Зиаг зиаг, ойрын сонин сайханаас.
Хятадаар дамжиж Монгол харьчихаад, одоо Япон очиж шоудах гээд явж байна.
За тоймлоод давхичихья тэ? ккк
7 сарын 19ны орой.
Ууж таарав. Өглөө 4 хүртэл.
Нэг Японоос ирсэн хүүхэд, нэг Монгол залуу, хоёр Тайван залуутай хамт эхлээд диско орж баахан уув. Бүгдээрээ өөр өөр хэлтэй хүмүүс цугларчихсан байсаныг ч хэлэх үү, нэг баруун тийшээ харж Японоор яриад, нэг зүүн тийшээ харж Монголоор яриад, нэг урагшаа харж Хятадаар яриад, заримдаа Англиар яриад гүйгээд байсан, сүүлдээ Япон хүнлүүгээ Монголоор, Тайван хүн лүүгээ Японоор, Монгол хүнлүүгээ Хятадаар ярьж бариад баллаж байна билээ, олон хэл нэг дор хольж ярих чинь шал дэмий эд байна билээ, ккк
7 сарын 20н
Тайван:
Сэрүүлэг тавихаа мартчихаж. Үсэрч босоод л гараад таксинд суув.
Онгоцны буудал хүртэл 1,000 Тайван Доллар (=30 орчим доллар) гэнэ.
Суусан хойно оо бодоод байсан нэг л хулхидуулаад байгаа юм шиг санагдав. Өмнөх өдөр нь хүүхдээс асуухад 500-600 байдаг байхаа гэж байсан болохоор.
*1000 ч арай дэндэнэ ээ. Наад мэтрээрээ яв, эсвэл 800 байхад болно биз дээ?* гэсэн үг авахгүй юм.
За тэгвэл буулаа гээд автобусны буудал дээр бууж аваад автобусаар давхисан, онгоцноосоо 45 минутын өмнө очив.
Зүгээр оруулчихаж байна.
Нислээ. Эйр Чайнагийн үйлчилгээ их гайгүй болчихож. Ийм байгаагүй юмсан, эсвэл Тайванаас нисдэг нислэг нь ийм байдаг юм уу?
Нислэгийн багийн ярьж байгаа Хятад хэлийг нь бол ямар ч байсан ойлгоод байна, зовлонгүй.
Болж байна ш дээ.
Бээжин:
Буулаа. Энэ удаад, онгоцны компанийн үнэгүй буудалд буусан юм.
Онгоцны буудалынхаа хажууд, хотоос жоохон хол нь тиймхэн.
Бээжингийн хүмүүсийн яриаг сонсов.
Яг шууд толгойд бууж ирэхгүй байна аа. Жоохон бодож байж ойлгох юм билээ.
Их хачин акценттай юм.
Уг нь Хятад хэлний албан ёсны хэл нь Бээжингийн аялган дээр үндэслэсэн л гэдэг, гэхдээ надад бол шал өөр л сонсогдох юм билээ.
Үг болгоныхоо ард талд нь *ррррр* гэсэн хачин юм залгаад хаячихна, тэр нь яриаг нь ойлгоход их хэцүү болгоно.
*Дуймиэн* (эсрэг тал) гэдэгийг *Дуймиаааррр* гэдэг ч юм уу, *Диэн И Шиа* ( Жоохон хүлээж бай) гэдэгийг *Дианрррр И Шиарррр* гэдэг ч юм уу.
Бээжингийнхний хувьд ингэж *ррррр* гэдэг нь илүү *эршүүд* сонсогддог юм гэсэн, надад бол нялуун, харин ч нэг тийм феминин сонсогдох юм билээ.
За тэр хэл ч яахав.
Буудалдаа очиж унтчихаад, орой 6 гээд гарсан.
Автобусаар хотын төв орчихоод, тэгээд метрогоо хайв.
Олдохгүй болохоор нь хажууд байсан хоёр бандиас асуув.
Tusch hoyor joohon huuhed
Тэгсэн, энэ Хужаа нар чинь бас их эелдэг тусч болчихож.
Намайг бүр замаасаа хазайн хазайн, Ванфүжин гэдэг буудал хүртэл хүргэж өглөө ш дээ.
Wanfujingiin udesh, gadaa nutsgen suugaa hujaa nar
Уг нь бол метрогоо л олчихвол би бол учраа олчих хүн ч гэсэн, хөөрхөн санагдаад худлаа баахан чалчиж явав.
19тэй, Бээжингийн хажуухан байдаг хөдөөнөөс (манайхаар бол Төв аймаг) ирсэн хүүхдүүд, зуны амралтаараа Бээжин хоттой танилцаж яваа нь тэр байсан юм билээ.
Зиаг тэгээд явуулчихаад Ванфүжин гэдэг газраа хоол зооглов.
Олон жил нэг идэж үзмээр хирнээ идэхээс айгаад, зориглож чаддаггүй байсан *Хилэнцэт Аалз*-аа идэж үзэв.
Амьдаар нь шорлоод хаячихсан хилэнцэт аалзыг шараад өгдөг юм билээ.
Бас их нүгэлтэй хүмүүс шүү...
Идэж үзсэн, ямар ч амт мамт байдаггүй л юм билээ.
Ямар ч байсан нэг их дурлаад идэх зүйл бол биш байна билээ.
Бас өөр хоол гээд баахан юм захиалж үзсэн, амт нь ердөөсөө таалагдахгүй, тэгээд ёстой нөгөө бааснаас гаргаж авсан тосоор хайрсан энэ тэр гэсэн юм нь санаанд ороод, сэжиг хүрээд идэж чадаагүй.
Үүний дараа, Бээжингийн геи сауна орж үзэв.
Ванфужингээс хоёр буудлын зайтай байсан санагдаж байна.
Буучихаад л хайв. Гар утасны интернет ажиллахгүй болохоор ёстой нөгөө бор зүрхээрээ.
Хуучин Патая гэдэг нэртэй байсан гээд л хайгаад байсан, нэрээ өөрчлөөд Венеци (威尼斯)гэдэг нэртэй болчихсон байна билээ. Би гэхдээ ийм юм олохдоо ер нь авьяастай юм шиг байгаа юм, нэрээ өөрчилсөн, очиж үзээгүй газраа хүртэл олоод оччихно гэдэг.
Давхиад орсон. Ороход 50 юань (=10,000 төгрөг) юм билээ.
Ороод локкероо онгойлсон, дотор нь нэг гага байна... Яадаг юм билээ гээд хараад сууж байсан, хажууд сууж байсан хятад залуу *ан наадах чинь өмнөх хүн орхиод явчихсан юм биш үү* гэснээ нөгөөхийг чинь барьж авч үнэрлэснээ *үнэргүй л юм байна* гэнэ.
Хэнэггүй гэх юм уу, хүнд гар гэх юм уу, ккк.
Тэгсэнээ л *Чиний боожгоо чинь том уу?* л гэнэ.
*Өө, нэг их том биш ээ* л гэв.
Тэгсэн тонгойж ирж харсанаа *үгүй, боломжийн л юм* гээд бас хүний эрхтэнийг шүүгээд хэмжээд авч байна аа...
Бусад газрын саунад нэг их хүнтэй юм хум яриад байдаггүй болохоор, их л сонин содон санагдав.
Зиаг тэгээд сауна дотор. Яг тийм айхтар бамбиралцаад байгаа хүмүүс бол харагдахгүй байна билээ, нэг л бие биенээ ажигласан хүмүүс байсан.
Уг нь бол ирж байгаа хүмүүс нь харьцангуй залуу, гайгүй царайлагдуу хүмүүс байна билээ.
Гэхдээ тэгээд л хэвтээд л зурагт үзээд л, зарим нь дуу дуулаад л, нэг тийм маягтай байж байдаг юм билээ.
Тэгээд байдлыг харангаа, гардаг ч юм бил үү гээд байж байсан, массаж хийдэг хүн ирээд массаж хийлгэх үү гэж байна.
Хэд юм гэсэн 78 юань гэнэ (=16,000 төгрөг хавьцаа юу? Монголоос хямдхан байна билээ).
Зиа л гэлээ.
Нэг өрөөнд ороод л массаж хийж байсанаа *Нэмээд 100 юань өгвөл сээгэс хийж болно* л гэнэ.
100 юань чинь 20,000 төгрөг үү тэ? Хямдхан юм чинь үзээд алдая гээд за тэгье л гэлээ.
Өмнө нь бой массаж энэ тэр хийлгэж байхад 400 юань энэ тэр байсан болохоор, тэрэнтэй харьцуулахад ч гэсэн дээ, боломжийн.
Сэтгэгдэл?
Хямдхан юм чанаргүй л байдаг байхгүй юу, ккк!!
Зиаг тэгээд нутгийн индиан амсчихлаа гээд, тэгээд гарав.
Санлитун гээд элчин сайдын яамдууд байдаг газруудаар геи барнууд байдагийг мэддэг ч энэ удаад, шинэ юм үзье гэж бодоод, бүүр баруун урагшаа байдаг караокетой геи бар орж үзэв.
Нэг зочид буудлын доод талд юм.
Уг нь интернет дээр *драг шоу болдог* гэсэн байсан, намайг очиход тийм юм байсангүй.
Хүмүүс чинь учир начиргүй л *Моя Родина* ч бил үү, эх орныхоо төлөө тулалдая, ээжээ би явлаа шүү энэ тэр гэсэн үгтэй орос дуу дуулах юм.
Иймэрхүү зүйл нь коммунистаараа байгаа бололтой, их сонирхолтой санагдав.
Пиво авсан, Чин Тао нь 25 юань (=5,000 төгрөг), Хайнекен нь 40 юань (=8,000 төгрөг) гээд аймаар үнэтэй юм байлээ. Дээр үед чинь 20-30 л байдаг байсан санагдаж байна.
Хоёр ширхэг юм уучихаад байж байсан, эсрэг талд сууж байсан согтуу хужаа, дайлна гээд дуудаад суулгаж байна. Юаныг чинь 300-400-аар нь л шидлээд байх юм.
Юм ярьсан, барны эзнийх нь найз, тэгээд найзыгаа дэмжиж орлого оруулж байгаа юм байх.
Бас нэг өөр хужаа байсан, Өвөр Монгол явж ирсэн, ямар гоё байсан тухайгаа гайхуулаад л байна билээ.
Намайг Бээжингийнх үү энэ тэр гээд асуугаад байсан, энэ чинь одоо аялга маялганаас гадаад хүн гэж мэддэггүй л юм байхдаа, сонин хүмүүс...
Зиаг тэгээд гараад, хотын төвд байдаг *Хөдөлмөрчдийн Биеийн Тамирын Ордон*-гийн хажууд байдаг Алфа бил үү, Агфа бил үү тийм клуб орчихоод харьсан.
Тэр клаб нь бол ёстой пиг хүнтэй юм билээ, хайх гэж зовохгүй, дөхөөд ирэхээр л гудамжаар дүүрэн гомо, андашгүй юм билээ.
Зиаг энийг хүртэл сэтгэл хангалуун байсан юм. *Агаар нь л муухай болохоос, Бээжин ч их өөрчлөгдөж шүү, хүмүүсийн хандлага гэх мэт* гэсэн шиг юм бодоод.
Тэгээд л таксинд суусан, хуучины нөгөө хүн хулхидах гэдэг зан нь гарч ирж байна билээ.
Хотын төвөөс онгоцны буудал хүртэл 100 юань хангалттай л байдаг байхгүй юу.
Тэгсэн 130 энэ тэр гээд л үзэж тарж байна. Үгүйээ, нэг бол 100гаар явна, нэг бол чи наад метрээ ажиллуул гээд л хэрүүл хийв. Хамгийн сүүлд нь 110 гээд нэг юм хэлэхэд нь үгүй гээд гүрийсэн, за за гээд л явсан.
Буудалдаа очсон чинь 110-ыг нэхдэг юм?? Би хурдны замаар явсан, хурдны замын мөнгө төлсөн л гэнэ (тэр нь 10 юань), чи 110ыг өгнө гэж тохирсон ш дээ л гэнэ.
Тохирчихоод, хамгийн сүүлд нь худлаа тэгэх ямар хэрэг байна аа тэ? Зад загнаад буусан, хэл сурсаны хэрэг ч байна билээ шүү, ккк.
Зиаг тэгээд хоноод маргааш нь онгоцны буудал.
Би аль ч газар, онгоц нисэхээс нэг цагийн өмнө л очдог байхгүй юу, бүтэн хоёр цаг тэнэг юм шиг юу хийхэв гээд.
Тэр жишигээрээ онгоцны буудалд онгоц нисэхээс цагийн өмнө очив.
Тэгсэн яг миний хамрын урдуур системээ хаагаад хаячихдаг юм.
Тайлбарлаад, гуйгаад нэмэргүй, *манай дарга хаа гэсэн, одоо систем унтарчихсон болохоор яах ч арга байхгүй. Та маргаашийн онгоцоор нис* гээд шилбэлзээд суучихдаг юм.
Иймэрхүү зүйлс нь хятад өөрчлөгдөөгүй л байна билээ.
Тэгээд, нэмж шинээр МИАТ-ын онгоцны билет авч Монгол харьлаа ш дээ.
Шууд буудал дээрээс авч байгаа болохоор аймаар үнэтэй, 4200 юань (=800 орчим мянган төгрөг үү?)
Одоо тэгээд яая гэхэв, орой нь *По ажаагийн парти* хийнэ гээд зарлачихсан байсан болохоор, өөрөө очихгүй бол болохгүй ш дээ.
7 сарын 21-31н.
Монгол:
Зуншлага гоё байна билээ.
Гүзээлзгэнэ түүж идсэн шиг, гэр бүлийн шоу хийсэн шиг, ангийнхны шоу хийсэн шиг, По ажаагийн парти хийсэн шиг, Пинк Партинд очсон шиг, олон найзууд болон танилуудтайгаа уулзсан шиг, гоё өнгөрөв.
(Guzeelzgene)
(Guzeelzgene)
По ажаагийн парти дээрээ палааж өмсөж гүйсэн (лол), хүмүүсийн ам луу усан буунаас архи цацсан шиг, энэ тэр жаал дөвчгөнөсөн.
(Arhi tsatsdag buu bolon hoyor tuslah)
Palaajtai ni daanch bichleg l baina, zurag alga, kkk.
Гэр бүлийн парти дээрээ эмээ өвөөгөө дискодуулсан, 40 гарсан ахдаа гого-бой шиг хувцас өмсгөсөн, 50 гарсан ахдаа сээгсий хувцас өмсгөсөн гэх мэт.
(40 garsan gogo-boy)
(50 garsan gogo-boy, kkk.)
Ангийн партин дээр, галстук зүүж очоод, тэвэг тоглож эрзээндсэн гэх мэт.
(30 garsan humuus erzeendej baina)
Анх дурлаж байсан бандидаа *Нээрээ чи миний анхны хайр ш дээ* гэж үнхэлцгийг нь халартал айлгаж жаал өөрөө баяссан гэх мэт. Жорлон дотор хажууд нь шээж зогсож байгаад палхийтэл нь хэлсэн, жоохон айсан байх гэж бодоод байгаа. Гэхдээ *тийм үү* л гэж байна билээ.
Сээгэс л хийсэнгүй шив дээ, ккк.
Намайг чинь тоох амьтан Монголд олдохгүй юм байшд, ккк.
Намбагүй, бүдүүн, хар энэ тэр л гээд тоодоггүй байх даа тэ???
Одоо Японд л жаал сээгэсдэж авахаас.
Нэг тиймэрхүү нэг иймэрхүү