Ажил дээр хийх юм олдохгүй байна, ойрын үеийн тоймоо бичихээс...
Ойрд онц сонин байхгүйээ, байдгаараа л архиа уугаад л, гүзээ минь томроод л (гоол алдчихсан юм шиг байлээ, сүүлийн үед илт томроод байга) нэг тиймэрхүү.
Крисмасын өмнөх өдөр, *Самишинбо найт* буюу, ганцаардсан хүмүүсийн үдэшлэг гээчид очсон.
Японд, яагаад ч юм Крисмас хосуудын баяр юм л даа. Тэгээд хүмүүс, найз залуу / хүүхэнтэйгээ цуг өнгөрөөх ёстой гээд, тэгээд ганц бие хүмүүсийг *ИШ ЧААВААС, нэг хүүхэн / залуу ч уургалчиж чадахгүй, АРЧААГҮЙ* гэсэн харцаар хардаг юм...
Мэдээж хүнд тэгж харуулахдаа дуртай хүн хаана байхав, тэгээд хосууд нь *БИ ХОСОО ОЛЧИХСОН ШҮҮ!!! Ямар байна, МУНДАГ байна уу??* гэж олонд харуулахаар хотоор хэсээд, ганц бие өрөвдөлтэй улсууд нь бусдад өөрийнхөө мууг мэдүүлэхгүй гээд гэртээ бүгчихдэг юм...
Ийм өдөр, тавдахын орой байсан ч гэсэн 2-р хороололд хүн цөөхөн байдаг болохоор, манай нэг таньдаг / найз драг куйн, хүмүүсийг цааш нь явуулах гээд *ГАНЦ БИЕ, ГАНЦААРДСАН ХҮМҮҮСИЙН ҮДЭШЛЭГ* гээч юм зохиосонд нь очсон царай нь тэр. Надад ямар ичих нүүр байх биш тэ? Муу л байгаа биз, арчаагүй л байгаа биз, өөртөө болж байвал ямар падь байна гэсэн маягтайгаар.
23нд нь нээрээ *ОЮУТАН ЗАЛУУСЫН ҮДЭШЛЭГ* гээчид ичихгүй явж очиж залуу хархүүнүүдийг харж шүлэнгэтэж зогссон надад, ичих нүүр ямар байх биш тэ??
Шөнийн 2 хүртэл уучихаад харьсан юм байна.
Маргааш нь 100 гомогийн цанын / аршаанд орох автобуст аялалтай байсан учир.
Энэ жил 2 дахь удаагаа очиж байна. Залуухан залуухан жоохон жоохон хүүхдүүд их байдаг болохоор, бас цанаар гулгачих аятайхан боломж болохоор нь.
Гэхдээ энэ орчин үеийн гомо хүүхдүүдийн хийдэг спорт чинь, мань мэтийн үеийнхнээс өөр болчихсон юм шиг байлээшд...
100 шахам гомо байсан болохоор, за дор хаяж 10-20 нь цанаар гулгах байх гэсэн, миний үеийнхэн, надаас гадна 3 хан хүн гулгаж таарсан...
Бусад нь, аршаан орж шалдан эр хүн харахыгаа илүүд үзсэн бололтой байлээ, энэ эрчүүд үү... гомо байсан ч гэсэн адилхан, дандаа шүлэнгэтэж, сээгэс мээгэс бодож байдаг юм...
Орой нь архидаад, маргааш нь бас аршаанд орчихоод автобусаараа буцсан.
Тэгээд автобусан дотроо *Энэ нөхдүүд ер нь хир их сээгэс энэ тэр хийсэн юм бол?* гээд АЙФОН-ы санал асуулт авдаг аппликэйшнээрээ асуугаад үзсэн...
40 хүний 8 нь сээгэс хийсэн, 15 нь яг сээгэс биш ч, харилцан гар хангалга гэх мэтийн сээгэс маягийн зүйл хийсэн гэсэн хариу гарч ирж байсан...
Хэдий завандаа??? Хаана???
Үгүй мөн мундаг шүү тэ? Дуугүй хүний доодох гэж нээрээ үнэн үг юм аа гэж бодов.
Би л *БИ СЭЭГЭСТ ДУРТАЙ, СЭЭГЭС ХИЙМЭЭР БАЙНА* гэж хашгирч хашгирч, орилж орилж, олз ч байхгүй хоцордог болохоос, энэ хүмүүс чинь бараг л *СЭЭГЭС ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ? ИДЭХ ЮМ ЮМ УУ??* ухааны юм ярьж байгаад л цаагуураа бол ёстой нээрээ... банзал, завхай, балиар, заваан (лол)
Түрүүлж донгодсон хөхөөний хошуу хөлдөнө гэж л энийг хэлдэг юм байна гэж бодсон, бас хаширсан...
Нэг тиймэрхүү. Бүтэнсайнд гэртээ архи уугаад, нэг дэх.
Шинжүкүгийн Кабуки Чод Мулан Руж гээд, драг күйнүүд шоу хийдэг диннер шоугийн сүүлчийн удаагийн тоглолт гэхээр нь очиж үзэв.
Үзэгчид нь гомо голдуу байх байх гэж бодсон чинь, эсрэгээрээ... Хүүхнүүд их ирж үздэг юм билээ. Миц Манглоб энэ тэр гээд зурагтаар гардаг (болчихсон) драг энэ тэр ирсэн чинь тэр хүүхнүүдийг орилж хашгирч байгаагээ... Ямар рок од байгаа биш дээ, арай ч дээ гэж бодонгоо, юм бас өөр болж дээ гэж бодсон шиг... Юун *гажиг, үхвэл таарна* байх вэ дээ... Бараг эсрэгээрээ байгаад байгаа юм биш үү??
Өчигдөр орой Баябага ажаатай хамт нэг барны эзэний гэрийн парти очсон.
Би хувьдаа нэг их дуртай парти бол биш (дандаа гачи мүчи буюу, булиа залуус цугладаг, хүмүүсийн нас нь дунджаар 40 орчим гээд миний сонирхол биш... )
Юу гэдэг юм, жоохон хэтэрхий серьёзны маягтай болохоор тэр... Гэхдээ сонирхолтой байв. Тэр хэтэрхий серьёзны байдал нь.
Лимбийн тоглолт, Фула Данс (гэдэг бил үү? Хавайгийн бүжиг)-ны шоу, драг куйний шоу, дуу дуулах шоу (Ядаж байхад Жүди Гарландын овер да виндоу байхаараа ч яахав дээ... Хэтэрхий *ойлгомжтой / хуучинсаг* гомо стилтэй, ккк.
Гэснээс, Жүди Гарланд, гомо нарын дуртай жүжигчин байсанаар зогсохгүй, найзалж байсан залуусынх нь 3 нь гомо байсан, хүүхэд нь гомо энэ тэр гээд асар их гомотой холбоотой амьдралтай хүүхэн байсан гээд яриад байсан, ккк. За тэр ч яахав.
Баябага даргатай баахан хүн амьтан муулсан шиг үдшийг өнгөрүүлэв. Нэг Америк залуу ирчихсэн байсан чинь *Монголчууд сээгсий байна, бла бла бла* гээд л магтаад байсан, ямар ч л байсан, Баябага дарга бид хоёрын үзэсгэлэн гуа нь бол орчноо гийгүүлээд амжсан л юм шиг байлээ, ккк.
За тэр ч яахав.
Өнөөдөр орой Маруноүчи (Токёогийн Вол Стрийт? кк) гэдэг газарт ажилладаг гомо нараараа нийлж архи уух санаатай байгаа.
Маргааш юу хийхээ шийдэж чадахгүй л байна. Уг нь жилийн сүүлчийн сээгэс энэ тэрийг амжуулчихвал тэ?? кк.
Орой нь нээрээ Монгол оюутнуудын үдэшлэг болно гэсэн, сонирхож очдог ч юм уу??? Орчин үеийн Монгол залуус хир үзэсгэлэн гуа болсон байна гэдгийг нь сонжих гэж, кк.
Голд нь мистерийн тэмцээн энэ тэр шалгаруулсан шиг тэ???
Даанч хамт явах хүн олдохгүй юм... За тэр ч бас яахав.
Шинэ жилийн үдэш, 2-р хороололдоо л он гаргах шинжтэй. 1нд өглөө Такао-сан гээд ууланд авирдаг ч юм уу гэж бодсон хүн байна.
Хүмүүс юу хийж шинэ жилээ тэмдэглэх гэж байна???