Би ч Монголчуудын гэй нийгэмтэй холбогдох боломж багатай байсан хүн л дээ.
Яахав, блог бичдэг хэдэн геи хүүхдүүдтэй уулздаг, бас тэгээд хааяа нэг Монгол очихоороо партин дээр очдог гэх мэтээс өөрөөр.
Тэгээд сүүлийн үед яахав, нөгөө Ханзогоос болоод, ямар нэг хэмжээгээр янзан бүрийн юм дуулах сонсох зүйл ихэсч байгаа юм л даа.
Тэгээд л сонсож байхад, хөгжилтэй юм их болдог юм байна аа...
Боевик гарууд их байдаг гэнэ.
Юугаа булаацалдахаараа хоорондоо зодоон цохион хийгээд байдаг юм мэдэхгүй л дээ, гэхдээ сая туршилтын журмаар, бүрэн цагаар ажиллагаагаа эхлэхээс өмнө 2-3 удаа парти хийсэн, 2 удаад нь зодоон болсон сурагтай байв. Сүүлийнх дээр нь цагдаа ирж зохицуулж!!
За хүмүүс жоохон давсалж л ярьдаг, тэгээд давстай хоол амттай байдаг болохоор, янзан бүрийн л цуурхал явна л даа.
Эхний зодооны талаар, нэг стрэйт залуу зодоон хийгээд, тэгсэн тэнд байсан зодуулсан залуугийн найз нь *Миний хайрын нүүрийг маажаад хаячихаж* гэж орилсон энэ тэр гээд л, сонирхолтой зүйл сонсов. Үнэн худлыг бол мэдэхгүй, тэр нь ч тийм чухал биш, гэхдээ гол нь инээдтэй байвал бас болоошүү дээ тэ?
Би ч яахав *Нанчилдаангүй найрыг ямар найр гэдэг юм* гэсэн байдалтай, жоохон сонирхсон шиг байсан юм...
Тэрний дараа хүмүүс фэйсбүүкийн коммюнити дээр, дандаа зодоо хийдэг болж гэсэн зүйл ярьж байгаа байдал нь уншиж суухад нилээд сонирхолтой санагдав.
Манайхан хараад байхад, гомо момо гэлтгүй нилээд нанчилдацгаадаг бололтой юм аа тэ? ккк.
Партин дотор нэг зодоон болоод, гараад бас нэг зодоон болсон гэхээр, зодоон модоон харалгүй удчихсан хүнд сонирхолтой санагдаад, баахан хэрэгт дурласан, ккк.
Тэгээд л уншиж байсан, доод талд нь *тэгээд муухай хүүхнүүд шиг хэрүүл хийж байхаар, нэг сайхан нанчилдчихсан нь хамаагүй дээр шүү дээ* гэсэн бодолтой хүмүүс ихэнх нь.
Энд гэхдээ манай Монголчуудын *Мачо* үзэл бас яваад байх шиг байгаа юм, хэхэ.
Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг байсан бол одоо, *Хүүхэн чавганц нар хэлээрээ, хүнхэр эрчүүд нь нударгаараа* гэдэг болсон юм шиг...
Гэхдээ энд бас нэг *Эрчүүд, эршүүд = сайхан, эмэгтэй, эмэгтэйлэг = муухай* гэсэн үзэл яваад байгаа юм шиг санагдсан... Өөрөө, өөрийгөө эмэгтэй гэж үздэг Энхриймаа хүртэл, дургүй нь хүрсэн гомо нараа *хүүхэн шиг* гэж муулж байна гэхээр....Бусад хүмүүсийн дотор тийм үзэл бүр гүнзгий байгаа байх...
За тэгээд нанчилдахаараа л эр хүн шиг гэдэг энэ ойлголт, жоохон сонин бас санагдаад байгаа юм... Жинхэнэ эр хүн шиг эр хүн чинь, жижиг сажиг зүйлд уурлаж ундууцаад байдаггүй, тийм тайван, гүндүүгүй байдаг юм болов уу гэж би бодоод байдаг юм, тэгсэн энэ дээдэх ойлголтоор бол жоохон юманд ямаан омог нь хөдлөөд нударгаа зангидаад дайрчихдаг хүнийг хэлдэг ч юм шиг...
За мэдэхгүй, би гадаадад удаад жоохон домбоо болчихсон байж ч магадгүй...
Тийм гэж найдья....
Гэхдээ, гэр орондоо зодолдоно уу алалцана уу өөрсдийнх нь хэрэг байх, олон нийтийн газар зодоон нүдээн үүсгэхээр, ядаж л тэнд байгаа бусад хүмүүсийн амар тайван байх эрхэд халдаж байгаа гэдгээ ойлгодоггүй юм уу гайхаад байгаа юм...
Зодоон болонгуут хамгаалагч гүйж очиход болох ч, гүйж очихоос өмнө хамрыг нь чихэж хаяад, цагдаа сэргийлэх болбол, нэг газар адилхан гомо хүмүүсээрээ цуглаж жоохон аятайхан байя гэсэн хүмүүсийгээ хорлосон л явдал болох мэт.
Тэгээд энэ нэг сайн учрыг нь олохгүй бол болохгүй проблем болчихоод байгаа юм.
Юу ч болсон, хамгаалагч нараа тун сайжруулья гэж бодож байгиаа.
Бас, зодоон хийсэн хүмүүсийг дахиж оруулахгүй болгож бол болж байгаа юм, гэхдээ тэгэхээр бас эргээд өс санасан хүмүүс яачих ч юм билээ гэж бодогдсон шиг.
Нэг мөсөн цагдаатай холбоотой байсан нь амар ч юм шиг...
Эсвэл, зодоон цохион хийдэг жоохон хүүхдүүд орохын аргагүй үнэтэй болгодог юм болов уу???
Бодоод бодоод бодын шийр дөрөв гээч л болоод байж байна.
За яахав, ямар нэг байдлаар учрыг нь олно доо.
2 дахь удаагаа зодоон болсон гэж сонсоод, миний мэдээж уур хүрнэ биз дээ.
Адилхан гэй хүмүүсээрээ цугладаг газартай байя гээд хичээж байдаг, тэгтэл тэр орчингоо өөрсдөө хорлосон юм хийгээд унахаар.
Тэгээд, тэр фэйсбүүкийн коммюнити дээр *Хүмүүс дахиад зодоон хийсэн сураг сонсов... Юугаа булаацалдаж зодоон хийдэг юм бэ? хэхэ. Өөрсдийгөө эрсдэлд оруулах ийм үйлдэл хийхээ больцгоомоор юм шиг ээ* гэсэн, маш ньюутрал коммент үлдээсэн юм.
Хэн нь зодоон хийсэн талаар ч юм уу, тиймэрхүү юм огт дурьдалгүйгээр!! Зүгээр л *ерөнхий онол* гэдэг шиг хэлбэрээр.
Тэгсэн, бодвол тэр зодоон хийсэн хүүхдийн найзууд л бололтой, 2-3 хүүхдээс учиргүй занаж сүрдүүлсэн мессежүүд ирээд, намайг бүр айлгаад хаячихлаа, кккк.
Залуу 1>
*Хай!. Наадах постоо устга. Миний таньдаг хүнтэй холбоотой, хайр дурлал огт хамаагүй* гэнэ...
Юу бичээд байгааг огт ойлгохгүй би ч яахав
*Ойлгосонгүй* гээд хариу бичив.
Тэгсэн хариу ирсэн нь
*Юугаа мэдэж дэмийрээд байгаан бэ чи! Устга гэж олон хэлэхгүй шүү!*.
Харилцан яриа гэж хэлэхэд ч хэцүү мэт... За энэ нь ч бас яахав.
Залуу 2>
*Наадах постоо устга. Юу болсоныг нь мэдэхгүй байж яасан сүрхий хамт байсан юм шиг бичсэн юм бэ* гэнэ...
Өөрийнхөө бичсэн юмыг эргүүлж тойруулж харав. Тийм айхтар мэдэмхийрсэн юм байхгүй л харагдах юм... Тэгээд 2-3-уулаа тушаагаад байхаар нь уур хүрээд
*Зодоон болсоныг шүүмжлэх яагаад болохгүй байгаа юм? Би ямар нэг тодорхой нэртэй устай юм бичээгүй санагдаж байна. 2-3уулаа нийлээд устга гээд шаардаад байгааг ердөөсөө ойлгохгүй байна* гээд хариу бичив.
Тэгсэн *Би нэг л сануулсан шүү! Ямар ажил хийдэг хэн гэдгийг маань наад грүпээсээ асуу! Чиний үзэл бодлыг хүндэтгэнэ. Гол нь өөр юм бичээд үзэл бодлоо хуваалц. Заавал наад болоод өнгөрсөн юмаар яахнав. Ирээдүйнхээ талаар гоё бичээч. Наад постноос чинь чамайг зарим нь илүү зантай юм гэж буруугаар ойлгоно* гэсэн хариу ирж байна...
Би одоо яамаар юмбэ дээ... Тэр групийн хүмүүсээс нь энэ хүний ямар ажил хийдэг хэн гэдгийг нь асуух ёстой юм уу? Бас нэг л сануулсан гэхээр нь айх ёстой юм болов уу?? Бүүр гайхшаа бараад сууж байна, кккк.
Хамгийн гол нь, хүнтэй ингэтлээ хэл амаа ололцохгүй байж үзээгүй болохоор, миний Монгол хэл ингэтлээ муудсан юм байхдаа гэж сэтгэл санаагаар унаад сууж байна, кккк.
Амьдрал нэг иймэрхүү маягаар, хөгжилтэй, сонирхолтойгоор өрнөсөөр л байна.
Уг нь нэг их хүний мессеж энэ тэр гаргаж ирж бичмээргүй байсан, занаад зандраад байхаар нь гэдэн хөдлөөд энд биччихлээ, ккк.
Бас, ядаж байхад, бичихэд сонирхолтой болохоор.... нөгөө миний доторх хов живэнд дуртай хүүхэн өндөлзөөд байх юм, ккк.
За ямар ч л байсан, Монгол очихоороо сайн зодоон хийж сураг хэрэгтэй юм шиг байгаа юм. Эсвэл бие хамгаалагч хөлсөлдөг юм уу? ккк.
За за нэг иймэрхүү, нэг тиймэрхүү.
Энэ байдлаараа гэр бүл оршин тогтнох уу?
5 days ago