Monday, January 10, 2011

Энэ хүүхнүүд үү???



Намайг согтоод тасарчихсан байхад хүүхнүүд надаар ингэж тоглосон байна...

Ай даа энэ хүүхнүүд үү???

Saturday, January 08, 2011

Зиаг байз.
Идсэн уусанаа бичиж, тэнэг бас гажигаа гайхуулаадахья, кэкэ.

Өчигдөр орой, Киншичо гэдэг газар очиж Тайланд хоол идэхээр явав.

Киншичо гэж нэрийг нь их сонсдог ч гэсэн, нэг их очиж байгаагүй газар..

Тайланд хоолонд орсон юм. Тайландын хойд зүгийн Исаан гэдэг нутгийн хоолоор мэргэшсэн газар.




Баахан гударчихаад, дараад нь хостесс клаб ихтэй гудамжаар явж үзсэн, үнэн хүнд юм билээ...

Нэг энэтхэг баагий ардаас ирсэнээ л *онийсан тачи, намастэ!!! Хүүхэн сонирхох уу?? Монгол хүүхэн байна шүү! Асашорю! Монголиан найт! Цагийн 2,500 иен!!* гээд дугдчаад унав..

Пөөх юу вэ? гээд дагаж очоод харсан, монгол кябакура (Орчин үеийн гэйша гэх юм уу даа? хажууд ирж архи уудаг) Киншичод байдаг юм билээ.



Интернэйшнл Клаб Монгол найт гээд...

Дараа зүгээр сонирхож орж үзэхэд сонирхолтой байж магадгүй л санагдав. Хүүхэн сонирхдогтоо биш, зүгээр ямархуу маягийн үйлчилгээ хийдэгийг нь сонирхох гэж.

Тэр хавь гэхдээ үнэн интернэйшнл юм байлээ...

Орос хүүхэн байна, Филиппин хүүхэн байна, Япон кябакура ч болно шүү залуусаа...

гэж ирээд л...

За тэр ч яахав.

Нээрээ Гэй Монголиагийн сайт дээрээс энэ Монгол залуусын бичлэгийг олж үзэв.


Орчин үеийн хүүхдүүдийн фашонг ч сайн ойлгохгүй юм билээ, кэкэкэ.

Япон. Солонгосын фашон хөөсөн залуусаас нэг их ялгаагүй ч болчихсон мэт...

Доор нь гэхдээ хүмүүс учиргүй *эд нар эсвэл гомо юм уу?* гэж ирээд сэтгэгдэл үлдээх юм...
Гомогийн талаар ойлголтгүй болохоор ч аргагүй л юм, гэхдээ гомо хүмүүс ийм стилтэй байх нь харин ч цөөхөн юм шиг тэ???

Нэг тиймэрхүү нэг иймэрхүү

Барьцаалагдсан бүсгүй

Уржигдар, стрэйт Монголчуудтайгаа уув.
2 эрэгтэй, 3 эмэгтэй тэгээд дээрээс нь хэн нэгний хэлсэнээр *эр эм нь мэдэгдэхгүй хоёрын хооронд* баагий болох би.
Би энд Вимо гээд Монголчуудын Фэйсбүк шиг юманд өөрийгөө гомо гэдгээр нь байдаг юм л даа.. Тэнд байдаг хүүхдүүдийг дуудаж байгаад...
Бас л их зоригтой болсон байгаа юм шүү? хэхэ..

Орой 8 гээд, эхлээд 2 эрэгтэй хүүхэдийг нь дуудаад Улаанбаатар гээд Монгол хоолны газар оров.

Бууз, хуушуур, цуйван, банштай цай, тэгээд баахан пиав уунгаа учир зүггүй *орчин үеийн киноны хөгжил болон гаж / андерграунд кинонуудын талаар* энэ тэр гэсэн сэдвээр асар чухал царайлан баахан яриа өрнүүлэв. Аягүй даруухан, аягүй боловсролтой маягаар тэ? хэхэ.

Бараг л охин ярих шахсан (лол).

Ингээд байж байсан, нэг охин орж ирж байна аа...
Намайг ажиглаад байхад, Монгол охидууд, илүү тийм бие даасан, дуутай шуутай, хүчирхэг маягтай, эрэгтэйчүүд нь тийм *цэвэр ичимтгий, даруухан* байх магадлал ихтэй санагддаг юм.

Энэ охин ч гэсэн тийм ГАЛЗУУ (?) Монгол охидуудын нэг бололтой.
Ороод ирэнгүүт нь саяхныг хүртэл асар дуу шуутай байсан 2 залуу чинь шууд нам...
Могой харсан мэлхий гэдэг бил үү? тэрэн шиг нэг л тийм айсан нүдтэй болчихов...

За энэ хаанахын атаман ороод ирэв ухааны юм бодож байсан *Алив тэр архи хаана байна? Ан гэхдээ А-г ирэхээр нь нэг мөсөн архи шаана аа. Одоохондоо ус байхад болно. Өмнө нь Улаанбаатарт дандаа архи авч орж байгаад хураалгаж байсан 前科 (гэмт хэргийн өмнө үйлдсэн үйлдэл) байгаа ч гэсэн гандан буурахгүйээ...

Тэр А, *шилтэй устай* (хэлтэй устай) хүн байна, гааль дээр хураалгахгүйхэн шиг ганц хоёр шил юм авчирсан байлгүй дээ...* гээд л урсгаж гарч байна...

Энэ ч нэг үгийн зөрөөгүй архи яриад унадаг, ёстой хүнд баагий байна даа.
Шавь орох юмсан ухааны юм бодож байв.
Ингээд жаал архи яриад сууж байсан, нөгөө хүсэн хүлээсэн А нь орж ирэв.
Монголоос нисч ирээд, шууд тэр чигтээ Монгол хоолны газар луу нисээд ирсэн сурагтай.

Сайндаа ч биш, эвэртэй туулай гэдэг шиг, нөгөө гомо По ажаа гээч нь ирж ууж байгаа сургаар юманд дурлаад гараад шидчихсэн гэх... кэкэ.

Гэхдээ манай овсгоотой охидууд хүртэл заримдаа миа... Тэр А маань, *шилтэй устай* юм байж, хамаг юмаа хураалгасан сурагтай. Дагуулж явсан хүүхдээ хүртэл хураалгах шахсан гээд асар *үнэмшилтэй* үлгэр ярьж өгөнгөө бид хэд ууж эхлэв.

Мэдээж хорвоогийн гомо ямар байдаг талаар, миний дуртай залуу ямар болох, тэр охидуудын одоохондоо найз залуугүй охинд нь ямар залуу уургалсан нь дээр болох гээд дэвэн дэлхийн юм яриад байсан, кэкэ..

Яваандаа би ч согтсон, тэр охидуудын заримтай нь вальс эргэсэн шиг, өөр чинь яалцаад яалцаад байсан бэ??? Бараг л *хүүш чи гомо гээд байсан үнэн юм уу? * гэж хэлүүлсэн шиг...

Нэг мэдсэн өглөөний 4 болсон байсан.

Хүмүүс план Б рүүгээ орцгооё, А-гийнд очиж архи ууцгаая гээд эхэлсэн.

Би ч яахав *та нар дотор надтай сээгэс хийчихмээр зоригтой зүрхтэй аавын хүү алга. Би ер нь төрсөн нутаг руугаа буцаж залуу эргүүлмээр байна. Ертөнцийн мухар луу явахгүй* энэ тэр гээд асар онгонтоод байсан... Архи гэж гэхдээ аймаар шүү тэ?

Нэг мэдсэн, нээх дуртай амьтан шиг, шүлэнгэтээд тэр хэдийн машин дотор суучихсан байсан...

Мэдээж гэхдээ цэвэр ичимтгий Монгол гомо залуу, юу гэж тийм амархан дал нуруугаараа тавиулахав??

*Намайг буулга, би гэртээ харьмаар байна* гээд машин дотор бөөн жүжиг тавив...

嫌よ嫌よ好きのうち гэдэг бил үү?? Нөгөө хүүхнүүд *Еэ, болохгүйээ, аав уурлана* энэ тэр гэсэн хирнээ дуртай нь аргагүй сээгэс хийчихдэг шиг л баахан тийм жүжиг тавив...

Манай хэд гэхдээ аргагүй л нас биед хүрсэн, олон гага, турски элээсэн хүмүүс гэсэндээ мань мэтийн тийм жүжгэнд бол хууртана гэж байхгүй байлээшд...

*Бид нар шинжүкү лүү л зүглэж байшд* энэ тэр гээд чихрээр жоохон охин хуурч хүчинддэг шиг л намайг чинь хуураад....

Нэг мэдсэн ертөнцийн мухар *Чиба* гэдэг газар ирчихсэн байв...
Зиаг тэгээд цааш нь мэдэхгүй, хоол хийж идээд байх шиг л байсан, архи пиав уугаад л байх шиг байсан...
Нэг мэдсэн би ч нам....
Энэ хүүхнүүд үү???

Архиар бол барж гарна гэж бол худлаа юм байлээ...

Тэгэсгээд унтсан...
Гэхээсээ илүү, намайг агсан тавих шинжиндээ орсон, аргагүй л илүү турски элээсэндээ эгч нар шууд намайг дараад унтуулчихсан...
(Нөгөө эсгийнд бооно гэдэг шиг, ккк)

Өглөө сэрсэн, хажууд охидууд унтаж байхыг хараад, миний айсан, ичсэн гэж...
Айхтар хүмүүс, намайг тэр хоёр залуугаа яачих вий, ийчих вий гэсэндээ, наагуур нь *шаврын хаалт* болгож охидуудыг унтуулсан юм гэж ойлгосон, зөв үү?
Гэхдээ бас манай хүүхнүүд, халамжтай байгаа юм шүү тэ? Тэр муу хоёр стрэйт залуугаа хамгаалаад гарчих овсгоотой.

Би ч яахав, хажууд эмэгтэй хүн унтаж байсан гэдгээс айгаад, ёстой нөгөө хэрэглүүлчихсэн охин гэдэг шиг л, нүүрээ дараад л уйлаад гараад гүйчихсэн....

Би хаана байна аа? Энэ чинь юу вээ? гэсэн шиг...

Таксигаар хария гэж бодсон, таксины жолооч нь *Шинжүкү гэж мэдэхгүй. Чамайг хамгийн ойрхоны эки хүргэж өгье* энэ тэр гэж дургүй хүргээд...

Дэншан дотор , эсгий гутал залгичихсан, дээрээс нь *эмэгтэй хүнд эдлүүлчихсэн* юм шиг баагий муухай царайлаад л уйлан хайлан гэрийн зүг зүглэлээ шд...

Гэртээ орж ирээд, экс экс экс найздаа *怖かったー* гэж эрхлэнгээ унтаад, одоо л сэрж байна. Өнөөдөр л залуу хайхаар гарахаас???

Хайран тав дахь өдрөө охидуудад ашиглуулчихсан болохоор (лол)

Зиаг тэгээд энэ талаараа Вимо дээр бичлэг болгоод оруулчихсан чинь. загнуулаад балрахна ээ...


*Энэ нэг хүн шүү юм өөрийхөө уусан идсэнээ бичихээ байжээ. Тэнэгийг нь бас гажигийг нь гайхаж хааяа баясдагийн. Гэтэл энэ удаа арай бишээ. Хүмүүсийн нэр усыг дурьдахгүй өнгөрч болдоггүй дээр доороо пяздатай сувай азарга вэ. Сархинагаа шахуулж, хосоо шувтруулаваа хүүхээ. Энэ бичлэгтэй цуг тэмдэглэлээ устгачихаарай даа. онегай гэхиймүү хаашаа ч юм бэ дээ.*

*Ер нь энэмуугийн гомо гэж юу байсын. Улаан блогчин.
Гомо нэрээр далайлгаж хүний эрх ярих гээд байна уу? Гомогоор нь бахархаад байгаа юм уу. Бас гомог нь сувай азарга гэчихсэн чинь сэтгэл чинь өвдөө юу. Хошногоруу нь пийжүүний шил шааж хойноос нь өшиглөх юмсан.*

гээд...


Дараа аягуй бол гошногоруугаа пийжүүний шил хийлгүүлж магадгүй янзтай байлээ шүү...

Еэ бурхан бүү үзэгд...
Манайхан ер нь гайгүй хүлээж авдаг болчихож, уулзаж барихад зүгээр байх гэж бодож байсан, иймэрхүү баагийнууд хүртэл байдаг гэхээр...
Жоохон болгоомжтой байхад илүүдэхгүй л шинжтэй юм тэ???

Sunday, January 02, 2011

Shine ony mend

Шинэ оны мэнд хүргэе!!!
Нэг нэгээр нас маснаас эхлээд, арьсан доорх өөх тос, арьсны гадаргууны туннел, зураас, үрчлээ мүрчлээ гээд янзан бүрийн юм хуримтлагдаж, нэмэгдэж байх шиг байна..

За тэр ч яахав.

Аймаар томоотой гэр зуур блог бичсэн шиг сууж байгаа По ажаа ч... хүн өөрчлөгдөнө өө гэж, ккк

30нд, ажлаа тарчихаад, эхлээд *Монгол оюутнуудын шинэ жилийн баяр* гээчид очьё гэж бодоод, Баябага дарга, Хундага ажаа, Картмен энэ тэр гээд ойр хавьдаа явалдчихмаар санагдсан хүмүүсээ уруу татах гэж оролдов...
Шинэ он гарах гэж байна даа тэ? Дандаа болдоггүй, буруу эрхтэнээ биш, хааяа нэг мэлмий зэлмий, нүд мүдээ баясгачих нь зүй ёсонд нийцэх, ариун сайхан эд юм болов уу гэж....

Гэхдээ хөөрхөн хөөрхөн залуухан залуухан Монгол банди нарыг харах гэж иймэрхүү маягаар яваад очвол *Нүглийн нүдээр миний Монголын үрсийг харлаа, бузар юм булай юм* гэж олон түмэнд зүхүүлэх вий ч гэж хальт бодогдсон шиг...

Тэгсэн, над шиг ичих нүүрэндээ илэг наасан хүн цөөхөн бололтой, Баябага дарга ч тэр, Хундага ажаа ч тэр, тэр бүү хэл хамгийн залуухан халуухан цэмбэгэрхэн цэвэрхэн Картмен хүртэл очих шинж алга аа....

Одоо яая гэхэв, хүмүүс намайг буруу эрхтэнээрээ оролд гэж байгаа юм байлгүй гээд, Шинбашигийн гомо бар орж жаал уучихаад сээгэс хийв...

Оны сүүлчийн өдөр сээгэс хийе дээ байз гэж бодож байсан болохоор, 10 өнгөрөөж сээгэс хийж эхлээд, өдөр солигдож 12 сарын 31 болгож байж сээгэс гэдэг нэртэй *ёслол*-оо дуусгав. Ямар ч байсан, оны сүүлчийн өдөр хамгийн сүүлчийн *秘め納め*-гаа хийж авсан болохоор сэтгэл хангалуун...

12 сарын 31.
Босчихоод, блинчик , солянка энэ тэр хийж идэв.



Оройхон тийшээ нэг 21тэй жаалтай болзоо хийчихээд, харьж ирээд зурагт...

Шөнө гарч шоудав.

Энэ удаад, транс бар болон жижигхэн диско гэх мэтээр оров.
Транс бар бол үнэн хүнд. Манай эмээ байхаар болов уу гэмээр эгч ёстой Дий Жэй хийгээд алж өгч байна аа тэнд чинь...



Жирийн бар ч гэсэн, бүжиглэсэн хүмүүс.







Өглөө нь хуучин найз залуугаа дуудаж авчирч байгаад, оны анхны сээгэс буюу *秘め始め*-гаа хийж аваад өдөр өнгөрөв.

Өчигдөр бол гэр зуур нам тайван...

Нэг гарч Харри Поттер, Трон 2-ыг үзсэнийг эс тооцвол...
Бодож байсанчлан нэг тиймэрхүү кинонууд байв...

Өнөөдөр. Өдөржин гэр зуур.
*Секс, Аннабелла Чо-гийн түүх* гэдэг нэртэй баримтат кино үзсэн шиг.



Порно од болоод, 251 хүнтэй нэг дор сээгэс хийсэн Аннабелла гээд хужаа хүүхний тухай кино байв. Нилээд сонирхолтой санагдав.

За за, бичиж эхэлж байсан, залхуу хүрээд эхэлчихлээ...

Дараа бичье.

Энэ ондоо сайн сайханыг хүсье