Saturday, October 30, 2010

Yapon ailuud

http://web.me.com/taqo/TAQs_Gallery/

Yapon ailuudyn geriin dotorh baidluudyg uzehed sonirholtoi baih baih te???

Monday, October 25, 2010

Нэг хоёр жижигхэн тооцоо...

Нөгөө манай эгч Японд ирчихээд гэрлүүгээ утсаар ярихдаа *энд юмны үнэ өндөр, утсаар ярихад минут нь 10 дойлуур* гээд авч өгч байсан даа?

*Та одоо жоохон баримжаатай ярьж байгаач* гэж би шоолж байсан юм, хэхэ.

Эсвэл гадаадад хүн болгон сарын 10,000 дойлуурын цалин авдаг гэдэг цуу яриа шиг ч юм уу тэ?

Тэрэн шиг улсын их хурлын гишүүд нь бас их гоё баримжаагүй ярьж сурсан юм шиг байна...


Нэг ийм бичлэг байна. Бичлэг ч гэж дээ, ярилцлага??? Гэхдээ манай энэ сэтгүүлчид, ярилцсан юмаа янз бүр болгоод хоол болгохгүй, түүхийгээр нь л тавих юм аа даа тэ??

--------------------------------------------------------------------
УИХ-н гишүүдэд тараасан 1 тэрбум төгрөгний зарцуулалтын жишээ.
Дорнод аймгаас сонгогдсон УИХ гишүүн П.Алтангэрэл:

2.5 тэрбум байтугай 22.5 тэрбум төгрөг хэрэгтэй байна. Дорнод аймагт шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын жагсаалтыг гаргахад доод тал нь 22.4 тэрбум төгрөг хэрэгтэй байна. Гурван сум цэцэрлэггүй. Өрхийн эмнэлэггүй баг байна. Дөрвөн шинэ сургууль барих шаардлагатай. Энэ хөрөнгө оруулалтыг хийхийг сонгогчид шаардаж байгаа. Сангийн яам хөрөнгө оруулалт хийх санал авч байна. Би 22.4 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа жагсаалтаа өгнө.

Гишүүдийн гэж нэрлэдэг тэр мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй. Энэ бол орон нутагт хийж байгаа бүтээн байгуулалт. Жишээлбэл, өрхийн эмнэлгийн барилга барихад зарцуулсан. Гурванзагал сумын сурагчдын дотуур байрыг 154 сая төгрөгөөр заслаа. Аймгийн багш нарын 80 хувийг 424 сая төгрөгөөр зөөврийн компьютертэй болгосон. Халх гол суманд 30 сая төгрөгөөр Соёлын төв барьсан. Жижиг, дунд үйлдвэрлэлийн санд 200 гаруй сая төгрөг өгснөөр асфальт, вакум цонхны үйлдвэр зэрэг 10 гаруй үйлдвэр байгуулж 100 гаруй хүн ажилтай боллоо. Хөрөнгө оруулалтын саналыг оруулснаас хойш миний мэдэл, оролцоо дууссан.


http://news.gogo.mn/r/78120

--------------------------


Зиаг, хүн амыг олноор тооцоод, Монгол улсаа 3 сая хүнтэй гээд тооцчихьё.
Түүнээс 1.5 сая нь Улаанбаатарт амьдардаг гэе.

Тэгэхээр, хөдөө газар 1.5 сая хүн амьдардаг гэсэн үг дээ тэ?
Монгол улс 21н аймагтай.
Эрдэнэт, Дархан гэх мэтийг олон хүнтэй ч гэсэн үл тоомсорлоод хуваавал нэг аймагт 71,500 хүн оногдоно.
Монгол улс 329 сумтай. Нэг сумд ноогдох хүн (аймгийн төв болон жижиг хотуудыг үл тоомсорлоод) 4,500 орчим болж таарч байгаа юм.

Зиаг тэгээд хүн амын 20 хувь нь сурагч гээд бодохоор, 900 сурагчтай болно (хотын сургуулиуд ч тийм олон хүүхэдтэй байдаггүй).
За тэр байрны засварын тухай хаячихья. Барилгын эдийн үнэ цэнэ мэдэхгүй болохоор. Мэддэгээрээ зөөврийн компүүтэрээ бодоод үзье.

Нэг анги 30 хүүхэдтэй гэж бодохоор нийт 30 багштай гэсэн үг болно (олноор бодоод)
Түүний 80% гэхээр 24 ширхэг компьютер. 424 сая-ыг 24-т хуваахаар нэг компьютерийн 17 сая төгрөг.... Сүпер компьютер юм байхдаа???

За тэгээд 22.4 тэрбүм гэдгээр нь бодоод үзье. 72 тойргоос гээд бодохоор, нэг тойрогт оногдох иргэний тоо 20,833 хүн (хөдөөний иргэдээр тооцов).

Хүний 1 саяаас илүү их төгрөг худаг засварлах, байшин будахад хэрэгтэй юм байх....
Нээрээ үгүй мөн баян улс шүү тэ?
Кеинзийн онолоор л ажиллаад байгаа юм шиг байгаа юм тэ? ккк


-- iPhoneから送信

Gadaad yavah humuusiin duu??

Энэ дуунд ёстой дуртай...
Гоё дуу, гоё шүлэг. Ялангуяа сүүлчийн хэсэг.
Ялангуяа гадаад руу их явдаг болсон Монголчуудад аягүй гоё таарсан дуу мэт...




(1) 恋人よ ぼくは旅立つ
  東へと向かう 列車で
  はなやいだ街で 君への贈りもの
  探す 探すつもりだ
  いいえ あなた 私は
  欲しいものは ないのよ
  ただ都会の絵の具に
  染まらないで 帰って
  染まらないで 帰って

(2) 恋人よ 半年が過ぎ
  逢えないが 泣かないでくれ
  都会で流行(ハヤリ)の 指輪を送るよ
  君に 君に似合うはずだ
  いいえ 星のダイヤも
  海に眠る 真珠も
  きっと あなたのキスほど
  きらめくはずないもの
  きらめくはずないもの

(3) 恋人よ いまも素顔で
  くち紅も つけないままか
  見間違うような スーツ着たぼくの
  写真 写真を見てくれ
  いいえ 草にねころぶ
  あなたが好きだったの
  でも 木枯らしのビル街
  からだに気をつけてね
  からだに気をつけてね

(4) 恋人よ 君を忘れて
  変わってく ぼくを許して
  毎日愉快に 過ごす街角
  ぼくは ぼくは帰れない
  あなた 最後のわがまま
  贈りものをねだるわ
  ねえ 涙拭く木綿(モメン)の
  ハンカチーフください
  ハンカチーフください

Монголчлоод үзэв, кэкэкэ

Даалимбан алчуур

Хайрт минь ээ, найз чинь хол явлаа
Зүүн зүг рүү нисэх онгоцонд суугаад
Харийн нутгаас, хачин гоё мөрөөдлөө биелүүлээд
Чамдаа, чамдаа буцаж ирнэ ээ

Үгүй дээ, хонгор минь, найзад чинь
Чамаас хэрэгтэй зүйл үгүй шүү дээ

Гэхдээ холын газар очоод
Эвдэрчихэлгүй шиг л ирээрэй
Эвдэрчихэлгүй шиг л ирээрэй


Хайрт минь ээ, хагас жил өнгөрчээ
Уулзаж чадахгүй дээ битгий гутраарай
Хотод модонд ороод байгаа
Бөгжийг чамдаа зориулъяа
Чамд минь чамд минь үгүй мөн гоё зохино доо

Үгүй дээ хонгор минь
Үзэсгэлэнтэй алмааз болон
Сувдан эдлэл биш биш шүү дээ
Чиний минь үнсэлтээс илүү
Хонгор зүйл үгүй шүү
Хонгор зүйл үгүй шүү

Хайрт минь ээ, чи минь будаг шудаг ч үгүй
Тэр л хэвээрэй байгаа юу даа?
Найз чинь гонжоом өмсөөд, хачин гоё болсоноо
Зургандаа, зургандаа илгээе ээ

Үгүй дээ хонгор минь, чинийхээ өвсөнд хутгалдсан
тэр л төрхөнд чинь хайртай шүү дээ
Гэхдээ, олон хөлийн хотын гудамжинд
Чи минь өөрийгөө бодоорой доо
Чи минь өөрийгөө бодоорой доо

Хайрт минь ээ, чамайгаа мартан
Өөрчлөгдөн одох намайгаа өршөөгөөрэй
Өдөр бүр нэг л сонирхолтой энэ л хотоос
Холдон, буцаж очиж чадахгүй нь ээ

Хонгор минь, сүүлчийн удаа
Минийхээ, гуйлтыг сонсоорой доо
Хайрын нулимсаа арчих
Даалимбан алчуурыг
Даалимбан алчуурыг бэлэглээрэй

Saturday, October 23, 2010

Өчигдөр ажлынхаа газрын хүүхдийн хуриманд очиж ирэв.

Японд ирээд японы хуриманд анх удаа орж үзэж байгаа нь тэр.
Нэг л их ууж идсэн юм байдаг биз гээд нэг их сонирхдоггүй байсан, очиж үзсэн харин дажгүй эд байлээ.

Угаасаа нилээд их хамт ажил хийдэг дотно хүүхэд байсан болоод тэгсэн ч байж магадгүй.

Эхлээд гэр бүл, найз нөхдөөрөө хуримын ёслолоо хийчээд, дараад нь найран дээрээ ажлын газрынхан гэх зэрэг хүмүүсээ дууддаг юм шиг байгаа юм.  Гэхдээ таалагдсан юм нь ерөөлийн спийчүүд.

Манай Монголын хуримнууд (бүгд тийм байдаг эсэхийг мэдэхгүй, гэхдээ миний үзсэн хуримнууд) шиг, учир зүггүй уран гоё үгээр булсан (хамгийн гол нь нэг тийм хоосон) тийм ерөөл биш, нилээд хошигнолтой, бодогдохоор зүйлтээ гоё спийч хийж байлээ.  Спийч хийсэн хүмүүсийн авьяас байсан ч байж магадгүй л дээ...
(Олон жил клиенттайгаа харьцаад сурчихсан, хэл ам сайтай манай дарга,  Кинпачи сэнсэй гээд киноны зохиолч авгай, тэгээд хүмүүст хэрхэн интервью хийх талаар гэх мэт хичээл заадаг хүн хийсэн гэхээр...)

Ямар ч л байсан бүтэн 3 цаг огт уйдаахааргүй, аягүй дажгүй зүйл хийдэг юм байлээ.
Би ч яахав, угийн дуугүй хүн, даруухан баахан ууж идэж байгаад ирсэн.

Ямар хувцас өмсөх вэ гэж жоохон гайхсан боловч (Монгол дээлтэй очих уу, гонжоомтой очих уу гэж) гонжоомтой очсон.


Нэг иймэрхүү маягтай, энгэртээ гоё цэцэг зүүж байгаад зад гангалж байгаад очсон.


За нэг тиймэрхүү


Орой харьж ирээд өглөө болтол шоудсан юм байна, нэг иймэрхүү...



За за бичих юм олдохгүй байна, дараа болъё...

Friday, October 22, 2010

Шоппинг аддикт...

Хүн өөрчлөгддөг л юм байна (лол)

Уг нь хувцас хунар нэг их сонирхдоггүй, тэгээд бараанд мараандны хувцас авдаг хүмүүсийг *элий балай* энэ тэр гэж боддог байсан чинь хүн өөрчлөгддөг бололтой...

Энэ сар ёстой баахан дэмий балай эд худалдаж авав...


Сайндаа ч биш, нилээд дуртай Гермесийн зангианууд (хулганатай, сармагчинтай) маань хэвээ алдаад, гонжоомны маань тохой урагдаад, гутал маань ул нь цоорсон, түрийвч маань бас цоорсон байсан тул, бүрэн реформ хийв... Уг нь жил, хоёр жил л хэрэглэсэн эдүүд байгаа юм, би юмандаа гамгүй юм уу, энэ эд зүйлс нь тийм хэврэг юм уу...





Дээрээс нь бусад дуртай зангианууд маань ч гэсэн (хонь, нохойтой, алимтай гэх мэт) бүгдээрээ дээр нь балаар зурсан ч юм уу, кетчүп асгасан гэх мэт арилдаггүй толбуудтай болсон гээд.... комоор нь авахгүй бол болохгүй болсон байсан тул...


Lanvin-ы гонжоом
Армаанё-гийн зангиа 2 ширхэг
Булгаригийн зангиа 1 ширхэг
Гүччёгийн зангиа 1 ширхэг
Боррелигийн зангиа 1 ширхэг
Дрэйксийн зангиа 1 ширхэг




Гүччёгийн гутал
Гүччёгийн түрийвч

Гярсон-ы цамц

Дараа сарын кредит картны мөнгө нилээд эвгүй гарах байхаа, кэкэкэ


Ингээд би, улаан гомогоосоо, улаан, дээрээс нь ямбатай гомо болон зэрэг дэвшсэн гэж ойлгоод байгаашд, кэкэкэ.


Энэнээс дутахааргүй хай фашшон пийпоо!!!

Wednesday, October 20, 2010

Huduu

Hun bolgon oruulsan baisan l daa.

Gehdee ene Zoljkargal & Son, ih dajgui huurhun yum hiichdeg humuus baih shig baina te??
Ter Uvsyn emeegiin yarij baigaag hagasyg ni l oilgoh yum baina, kekeke

http://www.medeelel.com/videos/zoljargal-son-film/survaljlaga-temdeglel/survaljlaga-temdeglel-huduugiin-amidral-shaldar-buldar-zoljargal-and-son-film

Monday, October 04, 2010

gar hangalgyn tuhai

Зиаг зиаг, зүгээр суухаар, чаддагаараа янзан бүрийн сээгсийн талаар яриа дэлгэхээс...

Твиттер дээр юм уншаад сууж байсан, Ринши Экода-чан гэдэг комик (ганц бие, жаал завхай эмэгтэй хүүхдийн, өөрийнхөө тухай болон, бусад хэт эрчүүдэд долигоносон байдалтай охидуудын талаар хөгжилтэйгөөр бичсэн комик)-ны хүний твиттер дээр *Би бүрэн итгэлтэй байна. Нас биед хүрсэн хүүхнүүд бүгд гар хангалга хийдэг гэдэгт!!* гэсэн мэссээж олж харав.

Ингээд, ер нь гар хангалга гэдэг чинь юу билээ гээд жоохон дэмийрмээр санагдаад явчихав.

Тэгээд яахав, чаддаг мэддэгээрээ википидеа уншаад сууж байсан, *гар хангалга нь автоэротизмийн нэг хэлбэр* гээд л лаг тодорхойлчихож...

Юм болгонд янзан бүрийн нэр тодорхойлолт өгдөг мундаг шүү тэ?

Одоо сээгсийн талаарх ойлголтууд хэд ч болчив доо?

А сээгсуал
Би сээгсүал
Пан сээгсүал
Гомо сээгсүал
Гетеро сээгсүал
Метросээгсүал гэж эхлээд л

Фэтишизм
Лолита комплекс
Садизм
Мазохизм
Автосээгсүал?? өөр юу юу гэж байдаг юм бол? кк

За тэр ч яахав...

Кинзигийн судалгаагаар эрчүүдийн 92% нь, эмэгтэйчүүдийн 62% нь гар хангалга хийдэг юм байх...

Кинзи гээд нөгөө 1950-аад онд *Америкийн эрчүүдийн 37% нь, эмэгтэйчүүдийн 13% нь ижил хүйстэнтэйгээ хийдэг сээгсээс таашаал авдаг* гэж бүлтэрсэн баачка л даа.

Хүмүүсийн бэлгийн чиг хандлагыг 7 түвшинд хуваагаад, 0 гэхээр 100% гетеро, 6 гэхээрээ 100% гомо, X гэхээрээ А сексуал гэж ирж байгаад судалгаа авсан юм гэсэн, гэхдээ өөрөө бисексуаль талдаа байсан болохоор, жоохон гомо талруугаа байас ихтэй судалгаа болсон гээд байдийм билээ, хэн мэдэхэв. Кино нь аягүй сонирхолтой олж үзвэл.

Зиаг зиаг, тэгээд энэхүү гар хангалга гээч этгээд.
Бүүр эртний хадан дээрх зурган дээр хүртэл ихээр зурагдсан байдаг бөгөөд, МЭӨ (энэ үгийг сүүлийн үед НТӨ гэдэг болсон юм уу? нэг хүн тэгэж бичсэн байсан. Ямар үгийн товчлол вэ?) 4,000-аад жилийн өмнөх Малтагийн сүмийн зурган дээр эмэгтэй хүний гар хангалга хүртэл зурагдсан байдаг гэх, үгүй мөн шалиг садар шүү нээрээ...

Эртний Египтэд эрэгтэй хүний гар хангалга нь бараг ариун үйлдэл гэж үзэгддэг байсан юм байх.

Атум гэдэг бурхан гар хангалгын үр дүнд бий болсон эд нь энэ хорвоо ертөнц гэж үздэг, тэгээд Нил мөрний ус ихсэх багасах нь энэ бурхан хир их гар хангалга хийж байгаатай холбоотой байсан юм байх, үгүй мөн амар шүү тэ? ккк

Мэдээж бурхан гар хангалга хийдэг болохоор, Нил мөрөнгөө ус элбэгтэй байлгахын тулд, Египтийн Фараонууд ёслол гэсэн утгаараа Нил мөрөнлүү харж зогсож байгаад гар хангалга хийдэг байсан юм байхөө. Тэр ёслолыг нь олж үзвэл үгүй мөн сонирхолтой байсан байх даа, ккк

Эртний Грекэд болохоор, гар хангалгыг Египеттэй харьцуулахад арай *зөөлхөнөөр*/ *хүнлэгээр* хүлээж авдаг байсан гэх. Бурханлаг үйлдэл бус, таашаал авах зориулалттай *хүмүүнлэг* үйлдэл гэсэн утгаар нь.

Грекийн домгоор, Диогенес бурхан нь, өөрийнхөө хүү Пан нь Эко гээч эмэгчин бурханыг найрч чадахгүй зовж байгааг хараад өрөвдсөндөө, тэр зовлонгоос нь аврах арга болгож гар хангалгыг зааж өгсөн юм байх. Нөгөө Пан нь, тэр аргаа залуухан хоньчин Найдангуудад зааж өгсөн гэхээр, үгүй мөн буянтай шүү, кэкэ

Зиаг тэгвэл, хэзээнээс эхлээд гар хангалгыг *бузрын, нүгэлтэй* эд гэх болсон юм бол??
Мэдэхгүй, гэхдээ энэ Вики дээр анх *Онанизм* гэдэг ойлголтыг гаргаж ирж, жижиг брошураар тарааж эхэлсэн нь 1716 он гэчихэж.

Мэдээж Онан гэдэг нь, Библи дээр гардаг Онан гэдгээс гаралтай л даа.
Яагаав, нөгөө ахынхаа эхнэртэй сээгэс хий гэж Бурхан шаардахад нь, *ёс суртахуунтай* байсан болохоороо, үрийн шингэнээ гадуур асгасанаас болоод Бурханы шийтгэл амссан хөөрхийлөлтэй залуу??

Ингээд, Онанизм гэдэг ойлголт нь, *өөрийгөө бузарлах* нүгэл гэж үзэгдэх болсон бөгөөд, яваандаа *гар хангалга их хийхээр боов чинь босохоо больдог, Гонореа-тай болдог гэх мэтээр сурталчлахаар барахгүй * хэтэрхий их гар хангалга хийснээс болоод үхсэн хүмүүсийн талаар* гэх мэт зүйлсийг их сурталчилдаг болсон гэх.

Мэдээж ийм юмыг бизнес дагалдах учир, 12 шиллингээр гар хангалгаас сэргийлэх эм бэлдмэл зардаг байсан гэхээр бас хөгжилтэй.

Зиаг тэр ч яахав. Гэснээс, саяхан Японд гар хангалга их хийж байгаад үхсэн 10 жилийн хүүхдийн тухай нэг мэдээ явж байсан юм байшд, ккк.
Гар хангалга хийх, сээгэс хийх явцдаа үхэх нь тийм ч ховор эд биш гэж байгаа юм, гэхдээ гол шалтгаан нь гар хангалга биш, харин угаасаа тухайн хүний зүрхний ч юм уу өвчин байдаг гээд айхтар урт юм тайлбарлаад биччихсэн байсан, ккк

Гар хангалгын ур уршигийн талаар хамгийн том зохиол нь 1760 онд хэвлэгдсэн Самуэл Аугустэ Тиссо-гийн *Л онанизмэ* гэх гэнэ. Швецарийн Луазанне-гийн архаг гар хангалга хийгч залуухан этгээдүүд (өвчтөнгүүд) дээрээ хийсэн судалгаагаа хэвлэн гаргасан нь тэр юм гэх.

Тиссогийнхоор *үндэс болсон шингэн*-ээ хэт ихээр алдах нь *хүч чадал, ой ухаан, тэр ч байтугай эрүүл ухааны гүнзгий доройтолд оруулдаг бөгөөд, сэтгэлзүйн доройтол (= галзуурах), бэлэг эрхтэний үржих чадварын доройтол, цустай шээс, хоолны дуршилын бууралт, толгойн өвчин гэх мэт олон сөрөг үр дагавартай* гэж үздэг байсан гэх.

Энэ үзэлийн, Кант болон Волтэйр гэх мэтийн гүн ухаантнууд хүртэл дэмждэг байсанаас болоод, гар хангалгыг *өвчин* гэж үзэх үзэл үүнээс хойш бүтэн 2 зууны турш Европыг эзэлсэн гэх.

Викториан Эра-д энэ үзэл нь бүр хүчирхэгжсэн бөгөөд *задгай, завхай, самуун сээгэс*-ээс үр хүүхдээ хамгаалах консерватизмын үндсэн дээр, сургуулийн хүүхдүүдийн өмдийг, гар нь боожгоондоо хүрэхээргүй болгож өөрчлөх, суудаг сандалыг нь хөлөө үрэлцүүлж таашаал авахааргүй маягтайгаар хийх, охидуудыг морь болон дугуй унахыг хориглох гэх мэтээр үзэж тарсан гэх, ккк.

Ингэж үзэж тараад ч эдгэрдэггүй хүнд гаруудыг *оюуны доголдолтой* гэж үзээд, махгүй хоол идүүлэх эмчилгээ гэх зэргийг хийдэг байсан гэх..

Мэдээж эмчилгээний төрөлд, тогонд цохиулах эмчилгээ, боожгоог гадны зүйлээс тусгаарлах төмөр хэрэгсэл гэдгээс эхлээд мэс засал хүртэл ордог байсан юм байх.

Америк болон Англид, боожгооны хөвчийг таслах нь гар хангалгаас сэргийлнэ гэсэн үзэл бас дэлгэрсэн байсанаас, хөвч таслах ёслол нь одоо хүртэл тэдний ёс заншилд хүчтэйгээр үлдсэн байдаг гэх.

Яваандаа иймэрхүү *ХҮНД ГАРЫН* эмчилгээ нь, илүү зөөлөн физик эмчилгээ болох тийшээ хандсан юм байх.

Ийм эмчилгээний жишээ нь, гар хангалга хийхээр сохордог болно, үслэг болно (ккк), өсөлтийг хязгаарлана, гомо болгоно гэх мэтээр сануулах зэрэг ордог байсан гэх.

Гар хангалгын эмчилгээ өөрчлөгдөж эхэлсэн нь 20-р зууны эхэн гэхээр их орой байгааз?
1897 он Хавэлөк Эллис өөрийнхөө *Сээгсийн сэтгэлзүйн талаарх судалгаа* гэдэг номон дээрээ Тиссо-гийн онолыг *байнга гар хангалга хийдэг мундаг хүмүүс*-ийн талаарx судалгаан дээрээ үндэслэн няцаасан гэх.


Үүнээс хойш Алфрэд Кинзэйгээс эхлээд олон сексологичдын үйлгүй хичээлийн дүнд, орчин үед гар хангалга нь жирийн явдал гэдэг консенсус тогтсон гэх.

Гэхдээ, орчин үед ч гэсэн, дээр үеийн *гар хангалга хийхээр тэгдэг ингэдэг (гомо болдог, үргүй болдог гэх мэт)* гэсэн мухар сүсэг хүмүүсийн дунд гүнзгий тогтсон байдаг мэт...


Ямар ч л байсан, хөөрхий муу гар хангалга хийгчид, үгүй мөн их зовлон үзсэн юм байна шүү тэ?? ккк

Гэй парад гэдэг шиг *Гар хангалга хийгчдийн парад*, * Гар хангалга хийх нь хэвийн үзэгдэл*, * Гар хангалга хийгчдийг ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэж байна* гээд орилоод явдаг бол сонирхолтой байхгүй юу, кккк

Sunday, October 03, 2010

hagassain udur

Hoyordugaar horoolold baahan showdav
@ fancy him