Monday, August 27, 2012

Gua uzesgelen gedeg har tamhi



Хэдүүлээ хар тамхины тухай ярилцах уу? ккк.
Саяхан интернетээр дэмий тэнэж байгаад, хар тамхи, архи болон тамхины донтох магадлал болон хүний биед үзүүлэх нөлөө гэсэн график олж авав.



Бодож байсан үр дүнтэй их төстэй байсанд жоохон ӨӨРӨӨРӨӨ ОНГИРЧ аваад, юу ч болсон ямар ч утгагүйгээр блог дээрээ тавиад үзээдэхье гэж бодов, ккк.

Мэдээж ингэж тавьж байгаа минь *хар тамхи, мансууруулах бодис гээд манайхан хэтэрхий сүржигнээд байдаг, хар энэ чинь!  Нэг их сүртэй зүйл биш байгаа биз дээ?  Тийм болохоор хар тамхийг Голланд энэ тэр шиг чөлөөтэй болгоё!* гэж хэлэх гэж тавьж байгаа юм бол биш.

Хувь хүнийхээ хувьд бол би тэгж боддог ч гэсэн, байхгүй байлаа гээд нэг их муу зүйл бас биш болохоор, заавал ч үгүй тодорхой хэмжээний хөнөөлтэй зүйлийг нээлттэй болгох бол шаардлага ч байхгүй учир.

Бас эсрэгээрээ *хар даа?  архи тамхинаас ялгаагүй л байгаа биз дээ?* гээд орилж байсан чинь, архи тамхи хоёрыг чинь хориглоод, архи уувал 10 жил, тамхи татвал 5 жил ГЯНДАНД суулгадаг энэ тэр болчихвол баларна биз дээ тэ?
Ёстой нөгөө хоёр иртэй сэлэм гэдэг шиг, аюултай эд, ийм зүйлээр ч оролдохгүйээ, ккк.

Гэхдээ бодож байлаа л даа.  Энэн дээр жишээлбэл, давс, элсэн чихэр гэх мэтийн зүйлс ч юм уу, эсвэл ёстой жинхэнэ утгаар нь *ГУА ҮЗЭСГЭЛЭН* энэ тэр гэдэгийг нэмбэл ямархуу график болох бол гээд??? Эсвэл *МОТЭ* буюу, бусдад таалагдах чадвар.

Хүний гуа үзэсгэлэн, залуу харагдах байдалын төлөөх тэмцэл гэдэг нэг бодлын хар тамхитай их төстэй мэт.

Би хувьхандаа өөрийнхөө ИЙМ ҮЗЭСГЭЛЭН ГУА төрсөнөө, нэг төрлийн ХАРААЛ гэж бодоод байдаг юм ш дээ, ккк.
ДАСГАЖ ДАСГАЧИХААД ХАЯАД ЯВЧИХДАГ АДГИЙН НОВШ! гэдэг чинь ёстой нөгөө гуа үзэсгэлэн, залуу нас хоёр юм биш үү? ккк

Ядаж байхад, нэг удаа үзэсгэлэн гуа байгаад үзчихээр, хир баргийн хар юмыг тоож харахаа байчихдаг, тэгээд л голж шилээд гүйгээд байсан, нэг мэдсэн өөрийн залуу нас, гуа үзэсгэлэн нь хаяад явчихдаг ч юм уу гээд, хараад байхад ХАР ТАМХИ-наас илүү өөдгүй эд шиг хүртэл хааяа санагддаг юм.

Намайг харахгүй юу?  Бүтэн гурван жил голж шилээд, найз залуу ч байхгүй, ккк.

За оршилоо дуусгачихья.
Яагаад ингээд нуршаад байсан бэ гэхээр, сүүлд Японд Оказаки Кёоко гэдэг зохиолчийн бүтээлээр хийсэн *Хелтер Скелтер* гэдэг кино их моданд ороод байгаа юм



*Цаадах чинь, байгалаараа байгаа юм гэвэл, нүдний цөцгий, чих, хумс, тэгээд нөгөө эрхтэн төдий ... бусад нь бүгдээрээ хиймэл болохоор...* энэ тэр гэсэн хүнд үгтэй, ккк.

Нэр алдарт хүрэхийн тулд, гуа үзэсгэлэнтэй болохын тулд бүх зүйлээ золиослоод, яваандаа эргэн буцахын аргагүй болсон моделийн тухай тийм кино.

Гэхдээ иймэрхүү зүйл харж байхад, ямар хэлбэрээр вэ гэдэг нь өөр болохоос, жишээлбэл бакь гаруудын булчингаа томруулдаг ч гэсэн нэг бодлын иймэрхүү зүйлтэй төстэй мэт.

За эндээс доошоо, Японы геи блогноос авсан зүйлээ орчуулж орууллаа. (орчуулга болохоор бичлэгийн хэлбэр жоохон сонин байж магадгүй)

-------------------------------------------

Би өмнө нь нэг бакь гартай (Лаг царайлаг!  Хэн ч харсан унаж тусахаар гоё биетэй) ярилцаж байсан юм.
Тэгээд ярьсан ярианаас санаанд хамгийн тод үлдсэн зүйл нь, гоё булчинтай царайлаг бакь гар бол, дуртай залуутайгаа юу яадаг, гадаад явсан ч гэсэн, зочид буудал ч хайх шаардлагагүй залуу олж аваад л гэрт нь хоночих боломжтой гэх мэтийн тийм зүйл биш, харин түүний хэлсэн

*Булчинлаг, сайхан байна гэдэг, туйлын хэврэг, эмзэг зүйл шүү дээ* гэсэн үг байсан юм.

*Булчин гэдэг чинь, дороо ширгээд алга болчихдог эд.  Үнэхээр нүд ирмэх зуур л алга болчихно!  Тийм болохоор, хэзээ ширгээд алга болчих вий гэдгээс үхэн хатан АЙСАНДАА, жим явж биеэ хөгжүүлэхгүй байж чадахаа байчихдаг юм... Хар тамхинд автахтай бараг адилхан!  Булчинлаг байна гэдэг, тийм ч амар, бас тийм ч хүсээд байх зүйл биш шүү дээ...*

Ийм хөөрхөн залуу байж дотроо ийм санаа зовох зүйлтэй байсан юм байхдаа гэж жоохон гайхаж билээ.

Нээрээ гэхдээ, *Яагаад биеэ хөгжүүлье гэж бодсон юм бэ?* гэж олон бакь гараас асууxад ихэнх нь *Гадаад үзэмжиндээ сэтгэл хангалуун биш, том КОМПЛЕКС-тэй байсан болохоор* гэж хариу хэлдэг нь санаанд оров.

Тэрнээс биш *Дуртай хүнтэйгээ сээгэс хийж болох болохоор!  Залуучууд хойноос хуйлрах болохоор!* гэж хариулсан хүн нэг ч байхгүй байсан мэт...

Мэдээж, жоохон *ДАРУУХАН / ОНГОН* царайлсан хариулт хэлсэн болохоор дээдэх хариулт байсан байж магадгүй л дээ...

За тэгээд, *хөөрхөн залуучуудыг хуйлруулмаар байгаа учир* гэсэн ХӨӨРХӨН мөрөөдлөөр биеэ хөгжүүлж эхэлсэн манай бакь гарyyд.

*ХУН ШУВУУ, ГАДНАА ХИЧНЭЭН ИХЭМСЭГ ХАРАГДДАГ Ч, УСАН ДООРОО ХӨЛӨӨ ЦУЦТАЛ ЖИЙДЭГ ЮМ ШҮҮ ДЭЭ!!!* гэж хэн нэгэн нь хэлж байсан шиг, манай бакь гарyyд ч гэсэн, хир баргийн хүний дийлэхээргүй их хичээл зүтгэл гаргаж байж энэ сайхан байдлаа хадгалдаг гэх.

Тахианы цээжний махнаас өөр зүйл ихээр хэрэглэхгүй, их хэмжээний саплимент уун (заримдаа стеройд), долоо хоногийн ихэнх цагийг жимд өнгөрөөж, шөнийн 3 цагт босч протеин уух гэх мэтээр *ийм юм ингэж хэрэглэвэл булчинд сайн гэсэн* гэх бүх зүйлийг туршиж үзэн хэрэглэнэ.

Ингээд, Давиде-гийн баримал шиг гоё хөгжүүлсэн биеэ гайхуулан шөнөжин бүжиглэхийн тулд нэг төрлийн саплимент, тэндээс олж авсан залуутайгаа сээгэс хийхийн тулд бас нэг саплимент, стеройдноос болж үүсэх сэтгэлзүйн тогтворгүй байдлаа тогтворжуулахын тулд бас дахиад өөр эм.  Эсвэл секс.

Хамгийн сүүлд нь тэр ярилцлага өгсөн залуугийн хэлсэн үгээр төгсгөчихье*

Намайг *Чи хангалттай хөөрхөн юм чинь энэнээс илүү хичээх хэрэг байна уу даа? Би хэрвээ чам шиг болбол ч...* гэж асуухад  тэрээр *Энэ бол нэг унаад эхэлбэл, унаж дуусдаггүй тамын нүх байгаа юм.  *
*Чи үнэхээр над шиг болмоор байна уу?  Атаархмаар байна уу?  Тэгвэл нэг удаа биеэ хөгжүүлээд баавгай болоод үзэхгүй юу?  Тэрний цаана нь юу хүлээж байгаа вэ гэдгийг ч мэдэлгүйгээр!!!* гэж хэлсэн нь санаанаас ердөө гардаггүй юм.

---------------------------


Гуа үзэсгэлэнтэй байдлаа хадгалсаар ирсэн хүмүүсийн хувьд (сайхан хүүхэн ч бай, бакь гар ч бай) хөгшрөлт гэдэг илүү хүндээр тусах нь баараггүй байх.

Яагаад вэ гэвэл... хар тамхинаас гарах үед асар хэцүү байдаг шиг, гуа үзэсгэлэнгээсээ салах ч гэсэн хүмүүсийн хувьд асар хүнд сэтгэлзүйн сорилт байдаг мэт.


Тийм ч болохоор, тэд өөрийн мэдэлгүй хэрээ хэтрүүлэх (Овердоз) болох нь их байдаг мэт.
Гуа үзэсгэлэн гэдэг нэртэй хар тамхиа гэж...


Тэгээд бас намайг Майкл Жексон шиг болоод ирэх юм бол бүү гайхаарай...

По Ажаа, ГУА ҮЗЭСГЭЛЭНГИЙН ДОНТОЛТООС гаргах эмчилгээгээ амжилттай хийж чадалгүй, харин ч бүр дампууртлаа орчихсон юм байна даа гэж бодонгоо, ГУА ҮЗЭСГЭЛЭНТЭЙ болж төрөөгүй өөрсдийгөө аз жаргалтай гэдэгээ ойлгож авбал, миний бие гуа үзэсгэлэнгийн золиос болсоны хэрэг гарч байгаа юм.  (лол)

(Ингээд хэлчихээр, тоглоом ойлгохгүй шүүмжлээд унах вий дэ, кккк)







Tuesday, August 21, 2012

Миний доторх хүүхэн, миний доторх залуу


Монголд Бат-Үүл, Ленин, Жукавын хөшөөнүүдийг буулгана гэсэн мэдээг уншаад сууж байна.



*Хэдэн он бэ? 1930 он уу?  Нөгөө олон сүм хийдийг буулгаж байсан шиг юм болох гээд байна уу?*
*Бат-Үүл ажаа зөнөчихсөн гэнэ лээ?  Одоо өөрөө коммунистийн эсрэг коммунистуудын арга барил шиг юм хийж эхэлж байгаа юм биш үү?* энэ тэр гэсэн юм бодонгоо...


Тэгээд л доод талынх нь сэтгэгдэлүүдийг харж байсан *байгаа юмыг зүгээр л байлгаач дээ* гэсэн ер нь бол миний санал нийлэхээр саналууд их байгаа боловч эсрэгээрээ *Тэр муу Ленин чинь алуурчин байсан, Монгол улсыг балласан нөхөр* , *Сталингаас ялгаа юу байна?*, *Жукав чинь Халхын Голд Монгол цэргүүдийг Япон гэж андуураад араас нь буудаж байсан гэсэн* гэсэн үндэслэлүүдээр энэ коммунистуудын хөшөөг үтэр түргэн буулган зайлуулах хэрэгтэй гэсэн сэтгэгдэлүүд ч их байв.

Хөшөө дурсгал гэдэг, хэн нэгнийг *хүндэтгэж байгаа* учраас бүтээдэг зүйл гэдэг нь үнэн ч, хүндэтгэхээ больлоо гээд устгаад унадаг эд биш шиг санагддаг юм л даа.

Тэгээд хамгийн гол нь, сүүлийн үеийн Монголчуудынхаа сэтгэгдэлийг харж байхад *Муу муухайгаа үтэр түргэн нууж, далд оруулаад, сайн сайхан зүйлээ л магтан дуулья* гэсэн маягтай сэтгэхүй их байгаа мэт.

Түүхээ харахад л гэхэд, Чингис хаан болон, тэр үеийн тухай л бүгд яриад л, шуугиад л, манай Монгол ийм дамжааны байсан, энэ хэмжээндээ ч байх ёстой ч гэдэг юм уу тийм юм мөрөөдөөд л, тэгээд л нөгөө хамгийн мундаг хүнийхээ нэрийг нь дайралдсан юмандаа өгөөд л, тэгсэнээ эсрэгээрээ Монгол улсынхаа суль дорой байсан үе, тэр үед манай Монголчууд ямар алдаа гаргасан, ямар зөв шийдвэр гаргаж байсан гэх мэт зүйлийнхээ талаар мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байх нь их байдаг гэх мэт.

Уг нь бол, түүхийн сайнтайгаа ч тэр, муутайгаа ч тэр, бүгд л Монгол улсын түүх.  Монгол улс энэ зэрэгтэй яваа нь (сайн, эсвэл муу гэсэн утгаараа биш) тэр бүх сайн болон муу зүйлс нь Монголын дотор байсан тулдаа л ийм байгаа баймаар.

Мэдээж сайн сайхан зүйлээрээ бахархалгүй яахав.
Гэхдээ бас ядарч явсан үеэ мартаж болохгүй ч байх, тийм үеийн түүх, тэр үед бид ямар сонголт яаж хийсэн гэдэгээ мартаж бол бүл болохгүй байх.

Би боддог юм.
Бидний дандаа муу гэж харж явдаг зүйлс, заавал ч үгүй тийм муу зүйл байдаггүй, бас сайн гэж бодож явдаг зүйл ч гэсэн заавал тийм зайн зүйл бас байдаггүй гэж.

За Монгол хэрвээ Чингис хааны газар нутгийг тэр чигт нь хадгалж чаддаггүй юм аа гэхэд, Юань гүрнийг дахиад хэдэн зуун жил бариад байсан байя гэж бодьё л доо.
Монгол үндэстэн үлдсэн эсэхийг бол мэдэхгүй л юм.

Юм том, мундаг байх нь бүх зүйлд сайнаар нөлөөлнө гэж бол байхгүй болохоор.

Гэхдээ, манай Монгол ядарсан үе дээрээ их олон зөв шийдвэрүүд гаргаж ирсэн гэж боддог юм.  Хэнээр туслуулж, хэнээс зай барих вэ гэх мэт.


Одоо ч гэсэн, геополитик тал дээрээ манайх их сайн дундыг баримталсан зөв бодлого баримталдаг гэж санагддаг, тэр тал дээр улс төрчидөө уг нь үнэлдэг санаатай юм.


Юу гэх гэсэн бэ гэхээр, ямар ч хүн (Чингис хаан, Богд хаан, Сүхбаатар, Жукав, Сталин, Ленин, Цэдэнбал, Филатова гээд) зөв ч юм хийсэн байдаг, буруу ч юм хийсэн байдаг.

Хүн гэдэг чинь явж явж, чөтгөр шулам ч биш, тэнгэрийн элч, бурхан мурхан ч биш шүү дээ.

Буруу юм их хийсэн байлаа ч гэсэн, тэр нь эргээд хойч үед нь сургаал болох бол, тэр чинь эцсийн дүнд зөв л үр дүнд хүрнэ гэдэг ч юм уу.

Тийм болохоор, зөв буруу гэдэгийг ямар нэг *сэтгэлийн хөөрлөөр* *пайз зүүх* биш, тэгээд дээрээс нь буруу зүйлээ нууж хааж, нурааж устгах биш, байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж авах нь тухайн улс орны хувьд хамгийн зөв байдаг болов уу гэж...

Гитлерийн хорих лагерь ч юм уу, Пол Потын аллага гэх мэт, тухайн улс орнуудынхаа хүмүүсийн хувьд хамгийн ичмээр түүхийнх нь нэг боловч, тэр зүйлээ эдгээр улсууд түүх гэдэг утгаар нь хадгалаад ирсэн л байгаа шүү дээ.


Гээд лаг юм яриад, энэ нөхөр чинь юу болоов гэж бодож байна уу?
ккк.

Үгүйээ, мань чинь *эрэгтэйлэг чанар гэж юу вэ, эмэгтэйлэг чанар гэж юу вэ?* гэдэгийн тухай бичих гээд л, холуур тойруулж бичээд байгаа нь энэ байхгүй юу, ккк.

Аль эсвэл, Баавгай гэж хэн бэ, Драг Күйн гэж хэн бэ гэдэг ч юм уу тэ???



(Baavgainuud)


 (Drag Queen-uud)


Улс орны түүх гэж, дотроо сайнтай, бас муутай байдаг, тэр зүйлээ уг нь бүгдийг нь хүлээж аваад, түүнээсээ сургаал аваад явбал улс орны хөгжилд ч гэсэн тустай гээд том том юм ярьсантай адилхан, хүний дотор ч гэсэн сайн муу ч юм уу, эсвэл эрэгтэйлэг, эмэгтэйлэг ч гэдэг юм уу 2 талтай чанар асар олон байдаг юм шиг санагддаг юм.

Нэн ялангуяа манай ангийнхны хувьд энэ *эрэгтэйлэг* чанар болон *эмэгтэйлэг* чанар хоёр их хүчтэйгээр илэрдэг мэт.



Асар сээгэст дуртай (эрэгтэйлэг чанар), тэгээд үерхэж дууслаа л бол харьцангуй *хуурай* (дараад нь янз бүр болоод байдаггүй = эрэгтэйлэг чанар) гэж бодогдож байсан, нэг эргээд харсан аймаар хувцас хунар, ганган манган юм хөөцөлддөг (эмэгтэйлэг чанар), жоохон юмны өө харах, хов жив ярих дуртай (эмэгтэйлэг чанар) байдаг ч юм уу тэ???


Эсвэл, эмэгтэй хувцас өмсдөг транс хүмүүсийг харахад, наанаа зөндөө будаг шудаг болоод л, бөөн л гунхсан хүүхэн хирнээ (эмэгтэйлэг чанар??), цаанаа дургүй хүрвэл шууд нударгаар үзэлцдэг (эрэгтэйлэг чанар ?) ч юм уу, эсвэл хир баргийн хүнээс санаа зовж, бусад хүмүүс юу гэж бодох вэ гэдэгийг тоолгүйгээр өөрийнхөөрөө байж чаддаг ч юм уу (гүндүүгүй Монгол эр, ккк) гэх мэт.


За тэгээд баавгайнууд.
Харахад лаг булчин шөрмөс, өөх тос болсон ёстой нэг сайхан *ах* нар.
Богинохон үстэй, сахал үс ихтэй!
Мэдэхгүй хүн харах юм бол ёстой нэг гоё гүндүүгүй сайхан эрчүүд.


Эд нар, миний бодлоор, өөрийн сайн сайхан байдлаа (гэж бодож байгаа хэсэг болох эрэгтэйлэг байдал) 120% ашиглаж, өөрийгөө сайхан (өөрийнх нь бодлоор) харагдуулах тал дээр маш мундаг улсууд мэт.
Дээдэх улсын түүхээр ярих юм бол... За Чингис хааны түүхээ бараг хэтрүүлэн шахуу ашигладаг Монгол шиг улс гэх юм уу.

Гэхдээ би боддог байхгүй юу..  Эд нарын хэдэн хувь нь багадаа чарта, эрзэн тоглодог байсан бол гэдэг ч юм уу...
Өөрийнхөө доторх *эмэгтэйлэг* чанарын эсрэг комплекс асар их болохоор, бүр албаар хүчлэн байж эрэгтэйлэг болсон тал нилээд их байж магадгүй мэт.

Тэгээд дээрээс нь үйл хөдлөлөөс нь эмэгтэйлэг чанар хайвал иймэрхүү:

- Баавгайнуудын хувцаслалт, *хамгийн эрэгтэйлэг харагдах* хувцаслалт байдаг:  Богинохон шорт, булчин шөрмөсийг нь илт илрүүлж харуулсан хувцас.  Охидууд илүү эмэгтэйлэг харагдахын тулд үсээ буржийлгаж, дэрвэгэр палааж өмсдөгтэй төстэй мэт.  Баавгайнуудын хувьд булчин шөрмөс нь ч гэсэн нэг төрлийн *хувцас*.  Өөрөөр хэлбэл, өөрөө ямар байхыг хүсч байгаа гэдэгээсээ илүү, яавал хүнд тоогдох вэ? (геи хүмүүст тоогдохын тулд эрэгтэйлэг харагдах) гэдэг талаас нь бодсон фашон.

- Баавгайнууд, баавгайнуудтайгаа нийлэх хандлага хүчтэй байдаг :  Хөөрхөн охидууд, хөөрхөн охидуудаараа нийлдэгтэй нэг бодлын төстэй *эмэгтэйлэг чанар* мэт.  Эрчүүд, нэг их адилхан төрөл энэ тэрээрээ нийлээд байдаггүй дээ?

http://www.bearmongol.com/2012/08/where-bears-are-episode-1-5.html




За эсрэгээрээ Драг Күйнүүд.
Гаднаас нь харахад асар гял цал болсон, эмэгтэй хувцас өмсч гүйсэн *хүүхэн шиг* баагийнууд.
Гэхдээ хэзээ ч хүүхэн шиг харагдахгүй болтлоо *гял цал*.

Улсаар зүйрлэх юм бол, Баавгай нар өөрийнхөө *эрэгтэйлэг тал/ сайн түүх* гэдэгийг ихээр хүчилж гаргадаг Монгол шиг улс бол, Драг Күйнүүд болохоор, өөрийнхөө *эмэгтэйлэг тал / муу түүх* гэдгийг хэтрүүлж харуулдаг, за, Камбуж шиг ч юм уу улс юм шиг.

Өөрийнхөө доторх эмэгтэйлэг байдалыг жоохон хэтрүүлэгтэй гаргаж тавьдаг тэд нарын хувьд эрэгтэйлэг зүйл их байгаа мэт.


Жишээ нь, өөрөө бусдад сайхан харагдана уу, муухай харагдана уу (=өөрийнх нь сонирхдог хүйсний хүмүүс өөрийг нь сонирхох болов уу үгүй болов уу) гэдэгээ огт тоолгүйгээр галзуу юм шиг юм хийнэ гэдэг, нэг бодлын *ГҮНДҮҮГҮЙ САЙХАН ЭР* маягийн чанар биш гэж үү??





Ер нь бол явж явж, баавгай ч байна уу, драг ч байна уу, бүгдэнгийнх нь дотор нь *эрэгтэйлэг / эмэгтэйлэг* чанар явж байдаг мэт.

Өөрөө ч тэр, өрөөл бусдыг ч тэр, тэр талыг нь хүлээж авна гэдэг, хамгийн хүн гэсэн утгаараа *нас биед хүрсэн/ матюр* зүйл болов уу гэж.
Тийм болохоор, бие биенийгээ *хүүхэн шиг зантай пязда* гэдэг ч юм уу *эр эм нь мэдэгдэхгүй юм өмсчихөөд гунхаад, дотор муухай оргимоор* гэдэг ч юм уу, тиймэрхүү маягаар шүүмжлэхээ больцгооё тэгэх үү???  Өөрийнхөө доторх эмэгтэйлэг / эрэгтэйлэг чанараа ч давхар хүлээгээд авчихвал, асар биенд амар байх.


Гээд, хамгийн сүүлд нь миний доторх эрэгтэй болон эмэгтэй чанар???
Би чарта, дээс тоглодоггүй байсан боловч (тэвэг тоглох дуртай байсан), бага байхдаа нагац эгчтэйгээ БӨМБӨГТЭЙ УЛААН ПАЛААЖ булаацалдаж байгаад тархиа хагалж байсан юмдаг.



Ямар ч л байсан, миний дотор *ЭМЭГТЭЙЛЭГ* чанар, та нарынхаас дутахааргүй их байгаа гэдэгтээ итгэлтэй байна!!!! (НЭГ ИХ БАХАРХАЖ ЯРИХ ЗҮЙЛ МӨН ҮҮ? ккк)


За та нарын хувийн түүхийг бас хүлээж байгаа шүү!? ккк

Sunday, August 19, 2012

Bogs, boor


Бөгс нь загатнасан хог гэдэг бил үү?
Өгзөг нь өтчихсөн юм шиг гэдэг бил үү??

Нэг газраа зүгээр сууж чаддаггүй хүүхдүүдийг чинь???


Сүүлийн үед нөгөө хормойнд нь салхи орно гэдэг нь уу юу гэдэг нь юм, нэг газар тогтож байж чадахаа болиод хэцүүдэж байна, ккк.

7 сарын 20нд хичээл амарлаа гээд хонх дугарав уу үгүй юу, Бээжин ч нисээд л, Монгол ч яваад л, Токиод ирлээ гэж бодсон, Аомори яваад...
7 сарын эхээр Токио, Окинава хоёр явж ирсэнийхээ дараахан атал...

Тэгээд хэсэг зугаалсан юм, одоо овоо гайгүй НАМБА суухна уу гэсэн байдаггүйээ...
Ёстой л нөгөө шар сэмжилсэн хог гэдэг нь болж байх шиг байна, хормойд нь хий орж гүйгээд...

Түрүүчийн долоо хоногт ганц хоногийн хугацаатай Токио явж ирчихээд, гурав хоног зүгээр сууж чадахгүй, саяны тав дахь өдөр Тайчун хот (Тайваны гол хавьд байдаг, асар уйтгартай хот), өчигдөр Кэнтинг гээд, Тайваныхаа хамгийн урд зүгт байдаг резорт амралтын газар явчихаад, орой нь Гаошун гээд Тайвандаа хоёр дахь том хот луу явчихаад, одоо л Тайпеи луу буцах гээд явж байна.

Тэгээд ядаж байхад, маргааш бас дахиад нэг хоногийн хугацаатайгаар Токио явна гэж байгаа...

Хамгийн өрөвдөлтэй нь байшдээ...
Хамт явах хүн байхгүй болохоор, дандаа ганцаараа шааж байна гэхээр...



Зүгээр зүгээр, насны эцэст ганцаараа үлдсэн ч айхгүй байхын тулд асар ихээр хичээн ДАСГАЛ сургууль хийж байгаа минь энэ, ккк.

За тэр оршил ч яахав.
Оршил гээд бас томорчихож байна аа, угаасаа энэ бичлэгт *ӨРНӨЛ*, *ТӨГСГӨЛ* энэ тэр гээд нэрлэчихээр юм огт байхгүй болохоор...

Цагаа гарздаж уншчихаад дараад нь цаг үрлээ энээ тэрээ гээд гомдол нэхэл болоод байхыг бол хүлээн зөвшөөрөхгүй шүү.

Гэхдээ би ер нь гомо болж төрсөндөө баярлах зүйл бас их байдаг юм.
Мэдээж шилжилтийн нас масандаа бол зовоод л шаналаад л, бараг уйлах нь холгүй энэ тэр зөндөө л юм байсан байх л даа...
Их эртний зүйл болохоор одоо ч бараг мартчихаж...

Гомо болж төрсөнтэй холбоотой олж авч чадсан нэг зүйл бол, жишээ нь найз нөхдийн хүрээ нь бусад шулуун хүмүүстэй харьцуулахад харьцангуй өргөн хүрээтэй!

Бусад хүмүүсийг хараад байхад, найз нөхдийн хүрээ нь, ажил, сургууль, за үсрээд найзын найз гэсэн хүрээгээр хязгаарлагдсан байх нь их мэт.
Ижил хүйстэй хүнтэйгээ найз байж чадах боловч, огт танихгүй хүнийг очоод өдөөд унавал нүдэндээ хөх пүдртэй болно...

Эсрэг хүйсний хүнийг эхэлж учиргүй эргүүлэх амархан боловч...энэ бол зөвхөн миний бодол шүү...  гэхдээ, эмэгтэй хүн, эрэгтэй хүн хоёрын тархины бүтэц шал өөр, юмны сонирхол, юмыг хэрхэн бодох гэх мэт нь шал өөр байдаг болохоор, сексээс бусдаар эсрэг хүйсний хүмүүс найз нөхөд болох харьцангүй хэцүү байдаг мэт....
Тэгээд ядаж байхад, орчин үеийн нийгмийн сэтгэхүй нь, нэг удаа сээгэс хийсэн л бол, буцаж жирийн найз болоход их хэцүү нөхцөл гэдэгийг ч хэлэх үү...

Ийм нөхцөл дотор, сайхан найзлаад явах боломж, стреит хүмүүсийн хувьд илүү хязгаарлагдмал байдаг ч байж магадгүй юм шиг санагддаг юм.

Гомо болж төрсөнийх, энэ тал дээр харьцангуй давуу талтай.

Ядаж л, гомо баранд ороход, жирийн үед огт танилцах боломжгүй хүмүүстэй *адилхан гомо болохоороо* гэсэн үндсэн дээр танилцчих зэрэгтэй.

Бод л доо, дандаа ордог гомо баранд, надтай учиргүй мэндлээд л, *чи минь хөөрхөн сайхан, хонгор зэгзгэр* гээд л, бас хааяа боожгооныхоо том жижигийг гайхуулаад байдаг өвөө, 70-аад онд Фредди Меркури-тэй явалддаг байсан байдаг ч юм уу...
Асар мундаг улс төрч, жирийн нэг ажилгүй банди хоёр зэрэгцэж суугаад архи ууж байдаг ч юм уу...

Монголд нэг их селебрити гээд шуугилдаад байдаггүй болохоор, энэ тал дээр нэг их анзаардаггүй байх л даа, гэхдээ жишээ нь Япондоо асар алдартай дуучин энэ тэртэй *Чи нээрээ хэрэг байхгүй царай муутай юм аа тэ?* гээд яриад сууж байх боломж гомо болсоны хүчинд л олдсон мэт.

За тэгээд, олон төрлийн хүн амьтантай танилцах боломжтой гэдэгийн дээрээс, ижил хүйстэй ч гэсэн очоод яриа өдөхөд амархан.

Боломж олдвол ганц шөнө унтчих санаатай *эргүүлж* очиж байгаа, нөгөөх нь ч тэрнийг нь мэдэж байгаа болохоор.

Тэгээд, за, унтах боломжгүй байлаа ч гэдэг юм уу, нэг хоёр унтсан байлаа гээд, дараад нь эргээд найзууд болох бүрэн боломжтой.

Тэртэй тэргүй, эрэгтэй хүйстэй хүний хувьд секс гэдэг чинь асар чухал хирнээ, асар ач холбогдолгүй  зүйл байдаг мэт.

Угаасаа секс хийхийн тулд юу л бол юу хийдэг хирнээ, нэг удаа сээгэс хийчингүүт уйдчихдаг тал байдаг болохоор...

Тийм болохоор, нэг удаа ч юм уу, хэсэг удаа сээгэс хийсэн байлаа гээд, дараад нь буцаад найз болох бүрэн боломжтой гэдэг тал дээрээ ч гэсэн, нилээд давуу талтай мэт....


Юу болоод ингээд хадуураад явчихав аа??? гэж бодох хүн их байж магадгүй.
Юу байдаг юм!

Ичсэн хүн хүн ална гэдэгээр, ганцаараа аялсан, аймаар өрөвдмөөр амьтан гэж бодогдуулахгүйн тулд л , өөрийгөө байдаг чадлаараа *үгүй үгүй!!!  Ганцаараа ч гэсэн ганцаараа биш байхгүй юу!
Тэртэй тэргүй геи барнаас шинээр найз олоод авчих юм чинь!  Хм!  Би ганцаардмал өрөвдмөөр амьтан огт биш!* гэж өмөөрөх гэж оролдоод  л жоохон хадуурч байна, ккк.


За за тэр өөрийгөө өмөөрөх яахав.

Энэ удаад Тайчунг хот орж, 4-5 жилийн өмнө учиргүй найрч барьж танилцаж байсан залуутайгаа уулзаж (угаасаа хугацаа өнгөрөөд удчихсан болохоор, одоо бол сээгэс тал дээрээ сонирхол байхгүй) ирсэн.

 (hamgiin zuun gar talyn "bear" zaluu ni minii anh nairsan zaluu.  Busad ni daraad ni dagaldaj irsen baraa)

Гэхдээ аргагүй л миний *найрсан* залуу.
Одоо ч гэсэн учир зүггүй хүн амьтанаас хайртай дуртай, танилцая бария гэсэн юм ирдэг юм шиг байна билээ.



Грайндр, Жакд энээ тэрээ гээд, геи хүмүүсийн танилцдаг апликеишнүүд байдаг юм.
Мань мэт нь долоо хоногт нэг удаа мессеж ирэхэд л баярлаад бөөн юм болдог юм.

Тэгсэн мань эрийн тэр аппликеишний шинэ мессеж ирсэн байдалыг нь харсан...
Сайхан залуу гэдэг ийм байдаг юм байшд???

(zugeer baij baigaad l 381 message...)


За тэр яахав.
Ямар ч байсан, Тайчунгийн геи бар (баавгайны үүр байна билээ) орж, айлд хоног төөрүүлчихээд Кэнтинг орсон.

 (Yaaj ch harsan omno zugiin Resort)
 (Ene lag tom Doll nadad unen goyo haragdsan)
 (Gantsaaraa ch gesen dalai orolgui yaahav??)
 (Gantsaaraa ch gesen dalai orolgui yaahav??)
 (Gantsaaraa ch gesen dalai orolgui yaahav??)
 (Gantsaaraa ch gesen dalai orolgui yaahav??)
(Gantsaaraa ch gesen dalai orolgui yaahav??)

Мэдээж ганцаараа.
Очиж жаал залуу хүүхдүүд харж нүдээ баясгаад тэгээд Гаошон орсон.

Угаасаа надад хөдөө газар зохихгүй... Өдөр нь гоё байлаа гээд ч, орой нь тэртэй тэргүй хийх юм олдохгүй.... Ядаж байхад ганцаараа унтана ш дээ, золиг гэж...

Нар жаргангуут л хотын зүг гүйнэ биз дээ энэ чинь???


Гэхдээ яг үнэндээ энэ дээдэx найз майз энэ тэр гэдэгээс илүү, геи болж төрсөний асар дажгүй нэг тал нь, геи сауна-д хоног төөрүүлж болдог явдал.

Бод л доо, жирийн зочид буудлаас дор хаяж 5-6 дахин хямдхан газар хоног төөрүүлчихнэ.
Ядаж байхад үнэгүй сээгэс дагалдана гээд???

Энэний ачаар хичнээн их мөнгө хэмнэсэн бол оо???

Энэ удаад ч гэсэн, геи массаж хийлгэж нэг хөнгөхөн сээгэс хийчихээд, орой нь архи уучихаад геи саунад хоносон.

Архи гэснээс нээрээ, аав нь Монгол, ээж нь Тайваны нутгийн индиан гэсэн нэг баагийтай танилцсан юм байшд.
Яаг нэг Монголд байдаг баагийнууд шиг царайтай, тэгээд ядаж байхад бүдүүн!!!

*Манай аав, 1950 онд Монголоос гараад, Оросоор дамжиж Финлянд ороод, тэндээсээ Америк дүрвээд тэндээ амьдарч байгаад 90-ээд оны эхээр Тайванд амьдардаг болсон* гэж ярьж байна билээ.

Аавынхаа зөвлөснөөр 95 онд Монгол нэг удаа очсон гэж ярьж байсан, гэхдээ Монголоор мэдээж ярьж чадахгүй, тэгээд бас Монгол нэг их таалагдаагүй гэж байсан...

1995 он гэхээр угаасаа хамаг юм каос байсан болохоор аргагүй ч юм шиг...



Сауна ч яахав, хийдэг юмаа хийчихээд, тэгээд унтаж байсан, даарч эхэлж байна аа...
Мэдээж халуун орон болохоор хүйтнээр л үлээдэг юм байхаас, халуунаар үлээдэг юм байхгүй...

Парны эрэлд гарна биз дээ??? энэ чинь???

Гэхдээ олон пар тэвэрч байсан хүний хувьд хэлэхэд, пар хайж байгаа бол, залуухан бөгөөд шөрмөслөг (туранхай) хүн нь хамаагүй дээр байдаг юм шүү!!!

Хүний өөх гэдэг чинь угаасаа дулаан нэвтрүүлдэггүй материалаар хийгдсэн байдаг юм шиг байна билээ.  Тийм болохоор, бүдүүн хүмүүс тэврэхээр, гадна тал нь нэг тийм хүйтэн, тэгээд дээрээс нь их хөлөрдөг болохоор жоохон нойтон, пар утгаар нь ашиглахад жоохон депекттэй санагдсан.

Тийм утгаараа, залуу хүмүүс угаасаа дотроосоо ялгаруулдаг энерги ихтэй, тэгээд дээрээс нь өөх багатай бол, тэр энерги нь шууд гадагшилдаг болохоор, өрөө / хөнжил дулаацуулахад их тохиромжтой санагддаг юм.

Хэрвээ танайх өвөлдөө хүйтэн байдаг бол, хэд хэдэн банди авчраад суулгачих хэрэгтэй байх, аяндаа дулаацаад явчихна!  ккк.
Заримыг нь тэвэрч унтсан ч болно ш дээ...

Энэ удаад ч гэсэн, хайж байгаад 20 орчим насны шөрмөслөг банди олж аваад л, Коала юм уу юу юм гэмээр тас тэвэрч аваад л зад унтсан...

Сайхан ч нойрсож байна билээ, сайхан ч зүүд зүүдэлсэн...
Зарим хэсэг нь бол зүүд биш байсан л даа, ккк.  Нөгөө юу гэдэг билээ??
Үүлэн борооны ажил?? гэдэг бил үү??

Нэг чулуугаар гурав дөрвөн туулай буудангаа харин бодож байлаа л даа.

*ГОМО болж төрсөндөө ч баяртай байна шүү* гэж, ккк.

За за баахан дэмийрчлээ.
Дараа дахиад дэмийрье.

Sunday, August 12, 2012

Andrej Pejek

"Er em ni medegdehgui baliar hog" gej manaihan ih heldeg dee?
Gambuushiig ch gesen, uur busad humuusiig ch gesen.

Ene zaluug harval yuu gej heleh bol??

Andrej Pejik.
Bosnia-Herzegovina-aas garaltai Australiin eregtei model.

Delhiin hamgiin "UZESGELEN GUA" eregtei model gedegeeree aldarshsan zaluu baina.

Gehdee uneheer uzesgelentei baigaa biz?
















Yapon yavj irev



Зиаг байз...
Юу бичих билээ байз.

Монгол харихаар ч юм уу, Японд хүнтэй юм яриад сууж байхад блогтоо оруулах санаанууд зөндөө орж ирдэг хирнээ, Тайванд буцаад ирэхээр л юу бичихээ мэдэхээ байчих юм...

Өдөр тутмын амьдрал нь хэтэрхий нэг хэвийн байгаатай бас холбоотой байх л даа...
Ядаж байхад хүн амьтантай мундаг юм ярилцах хэмжээнд Хятад хэл сурч амжаагүй байгаа болохоор.


Дээр нэг түүхийн сэдэвтэй юм үзээд сууж байсан юм л даа.
Монголын тухай, Хятадын тухай, Японы тухай нэг тийм сонирхолтой бичлэг байсан юм.

Тэгсэн тэр нэвтрүүлгийн хөтлөгч нь ярьж байна аа.

*Ер нь бол, хойд зүгийнхэн, урд зүгийнхэнтэй дайтахад, хойд зүгийнх нь заавал ялдаг тийм нэг зүй тогтол байдаг юм.  Хятад, Монгол хоёр дайтахаар Монголчууд дандаа ялдаг ч юм уу...
Ер нь явж явж, сүүлийн хэдэн зуун жил, Хятадыг эзэлж явсан хүмүүс нь дандаа хойд зүгийнхэн байгаа байхгүй юу!  Манжууд ч юм уу...

Энэ гэхдээ их учиртай юм байгаа.  Хойшлох тусмаа хүйтэн, хэцүү амьдралтай, урагшлах тусмаа дулаахан, хоол ундаар гачигдах юмгүй болно доо?

Тэгээд, тийм хүйтэн ширүүн газар байгаа хүмүүс нэгдүгээрт тэсвэр хатуужилтай болдог, хоёрдугаарт, өвөл нь хийх юмгүй болохоор, маш их зүйл бодож тунгаадаг учир, илүү ухаалаг болдог юм шиг байгаа юм.

Өмнө зүгт байгаад, өлсвөл модноос нэг жимс авч идчихээд л сууж байдаг хүмүүс, тэсвэр хатуужилтай болно ч гэж худлаа, амьдралын талаар тунгаах ч шаардлагагүй байна.

Ийм хоёр хүмүүс хоорондоо дайтахаар хэн ялах нь бол ойлгомжтой биз дээ??*   гээд л ёстой бавж өгч байна.

Гэхдээ энэ яриа үнэний талтай юм шиг.

Би өөр дээрээ аваад үзсэн ч гэсэн, Тайванд ирэнгүүт л, юу ч бичих сонирхол байхгүй, тэгээд л өдөр тутам *энэ залуу хөөрхөн муухай* энэ тэр гэсэн л юм яриад сууж байгаа байхгүй юу...

Хойд зүгт (Монгол, Япон гэх мэт) байх үедээ нөгөөх чинь тархиа гашилтал илүү дутуу юм бодно ш дээ.

Ер нь ийм юм биш үү?  тийм юм биш үү?  Миний юу болохгүй байна, юу болж байна??
Яавал намайг залуучууд эргүүлэх бол?   энэ тэр гээд л, ккк

Олимпийг харсан ч гэсэн адилхан.

20 хэдэн сая хүнтэй Тайван 2хон медал авсан байхад, 3 сая хүрэхгүй хүнтэй Монгол 5 медал авсан байдаг ч юм уу тэ???

Илүү хүчтэй, илүү хурц, илүү тэмүүлэлтэй, илүү *муухай ааштай*, илүү *хувиа бодсон*, илүү *дээрэлхүү* хүмүүс хойд зүгт их байдаг юм шиг санагдаад байгаа юм, ккк.
Бас илүү *бялдууч*.   Бялдууч зан, дээрэлхүү зан хоёр чинь угаасаа нэг зоосны хоёр тал болохоор (бас дахиад гадаад зүйр цэцэн үгийг Монголчлов... Монголоор юу гэдэг вэ?)

Нээрээ яагаад манайхан, бялдууч занг *хятад зан* гэхгүй, *манж зан* гэдэг вэ гэдэг ч гэсэн жоохон бодож үзүүштэй юм шиг....
Манжууд чинь явж явж Монголчуудын *хамаатан* шахуу үндэстэн шүү дээ.

За нөгөөх чинь хадуураад явж байна.


За би ч бас гайгүй, манай энэ блогчид ер нь яагаад бүгдээрээ дуугаа хураачихваа?
Ер нь бол энэ твиттер, фэйсбүүк энэ тэрээр хүмүүс *үг хэлэх хэрэгцээ*-гээ хангачихаад байгаа болохоор, блог энэ тэр бичих нь багассан байж магадгүй санагдаад байгаашд...

За тэр ч яахав.

Өнөөдөр гадаа бороо ороод, гарахаас дургүй хүрээд, гэрт хийх юм байхгүй байгаа дээрээ ойрын үеийн сонин сайханаас оруулдаг юм бил үү гэж бодлоо...

Гээд, нэг их сүртэй сонин сайхан ч байхгүй л дээ.

7 сарын 31нд Япон явж ирсэн юм байна.
Экс экс экс бойфрэндийн төрсөн өдөр нь болохоор сьюрприз болгож, хаха.

Лаг арманчик наасан тэ? ккк

Зиаг тэгээд очоод юу хийхэв, хэдэн найзуудтайгаа нийлж архи уугаад л, нэг тиймэрхүү.
Тэгээд Токиод байгаад байхаар уйдна гээд, Аомори гэдэг газар луу явж ирсэн, ганц хоёр зураг хөрөг оруулчихья, хэхэ.

 Gahai...
   Ene huvtsas ni ayagui hoorhon
 Nebuta

 Buudallasan zochid buudal
 Hodoonii zaluus
 Hodoonii zaluus
 Hodoonii zaluus

Hungui galt teregnii buudal



Ene festivalyn baidal

Гэхдээ хараад байсан, Аоморигийн залуучууд ер нь жоохон царай муутайдуу юм байлээ.
Гэхдээ, лаг аялгатай ярьж байгаа байдал, нэг тийм жоохон хөдөөнийдүү байдал энэ тэр нь хөөрхөн хайр хүргэмээр ч юм шиг.


Гэснээс, царайлаг, царай муутайгийн талаар нэг сонирхолтой яриа байдаг юм.  Байдаг юм ч гэж, бараг би зохиосон юм л даа, ккк.

Азийн хамгийн царай муутай гурван хот хаана вэ?  Бас яагаад? гэсэн асуулт.

Хариулт нь *Хонг Конг, Сингапур болон Нагоя / Пусан* гэж байгаа юм.

Үнэндээ очоод үзэхэд илт андашгүй!

Хонг Конгууд, кинон дээр л царайлаг гардаг болохоос амьдрал дээр бол яг ш дээ.
Нэн ялангуяа хүүхнүүд нь!
Царай муутай дээрээсээ муухай ааштай.
Ер нь гэхдээ хятад зүгийн (хятад соёлтой) улсуудын хүүхнүүд нь их дээрэлхүү, муухай ааштай, царай муутай байдаг санагдаад байдаг юм.  Ямар сайндаа би хүртэл Тайванд хүнтэй муудалцах бол дандаа хүүхнүүдтэй нь муудалцаж байхав дээ.
Царай муутай байж, өөрийгөө их юманд бодчихсон байдаг болохоор уур хүрээд байдаг юм.
Залуучууд нь хамаагүй соёлтой.

За тэр хадуурах яахав.
http://www.filination.com/blog/2009/08/11/81-ugly-truths-about-hong-kong-guys-and-gals/
Энд Хонг Конг залуучууд болон хүүхнүүдийн тухай бичсэн сонирхолтой зүйл байна билээ.

Сингапурчуудыг юу гэж нэрлэдэг гээч?  Сам хорхой!

Яагаад вэ гэхээр, бүгд цэрэгт явдаг болохоор бие хаа нь уг нь гайгүй.  Даанч царай нь авах юмгүй.
Сам хорхойны биеийг нь иддэг боловч толгойг нь иддэггүйтэй адилхан утгаар тэгж нэрлэдэг.

За Нагоя бол япондоо царай муутайгаараа алдартай.


Тэгээд, дараад нь яагаад тэгвэл эд нар царай муутай байна вэ?  гэсэн нэг тийм асуулт гарч ирж байгаа юм.


Угаасаа том гүрний нийслэл байсан газрууд бол царайлаг байдаг юм шиг байгаа юм.
Олон газраас хамгийн царайлаг хүмүүс нь цуглардаг болохоор, царайлаг хүмүүсийн хүүхдүүд царайлаг байна гэсэн утгаараа.

Хонг Конг бол угаасаа загасчны тосгон байсан газар.
Тийм газар царай муутай загасчид л цуглана.
Тэдний хүүхдүүд нь царай муутай байхаас өөр аргагүй.

Сингапур бол бүр хэцүү.
Хятаддаа ч амьдарч чадахааргүй ядуу зүдүү, царай муутай хүмүүс нь зугтаж очсон, бас л нэг загасчны тосгон.

Нагоя?  Царайлаг хүмүүсийг нь бүгдийг нь Токунага бил үү?  Тэр Шогүн түүж аваад Токио яваад өгсөн болохоор царай муутай хүмүүс нь үлдсэн гэдэг юм билээ, ккк.

Эсрэгээрээ Монголчууд яагаад гайгүй вэ?  Тайванчууд яагаад царайлаг вэ? гэдэг асуулт.

Энэ бас тайлбарлахад их амархан.
Монгол бол угаасаа их гүрний үлдэгдэл, үндэс угсаа.
Тэгээд ядаж байхад ойр хавийнхаа царайлаг хүүхнүүдийг булааж аваад эхнэрээ болгочихдог байсан гэж байгаа.  Нууц товчоог уншсан ч тэр!

Тийм газар, угаасаа хүмүүс нь царайлаг болох нь ойлгомжтой.

Тайван?  Уг нь бол загасчид л даа.
Гэхдээ, 40-50 онд Шан Кай Шек Бээжингээс зугтаахдаа, Бээжингийн хамаг сор сондоруудыг нь түүж аваад зугтаачихсан юм шиг байгаа юм.

(Chiang Kai Shek tserguudiig shalgaj baigaa ni)

Тэгэхээр, тэдний хүүхдүүд нь царайлаг байхаас өөр арга байхгүй биз дээ тэ? ккк


Гээд ингээд бичих юм олдохоо больчихож байгаа юм аа...

Дараа онгон монгон онгод монгод нь орохоор дахиад бичье.

Wednesday, August 01, 2012

Хоёр Иртэй Сэлэм


Ийм Монгол үг байдаг бил үү?
Хоёр талтай хутга?  За сайн санахгүй байна...
Англиар *Дабл Эджэд Сүөрд* гэдэг үгийг шууд орчуулчихлаа.

Сая Монголд очсоны дараа анзаарсан нэг зүйлийнхээ талаар бичих гэсэн юм.
Тэрнээсээ өмнө тайлбар.

Комплекс, бусдаас ялгаатай байхын шаналал, бага насандаа яахаа мэдэхгүй байх бэрхшээл гэх мэт, геи хүмүүс бид нар болон трансжендер хүмүүсийн бүгдийнх нь үзэж харж, туулж ирсэн зам байдаг байх.


  • Яагаад би эд нар шиг охин сонирхохгүй байгаа юм бэ?  
  • Би гаж юм байх даа?  
  • Намайг гаж гэдгийг маань гэрийнхэн мэдчихвэл яана аа?
  • Найз нөхөд мэдчихвэл яана аа?
  • Хүмүүс ер нь юу гэж боддог юм бол?
  • Хүмүүс чинь гомо нарыг гаж, үхвэл таарсан амьтад гэж ярьдаг юм байшд.
  • Бүгдээрээ гомо нарын тухай онигоо яриад л доош нь чихээд байдаг юм байна шүү дээ.
  • Эд нарт гомо гэдэгээ баригдуулахгүйгээр, тэгээд бас доош нь чихүүлэхгүйгээр байхын тулд яавал таарах вэ?


гэх мэтээр бага наснаасаа, бусад хүүхдийг охин ярьж дурлаж, нэг их юм бодохгүй явах цагаас эхлээд шаналсаар ирдэг байх.

Ийм ч болохоор, өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлолт, ЛГБТ хүмүүсийн хооронд их байдаг гэдэг, гэхдээ эсрэгээрээ ийм ч болохоор, ЛГБТ хүүхдүүд харьцангуй (энэ миний хувийн бодол шүү) бусад хүүхдээс илүү хэрсүү, хатуужилтай, мөн хичээл сурлагадаа сайн (өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хамгийн амархан арга учир) байх нь их байдаг мэт.

Өөрийн талаарх комплекс, зөрчилдөөн, өөрийгөө хүлээн авч чадахгүй байдал гэдэг, асар их энергийг хүнд өгдөг зүйл бөгөөд, ийм комплекс / энерги нь жирийн нэг геи хүмүүсээс трансжендер хүмүүст хамаагүй илүү байдаг мэт санагддаг юм.

Хүмүүсээс хүлээж авах *үзэн ядалт* гэх зүйлийн хэмжээ нь тэр хэмжээгээрээ илүү байдагтай ч холбоотой байх.  Жирийн геи хүн бол, нуугдаад геи байлаа гээд, бусдад баригдахгүй, анзаарагдахгүй байх боломжтой, тийм болохоор, тэр хэмжээгээрээ бусдаас шууд утгаараа *үзэн ядагдах* магадлал бага байдаг бол, трансжендер хүн, хэрвээ л эмэгтэй хувцсаа өмсөөд нэг гарах юм бол, олны нүдэн дээр өөрийгөө хэн бэ гэдэгээ шууд зарласан зүйл болох учир.

Гэхдээ энэ их комплекс нь, тэр комплексоосоо болж хуралдсан их энерги нь трансжендер хүмүүсийн геи хүмүүсээс хамаагүй зоригтойгоор олон зүйлийг хийлгэдэг бөгөөд, тийм ч утгаар нь би хувьдаа трансжендер хүмүүсийг маш их хүндэлж явдаг юм.

Тэд хамгийн түрүүнд, бусдад үзэн ядагдан ядагдан нийгэмд ил гарч ирж, өөрийнхөөрөө амьдрахын учир утгыг, адилхан хүн шүү дээ гэдэгээ байгаа байдлаараа илэрхийлж, нийгмийг бага багаар дасгаж эхэлдэг учраас!

Стөүн Воллын мөргөлдөөн дээр л гэхэд, хамгийн эхэлж цагдаа нартай зодоон хийж эхэлсэн нь трансжендер / кросс дрессер / драг күйн (яг аль нь байсаныг сайн мэдэхгүй болохоор ингэж бичив) байсан гэдэг шиг!!!!



50-иад онд Японд анх гарч ирж нийгэмд цочрол өгсөн алдартай ЛГБТ хүмүүс бүгд трансжендер (Мива Акихиро, Карусел Маки гэх мэт) байдаг.
Karusel Maki




Мишима Юкио гэх мэт асар мундаг сэхээтэн бөгөөд бусдад цочрол өгч байсан жирийн гэй хүн ч байдаг л даа.  За даа,  энэ хүнийг ч жирийн нэг нуугдмал геи гэхэд хэцүү дээ... Бас л нэг комплексний үүр байсан юм биш үү??? ккк.  





Эсвэл саяхны жишээ гэхэд л, Японд одоо бараг хамгийн алдартай од болоод, ЛГБТ хүн гэхээрээ хурц хорон үгтэй, асар ухаантай байдаг гэсэн тийм ойлголтыг хүмүүст хүргэсэн, ЛГБТ хүмүүсийг хүлээн зөвшөөрөхөд асар том алхам хийсэн хүн нь Мацуко Делакс гээд (өөрөө өөрөөгөө геи гэдэг боловч) трансжендер, эсвэл кросс дрессер байх жишээтэй.


Монголоор авахад ч гэсэн, хүн болгонд чичлүүлэнгээ, нийгэмд *ийм хүмүүс байдаг юм шүү* гэдэг ойлголтыг хүргэсэн хамгийн мундаг хүний нэг нь Гамбууш ажаа болов уу гэж.



-------------

Би өөрийнхөөрөө байж байж аз жаргалтай болно!  (гэхээс илүү, өөрийнхөөрөө байхгүй бол бачимдаад үхлээ)
Өөрийнхөөрөө байхаар намайг хүмүүс ад үзнэ!
Ад үзэгдэхгүй, бусдад дээрэлхүүлэхгүйн тулд ямар нэг зүйл хийх ёстой!
Бусдад дээрэлхүүлэхгүйн тулд юу хийх хэрэгтэй вэ!?

------------

Ийм дилемма-тай хүмүүс хүчирхэгээр, энергээ өөрийгөө хамгаалахад хэрэглэдэг бөгөөд, тэр нь амжилтын үндэс болох магадлал асар өндөр байдаг мэт.




За энэ урт оршил ч яахав, ярих гэсэн юмандаа орьё.


Ийм комплекс, энерги нь зөв ашиглавал амжилтанд хүрэх асар хүчтэй зэвсэг болдог боловч, англиар хэлдэг хоёр иртэй сэлэм байдаг нэг том эрсдэлтэй мэт.

Өөрөөр хэлбэл, зөв ашиглаж чадахгүй бол өөрийгөө ч гэмтээж мэдэх аюултай эд.


Өөрийхөө бусдаас *гаж* байдлаас болсон бусдын үзэн ядалтын эсрэг хүн юу хийж чадах вэ гэдэгийг бичье л даа.

1.  Юу ч хийлгүй нуугдчих
2.  Өөрийгөө нууж дарагдуулахгүй бөгөөд, дээрэлхэх гэж ирсэн хүнтэй тэмцэлдэх, тэрсэлдэх, өөрийгөө давуу гэдэгээ хүчээр харуулж өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх.
3.  Өөрийгөө мундаг хүн гэдэгээ бусдаар хүлээн зөвшөөрүүлж, хүндлүүлэх


Миний бодлоор эдгээр сонголтууд нь бүгд транс, тодорхой комплекстай хүмүүсийн хувьд давж гарахаас өөр аргагүй болдог сонголтууд мэт.

Тэр чигтээ 1. Юу ч хийлгүй нуугдах гэсэн сонголтыг хийсэн хүмүүс бол ойлгомжтой, трансжендер гэдэгээ дарагдуулан, хуурамч амьдралаар амьдрах учир, өөрийнхөөрөө байх аз жаргалыг мэдэрч чадахгүй.  Ийм хүмүүсийн хувьд, комплекс, энерги нь дутагдсан байдаг байх.

2.  Дээрэлхэх гэж ирсэн хүнтэй тэмцэлдэх, тэрсэлдэх, өөрийгөө давуу гэдэгээ хүчээр харуулж өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх:

Уг нь бол их чухал элемент.
Ихэнх хүмүүс ийм хүчин чадалтай байдаг мэт.
Анужин жишээ нь, хэр баргийн эрэгтэй ч зодож чадахааргүй шөрмөстэй шартай.  Энхриймаа нэг хэсэг ямар хорон байдлаар хүнийг доош нь хийж чаддаг байлаа??
Яалт ч үгүй тойрч биш, дайрч өнгөрдөг зүйл мэт.

Гэхдээ энэ хэсэг нь их хэцүү, яг нөгөө *хоёр иртэй шүү* гэдэг эрсдэлтэй хэсэг нь мэт.
Хэт их олны анхаарал, хэт их үзэн ядалтыг авч ирсэнээсээ болоод, хүн нилээд эмзэг болчихдог, юм л болбол *энэ намайг дээрэлхэх гээд байгаа юм биш биз?* гэж харддаг болдог тал байдаг мэт.
Доодохууд, сүүлийн үед Монголд байгаа иймэрхүү илэрхийллийн жишээ л дээ:

Кола захиалсан, андуураад Сода аваад ирэнгүүт *Энэ нэг тэнэг бармен намайг транс болохоор нь дээрэлхэх гэлээ, дээрэлхүүлдэг ч газар биш* гээд нүд лүү нь колагаа шидчихдэг ч юм уу.

Хүмүүс жоохон анзаарахгүй байнгуут *Намайг ийм үзэсгэлэнтэй байхад албаар үл тоомсорлож байгаа нь, намайг Трансжендер болохоор нь дээрэлхэх гэсэнийх юм биш үү?  Ийм муусайн юмнуудад дээрэлхүүлдэг жижиг гар ч биш* гээд уурандаа худлаа цагдаа дууддаг ч юм уу.

*Чи одоо ямар хаашаа юм бэ, дандаа л ингэж байх юм.  Тийм дургүй бол ирэхгүй, өөр газар очиход л болно ш дээ* гээд амьхандаа түрүүлж гар нь хөдөлдөг занг нь болиулах гээд учирлахаар *Би хаана очихоо чамаар заалгахгүй мэдэв үү, дурак минь* гээд (энэ муу намайг трансжендер болохоор дээрэлхээд, ордог газар луу минь хүртэл оруулахгүй санаатай.  Чамд дээрэлхүүлдэг гар ч биш) гээд дайрчихдаг ч юм уу.


Дотор нь хуримтлагдсан асар их энерги байгаа болохоор, түүнийгээ чиглүүлэх дайсан хэрэгтэй байдаг.  Уг нь бол тэр дайсангаа өөрийнхөө эрдэм ухаан, боловсрол гэх мэтэд чиглүүлбэл дараагийн шатанд дэвшиж болох атал, хэн нэгэн хүн лүү чиглүүлчихээрээ өөрийгөө хөнөөх гол зүйл болчихдог нь транс хүмүүсийн хамгийн том асуудал ч юм шиг санагддаг юм.
Энэ дээр яриад байгаа хүүхэд, тэр *дайсан*-аараа Ханзог тавьчихсан юм шиг байгаа юм.

*Би танай барыг хаалгаж байж л АЗ ЖАРГАЛТАЙ болох юм шиг байна* хэмээн мессеж ирүүлэнгээ, шөнийн хоёр цагт, өөрөө ч ирээгүй байж цагдаа дуудах гэх мэтээр асар их ЭНЕРГИ зарцуулан байж дайсантайгаа дайтаж эхэлдэг нь энэ зүйлийн хамгийн том асуудал.

Хаалгалаа гээд, аз жаргалтай болохгүй шүү дээ гэдэгээ огт ойлголгүйгээр, зүгээр л улайраад л.
Үнэхээр дандаа цагдаа дуудаад л, дандаа очиж зодоон цохион гаргаад байвал, барыг хаалгаж бол амархан байх л даа.

Тэглээ гээд үр дүн нь юу болох вэ?
- Би нилээд мөнгөөр шатна (энэ бол бар нээсэний угаасаа эрсдэлийн нэг нь)
- ЛГБТ хүмүүстээ зориулсан газраа хаалгана.  Өөрсдийнхөө байх газрыг цөөрүүлнэ
- ЛГБТ хүмүүс хэсэгтээ ийм газар нээе гэсэн сэтгэлийн урмыг нь хугална
- Хаалгасан хүн нь хэн бэ гэдэг нь олон нийтэд ойлгомжтой байх тул, бусдаас үзэн ядалт, үл хүндлэлийг одооны байгаагаасаа илүү ихээр хүлээнэ
- *Дайн хийгээд ялчлаа* гэсэн түр зуурын *АЗ ЖАРГАЛ*-аас *Энэ ёстой балиар хүүхэн* гэсэн олон нийтийн үзэн ядалт нь давамгайлах тул урт хугацааны хувьд харахад одооныхоосоо илүү аз жаргалгүй болно.

3.  Өөрийгөө мундаг хүн гэдэгээ бусдаар хүлээн зөвшөөрүүлж, хүндлүүлэх
Энэ хамгийн сүүлчийн бөгөөд бүгд хүрээсэй гэж боддог үе шат мэт.
Ихэнх алдартай трансжендер хүмүүс энэ шатандаа аль хэзээний хүрчихсэн мэт.
Мацуко Делаксыг ажигламтгай байдал, хорон боловч хүнийг гомдоодоггүй ёжлол, ухаалаг комментоор нь Японы ард түмэн хүлээж авчихсан.
Мива Акихиро, Карусел Маки ч гэсэн.

Монголоороо ярих юм бол, Гамбуушийг сүүлийн үед манай ард түмэн, яриаг нь телевизээр сонссоор *энэ хүн чинь их ухаантай, их зовсон хүн юм байна шүү дээ* гээд хүлээгээд авчихсан.

Анужинг ч гэсэн, геи хүрээлэл нилээд хүлээгээд авчихсан *сайн уу! Ямар хөөрхөн болчихсон юм!?* гээд мэндлээд явж байна.

Энхриймааг, нэг хэсэгтээ жоохон ширүүхэн занд нь дургүйцэх нэгэн байсан боловч, ухаалаг бөгөөд уншуустай блог, хүйсээ солиулах тэр асар их зориг, бас гоё сайхан байдалаар нь аль хэзээний хүндлээд хүлээгээд авчихсан.

Энэ дээдэх хүүхдийг би хурдан энэ шатандаа очиж, ухаалагаар өөрийгөө бусдад хүлээн зөвшөөрүүлээсэй гэж залбираад л байгаа юм.
Даанч, энд орчин үеийн Монголын нийгэмийн хандлага өөрөө бас садаа болоод байх шиг.

*Би 19хөн настай хирнээ ямар гэдэг баячуудын хороололд амьдардаг, 20-30 сая төгрөгний хувцас өмсдөг, ямар прокурорын хүүхэд* гэмээн ярих тэр, мөнгөтэй, мундаг аав ээжтэй бол хүмүүс өөрийг нь хүлээн зөвшөөрнө гээд ойлгочихсон юм шиг санагдсан.

Монголд сүүлийн үеийн хэнээрхэлээр, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнийг хүмүүс хүндэлж байгаа (мэт  санагддаг) үзэгдлээс болсон гажуудал болов уу...

Мөнгө, эрх мэдэлийг өөрийн гараар гартаа оруулсан бол хүн хүндэлнэ.  Гэхдээ ийм хүмүүс түүгээрээ түрий барьдаггүй.  Мөнгө эрх мэдэл нь өөрийн биш, өрөөлийн хүчээр бий болсон бол, тийм хүнийг хүмүүс *шинэ баяны эрх хүүхэд* гэж л харахаас биш хүндлэхгүй гэдэгийг огт ойлгохгүй яваад байгаа нь нэг бодлын *өрөвдмөөр*.

Гэхдээ залуухан хүүхэд болохоор арга ч үгүй байх л даа, алдана ононо, янз бүрийн юм туулж байж өөрийгөө олно.


Хурдхан Гамбууш эмээ, Энхриймаа ажаа, Анужин ажаа нараасаа үлгэр жишээ аваад, жинхэнэ утгаараа бусдаар ХҮНДЛҮҮЛЭХ гэж юу байдаг вэ гэдэгийг ойлгож, түүнийг тэдэн шигээ олж авч чадахгүй бол, энэ хүүхэд (болон иймэрхүү хүүхдүүд) өөрийгөө ч, өрөөлийг ч хөнөөж мэдэхээр мэт.
За за энд бичлээ гээд олж уншихгүй л дээ.  Уншсан ч одоогоор ойлгож чадахгүй байх.  Юу ч болсон санаанд орсон юмаа бичлээ.


Хоёр иртэй хутга аа гэж...хэрэглэж сурахад их хэцүү ч, хэрэглээд сурчихвал уг нь их л мундаг зэвсэг байгаа юмсан...