ГОМО ахуй? гэдэг утгаараа заяа нь хаячихсан байсан Шанхай...
Бодоод байсан, анхнаасаа л бүтэлгүйтэх шинж мэдэгдээд байсан юм.
GPS-ээр чамайг хаана байгааг чинь олж мэдрээд, *Ойрхон байгаа ГОМО чинь төдөн мээтрийн цаана байна* гэж зааж өгдөг, чат хийж, зураг явуулж болдог аппликэйшн, Ай Фон-дээр байдаг гээд дээр ярьж байсан санаж байна уу? ГРАЙНДР гээд..
Хааяа дэвэн дэлхийгээр дураараа дэмий тэнээд алга болчихдог болохоос (эртээр нээсэн, эргэн тойронд бөөн шар баагийнууг гарч ирээд, миний гайхаж айсан гэж.. Тэгээд хараад байсан, GPS нь аль холын Тель Авив орчихсон явж байсан байлээ)...
уг нь их боломжийн апликэйшн байгаа юм... Орон бүрийн *дарлагдсан* Пролетар ГОМО-нууд нэгдэцгээ гэдэг шиг??? ...
Гэхдээ, нодлин Монголд очоод ажиллуулж үзсэн хамгийн ойрхон байгаа хүн, орос, хятад 2 л бололтой, 8-900 километрийн зайтай байжийлээ (энд гэртээ нээхээр, 20-30 метрийн цаана зөндөө олноороо байдаг гэхээр, кэкэ)...
1-рт Монголд гомо нар харьцангуй цөөхөн байгаа, 2-рт ай-фон-той хүн цөөхөн байсан гээд, тэр магадлалыг үржүүлээд, дээрээс нь ийм апликэйшн байдаг гэдгийг мэддэг хүний магадлал гэхээр 0 болчихож байгаа юм шиг байгаа юм, хэн мэдхэв...
Зиаг, тэгээд, *ойрхон байгаа гомо хужаа (аймаар, хараалын үг шиг эвгүй юм тэ? Муу хар хужаа гомо гээд л, лол) хаа байна?* гээд асаана биз дээ?
Мэдээж, амьхандаа гуа үзэсгэлэнтэй зураг тавьж хүн амьтан урхидахыг бодно биз дээ??? Тарвага урхидах гээд толгой дээрээ цагаан туулай шиг чих углачихаад долдогонодог доо? Яаг тэрэн шиг, кэкэ...
Асар хичээл гарган нүд мүдээ маяглуулж ирээд л, зочид буудал дотроо энэ фото студио юу, би фото модел уу гэмээр мянган зураг авч үзэв...
Зиаг тэгээд, шилж сонгож байгаад * Энэ зураг, эршүүд, чалхтай, боломжийн гүндүүгүй залуу шиг гарсан байна* гэсэн зургаа Грайндр дээр тавив...
Тэгсэн яасан гээч???
* Садар самуун сурталчилсан зураг гэж үзсэн тул цензурдав!!!* гэсэн бичиг ирээд, зургийг минь устгаад хаячихдаг байгаа???
Арай ч дээ... Андуурсан байлгүй дээ, ийм ариухан миний, ийм даруухан зургийг... гээд дахиад тавиад үзэв...
Тэгсэн дахиад л *Садар самуун сурталчилсан зураг гэж үзсэн тул цензурдав* гэсэн бичиг, дээрээс нь *Садар самуун сурталчилсан зураг гэж юуг хэлдэг вэ?* гэсэн тайлбартайгаар ирдэг байгаа...
Ёстой нөгөө булавч бултайж, даравч далдайна гэгчээр, төрөлхийн юмыг (садар самуун???) нууж болдоггүй, тэгээд энэ Грайндр гуай асар өндөр мэдрэмжтэй юм байхдаа гэж бодоод уншаад үзсэн *Боожгоогоо гаргасан зураг, боожгооныхоо хавьцаа гараа тавьсан зураг, боожгоогоо мозайк хийсэн зурагнуудыг садар самуун гэж үзнэ гэж бичсэн байв...
Хм... гай л байна, гамбир л байна...
Өөр зураг тавьсан, ,, тухайн үед мэссеж ирэхгүй...
Мартчихсан байж байгаад, Япондоо буцаж ирээд харсан 2-3 мэссеж ирсэн байлээ... ОСОЙ Ё!!
Аз нь харих гэж энийг хэлдэг юм шиг байгаа юм, кэкэкэ.
Гэснээс?, тэгсэнээс...?
Хужаа нарын талаар миний ойлголт *Гонг конгийн хужаа царай муутай, Шанхайнх арай дээр, Бээжин гээд Монгол руу ойртох тусмаа гуаа үзэсгэлэн нь нэмэгддэг*, * Царайлаг нэгэн бол, Монголчуудад, Монголын чамд холилдсон цусанд талархаж яв* гэсэн ойлголттой байсан юм л даа.. Тайванууд, өмнө зүгийнх ч гэсэн, ихэнх нь Бээжингээс хөөгдсөн хужаанууд болохоор, тодорхой хэмжээгээр Монгол цус холилдсон, гуа үзэсгэлэн ихтэй байдаг гэсэн маягтай.. (Энэ гэхдээ ерөнхийдөө үнэний хувьтай болов уу)
Тэгээд, * Ан, муу хар Шанхайгийн хужаанууд, даржийсан, пагдайсан юмнууд байдаг байх* гээд тоохгүй байгаад байсан, энэ удаад харсан чинь, хөөрхөн залуучууд бас байна аа!!!
Зочид буудал, бизнес центр энэ тэр дотроо. Гадуур явахаар нэг их элбэг биш хирнээ.
Энэ улсад ч гэсэн, царай зүсээр нь голж шилж ажилд авдаг бололтой юм, кэкэ.
(Би хүн ажилд авсан ч гэсэн, хүүхнүүд бол ажилдаа сайн, царай муутайг, эрчүүд бол, харахад нүд баясгахаар хөөрхөнийг сонгох байхаа, кэкэкэ)
Ялангуяа миний ажил хийж байсан байшин дотор байсан нэг банди... ёстой шүлс асгаруулмаар хөөрхөн банди байж таарав... Хм, муу Шанхай, сайн хайвал гайгүй юм байдаг л байсан байшд... гэсэн юм бодсон шиг, тэгээд *Дахиж уулзах биш* гэсэндээ ичнэ санаа зовно гэлтгүй баахан өлөн нүдээр ширтсэн юм байна, кэкэ.
Олон хоног сээгэс хийгээгүй, дээрээс нь гарч шоудах цаг байхгүй байхаар, өлөн нүдлэхээс яахав тэ? Нөгөө харцаараа шалдална гэдэг шиг, лол
Тэр банди, анхнаасаа анзаарсан бололтой, нүүрээ хийх газаргүй жаал ичингүйрч, жаал зовж байх шиг байлээ. Нэг ч гэсэн хужааг тарчлааж байвал, Монгол улсын төлөө их юм хийсэн юм болно биз дээ?? (хэтрүүлэгтэй ярив..)
Зиаг тэр яахав.
Гэснээс, орос ч тэр, хятад ч тэр, манай 2 хөрш, юмны үнэ гэж тэнгэрт хадаж байна аа тэ? Яаж хүмүүс нь амьдраад болоод байдаг юм гэмээр... Ядуу хүмүүс нь ядуу хирнээ...
Шанхай ч гэсэн, 2-3 жилийн өмнөхтэй харьцуулсан, үнэ нилээдгүй өссөн харагдаж байсан... Өссөн гэхээсээ илүү, үнэтэй юм, хямд юмны үнийн ялгаа нь арай дэндүү...
Зочид буудалд өглөөний хоол идсэн 248 юань (= 36 дойлуур) бол, гадаа дэмий тэнэж байгаад идсэн өглөөний хоол 10 юань (1 дойлуур 50 цент үү?), үнийн ялгаа 25 дахин өөр.
(10 yuany hool. Yummy!!!)
Зочид буудалд идсэн оройны хоол, 2 хүний 1,200 юань (хүний 90 дойлуур), гадаа идэхээр хүний 100 юань...(= 15 дойлуур)...
гэж ирээд л...
Хамгийн аймаар үнэтэй байсан нь, зочид буудалд хэвлэсэн материал...
30 хуудастай презентэйшн 3 хувь хэвлэсэн, 3,000 юань гэж авсан... 450 дойлуур??? Арай ч дээ... Их сургууль төгсөөд шинээр ажилд орсон хүний сарын цалин 1,500 юань байдаг гэхээр, энэ муу принт аут, нэг хүний 2 сарын цалинтай тэнцүү гэсэн үг үү? хэмээн жаал шоконд оров, кэкэ...
Мэдээж, хүн болгон зочид буудлын үнээр мөнгө төлөөд байдаггүй л байх л даа, гэхдээ л гудамжаар дүүрэн бранд-ны үнэтэй дэлгүүрүүд энэ тэрийг харж байхад, баян ядуугийн ялгаа бол аймаар л юм шиг санагдсан...
Москвад амьдарч байсан хүмүүс, Москвад яаж амьдарч болоод байдаг талаар ярьж өгвөл нилээд сонирхолтой байх байх, кэкэ.
BTW, buuljsunduu hutgaldsan orny zurag, keke
Enenees bolood, buuljisnuus bolood, gar utsaa zochid buudaldaa martaad irchihsen bailee...