Monday, June 28, 2010

Ideh uuh yum

Дээр уед идсэн уусан юмаа тэмдэглэж оруулдаг байсан юм... Тэрийгээ нэг давтаад үзчихье, завтай хийх юмгуй байгаа дээрээ тэ? хэхэ

Цуврал болгоод, хааяа хааяа оруулаад байхад бичих юмгүй үед зүгээр байх, хэхэ

1. Бүтэнсайн өдрийн оройн хоол... Энэ өдөр, яагаад юм бүү мэд өдөржин унтаж унтаж орой 10 гэж гарч хоол идсэн юм. Өдрийн ганцxан хоол, хэхэ.

 
Турк хоол (шөл, дүрдэг соус, талх болон дөнөр)

Гарчихаад, оройны 11-ээс *Кокухаку* гээд япон кино үзчихээд харив. Аягуй даруухан байгааз? кэкэ. Энэ Кокухаку харин их дажгүй кино байлээ, Японд байгаа хүмүүс үзээд авахад илүүдэхгүй шүү!

2. Нэг дэх өдөр. Экс бф-ээд дуудаж авчраад гэртээ өнжив.
Баябага даргатай мэссенжэрээр юм ярьж байсан, экс бойфрэндээрээ хоол хийлгээд сууж байна гэсэн чинь *тэгэхгүй бол өврөө нээдэггүй айн? Айхтар авгай шүү* энэ тэр гэж доромжлоод байсан, кээ. Ягшд тэ? хэхэ

 

Экс бф-ийн хийсэн өдрийн цай

Фрэнч тост (нээх сүртэй нэртэй тэ? Өндөг, сүү хоёрт дүрсэн талхыг хайруулын тавган дээр шарсан хоол) + гахайн утсан мах

Хоолоо идэж дууссаны дараа...(өврөө нээсэний дараа, лол)

 


Миний хийсэн оройн хоол. Анх удаа хийж үзсэн гэхэд боломжийн амттай болсон шүү

1. Паэлиа (Шар өнгөтэй будаатай хуурган нь. Испани хоол)

Материал:  хоёр аяга будаа, жаал сийфүүд (хясаа, саам хорхой гэх мэт), жоохон тахианы мах, 1 ширхэг помидор, 1 ширхэг сонгино, 2 хумс сармис, тал лууван, Оливийн эсвэл 9-ийн тос, сафран (энэ олдоход хэцүү байж магадгүй)

Хэрхэн хийх нь:  Сармисаа жижиглээд, тосондоо шарна. Түүн дээрээс нь жижиглэж хэрчсэн сонгино, луувангаа хийж жаал шарчихаад, дээрээс нь помидороо хийнэ. Помидор чинь шар өнгөтэй зутаншиг хэлбэртэй болонгуут нь будаагаа шууд хийнэ. (агшаасан биш, түүхий будаа). Будаагаа бусад зүйлтэй хамт хайрангаа ус бага багаар нэмэрлээд *шарна*. Будаа чинь өнгө нь тунгалагдуу болоод ирэхээр сафрангаа хийгээд, дээрээс нь мах, сийфүүдээ хийгээд нэмээд хайрна... Нэг хэсэг хайраад, будаа чинь жоохон ардэнтэ (зажлууртай) болохоор нь гаргаад, хэрвээ зуухтай бол зууханд хийгээд 5 минут шарна. Зуухгүй бол тэр чигтээ үргэлжлүүлээд хайрахад болно.  Дацс, перецээр амтлаад, байвал лемоны шүүс дээрээс нь хийгээд конец...  Уг нь амархан хирнээ, Монголд хийхэд материал олдохгүй, олдсон ч үнэтэй байх муу талтай.

2. Кок о Ван (Coq au Vin - буюу дарсанд чанасан тахиа)

Материал:  Гахайн утсан мах бага зэрэг, сармис, сонгино, лууван, паприка, мөөг, төмс, тахианы мах (болж өгвөл ястай мах), улаан вино, лаврын навч, бага зэрэг гурил тэгээд масло!

Хэрхэн хийх нь:  Эхлээд тахианы махаа давс, перецээр амтлаад хэсэн (15 минут) орхино. Дараад нь тэрийгээ жижиглэж хэрчсэн ногоотойгоо хамт улаан дарсан дотроо хийгээд бас хэсэг (20мин-аас 2-3 цаг) орхино.

Маслаа хайлуулаад, тэрэн тэрэн дотроо дарсанд дарсан тахиан махаа, бага зэрэг гуриланд дүрж байгаад хийж шарна.  Гадна тал нь хуурагдаад хатуу бор болохоор нь махаа гаргана.  Үлдсэн маслон дотороо гахайн утсан махаа бага зэрэг хийнэ (амт оруулах зориулалтаар). Дээрээс нь жижиглэж хэрчээд, дарсанд дарсан ногоогоо хийгээд шарна.  Ногоо чинь болоод ирэхээр, тахиагаа буцааж хийгээд, дарсаа нэмж хийгээд, зөөлөртөл нь зөөлөн гал дээр чанаад тахиа болон соус нь бэлэн. Үүнийгээ, төмсний нухашан дээр тарааж хийгээд хоол бэлэн.

Хоол амттай байсан болохоор, 2-уулаа 3н ч шил вино цааш нь харуулчихсан байсан.

 

Өнөөдөр:/  Өглөө (ч гэж дээ, өдөр) босчихоод, шарсан талх, шарсан гахайн утсан мах, шарсан өндөг зооглочихоод сууж байна.

Одоо гарч жаал сэлж ирэхээс...

Хийх юмгүй завтай суух чинь бас тиймэрхүү юм аа тэ? хэхэ

Saturday, June 26, 2010

Some movies of Shanghai



Manai neg naiz, catwalk hiij baigaa ni @ Shanghaigiin neg restaurany uudend



Hyatadyn ajilchid ugluunii gymnastic hiij baigaa baidal...



Tserguud,,, Tserguud gehdee haana ch gesen, huurhun te? keke



Hyataduudyn bodloor yapon bujig @expo

Bodvol, Perfum-aas inspiration avsan baih te? keke



Gehdee medeej, minii durtai perfume bol ene

Сээгэс энд да ситэээ

Ажлаасаа гарсаныг бол мэдээж тэмдэглэж таарна ш дээ тэ?

Уржигдар ажлаасаа гарангуутаа, надтай зэрэг ажлаас гарч байгаа гомо залуугийнд очиж шампанск уун барин тэмдэглэв.

Дараад нь мэдээж, болдоггүй газар очиж сээгэс. Залуухан халуухан хүүхдүүдтэй элдэв ялдав болoод, хагассайн өдөр гэртээ харив.

Тэгээд өчдөр.

Баахан шоппинг хийв
Мэдээж, сэйл байсан болохоор, энэ зун гангарах хувцасаа авах гээд.
Анх удаа мөнгөө төлөх гээд хүлээж байх үед *та юу уух уу?* гэж долдогонохыг харав...
Биг спэндэр байх чинь ийм учиртай юм байшд тэ? кэкэ

Гэхдээ нэг зовлон/ муу юм нь, хичнээн авья гээд ч тэр хай фашшон хувцаснууд нь надад зохидоггүйд байгаа юм...
Бүдүүн сармагчинд палааж өмсгөчихсөн юм шиг гээд дээр үед бичиж байсан даа? кээк


Одоо яая гэхэв, үнэтэй цайтай хувцас зохихын  заяанд төрөөгүй болохоор...

Авсан юмс (намайг монголд явж байхад хуруугаараа чичлэн *энэ чинь нөгөө алдартай бүдүүн шар авгай/ гомо По байшд* гэж хэлэхэд амар гээд зурагнууд оруулав...

Гэхдээ энэ хай брандны үнэ гэж үнэн солиотой тэ? Ямар дурак нь худалдаж авдаг байна аа...

1. Крис Ван Аш (Диорийн дизайнер)-ийн сандал. Сэйлний өмнөх үнэ нь 35,000 иен = 390 дойлуур. Модон ултай....Өмсөхөд үнэн хүнд, үнэн тэнэг наачихсан, кэкэ




2. Нил Баррет  (Гүччи, Прадагийн дизайнер байсан хүн) гэдэг хүний шорт. Сэйлний өмнөх үнэ нь 44,000 иен = 490 дойлуур



3. Этро-гийн пүүз. Сэйлний өмнөх үнэ нь 46,000 иен = 510 дойлуур. Бодоод байсан чинь ийм өнгөлөг пүүз өмсөж үзээгүй юм байлээшд, кээк



4. Хамгийн сүүлд нь Гярсоны цамц
23,000 иен - 250 орчим дойлуур. Энэ дотор хамгийн даруухан үнэтэй нь үү? кээк



Дараад нь таньдаг хүмүүсийн драг шоу очиж үзчихээд, согтуу харьж ирэв...

Баябага даргад- Кямпигийн Секс энд да Сити шоу үнэн күүл. 7 сарын 19-ий бутокайг нь очиж үзэхэд илүүдэхээргүй юм байлээ шүү!

Friday, June 25, 2010

Yeahhh

Ajlaasaa garchihlaa.

Olon jiliin hudulmuriig nuraah ugui mon amarhan bailaa shuu, keke
Chi yaagaad ajlaas garah gej baigaa yum, bitgii l dee enee teree gehed ni uuduus ni + Minii laagaa idne uu luuvangaa idne uu chamd yamar hamaatai yum+ gej hederlechiheed l, keke.

Unuudur barag 20 orchim darga nartaigaa (yaasan ch olon dargatai yum bi, hehe)
uulzalt hiij baahan hederlesen, kekeke.  Durtai uyedee butsaj ireerei geed l doldogonood baisan, yag sh dee te?

Ingeed ajilguichuudiin egneend elssen, goyo ch yum shig, gehdee hesegtee yuu hiihee medehgui giyuureh baih te?

Yuu ch bolson jaal zugaalj avna daa.

Thursday, June 24, 2010

Asuultuud

Хийх юмгүй байх чинь ямар тэнэг юм бээ...




Ажлаасаа гарах өргөдлөө маргааш өгөхөөр хойшлуулчихлаа...

Тэгээд өнөөдөр хийх ажилгүй, дэмийрээд л сууж байна...



Юу ч болсон, ажлын цагаар гарч массаж энэ тэр хийлгэсэн шиг байж байна.

35 минутын курс шүү энэ тэр гээд жаал нүдүүлэнгээ унтаж амарсан шиг.



Гэснээс, мундаг мундаг бологчидоосоо 2-3 юм асуумаар байна.



1. Айфон-ийн шинэ ОS гарсан даа?

Энэ үйлдлийн системрүү апдэйт хийчихээр, Монголд СИМ-карт суллаж (анлок) чадах болов уу?? Аль эсвэл, хуучин үйлдлийн системтэй чигээрээ очоод суллуулсан нь дээр юм болов уу? (Монголын номер хэрэглэмээр байгаа юм л даа)



2. Айпад гээд этгээд байдаг даа? Энэ этгээд хир юм? Айфоны томруулсан хэлбэр юм уу аль эсвэл жоохон өөр үү? Худалдаж авах уу байх уу гайхаад байна



3. Хөвсгөлд аль жуулчны бааз хамгийн дажгүй (их хүнтэй, хөөрхөн залуустай, улаан булантай гэх мэт) гэдгийг мэдэх хүн байна уу?

Wednesday, June 23, 2010

Ene zuny tuluvluguu

Зиаг зиаг...


Энэ зуны төлөвлөгөөгөө бага багаар хийгээд эхэлчихлээ...
Тухайн тохиолдол тохиолдолд, газар газарт хамт шоудах боломжтой хүмүүс хэлээрэй.
Миний хаяг patatepatatamgl@yahoo.com шүү.

7 сарын 3-6 : Окинава-д гомо парти

7 сарын 9-11: Солонгосын Сөүл хот (Одоо Сөүлд байгаа Монгол гомо залуус хир их байгаа билээ?)

7 сарын 11-25: Монголд. Эхний долоо хоногийн дундуур Хөвсгөл явах санаатай байна. Тэгэхээр ямар ч байсан, ажилтай хүмүүсийн шоудаж болохоор хагас бүтэн сайн гэвэл 7 сарын 16-18, 23-24 бол шоудах боломжтой. Гэхдээ 7 сард манайхан бүгд амардаг бил үү??

7 сарын 28-31: Тайланд

8 сарын 16-22: Особу ажаагийн байгаа Гомо хот (Особу ажаа, энэ үеэр очиж болно биз дээ? Ажааг тэнд байхгүй гэвэл өөр зүг рүү чиглэх санаатай байгаа)

Ингэхээр, төлөвлөөгүй үлдсэн хэсэг гэхээр, 8 сарын эхний 2 долоо хоног болж таарч байна. Юу хийдэг юм билээ байз...

Маргаашнаас ажлаас гарах өргөдлөө өгөх санаатай байгаа...

Tuesday, June 22, 2010

Үнэрээ гэж...

Ойрд ажил дээр хийх юмгүй амар байна аа...

Өчигдөр, орой 7 гэж ажлаа тарчихаад, дээр үед уулзаж байсан, биеэ үнэлдэг 25-тай бандитай уулзав. Хамт хоол идчихээд, манайд очиж кино үзье гэсэн нэрийн доор... Хамт амьдардаг экс экс экс бф харьж ирэх нь нилээд орой гэдгийг нь далимдуулаад.

Прокатнаас W's tragedy гэдэг кино авчихаад гэрийн зүг маарш.

Гэрт ирээд кино үзнэ гэж бол гонжийн жоо ш дээ тэ? (энэ ямар үгнээс гаралтай юм бол??)

Залуу хүүхдийн хүслийн дагуу энээ тэрээ элдэв шалдав болоод, киногоо ч олигтой үзэж чадалгүй.... 11 өнгөрөөд мань хүнийг хүн захиалсан байна гээд тэр ч яваад, би ч киногоо үзээд үлдэв...

Бусдын мөнгө төлж амсдаг сээгэсийг үнэгүй амссандаа додигор сууж байтал ч манай экс экс экс харьж ирж байна аа...

Харьж ирэнгүүтээ *гэрээс, Окада-сан гэдэг айлын үнэртэй адилхан үнэр үнэртэж байна, хэн ирсэн юм?* гэж асуудаг байгаа????

Тэр биеэ үнэлдэг залуу, үнэртэй ус мус хэрэглэдэггүй, жоохон даавартай (заар биш шүү. Даавар гэдэг сайн утгаараа ) болохоос, уг нь үнэр гээд байх юм байхгүй л залуу байсан юмсан... Эсвэл миний хамар битүү юм болов уу?

Манай энэ экс экс экс нээрээ үнэн аймаар юм аа гэж айх шиг болов. Бараг цаг гаруйн өмнө гэрээс явсан хүний үнэрийг *танихгүй үнэр байна* гээд мэдээд байдаг...

Гэхдээ одоо ч яахав, салчихсан бөгөөд хэн нь хэнтэй явалдах нь эрх чөлөөтэй болохоор ч хамаа байхгүй л дээ..

Нээрээ дээр үед салахаасаа өмнө, өөр хүнтэй явалдчихаад харьсан, усанд орохдоо хэрэглэсэн савангийн үнэрээр *Чамаас өөр үнэр үнэртэж байна* гээд зад баригдаж байсан юм байшд...

Хүмүүс иймэрхүү маягаар найз залуугаа барьж байсан/ баригдаж байсан удаа байгаа юу?

Зиаг тэр ч юахав.

Энэ W's tragedy харин их дажгүй кино байв. Би нэг л үзэх мүүд болохгүй хойш нь тавиад байсан, өчигдрийн залуу харин дуртай кино энэ тэр гээд байхаар нь үзсэн юм.

Зүгээр дангаар нь үзэхээсээ гадна, найз драг куйний шоу санаанд оронгоо үзсэн болохоор илүү хөгжилтэй үзэв.

Бас баахан хуучин япон кино энэ тэр (Баябага-ын хэлээд байсан Икирү энэ тэрээс авахуулаад)-ийг гоё кино яадий яадий гээд байсан, киноны вкус бол (Баябагатай) таарах байрын нөхөр бололтой.

Зиаг нэг тиймэрхүү, нэг иймэрхүү..

Monday, June 21, 2010

Манай энэ Особу нээрээ сэргэлэн хүүхэн шүү тэ?

Манай энэ Особу нээрээ сэргэлэн хүүхэн шүү тэ?


Яавж явж, хамгийн гомо хүмүүс амьдрахад амар газар луу очоод шургачихсан юм байлээшд тэ??

Гомо хүмүүсийн хүн амд эзлэх хувь энээ тэрээний талаар янзан бүрийн судалгаа хараад байж байсан, хотуудын талаар судалгаа байж таараад...

Тэгээд харж байсан чинь, манай Особу ажаагийн очсон хот чинь Америкдаа номер нэг гомо хот юм байшд тэ??

Хүн амын 15.4% буюу, 6 хүний нэг нь гомо гэхээр ямар л олиг байхав..


Тэрэн дээр амны билэгээс ашдын билэг бил үү?, бишээ, хүн шинээр төрөөд, олон болсон ч гэсэн тэжээж барах байлгуй дээ учир нь олдоно гэсэн утгатай зүйр үг чинь юуу билээ? тэрэн шигээр, нэг хоолны сав нэмэгдэж очсон нь манай халхын алдарт улаанаа Особу байж таарсан болох нь...

Сувдан хойгийн дайн энээ тэрээ гэдэг шиг, одоо ер нь бол, Японы алдарт гомо Баябага, Америкийн алдарт гомо Особу гээд 2 шигшээ бол гараад ирчихсэн юм байшд тэ?


Еэ бурхан бүү үзэгд, энэ хоёр маань битгий муудалцаасай гэдэг шиг? Дэлхийн гуравдугаар (ягаан? цэнхэр? ) дайн гэдэг шиг юм болно биз дээ?

Дээрээс нь Халхын алдарт гомо-гийн боссоор хэн нэгнийг шалгаруулж, хүчний тэнцвэрт байдалыг хадгалахгүй бол тэ? МНЭД үү? Эршүү юу? Мишаа юу? Цагаанаа юу? Хүмүүсээ, сонгоорой, сонгуулийн дүнг сэтгэгдэлээр шалгаруулна шүү!


Зиаг тэгээд харж байсан, гомо хүн ихтэй хотуудын (Зөвхөн Америк л даа...) дараалал дугаарлал иймэрхүү байдаг гэнэ. Монголдоо гадуурхагдаад байна, амьдарч чадахаа больсон тул явж Америкт очиж гоомоотлоо гэсэн хүмүүст ядаж хэрэгтэй байх тэ??


Гомо нягтширлаар нь уралдуулвал:


1. Сан Паранциско 15.4% (94 мянган гомо. Гэхдээ манай Особу, дор хаяж мянга орчим гомогийн хүчин чадал бол байгаа болохоор, 95 мянган гомо болгочих уу? )


2. Сеатл 12.9% (58 мянган гомо)


3. Атланта 12.8% (40 мянган гомо)


4. Минеаполис (хаана байдаг ч юм бүү мэд) 12.5% (34 мянган гомо)


5. Бостон 12.3% (51 мянган гомо)


6. Сакраменто (хаана байдаг ч юм бүү мэд) 9.8% (32 мянган гомо)


7. Портланд 8.8% (35 мянган гомо)


8. Денвер 8.2% (33 мянган гомо)


9. Вашингтон 8.1% (33 мянган гомо)


10. Орландо (энэ чинь бараг л Сан Паранциско тэ?) 7.7% (13 мянган гомо)


Хүн амын тоогоор нь уралдуулбал


1. Нью Йорк (энэ нэрийг яагаад хагас и байдагийг би ерөөсөө ойлгодоггүй юм... бичихэд үнэн ядаргаатай) 272 мянган гомо


2. Лос Анжелэс 154 мянган гомо


3. Чикаго 114 мянган гомо


4. Сан Паранциско 94 мянган гомо


5. Фениx 63 мянган гомо


6. Хьюстон 62 мянган гомо


7. Сан Диего 62 мянган гомо


8. Даллас 58 мянган гомо


9. Сеатл 58 мянган гомо


10. Бостон 51 мянган гомо


гэнэ ээ,..


Энэ судалгааг дэлхийн хотуудаар хийвэл уг нь сонирхолтой юм шиг тэ?
Гари Жэй. Гэйтс гэдэг хүний хийсэн 2006 оны UCLA-ийн судалгаа юм байх.


Угаасаа гэхдээ том хотуудад гомо их байдаг юм шиг байгаа юм... Тосгонууддаа болохоор ад үзэгдээд, гачин гачин харуулан чичлүүлэн байж амьдарч байхаар гээд хот газар луу зугтаагаад ирдэг болохоор... Тийм утгаараа Монголд ч гэсэн гомо цөөхөн байж магадгүй л юм тэ?



Гомонууд нь нэг бол нуугдаад алга болчихсон, нэг бол Особу, Баябага, би ми эд нар шиг тэгээд зугтаагаад алга болчихсон...


Уг нь Монголдоо байвал их юм хийх хүмүүс байгаамдаа.. гээд л үү? кээк


За за нэг тиймэрхүү, нэг иймэрхүү...

Sain hun uzsen harsanaa

Gechihye baiz...

Bas heden zurag oruulchihya. Shanghai Expo-giin

Tsaana haragdaj baigaa ulaan ni hyatadyn pavilion
  
Haanahyn ch yum buu med pavilion
Ene huls shig unen cool pavilion baigaaz?
  
Vietnamyn pavilion ch gesen unen cool
  
Aldart Angliin pavilion

Medeej, expo yum chini zaluusyg, nen yalanguyaa hyamd tsalingaar irj har haluund guriij baigaa zaluuhan haluuhan harchuulyg harj avna...
  
Tsaana baigaa ni District 9-iin UFO gej oilgoson, zuv uu buruu yuu? 
  
Saudy Arabia... Temeenii boh shig baigaaz?
  
Hoid solongos bol, medeej Kim Jon Il ajaagiin zohioson duuri geh met...
  
Mongolyn paviliony ene zurag gehdee nadad l lav lag cool sanagdsan!  Daanch, tusdaa pavilion baihgui, Bangladesh ene ter geed heden yaduu ulsuudyn gold ni neg pavilion neesen baisan ni joohon tiimhen... Mungugui humuus hetsuu yumaa daa hetsuu yum...
 
Shanghai EXPO 2010-yn character ni gesen, paobao ch bil uu hen ch bilee??? Gay barny gadaa... Manai ex ex ex-iin uzesgelen guaa bogsoor hachirlav....

Hyatadyn pavilion @ gay club (D2)-nii gadaa... Dotor ni muusain samuurainuud galzuurch baina....

Nanking Massacre

gedeg shig??? lol

Muu hun idsenee

Muu hun idsenee gedeg bil uu? Baahan hoolny zurag oruulchihya baiz

In Shanghai...





摩羅湯 - Haluun shol



Yuu gedegiig ni medehgui soup




Gahainy chanasan mah

"Usand chanasan zagas" gedeg nertei hool.



Sharsan buuz & tsaana ni sharsan melhii haragdaj baina



Hunt nuur (lol)




Gahai nugasny shol ene ter

Teged hamgiin suuld ni hyatadyn *biyee unelegch* zaluus... Zaluusyg chini bas ideh yum gej nerlej bolnoshdee te?

Thursday, June 17, 2010

Сээгэс эм эн дээр

Ийм бичлэг явуулчихлаа. Жоохон уйтгартай нуршуу болохоор нэг их онц санагдахгүй байж магадүй л юм, гэхдээ яадаг юм тэ?


------------------------
Бэлэн биччихсэн байсан зүйлс маань дуусчихаад нэг хэсэг секс.мн-ийн зөвхөн уншигч байж үзэв.  Тэгсэн, миний өмнөх бичлэгүүд зарим хүмүүсийн сэтгэлд (сайн муу аль аль утгаараа) жоохон үлдсэн юм уу, хэд хэдэн сэтгэгдэл дээр миний нэр дурдагдсан байв.

Нэг гомо залуугийн +Монголын ХЭЛ-ээс гарангуут эрх чөлөө мэдрэгдсэн+ гэсэн бичлэг дээр +Энэ нөгөө гомо залуу өөр хүний нэрээр дахин дахин бичээд байгаа юм биш үү?+ гэдэг ч юм уу, бас нэг туфль өмссөн залуучуудын зураг тавьсан бичлэг дээр + end bnga bichleg oruuldag gomo patate gd heruulch zaluu bdg shde, eniig harsii chin ter neg iimerhuu bhdaa gj bodogdloo + гэх мэтээр, кэкэ.

Хэлмэгдүүлэхгүй шүү! гээд л хэрүүл хийх ч яахав.
Энэ дээдэх, намайг туфль өмсдөг үү гэдэг энэ тэрээс хараад байхад, ихэнх хүмүүс гомо байх, Гамбууш, манин, хүүхэн шиг байх энэ тэр гэсэн ойлголтуудыг нилээд хооронд нь хольж хутгаад ойлгочихсон юм шиг санагдав.

Угаасаа ч таньдаг мэддэг гомо хүн цөөхөн, сайн мэдэхгүй болохоор хольж хутгах нь аргагүй л байх л даа. 

Тэгээд, мэдлэгт дусал нэмэр гээд, хэнд ч хэрэггүй нуршсан нэг бичлэг оруулж үзэхээр шийдлээ. Мэдээж ийм мэдлэг хэрэггүй гэх хүмүүс өөр бичлэг уншина биз тэ?


Гамбууш, Энхриймаа энэ тэр шулуун уу гомо юу?


Энэ их ярвигтай асуулт юм шиг байгаа юм.  Зарим тодорхойлолтоор бол гомо, зарим тодорхойлолтоор бол шулуун болчихоод байгаа юм.

Хүний хүйс гэдэг, төрсөн биений хүйс, сэтгэлийн хүйс гээд 2 зүйлийг заадаг юм шиг байгаа юм.  Энэ хүйсний алийг нь чухалчилж үзэхээс шалтгаалаад.

1.  Төрсөн биений хүйс

Томоор хуваах юм бол 3 төрөл байгаа.
Эрэгтэй, эмэгтэй болон манин. Үүнийг биений секс гээд нэрлэчихье.
Эрэгтэй, эмэгтэй хүний тоо ойролцоогоор тэнцүү гээд бодоход, манин гэдэг нь хир их байдаг вэ?

Интерсекс сосайти гэдэг байгууллагын бичсэнээр бол, бэлэг эрхтэний ямар нэг байдлаар эр болон эм хүйсээс ялгаатай төрөлт 1,500-2,000 төрөлтөнд нэг тохиолддог гэнэ. 0.05% гэж бодох юм бол, Монголд 1,350 орчим манин хүн байх магадлалтай болж байна гэсэн үг.  Миний бодож байсанаас жоохон их юм шиг санагдаж байна.

Мэдээж манин гэлээ гэхэд, дотроо янз бүрийн шинж тэмдэгтэй болохоор алийг нь манайхан манин гэж нэрлэдэг болохыг мэдэхгүй юм.

Статистикаар, манин хүмүүсийн 0.1-0.2% нь хүйсээ солиулдаг (буюу, өөрийнхөө жинхэнэ хүйсэндээ тааруулдаг) юм байх.

Би бол биений хүйс гэдэг утгаараа эрэгтэй хүн. Гамбуушийг сайн мэдэхгүй юм, Энхриймаа, Анужин бол биений хүйс нь эрэгтэй байх.

2. Сэтгэлийн хүйс

Биений хүйснээс жоохон төвөгтэй...
Эрэгтэй, эмэгтэй, эр эм аль аль нь, эр ч биш эм ч биш, эр эм хоёрын дундуур буюу гуравдагч хүйс гэж хуваах юм уу даа.

Зиаг тэгвэл, транссекс гэдэг юу вэ гэхээр, өөрийнхөө төрсөн хүйс биш, эсрэг хүйсээ гэж өөрийгөө бодохыг хэлчих юм шиг байгаа юм.

Угаасаа эмнэлгийн ойлголт байсан бөгөөд, одоо ч гэсэн Францаас бусад улсад сэтгэл мэдрэлийн өвчиний нэг төрөл гэж үздэг гэсэн их сонирхолтой.

Жендер идентити дисордер буюу, хүйсээ андуураад ойлгочихсон гар гэх юм уу даа?
лол. Гэхдээ бүр багаасаа өөрийнхөө хүйсээ буруу хүйс байна гэж боддог хүмүүс их байдаг юм шиг байгаа юм.  Ихэнх транс хүмүүсийн хэлдэг нэг үг байдаг юм шиг байна лээ. *Би эрэгтэй эмэгтэй гэсэн 2 хүйс байдаг гэдгийг үгүйсгэж байгаа юм биш. Би зүгээр л буруу хүйстэй болоод төрчихсөн юм* гэсэн.

Тэгээд өвчин болохоор (?) хүнд хөнгөн хэлбэр байдаг юм шиг байгаа юм (лол)
Өөрийнхөө хүйсийг яаж ч байсан хүлээж чадахгүй нэгэн байхад, биений хүйстэйгээ эсрэг хүйсний бага зэрэг юм л байхад тэгээд болдог нэгэн бас байна гэх мэт. 

Мэдээж, өвчин болохоор (?) эмчилдэг юм шиг байгаа юм.  Сэтгэлийг нь биш, биеийг нь.
Өөрийнх нь андуураад төрчихсөн биеийг нь өөрчлөх бол боломжтой ч, хүний сүнс, сэтгэлийг өөрчлөх гэдэг боломжгүй болохоор.  Даавар уух, эрхтэнийг нь өөрчлөх гэх мэтээр.

Мичиган Стэйт Юниверситигийн бичсэнээр трансжендэр байх магадлал, эрэгтэй болж төрсөн хүнд 1/2,000 - 1/80,000, эмэгтэй болж төрсөн хүнд 1/2,000-1/125,000 байдаг юм байх. Монголд тэгэхээр, 17-675 транс эмэгтэй (эрэгтэй төрсөн), 11-675 транс эрэгтэй (эмэгтэй төрсөн) байна гэсэн үг болно.  Санаснаас цөөхөн байсанд жоохон гайхав. Бодвол, үнэнгээсээ хүйсээ солиулах сонирхолтой хүмүүсийн тоо байж ч магадгүй.

Зиаг, энэ утгаараа Гамбууш, Энхриймаа нар бол трансжендэр / сэтгэлээрээ эмэгтэй болж таараад байх шиг байгаа юм.

Транссексуаль дотор мэдээж ижил хүйстэнээ сонирхох нэгэн ч тэр, эсрэг хүйсээ сонирхох нэгэн ч тэр байгаа.  Тэр эсрэг болон ижил хүйстэнээ сонирхох харьцаа нь ч гэсэн транс биш хүмүүстэй адилхан байдаг юм шиг байгаа юм. Олонх нь эсрэг хүйстэнээ, цөөнх нь ижил хүйстэнээ сонирхоно.  Миний л мэдэхийн, дааварын эмчилгээ хийлгээд хөх суулгасан харваас эмэгтэй хирнээ, эмэгтэй хүнд дуртай хүн л лав байдаг юм.


Зиаг тэгэхээр ямар ч байсан, сэтгэлийн хүйсээр нь бодох юм бол Гамбууш, Энхриймаа эд нар шулуун, биений хүйсээр нь бодох юм бол гомо болж таараад байх шиг байгаа юм.  Хүний бие, сэтгэл хоёрын алийг нь чухалчилж үзсэн нь дээр гэж бодож байна? Ямар ч байсан, эмчилгээ гэсэн утгаараа бол сэтгэлийг нь чухалчилдаг юм шиг байгаа юм...


3. Бэлгийн чиг баримжаа

Ямар хүнд бэлгийн утгаараа татагддаг вэ гэсэн ойлголт. Одоогоор тодорхойлолттой хүмүүс доорх маягтай юм шиг байгаа юм. Мэдээж, хүн болгон өөр бэлгийн чиг баримжаатай, харилцан хооронд нь салгаж ялгаж тодорхойлох хэцүү л дээ, гэхдээ яахав ялгавал нэг доодохорхуу юм шиг


- Гетеросекс (эсрэг хүйстэндээ татагдах) : Олонх. 100% шулуун бол арай бага ч гэсэн, ерөнхийдөө шулуун хүн бол нийт хүн амын 90-97% гэдэг юм шиг байлээ. Мэдээж тодорхой хэмжээгээр ижил хүйстэнээ сонирхох нэгэн байдаг учир, тодорхойлолтоосоо шалтгаалаад энэ тоо янз бүр болох байх

- Гомосекс (ижил хүйстэндээ татагдах) : 2 дахи олонхи. Хүн амын 3-5% гэх нь их байдаг юм шиг. 10% гэх нэгэн байдаг ч ай мэдэхгүй. Муусайн гомонууд өөрсдийгөө олох гэж хэлэх гээд байастай судалгаа хийдэг байх. Энэ талын статистик оруулах гэсэн урт болчихсон тул болив.

- Бисекс/ пансекс / полисекс (эсрэг болон ижил аль алинд татагдах / хүйснээс хамаарахгүйгээр татагдах / нэгээс олон хгүйсэнд татагдах - сүүлчийн 2 нь 2хон хүйс байдаггүй гэж боддог хүмүүсийн хэллэг) : Яаж тодорхойлохоос шалтгаалах байх. Гомосекс, гетеросекс гэж өөрийгөө үзэх хүмүүсийн тодорхой хувь нь энд хамрагдах байх. Полисексийн нэг төрөл гэвэл, жишээ нь тухайн хүн нь бүдүүн л байвал эрэгтэй эмэгтэй хамаагүй байх гэх мэт орж магадгүй л юм (тийм хүмүүс байдаг). Уг нь олонх байх ёстой хэсэг ч юм шиг бас санагдаад байдаг юм. Жоохон гомо бисекс, нилээд гомо бисекс, улаан гомо бисекс, жоохон шулуун бисекс, нилээд шулуун бисекс, шаал шулууун бисекс энээ тэрээ гээд тэ?

- Асекс (бэлгийн талаараа хүнд татагддаггүй, сээгэс хийхээс татгалздаг хүмүүс) - Хүн амын 1% гэдэг юм билээ.

- Помосекс - Дээрх ойлголтуудад багтахгүй бусад бэлгийн чиг хандлагууд.  Амьтанд татагдах, зарим төрлийн фетишүүд (амьгүй зүйлсэд сээгсийн талаар татагдах) гэх мэт энд орох байх.

- Метросексуаль - Энэ бэлгийн чиг баримж биш л дээ. Эрэгтэй хирнээ маягтай, эмэгтэй юм шиг юманд дуртай хүмүүс эднарыг заасан үг.  Тэр туфль өмсдөг баачланууд энэ ч байж магадгүй юм. Хүүхэмсэг хирнээ, хүүхэн шиг, тэгсэн хирнээ өөрийгөө эрэгтэй гэж үздэг гэх юм уу даа? 


Зиаг зиаг баахан нуршчихлаа.
Амарханаар 1-2 ойлголтыг хялбарчилаад тодорхойлбол нэг иймэрхүү байх болов уу


- Шулуун эрэгтэй 1. Бие нь эрэгтэй 2. Сэтгэл нь эрэгтэй  3. татагддаг хүн нь эмэгтэй
- Шулуун эмэгтэй 1. Бие нь эмэгтэй 2. Сэтгэл нь эмэгтэй 3. Татагддаг хүн нь эрэгтэй
- Гомо 1. Бие нь эрэгтэй 2. сэтгэл нь эрэгтэй 3. татагддаг хүн нь эрэгтэй
- Лезби 1. Бие нь эмэгтэй  2. Сэтгэл нь эмэгтэй 3. Татагддаг хүн нь эмэгтэй
- Транс эрэгтэй  1. Бие нь эмэгтэй  2. Сэтгэл нь эрэгтэй 3. Татагддаг хүн нь аль ч байж болох
- Транс эмэгтэй 1. Бие нь эрэгтэй 2. Сэтгэл нь эмэгтэй 3. Татагддаг хүн нь аль ч байж болох


Зиаг зиаг, ёстой хүн залхмаар урт юм бичлээ... Дараа арай сонирхолтой юм оруулья.
Дэлхийн улс улсын хүмүүсийн боожгооны хэмжээ ч юм уу. аль хотод гомо олон байдаг вэ гэдэг ч юм уу, өөр юу байж болох бол тэ?

Wednesday, June 16, 2010

Халхын алдарт гомо Баябага

Сая доор бичлэг хийхдээ, Баябага даргатай уусан гэхдээ, *халхын алдарт гомо* гэдэг цондонг нь бичихээ мартчихсан байшд, хүлцэл өчъе...



Зиаг тэр ч яахав.



Сая хамбургер идэнгээ сээгэс эм энийг жаал уншиж суув.

Ёстой зугаатай сайт шүү тэ? Хүмүүсийн асар энгийн хирнээ амьдралтай бичлэгүүд олон болохоор.

Нэг хүүхэн *манай нөхөр нуа-тай, тэгсэн хирнээ надтай салахгүй, бас нөгөө хүүхнээсээ салахгүй... туршлагатай хүмүүс зөвлөгөө өгөөрэй* гэсэн бичлэг байсан доор нь *би туршлагагүй болохоор мэдэхгүй юм. Гэхдээ уучлаарай, хэлчихүү? Сайнтай нь сууж, сайхантай нь явалд гэдэг бил үү?* гэсэн коммент байсаныг уншиж түс хийтэл инээв, кэкэ. Үгүй мөн ёжтой, донжтой явуулсан байгаа шүү, кэкэ



За тэр ч яахав.



Сүүлийн үед нээрээ загалмайлсан эмээ нэрт аян явуулж байгаа.

Юу вээ гэхээр, өөрийнхөө хүнд үзүүлсэн тус мусаа асар дэвэргэж ирж ярингаа, тухайн хүнээс *чамд ингэж тус болсон юм чинь, чи надад эргэж хариу барь* энэ тэр гэж нэхдэг тийм аянт ажил...



Жишээ нь, өчигдөр, нэг таньдаг драг куйнтэй уулзсан юм.

Мань хүн найз залуутай болсон гэхээр нь зургийг нь үзсэн аягүй хөөрхөн залуу байж таараад? Тэгэхээр нь *чиний наад залуутайгаа найзалсан чинь миний ач тус. Тийм болохоор, надтай нэг хоёр удаа сээгэс хийлгүүлгэ чи!* гэж ирээд жаал загнав..





Юу вээ гэхээр...

Мань хүн, жоохон транс талдаа юм л даа.

Тэгээд болсон явдал 3-4 жилийн өмнөөс үүдэлтэй юм. Би тухайн үед өөрийнхөө гэртэй ойрхон нэг болдоггүй газар луугаа орсон юм.

Жирийн үед тэр газрын хавьцаа ажилладаг гомо залуучууд цугладаг газар юм л даа. Тэгсэн тэр өдөр яагаад ч юм, жоохон үнэтэй болчихсон байхаар нь жоохон гайхангаа давхиад орсон юм. Яваад орсон, баахан транс хүүхнүүд байна аа? Тэгээд бас хэд хэдэн, шулуун байрын төрхтэй хөөрхөн залуучууд бас байна?

Би ч яахав, мэдээж залууд дуртай юм болохоор, нэг залууруу чичирч дайрах гээд үзэв..



Тас алгадуулав...



Юу вээ гэж гайхаад өнгөрсөн, энэ өдөр нь транс хүүхнүүд болон, тэдэнтэй явалдах гэж ирсэн шулуун байрын ? залуусын цугладаг өдөр байсан байв.



Мэдээж сонирхолтой байсан болохоор, дараа нь нэг драг куйн найздаа сонирхуулаар ярьсан, драг куйнүүдийн дунд энэ болдоггүй газар асар алдаршаад, түүний үргэлжлэл гэсэн маягаар мань шинэков драг бас тийшээ очсон юм. Тэгсэн, нээх хөөрхөн залуу уургалсан сурагтай байхаар, тэ? Надтай бас хуваалц гэх эрх надад байгаа байлгүй дээ тэ?



Зиаг тэр ч бас яахав.



Ойрын үед нээрээ хуучин найз залуутайгаа, Мишаагийн хэлдэгээр БООВ фрэнд (бойфрэнд биш, сексбади гэсэн утгаараа) болоод байгаа... Сээгэсдээ гайгүй сайн болохоор, хааяа сээгэсдэхэд зүгээр юм уу гээд.. (хүн гэдэг утгаараа жоохон уйтгартай болохоор нь дээр үед хаячихсан юм...)



Дэлхий даяараа эко мэко, дахин ашиглах энээ тэрээ гээд шуугилдаад байхад би яаж дутахав тэ? Манай хүн ч гэсэн оргүйд орвол охинтой гэсэн үү, ямар ч байсан тийм маягийн харьцаанд нэг их дургүйцэхгүй байх шиг байлээ. Эртээд уулзсан, хоёр аяга пиво ууж амжаагүй байхад л *зочид буудал оръё* гээд чичрээд дайраад байсан, би ч яахав *чи муу, миний бөгс бөөрөнд болж л уулзах гэсэн байна тийм үү? Завхай хог* гэж наанаа уурласан дүр үзээлэнгээ буудал руу давхиад орсон. Тэр шөнөдөө 3 дахисан гэхээр, бас ч боломжийн шүү айн? кэкэ



Зиаг тэр ч бас яахав..



Өөр чинь сонин сайхан юу билээ дээ?



За дараа санахаараа нэмж оруулъя байз...

Шанпанскны амт...

Ажлаасаа гарахаар шийдчихлээ, кэкэ

Нэг даргадаа хэлчихсэн, тэгээд дараагийн долоо хоногт ажлаас гарах процестоо орох санаатай байгаа.



Гаргахгүй, явуулахгүй, намайг голж байгаа юм уу, хаяж байгаа юм уу энээ тэрээ гээд бөөн хэрүүл уруул болох байх, гэхдээ яахав тэ?

Хааяа амрая даа, мөнгөний төлөө амьдарч байгаа биш гэж бодогдоод шийдсэн болохоор, гүрийгээд зүтгээд үзнэ дээ..



Чамаас уйдчихлаа, одоо больё, хагацъя энээ тэрээ гээд, кэкэ

Залуучууд хүүхэн хаяхдаа ямар үг хэлдэг билээ, бүгдийг нь хэрэглээд үзнэ дээ...



Би чинь хаягдахдаа юу гэж хэлүүлж байлаа даа... Өөр залуутай болчихсон болохоор гэх нэгэн байсан бол. *чамайг эр хүн гэдэг утгаар нь харж чадахаа байлаа* гэх нэгэн байсан, өөр чинь *би багаасаа ядуу байсан болохоор мөнгөтэй хүнд дургүй* гэж хэлэх нэгэн байсан гээд... Олон удаа хаягдаж, хаяж үзээгүй болохоор сайн мэдэхгүй л юм, гэхдээ учир нь олдох байлгүй тэ?



Зиаг зиаг, ямар ч байсан ажлаасаа амжилттай гарч чадвал, 7 сард Монгол харих байх, хүмүүсээ, шоудаарай!



Зиаг тэр яахав.

Өчигдөр орой тэгээд ажлаа доодох хүмүүстээ *маргааш өглөө болтол бэлэн болгосон байгаарай* гэж захичихаад Баябага даргатай жаал уусан.



Хөгширч байгаагаа баахан гайхаж ярьж сууж байгаад, Баябага даргыг явуулчихаад, өөр баранд оров.



Баахан шулуун оюутан хүүхдүүд ирчихсэн байсан, *Чиний боожгооны том жижгийг царайгаар чинь хараад л мэднэ* энэ тэр гэж жаал онгирч, томорч сууж байгаад харьсан.



Туршлагатай хүн гэж, туршлагатай хүнийг хэлдэг юм, чи харваас урт бөгөөд нарийхан боожгоотой баагий байна, чи бол богинохон бүдүүн боожгойтой бололтой, чи бол хэрэг алга, ярих ч юм алга, наадахыг чинь хэлүү гэж нэрлэдэг юм биш үү? чи бол ёстой *амттай* байрын боожгоотой залуу байна, хүн угаасаа фермон нь боожгооноосоо гардаг болохоор том боожгоотой залууг бол дор нь танина энээ тэрээ гэж баахан бүлтэрч, хүн амьтаны нүдийг орой дээр нь гаргаж байгаад ирсэн. Гэхдээ ихэнх нь таасан бололтой, хариу барьж, маргах залуу гарч ирэхгүй байсаныг бодоход...



Тэгээд шөнийн 2 гэж харьчихаад, зүгээр мөрөөрөө унтчихгүй, хөргөгчинд байсан шампанскийг уучихсан чинь, өнөөдөр архи гардаггүй хэрэг алга аа.... Ажил дээрээ ирчихээд муухай царайлаад сууж байна.



Сая жорлон орж бөөлжсөн, юм идээгүй байсандаа ч тэр үү, шампанск бол яаг тэр чигээрээ, тэр амтаараа буцаж гарч ирж дургүй хүргэж байлээшд...



Үнэтэй цэнэтэй уух юмыг дахин дахин амсаx тун аятайхан арга юм биш үү айн? лол

Monday, June 14, 2010

Дахиад л секс мн?

Зиаг зиаг...

Энхриймаагийн блог дээр *мөнгө секс 2 миний амьдралд хэзээ ч чухал зүйл байгаагүй* гээд биччихсэн байсан, минийх бодоод байсан чинь яг эсрэгээрээ юм байшд, кэкэ.



Секс, мөнгө 2 надад бол аймаааар чухал юм шиг байгаа юм...
Амьдралын гол хөдөлгүүр, мотивац өгдөг зүйл гэдэг шиг???


Сээгэс энд да сити гэдэг шиг, сээгэс энд да манэээ гээд л тэ?

Гэснээс, нөгөө хүн болгоны шуугилдаад байсан сээгэс энд да ситээ гэдэг киног өчигдөр нэг юм үзсэн юм байна.



Шанхайгаас харьж ирээд, гэртээ ч оролгүйгээр үзсэн гэхээр, үгүй мөн дурны тулам шүү тэ?



Киноны талаарх сэтгэгдэл гэвэл, угаасаа нээг их миний дуртай киноны төрөл зүйл биш (дээр үед, Баябага даргыг гоё гээд байхаар нь цувралыг нь авч үзэж байсан, эхлүүлээд уйдчихаж байж билээ. Яахав, хэсэг хэсэг доторх санаанууд энэ тэр нь зүгээр хирнээ, нэг тийм тулга тойрсон гэх юм уу, 1-2 ангийг нь үзчихэд ерөнхийдөө хангалттай санагдсан юм л даа), тэгээд дээрээс нь кино нь цувралаасаа илүү амьдралгүй болчихсон гэх юм уу даа?



Уг нь цуврал дээрээ, хувцас хэтрүүлж худалдаж аваад байрны мөнгөө үрчихээд яахаа мэдэхээ байдаг ч юм уу, гарч архидах мөнгө байхгүй гэж гомдоллох ч юм уу нэг тийм *арай амьдралд ойрхон* байдаг байсан, коноо л бол зүгээр л бөөн гял цал гэсэн эд байна лээ... Яахав, Саманта-гийн сээгэсддэг хэсэг дээрх залуугийн бөгс нь хөөрхөн юм даа, кээк



*Хос бүр өөр өөрийн дүрэм зохиодог* гэх мэтчилэн, уг нь энд тэнд хөөрхөн хөөрхөн санаанууд их оруулсан байсан, тэгээд яахав, үзээд сууж байхад уйдахааргүй кино бол мөн байлээ, гэхдээ ямар ч л байсан *Ваау, Секс энд да Сити-г үзэх юмсан* гэж бодогдохоор кино бол биш санагдав.



Харьж ирээд *Претти Вүүман*-г ДВД-ээр үзсэн, хамаагүй амьдралтай санагдав..

Гээд, үзэж байгаа кинонууд нь аймаар *Гиолз мүүвий* наачихсан тэ? кэкэ.

Заа яадаг юм.



За тэр сээгэс энд да ситий ч яахав.

Өөр сээгэс...



Сээгэс эм эн дээр нэг хэсэг дэмий балай юм оруулсан, хүмүүсийн сэтгэгдэлд сайнаар ч тэр, муугаар ч тэр үлдсэн бололтой.



Нэг гэй залуугийн Монголоо орхисон талаар бичсэн бичлэг дээр ч *Энэ нөгөө гомо гомо гээд орилоод байдаг пататэ гээч өөр маягаар бусдын толгой эргүүлэх гэж оруулсан юм биш үү?* гээд үлдээчихсэн... Залуучуудын туфьл өмссөн зурагнууд оруулсан нэгэн байсан чинь *Заваан юм. Тэр нөгөө хэрүүл хийгээд салдаггүй Пататэ гээч, бодвол нэг ийм амьтан байгаа даа* энэ тэр гээд дурсчихсан, кэкэ.

Гэхдээ энэ хүмүүст, гомо гэхээрээ л заавал эмэгтэй хувцас өмсдөг биш гэдгийг яаж ойлгуулвал таарах юм бол оо тэ? кэкэ.

Уг нь яаж зураг оруулж болдогийг мэддэг бол, нээх гоё ойлгомжтойгоор хүснэгт хийж өгөөд оруулмаар ч юм шиг.



Зиаг тэгээд, их юм бичихээр, *чи яасан их завтай юм. Наад зав, энерги хоёроо зөв юманд зарцуулвал үгүй мөн хэрэгтэй дээ, их юм хийнэ дээ* гэж загнасан хүн ч их байх жишээтэй... (гэхдээ, загнахын хажуугаар ямар ч байсан, бага зэрэг ч гэсэн хүлээн зөвшөөрсөн, хүндэтгэсэн өнгө аяс илэрч байгаа болохоор, би бол дотроо жоохон додигор байгаад байгаа юм аа, лол)



Нээрээ гэхдээ энэ хүмүүсийн хэлээд байгаачлан, их үйлийг бүтээхээр Монгол харьдаг ч юм бил үү гэж хааяа санагдах л юм, кэкэ.


Одооныхоо ажил олон жил ажиллачихсан, сүүлийн үед жоохон уйдаад, мотивац буураад байгаа болохоор, ажлаасаа гардаг ч юм бил үү гэж бас гайхаад л сууж байна. Жоохон амарч авч байгаад, их үйл бүтээхээр ханцуй шамлан дайрах ч бас сонирхолтой ч юм болов уу гэж...

Сайн тал, саар тал аль аль нь байгаа болохоор, шийдэж ядаад л байна.

Сайн тал:

- Уйдаад байгаа орчингоо өөрчилж чадна
- Амарч авах болохоор, жоохон дэмий тэнэж авч чадна
- Их үйлийг бүтээхээр ханцуй шамлан дайрах боломжтой гэх мэт


Муу тал:
- Орчин өөрчлөгдсөнөөр юмыг шинээр эхлэх учир тодорхой хэмжээний эрсдэлтэй
- Ажлаас гарсан жилийн орлого ихээр багасна


Зиаг, сээгэс (мн)-ээс эхэлсэн яриа, мөнгө (цалин орлого, ажил)-тэй холбогдоод их юм бодуулаад хэрэг алга аа...

Хэрвээ ажлаасаа гарчих юм бол энэ сарын сүүл юм уу дараа сарын эхээр Монгол харьж магадгүй байгаа. Шийдвэрийг энэ долоо хоногт гаргах санаатай (лол)

Шанхайгийн репорт нээг их сонин сайхан бол байхгүй, гэхдээ жоол зураг энэ тэр дараа оруулна аа (муу хүн идсэнээ гэсэн бичлэг хийх байх, кээк)


Ийийхаааааа

Saturday, June 12, 2010

shanghai

Yu ch bolson demiireed shanghaid irchiheed baijiina.

Huurhun zaluu amsaj chadahna uu ugui yuu, keke


Yaadag ch baisan hujaa hool umhiirtluu idej avya baiz, te?

Saturday, June 05, 2010

Comical Brothers

Өчдөр, бийч фестиваль явж ирэв.
Архи уусан шиг, хөгжим сонссон шиг, нүцгэлчихээд биеэ шарангаа хааяа үсчсэн шиг, аятайхан л амралт болов...

Мэдээж, над шиг зорилготой хүмүүс олон боловч, паянгаа даахгүй тас тас үсэрчихсэн хүмүүс ч олон байв...

Sogtuu huuhniig staff-uud ni zuuj baina...

...Tas


...Tas

Tas...

Yapony ene undesnii taavchig, huurhun te?

Энэ залуу бол амар айн?
Өмдөндөө шээчихсэн, өрөөсөн гутлаа гээчихсэн...

Мэдээж, би ч гэсэн дүрмийг биелүүлээд, дээшээ хараад хөгжим сонсоод унтаж байсан юм...

Нэг нүдээ нээсэн еэ бүү үзэгд, хүсээгүй юмаа харсан гэжийгаам...

Дээр нэг богинохон банзалтай хүүхэн ирээд зогсчихсон, нөгөө салтаа саам хамаг юм нь надад харагдаж энэ тэр зүрх зогсоох шахсан...

Аймаар цэцэгтэй ягаан бандгаатай. тэгээд тэрнийх нь завсар зайгаар нь нөгөө юм нь бултайчихсан (эрэгтэй хүний төмсөг бултайдаг даа? тэрэн шиг, нөгөө уруул муруул гэдэг бил үү? тэр нь бултайчихсан байсан...)
Ядаж байхад урууландаа ээмэг энэ тэр зүүчихсэн юм...
Би ч сандарсандаа дороо нүдээ нуусан...

Хүн юмаа нуухгүй бол, би нүдээ нуухаас өөр арга байхгүй ш дээ тэ?
Тэгсэн, намайг тэр доор ичингүйрэн балайрч байгааг овоо анзаарсан бололтой холдож өгсөн, ёооёоёо.. зүрх амаар гарах шахав...

Гэхдээ нээрээ ийм концертэн дээр яахаараа хүмүүс учиргүй гар хуруугаа гозгонуулдагийг нь би гайхаад байдаг юм,... Нэг учиртай л байх тэ?




Энэ ажаа бол ёстой зад МАНГА-даж байгааз? хэхэ