Friday, April 30, 2010

Жорлон тэвэрч баахан хэвтэв

Царайлаг, цагаан, тэгээд дээрээс нь миний муу муухай юмыг бүгдийг хүлээн зөвшөөрдөг тийм хөөрхөн бүсгүйтэй өнөөдөр өдөржингөө найзлав...



Өчдөр, Баябага даргатай хамт найрлачихсан чинь өнөөдөр яг үхэх гэжийнэ...



Орой 6 гэж нийлээд, 12 хүртэл баахан архи уучихсан юм...

Бүүр шөнө тэгээд нэмээд Баябага даргын найз залуу нь (хөөрхөн бондгор хүү бий) нь вино авчраад нэмээд найрлачихсан...


Tuesday, April 27, 2010

Urgeljlel 2

Сэтгэл нь эрэгтэй юу үгүй юу гэдэг нэг өөр хэрэг боловч, бие минь эрэгтэй.




Тийм эрэгтэй хүнтэй найзлана гэдэг, Томогийн хувьд нилээдгүй хэцүү зүйл байсан болов уу. Гэхдээ Томо минь, энэ зүйлийг *хэцүү байна, болохгүй, бүтэхгүй* гэж бодох нь миний хувьд бүр хүндээр тусна гэдгийг мэдэж байсан мэт.



Сексийн талаар ч гэсэн, анхандаа яаж хийхээ мэдэхгүй, янз бүрээр оролдож байв. Гэхдээ Томогийн *хайр* байсан тулдаа, юм л бол туниад уначихдаг над шиг хүнтэй ч гэсэн болсон мэт... (Яаж сээгэс хийдэг байсанаа бичихгүй тэ? аймаар өөдгүй..)


Oguullegiin urgeljlel

Ёоноо, энэ хүмүүс чинь ямар аймаар ормаанчик юм бээ? кэкэ.



Барьж идэх нь энэ чинь (Нүүр нь баяссан шинжтэй хирнээ наанаа муухай аашлав...)






Орчуулж эхэлсэнээ, дэндүү урт болохоор нь дундаасаа жоохон залхуу хүрээд сууж байна, кэкэ.






Ажил ихэсчихсэн... Гэхдээ орой болохоор гайгүй цаг гарч байгаа болохоор, хариад хийх юм олдохгүй юм чинь бага багаар орчуулахаас одоо.... (Үнэрхэн байж эхлэв, кэкэ. Цүндэрэ гэдэг юм ийм хүмүүсийг... Наанаа муухай аашилсан хирнээ, цаанаа үнэн дуртай, кэкэ)



-----------------------------------------------------------

Monday, April 26, 2010

Durlalyn tuhai oguulleg?? kkk

Ажил дээр хийх юм олдохгүй байгаа учир (цалингийн дээрэмчин? ккк), транссексуаль Андо Со-гийн бичлэгээс хулгайгаар орчуулж оруулахаар шийдлээ...




Дэндүү урт болохоор, нилээд хэсгээс нь цомхотгож орууллаа шүү.

Тэгээд, залхуу хүрэхээр гэнэт бичиж байсанаа болиод орхичихож магадгүй гэдгээ бас анхааруулья, кэкэ



Өгүүллэх хэлбэрээр бичсэн боловч, нон-фикшон бичлэг.

Япон хэл мэддэг хүмүүс өөрийнх нь блогоос нь шууд орж уншсан нь дээр байх.

---------------------

Friday, April 23, 2010

Хаврын баяр

Нээрээ, Хаврын баяр гээд Японд байдаг Монголчуудын баяр, 5 сарын 2н, 3нд болох сурагтай.


Очиж жаал бууз хуушуур бууддаг юм бил үү гэж бодож байгаа. Хүмүүс очих уу???

Монголын мэдээ гэж....

Сонин уншаад явж байхад, зарим нэг мэдээг уншаад үрсэн цагаа бодохоор уур хүрэх юм аа.. Мэдээлээд байгаа юм уу, мэдээлэхгүй байгаа юм уу огт ойлгомжгүй.

Юуг хөндсөн юм бүү мэд... Тэгээд дээрээс нь огт чухал бус мэдээлэл ихтэй гээд л...

Жишээ нь доорх мэдээ

Wednesday, April 21, 2010

Хүйсээ солиулах мэс заслын түүх...

Андо Аоий биш, Андо Со? Соёо?? гэдэг нэртэй, хүйсээ солиулсан хүүхэний блог-оос хулгайгаар орчуулж оруулж байна... Энэ Япон нэрнүүд гэхдээ нээрээ үнэн ядаргаатай тэ? Ханзныхаа дуудлагаа бичиж өгөхгүй бол, зөв уншихад ч хэцүү...






За тэр оршин сууж байгаа улсаа муулах ч яахав...






Энэ удаа, энэ хүүхэний 2005 онд Тайланд явж хүйс солиулах мэс засал хийлгэсэн тухайгаа бичсэн бичлэгүүдээс орчуулах гээд оролдоё...






Гэхдээ, бэлэг эрхтэний хэсэгчилсэн нэрийг сайн мэдэхгүй болохоор, бас бичихэд хэцүү юм аа...


Монголоороо, боов, боожгоо, бүлдэг, халдага, ал гэж л мэдэхээс, хэлүү долоо энээ тэрээ гээд нарийвчилсан нэрийг нь сайн мэддэггүй юм байлээшд... Японоор бараг илүү мэдээд байгаа юм биш үү? ичиж үхмээр...




Tuesday, April 20, 2010

Huisee soliulsan busguin bichlegees oruulav

Нью Халф Андо Аой-ийн блог-оос нэг бичлэгийг нь хулгайгаар орчуулж орууллаа...

2005 онд хүйсээ солиулсан бүсгүй, өдөр тутмынхаа амьдрал, урьд өмнөх амьдрал, тухайн үед юу бодож байсан гэх мэтээ бичсэн маш сонирхолтой блог байв. Япон хэлээр уншиж чаддаг хүмүүс ороод үзээрэй.


Надад хамгийн их таалагдсан бичлэг нь *Боожгоо болон аажгай (?? гэж нэрлэвэл уг нь болмоор юм шиг тэ? кэкэ) хоёрын тухай асар чухал царайлан бодож үзэх нь* гэдэг бичлэг нь... Боожгоотой байж үзсэн бүсгүй, эр эм бэлэг эрхтэний талаар асар сонирхолтой бичсэн байсан болохоор, кэкэ.


Гэхдээ, энэ бүсгүй ч тэр, өөр нэг хүйсээ солиулсан бүсгүйн блогийг уншсан ч тэр, асар *ЭРШҮҮД* санагдсан нь сонирхолтой... Гэхдээ, асар том шийдвэр гаргах зоригтой байна гэдэг, нэг утгаараа *ЭРШҮҮД* байх нь ч аргагүй ч юм шиг....



Муу орчуулсан бол уучлаарай...


------------------------------------



2006 оны 10 сарын 11-ний бичлэг

*Баяртай ааваа, баяртай ээжээ*

Monday, April 19, 2010

Боожгоотой, бас мөөмтэй...

Манай ор зөөлхөн, бас пүрштэй гээд Баябага дарга өөрийн орон нутгийнхаа телевизийн рекламын талаар ярьж байсанчлан...




Сүүлийн үед, боожгоотой, бас мөөмтэй хүмүүс модонд ороод байгаа юм шиг байгаа юм...




Нэг иймэрхүү ч юм уу






Аль эсвэл иймэрхүү ч юм уу...
z




Зиаг тэр дэмийрэх ч яахав....




Баахан хүүхэд уруу татсан хэрэгт ороод байгаа По...

Thursday, April 15, 2010

Хүмүүн төрөлхтөн

Хүмүүн төрөлхтөн гээд дуу байдаг даа?  


Хүмүүн төрөлхтний дотроосоо 
Хүнд ихээр дарлагдсан 
Хөөрхий бидний бүсгүйчүүд 
Хөгжлийн замдаа орлоо доо гээд 


Нээх хөөрхөн хоёр хоёроороо хослочихоод, галуун цуваа шиг дараалж ирж байгаад л тойрч ирээд л бүжиглэдэг  


Энэ дууг, Япон дууны үгийг өөрчлөөд Монголчилсон дуу гэж сонсож байсан хирнээ ямар дуу юм бол гэж мэддэггүй байсан юм. Тэгсэн чинь 1900 онд Японд зохиосон Төмөр Замын Дуу гээд хүүхдийн дуу нь, Солонгос, Манжуураар дамжаад 1925 онд Монголд орж ирсэн дуу юм гэнэ ээ.  


Манайхан бол аймаар феминист наачихсан тэ? кэкэ 
Болж л байна ш дээ....  


Тэгээд, Монголын гоё сумын төвд бүжиглэж байгаа бичлэг энэ тэр байна уу гээд хайсан олдохгүй юм... Дээр үеийн тийм гоё бичлэг оруулмаар юм аа тэ? 
Нээх хөөрхөн ш дээ.  


Юу ч болсон япон эхийг 2 хувилбараар (хуучин, шинэ 2) оруулав









Wednesday, April 14, 2010

Asa-d zoriulsan duu....

Үгүй мөн мундаг аа...
Надад зориулаад нэг нь дуу бичдэггүй юм байхдаа? кэкэ.

Мөнгөтэй болохоор нь долдууч байгаа юм уу, аль эсвэл ямар учиртай юм бол???
Гэхдээ Социализмийн үед нэг иймэрхүү маягийн дуунууд их байдаг байсан тэ?

Хүндэлж болно, дуртай байж болно, дуу зохиож ч болно.
Гэхдээ *Ард түмэн*-ий нэрийг зээлдэнэ гэдэг арай л дэндсэн юм шиг...

*Танай Монголд чинь Асашорю бол баатар, бүгдээрээ асар их хүндэлдэг гэл үү??* гээд асуух Япончууд байдаг юм.

Тэгэх болгонд нь асар намжирдаж ирээд л *Хм. Дуртай нэгэн байгаа, дургүй нэгэн байгаа, анзаарч тоодоггүй нэгэн ч байгаа. Олон түмэн дотор олон янзын хүн байх нь ойлгомжтой биз дээ?? Мөн асуух юм аа олж ядав аа???* гэсэн маягтайгаар хариу өгдөг байсан, одоо бол *тийм тийм, тэгэлгүй яахав. Чингис хаантай ялгаа байхгүй* гэх минь...

Гэхдээ Асашорю гэдэг архи гаргаад, пиво гаргаад, бууз хийгээд эхлэвэл ч уг нь сонирхолтой л юм тэ? кэкэ

BTW,

*Харигдах* гэж юу гэсэн утгатай Монгол үг вэ? ийм үг байдаг бил үү гэдэг ч юм уу,

*Өр зөөлөнтэй* гэдэг нь бусад хэсэгтэйгээ ямар холбоо хамаатай юм бол? гэдэг ч юм уу,

*Цуу алдрын ГАНЦХАН тэргүүн*???? Сумогийн алдар нэрээс өөр ямар ч мөрөөдөх, хүсэн тэмүүлэх цуу алдар байхгүй юм байхдаа гэдэг ч юм уу,

*Монголтой хүн* гэж юу гэсэн утгаар хэрэглэж байгаа юм бол гэдэг ч юм уу...

*Тэр ганцаараа тэр ганцаараа*???<-- хөөрхий амьтан, гэдэг ч юм уу, ёстой өөлөх зүйл ихтэй л дуу байв, кэкэ.

Яахав, ОНИГОО , ХОШИН ШОГ гэдэг утгаараа бол боломжийн юм аа тэ?

-------------------------------------------
Асашёорюvд зориулсан ард тvмний ug  <--- Olloo deerees olov

 Арлын япон улсад монгол орныхоо нэрийг, мєн монгол эр хvний ид хав, хийморь лундааг гайхуулсан их аварга Асаршёорюvд зориулж "Ард тvмний vг" хэмээх нэгэн сайхан дуу мэндэлсэн байна. Дууны шvлэгч нь ард тvмэн гэнэ. Єєрєєр хэлбэл их аваргыг зодог тайлсны дараа монголчуудаас нь зориулан илгээсэн сэтгэгдлvvдээр дууны шvлгийг бvтээжээ. Харин Асаршёорюvд зориулсан дууны аялгууг ая зохиогч аранжровшка Аранзаа зохиож, дуучин Ц.Мєнхбатаар дуулуулсан байна. Нэг vе рок попын ертєнцєд хайрын дуэт дуугаар цахиур хагалж явсан дуучин Ц.Мєнхбат их аваргад зориулсан ард тvмний чин сэтгэлийн vгтэй дууг амьдруулжээ. Энэхvv сайхан дууг vгийн хамтаар хvргэж байна.


Ая Б.Бат-Эрдэнэ Дуучин Ц.Мєнхбат

Ард тvмний vг

Дуулж єссєн нутгаа уйлж ємєєрєх єр зєєлєн юмсан
Цуу алдрын ганцхан тэргvvн дээр
Сууж завилсан хєх тэнгэрийн заяат vр юм аа
Хvv нь билээ vр нь билээ


Ємєлзєєд тосох ээж нь цайгаа дээжлээд хvлээж суугаа
Ємєєрєєд босох аавтай хvндээ
Тулаад тэнцэх нутагтай
Тугаа намираах тэнгэртэй

Олонтой хvндээ монголтой хvндээ
Атаа хорслын илдний ємнє
Тэргvvн хэзээ ч бєхийгєєгvй ээ
Харигдаж гадуурхсан нvдний ємнє
Харцаа хэзээ ч буулгаагvй


Хvлээн угтах ард тvмнийхээ итгэлийг хэзээ ч алдаагvй
Хvний нутгийн заншлын ємнє монгол гэдгээ мартаагvй ээ
Тэртээх арлын орны тvмэн хvний атаархалт харцны ємнє
Тэнхээт монгол эрийн тэвчээрийг гайхуулж


Тэнд цугласан тvмэн олны хор шарын ємнє
Тэр ганцаараа тэр ганцаараа

Атаа хорслын илдний ємнє
Тэргvvн хэзээ ч бєхийгєєгvй ээ

Харигдан гадуурхах нvдний ємнє
Харцаа хэзээ ч буулгаагvй
Хvлээн угтах ард тvмнийхээ итгэлийг хэзээ ч алдаагvй
Хvний нутгийн заншлын ємнє монгол гэдгээ мартаагvй ээ


Мартаагvй ээ тэр мартаагvй ээ

Харигдан гадуурхах нvдний ємнє
Харцаа хэзээ ч буулгаагvй
Хvлээн угтах ард тvмнийхээ итгэлийг хэзээ ч алдаагvй
Хvний нутгийн заншлын ємнє монгол гэдгээ мартаагvй ээ

Tuesday, April 13, 2010

Би би би

Баябага даргыг бямба гаригт асар интернациональч уулзалт хийгээд сууж байхад, би Роппонгигийн баранд, стрэйт эрэгтэй, эмэгтэй голцуу хүмүүстэй Гомо порно кино үзэнгээ архи уух *лаунж кафэ*-д цагийг нөхцөөж суув. Вино шимэнгээ гомо порно үзээд, тэгээд танихгүй хүүхнүүдтэй даль даль хийх, асар *локал / жалгын* хирнээ, бас л нэг бодлын *өөр соёл иргэншлийг мэдэрч авахаар* нэг тийм парти.


1980-аас 1990 оны үеийн Японы болон гадагаадын гомо порно киноны хөгжил, түүнийг хийх үеийн цаг нөхцөл, түүнтэй холбоотой хүмүүс ямар байсан гэх мэтийн зүйлийг сайн сайхан хэсгийг нь ч, муу муухай хэсгийг нь ч оролцуулаад үзүүлэх / ярилцах тийм парти байсан юм л даа.


Мэдээж, хүн л болсон хойно сайтай муутай.

Гомо болохоороо нэг бол нээх муу ч юм уу, аль эсвэл нээг их сайн байна гэж бол байхгүй. Гэхдээ, болж өгвөл, муусайн Гомо нараа сайнтай нь муутай нь бүгдийг нь хүлээж аваад, хайрлаасай гэсэн тийм *АСАР ДАВАРЧИХСАН* эрмэлзэлтэй нэг таньдаг Драгкуйний зохион байгуулсан ивент байсан юм л даа.


Гэхдээ ерөнхий санал гэдэгээрээ бол, уг нь хамгийн идеальны ч юм шиг.

Жишээ нь чи Австрали байж болно, Япон байж болно, Монгол байж болно. Аль эсвэл Гомо байж болно, шулуун байж болно.


Энэ болгонд хоорондоо ялгаатай, хоорондоо төстэй янзан бүрийн авир байгаа. Нийтлэг болон нийтлэг бус чанарууд байгаа. Сайн тал, саар тал байгаа. Энэ бүгдийг нь оролцуулаад, ямар нэгэн нэр шошго зүүж, өнгөтэй шилээр харах бус, сайн муутай нь холиод, *нэг л хүн* гэсэн утгаар нь хараасай, хайрлаасай гэдэг шиг.


Жишээ нь, По гээд нэг хүн байна.

Энэ хүн Монгол хүн. Монгол орчинд өссөн гэдэг утгаараа олон Монгол зан чанар, хэвшилтэй байгаа. Сайн ч тэр, саар ч тэр.



Гэхдээ энэ хүнийг зөвхөн *Монгол* гэдгээр нь харах юм бол, Монгол бус зан гаргадаг ч юм уу, хааяа Япон шиг манжилдаг ч юм уу (лаг сонин өгүүлбэр, кэкэ), тийм зан гаргахаар *Энэ миний бодож байсан хүн биш байна* гээд холдоод өгөх ч юм уу, тийм зүйл бол хэтэрхий учир доголдолтой юм шиг..



Тийм ч утгаараа тэр үү, сүүлийн үед, хүнтэй танилцахдаа хамгийн түрүүнд *Би Монгол* гэж хэлэхдээ нэг их дуртай биш болчихсон...

Яагаад гэхээр, хүмүүс чамайг эхлээд *Чи* гэдэг утгаар чинь биш, *Монгол* гэсэн өнгөт шил зүүсэний үндсэн дээр харж эхлэх болохоор. Гэхдээ, Монгол гэдэг маань, нэгдүгээрт миний өөрийн бахархал, хоёрдугаарт, ярианы асар баялаг сэдэв байдаг тул, үүнийгээ хоёр даxь өгүүлбэртээ ч юм уу илэрхийлэх дуртай...



Гомо гэдэг ч тэр. Гомо болохоор, шулуун хүмүүсээс ялгаатай тал байгаа ч, адилхан тал ч олон, эцсийн эцэст тухайн хувь хүний ялгаа гэдэг хамгийн том юм шиг.



Юу гээд дэмийрээд явчихав аа гэхээр...



Сүүлийн үед өөрийгөө хараад байсан, аймаар аррогант болоод байгаагаа мэдрэв....



Юм л бол *би би би*.



Намайг Монголын нэг хэсэг гэж бүү хар, Монголыг миний нэг хэсэг гэж хар!!!

Намайг Гомо нарын төлөөлөгч гэж бүү хар, Гомо гэдэг нь миний нэг л хэсэг гэж хар!!



Намайг л хайрла, намайг байгаагаар минь, сайнтай нь муутай нь бүгдэнгээр нь хайрла!!! гээд нээг их юм нэхсэн ангаахай...



Гэхдээ миний буруу биш байхаа, тэ? кэкэ



Экс бф-ээ харсан, олон гадагаад найзуудтай, асар интернациональч болоод байгаагийн эсрэгээр, би гэсэн цөөхөн хэдэн япон гопдуу найзуудтай болоод, улам бүр жалгын, жижигхэн хүрээндээ бячан сэтгэдэг болоод байгаа юм биш байгаадаа гэсэн маягийн нэг сэтгэгдэл төрсөнөө, гэнэт өөрийгөө өмгөөлмөөр санагдаад, өөрийгөө зөвтгөсөн царай нь энэ.

Гэхдээ, өөрийнхөө Япон гэдгээрээ ч бахархаж чаддаггүй, олон улсын хүмүүс дунд байж байж *би чинь дэлхийн хүн, интернациональч* гэж, тухайн хүний ямар хүн бэ, хэн бэ гэдгээр биш, тухайн хүний ямар үндэстэн, ямар бүлэглэлд хамаарагддаг вэ гэдгээр дүгнэдэг нэгэн Япон хүн , нэг их сонирхолтой, чадалтай, өөрөөрөө бахархаад байх илүүдээ гарсан юмгүй байж, нэг л их худлаа бардам зан гаргасан, бусдыг бүгдийг үгүйсгэсэн зантай нэгэн Монгол хүн 2, ёстой л нэг тэрэгний дугуй байсан юм байна даа гэх хальт санаанд орсондоо бичээд үзэв... Нэг тэрэгний дугуй ч гэсэн гэхдээ, нэг зүгрүү чиглэхгүй бол хаашаа ч хөдлөхгүй, эцэст нь эвдэрч нурах нь ойлгомжтой болохоор....


Лаг асар хаачих гээд байгаа нь мэдэгдэхгүй бичлэг нэг удаа оруулж үзэв, кэкэ

Энхриймаа

Өнөөдөр ажилаа хийж байсан, нээх чухал юм болсон юм шиг, Баябага дарга утасдаж байна аа..

Завгүй байгаад, утсаа авч чадаагүй байсан, нэмэрлээд мэйл явуулсан байна.

Зиаг, орон дэлхий орвонгоороо эргэсэн юм байхдаа, манай дарга ажаа ингэж идэвхтэйгээр, яаралтай холбоо барихыг бодоход гээд мэйлээ харсан ....


*Энхриймаагийн эрэгтэй төрх нь шууд.мн дээр гарчихаж* гэсэн хов наасан, кэкэкэ.
Хов жив хөөх гээд л байж ядаад байсан юм байшд тэ? кэкэкэ

Мэдээжийн хэрэг, би бол ойлгомжтой. Хийж байсан ажлаа хаян байж шалгаж үзнэ биз дээ? кэкэ


http://shuud.mn/index.php?option=news&task=view&id=1293

Ямар ч байсан, хөөрхөн л банди байдаг юм байна.
Ямар ч жоохон юм (кэкэ).

Цод цод гэсэн хөөрхөн жоохон хүүхэд байдаг юм билээ гэдэг шиг, лол.

Манайхан гэхдээ, Монголд нөхцөл ямар байдагийг мэдсээр байж бас эвгүй хүний эрхэнд оролцоно шүү тэ? Энэ интернэт дээр ингээд гарчихаад, удахгүй сонин сэтгүүл дээр гараад, эцэг эх нь мэднэ гэдэг нь бол цаг хугацааны асуудал байх гэдэг утгаараа, өөрөө хүсээгүй байсан бол жоохон өрөвдмөөр л юм шиг санагдав...

Гэхдээ нөгөө бодлын, *ийм л нэг жирийн банди ч гэсэн гэй байдаг л юм байна* гэж хүмүүс мэдрэх яваандаа хэрэгтэй зүйлийн нэг ч юм шиг....
Нийгмийн төлөө нэгнийгээ золиослоно гэдэг шиг... ???

Гүүд лак, Энхриймаа

Monday, April 12, 2010

Элдэв шалдав

Монголын сайтуудыг уншаад сууж байхад хамгийн их дайралддаг хараалын үг...

Хужаагийн эрлийз, Хөдөөний баагий...



Нээрээ гэхдээ энэ Хөдөөний гэдэг үг хараалын үг хэлбэрээр хэрэглэгддэг болсон нь хэзээнээс юм бол оо? Намайг жоохон байхад, яг эсрэгээрээ хэрэглэгддэг байсан шиг санагдаад байгаа юм.,, Үгүй ядахдаа, *үзэн ядсан/ муулсан* хэлбэрээр биш * шоолсон/ тохуурхсан* хэлбэрээр хэрэглэгддэг байсан мэт...

Хэд хоногийн өмнө, Улаанбаатар хотын хүн амын тухай уншаад явж байсан нэг сонирхолтой баримт олж харав.

Улаанбаатар хотын хүн ам 2008 оны байдлаар 1 сая 200 мянга орчим байдаг бол, үүний 69% нь 1989 оноос хойш суурьшиж ирсэн хүмүүс байдаг гэх...

Гомосекс, Метросекс = байгалын гаж үзэгдэл үү, байгалын шалгарал уу? буюу, эрчүүдийгээ амьдад нь хайрлаж явцгаая

Жоохон хуучин мэдээ...



Нодлингийн 5 сард, Австралийн эрдэмтэн Женнифер Грэйвз гээд эмэгтэйн



хийсэн *The Decline and Fall of the Y Chromosome and the Future of Men' гээд судалгааны ажилаа гаргасан нь дэлхийг нэг хэсэг шуугиулсан билээ (гэлээ)

(харваас эр хүний хүслэн болсон байрын эмэгтэй.... Аягүй бол *Надтай нөхцөх эрчүүд яагаад олддоггүй юм?? Эрчүүдийн тоо цөөрөөд байгаа юм биш байгаа даа? * гэж эхэлсэн судалгаа нь энэ ч байж магадгүй...)

Японы Эн Эйч Кэй сувгаар баримтат кино болон гарч барьсан сураг байсан, би зурагт үздэггүй болохоор олж үзээгүй ч гэсэн, нилээд сонирхолтой судалгааны ажил байсан мэт...



Юу вээ гэсэн, эр хүйсийг тодорхойлдог Ү хромосом нь жилийн жилд генээ алдсаар байгаа бөгөөд, анх байсан 1,438 генээс одоо үлдсэн нь ердөө 45 ген л үлдсэн байгаа гэх.

Энэ маягаараа бол удахгүй эр хүйсийг тодорхойлдог Ү хромосом нь устаж алга болоод, хорвоогоор дүүрэн эмэгтэй хүмүүс болох магадлалтай гэх???



Аан, тэгээд л сүүлийн үед, эмэгтэйлэг шинж чанар агуулсан Гомо (эрэгтэй байж эрэгтэй хүнд дурладаг), Транс (Эрэгтэй байж, өөрийгөө эмэгтэй гэж боддог эсвэл эсрэгээрээ) болон, Метросексуаль (Эмэгтэйлэг шинж ихтэй стрэйт эрэгтэй) гэх мэтийн хүмүүс олшроод байгаа юм байна шүү дээ тэ? кэкэ.



Энэ маань тэгэхээр, байгалын гаж үзэгдэл ч биш, байгалын шалгарал, Дарвины онолын үр дүн, Гомо гээч маань ирээдүйн хүн төрөлхтөний нэг хэлбэр гэсэн үг үү тэ? кэкэ





Гэхдээ энэ Ү хромосомын талаар судалгаа нилээд сонирхолтой юм билээ.



Христосын шашинд *эхлээд Адамыг хийгээд, дараад нь Адамын хавиргаар Еваг хийв* гэж гардаг даа?


Яаг яс юман дээрээ, Дарвины онолоор бол эмэгтэй хүн чинь анхдагч, эрэгтэй хүн чинь хоёрдогч (дараад нь үүссэн) юм шиг байгаа юм.



166 сая жилийн өмнө хүртэл эр хүйсийг тодорхойлдог Ү хромосом гээч байгаагүй бөгөөд, сээр нуруутаны хөгжлийн явцад, X хромосомын мутац (Эрчүүдийг * Муу хар мутант, гаж амьтан* гэж харааж болох нь байшд тэ? кэкэ)-ийн явцад үүссэн хромосом нь Ү хромосом гэх онол нилээд магадлал өндөртэй байдаг гэжийлээ!!

Тэгээд энэ Ү хромосом нь өөрөө өөрийгөө хуулбарлах хэлбэрээр үржлийн үед хадгалагдаж үлддэг хромосом юм гэх. Кассетийг дахин дахин хуулаад байхаар сүүлдээ дуу нь сонсогдохоо больдог доо? Тэрэн шиг, энэ хромосом нь ч гэсэн, хуулбарлагдах явцдаа генээсээ алдсаар ирсэн бөгөөд, одоо анх байсан генийнхээ ердөө 3% нь л үлдсэн байгаа гэхээр... Эрчүүд хүүхэн шиг болох нь аргагүй л юм тэ? кээк



Хүйсээ гэнэт сольдог загас (Нимо)-наас эхлээд, нэг биед 2 хүйстэй Гидра гээд эр / эм нь мэдэгдэхгүй амьтад олон байдаг даа? Үүн дээр нэмээд, гүрвэл гэх мэтийн амьтдад ч гэсэн, Ү хромосом байдаггүй гэх. Нээрээ ч гүрвэлнүүд чинь эр эм нь ялгагддаггүй шүү дээ тэ? кэкэ.



Зөвхөн гүрвэл энэ тэр ч биш, японы уулын хулгана гэх мэтийн сээр нуруутан дунд ч гэсэн, Ү хромосом нь устчихсан амьтад их байдаг юм байх!?


Ийм ч утгаараа, хүн төрөлхтөн, 5-10хан сая жилийн дотор эр хүйстэнийг тодорхойлох Ү хромосом нь устах магадлал байгаа гэжийгаа юм...


Ховор юмыг хайрлаж байсан нь дээр, эрэгтэй ч байсан эрчүүдээ хайрлаад (гомо) байх нь, дээрээс нь хувьслын жамаа дагаад бага зэрэг эмэгтэйлэг шинжтэй болох нь ч гэсэн, нээг их муу зүйл биш бололтой юм аа тэ? кээк



За тэр худлаа солиорох ч яахав.



Жич, хүн, чинпанзе (Баябага дарга гэнэт санаанд оров....)-аас салаалснаас хойших 6-7 сая жилийн дотор Ү хромосомын элэгдэл явагдаагүй гэж бас бичсэн байсан учир, хромосомын өөрчлөлтөөс болоод гомо их болсон гэдэг нь зүгээр л тоглоом шоглоом шүү....



Тэгээд дээрээс нь нэмж хэлэхэд, Ү хромосом устлаа гээд, түүнийг орлох шинэ хромосом үүсэхээс, хүйс гэдэг ойлголт алга болоод, хүн төрөлхтөн үржих чадвараа алдана гэсэн үг бас биш гэжийлээ...

Тэгээд эцсийн эцэст, энэ онол нь хир үнэний хувьтай болох талаар Чөтгөр л мэддэг байх даа... Бурханаас илүү тайлбар нь таалагдвал шинжлэх ухаанд дуртай болохоор надад бол, үгүйсгэх шалтгаан байхгүй санагдаж байгаа боловчиг....


Ямар ч байсан гэхдээ сонирхолтой л мэдээ санагдав.

Thursday, April 08, 2010

Amitand hairtai yuu?

*Муужгайны эрхийг хамгаалья* энэ тэр гээд, айхтаар муужгай либерал юм бичсэн, хүмүүс гайгүй сонирхсон байсан тул, *байгалын жамаас гажид* сээгэс гэж юу билээ гээд хэдэн бичлэг оруулаад үзлээ, кэкэ.
How cute, huh??? lol









and finally gay scenes...



Тийм утгаараа ч тэр үү, миний бодлоор, юмыг заавал нэг их айхтар шүүгээд зааварлаад, *байгалын жамаар бус, гаж, бузар* гээд байх утга байхгүй юм шиг....


Эцсийн эцэст, бусдад гай болохгүй л бол,  чи ямар ч сээгэс хийж болно, ямаатайгаа хийнэ үү, Янжмаатайгаа хийнэ үү, Ядмаатайгаа хийнэ үү... Мэдээж чиний эрх, чиний дур...тэ???

Гэхдээ, бусдад гай болохгүй гэсэн үүднээсээ ч тэр, ядаж халдварт өвчнөөс өөрийгөө болон өрөөлийг хамгаалахын тулд...


ГОНДООМ ХЭРЭГЛЭЦГЭЭЕ ХҮМҮҮСЭЭ