Sunday, May 22, 2011

Zuragnuud

Хааяа нэг юм бичье дээ...

Бичих сонирхолтой сэдэв байхгүй ч гэсэн...
Ойрд зав муутай гүйгээд байгаа, ажилаас өөр сонин сайхан байхгүй...

6 сарын дундуур Тайланд явж ирье гээд билет энэ тэрээ авчихсан байсан, явж чадахаа больчихсон... Шатчихсан...

Айфон-ыхоо зурагнуудыг харж байсан зарим нэг жоохон сонирхолтой зурагнууд байлээ. Оруулаад үзье.



1. Японы зарим нэг утгагүй үнэтэй зүйлс...

Эртээр Исэтан гээд эндэхийн их дэлгүүрийн идэх юмны тасгаар нь өлөн царайлаад жаал явсан, японы утгагүй үнэтэй зүйлс байна аа байна... Хэн, ямар учиртай авдаг юм бүү мэд

- Манго - 15, 750 иен = 195 доллар...


- Меллон (тарвас) = 15,750 иен = 195 доллар


- Үхрийн мах . 100 грам нь 10,500 иен = 130 доллар. 1кг нь 1,300 доллар уу? ккк


- Түрс. 25 грам нь 18,900 иен = 230 орчим доллар... 1кг нь 9,000 доллар гаруй? кк



2. Тогооч По ажаа

Эртээр, мийт пай хийж идэв.




3. Осака явсан юм байна. Дүүрэн эмэгтэйчүүд, ккк




Энэ Японы *зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан галт тэрэг*




Энэ, янханы гудамжаар явсан үеийн бичлэг.

Үүдэндээ нэг нэгээр нь хүүхэн суулгачихсан, хажууд нь нэг эмгэн тэрийгээ зараад сууж байдаг хөгжилтэй юм билээ.

Үнэ нь залуухан хүүхэн бол 15 минут нь 10,000 иен (цагийн 490 доллар), хөгшин хүүхэн бол 30 минут нь 10,000 иен гэдэг юм билээ




Осакагийн бар... жоохон нойрны байсан...


4. Секс мн дээр тавьчихсан байсан энэ хиймэл хүүхний зураг лаг сонирхолтой санагдсан


5. Өчигдөр 2-р хороололд. Хэдэн стрэйт хүүхдүүд ирчихсэн пиво-оор байлдаж тоглоод лаг байлээ, ккк,
Нэг тиймэрхүү нэг иймэрхүү...

Wednesday, May 11, 2011

Eldev shaldav

Аль нэгдэх өдөр шезофрен хөдлөөд....


Цөмийн хог хаягдлын тухай, түүнийг яах эсэх гэдэг *шийдвэр* нь биш, харин хэрхэн тухайн шийдвэрт хүрч байгаа гэдэг *аргачлал* нь чухал тухай, твиттер дээр байгаа Монголчууд *Үндэсний эрх ашиг* гэдэг нэртэй, бодит байдал нь юу болохыг мэдэхгүй зүйлийг *Ардчилал*-аас дээгүүрт тавьж байгаа тухай, иймэрхүү *Үндэсний Эрх Ашиг* гээд, бодит байдал нь мэдэгдэхгүй зүйлийг нийтээрээ сонгож, нэг хоёр иргэдээ үл тоомсорлосноос Фашизм, хэлмэгдүүлэлт үүсдэг тухай, Монголд фашизм үүсэг хөрс суурь тавигдсан байгаа мэт санагдсан тухай, Угандагийн гомогийн тухай, Угандад гомод олгодог эрүүгийн шийтгэлээ хүндрүүлж, цаазаар авах хүртэл арга хэмжээ авдаг болох талаар хэлэцэгдэж байгаа тухай, ийм шийдвэрийг зөвтгөх санал нь *Цэвэр ариун Африкын гэр бүлийн ёсыг хүндэтгэн үзэх* үүднээс болох тухай, *Гэр бүлийн цэвэр ариун байдал* гэдэг зүйлийн төлөө хүний амийг хөнөөхөөс түдгэлзэхгүй байх сэтгэлзүйгийн тухай, энэ нь Фашизмтай төстэй тухай, тэр нь Монголд яригдаж байгаа цөмийн хог хаягдал, *үндэсний эрх ашиг* гэдэг зүйлстэй яагаад хамаатай тухай гээд нээх урт юм бичээд л байсан бичээд л байсан....

Нэг мэдсэн өөрөө юу бичиж байгаагаа ойлгохоо болиод...
Нээх урт утга учир нь ойлгогдохгүй бичлэг болоод... 3 хонохоор нь дургүй хүрээд устгаад хаячихлаа

Зав муутай, өчигдөр хоол идэхээ мартчихсан байсан... Өдрийн болон оройн хоол...
Турах байх гэж баярлаад байгаа...

Сая гэртээ орж ирлээ, 2 цагийн дараа босч ажилдаа явахгүй бол болохгүй...

Гээд нэг тиймэрхүү орон гаран хүн байна.

Унтая байз...

Thursday, May 05, 2011

Oh my

oh my fu***ing god, i hope this look will never leave japan.
dear god, if you really love your children, please keep the ganguros in japan. amen

When I first came to Japan back in the 90's, this GYARU and GANGURO was culture booming.
Back than, I was like "what the fuck??", but looking back now, it is pretty cool culture huh?




Wednesday, May 04, 2011

Амьдралын утга учир аа гэж...

10 жилд байхад нэг *дурсгалын дэвтэр* гээд юм байдаг байсан даа?
Нээх учиргүй дуртай хамтлаг магтлагаа бичилцээд л, солилцоод л.

Охидууд голдуу хийдэг, тэгээд л нэг их тойруулж ирээд л, лаг ухаантай ч юм шиг мундаг мундаг зүйрлэл үгнүүд бичилцэцгээгээд л...

Миний бичдэг байсан үгнүүд юу байсаныг нэг их сайн санахгүй байна, гэхдээ нэг бичдэг байсан үг маань "Live young, die quick", "Амьд явбал үхсэн ч яахав" гэдэг хоёр үг байсан санагдаж байна.

Ямар ч утгатай ч байсан юм бүү мэд, кккк

Гэхдээ, 10 жилд байхдаа нэг боддог байсан зүйл маань "30 хүрэхээрээ амиа хорлоно оо.   Хөгширсөн хойно оо бусдын доог тохуу болон амьдарна гэдэг утга байхгүй" энэ тэр гэж боддог байсан санагдаад байгаа юм.

10 жилийн хүүхдийн л бодож олох зүйл байгаа биз?
Тухайн үеийн 10-н хэдхэн настай надад, 30 гарсан хүмүүсийн амьдралын  "УТГА УЧИР" гэж байхгүй мэт, тэгээд утга учиргүй амьдралаар зомби шиг амьдарч байсанд орвол үхсэн нь дээр мэт санагддаг байсан юм шиг байгаа юм...

Аргагүй ш дээ, 30 гарталаа амьдарч үзээгүй болохоор, 30 гарсан хойно амьдрал ямар байх талаар ямар ч ойлголт байхгүй, ойлгож чадахгүй юм чинь, өөрийнхөө үзсэн ертөнцийнхөө хэмжээнд л юмыг сэтгэх болохоор...


---------------------
Сая энд манай ээжийн үзэсгэлэн гэй баранд тавигдсан талаар Вимо болон блог дээрээ тавьсан байсан, хүмүүст их таалагдсан бололтой байв.  Мэдээж, хүний ээжийн уран бүтээл бусдад таалагдахад би баярлалгүй яахав.

Би ч гэсэн хувьдаа маш их таалагдсан үзэсгэлэн байсаныг ч хэлэх үү...
Нөгөө нээг их *ХЯМДХАН* гэй кинонууд энэ тэр гардаг шиг *БИ ГОМО ХҮҮГЭЭРЭЭ БАХАРХДАГ* энэ тэр гэсэн тийм *хуурамчхан ч юм шиг* биш, харин өөрийнхөө үнэндээ юу хүсч байсанаа илэрхийлсэн гэсэн утгаараа ч тэр.   *Амьдрал гэдэг чинь уг нь миний хүү.... Үр хүүхэд, гэр бүл гэдэг асар том утга агуулга агуулдаг юм шүү дээ...* гэж хэлэх гэсэн мессэж ихтэй үзэсгэлэн байсан санагдсан тул.   Манай ээж ч гэсэн жирийн л нэг хүн болохоор, хүлээж авч чадах юм аа хүлээж авч, хүлээж авмааргүй зүйлээ *Уг нь би чамайг ийм байсан бол гэж боддог юм* гэж илэрхийлэх нь маш энгийн бөгөөд, шударга зүйл мэт.

За тэгэд зурагнуудыг нь тавьсан байсан, янз бүрийн санал онол байгаа дотор, *Чи тийм л ээждээ хайртай юм бол, хүслийг нь биелүүлээд хүүхэдтэй болгоод өгчихөөч?  Зөвхөн өөрийнхөө аз жаргалыг хөөгөөд ингэж байхаар* гэсэн нэг санал байв.

Бас *Чиний аз жаргал чинь чиний залуу насны л жаргалаар дуусах юм байна даа.  Тэгээд хөгширсөн хойно оо гоонь эр болохоор энэ аз жаргал маань юу байсан юм бол?* гэж өөрөөсөө асуух болов уу* гэсэн санал онол ч байв.

Мөн *Хэрвээ үр хүүхдэд байхгүй бол, чиний амьдралын утга учир чинь юунд байна вэ?* гэсэн асуулт ч байв.


Бодох л зүйл.  Хэцүү ч асуулт байх.
Олон ч гэй хүмүүс энэ асуудлыг өөрөөсөө асуудаг байх.  Их ч бодож үздэг, шаналдаг байх.

Гэй, лезбиан хүмүүсийн дунд амиа хорлох үзэгдэл их байдаг гэсэн статистик байдаг юм билээ.

Ихэнх нь 10н хэдтэйдээ, өөрийгөө хүлээж авч чадахгүй шаналсаны эцэст амиа хорлодог бол, үлдсэн нилээд хувь нь 30 эргэм насандаа.


Бодвол энэ дээдэх асуултуудын хариултыг олж авч чадахгүйгээсээ болох нь ч их байдаг байх.

Гэхдээ эсрэгээрээ...  Тэр амьдралаа хаячихаад, өөрийгөө стрэйт гэж бусдыг хуурах сонголт хийхгүй, амиа хорлохыг сонгож байна гэдэг юуг хэлээд байгаа юм бол???

Энэ бол миний бодол л доо, гэхдээ хүнд *Өөрөө, өөрийнхөөрөө, өөртөө үнэнчээр амьдрах* гэдэг их чухал зүйл шиг санагддаг юм.

15-6 тай байсан надад 30 гарсанаас хойших амьдралын учир утгыг ойлгоход хэцүү байсантай адилхан,  өөрийнхөөрөө амьдарч чадаж байгаа хүмүүсийн хувьд, өөрийнхөөрөө амьдрах уу яах вэ гэдэг сонголтыг хийхээс өөр аргагүй болдог хүний бодол санааг ойлгоход хэцүү байдаг болов уу....

Гэхдээ *амьдралын утга учир* гэх мэтийн талаар...

*Миний амьдралын утга учир бол үр хүүхэд, ач гуч нараараа тойруулчихаад, хааяа нэг таягаараа ач нараа дэгээдсэн шиг суух* гэж бодох 10хэдтэй хүүхэд хэд байх бол?  20-хэдтэй хүн хэд байх бол?  Анхнаасаа тэгж боддог байсан уу?  Эсвэл, нэг мэдсэн тэгж боддог болчихсон байсан уу???

Эцсийн эцэст, хүмүүс тийм амьдралаар амьдрах нь их байдаг болохоор, түүнийг *аз жаргал* гэж бодчих тал нь их юм биш үү?

Төстэйгөөр, мөнгөтэй бол аз жаргалтай, амжилтанд хүрч дарга болсон бол аз жаргалтай гэж бодох нэгэн ч их байдаг байх...

Мэдээж, үр хүүхэд, амжилт, мөнгө гэх мэт, байхгүйгээс байсан нь дээр байх л даа.
Гэхдээ түүний төлөө юуг золиослож байна вэ гэдгийг бодох хэрэгтэй мэт.


Сая 3 сард очсон, манай ээжийн эгч нь дүүгээ загнаж байсан юм.
*Чи арчаагүй.  Ийм их авьяастай юм байж, бусдын доор орж амьдарч байна* гэх мэтээр.

Манай тэр эгчийн хувьд болохоор, дүү нь дарга болоод ч юм уу, мөнгөтэй бол аз жаргалтай байх юм байх.  

Харин манай тэр ах болохоор яг эсрэгээрээ.  Өөрийнхөө дуртай юм аа хийгээд явж байдаг хүн.  Дураа хүрэхээрээ байшин барилга барьсан шиг... дураа хүрэхээр гэрийн тавилга хийсэн шиг...  Хааяа хувцас хунар хийсэн шиг, өөрийнхөө дуртай юм аа, дуртай үедээ хийж явдаг хүн.
Амбиц байхгүй.

Гэхдээ миний л бодлоор, тэр ахын маань сонголт, тухайн хүн өөрөө л зөв гэж бодож байвал зөв сонголт мэт.


Би оюутан байхдаа ажил хийж олсон мөнгөөрөө их гадаад явдаг байсан юм.  Хүмүүс тэгэхээр л *цаана чинь хүмүүс машин зөөгөөд ингэж баяжиж!  Байртай болчиж! Тэгэхэд чиний байж байгааг?  Чиний тэр гадаад явлаа гээд чамд юу наалдах юм бэ?* гэж их загнуулдаг байсан юм...

Гэхдээ би л лав одоо ч гэсэн түүндээ харамсдаггүй дэг... Дотор нь амьдрах эсэх нь мэдэгдэхгүй байртай байсанд орвол, юм үзээд нүдээ нээгээд явсан нь амьдралд хамаагүй их үр ашигтай байсан мэт...

Гэр бүлгүй бол аз жаргалгүй, үр хүүхэдгүй бол аз жаргалгүй гэж бодох, энэ дээдэх жишээнүүдтэй адилхан мэт.  Хүн эцсийн эцэст өөрийнхөө л хэмжүүрээр юмыг хэмжих болохоор...

----------

Миний л хувьд гуч гарсан хойно ч гэсэн амьдрал маш их сонирхолтой л байна.  90 гарсан хойно ч гэсэн сонирхолтой байх байх гэж бодож байна.   Одооны би ч тэрийг мэдэхгүй л дээ, гэхдээ л.
Ямар ч л байсан, дээр үед тэр Асакусад байдаг 80-90 гарсан хөгшчүүлийн яриаг сонсоод тэгэж санагдаж байж билээ..  Энэ хүмүүс, өнөөдөртөө ямар ч байсан сэтгэл хангалуун харагдаж байна гэж.

Миний хувьд, хүний амьдралыг утга учир гэдэг, тухайн хүн өдөр тутамдаа аз жаргалтай, тухайн өдөр тухайн өдөртөө сэтгэл хангалуун байхад л байдаг болов уу гэж бодож байна.

Түүнд хүрэх арга зам бол олон янз.  Зарим нь үр хүүхэд, ач гучаасаа тийм зүйлийг олж харах бол, зарим нь амжилт, албан тушаалаас, бусад нь дуртай юм аа хийхээсээ гэх мэт.
Зарим нь тэр утга учираа олж харж ч чаддаггүй байх.


Хүн эцсийн эцэст амьдралаас бүх зүйлийг өөрийн болгож чадахгүй.   Зарим нэг сонголт хийхийн тулд зарим нэг сонголтыг хаях хэрэгтэй болно.  Гэхдээ эцсийн эцэст бүх юм тэгш бүтэн биш болохоор, хүн өөрийнхөө аз жаргалтайг, эсвэл зовлонтойг мэдэрдэг болов уу...


За за, халууртай байгаа дээрээ баахан дэмийрчихлээ, хэхэ.

Халууны эмээ уугаад унтахаас... Маргааш болтол эдгээхгүй бол....

Tuesday, May 03, 2011

Үзэсгэлэн

Миний нэг ордог бар байдаг юм. Жижигхээн бар.
Гэхдээ одоо бараг 30 жил болж байгаа бар.

Тэднийх, сар болгон янз бүрийн уран бүтээлчдийн үзэсгэлэн гаргадаг юм л даа.

Түүнтэй холбоотойгоор, манай ээж сая 4 сард үзэсгэлэнгээ гаргав.
Гомо хүний ээж хүн, гэй баранд үзэсгэлэн гаргавал ямар зураг зураг бол гэдэг сонирхолтой санагдсан гэсэн үүднээсээ ч тэр.

Тэгээд, саяны 3 сард очиж зурагнуудыг нь авч ирээд, нэг сарын хугацаатай үзэсгэлэнг нь гаргалаа.
Аль нодлин үзэсгэлэн гаргахаар шийдээд, тэгээд сая очиж авах хүртлээ ямар зураг зурахыг нь би сайн мэдэхгүй байсан юм.

*Би ямар зураг зурвал зүгээр бол?* гэж асуухад нь
*Мэдэхгүй, өөрөө л зурмаар байгаа зургаа зурахгүй юу. Гэхдээ энэ тавих газар маань гэй бар гэдгийг л бодолцоорой* гэж хэлсэн байсан, зурсан зурагнууд нь харин асар таалагдав.

Нэг тийм хэт гэй талруу хэлбийсэн биш, харин ч өөрийнхөө хэлэх гэсэн юм аа шулуухан зурган дээр илэрхийлсэн гэсэн утгаараа...


Хар л даа, ийм зурагнууд (ккк)


1. Амьдралын зорилго бол явж явж хүүхэд юм шүү дээ. Зөндөө олон хүүхэн байхад, нэгийг нь авч суугаад надад нэг хүүхэд гаргаад өгчих!!! гэсэн зураг


2. Мэдээж, эрэгтэй болон эмэгтэй хүний зураг

3. Мэдээж эрэгтэй болон эмэгтэй хүний зураг



4. Хамгийн сүүлд нь *Чи гомо байвал, ингээд л баг өмсөж нуугдсан байдлаар амьдрах юм биш үү??* гэсэн зураг (лол)


Мань хүн өөрөө болохоор шал өөрөөр тайлбарлаад байсан л даа, бодвол надаас жоохон санаа нь зовсон уу, гэхдээ надад бол ингэж л хэлэх гээд байгаа мэт санагдав, ккк

Бусад зурагнууд нь зарагдчихсан, зургийг нь авч амжаагүй...


Ийм, өөрийнхөө хэлэх гэснээ түс тас, шулуухан хэлж чаддаг, тэгсэн хирнээ гэй бар ч байна уу, драг-тай диско ч байна уу хамаагүй шоудаад, өөрийгөө цэнгээж чаддаг, хүнийг хүлээж авч чаддаг гэсэн утгаараа ч тэр, муу ээж минь мундаг хүн шүү гэж бодогдов.

Уг нь үзэсгэлэнгээ гаргах үеэрээ ирэх энд ирэх төлөвлөгөөтэй байсан боловч, газар хөдлөөд, цацраг идэвх энэ тэр болоод байсан чинь ирэхээ больчихсон.

Аминдаа бас хайртай тэ? кккк


За нэг тиймэрхүү нэг иймэрхүү