Saturday, April 30, 2011

Honi moni

ӨМуу хар тэнэг ажил...


Өчигдөр уг нь захиалж барилгүйгээр гэнэт очиж Монголчуудынхаа, Вимочдынхоо уулзалтыг үймүүлье гэж бодож байсан юм.
Элдэв янзын хувцас өмсөж байгаад, ккк

Эсвэл хувцасгүй ч юм уу???
Эсвэл нөгөө алдартай зодог шуудагтайгаа???

За за, аль нь ч байсан, мэйвакү на ханаши да ё нэ? ккк


Очдог юм уу гэж бодож байсан, 1. ажил ихтэй, ажил дээрээ очих болоод 2. манай экс экс экс боов фрэнд, *жоохон хүүхдүүд ирэх юм бол, гомо хүн хүмүүжилд нь муугаар нөлөөлөх тул боль чи! * гэж загнаад....

Тэгээд би ч яахав... угийн хүний үгэнд оромтгой, дуулгавартай сайн жаал болохоороо...
очоогүй байсан чинь одоо бүр харамсаад салдаггүй...

Сураг сонсоод байсан, манай бимуучид чинь, хонь монь гаргаж, хорхог морхог хийсэн сураг байх чинь????


Хорхог идмээр байсан юм.... гэхээсээ илүү, тэр хонь гаргах *ШОУ*-г үзмээр байсан юм...

Эргэн тойронд нь байсан гэр бүлээрээ ирсэн япончууд ямар царайлж байсан бол оо гэхээр бүүр нэг нүдэнд харагдаад... кккк

Жоохон хүүхдүүд нь *Каваайи! Охицужи-сан да!* энэ тэр гэж байхад нь амыг нь дарж байгаад гэдсэнд нь гараа хийгээд л, голыг нь таслангуутаа, мөчилж бариад, болгоод идчихэж байгааг нь бодохоор бүр нүдэнд төсөөлөгдөөд, хэхэ.

Тэгээд яасан? Тэр хүүхдүүдэд *корэ ойший ёо!* гээд саяхан амьд байсан хонины махнаасаа өгсөн биз дээ? ккк


Гэхдээ нээрээ шөнө хүртэл үргэлжилсэн юм бол, ядаж завсар зайгаар нь очдог байж, түй чорт гэм...


Хөөрхөн хөөрхөн залуучууд байсан ч юм бил үү тэ???


Би ч яахав, хэнхэг царайлж ажлаа хийж дуусгачихаад, нөгөө байдагаараа л гомо парти орж ирсэн...
Агеха гээд...
Нийт хэдэн хүн байсан бэ бүү мэд, пиг байлээ.
Жоохон хол болдог болохоор нь очихгүй 5-6 жил болж байгаад нэг юм очсон, дажгүй байлээ шүү??

Очсон, нэг өвөр Монгол залуу энэ тэр явж байсан, нэг тиймэрхүү нэг иймэрхүү...

Ард талын *Дарк рүүм* энэ тэрд нь орсон шиг...
Яагаав нөгөө кинон дээр гараад байдаг, дисконы ард талд нь бузрын болон булай үйлс үйлддэг өрөө....

Нэг залуу унагаж авсан, болоошд, оргүйд орвол охинтой тэ??

Энэ партины зарим хэсгээс...






Нээрээ бодоод байсан, манай Монголын гэй партинууд, Драг шоу маягийн юм байдаг хирнээ, ийм ГоГо Бой шоу байдаггүй байх тэ?
Дараа Монголд парти зохиовол, Гамбууш ажаа эд нартай ярьж байгаад, драг шоутай, гого шоутай парти хийвэл гоё байж магадгүй л юм тэ??

За нэг тиймэрхүү...

Монголчууд, дахиж хонь гаргахгүй юм байх даа??  кэкэ

Nude art

Маргааш явж голын эрэг дээр барбекью хийж идье гэж бодож байсан... бороо орно гэнэ ээ...
Хайран юм хайран юм... Нилээд хэдэн хүн цуглуулчихсан байсан, цуцлахаар шийдлээ.  Тэгэхээр, маргааш эрт босох шаардлагагүй болсон юм чинь өнөөдөр гарч клабдхаас??

Гэснээс, ойрд шалдан нүцгэн хүний зураг тавиагүй юм байшд.

Май, энэ нэг Ямамото гээд зурагчины бүтээл байлээ.

Хав фан!!
 

Tuesday, April 26, 2011

Kylie Minogye

Мяу...

Нэг мэдсэн болоог гэдэг юм аа мартчихсан л гүйгээд байсан байшд, нүгэл гэм нүгэл гэм.
Ойрын хэд хоног чинь яалаа даа байз.

Тав дахид Таккю гэдэг япон Дий Жэй-гийн ивентэд очсон юм байна.
Япондоо нилээд алдартай, за байз, Англиар бол Кемикал ч юм уу, Андерграунд энэ тэр хавьцаа нилээд алдартай баагий.

Тэгсэн, Асакуса гээд, хөгшин гомо нар цуглардаг газар (дээр бичиж байсан даа, 80-тай *залуу*, 90-тэй *залуу* 2, найз залуучуудаа гэртээ үлдээчихээд араар нь тавиад явалдаж байсан газар Баябага дарга бид 2 очсон гээд?  Тэр газар... 40 мөчин настай бол *борвиных нь баас арилаагүй* гээд тоодоггүй юм шиг байгаа юм, кэкэкэ. 

Тэнд байдаг нэг баранд харин гэй парти болоод, тэрэн дээр ирсэн байхаар нь очиж жаал бүжиглэв.

Пиг чихцэлдээн, тэгээд ядаж байхад бүдүүн хүмүүсийн парты байсан юм уу хаашаа юм, зай багатай.  Би мэдээж тэрэн дээр нэмэрлээд зай эзлэхээ мэдэлгүй яахав тэ?

Нэг иймэрхүү парти болов.



 
Маргааш нь.
Кайли Миног ажаа Японд ирсэн гэхээр нь очиж үзэв. 
Би үнэндээ Кайли майлийд нэг их сонирхолтой биш л дээ?



Гэхдээ яг очоод үзэхээр бол дажгүй л юм билээ.  80-аад оны дуунуудыг нь мэддэг болохоор ч тэр үү

Хөгжилтэй нь, яваад очсон чинь... Юу вээ? Би 2-р хороололд очсон юм биш байгаа даа? гэмээр....  Нийт үзэж байгаа хүмүүсийн 95% нь гомо.  үлдсэн нь ихэнх нь хүүхнүүд.  Стрэйт хүн ер нь байсан уу үгүй юу?


Энд тэнд концерт энэ тэр очиход уг нь эмэгтэй жорлон нь пиг, эрэгтэй жорлон харьцангуй гайгүй байдаг даа?  Тэгтэл, энд шал эсрэгээрээ, эрэгтэй жорлон нь аймаар урт очертой...
Гэхдээ яах вээ, худлаа ч үнэн ч эрэгтэй гэсэндээ очер нь хурдан урагшилдаг юм байлээ





Энэ Кайли эмээ гэхдээ, их зөв нич маркэт олоод авчихсан юм шиг байгаа юм.  Тэгээд л ард талын зураг мураг нь ч гэсэн яг гомо хүмүүст зориулсан маягтай.

За за хэдэн бичлэг оруулчихья.


Бүтэнсайнд өдөржин архи уугаад дууссан, өчигдөр ажил дээр үхэхийг шахав.
Нэг тиймэрхүү нэг иймэрхүү.

Saturday, April 09, 2011

Цэцэг цэцэг

Нөгөө жил болгон болдог, *ЦЭЦЭГ ГӨЛРӨНГӨӨ ЖААЛ БАЛГАЦГААХ УУ?* гэдэг улирал нь болчихож.  Цэцэг ч яахав, цэцэглэдгээрээ цэцэглээд л...
Ягаан магаан өнгөөрөө солонгороод л... Аймаар мого наачихсан, ккк

Гэхдээ энэ жил, газар мазар хөдлөөд, цацраг мацраг энэ тэр гээд, хүмүүс жоохон биеэ бариад? миа байна аа...

*Тэнд хүмүүс үхэж бариад, амьд үлдсэн хүмүүс нь, усанд ч орж чадахгүй, гэртээ харьж чадахгүй зовч байхад, бид нар энд архи уугаад цэцэг гөлөрч баясцгаагаад байвал хүн чанаргүй юм болно* гээд, гэртээ бүгчихсэн хүмүүс их байх шиг байгаа юм...

Ер нь гэхдээ энэ япончууд жоохон хойлог тэ?
Газар хөдлөөд, амь дүйсэн юм болж байхад тайван ч юм шиг, хойлог ч юм шиг нээх ёс журамтай (тэрийг нь ч яахав, хүмүүс их үнэлсэн юм шиг байгаа юм) энэ тэр... Тэгсэнээ цацраг мацраг болоод байхад тэмцэл мэмцэл ч хийхгүй...

За тэр ч яахав... Хэдэн цэцэгний зураг оруулчихъя.

Өдрийн сакура


Шөнийн сакура


Сакураны урд зургаа авахуулах трансвестит...


Өнөөдөр уг нь, 2-3н дажгүй ивент байсан юм, очдог юм уу гэж байсан, тэр чигтээ мартаад унтчихсан байлээ...  Эрийг цас, уулыг нас аа гэж...


Нэг нь энэ Раш Круз гэдэг ивент.  Гогобой, драг күйн энэ тэр ихтэй тийм ивент


Нөгөөх нь, Биёнсе-гийн бүжиг дэглээч Жонте Моүнинг гэдэг гомогийн шоутай ивент , Кагеро.


Биёнсегийн Сингл Ледиз гээд дуу байдаг даа>

Энэ...


Энийг дэглэсэн бүсгүй, энэ байна...





Хмм... хайран юм.  Уг нь очих завтай байсан байж, нойрондоо дийлдээд будаа.
За яахав.

Маргааш (ч гэж өнөөдөр), цэцэг гөлөрч чадахна уу үгүй юу...

Юу ч болсон...





Гэснээс, түрүүчийн долоо хоногт, хог ухдаг хүн болсон юм байшд...
Дисконы гадна талд хаячихсан байсан хогноос хувцас босгоод, жаал гоёодсон, иймэрхүү маягаар, ккк.



Иймэрхүү күүл хогтой гэхээр, Токёо ч бас дажгүй хот шүү? ккк


Хамгийн сүүлд нь гошногодуулаад боов нь босчихсон зааны зураг оруулчихья.  Сээгсий байгааз? ккк

Wednesday, April 06, 2011

Монголын нэг хүнд ногдох....


Өнөөдөр ажил дээр хийх юм олдохгүй, тэгээд, Википедиагийн нэг хүнд ногдох ДНБ-ийг авчирч байгаад жаал тоглож суулаа...

Монгол маань аль хавьд явдаг юм бол гээд сонирхсон шиг...
Эргэн тойрны улсуудтайгаа харьцуулж бариад, тэгээд бас хир үнэтэй юм гэх мэтийг бодсон шиг суулаа...


Юмны үнэ гэдгийг, өртөг өндөртэй гэхээрээ x = Purchasing Power Parity GDP / Nominal GDP нь өндөр, өртөг хямд гэхээрээ энэ тоо нь бага гээд бодоод үзсэн иймэрхүү тоонууд гарч байна...


Дэлхийн хамгийн *чинээлэг* улсууд (PPP GDP Per Capita-аараа

1. Катар
2. Лихтенштеин
3. Люксенбург
4. Сингапур
5. Норвег
6. Жерси
7. Күвеит
8. Брунеи
9. АНУ
10. Швецарь

PPP GDP per Capita-aaraa Монгол 136-д, Япон 30-д, Солонгос 33-т, Хятад 102т, Орос 56-д, Казахстан 74т явдаг юм байна.

Нэрлэсэн GDP per Capita-аараа болохоор Монгол 130-д, Япон 19т, Америк 11т, Солонгос 39д, Хятад 99т, Орос 57д, Казахстан 67-д явдаг юм байх.

Нэрлэсэн GDP per Capita нь, Монгол 1,900 доллар, Япон 42,500 доллар, Америк 47,100 доллар, Солонгос 20,300 доллар, Хятад 4,300 доллар (Монголоос 2.3 дахин их), Орос 10,600 доллар (Монголоос 5.6 дахин их), Казахстан 8,400 доллар (Монголоос 4.4 дахин их) юм гэнэ...

Ойр хавийнхаа улсуудад ч хол хаягдсан шинжтэй...
Дэлхийн хамгийн өндөр ДНБ-тэй харьцуулахад Монголын ДНБ нь 44-ний 1тэй тэнцүү. Хамгийн бага ДНБ-тэй харьцуулахад 11 дахин их. Дэлхийн дундажийн 40%-тай тэнцүү гэнэ. Дэлхийн дундаж хүрэхийн тулд дор хаяж 2 дахин их өсөх хэрэгтэй гэсэн үг үү?


За тэгээд үнийн асуудал.

Хамгийн өртөг ихтэй (аялалаар очиход дэмий) улсууд:

1. Швеицарь
2. Норвеги
3. Дани
4. Австрали
5. Люксенбург
6. Швед
7. Финлянд
8. Япон
9. Арабын Эмират
10. Франц

гэнэ. Монгол дээрээсээ 106-д (эдийн засгийн хөгжилтэйгээ харьцуулахад хамаагүй өртөг өндөр байгааз?), Япон 8д, Америк 26д, Солонгос 74т, Хятад 103т, Орос 77д, Казахстан 75д гэнэ ээ..

Дэлхийн дундажтай харьцуулахад, Монголын өртөгийн түвшин 96.6% буюу бараг л адилхан юм байна.

За даа ер нь л харьцангуй утгаараа өртөг ихтэй улс шиг санагдав...

За нэг тиймэрхүү нэг иймэрхүү...
30 минут ямар ч байсан цагийг дэмий нөхцөөж чадлаа, ккк.

Одоо юу хийх үү? 5 хүртэл...

Oir zuur

Монгол амьтдын нэр харж байсан, манай Монголчууд, юманд нэр өгөхдөө бол агуу улсууд юм аа гэж санагдав.

Зарим нэгээс нь танилцуулахад

Өөдсөн атаахай Sorex minutissimus (Least or Siberian shrew)
Хэвлүүн атаахай Sorex araneus (English or Eurasian common shrew)
Усчин гэрэлзгэнэ Neomys fodiens (water shrew)
Малтаахай жөвүү Crocidura suaveolens (Scilly shrew)
Буурал сармаахай Vespertilio murinus (Red bat)
Бор турсаахай Pipistrellus savii (Savi's pipistrelle)
Хожуу сарсаахай Eptesicus serotinus (Rattlemouse)
Орог зусга Phodopus campbell (dwarf hamster)
Цомч шишүү Allocricetulus curtatus (Mongolian hamster)
Талын хулганцар Sicista subtilis (Souther birch mouse)
Зэгэл алагдааганцар Pygerethmus pumilio (Little earth hare)
Элсч савгадай Dipus sagitta (Hairy-footed jerboa)
Тавруу атигдаахай Cardiocranius paradoxus (Satunin's jerboa)
Элсний тажигдаахай Salpingotus kozlovi (Kozlov's pygmy jerboa)


ХулганЦАР, алагдааганЦАР байхдаа ч яахав дээ...

Турсаахай, сармаахай, сарсаахай гэхээр бүр нэг нүдэнд харагдтал нэрлэчихсэн...

---------------------------

Зиаг, тэр ч яахав.
Ойрын үеийн сонин сайхан гээд байх юм алга даа...
Ямар ч л байсан сакура нь цэцэглэдгээрээ цэцэглэж байх шиг байна.

Цэнхэр мэнхэр өнгөтэй сакура цэцэглэх юм байх гэсэн, одоохондоо ямар ч л байсан, цагаан магаан, ягаан магаан хавьцаа юм шиг байна лээ...

Удахгүй тэгээд өнгө мөнгө, хэлбэр дүрс нь өөрчлөгдөөд эхлэх юм байлгүй?
ккк

Энд ч яахав, тэгээд л Токиогийн цацраг идэвхт бодисын хэмжээ, хэвийн байх хэмжээнээс 100 дахин ихэссэн гээд л шуугилдацгаагаад... Токиогийн Цахилгаан Хүч компани, далай руу цацраг идэвхтэй усаа асгасан гээд шуугилдацгаагаад л...
Хамгийн хүнд нь, Японы засгийн газар нь хүний жилдээ авч болох радиацын түвшинг, 1 милисибертээсээ 20 милисиберт болгож өсгөнө ч гэх шиг... Яахаараа ч стандартаа өөрчилдөг юм... Жинхэнэ байдал өөрчлөгдөөгүй байхад...

Хүнд нь ч хүнд л юм... Гэхдээ, Токиогийн цацрагийн хэмжээ, одоо Нью Ёорк, Лондонгоос арай их, Хонг Конгийн хэмжээнд, Улаанбаатараас хамаагүй бага юм гээ биз дээ?

Үнэн эсэхийг мэдэхгүй, гэхдээ манай Монголын хөрс, нүүрсэнд, Ураны хольцтой хэсэг ихтэй байдаг юм байх... Нэн ялангуяа нунтаг нүүрсэнд. Тэгээд, манай цахилгаан станцууд, угаалга хийсэн (?) нүүрс хэрэглэдэггүй болохоор, тэр нунтаг нь ихээр шатдаг, түүнтэй холбогдоод Радон ихээр ялгардаг гэжийнэ...

Тэгээд, хэвийн үедээ ч гэсэн, манай Улаанбаатарын цацраг идэвхийн хэмжээ нь одооны *бохирдсон* Токиогоос 4 дахин их ч гэх шиг...

Энүүгээр л нэг үнэн худал нь мэдэгдэхгүй янзан бүрийн цуу яриа явагдаж байх шиг...


Ирсэнээсээ хойш, ажил гэр гэсэн л хүн байна. Сээгэс ч хийгээгүй, ер нь одоо бараг тэр цэвэршилт энэ тэр нь явагдах гээд байгаа юм биш үү? ккк

Хүн гэдэг гэхдээ их сонирхолтой юм аа.
Нас ахих тусам дурлах магадлал багасдаг юм шиг санагдаад байгаа юм.

Залуу байхдаа үзэсгэлэн гуа хирнээ, олон юм мэдэхгүй болохоор (бараг л хэн дайралдсандаа) амархан дурладаг даа? Тийм үедээ найзтай болох энэ тэр их амархан юм шиг.

Тэгээд нас ахиад ирэхээр... Үзэсгэлэн гуа чинь гундаад эхлэх болохоор чамайг хүн тоохоо больж эхэлнэ. Тэгсэн атал, туршлага гэх мэт ихсээд ирэх болохоор, голомтгой, шилэмтгэй болоод муухай ааштай болоод ирнэ.

Хэн л адсага шиг ааштай, нээх голомтгой шилэмтгэй хөгшин төгцөгийг тоох вэ дээ?
Дурлах, дурлуулах магадлал нойль заах нь ойлгомжтой биз дээ тэ?

Тэгээд ядаж байхад, бүдүүн энэ тэр бол, кэкэкэ.

За тэр ч яахав.


Ирсэнээсээ хойш, ажлын өдрөөр нэг их уухгүй байгаа.
Түрүүчийн долоо хоногт чинь, заа байз... Нэг дэхэд ресторанд 2 шил вино, дараад нь 2 баранд орж 10 гаруй аяга пиво уучихсан тас үсэрчихсэн байсан...

Тэгээд, хоёр дахь, гурав дахь, дөрөв дахид уугаагүй байж байгаад, тав дахь өдөр вино мино шанпанск манпанск уугаад байсан, өглөө 5 гээд агсан тавьсан сураг байсан...

*Би чамайг найзаа гэж бодож явахад* гээд, нөгөө нэг *улиг домог болсон* маягаар, кэкэкэ.
Найзаа гэж бодох нь байтугай барагтай дугардаггүй нөхөртэйгөө шүү? ккк

Хагассайнд, зиаг байз яалаа? Ан тийм.
Өдөр нь энд ажил хийдэг Монголчуудтай уулзсан юм.
Нийт 8 залуу, 1 хүүхэн ирсэн байсан, эрчүүд нь бүгд эхнэргүй...
Хамгийн хөгшин нь 36-7той, тэгээд бүгд л уг нь мөнгөтэй бол мөнгөтэй, боловсролтой бол боловсролтой сайхан сайхан залуучууд хирнээ... Бүгд эхнэр байхгүй...

Монголчууд чинь уг нь эрт гэрлэдэг биз дээ тэ?
Хэд нь гэй бол гэж жаал бодож үзэв, хэхэ.

Хагассайнд өглөө хүртэл уусан, бүтэнсайнд өдөржин үхмэл юм шиг хэвтсэн...
Нэгдэхэд уугаагүй, хоёрдахид уугаагүй, тэгээд өчигдөр уусан гэхээр.
Долоо хоногт 3хан удаа уусан болж байгаа юм, би мундаг байна шүү!?

За тэр ч яахав.

Яг ингээд юм бичих гэхээр онгод монгод онгон монгон нь морилж ирэхгүй байгаа юм уу, бичих юм олдохгүй юм, дараа л бичихээс...