Зиаг зиаг...
Бичихгүй бол мартчихна гээд худлаа үнэн ч гэсэн үргэлжлүүлээд бичихээс, ккк
Сан Франциско-д 2 хоног Особу жаал, мөн тэндэхийн сайхан залуу 2-оор бөөцийлүүлчихээд, 2 дахь өдрийн өглөө Лос Анжелес явав.
Нээх лаг мундаг дарга марга шиг, өглөө нь лимузингээр онгоцны буудал хүргүүлээд, Фөрст Класс-аар Лос Анжелес.
Билетэн дээрх үнийг нь харсан, үнэн утгагүй үнэтэй байдаг юм байлээ...
Сан Франциско-гоос Лос-Анжелес ороход нэг цаг гаруйхан л ниснэ.
Жирийн үед билет авахад 2 талдаа бараг 200 орчим доллар байсан бил үү? (нодлин нисч байсан юм).
Тэгсэн, фөрст классын билетний үнэ нь 3360 доллар гэж авсан...
муужирмаар.
Тэгээд хамгийн гол нь, Америкийн онгоцны компани (Делта) болохоор, үйлчилгээ гэж нойль!
Лаунж байхгүй, суудал нь л өргөн болохоос, онгоцны үйлчилгээ гэж авах юмгүй энэ тэр.
Тэгээд хамгийн гол нь нисэх гэж өчнөөн хоцорно.
Би энэ Делта Эйрлайнд 4-5 удаа л сууж үзсэн байх, тэгэхэд хүний урманд ганц удаа цагтаа нисч байгааг нь харж байгаагүй гээд л бодчих.
Америкийн эйрлайнүүдаас, Виржин Амэрика, Амэрикан Эйр 2 л хамгийн гайгүй санагдсан, гэхдээ ер нь явж явж Азийн онгоцны компаниунд хамгийн дажгүй юм шиг санагддаг юм.
АНА, ЖАЛ, Сингапур Эйр гээд л.
Үгүй ядахдаа манай МИАТ хүртэл Делтагаас бол хамаагүй дээр байх.
За тэр хадуурах яахав.
Онгоцонд суунгаа, хөөрхөн сээгсий онгоцны ачаа зөөгч энэ тэрийг хулгайгаар зургийг нь аваад амжилгүй яахав тэ??
Зиаг ингээд, Лос Анжелес.
Мэдээж энэ удаад *ВИП* байсан болохоор, онгоцны буудлаас лимузингээр тосуулж аваад мийтинг лүүгээ марш.
Хөрөнгө оруулагчтай мийтинг хийчихээд, тэгээд энэ өдөр өөр хийх юм байхгүй, буудал руугаа марш.
Уг нь *Претти Вүман* дээр гардаг *Фор Сийзонс Беверли Вилшайр* гэдэг буудалд буух ёстой байсан боловч, энгийн өрөө нь дуусчихсан, ганцxан Сүйт өрөө л үлдсэн байна гээд, тэр нь хоногийн 820 доллар гэнэ...
(Aldartai Four Seasons Beverly Wilshire)
Би ч яахав, компанидаа хайртай, асар зардал хэмнэдэг хүн болоод, даруухан аашлаад *Беверли Хилтон* гэдэг газар болгочихсон, одоо жоохон харамсаад байгаа юм.
Боломж олдсон дээр нь жоохон Претти Үменддэг байж гээд...
Ядаж л тэгсэн бол, гудамжнаас хөөрхөн биеэ үнэлдэг залуу энэ тэр авчирч байгаад тэ? ккк
(Ene minii buusan Beverly Hilton-y oroo)
Буудалдаа буусан, манай лимузин ч яахав *танд бид өнөөдөржингөө үйлчилнэ* энэ тэр гээд байсан, даанч би угийн даруухан юм болохоороо явуулчихсан.
Ямар, ажлын газартай холбоотой лимузингээр гэй бар хэсээд байлтай биш дээ энэ чинь тэ?
Буунгуутаа, Хан, Фэйс болон Лос-д байдаг галзуу хүүхэд гуравтай холбоо барив.
Орой нь очоод, Хан-тай хамт жаал ийм гоё бөөн шинэ жилийн настртай газруудаар болзоотсон юм байна.
Тэгчихээд, нөгөө 2-тойгоо нийлж аваад, гэй клаб руу марш биз дээ?
Гэхдээ жоохон ядарчихсан байсан болохоор жаал даруухан байсан, хүмүүс миний намба суусаныг л гайхаад байсан... Аргагүй ш дээ тэ? Хүн чинь таргалаад, нас нэмэгдэхээр намба суулгүй яахав?
Нээрээ Лос-ын клабт байхад нэг хөгжилтэй юм тохиолдсон юм байна.
Фэйс эд нар, нэг Монгол залууг гэй байх аа гээд л таамаглаад яриад байсан юм.
*Тийм ч хүүхэн ингэж найраад* энэ тэр гэдэг хирнээ, тэр яг гэй байх гээд л хов живэнд дуртай манай ангийхан ангалзаж ирээд л лаг ярьж байсан юм.
Тэгсэн, гэй клабуудтай газар очсон чинь нөгөө хүнтэйгээ халз тулгардаг байгаа, ккк.
Нөгөө ах чинь ч биднуусыг харангуутаа зугтаачихсан...
Хайж янз бүрийн клабууд орчихоод за даа энэ ч баригдахаа өнгөрсөн байна гэж бодоод байж байсан чинь, сайн хүн санаснаараа гэдэг шиг, нөгөө ах чинь яг бид нарын *нарлаад* сууж байсан газрын тэрүүгээр зам гараад явж байдаг байгаа???
Би мэдээж хойноос нь гараад гүйчихнэ биз дээ?
Очоод л *сайн байна уу та* гэсэн нөгөөх чинь эхлээд миний хэлсэнийг ойлгохгүй байгаа юм шиг царайлаад цаашаа харж байна.
*Та Монгол биз дээ тэ? Энд бид хэд ууж байгаа юм, адилхан Монгол хүмүүс байна даа, ганц хоёр аяга пиво ууя* гээд л би найрна биз дээ?
*Ан, би энд хэдэн найзуудтайгаа ирсэн байсан юм* (ганцаараа явж байсан байж, ккк) гэнэ ээ.
*Ан тийм үү! Гэхдээ найзууд чинь явчихсан юм бол, одоо бид хэдтэй хамт жоохон юм уучихья л даа!* гээд л зүтгэчихэв
*Ан, харин найзууд харьчихаад. Тэр баранд нэг хүүхэн найрсан чинь, надаар зүгээр л уух юм авахуулах гэсэн баагий байлээ* гээд л булзааруулсан юм аа ярисаар, нөгөө ах чинь.
Хөөрхөн санагдаад, ккк.
Тэгээд би энэ тэр өөрийгөө гомо гэж огт хэлээгүй байсан чинь
*Би гомо биш л дээ, гэхдээ тийм хүмүүсийг ойлгодог* гээд л ярьж байна
*Тийм тийм, тэгэлгүй яахав! Энэ чинь Америкийн, тэгээд бүр Лос Анжелест байгаа хүн тийм байлгүй дээ. За тэгвэл хамт нэг аяга пиво уучья тэ?* гээд л би үргэлжлүүлэн шаналгасаар хамт уухаар болсон.
Дагуулаад нөгөө хэд дээрээ очсон, нөгөө хэд ч яахав, хүн муутай юм болохоороо (ккк) *Та энд юу хийж явж байгаа юм* гээд л жоохон ичээж шалгаасан шиг.
Тун хөгжилтэйгөөр үдшийг өнгөрөөгөөд, клуб хаагдах 2 цагийн үед манай зочид буудал руу явсан.
Клуб дотор нээрээ 2 лаг хөөрхөн латин хүүхдүүд гого бой хийж байсан, би мангартаад, зураг авахаа мартчихсан байлээ...
Америк гэхдээ нэг гоё юм нь 1 доллар нь цаасан мөнгө.
Мөнгөө задалж байгаад л гого бой-ийн гага-луу нь 1-1ээр нь шургуулангаа илж таалж үзээд л, ёстой нэг *сэвжээ унжуулсан хөгшин таагай* маягаар жаал баясаж авсан.
Тэд нарт нэг хэдэн дойлуур атгуулчихвал ер нь бол дагаад хүрээд ирж магадгүй байрын хүмүүс байлээ.
Манай стрэйт ах ч гэсэн, тэр гого бой-уудыг харахдаа бол нэг их дургүйцэхгүй байсан, ккк.
Харин нэг ийм драг күйн маягийн хүн хажууд нь ирж суусан чинь их эвгүйцэж байлээ.
За тэгээд буудалд очиж жаал пиво уучихаад, би ч маргааш өглөө нь эрт нислэгтэй, манай ангийнхан ч маргааш нь ажилтай гээд 3 мурав жоохон өнгөрөөгөөд тарсан.
Маргааш нь тэгээд Япон луугаа марш.
Нэг тиймэрхүү, нэг иймэрхүү Америкийн бизнес трип байлаа.
Конец Филма