Зиаг зиаг.
Хуучин найз залуус энээ тэрээ гээд жаал дэмийрсэн, хааяа нэг юм хум орчуулж оруулья даа тэ?
Ан, бай да вэй, Монгол найз залуусаа танилцуул гэсэн хүсэлт ирсэн байсан, би одоогоор Монгол найз залуутай байж үзээгүй болохоор...
Дараа Монгол найз залуутай болохоороо танилцуулья, ккк
Түрүүн *боожгооны том нь уу жижиг нь үү* гээд бичлэг оруулсан даа? Тэр хүний болоогноос дур мэдэн ганц нэгийг оруулаад үзье байз.
1. Дэлхийн гомолог ёс уламжлалуудаас гэсэн цуврал.
Хоёр эрэгтэй хүн хоорондоо сээгэс хийх нь ёс бус зүйл, бузрын юм, хорвоогийн жамаас гаж, орчин үед л бий болоод байгаа гаж үзэгдэл энээ тэрээ гээд байдаг хүмүүс сүүлийн үед ихэссэн санагдаад байдаг юм.
Хүнийг муулдаг үгийн нэг нь хужаа гэдэгтэй зэрэгцээд *гомо* гэдэг болсон нь ч гэсэн саяхных мэт...
Намайг бага байхад, гомо гэдэг үг муу үг бүү хэл, зүгээр л хүмүүс мэддэггүй үг байсан атал, хэзээнээс ингээд *бузар булай* гэдэг зүйлд байр сууриа эзэлсэн юм бол?
Бодвол, Монгол маань сүүлийн үед их *баруунжаад* байгаагийн нэг хэлбэр л болов уу...
Удахгүй тэгээд тэр балай Амээрик энэ тэр шиг *гомо* байсаныхаа төлөө алуулж барих тохиолдол олшрох бол бүр хэцүү тэ?
За тэр ч яахав.
Дэлхий дээр гоомойг бузар булай гэдэг *ёс суртахуун* гэдэг маань ер нь бол тэр Христосын, Лалын болон Жүүдийн гэсэн ах дүү 3-н шашинаас үндэслэлтэй гэж бодоод байдаг юм.
Энэ ах дүү 3 шашин, юм болгоныг л *тэг ингэ* гэж заах гэсэн, нөгөө яншаа авгай гэдэг бил үү? тэрэн шиг ядаргаатай шашин байсан юм шиг...
Тэг ингэ! гэж заасан дотор нь мэдээж хүний сээгэсийн хийх аргачлал бас орсон байдаг гэхээр, ёстой нөгөө *хүний хормой хөмжлийн ажилд хүртэл гар дүрнэ* гэдэг болно биз дээ?
Дундад зууны үед жишээлбэл, Мишонари Позишон гэгддэг, *эрэгтэй нь эмэгтэй дээрээ гараад бөгсөө ондогонуулан хөдөлгөх* байрлалаас өөр байрлалууд нь бузар булай, ёс суртахуунгүй гэж үзэгдэж байсанаас гадна, гэрлэлтийн өмнөх сээгэс, гэрлэлтийн гадуур сээгэс гэх мэт нь мэдээж нүгэл гэм, бузар булай байсан гэх. Ер нь бол *сээгэсийг, хүүхэд хийхээс өөр зориулалтаар хийхийг хориглосгуай* гэдэг нь мань шашины заавар байсан мэт байгаа юм/ Тэгэхээр, аман сээгэс, ижил хүйстэнтэйгээ хийх сээгэс, гар хангалга гэх мэт нь бүгд л хүүхэд хийх сээгэс биш болохоор, *бузар булай, нүгэл гэм* гэж үзэгддэг байсан гэх мэт.
Тэгээд нүгэл үйлдээд баригдвал мэдээж шийтгүүлнэ.
Жишээ нь эмэгтэй нь дээрээ байрлалаар сээгэс хийж байгаад баригдвал 3 жилийн хорих ял эдэлдэг байсан гэх.
Мэдээж, аман сээгэс болон *хамгийн бузар байрлалын нэг болох* эрэгтэй нь араасаа (нохой байрлал) гэх мэт ч гэсэн адилаар 3 жилийн хорих ял эдэлдэг байсан.
Гоомой сээгсийг ч бас шийтгэнэ биз дээ?
Петр Дамианын *Бүк оф Гомора* гэдэг номонд өгүүлсэнээр, гоомой сээгэс (Содом) гээчид *ганцаараа гар хангалга хийх*, *харилцан гар хангалга хийх*, *гуяны завсарт хийх*, *ард нүхрүү хийх буюу анал сээгэс* гэх мэт орж байсан гэх мэт.
Содом үйлдсэн хүнүүдийг 12-13-р зуунд цаазаар авдаг байсан ба, үүндээ толгойг нь цавчих, олон нийтийн дунд шатаах, дүүжлэх гэх мэтээс гадна, торонд хийгээд өлсөж үхтэл нь байлгах гэх мэтийн аргачлалаар цаазалдаг байсан гэх.
За ингээд өөр юм яриад эхэлчихдэг юм аа...
Хирийстчин найзуудынхаа дургүйг хүргэхгүйн тулд, энэ нь дундад зууны үеийн аргачлал гэдгийг тодруулан тэмдэглэчихье.
Мэдээж, орчин үед олон хэрэггүй элементүүдээ хаяад ирсэн болохоор, тэр дундад зуун шигээ зөрүүд биш болсон ч гэсэн, олон зуун жилээр хүмүүсийн сэтгэл зүйд ноёлж ирсэн болохоор, үндэс нь хүмүүсийн *ёс суртахуун* гэх мэтээс эхлээд олон зүйлд нөлөөлсөн эд юм шиг байгаа юм.
Яагаад ч юм олон нийтэд *бүх хүн төрөлхтөн тэр гоомой гээч юмыг чинь бузар булай, зүй бус, байгалын ёсноос гаж гэж үзэж ирсэн юм* гэсэн ойлголт төрсөн бэ гэхээр, энэ барууны соёл гэдэг, ах дүү 3 шашин дээр үндсэлсэн соёл дэлхийд хэт тарсаных л болов уу...
Манай Монгол болон Азийн олон орнуудад, хүний хормой хөнжил рүү өнгийгөөд, тэгж бөгсөө ондогонуул, ингэж боожгоогоо тэр нүх рүү нь хий энэ тэр гэсэн хууль байгаагүйтай адилхан, гоомой байна уу үгүй байна уу гэдэг талаар ч гэсэн нэг их юм ярьдаггүй байсан юм гэж би ухаандаа ойлгоод байдаг юм ш дээ.
Хаа хамаагүй хүмүүсийн ор хөмжил Манай Азиуд хамаагүй Күүл байгааз дээ тэ?
За тэр ч яахав.
Дэлхий дээр ийм гоомой ёс заншилууд байдаг / байсан байна шүү гэдэг цувралаас танилцуулья.
1. Нас биед хүрсэнээ батлахын тулд хийдэг эрчүүд хоорондын сээгэс.
Номхон далайн, эквадороос жоохон урагшаа, Австали тивийн зүүн хойх нь орших Шинэ Гвинеи, Писмарк арлууд, Соломон арлууд, Фижи арлууд гэх зэрэг газар нутгийг Меланэжиа гэж нэрлэдэг.
Энэ, Мэланежиагийн арлууд дотор байх аймгуудын дотор *жаалхан бандийг эр хүн болгохын тулд жаалхүүгийн биен дотор нь нас биед хүрсэн эр хүний точиго цутгана* гэсэн тийм ёслол байдаг гэх...
Эдгээр аймгуудын дотор, точиго / үрийн шингэн гэдэг нь хүүхдийг нас биед хүрэхэд зайлшгүй шаардлагатай зүйл гэж үздэг байсан бөгөөд, нялх хүүхэд эхийнхээ хөхийг угжиж том болдогтой адилханаар, эр хүний үрийн шингэнээр угжсанаар бие нь бадируун, боов нь том болдог гэж итгэдэг байсан гэх.
Тэгээд, үрийн шингэн гэдэг нь, хүүхэдийн биен дотор өөрөө бий болдог / үүсдэг зүйл биш, харин гаднаас цутгаж байж л анх үүсэн бий болдог гэж үздэг байсан учир, нас биед хүрсэн эр хүнээс хүүхдэд *өвлөн* үлдээх шаардлагатай зүйл гэдэг байсан гэх.
Нас биед хүрээд, гэр бүл болон, хүүхэд хийхэд үрийн шингэн зайлшгүй хэрэгтэй зүйл учир, түүнийг *өвлөн* авахын тулд эрэгтэй хүнтэй сээгэс хийх шаардлагатай гэсэн үндсэн дээр, эдгээр аймгуудад эр хүмүүс хоорондоо сээгэс хийх заншил нь бий болсон гэсэн тайлбар хамгийн үндэслэл ихтэй аж.
Эрэгтэй хүүхэд, 9-10 нас хүрэнгүүт, ээж аваасаа холдон, эмэгтэйчүүд орохыг хориглосон *Эрчүүдийн Гэр* гээчид амьдарч эхэлдэг юм байх.
Энэ *нас биед хүрэх* хугацаа нь, тухайн аймагаасаа шалтгаалаад өөр өөр байсан боловч, энэ хугацаандаа энэ гэрээсээ гарахыг хориглосон байсан бөгөөд, эмэгтэй хүнтэй ойртох(сээгэс утгаараа биш)-ыг ч хориглодог аж.
Үрийн шингэн өвлөж авах аргачлал нь ч бас аймаг аймагаасаа шалтгаалаад өөр байдаг гэх,
Жишээ нь, Шинэ Гвинеин ууланд амьдардаг Санбиа аймгийнханы хувьд *угжих* буюу, аман сээгэс, Шинэ Гвинеин баруун өмнөд хэсэгт амьдрах Маринд Аним аймгийнхны хувьд анал буюу гошногоны сээгэс байсан гэх. Колепом аралд амьдрах Кимам аймгийнхны хувьд анал сексээс гадна, жаалхүүгийн биеийг хутгаар зүсээд, тэрэнд нь точго цутгах гэх хэлбэрээр хийгддэг байсан гэх.
Энэ *нас биед хүрэх ёслол* буюу инишиэшн нь тухайн аймгийн бүх эрчүүд хийх ёстой зүйл байсан бөгөөд, нэн ялангуяа *точигоо өвлөн үлдээх* сонирхолтой Кимам аймгийнхны хувьд, жаалхүү нэг шөнөд 7-8 эрэгтэйтэй шаалцах шаардлагатай байсан гэх.
Шилжилтийн нас аа гэж, хэцүү ч үе шүү тэ?
Энэ дээдэх шиг олон эрчүүдээс *үрийн шингэн өвлөн авах* ёс заншилтай аймгаас гадна, 1 л эрэгтэй хүнтэй *гэрлэх* ёслон, Ириян Жая-д амьдардаг Якай омгийнхонд байдаг байсан гэх.
Тэр *гэрлэх* хүн нь ихэвчлэн тухайн хүний нагац ах нар байдаг байсан гэх.
Ингэж *гэрлэсэн* хүмүүсийг *гошногоны нүхэн эцэг хүү* гэж нэрлэдэг байсан гэх.
Зиаг тэгээд, энэ бичлэг дээр яагаад дандаа өнгөрсөн цагаар бичээд байсан бэ гэхээр.
Одоо эдгээр Меланезид энэ заншил нь бараг устаж үгүй болсон болохоор болно.
Энэ *муу муухай* ёс заншил алга болоход, колончлолын үеийн Христосын шашины лам нар их үүрэг гүйцэтгэсэн аж. Тэд, колончлолын үед эдгээр омгуудын хүмүүсийг христосын шашинд оруулаад, гомо сээгэс нь бурханы эсрэг муу муухай зүйл хэмээн итгүүлсэн аж.
Мөн, олон нийтээр сээгэс хийх нь өвчин тархах нөхцөл болно гэсэн *эрүүл ахуй*-н үндэснээс ч гэсэн, тухайн үеийн засгийн газар нь энэ заншилыг устгах талаас их зүйл хийсэн гэх.
Гэвч, *хуучны заншил*-аас болоод, Меланезд гомо сээгэс хийх тохиолдол бусад улсаас илүү их байдаг гэх бөгөөд, Лонли Планет-ийн тайлбар дотор *Сүүлийн үед, алслагдсан нутгаар аялж яваа эрчүүд хүчиндүүлэх хэрэг их гарч байгаа тул, анхааралтай явна уу!* гэсэн анхааруулга хүртэл байна гэнэ шүү, хүн ардаа.
За тэгээд, энэ талаар дэлгэрэнгүй уншъя гэвэл, Ritualized Homosexuality in Melanesia edited by Gilbert H. Herdt гэдэг номыг сонирхоорой.
Жан жан