Wednesday, December 12, 2012

Mongol


Зиаг зиаг зиаг.

Юу ч болсон бичээд бичээд бичээд явчихья.

11 сарын 23нд Монгол явчихаад 10нд буцаад хүрээд ирчлээ.
2 долоо хоног Монголд Ханзо-той жаал ноцолдов.

Намайг очихын өмнө, зарим өдөр огт орлогогүй, дундаж орлого нь өдрийн 30,000-40,000 төгрөг гэх мэт, өндөр үнэтэй түрээс төлдөг газрын хувьд байж болшгүй байдал үргэлжилж байсан байв.

Хүмүүсийн ам ч нилээд муу (ангийнхныг ялгаварласан үнэтэй меню өгдөг, Даяар Монголынхонтой нийлдэг,  мөнгө төлөөд юм авья гээд байхад үйлчилдэггүй, очихоор дандаа хаалттай байдаг гэх мэтийн цуурхал, буруу ойлголтууд болон  шүүмжлэлүүд), ажилчдынхаа цалинг нилээд удаан төлөөгүй байсан, барааны дүүргэлт нойль гээд маш их проблемтой сууж байв.

Тусдаа меню-ний хувьд бол цэвэр үл ойлголцол байсан талаар хүмүүст нилээд тайлбар хийсэн.  Юу болсон бэ гэхээр, ангийнхны партинд зориулж хямдхан меню гаргасан байсаныгаа, жирийн өдөр ирсэн хүнд аваачиж өгчихсөн, бартендер нь *наадах чинь нөгөө геи партины меню шд* гэж хэлээд зөөгчөөр жирийн меню-гээр солиулсан нь нөгөө сууж байгаа хүмүүст *наадуул чинь геи шд* гэж хэлээд үнэтэй менюгээр сольсон мэт сэтгэгдэл төрүүлсэн асуудал байсан юм байна билээ.

Даяар Монгол бол цэвэр цуурхал, эсвэл хүмүүсийг гаднаас нь хараад буруугаар үнэлж дүгнэсэн зүйл болов уу.  Үлдсэн хоёр нь бол яалт ч үгүй Ханзогийн үйл ажиллагааны буруу байв.


Зиаг тэгээд очоод, юу ч болсон По ажаа эргэж ирлээ гэдэг сүржигнэсэн нэртэй парти хийгээд долоо хоног Ханзо-г хааж хаяж байгаад л үзэлцэж гарсан (-Д-)



По ажаа эргэж ирлээ партины хувьд маш их амжилттай болсон гэж хувьдаа бодоод байгаашд.
10 жилийн ангийн хүүхдүүд, Японд байсан хүүхдүүд, гэр бүлийнхэн гээд стреит хүмүүстэй холиод, ЛГБТ ангийн хүүхдүүдийг холиод дуудчихсан, тэгсэн ер нь бол харилцан маш их сэтгэл өндөр, бие биенийгээ муугаар харсан зүйл байхгүй тун идеальны парти болж өнгөрсөн.



Зиаг тэгээд Ханзо дээр хийсэн зүйлс:
- Бүх өр ширийг дарав
- Түрээсийг 2 жилээр сунгуулав (сунгаж өгөхгүй магадлал их байсан боловч, сайн ярилцсаны үндсэн дээр бүтээсэн) - 100% түрээс сунгуулж чадаагүйгээс болж хаагдсан гэдгээс харахад маш чухал зүйл
- Бяцхан засвар хийж доторх байдлыг өөрчлөв
- Ажилчиддаа загнаж байж цагт нь эхлүүлдэг (6:00 цагаас) болгох гээд үзэлцэж байгаа
- Меню-гээ өөрчлөв (Пиво гэх мэт зүйлсийн үнийг багасгасан, гардаггүй хоолны менюг устгаж, гардаг закуска нэмсэн, коктеильнууд нэмж оруулсан гэх мэт)
- Удаан хүлээлгэсэн Wi-Fi-г тавьж тав тухтай байдлыг сайжруулав
- Лаунждаа хоёр компютер, нэг ай-пад тавьж, ганц хоёулаа ирсэн хүмүүс ч гэсэн хийх юмтай болгов
- Эрт ирсэн хүмүүст хямдрал үзүүлэх үйлчилгээ хийв (парти-тай өдөр 8 хүртэл дуртай хэмжээгээрээ пиво үнэгүй уух, бусад өдөр 9 хүртэл 2 пиво авбал нэг пиво үнэгүй)
- Хяналтын камер тавив
- Ирсэн хүмүүстэйгээ элдэв шалдав юм ярьж даль даль хийдэг япон маягийн үйлчилгээг нэвтрүүлэх гэж үзэж байгаа (би өөрөө байвал ч болно л доо)
- Лаунждаа проектор тавьж, нэг өдрөө кино өдөрлөг болгов
- Караокены машин авав.  Ард талын өрөөгөө ВИП өрөө болгоод, караокетэй болгож байгаа
- Дууны системээ сайжруулах даалгавар өгөв
- Гэрлийн системээ сайжруулахаар Японоос зөөж очиж байгаа
- Стреит хүмүүсийн партиг ч гэсэн идэвхтэйгээр авч эхлэв (Метал Рок өдөрлөг, Ганц бие хүмүүст зориулсан өдөрлөг, Ди-Жеи өдөрлөг гэх мэт)
- Зарим нэг хүмүүсийг гомдоосон асуудал гарсан байсаныг ярьж, ойлголцов

гэх мэт гэх мэт.

Одоо дараа жилээс хоёр Япон тогооч аваачиж магадгүй!!

За тэр ч яахав.

Гэхдээ архи уудаг газар болсон хойно, проблем ч их гардаг юм байна билээ.

1.  Эхний өдөр, нэг хүүхэн түрийвчээ алга болгосон, цагдаа дуудна гэж бөөн юм болов.  Сайн аргадаж тайтгаруулсаны дээр, түрийвч нь олдож аз болов

2.  Нээлтийн партин дээр Мисс 2012-уудтайгаа нийлж тоглолт хийсэн өдөр, нэг залуу, нэг хүүхэн хоёр хоорондоо зодолдож, бас цагдаа дуудна барина гэж нэг юм болов.  Тухайн үед нь тайвшруулаад, маргааш нь бичлэгийг нь үзүүлж хооронд нь ярилцуулж эвлэрүүлэв.  Үүнээс хойш, энэ хоёр хүн хоёулаа маш ихээр ирж үйлчлүүлж байгаа (@Д@)    Мэдээж хоёр талд хоёууланд буруу зүйл байсаныг эрүүл болсон хойноо ойлголцсон.   Согтуу байхдаа гаргасан авираа шинэ жилийн бэлэг гэсэн нэрээр бичлэг болгож  өг гээд л нэхээд байгаа :-)

3.  Нэг хүүхдийн дагуулж ирсэн байсан стреит (болов уу???) залуугаас болж тэнд байсан 6-7 хүүхдээрээ цагдаад дуудагдаж очив  :-)

Юу болсон бэ гэсэн, бид нар угаасаа найзууд болохоор юм яриад сууж байсан, гэнэт тэр залуу гаднаас орж ирэх гээд байж байна.  За нэгнийх нь найз нь юм чинь, бас эргэн тойронд нь цагдаа харагдахгүй байна гээд хаалга онгойлсон, камерны харагддаггүй өнцөгт нуугдсан байсан цагдаа нар дайрч орж ирээд асууж байна.

*Энэ залуу намайг 5-6 гомо нар хүчиндсэн гээд уйлаад дуудлага өгсөн!  Дагуулж явж судална аа!* гэнэ.

Миний бодлоор, тэр залуу, өөрийг нь гомо нар нь тоохгүй хоорондоо алцганалдаад байсанд шаралхсандаа *энэ гомо нар намайг хүчиндсэн* гэсэн худлаа мэдүүлэг өгсөн юм шиг байна билээ.

Зиаг тэгээд цагдаагийн газар.  Хамт ирсэн найзуудыгаа үүдэнд нь үлдээчихээд, тэр залууг дагуулж ирсэн хүүхэд бид хоёр бусдыгаа төлөөлж мэдүүлэг өгөв.

Ийм зүйл дээр харин тэр хяналтын камер тавьсан минь маш чухал зүйл болсон.

*Энэ залуу чинь ингээд хүчиндүүлчлээ гээд уйлаад байна шүү дээ!  Яг юу болсон!?* гэсэн асуултанд *Юу ч болоогүй, хэрвээ худлаа гэж бодвол манай хяналтын камерийг шалгасан ч болно!* гэж бүрэн итгэлтэйгээр мэдэгдэхэд, цагдаа нар ч гэсэн юманд нухацтай хандах хэрэгтэй болохоор, бидний буруу биш гэдэгт итгээд тавьж явуулсан.

Гэхдээ өмнө нь болж байсан олон зүйлээс болоод манай барыг геи бар гэдэг ойлголт төрсөн гэж ярьж байв.

*Танайх тэгээд геи бар юм уу?* гэсэн асуултанд *Үгүй, манайх орж ирж байгаа бүх үйлчлүүлэгчээ хүндэлдэг жирийн газар.  Өчигдөр гэхэд Хеви Металын өдөр байсан гэх мэт, өдөр бүр янз бүрийн үйл ажиллагаа явуулдаг юм.  Яахав, би өөрөө геи болохоор, найзууд гээд геи хүмүүс орж ирдэг байхыг бол үгүйсгэхгүй, гэхдээ энэ бол бидний эрх биз дээ?* гэсэн дипломат хариулт өгсөн шиг :-)

Ер нь бол манайхыг хариуцдаг тэр цагдаа нь бол их учиртай хүн байна билээ.
*Геи байна уу үгүй юу гэдэг чухал биш, хүмүүсийг геи гэдэгээр нь дарамталж болохгүй гэдэгийг дээрээс заавар өгсөн байгаа.  Гол нь хэн нэгнийг хүчиндсэн гэх мэт асуудал гарсан бол асуудал* гээд зөв юм ярьж байна билээ.

Хамгийн их проблемтай хүмүүс нь тэр доод талынх нь цагдаа нар.

Нэг залуу орж ирсэнээ л *Дулмаа!* гээд л дуудаад байна.
Хэнийг дуудаад байгааг нь мэдэхгүй байсан, над луу зааж байгаад *Чамайг хэлж байна Дулмаа!* гэнэ.  Тэгэхээр нь өөдөөс нь хариулсан юм *Та одоо цагдаа хүн байж, ядаж хүний нэрийг зөв дуудмаар юм!  Намайг По-маа гэдэг юм (өөрийнхөө жинхэнэ нэрэн дээр МАА залгаад), Дулмаа биш* гээд хариулсан юм хэлж чадахгүй болчихож байна билээ :-)


Мэдүүлэг авч байсан цагдаа нь илт инээдээ барьж ядаад байсан  :-))

Зиаг зиаг, ямар ч байсан, миний хувьд ямар нэгэн хүндрэлтэй асуудал гараагүй, харин ч дараад нь ярих юмтай болсондоо баяртай байгаа.  Бас тэр цагдаагийн ахлагч нь харьцангуй зөв ойлголттой байсанд, ЛГБТ-ийн эрхийг хамгаалдаг төвүүд минь маш сайн ажиллаж байгааг олж харсан гэдэгтээ баяртай байгаа!

Зиаг байз, өөр юу боллоо??

Зиаг нэг их сүртэй юм болоогүй юм байна, цанаар гулгасан, нэг оройн дотор 3 клуб орж шоудсан, согтуу саунад орчихоод унтаж байхдаа хажуу залуугаа тэвэрч загнуулсан (би ч яахав, нойрмог, согтуу дүр гаргаад гайгүй өнгөрсөн) гэх мэт юм уу даа???

Зиаг зиаг, тэгээд одоо Японд долоо хоночихоод буцаад Ханзо-тойгоо ноцолдоно доо :-)

Нэг тиймэрхүү нэг иймэрхүү...

Ajilchdaa daguulj yavsan Sky Resort - gulgaj chaddaggui humuusiig huchleed avaad yavsan boon payan


(Barmen hiij baigaa Po-ajaa)

(Po ajaagiin special cocktails)


(Po ajaa ergej irev party)




(Heavy Metal Night-iin uyeer.  Usee segschsen, boon us noos bolson, baahan has temdeg ene ted shivuuilchihsen harahad aimaar bolovch, mash hoorhon aashtai dajgui huuhduud baina bilee.  Yamar ch asuudal gargaagui bugd mash soyoltoi uilchluuleed garsan, zarim negtei ni sain naizuud bolson!  Medeej ooriigoo coming out hiingee.
Iimerhuu humuusiig haraad gadna talaas ni *Dayar Mongolynhon* gej bodson ch baij magadgui l yum)




Dund Golyn baryg olov.  Tun dajgui, lag underground mayagiin gazar baiv. Lemonsynhon yavj baisan


Bagynhaa hovor zurgiig olov



Gay sedevtei iim hoorhon jujig uzev.  Goyo jujig zohion baiguulsan Demjih tovdoo bayarlalaa 
(Hamaatnuud bolon, tuunii naizuudad yamar jujig ve gedegiig ni tailbarlalguigeer daguulaad ochchihson :D)

Monday, December 10, 2012

Back in Japan

Yapond butsaad irchihsen baina.

Mongold, Club Hanzo-g yuu ch bolson renewal open hiisen.
Gol ni dotorh uilchilgeeg ni yanzlah sanaatai baigaa, gehdee Mongolchuuddaa ajil zaah gedeg bas joohon hetsuu l yum baina bilee :D

Yamar ch baisan, club geheesee iluu lounge helbereer ajillaad ehelsen baigaa shuu!

Oroi 6-aas ongoino, 9 hurtel 2 pivo avbal 1 pivo unegui, zakusktai bolson, wi-fi-tai bolson, bas tecken deeree iPad bolon PC tavisan bolohoor, gantsaaraa irsen hun tsag nogtsooh bolomjtoi bolson, hyanaltyn camera-tai bolson tul asuudal garah magadlal bagassan, kino gargadag odortei bolson geed, baga saga yum hiisen baigaa, ochij baigaarai :D

Uchigdur Yapond irsen, negdehed butsaad Mongol yavna.

Odoogiin baidlaar tiimerhuu, iimerhuu.

Neg zav garahaaraa bichne ee  :D