэ тэр гээд шалгаагаад байдаггүй биз дээ?  Эсвэл надтай сээгэс хийж байж яаж сээгэс хийдэгийг нь үзэх гэсэн юм уу?* гэж ирээд, ккк....


Гэхдээ л ер нь хүнийг, тэр тусмаа нийгмийг нэг өдрийн дотор өөрчилнө гэж бол байхгүй.  Тэр хүмүүсийн хувьд, бүх зүйлийн талаар тухайн хүний дотор удаан хугацаанд шингэсэн үзэл бодол байгаа.

Тийм ч утгаараа, нэг бодлын хагассайн ирж агсан тавьсан нь, ямар нэгэн байдлаар энэ хүмүүстэй контакт үүсгэе гэсэн талаасаа болов уу.
Тэгэхгүй бол хэн л ямар дурандаа өөртөө гай удан удан тэгж агсан тавих билээ дээүүү

Ер нь л, хүний ийм том ертөнцийг ойрын хүмүүсээсээ л бага багаар л өөрчилнө үү гэхээс биш, гэнэт хорвоо өөрчлөгдөнө гэж байхгүй юм болов уу гэж....


За тэгээд, бичиж байгаа зүйлийнхээ эхний хэсэг лүү буцаж очиход...

Ханзог ашгийн төлөө байгууллага юм байна, хэрвээ хүмүүс ирэхгүй бол энэ чинь дампуурна шүү гэдэгийг үгээр биш, хүмүүсийн дотор нь суулгахад ч гэсэн...

...эсвэл, энэ баранд чинь орой эртхэн ирээд пиво оо уугаад суухад л тэр нь өөрөө дэмжлэг болно гэдэгийг ойлгуулахад ч гэсэн...

аль эсвэл, хэрвээ ямар нэгэн юм хийхдээ хамтраад ажиллаад, жоохон ч гэсэн орлого оруулбал тэр чинь өөрөө эргээд энэ барыг, дараад нь Монголдоо байгаа гей коммюнитигээ дэмжиж байгаа хэрэг гэдэгийг хүнд ойлгуулах гэдэг, дээр бичсэн стрейт хүмүүсийн гей хүмүүсийн талаарх ойлголтыг өөрчлөхтэй адилхан хэцүү зүйл юм байна гэж ойлгосон нэг өдөр байсан юм...
Тийм болохоор, нээх албатай ямбатай юм шиг гомдоллоод л, үглээд л байх нь дэмий болов уу гэж...


Хамгийн сүүлд нь зар тавихад  (уг нь сад тавихад гэж л бичмээр байна, гэхдээ сад тавих орчин алга даа, ккк)


1.  12 сарын 10нд болох миссийн тэмцээнд би орох гэж байгаа шүү!!!  Ирж балешиглаарай!  Төмөр замын нэг газарт болно гэсэн.
2.  Ханзо дээр 12 сард шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байгаа шүү!!!  Алдагдалаа нөхдөг ганц сар нь гэсэн... ангийнхан миссээ зохиохгүй байсан ч гэсэн, ямар нэгэн аргаар шархаа нөхөхгүй бол.....   Харин, *танайх бид нарт зориулсан газар биз дээ!  Яахаараа стрейт хүнд үйлчилдэг юм!?* гэсэн шүүмж бол сонсохгүй шүү.
Би ч гэсэн амьдрах гээд л ядаж яваа жирийн нэгэн ГОМО.












Friday, October 11, 2013

Зүүдний ертөнц...

Зиаг зиаг...

Ойрд сээгэс хийгээгүй, сонин сайхан багатай гээд л нөгөө ярьдаг юмаа ярьж л эхлэхээс дээ, ккк.


1.  Болоогүй учралын төгсгөл Прологи

Уг нь өчигдөр сээгэс хийх боломж гарсан юм л даа. 

Гэхдээ мань чинь аймаар эмзэг болохоороо, тэр боломжоо ашиглаж чадсангүй.

Яасан бэ гэсэн, Ханзо оров оо.

Текен дээр нэг хөөрхөн залуу сууж байна.
Миний дуртай байрын гэх юм уу даа.

Онигор жижигхэн нүдтэй, нэг тийм эршүүд бор царайтай, намхан, тэгээд хөөрхөн биетэй нэг тиим. (сүүлд сонсохноо барилга дээр ажилладаг, тэгээд тийм натуральны булчинлаг)

Үс нь унтаж байгаад боссон юм уу гэмээр өрвийчихсөн.

Хажууд очоод асуув *чи сая боссон юм уу? Үс чинь өрвийчихсэн байшд*

Нөгөөх чинь инээмсэглэснээ үгүй гэв.  За тэгээд яриа дуусна биз дээ, өөр юу ч ярихав??

Тэгсэн нөгөөх чинь чихэн дээр ирсэнээ *чи гомо юу?* гээд шивнэж байна.

Би ч тийм л гэлээ, ямар ийм улаан цайм гомо юм байж үгүй мүгүй гээд онгон цэцэгтээд байх биш?

Тэгсэн *Би чамд таалагдаж байна уу?* гэнэ.  Би ч яахав *Таалагдаагүй бол ирж үг өдөхгүй шүүдээ* гээд хэрүүл өдөв. 

Нөгөөх чинь тэгсэн *Чи ч надад таалагдах байна.  Би чамайг хүсч байна, хоёулаа гарья, хурдал* гэнэ ээ...

Би ч яахав, *чи байж бай л даа, би ядаж пиво оо ууж дуусгая* гээд жоохон хүлээлгэж байгаад гарав.

Зиаг тэгээд гардаг юм байгаа биз дээ.
Гараад л алхсан хажуугаар явж байгаа охидуудыг *муусайн гичийнүүд* энэ тэр гээд л бяцхан нахал зан гаргаж байна аа..  Тэгээд л буудал гэсэн, хойшоо Тасагийн овооны зүг зүглэхээр нь *энэ чинь зүгээр стрэйт залуу, тэгээд далим малим үүсгээд байгаа юм биш байгаадаа* гэж жоохон сэжиглээд, бас сэрэмжлээд, өөрийн мэддэг нэг буудал луу авч оров.

Оронгуутаа нөгөөх чинь давхар гаагаанаас өөр хувцасгүй болж үлдсэнээ намайг чинь таталж чангаагаад, хувцас урчих шахана.

Би ч яахав *чи чинь яасан ч яаруу хүүхэд вэ дээ* гэнгээ хувцсаа алгуур тайлав.

Ан, яагаад давхар гаагаа гэсэн бэ гэхээр, дотроо боксер бриф, дээрээс нь транкс өмсчихсөн байсан юм, нээх хөөрхөн  :D

Зиаг тэгээд ирсэн зорилго юу билээ, нөгөө ажилдаа орохоор шамдана биз дээ...
Уг нь ингэхдээ чимээгүйхэн, жоохон ичимхий маягтайгаар ажилдаа орсон бол асуудалгүй ажил явдалаа хийчих байсан юм.

Тэгсэн нэг л биш ээ..

Нөгөөх чинь яг л нөгөө порно кинон дээр гардаг шиг аяглаад эхэлдэг байгаа.  Юу юунд ч хүрээгүй байхад чанга чанга дуугараад л, дээр нэг гараад л, доор нэг гараад л, их л завгүй...  Би чинь угаасаа тийм завгүй сээгэсэнд дургүй юм чинь миний нөгөө гантгар... бишээ, гантгар гэхээр арай күүл сонсогдоод байна, болжмор маань яахав, 90 градус байснаа, 70 градус болж буув...(Угаасаа минийх үсрээд л 90 градус болдог юм, зарим хүмүүсийнх шиг тэнгэр лүү цойлж 135 градус энэ тэр өндийхгүй).

Тэгсэнээ нөгөөх чинь учиргүй үг үсгээр сээгсээ илэрхийлээд эхлэв...
*Чи намайг байхгүй болтол минь шаагаад өгөөч!! Хөөш!!!*  энэ тэр гээд...

Үргэлжилсэн үгийн зохиолд дургүйг хэлэх үү, тэр тусмаа садар самуун сурталчилсан үргэлжилсэн үгийн зохиолд дургүйг хэлэх үү, болжмор маань сэтгэл нь гонсойгоод бараг амь тавихна ээ...  ТАВИХ гэж тэр утгаараа биш шүү...

Зиаг тэгээд, би ч яахав *би сонсохгүй байна би сонсохгүй байна, болжмор минь чи хар, энэ ярихгүй л бол хөөрхөн л залуу байгааз дээ* гээд болжмор андаа аврах гээд хичээж байтал сүүлчийн ЦОХИЛТ...

*Би эрэгтэй хүнтэй унтаж үзээгүй.  Чи миний энэ ОНГОН ХОШНОГЫГ амталмааргүй байна уу!!??* гэж авсан...

Муу болжмор НОКАУТ болно биз дээ энэ чинь!??

Наадахаа чи тэр Дэлгэртээ л хэл гэдэг шиг юм болсон...
Юун онгон хошного амсах... 

Би чинь ер нь бол нөгөө залуу нь хөөрхөн, өөрийн сонирхол байх тусмаа сээгэсдээ муудаад, *энэ муу янханг яасан ч яахав* гэмээр, царай муутай ч юм уу, олон хүнтэй унтсан бололтой хөгшин баагии бол сээгэсдээ сайжраад байдаг нэг гаж донтой хүн л дээ...

Хөөрхөн залуугийн онгон хальсыг нь булаах энэ тэр бол миний хийдэг ажил биш байхгүй юу даа энэ чинь...

Мэргэжлийн банзал болсон хүнтэй л унтах сонирхолтой байдаг хүн болохоор...


За тэгээд хэллээ л дээ *ах нь өнөөдөр 2 удаа гар хангалга хийчихсэн (угаасаа Монголд унтаж хэвтэх хүн олдохгүй болохоор, баруун гартайгаа банзалдах нь их байгаа юм), бас жоохон согтуу байна, тэгээд дээрээс нь ОНГОН ХОШНОГЫГ БАЙХГҮЙ БОЛТОЛ НЬ ШААХ тиим хобби байхгүй болохоор, соории* гээд.

Тэгсэн ер нь бол геи гэдгээ мэддэг, гэхдээ хүнтэй унтаж учирч үзээгүй, тэгээд баахан порно үзсээр байгаад гомо сээгэс гэж тийм тайлбартай кино шиг нэг бүрчлэн үг хэлэнгээ догшин үзэлцдэг эд гэсэн ойлголттой болчихсон хүүхэд байсан юм шиг байна лээ, ккк

 За тэр ч яахав, өнгөрсөн, болоогүй явдал.


Хэдүүлээ өөр юм ярьцгаах уу??

Зүүдний тухай ч юм уу???


2. Зүүдний ертөнц

Сая энэ долоо хоногт ханиад хүрээд, 4 хоног халуунтай байв.
Уг нь нэг өдөр халуурч хөлрөөд л ханиад эдгэчихдэг дээ, энэ удаад тэгсэнгүй...
Сайндаа ч биш л дээ.

Ажил гээд, хөлөрсөн хөлсөө хатаж амжаагүй байхад нь гадаа гарч буцаж ханиадаа муутгаад...  

Бас тэгээд эртээр зүүдэндээ шалдан гадаа гарч явсан сурагтай байсан...
Манай экс экс экс нэг харсан би шалдан гадагшаа орц луу гарч байна гэнэ ээ.  Хойноос нь яваад очсон, унтаагаараа гараад явж байсан гэсэн, гадаа -5 градус. (өнөөдөр энэ градус гэдэг үгийг яасан их хэрэглэж байна аа).  Буцаагаад хөтөлж оруулаад орон дээр унтуулсан гэнэ лээ, би тэрийг нь санахгүй.  Гэхдээ хажууд хүн байгаагүй бол тэгээд гадаа хөлдөж үхэх байсан байлээ шд...

Тэгээд хар хүйтэнд шалдан нүцгэн гүйгээд байхаар чинь ханиад хүндрэхгүй яахав дээ тэ?  

Зиаг тэгээд халуурав оо халуурав...

Гэхдээ халуурахын нэг гоё юм байгаад байгаа юм.
Юу вэ гэхээр, аягүй сонирхолтой зүүд зүүдэлдэг.  Зүүднээсээ ганц нэгээс нь ярьж өгье.

2.1   Амьдралын эцэс гэдэг зүүд
Энэ энэ жил биш, нодлин ханиад хүрээд халуурч байсан үеийн зүүд л дээ.

Би амьдралын эцэст (үхсэнийхээ дараа) байх шиг байгаа юм.  
Тэгсэн тэнд нэг компютер шиг юм байна аа.  Сонголт хийдэг
Сонголт нь
1) Амьдралын хүрээнээс гарч нэг мөсөн алга болох
2) Дараагийн амьдралаа сонгох

Би бодож байна л даа.  *Мэдээж ийм утгагүй дуусдаггүй хүрднээс гарахыг л сонгож таарна.  Гэхдээ яахав, энэ 2 дахь сонголтон дотор нь юу юу байдагийг нь сонирхоод үзье.  Тайлбар майлбар байгаа байлгүй дээ гээд 2)-ыг нь дарав.

Орсон чинь 2 сонголт байна аа.
1) маш сайхан амьдрал
2) 1+1+1 амьдрал

Би ч сониуч зан хөдөлнө биз дээ.  2)-ыг нь дарвал тайлбар нь байгаа байх гээд дарчихсан чинь... Юуу болсон, нэг юм миний дотор орж ирээд, тэгээд би нэг юм луу татагдаж ороод, бага багаар хуучин амьдралын юмаа мартаад эхэлсэн, дээрээс бурхан ч юм уу нэг нь *энэ хүүхэд тоондоо их сайн болно* гэж сонсогдож байна...
Би ч *Өө пиздру, би уг нь дахиж амьдрая гэж бодоогүй юм сан* гэж бодогдоод л, *одоо ингээд алнаас толгойгоо цухуйлгах байх даа* гээд нүдээ нээсэн сэрчихсэн...

Гэхдээ энэ нэг юм орж ирж байгаа юм шиг юм болоход яг нойтон зүүд шиг, тавьсан юм шиг аймаар гоё мэдрэмж төрж билээ....

2.2  Аймшгийн порно Дисней

Энэ 3 өдрийн өмнөх зүүд.  Үнэн хүнд  

Би нэг хүүхэлдэйн кинон зүүд үзээд байгаа юм.  Би бол зүгээр ажиглагч нь.
Кино эхэлж байна аа.  
Нэг аймаар муухай садист тогооч ажлаа хийж байгаагаар.  Нэг муу загасыг амьдаар нь хуйхлаад, нөгөөх нь *ээжээ ааваа божье мой* гээд л орилоод л, тарчлаад л байна аа...
Мэдээж дисней юм чинь амьтан болгон хүний хэлээр ярьдаг.

Тэгээд л дараагийн кадр.  Киноны гол дүр илжиг гарч байна.
Илжиг нөгөө садист тогоочид баригдчихаж.
Айж байна гэнэ *яанаа, энэ намайг яаж тарчлаах бол* гээд.

Садист тогооч ч яаж тарчлаахаа шийдэж.
Илжгэнд хэлж байна.
*Би чиний гошного луу чинь гараа чихэх болно!* гээд.

Илжигч айж орилж байна гэнэ.
*Наадах чинь гар чихдэг газар биш ш дээ* гээд.

Гэхдээ муу илжиг яаж л чадав, фистдүүлээд шаадаг юм байгаа биз дээ??
Илжиг ч орилж байна... *Яааааа!!! ааа!!!! а!  а!  а!!* (өвдөлтөөс таашаал болон хувирах дуу)...

Илжиг бодож байна....* Энэ чинь таашаалтай юм байшд... энэ муу тэнэг хүмүүс, хүн сонирхохгүй байхад шал дэмий хээлтүүлгийн эм илжигнүүд авчирч байхаар зүгээр ингээд л миний таашаалыг хангадаг байхгүй...*

Дараагийн кадр.  Илжиг ганцаараа үлдчихэж.  Садист тогооч илжигнээс уйдаад яваад өгчихсөн бололтой.

Илжиг аймаар ганцаардаж байна гэнэ.  Нөгөө садист тогоочоо санаад шаналж байна гэнэ.  Гэхдээ мэдээж энэ чинь Диснейгийн хүүхэлдэйн кино.
Илжиг мэдээж адал явдал хийхээр аялана биз дээ.
Арманчик (тэгээд мазохист) илжиг маань, хайрт садист тогоочоо хайхаар аян замд гарч байна гэнэ ээ...

Яваад л байж, яваад л байж, тэгсэнээ нэг шуламтай дайралдаж байна.

Шуламд садист тогоочийнхоо тухай ярьсан, шулам аймаар улс төржүүлж байна аа, нөгөө яриаг нь.
*Энэ ертөнцөд, илжиг ч бай, хүн ч бай адилхан л боддог, ярьдаг байхад энэ муу хүмүүс яахаараа биднийг ингэж дээрэлхэж, биднийг ялгаварлан гадуурхдаг байна аа!! Би чиний тэмцлийг дэмжиж байна!!  Тэгш эрхийн төлөө!!* энэ тэр гээд....

Тэгээд, шулам илжгэнд нисдэг шүүр бэлэглэж байна гэнэ.
Нөгөөх нь баярлаад л нөгөөх дээрээ мордож аваад л нисээд байсан, шулам гэнэт хорон зан нь хөдлөөд, нөгөө шүүрэндээ дахиад хүрсэн, нөгөөх нь дээр нь сууж болохооргүй богинохон болчихож байна гэнэ...
Илжиг ч яахав, эхлээд дээр нь сууж болохгүй болохоор, жоохон яахаа мэдэхгүй байж байснаа гэнэт лаг арга бодож олов.  
Тийшдээ, богинохон шүүрнийхээ ишийг гошного луугаа шаачих юм бол нисч болох юм байна шд гээд...  

Учраа олсон армаанчик, бас мазохист илжиг маань, гошногондоо шүүр шаачихаад л цаашаа нисээд л байна нисээд л байна...

За тэгээд тэр явцдаа шүүрээ нисч чадахгүй болохоор нь хаяж бариад л, шүүр нь тэгсэн яс юман дээрээ илжигэнд дурласан шулам хувирсан байдал нь тэр байсан, тэгээд муудалцаад *эд зүйлээ эвдэрлээ гээд хаях чинь, хүн амьтдыг ялгаварлан гадуурхаж байгаатай адилхан, чи эд зүйлийг ялгаварлан гадуурхлаа гэсэн үг* гэж загнуулж байна энэ тэр гээд зөндөө л үйл явдал болоод байсан, сүүлийн хэсгийг нь мартчихаж...

Гэхдээ үнэн күүл хүүхэлдэйн кинон зүүд байсан, хэхэ.

2.3.  Параллел Ертөнцүүд гэдэг зүүд

Халуураад хэвтэж байсан сүүлчийн өдрийн зүүд.  Нөгөө өөрийгөө сэрчихсэн гэж бодоод, дахин дахин сэрээд байдаг зүүд байдаг даа?  Тэрний нэг хувилбар, гэхдээ зүүдлэнгээ аймаар лаг философи бодоод байсан болохоор оруулчихья.

Минии халуун арай буугаад. тэгээд нэг 37 орчим болвол ажилдаа явья гэж бодоод унтаж байсан юм...

За тэгээд *за ажилдаа явахгүй бол* гээд л сэрлээ л дээ.
Тэгсэн нэг л биш ээ.  Манай гэр хирнээ, байнга байдаг гэр биш байна аа.
Би яагаад ч юм, ээж болон бусад хүмүүстэй хамт амьдардаг болчиж.  Ор маань бол хэвээрээ хэрнээ, нөгөө талд ээж, тэгээд ээжийн нөхөр (гэхдээ миний ертөнцийн ээжийн нөхрөөс өөр хүн) энэ тэр цонх угаагаад зогсож байна.
Тэгсэнээ над луу харсанаа *По чи наад биеэ бодож бай.  Ажилдаа явах гэж яарах юу байдаг юм* гээд л үглэж байна аа.   

Би бол яалт ч үгүй сэрчихсэн байдаг...  Тэгээд л бодож байна гэнэ.
*Би чинь өөрийнхөөсөө өөр, параллел ертөнцөд сэрчихсэн юм шиг байна шд... яавал буцаж өөрийнхөө ертөнцөд очих уу* гээд.

Тэгсэнээ *ан, унтаад буцаад сэрвэл буцаад өөрийнхөө ертөнцөд очих юм байна* гээд унтав.  Унтаж байгаад дахиад сэрсэн, дахиад 3 дагч параллел ертөнцөд оччохож байна гээд, зөндөө олон параллел ертөнцөө үзэж байна гэнэ.

Тэр дотроо бодож байна гэнэ л дээ.. *энэ зүүд л байх ёстой, тэрнээс тийм панаалны юм гэж юу байдаг юм.  Хэрвээ энэ зүүд бол, энэн дотор ямар нэгэн логикоор ойлгогдохооргүй зүйл байх л ёстой...* гээд.
Тэгээд яаж ч тийм юм хайсан бүх ертөнц нь тийм юм байхгүй, бүгд л асар төгс бодит ертөнц байгаад байдаг.

Тэгээд буцаад унтсан, гар утас маань (би гар утсаа бариад унтсан байсан юм) чичрээд утас дугарч байна.  Утас чичирч байгаа тэр мэдрэмж нь бол яг бодитой.

Тэгээд л *за энэ компаниас утасдаж байгаа байж таараа.  Энэ бүхэн зүүд байсан бол, сэрээд өөрийн утсаа харахад жинхэнэ ертөнцийн маань утас ч гэсэн дуугарсан байх естой* гээд сэрсэн...

Өөрийнхөө ертөнцөд сэрж байна. Утсаа харсан, огт дуугараагүй....
Эхлээд өөрийгөө жинхэнээсээ сэрсэн эсэхдээ жоохон эргэлзэв.
Дотроо *тэр дуугарсан утас тэгвэл нөгөө олон параллел ертөнцийн аль нэгт нь байсан юм байхдаа* гэж бодоод, нээрээ ч баахан параллел ертөнцөөрөө аялаад ирсэн юм шиг сонин санагдав....


Халуурах ч бас муугүй шүү тэ?   Хэт халуурсанаас болоод тархинаас нэг төрлийн хар тамхи ялгараад, хүн хий юм харж, сонин сонин юм зүүдэлдэг юм шиг байгаа юм.

Сонирхолтой шүү.


За тэгээд, арманчиг, мазохист илжигнүүдийнхээ хүний (илжигний?) эрх, тэгш байдлын төлөө тэмцэцгээе!!!


Нээрээ манай Босоо Боов (Особу-ийн Монголчилсон нэр) буюу Наранцэцэг (малигар шар гэсэн үг) маань Монголд ирчихсэн байлээ.

Эртээр хамт баахан алцганасан.

Гандан Буурахгүй Босоо Боовдоо хайртай шүү (аль аль утгаар нь)





 

Saturday, September 28, 2013

Gomo Naraa & tolerance

Зиаг зиаг

Монголд маань бахархлын долоо хоног болоод дуусав.
Өчигдөр хуучин Мр.Бюти буюу энэ жил болохоор Монголиан Бэст Драг Шоугаар өндөрлөөд.

Гоё болж байна лээ.

Охидууд маань ч цоглог, ирсэн хүмүүс маань ч гоё өнгөрсөн.

Зааг тэр гоё болсон юмны тухай бичих ч яах вэ.

Бахархлын долоо хоногт байсан хамгийн онцгой (миний хувьд) зочин нь гомо Нараа байсан болов уу гэж бодогдсон.

Тэр хүнд юу бодогдож байсан бол гэдэг их сонирхолтой санагдсан ч, би юм ярьсангүй л дээ... яаж, юуны тухай ярихаа мэдэхгүй болохоор.

Гэхдээ, насан туршдаа гомо гэж ад үзэгдэж явсан хүн, насны эцэстээ хөөрхөн хөөрхөн транс охидууд, өөрийн дураараа ил гарч ирээд явж байгааг харахад, нэг талаас баярлах, нөгөө талаас атаархах, гомдох сэтгэгдэл их төрж байсан болов уу... Их л ээдрээтэй сэтгэгдэлтэй байсан байх гэж бодож байна.

Өчигдөр тэр нь илэрсэн үү , сэтгэл нь хөөрсөндөө юу, аль эрт, тэмцээн эхлэхээс өмнө согтчихсон, тэгээд үйл ажиллагаанд садаа болсон гэсэн үндэслэлээр хөөгдөж гарахыг нь хараад нилээд өрөвдөв.

Гомо Нараа, манин Буяа, Гамбууш гээд аль эртний хэд хэдэн ил тод хүмүүс байсансан.
Олон нийтэд ад үзэгдээд л явж байдаг...
Тэднээс, Гамбууш бол хүмүүсийг өөртөө татаад, өөрийгөө ойлгуулж чадсан бол, гомо Нараа, өөрийнхөө зан аашаас болоод бусдад өөрийгөө ойлгуулж чадахгүй яваад байгаа мэт...

Эцсийн эцэст, манай Монголчууд юманд их хүлээцтэй, хэрвээ тэр хүн нь дажгүй хүн бол тэр хүн нь гомо байна уу үгүй юу нэг их ач холбогдол өгдөггүй юм шиг санагдаад байгаашд.

Гэхдээ өчигдөр гомо Нарааг хөөгөөд гаргасанд бол би хувь хүнийхээ хувьд жоохон сэтгэл дундуур л байв.

Өөрсдөө бусдад *биднийг хүн гэдэг утгаар нь хараачээ* гэж хэлж байгаа хирнээ, хамгийн олон жил ад үзэгдэж ирсэн нэг ёсны золиос гэж хэлж болохоор нэгнийгээ жоохон уучихсан байсных нь төлөө дамжлаад гаргаж хаях хэрэггүй л байсан мэт...

Тэр хүн согтуу, агсан тавьлаа гээд уг нь шалихгүй шүү дээ, тэгээд зүгээр харсан ч хараагүй мэт орхичихад болох байсан юм биш үү гэж...

Юманд тэвчээртэй, толерент байдлаар харж хандаж сурах хэрэгтэй юм болов уу даа гэж нэг бодогдов...


За тэр ч яахав.


Цаана чинь Японд *Том боовтой сурагтай* гэдэг нэртэй гоё парти болоод байна гэнэ!!!

Ийм парти хийгээд, тэгээд шүүгчээр нь ажиллаж олон боожгооноос хамгийн онцгойг нй шалгаруулаад, тэгээд том боовтойгоос нь амтлаад амсаад явчих юмсан гэж нэг бодогдов ккк.
Мань чинь өнө удаан сээгэс мээгэс хийгээгүй байгааг ч хэлэх үү, юм хум бадайраад сонин болоод байлээ, ккк.

Манайхан гэхдээ ичимхий болохоороо ийм юманд ирэхгүй байх тэ????

Юу ч болсон партины зарлалын зургийг оруулчихья





шүүгчид, том боовтой эсэхийг шалгаруулж буй байдал.





Зарлал нь









Нодлингийн мисс нь... бишээ том боожгойтойн аврага нь гэнэ






Friday, September 27, 2013

Wednesday, September 25, 2013

Pride Week Mongolia

Зиаг зиаг, Монголд чинь бахархлын долоо хоног болоод сүйд цаана чинь!!

Чингис зочид буудалд, хамаг нөгөө НҮБ мүүб, хүний эрхийн байгууллагууд майгууллагууд, элчин сайдын яамнууд энээ тэрээ бүгд оролцоод, бүтэн долоо хоног хөл толгойгоо алдацгаах юм гэнэ.






Би ч яахав, улаан донтой гоомоо юм чинь бас давхиад очно биз дээ?
Үзэсгэлэнгийн нээлт энэ тэрэн дээр нь үг хэлж бариад хэнхэгтэж өгдөг юм байгаа биз дээ?

Би чинь уг нь нэг их *намайг гомо болохоор нь ингэж дээрэлхээд байна*, *би хүнтэй гэрлэмээр байна* энэ тэр гэж яриад яваад байдаггүй талдаа, зүгээр л даруухан сээгсээ хийчихээд явж байдаг хүн л дээ. 
Яахав, гол үзэл бодол маань, хүнийг ямар төрсөнөөс нь болж өөрөөр авч үзэх чинь дэмий юм биш үү? Хүн болгон өөрийнхөөрөө байхад илүү дутуу юм солиороод байдаггүй тийм л нийгэм байвал амар ш дээ тэ?  гэсэн үзэл бодолтой талдаа.  

Гэхдээ тэгээд Монголд ирсэн чинь, яг гоомоо болохоороо өөр дээрээ бол айхтар том асуудал бол байхгүй л байна, хамгийн том асуудал нь сээгсийн дутагдалд ороод хатаад борц болчих гээд байгаа гэдэг л байгаа юм. 

Гэхдээ, зөвхөн гомо энэ тэр гэхгүй манай Монголын нийгмийг харах байдал нь нэг тийм жалгархуу, хэн нэгнийгээ хот хөдөөнийх, гадаад дотоод, баян ядуу, гомо хужаа энэ тэр гээд тэгж хэсэг бүлэг болгож хараад байдаг байдал нь хувь хүнийхээ хувьд нээг их таалагдахгүй байгаа юм. 
За бүр гомо нар нь хүртэл эргээд стрэйт хүмүүсээ жоохон бөөрөлхийх гэсэн байдалтай байдаг ч юм уу (Ханзод стрэйт хүмүүс оруулдагаа больё гэдэг ч юм уу тэ?...  Яахав айдастай байгаа болохоор тэгж байгааг нь бол ойлгож байна л даа, гэхдээ хэн нэгнийгээ шулуун гээд бас ялгаварлаад байвал хэцүү ш д), нэг тиймэрхүү байдал ажиглагдаад байгаа болохоор, бага багаар ч гэсэн нийгмээ илүү чөлөөтэй болоход хувь нэмэр оруулах боломж байгаа юм бол,  түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гээд ихэнх хүмүүс жоохон байдлыг холоос ажиглаж байгаа бол, тэрэн дээр нь чадах юмаараа нэмэр болбол гэж бодлоо л доо.

Ямар гомо гэж баригдана гэж айх биш (би ч ер нь бол нэг их зарлах ч үгүй, нуух ч үгүй яваад байгаа юм.   Нүүр лүү тулж байгаад асуувал тиймээ тийм гэж хэлээд), хамгийн эрсдэл багатай хэсгийн нэг юм болов уу гээд...

Ер нь бол бахархалын долоо хоногийн байдлыг ажиглаад байхад, хэдэн төрийн бус байгууллагууд маань болон бусад дэмжиж байгаа байгууллагууд илүү идэвхтэй оролцоод, яг ангийнхан маань болохоор нэг их идэвхтэй оролцохгүй байгаа харагдаад байгаа юм,

За тэр ч яахав, миний хувьд бол хурдан хөөрхөн хөөрхөн шинэ шинэ залуучууд гарч ирээд, сээгэс мээгэс хийх боломж нь ихэсвэл л баярлах байна.


За үг холдож үхэр холдлоо.

Бахархлын долоо хоног гэсэн утгаар нь *хэрвээ хэн нэгэн чамайг гоомоо юм биш үү?* гэж асуухад яаж хариулах нь хамгийн зүгээр талаар, оддын хэлж байсануудаас ишлэл аваад танилцуулчих уу? ккк



Ер нь хараад байхад *чи муу гомо юм биш үү?* гэсэн асуултанд хүмүүс хариу өгөхдөө хэд хэдэн төрлөөр хариу хэлээд байх шиг байгаа юм.

1)  Зүгээр тоглоом шоглоом болгоод өнгөрөх
2)  Огт үгүй гэсэн хариултыг шууд өгөх
3)  Үгүй гэж хэлэнгээ, нөхөрсөгөөр тайлбарлах
4)  Хэрүүл өдөж өөдөөс нь үг хаях

За эхнийх нь тоглоом шоглоом болгоод өнгөрөх жишээ:

Робин Виллямс (инээдмийн киноны жүжигчин):



2006 онд Гоү сэтгүүлийн хариултанд:
*Би юу?  Геи биш ш дээ?  Тэр ч байтугай, АЛ-ны аймар том фэн байхгүй юу.  Бүр аланд донтчихсон гэж хэлэхэд ч болно.  Төрөх цагтаа хүртэл тэндээс гарч ирсэн гээд л бодчих*

2011 онд Айриш Индепендент сэтгүүлд:

*Манай нохой геи байхгүй юу?  Цаадах чинь тэгээд партнертойгоо *хоюулаа муур үрчилж авья* гэж яриж байгаа юм гэсэн.  Маниус лаг орчин үеийнх байгаа биз дээ?*

Арнолд Шварцнегер:

2012 онд *60 минут* гэдэг нэвтрүүлгийн үеэр:
*Намайг яагаад ч юм геи гэж бодоод байдаг юм шиг байгаа юм.  Тэр ч байтугай манай ээж хүртэл намайг 10 хэдтэй байхад эмнэлэгт дагуулж очоод *туслаарай!  Манай хүү нэг л биш ээ!?  Өрөөндөө охидуудын зураг биш, шалдан нүцгэн залуучуудын (бодибилдинг) зураг хадаад байна!* гэж байсан гээд л бодчих*

Шууд үгүйсгэх хэлбэр

Хю Жексон (Австралийн жүжигчин)


2012 онд зурагтаар эхнэртэйгээ гарах үеэр нь геи болох эсэхийг асуух үед:
*Хүн ер нь геи байна уу, биш байна уу хэнд хамаатай асуудал вэ?  Хамгийн гол нь гэхдээ эхнэрийн минь өмнө надаас ийм асуулт асууж байгаа чинь таалагдахгү; байна*

Геири Цао (Тайван, дуучин)

Алтан цом, шилдэг дуучины шагнал авах үедээ, 2008 онд
* Би геи биш!!!*

Нэмэлт болгож *геи хүнийг доромжилсон байна!  Хүний эрхэнд халдаж байна* хэмээн тавьсан асуултанд 
* Би геи хүнийг доош нь хардаггүй.  Доромжилдог ч үгүй.  Зүгээр л найз охинтой, үнэнгээсээ геи биш юм чинь би яах юм бэ?  Тийм ч болохоор *Би геи биш* гэж хэлсэндээ уучлалт гуйх шаардлага байхгүй,  Яагаад гэвэл, геи байсан ч биш ч байсан гэсэн энэ чинь өөрөө асуудал биш шүү дээ*


Эрни & Бэрт (Сесами Стрийтийн 2 хүүхэлдэй)


2011 онд *Ижил хүйстэнг нийгэмд илүү хүлээн зөвшөөрдөг болгохын тулд Арни, Баад 2-ыг хооронд нь гэрлүүлэх хэрэгтэй* гэсэний хариуд:

*Хүүхэлдэйн бэлгийн баримжаа энэ тэр гэсэн юм юу байдаг юм!!!*

Ерөнхийд нь үгүйсгэнгээ тайлбар тавих хэлбэр

Келли Кларксон (Америк дуучин)


2013 онд Космополитан сэтгүүлд лезбиан болох эсэхийг асуухад:
*Нээлттэйгээр хүнтэй хайр дурлалын асуудалд орж байгаагүй болохоор тэгж бодсон юм байхдаа?  Гэхдээ найз охин/ залуутай болдоггүй болохоор нь ижил хүйстэн гэж бодно гэдэг, ижил хүйстэн хүмүүсийг доромжилсон асуудал юм биш үү?  Эсрэгээрээ, намайг лезбиан болов уу гэж бодсон нь бол миний хувьд огт доромжлол биш.  Намайг хааяа хөөрхөн хүүхнүүд эргүүлдэг юм.  Тэгэхэд нь би *би лезбиан байсан ч болоосой* гэж бодох үе хүртэл байдаг гээч?*


Хариу хэрүүл барьдаг хэлбэр
Жорж Клюни (Америк жүжигчин)


2011 онд Да Адвокетс сэтгүүлд асуугдсан үедээ:
*Хахаха, инээдтэй юм.  Гэхдээ би *би тийм биш* гээд шуугиан тарихгүй л дээ.  Геи найзуудыгаа доромжилсон юм шиг юм болох болохоор*

*Геи байх нь муу зүйл юм шиг сэтгэгдэл төрүүлмээргүй байна.  Хүний хувийн амьдрал бол хувийн л амьдрал шүү дээ.  Аз жаргалтай байгаа л гэж хэлье*

*Жорж Клуни геи гэж хэлэх хүн байлаа гээд, тэрнээс нь болж хэн нэгэн хүнд гай болохгүй шүү дээ.  Тэгэхээр, хэлэх хүн байвал хэлж л байг*

Хамгийн сүүлд нь Кийну Рийвс-ийн хэлсэн үг.


*Намайг тийм ийм гэсэн цуурхалыг няцаах бол амархан асуудал.  Гэхдээ би тэгэх юм бол, би өөрийгөө геи ч юм уу, бисекс гэж бодогдохгүй юмсан гэж байгаа юм болно биз дээ?  Тэр чинь өөрөө нэг төрлийн ялгаварлан гадуурхах сэтгэлгээний илэрхийлэл болох болов уу. 

*Геи гэж бодоод байхдаа яадаг юм!  Бисекс гэж бодно гэдэг, доромжилчихсон юм биш үү?* гэж бодох нь өөрөө муухай ялгаварлан гадуурхах үзэл болохоор.  Бэлгийн чиг баримжаа нь ямар ч байсан хамаагүй, би бол би л шүү дээ.  Намайг жүжигчин гэдгээр нь үнэлэх нь бэлгийн чиг баримжаатай огт хамаагүй зүйл.   Тийм болохоор, миний хариулах хариулт бол ойлгомжтой.  *Наад асуудалд чинь би коммэнт хэлэх албагүй*


За нэг иймэрхүү.

За хэдүүлээ тэгээд манай Монголын алдартай хүмүүсээс хэн нь гомо юм бол? гэдэг яриа луу хадуурч орох уу?

ккккк

Saturday, September 07, 2013

的摩擦 Democrazy

Демокрези гээд бичсэн чинь миний компютер шууд хятад болгоод орчуулчихаж байна, ккк

За тэр ч яахав.

Өнөөдөр уг нь төлөвлөгөөгөөр бол Амстердамд Пинк Флойдын тоглолт үзээд, дараад нь кофе шопт марихуантай кекс идээд сууж байх ёстой байсан юм.

Мэдээж бас гомо сауна, гомо бар гээд зөндөө олон юм төлөвлөчихсөн байсан...

Ядуу буурай улсын иргэн байх хэцүү юм өө.

Мөнгөтэйгээ, ажилтайгаа баталгаажуулаад, онгоц, буудлынхаа мөнгийг нь төлчихсөн гээд байхад, Францын элчин сайдын яам нь *таны төлөвлөгөө итгэл үнэмшилгүй байна* гэсэн шалтгаар виза өгсөнгүй... Дэндүү цөөхөн хоногоор, дэндүү *тансаг* шалтгаанаар явж байна, танай иргэд хэзээ ийм болчихсон юм, битгий шаагаад бай л гэсэн бололтой...

Ингээд зүв зүгээр сууж байгаад 2 хүний онгоцны билет (буцааж авч болдоггүй билет байсан юм), буудлын мөнгө гээд 3500 орчим дойлуураар шатчихлаа.  Одоо дойлуур 1700 болчихсон болохоор 5 сая гаруй төгрөг...

Ядуу намайг яах гэж ингэж дээрэлхэж байгаа юм бэ тэ?

За тэр ч яахав...

Ингээд, төлөвлөгөө нурсан би ч яахав, Монголдоо сээгэсгүйгээр шоудахгүй одоо яахав??

Өчигдөр болсон Демокрэизи буюу Крэизи фор Демокраси гэдэг карнивалд очив.

Нэг тийм тайван хирнээ нухацтай, тийм хөөрхөн карнивал болсон.  Хонхны дуу санаанд орж байна лээ.

Орой нь афтерпарти нь Ханзод болов.

Тэргэнцэртэй хүмүүс, ардчилалд хайртай стрейт хөөрхөн хөөрхөн залуучууд, мэдээж дээрээс нь ангийнхан гээд, минии хүсэн хүлээдэг клаиент микс болсон байв.

Ямар ч байсан Монголд энэ нэг баарыг нээсэн маань тодорхой хэмжээний нийгмийн өөрчлөлт, нөлөөлөл үзүүлж л байгаа юм байна гэж жоохон өөрөөрөө онгирох сэтгэгдэл төрж билээ  ккк

Дараагийн долоо хоногт бас нэг парти болоод, ЛГБТ-ийн долоо хоногт зориулсан хандив цуглуулах партинууд өндөрлөнө.

Тэгээд сээгэс хийгээгүй болохоор бичих юм олдохгүй юм аа, ккк

Нэг тиймэрхүү, нэг иймэрхүү.






Saturday, August 31, 2013

Ажил, алба, сээгэс, бас бус (Бээжин, Токио, Сөүлийн тэмдэглэл)

Зиаг зиаг, ойрд юм ч бичсэнгүй, нэг сонин сайхнаасаа бичье дээ.

Бодоод байсан чинь, би чинь сээгэс хийхээрээ л блогоо шинэчилдэг байсан юм байлээшд тэ?
Тэгэхээр, Монгол хариад цэвэршчихээр чинь бичих юм олдохгүй байх нь аргагүй л юм.

Хүмүүс болохоор *өөрийн гэсэн гомо бартай юм байж, яасан олхиогүй, унхиагуй юм, нэг юм чихдэж авдаг байгаадаа!?* гээд л загнаад байх юм байна лээ, гэхдээ тийм амархан юм гэж юу байх вэ дээ...

Бартай байхаар, УБ-ын гомо, лесби болон бусад төрлийн хүмүүстэй ихээр танилцдаг нь бол үнэн л дээ.

Гэхдээ *энэ олон замын чинь алингээр нь явах вэ таминь ээ* гэдэг шиг, сонгоход хэцүү тал байгаад байгаа юм... гээд л лаг бусдыг голж шилэх эрхтэй ч юм шиг яриж нэг үзэв  (-Д-)

Яг яс юман дээрээ олны танил болчхоор чинь, нөгөө бусад хүмүүс нь  "а, нөгөө алдарт завхай, 1000 боовны эзэн По чинь энэ шд... Энэнтэй явалдчихвал "1001 дэх шөнийн үлгэр" энэ тэр гээд шал дэмий муу нэрний эзэн болчихно. Тэгээд дээрээс нь блог дээрээс нь ажиглаад байхад их ам султай эд байх шиг байна лээ... Больё больё* гээд ойртож ирэхгүй юм байшд.

 *Монголд боов олдохгуй байна, талхаа л хэмлэхээс* гээд үглээд сууж байсан *Чамайг барны эзэн болохоор чинь жоохон эмээгээд байдаг юм биш уу?* гэсэн алтан зөвлөгөө хэлж байгаа хүмүүс хэд хэд байна билээ..

*Эмээх?   Эмээ?  Садар эмээ? Хогширчоод шар сэмжилсэн? * гээд дэмийрээд эхлэсэн...

За тэр солиорох ч яахав.

Иймэрхүү *Их Говийн Дархан Цаазат Газар* (хэн ч халддаггуй дархан цаазтай, тэгээд хатаж хагсарсан) болон хувирсан По ажаа сая нэгдэхээс урд зугийн нутгуудаар *ажлаар* явж байгаа нэртэй аадар бороо садруулж байгаад ирлээ.

Гэхдээ миний хөгширсөнийх уу, эсвэл хагсарч хатсаных уу, духан дээр юм гарсаных уу, эсвэл орxин үеийн Бөөжин, Токио, Сөүлийн хар юмнууд тийм аштайхан дамшигнууд болчихсон юм уу, хүн болгон хөөрхөн харагдаад болохгүй байна лээ цаана чинь.

Эхлээд Бөөжин.

Уг нь 2:30-д буугаад, 4:00-оос хуралдаад, 7-оос хоол идээд, 9:00 цагаас хойш жаал үүлэн бороо мороодох цаг гарах нь гээд баярлаад байсан, хамаг ажил явдал дууссан нь оройн 11:00 цаг.  Бээжингийн саунанууд, Венециа-гаас бусад нь хачин хол байрлалтай, Вэнэциа нь болохоор 12 гээд хаачихдаг гээд, энэ удаагийн бороо шорооны ажлаа хойшлуулав.



Архи ууж сэтгэлээ сэргээнэ ээ гээд, Сангли-тунд байдаг Кай гэдэг бар орж узэв.  Энэ ёстой хөөрхөн бар байна лээ! Хажууд ни Jack'd гээд бас том бартай.

Alfa, Destination энэ тэрд ордог хүмүүс нэг тийм худлаа ганган, жоохон ярвагардуу, сэтгэл татам бус байдаг бол энэ бар, нэг тийм хөөрхөн дундаж, эршүүд маягтай хүүхдүүд их байдаг юм шиг санагдсан. Хамгийн гол нь нэг дэх өдөр гэхэд пиг хүнтэй! (alfa-д дан шулуун 2-3 хан баачка байлээ) 

Суудал олдохооргуй гээд л бод.  Тэгээд хамгийн гол нь хямдхан!
Караокэ баранд пиво 1 ш нь 40 юань (10000 төг), alfa-д болохоор 25 юань (6600 төг?) байхад эднийх 15 юань (3750 тог) юм байна лээ.  Гэхдээ хажуу бар нь 10 юань (2500 төг) гэж байсан болохоор, ойр хавийнхаа шулуун барнаас бол үнэтэй.  Гэхдээ ингээд бодохоор, манай Ханзо чинь бас арай л хямдхан юм байлээ шд.  1 том пиво (эднийх зөвхөн 0.33) нь 3,500-аас эхлэдэг гэхээр.

Зиаг тэгээд, харахын зая байхаас хазахын зая байх байх биш хэмээн жаал пиво шимэнхэн сууж, тэр хавийн барнуудыг харж байгаад 2 өнгөрөөгөөд буудалдаа очиж хонов.
Буусан буудал - Westin Hotel.  1800 юань буюу бараг 300 доллар.  Ашгийг гаргаж чадсангуй, хүн амьтан дагуулж харьж энэ тэр чадаагүй.  Надад ер нь тансаг буудлууд зохидоггүй юм шиг байгаа юм.  Тансаг буудалд буухаараа, нэг бол бүр огт хонож амжихгүй, хоносон ч цөөхөн цаг, тэгээд хамгийн гол нь залуу малуу уургалагддаггүй.  Хонох газар байхгүй энэ тэр үед болохоор уургалагдаад байдаг энэ тэр...

Маргааш өглөө нь босоод, 2 уулзалт хийчихээд онгоцны буудал руу марш.

Токио

Онгоц хойшлогдон барин байсаар, Токиод шөнийн 12 цагт буув.
Буудал руугаа явсаар байтал шөнийн нэг цаг.

Токиод буусан буудал маань Шангри-ла.  Хоногийн бас 300 орчим дойлуур.
Уг нь цонхоороо Токио хот аймаар гоё харагддаг, 33 давхарт өрөөнд буув...


Энийг харж байгаад зад сээгэс хийвэл бас гоё байхгүй юу тэ?

Гэхдээ, миний нөгөө сонин хувь заяа байгаа болохоор, энэ удаад ч гэсэн нэг их буудлаа ашиглаж чадахгүй болов уу гэж бодсон... таарч байна лээ шүү??  Эцсийн дүндээ, буудалдаа ирж унтсан цаг нь 2 өдрийг нийлүүлээд 6 цаг...  Ер нь бол хоногийн 300 долларын үнэтэй багаж хадгалах өрөө болгочихсон...

Зиаг тэгээд ирсэн хүн юу хийхэв дээ.  Ямар шууд унтаад өгөлтэй биш тэ?
Гараад туучихсан.

2-р хорооллоороо орон, байнга ордог байсан 4 бараар ороод, тэгээд 24 ахынхаар оров.
Гэхдээ яаруу тэвдүү хүн чинь нэг тийм чичрээ байдалтай болчихдон, чичирсэн баачкагаас хүмүүс үргэдэг нэг тийм зүйл болов... Ядаж байхад удаан хугацаанд сээгэс энэ тэр хийсэн байсан ч биш, *сэгсийтлээ сээгэсдэнэ* гээд чичрээд байхаар хүн амьтан үргэнэ биз дээ?

Эцсийн ургац, 2 залуу.  Эхнийх нь уг нь царай зүс гайгүй, гэхдээ сээгэс нь нэг тиймхэн...Сэтгэл, сээгэс хоёр дутуу ханамжтай байсан тул, дахиад жоохон хайснаа, бүр цагаандаа гараад, нэг унтаж байгаа хүүхдийг өөрийн болгов.

Уг нь нилээд хөөрхөн залуу байсан, гэхдээ ямар ч идэвх санаачлага байхгүй, нэгдэхээсээ ч долоон дор. Унтаж байгаа дур үзүүлэнгээ шодго модго нь босчихсон, бөгсөө хөдөлгөөд байгаамаа... Ингэж хоёрын хооронд дүр үзүүлж байхаар нэг мөсөн л хийморьтойгоор папаядах хэрэгтэй биз дээ тэ?
Жоохон урамгуй, гэхдээ яахав, царай, бие хааг нь бодоод өршөөхөөс... Өглөө 5 гэж буудалдаа очоод, 5:30 гэж унтав.

Гурав дахь.
Өглөө 8-д босоод, очиж япон явдаг виза шиг юмаа сунгуулаад, өдөр нь уулзалтуудаа хийгээд, орой нь хамт яваа хүмүүстэйгээ хоол идээд (намайг хулээн авч дайлж байгаа юм) тэгээд гараад туучихсан.
Энэ удаад хуучин найзуудтайгаа уулзаж уув.  Баябага бас ирсэн байсан, гэхдээ нөгөө хүмүүсийн вольт нь хэт өндөр байснаас айгаад зугтаачихсан.  Хулчгар!  гээд л үү?

Ямар ч эр хун ойртохын аргагуй байдлаар баахан алцганан, 3-4 шампанск буудуулсны дараа 5 өнгөрөөж харьсан.

\
Drag queen зөөгчийн иртүз

Шалдан дуулалт

гэх мэт...

Маргааш нь.

Өглөө 9-оос эхлэн баахан хуралдаж хуралдаж, уг нь 11 гээд дуусах байсан юм.
12-оос чек-аут хийх болохоор, хурал дууссаны дараа нэг цаг байна, гялс хүн амьтан дуудаад, папаядчихья гэж бодсон....хурал 11:40 хүртэл үргэлжилж дургүй хүргэдэг байгаадаа...

Гэхдээ мэдээж яаж гандан буурах вэ дээ.  Нэг залуу дуудаж авчирч байгаад 15 мин дотор амжуулдаг секпрессо-г амьдралдаа анх удаа амтлав, ккк


Дуусчихаад, юу ч болоогуй юм шиг бизнес ланч.
Тэгээд онгоцны буудлын зүг гэдэн годон...


Сөүл

9 өнгөрөөж буудалдаа ирэв.
Буусан буудал, Конрад-Сөүл.  291,000 үөн бую 260 орчим дойлуур.  Энэ удаагийн буусан хамгийн хямд буудал ч гэсэн, бас л үнэтэй ...
Тэгэхээр ойлгомжтой, өрөөндөө бараг хонохгүй болж таарах нь.





Гэхдээ энэ буудал, мань мэт гоонь бие гозон толгой гомонуудад зориулаад, гомо порно энэ тэр ихээр нь бэлдээд тавьчихсан байдаг юм байлээ, сурмаар юм байлээ...


Зиаг гэхдээ, хаа хол Солонгост ирчихээд, УБ-т байдаг шигээ 15 наст болоод боов моовоо саагаад байлтай бисх дээ тэ??  Эртнээс биеэ бэлтгэж байгаад гараад шидчихье гэсэн хамт явсан хүүхэн хамт гарч шоүдъя гээд... шаврын хаалт...
Жаал шулуун баранд орж бужиглэж байгаад *ядарлаа* гэж худлаа хэлэн зочид буудалд нь хүргэж өгчихөөд буцаад гараад шидчихсэн...

Яг ядарч харагдаач тэ?
2-3 газраар орж жаал пиво уусан боловч хэл мэдэхгүй, ганцаараа яваагийн зовлон их тул сауна оров.  Эхлээд Экүүс гэдэг газар орсон хүн байхгуй, тэгэхээр нь Жулиан гэдэг газар оров.
Энэ өдрийн олз гэхдээ нэг их сайн биш... Нэг бачкаг согтууг нь далимдиулж (гэж далимдуулаад байх ч юу байхав...өөрөө гүйгээд ирсэн) жаал сээгэс хийчихээд.  Нэгээр сэтгэл ханахгуй нь ойлгомжтой болохоор бас нэгийг цааш нь харуулчихаад, өглөө 8 өнгөрөөж буудал руугаа явав.

Өглөөний уулзалт цуцлагдсан тул энэ хэд хоногт анх удаа жаал уртхан унтаж 12 хургэчихээд, уулзалтууд, оройн хоолнууд, шулуун клуб.


Гангнамын клуб орсон, дотор нь ангийнхан бас нилээд байлээ.  Илт харцаараа долоогоод л.  Гэхдээ Солонгос залуучууд хөөрхөн болчихсон байна лээ шүү?  Угаасаа ерөнхийдөө гоё биетэй байдаг дээрээ нэмээд, дээр үед нэг хачин биеэ барисан хувцас, хоерын хооронд урт үстэй байдаг байсанаа болиод, хөөрхөн эршүүд төрхтэй болчихсон болохоор нүд бол баясаж л байна лээ.
Гангнамд жаал ууж байгаад, хамт явж байсан хүмүүсээ мурьчихаад гей-бар.  Сөүл гэхдээ юмны үнэ аймар өсчихсөн байна лээ.  Гангнамын клубт пиво нь 15,000-20,000 вон (15-20 доллар шахуу) энэ тэр.  Г-бар ч гэсэн хэдэн жилийн өмнө нэг бээр 6000 вон энэ тэр байсан одоо 8-9000 болчихсон байх шиг.  (Монгол мөнгө аймаар унаад, вон бас чангарчихсаныг хэлэх үү... Уг нь бараг 1-1 шахуу байдаг байсан, одоо болохоор бүр 1-1.5 хавьцаа болчихсон байлээ...)

За тэр ч яахав.
Жаал ууж байгаад, эхлээд Хюндай Сауна орсон, хүн их ч сэтгэлд таарахгуй болохоор нь дахиад Жулиан.  Хюндай гэхдээ, засвар хийгээд цэвэрхэн болчихсон байлээ.

Энэ удаад харин олз сайтай байлаа шүү.
Маш чанар өндөртэй, хөөрхөн хөөрхөн залуучуудтай учир ургуулсан.
Эхнийх нь нэг 20 орчим насны, жоохон ичимхий байрын кьют гай!  2 дахь нь 28-9 орчимтой, нилээд, эршүүд, тийм идэвх сайтай залуу.  3 дахь нь 25-6 орчимтой нилээд царайлаг залуу.  Бүгд гоё гоё биетэй!!  Бас солонгос гэхэд гайгүй боломжийн, стандартны, эсвэл стандартаас арай томхон болжморуудтай байсан нь сэтгэл ихээр хангав.

Асар сэтгэл ханамжтай өглөө 8 гэж буудалдаа очоод, 4 цаг унтчихаад, чек-аут хийчихээд, орой хүртэл юугаа хийхээ мэдэхгүй жаал гудамж мээтэрлэв.  Би ингээд өдрийн цагаар юу хийхээ мэддэггүй юм аа... Ямар үзчихсэн юмаа дахиад үзэлтэй биш.
Тэгээд, *тамын тогоо* гэж хочлогддог, Азидаа хамгийн хүнд саунаны нэг болох Мунхва Сауна оров...  Сонин юм үзэх хүсэлдээ хөтлөгдөөд, ккк.

Орсон, еээ бурхан бүү үзэгд... Жинхэнэ тамын тогоо, каос чинь тэнд байна лээ.  30-80 насны баахан шалдан баачка нар, юу ч болоод байгаа юм.   “Аймшгийн байшинд“ тоглож байгаа мэт сэтгэгдэлтэйгээр байдлыг ажиглан, хааяа нэг энд тэндээс гар гарч ирээд барьж авахад нь гарыг нь түлхчихээд л....
Сонирхолтой л байв, ккк

Зиаг тэгээд гарч жаал пиво ууж хоол идэн байгаад, орой нь онгоцондоо суун УБ-ын зүг маарш.

Нэг тиймэрхүү, нэг иймэрхүү.
Долоо хүрэхгүй хоногт 8-9 юм цааш нь харуулсан, бас явсан ажил, хурлууд бүтэлтэй сайн байсан тул, сэтгэл хангалуун л байна, ккк.



Сөүлийн гудамжны яаашка??

Энэ айгүй хөөрхөн.

Түүхий мах!